 |
|
 |
|
Зун зуд болж зуу зуун айл сүйрээд байна |
|
|
 |
|
 |
Зун зуд болж зуу зуун айл сүйрээд байна
2012-09-04"Танайд өнжье" буландаа тариа ногооны шаргал өдрүүдийн гэгээн үйлсээс бичихээр төлөвлөсөн билээ. Гэтэл зорьж очсон газарт маань байгалийн гамшиг тохиолдож бүх зүйл орвонгоороо эргэсэн байв.  Орхон гол гэнэт савнаасаа хальж мөрөн голын адагт амьдардаг олон айлын гол амьжиргаа болсон ногооны талбайг үйж орхижээ. Энэ тухай гадаадад болдог үер усны аюулын хамт сонин хачин болгон цухас мэдээлээд өнгөрсөн юм. "Наймдугаар сарын дундуур үер бууж 45 айлын ногооны талбайд ус оржээ" гэсэн. Ногоо цагаанд нь ус ороод харин ч зүгээр юм уу гэж бодохоор. Энд усархаг жилд байнга тохиолддог гол мөрөн эргээсээ халих үзэгдэл биш харин ч бүр ноцтой явдал болоод өнгөрч. Монголчуудын хамгийн бор зүрхээрээ аж төрдөг, хамгийн ажилсаг давхарга болох ногоочдын энэ хаваржин, зунжин шоргоолж шиг зүтгэсэн хөдөлмөрийг нь Орхон гол хамаад явчихжээ. Тэд энэ өвөл, ирэх намар хүртэл яаж амьдарна аа.
Өгөөж баян намар цаг ирж мал таргалж, айраг исэн, тариа буудай халиуран ажил төрөл ундарч байгаа энэ үеэр Сэлэнгэ аймгийн Хушаат, Сант, Орхон сумдын малгүй иргэд юу хийхээ мэдэхгүй шанаагаа тулан сууцгааж байна. "Энэ намар анх удаа ажилгүй амарч байна" гэж хүчээр инээх нь гашуун.
Одоогоос хоёр долоо хоногийн өмнө Төв Сэлэнгийн нутгаар айхтар усархаг бороо оржээ. Ер нь наадмаас хойш байнга л бороо орж ойрд болоогүй сайхан зуныг үзэж байгаа. Гол, нуур цөөрөм эргэж сэргэн, томоохон гол мөрний усны түвшин хаа сайгүй өндөрссөн. Орхон гол ч мөн адил ус ихтэй зуссан. Хачирхалтай нь наймдугаар сарын 17, 18-нд урьд өмнө нь тохиолдож байгаагүй бөөн ус гэнэт Орхоны нэлээд өндөр эргийг даван садарч тариалангийн талбай руу орсон байна. Албан мэдээнд усны түвшин тэр өдрүүдэд 89 см нэмэгдсэн гэж тэмдэглэгдсэн атлаа газар дээрээ болохоор хоёр метрээс илүү өндөр эргээс давж хальсан байна. Орхон Сэлэнгийн бэлчир бол эртний уламжлалт тариалангийн нутаг. Тэгтлээ аюулд учруулдаггүй энэ тогтолцоо одоогийн дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан биз гэж тайлбарлаж болно. Нутгийн хүмүүсийн яриагаар бол Орхон Туултай нийлдэг бэлчир орчмоос уг үер эхэлсэн нь сэжигтэй. Тэр өдрүүдэд үүнээс том Сэлэнгэ мөрний хавьд ч мөн л бороошиж байсан атал аюулын түвшинд хүрээгүй. Туулын адаг юм уу Орхоны хаа нэгтээ томоохон боомт, далан ээлжит борооноор тэсэлгүй задарч голын усыг хэсэгхэн хугацаанд эрс нэмчихсэн мэт санагдаад байгаа юм. Заамар дахь алтны уурхайнууд, драг энэ тэр гээд ус боож хаасан байгууламжууд юу байдаг билээ. Тэгээд тэр ус нь ногооны талбайд орж тогтоод буцаад гарахдаа хамаг төмсийг нь урсгаад явчихсан. Үлдсэн хэсэг нь үерийн дараа хоёр гуравхан хоногийн дотор ялзраад үхчихсэн. Хүмүүс ганц хоолны төмс ч авч чадаагүй. Уг гамшиг болсны дараа Сэлэнгэ аймгийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын төлөөлөгчид газар дээр нь ирж акт тогтоосон. "Ийм явдал болсон нь тоогүй, тайван амгалан байцгаа" гээд л болоо.
Саяхан ажлаа авч байгаа Хөдөө аж ахуйн шинэ сайдыг яамны нөхөд дагуулан Сэлэнгээр давхилдсан даа. Тэд нөгөө л Мардаан, өнөө л "Гацуурт"-ын Л.Чинбат дээрээ үзүүлэн болгон аваачиж түүхэндээ хамгийн их ургац авч байгаа, "Атрын гуравдугаар аян" гэдэг гайхамшигт үйлс бүтээсэн тухай ам уралдан ярьж, будаа тарьж байгаа баян компанийн боссуудад хураасан будааны тонн тутамд нь хэдэн мянга ч билээ төгрөг зүгээр өгдөг өглөгөө баталгаажуулж авцгаасан. Энэ тухай өдөржин зурагтаар гарч, нүүр дүүрэн нийтлэлүүд сониноор гарсан. Хүний хувь заяагаар тохуурхаж байгаа мэт Х.Баттулга сайдыг уг гамшиг болсон газарт очуулалгүйгээр хойгуур урдуур нь тойруулан тоос татуулан давхилдсан байгаа юм.
Тээр жил 1996 онд Ардчилсан холбоо эвсэл сонгуульд ялаад байсан яг өдийд энэ хавьд бас нэг сонин үйл явдал болж билээ. Одоо энэ Орхон сумаас арваад километр зайтай оршдог Хөтөл хотод холерь гэдэг урьд өмнө ер сонсож байгаагүй хачин халдварт өвчин гараад Д.Дорлигжаваар ахлуулсан ажлын хэсэг гараад нам дарж билээ. Тэгвэл өнөөдөр мөн л түүх давтагдаж, хүний амь нас хохироогүй ч түүнтэй төстэй таагүй нөхцөл энд үүслээ.
Хушаат сумын Засаг дарга Б.Атартулга "Манай нийт иргэдийн 60 орчим хувь нь сумын төв дээрээ суурин амьдардаг. Энэ нь мал аж ахуй биш газар тариалан тэр тусмаа төмс хүнсний ногоо амьжиргааны нь үндэс учраас хөдөө гардаггүй юм. Гэтэл өнгөрдөг үер бүх амьдралыг нь авч одлоо. Одоо хүмүүс хоолноосоо салаад зогсолгүй бүгд асар их өрөнд уначихлаа" гэв. Өнгөрдөг хавар, ер нь жилийн жилд хувиараа газар тариалан эрхлэгчид "ХААН", "Хадгаламж" банкнаас зээл авч шатахуун, ногооны үр, техникийн сэлбэг хэрэгсэл авдаг юм байна л даа. Тэтгэмж, тэтгэвэр, халамж, аймаг хөгжүүлэх сан гэх мэт авч болох бүх л боломжийг шавхан урьдчилгаа хийж тариалалтаа явуулдаг аж. Хушаат сумын 57 айлын 70 га төмс хүнсний ногооны талбай бүрмөсөн хэрэгцээнээс гарсан тоо байна. Тэр далан га гэдэг гар ажиллагаатай ногооны талбайн хувьд их том газар гэнэ шүү. Гэхдээ энэ тоо бол урьдчилсан байдлаар. Цаана нь балраад байгаа айл тэдний ар гэр, оюутан сурагчдын төлбөр, бусад ах дүү танил талын тарьсан ургуулсан талбай гээд явж өгнө. Төмсөө газар дээр нь кг-ыг нь 300 төгрөгөөр өгдөг гээд багцаалахад энэ сумын иргэдэд 355 сая төгрөгийн хохирол учирсан гэсэн урьдчилсан тоог аймгаас гаргаж өгчээ.
Сант сумын Засаг даргын орлогч Ю.Сарантуяа "Банкныхан, даатгалын компаниуд автомашин энэ тэр дээр хүчээр даатгалд хамруулдаг атлаа ногоочдыг гуйгаад очиход тэгдэггүй. Одоо үерийн гамшиг болсныг сонсоод даатгалын компаниуд бүр ч зүглэхгүй нь тодорхой. Гамшигт нэрвэгдсэн иргэдийн асуудал маш хүнд байна. Сумаас дэмий л банкуудад хандаж зээлээ жаахан хойшлуулаач ээ гэж л сууна" гэв. Эднийх Ээвэн голын хөндийд тариалсан нь сайхан ургац аваад Орхоны хөвөөнд газартай нь бүгд "будаа".
Орхон сумын ХАА-н тасгийн дарга Ж.Тэшигбаяр "Манай есөн аж ахуйн нэгж тэдний ар гэр, мөн 33 өрх айлын 85 га талбай үерт явсан. Ойролцоогоор 1000 тонн төмс алдчихаад байна. Оронд нь тэр тооны чанаргүй ногоо урд хөршөөс орж ирнэ гэсэн үг" гэлээ. Сант сумын ногоочин Р.Хуягбаатарын гэр орноор орсон юм. Үүднээсээ эхлээд харваас ажилсаг нь мэдрэгдэнэ. Сайхан том дүнзэн байшинтай, жижиг пад пад трактортой, түүний дагалдах хэрэгсэл, агрегатууд, хүрз шуудай, өвөл ногоо хадгалах томоо зоорь гээд байхгүй юм байхгүй. Тахиа донгодож, гахай хуухирч байна. Харин мал алга. Хавар банкнаас 15 сая төгрөг хүүтэй зээлээд таван га газарт төмс, хоёр га-д лууван, арван сот-д бусад ногоо тариад хаваржин зунжин шумууланд бариулан зэрлэгээ зулгаацгаажээ. Хүмүүс наадмаар морь бөх үзэж байхад тэд талбай дээрээ тун завгүй байсан гэдэг. Орхоноос 500 метр зайтай авсан газар руугаа мотороор ус соруулан усалж сайхан ч ургасан гэнэ. Үнэндээ бид өөрсдийнхөө арчаагүйгээс ургац алдсан бол хэнд ч гомдол тавьдаггүй. Ийм байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө ямар ч арга байхгүй юм билээ. Одоо яах вэ гээд бодоод байхад өчнөөн асуудал босч ирж байна. Асар их зээл маань төлж дийлэхгүй өр болон хувирсан. Хэрэв дахиад ногоо тарих гэвэл дахиад зээл авна. Тэрнээс гадна энэ өвөл өөрсдөө идэх хүнсгүй болчихсон юм байна ш дээ. Давын өмнө Улаанбаатар хот руу хүйтрэхээс өмнө орж ажилгүйчүүдийн тоог нэмж гай болцгоох байх даа. Хэрэв банк өрөө нэхвэл бүх үл хөдлөх хөрөнгөө өгөөд орох орон ч үгүй болцгоох байх. Тэднийд ийн ярилцаж суугаад гарахдаа "За..." гээд цааш хэлэх үг олдохгүй гацчихлаа. Ямар "Арвин ургац хураагаарай" гэж тавлалтай биш, "Их баярлалаа" гэлтэй биш. Тэгээд "Та нар шиг сайхан ажилсаг улсыг байтугай арчаагүй зарим малчинд зуд болоход төр засаг бүлтийтэл нь тусалдаг юм билээ. Одоо улс баян байна. Ардчилсан шинэ засаг гараад ирсэн. Юундаа алзах вэ. Аягүй бол банкны чинь өрийг хүчингүй болгоно. Харж л байгаарай" гэсэн урмын үг хайрлаад мордов.
Энэ хавийн таван сумыг хариуцсан цаг уурын станц Орхон суманд төвлөрдөг юм байна. Тэнд очиж сонин сонсъё, яагаад хур бороо оров, үер усыг урьдчилан зарлаж болоогүй юм уу эсвэл өөр учир шалтгаан байна уу гээд очтол нэг эмэгтэй станц дээрээ юм тэмдэглэн зогсож байв. Тэрээр ихэд сандран "Би юу ч хэлж мэдэхгүй. Хоёр цагийн мэдээгээ өгөх гээд зав алга" гэх юм. Тэгснээ манай дарга Оюун... хэн гэнэв нэг хүн бий. Тэднийх тэр хаалга гээд заав. Дарга нь ажлын цагаар гэртээ хариад хаалгаа дотроос нь түгжиж, утсаа таслаад таг бүгчихэв. Хүүхэд гүйлгэж хаалгыг нь нүдээд ч гарч ирсэнгүй. Дэмий л ажилтнаас нь ганц нэг юм асуухаар энийг тэр мэднэ, тэр асуудал миний хариуцдаг юм биш гээд давхийнэ. "Тэгвэл үдээс хойш цаг агаар яах шинжтэй байна?" гээдэхсэн чинь "Хот руугаа бороо орохгүй байх аа. Төвөөс мэдээ ирээгүй" гэв. Харваас ойлгомжтой битүү үүлшсэн намрын тэнгэр Орхон сумаас хөдлөв үү үгүй юу асгарч бүр зүсэрдэг байна шүү. Орон нутагт байгаа манай төрийн албан хаагчдын ажлаа хийж байгаа царай, ажлын хариуцлагын сонгодог дүр төрх яг ийм л болчихоод байгаа юм. Уг нь хамгийн чухал энэ хэдхэн хоногийн байдлыг зогсоо зайгүй тариаланчдад мэдээлэх ёстой юу, үгүй юу?
Нэрээ Тоорил гээд байгаа юм уу Төөрүүл ч юм уу тийм нэгэн малчинтай уулзав. Увс аймгийн Тэсэн сумаас уржнан Сэлэнгэд нүүж ирсэн аж. Өнөө зун Увс нутгийн Сэлэнгэ дэх зөвлөлийнхэн санаачилга гаргаж Зүүнхараа хавьд тусдаа наадмаа хийсэн гэнэ. Морь, бөх нь өндөр байтай уг наадамд зөвхөн Увсчууд оролцсон юм байх. Сэлэнгийнхэн энд нүүж ирэхэд их дургүйцдэг. Бэлчээр өвс сайхан нутаг байна. Нутгаасаа малаа тууж ирсэн. Буцаж нутаг гүйхгүй тогтож байна. Одоо эдний аймаг сумын удирдлага малтай иргэн авахгүй гээд байгаа. Бид болохоор "За тэгвэл малын оронд ажил олж өг" гээд амыг нь таглачихдаг гэв. Эднийх баруун тийшээ нүүж явсан юм. Танайх буцаж яваа юм уу гэхэд "Үгүй ээ. Эртхэн шиг өрсөж намаржаандаа буух гэж явна. Тариа ногооных нь ажил дуусчихсан гэж сонслоо. Одоо ч хүн малын жаргадаг цаг шүү дээ. Энэ зун хониныхоо ноосыг зарсан гээд килограмм тутамд нь 2000 төгрөг төр засгаас зүгээр өгөхөөр болсон. Ноднин бас тэгснийг нь мэдээгүй өнгөрөөсөн. Шинэ нутагт буугаад хуримтай. Хотоос ах дүү нар ирцгээнэ" гэж байна.
Сант сумын ногоог газар дээр нь бөөндөж авдаг "Барс" захын ченж гээд нэг нөхөр байдаг юм байна. Тэрбээр энэ жил уг суманд ирж асар том талбай түрээслэн заримыг нь худалдаж аван өөрөө төмс тарьчихжээ. Тарьсан төмс нь үерийн газраас хол тул хохирол амсаагүй. Ченж одоо төмс худалдаж авахаа зогсоосон тул иргэд тус тусдаа өөрсдийн унаагаар хот явах болж байгаа аж. Сэлэнгийн ногоо талбай дээрээс эцсийн хэрэглэгч дээр очиж хоол болтлоо 6-9 гар дамждаг гэнэ шүү. "Нэгэн тариачин таван генерал тэжээсэн нь" гэдэг үлгэр шиг ногоочноосоо цөөнгүй "ченжүүд" ногоогоор дагнаж амьдарцгаана. Мэдээж тэр тоолонд зохиомол үнэ бий болж ашиг унагасаар дотоодын ногооны эцсийн үнэ "үйлдвэрээс гарснаас" хамаагүй өндөр үнэтэй болж хувирдаг. Тэгж дамлаж зарсаар байгаад иргэдийг бүр дасгаж орхисон. Энэ зальхай шат дамжлагыг цөөлөх гээд "Сэлэнгийн ногоон өдрүүд" гэхчилэн шоу маягийн арга хэмжээ явуулдаг болоод байгаа. "Скай" худалдааны төв, "Ялалтын талбай" энэ тэр дээр. Тэнд ногоочид ургац хураалтаа орхин орхин бөөнөөрөө ирцгээж ченжүүдийн бах тавыг хангадаг. Яагаад гэвэл хаа байсан Ховдоос хүртэл ногоочид ийшээ зорин нэг цаг үед цөмөөрөө цугларан ургацын далайгаар хахацгаана. "Бидэнгүйгээр ногоо чинь аль хэр үнэд хүрч байна даа, хэ хэ" гэцгээдэг. Намрын ажлаа орхиод олон зуун километр өөрийн унаагаараа давхин хэдэн шуудай байцаа ачаад ирсэн чинь хотод өдийд юу л байна ногоо. Бүр ёоз ёозоороо. Энэ нь ногоочдыг зориуд цөхрөөх гэсэн хорон ажиллагаа ч юм шиг. Яахав хотын бидэнд хямд ногоо нэг хэсэгтээ идээд сайхан л даа. Мөн энэ үеэр далимдуулж урд хөршөөс хямдхан ногоо оруулж ирээд хольж зарсан явдал ноднин гарсан юмдаг. Хэн ч хятад ногоо авчраад зарж байна гэж хар авдаггүй юм билээ.
Хот орох замдаа "Урьхан" зоогийн газарт ороод хоол аваад сууж байлаа. Тавагтай хоолнуудын орц порцын тал нь төмс байцаа зэргээс бүрджээ. Мах гурил хоёрын нийлбэр ногооноос хэтрэхгүй. Эцсийн эцэст бид яг юу идэж байна вэ. Тэр их уудам бэлчээрээр дүүрэн яваа мал сүрэг, зах нь харагдахгүй улаан буудайн тариалан чухам юунд зориулагдсан юм бол. Яагаад тавагтай хоолонд бэлчээрт байгаа шигээ, талбайд ургуулсан шигээ мах гурил хоёр ихэнх хувийг эзэлдэггүй юм бол. Нуль мах байвал зохих "Нарийн махан хуурга" гэхэд л гурван хэсэг бондгороос бүрдэнэ. Буудайн гурил ч байхгүй, оронд нь хоолны халбагаар тогшсон цагаан будаа, хажууд нь хачиртай ногоо. Бас нухсан төмс. Тийм байдаг биз дээ. Хүмүүс ногоог ийм л түлхүү иддэг болсон болохоор гуанзныхан тийм хоол хийсэн байж таараа. Тэгвэл бид ногоочдоо малчид, тариачдаас дээр биш юм аа гэхэд адилтган үзэж харж хандаж яагаад болдоггүй юм. Монгол хөрсөн дэх ногооны аж ахуйг есөн дамжлага бүхий ченжийн гарт атгуулж дампууруулж орхиод оронд нь гахай, тахиа тэжээх зориулалтаар тариалдаг Хятадын хамгийн муу хортой ногоог ямар ч хяналтгүйгээр вагон вагоноор нь оруулж ирж байна. Тэрний үр дүнд нийт иргэдийн цөөнгүй нь ходоод гэдэсний эдгэршгүй өвчинд нэрвэгдсэн юм.
Орхон гол үерлэсэн шалтгааныг олж тогтоомоор байна. Онцгой байдлын зүгээс ирсэн албан тайлбарт "Үер усны байдал нэмэгдэж болзошгүй талаар хэдэнтээ сануулсан" гэсэн байв. Эдгээр ногоочид ямар гол дээр зугаалж явсан улс биш. Хүний амь нас хохироогүй болохоор тэдний зүгээс хамаатай юу байхав. Гэхдээ л хошин шог шиг инээдтэй санагдаад байх юм. Төр засгийн зүгээс хандаж байгаа хариу энэнээс өөр байхгүй. Нэг иймэрхүү янзтай нутгаар нэг биш хоёр ч өнжөөд ирэв.
Ж.ГАНГАА Л.МӨНХТӨР


Өдрийн сонин |
Зун зуд болж зуу зуун айл сүйрээд байна |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Баярын өдрүүдээр ажиллах зах, худалдааны төвийн хуваарь 11:03 Үндэсний их баяр наадмаар томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.
|
Үндэсний их баяр наадмаар томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Үндэсний их баяр наадамд зодоглохоор бүртгүүлсэн БӨХЧҮҮДИЙН ЖАГСААЛТ 09:59 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил,
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, »»
|
|
Б.Түвшинтөгс: Амиа хорлосон багшийн цалинг хуурамч дипломтой эсэхээс үл хамааран ажил үүргээ гүйцэтгэснийг нь үнэлж олгосон 09:49 Саяхан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын сургуулийн математикийн багш хуурамч диплом ашигласан хэрэгт буруутгагдаж,
|
Саяхан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын сургуулийн математикийн багш хуурамч диплом ашигласан хэрэгт буруутгагдаж, »»
|
|
Юн Сук Ёл баривчлагдсан тул сонсголд оролцож чадсангүй 09:48 Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал тогтоох зарлигаас өмнө
|
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал тогтоох зарлигаас өмнө »»
|
|
Хятадад литийн том орд илэрчээ 09:19 БЭЭЖИН, 2025 оны долоодугаар сарын 9 /KAZINFORM/. Хятадад хамгийн томоохонд тооцогдох литийн хүдрийн ордыг
|
БЭЭЖИН, 2025 оны долоодугаар сарын 9 /KAZINFORM/. Хятадад хамгийн томоохонд тооцогдох литийн хүдрийн ордыг »»
|
|
Баяр наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ 15:06 2025 оны долоодугаар сарын 7-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
|
2025 оны долоодугаар сарын 7-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв »»
|
|
ХЭҮК-ын гишүүн Ж.Хунанг “Хүний эрхийн төлөө онцлох хүн”-ээр тодрууллаа 15:04 “People” сэтгүүлээс эх орон, ард түмэндээ онцгой гавьяа байгуулж, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан хувь хүн,
|
“People” сэтгүүлээс эх орон, ард түмэндээ онцгой гавьяа байгуулж, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан хувь хүн, »»
|
|
"Астана-2025" дэлхийн цомоос Г.Лундаа мөнгө, О.Бямба-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ 12:48 Казахстан улсын Астана хотод сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээн зургаадугаар сарын 30-наас долоодугаар
|
Казахстан улсын Астана хотод сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээн зургаадугаар сарын 30-наас долоодугаар »»
|
|
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр нээнэ 12:18 "Урт цагаан" худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт
|
"Урт цагаан" худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт »»
|
|
Хоолны жор: Зөөлөн, шүүслэг шорлог хийх арга 11:59 Амралт, аялалд явах гээд шорлогны махаа яаж амтлахаа шийдээгүй байгаа бол энэ жорыг туршаад үзээрэй. Зөөлөн, шүүслэг
|
Амралт, аялалд явах гээд шорлогны махаа яаж амтлахаа шийдээгүй байгаа бол энэ жорыг туршаад үзээрэй. Зөөлөн, шүүслэг »»
|
|
Наадмын нээлтийг давтан тоглоно, тасалбарын үнэ ₮80,000 11:08 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
Палестин улс байгуулахыг Израил улс зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ 11:00 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Бүрэн эрхт тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг, мөн тус
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Бүрэн эрхт тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг, мөн тус »»
|
|
Цагдаагийн алба хаагч Д.Энхтайван хүүхэд эх барьж авчээ 19:34 "Цагдаагийн алба хаагч Д.Энхтайван төрөх гэж байсан эхийг эсэн мэнд эх барьж авсан" хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
|
"Цагдаагийн алба хаагч Д.Энхтайван төрөх гэж байсан эхийг эсэн мэнд эх барьж авсан" хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлэв. »»
|
|
Машин хулгайлсан өсвөр насны хүүхдүүд бусдыг ХУТГАЛЖ гэмтээжээ 18:56 Улаанбаатар хотод оршин суух хаягтай, 15 настай У, 16 настай Г, 19 настай Б, 13 настай А, 14 настай М нар нь Чингэлтэй,
|
Улаанбаатар хотод оршин суух хаягтай, 15 настай У, 16 настай Г, 19 настай Б, 13 настай А, 14 настай М нар нь Чингэлтэй, »»
|
|
"Дээлтэй Монгол-2025" наадмын үеэр замын хөдөлгөөн түр хязгаарлана 18:49 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил,
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, »»
|
|
Баяр наадмаар зарим агаарын бүсэд зөвшөөрөлгүй дрон нисгэхийг хориглов 18:38 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын »»
|
|
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 18:22 Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил, тэр дундаа
|
Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил, тэр дундаа »»
|
|
"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийг шалгаж дуусчээ 17:36 "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийг шалгаж дуусч, нийслэлийн прокурорын байгууллагаас анхан
|
"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийг шалгаж дуусч, нийслэлийн прокурорын байгууллагаас анхан »»
|
|
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 16:38 Tулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Tулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
Сэлэнгэ аймгаас оргосон оргодлыг баривчилжээ 15:43 Оргодол этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тодруулбал, Оргодол этгээд “Т”нь Сэлэнгэ аймгийн
|
Оргодол этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тодруулбал, Оргодол этгээд “Т”нь Сэлэнгэ аймгийн »»
|
|
Хойд дүр тодруулах нь 14-р Далай ламын дураараа шийддэг асуудал биш гэв 14:16 14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ.
|
14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ. »»
|
|
Хүүхдийг морин дээр бэхэлж мордуулан амийг нь хохироосон гэх хэргийг Дээд шүүх шийдэв 14:11 Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Я.Ц-д холбогдох хэргийг шүүгдэгчийн
|
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Я.Ц-д холбогдох хэргийг шүүгдэгчийн »»
|
|
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 13:37 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн »»
|
|
Техаст үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 13:25 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /CNN/. АНУ-ын Техас муж улсад хүчтэй үер болсны улмаас амиа алдсан
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /CNN/. АНУ-ын Техас муж улсад хүчтэй үер болсны улмаас амиа алдсан »»
|
|
“Шөвгөрсөн бөхчүүд шинжилгээнд хамрагдаагүй бол цол олгохгүй” 10:47 Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас 21 аймаг, алслагдсан гурван дүүргийн хэмжээнд допингийн эсрэг
|
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас 21 аймаг, алслагдсан гурван дүүргийн хэмжээнд допингийн эсрэг »»
|
|
"PLAYTIME 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 10:42 "Playtime 2025" арга хэмжээний үеэр металл илрүүлэгч ашиглан нийт 10 сүх, 33 хайч, 7 зодооны хэрэгсэл хураан авчээ.
|
"Playtime 2025" арга хэмжээний үеэр металл илрүүлэгч ашиглан нийт 10 сүх, 33 хайч, 7 зодооны хэрэгсэл хураан авчээ. »»
|
|
BTS хамтлаг 2026 онд шинэ цомог гаргаж, дэлхийн аялан тоглолт хийнэ 10:33 Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг “Weverse” платформ дээр шууд дамжуулалт хийх үеэрээ ирэх жил эргэн эрэлтээ
|
Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг “Weverse” платформ дээр шууд дамжуулалт хийх үеэрээ ирэх жил эргэн эрэлтээ »»
|
|
Наадмын нээлт, хаалтыг 21 аймгийн төв талбайд шууд дамжуулна 16:30 Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819,
|
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, »»
|
|
Өсвөр насны хүүхдүүд гудамжинд танхайрсан үйлдлийг шалгаж байгаа 16:02 Зайсангийн Оргил худалдааны төв орчимд 12-16 насны согтуу хүүхдүүд танхайрсан зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
|
Зайсангийн Оргил худалдааны төв орчимд 12-16 насны согтуу хүүхдүүд танхайрсан зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. »»
|
|
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 14:19 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
“Хүннү Эйр” Улаанбаатар–Эрээн чиглэлийн нислэгийг 7-р сарын 10-ноос өдөр бүр эхлүүлнэ 00:09 2025 оны 7-р сарын 3, Улаанбаатар — Монголын иргэний агаарын тээврийн “Хүннү Эйр” ХХК энэ сарын 10-наас эхлэн Улаанбаатар-Эрээн чиглэлийн шууд нислэгээ өдөр бүрийн тогтмол давтамжтайгаар сэргээхээр болсноо мэдэгдлээ.
|
2025 оны 7-р сарын 3, Улаанбаатар — Монголын иргэний агаарын тээврийн “Хүннү Эйр” ХХК энэ сарын 10-наас эхлэн Улаанбаатар-Эрээн чиглэлийн шууд нислэгээ өдөр бүрийн тогтмол давтамжтайгаар сэргээхээр болсноо мэдэгдлээ. »»
|
|
ЦЕГ: Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид PLAYTIME болж буй тухайн газар ажиллаж байгаа 15:37 Өчигдөр буюу пүрэв гарагт жил бүр болдог PLAYTIME хөгжмийн фестивал арга хэмжээ Налайх дүүргийн нутагт гурав хоног
|
Өчигдөр буюу пүрэв гарагт жил бүр болдог PLAYTIME хөгжмийн фестивал арга хэмжээ Налайх дүүргийн нутагт гурав хоног »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард иргэдийн дансанд шилжүүлнэ 15:32 2025 оны хоёрдугаар улирал буюу 4, 5, 6-р сарын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө
|
2025 оны хоёрдугаар улирал буюу 4, 5, 6-р сарын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө »»
|
|
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа 15:08 Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана гэдгийг өнгөрсөн долоо
|
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана гэдгийг өнгөрсөн долоо »»
|
|
ХӨСҮТ: 10-14 насны 4591 хүүхэд улаанбурханаар өвджээ 14:20 Xалдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 4-ны байдлаар улаанбурхан
|
Xалдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 4-ны байдлаар улаанбурхан »»
|
|
И.Цэлмүүн шатрын өсвөрийн дэлхийн цомоос медаль хүртсэн анхны тамирчин болов 14:11 Гүрж улсын Батуми хотод шатрын 8, 10, 12 насныхны Дэлхийн цомын тэмцээн зургадугаар сарын 22-ноос долоодугаар
|
Гүрж улсын Батуми хотод шатрын 8, 10, 12 насныхны Дэлхийн цомын тэмцээн зургадугаар сарын 22-ноос долоодугаар »»
|
|
Бусдыг хутгалсан гэх этгээдүүдийг хяналтын камерын тусламжтай олж тогтоон мөрдөн шалгаж байна 10:34 Энэ оны 07 дугаар сарын 03-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдсэн.
|
Энэ оны 07 дугаар сарын 03-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдсэн. »»
|
|
Ээлжийн амралтын мөнгөө дутуу авбал маргаан таслах комиссоор шийдүүлэх боломжтой 10:32 –Зарим хүмүүс ээлжийн амралтын мөнгө нь бодсоноос нь бага орсон гээд байдаг. Үндсэн цалингаас нь ээлжийн амралтын
|
–Зарим хүмүүс ээлжийн амралтын мөнгө нь бодсоноос нь бага орсон гээд байдаг. Үндсэн цалингаас нь ээлжийн амралтын »»
|
|
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт гарсан түймрийг бүрэн унтраалаа 10:07 Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хар морьт” гэдэг газар гарсан ойн гал түймрийг өнөөдөр /2025.07.03/ 13:41
|
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хар морьт” гэдэг газар гарсан ойн гал түймрийг өнөөдөр /2025.07.03/ 13:41 »»
|
|
Labubu-г бүтээгч Хятадын хамгийн залуу тэрбумтан боллоо 10:01 “Pop Mart” компанийн тэргүүн, 38 настай Ван Нин Хятадын хамгийн баян 10 хүний тоонд багтаж, улсынхаа хамгийн залуу тэрбумтан болжээ.
|
“Pop Mart” компанийн тэргүүн, 38 настай Ван Нин Хятадын хамгийн баян 10 хүний тоонд багтаж, улсынхаа хамгийн залуу тэрбумтан болжээ. »»
|
|
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 09:53 Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо.
|
Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. »»
|
|
Хятадын эрдэмтэд хүчирхэг шинэ оптик тооцоолох чип бүтээжээ 17:48 Хятадын эрдэмтэд тооцоолол хийхдээ цахилгааны оронд гэрэл ашиглаж ажилладаг компьютерийн чипийг бүтээжээ.
|
Хятадын эрдэмтэд тооцоолол хийхдээ цахилгааны оронд гэрэл ашиглаж ажилладаг компьютерийн чипийг бүтээжээ. »»
|
|
Ливерпулийн довтлогч Диого Жота 28 насандаа таалал төгслөө 17:44 Английн Премьер лигийн аварга Ливерпуль багийн довтлогч Диого Жота Испанид автомашины ослоор өөд боллоо.
|
Английн Премьер лигийн аварга Ливерпуль багийн довтлогч Диого Жота Испанид автомашины ослоор өөд боллоо. »»
|
|
Өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс И.Цэлмүүн хүрэл медаль хүртжээ 17:36 Монгол Улсын дөрвөн удаагийн аварга шатарчин И.Цэлмүүн өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна.
|
Монгол Улсын дөрвөн удаагийн аварга шатарчин И.Цэлмүүн өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна. »»
|
|
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна 16:07 2025 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долоодугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна.
|
2025 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долоодугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна. »»
|
|
Хойд Солонгос улс аялал жуулчлалын шинэ бүсээ нээв 15:46 Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ
|
Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ »»
|
|
Чансаатай хөгжлийг дэмжиж буй Өвөр Монголын практик 14:58 ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2023 оны 06-р сард ӨМӨЗО-нд дөрөв дэх удаа ажиллаж, Өвөр Монголын ажлыг удирдан чиглүүлэв. Ши Жиньпин дарга:
- Бид ХКН-ын төв хорооноос ӨМӨЗО-нд авч буй стратегийн бодлогыг тууштай баримталж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн, үнэн зөв, иж бүрэн хэрэгжүүлэх ёстой. Чансаатай хөгжлийг ахиулах үндсэн зорилтод анхаарлаа хандуулан, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг бэхжүүлж, хөгжил, аюулгүй байдалд адилхан ач холбогдол өгөх ёстой. Экологийг тэргүүнд тавих ногоон хөгжлийн чиг баримжааг баримталж, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгоход идэвхтэй нэгдэж, үйлчилнэ. "Экологийн болон аюулгүйн халхавч", "Хоёр бааз", "Нэг гүүрэн гарц"-ын бүтээн байгуулалтад шинэ амжилт үзүүлж, Өвөр Монголд Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ хуудсыг нээх ёстой гэж онцоллоо.
|
|
2025 оны Зуны Давосын форум дах ”Хятадын хэв маяг” 14:55 2025 оны Зуны Давосын форумын үеэр Тяньжинь хот хамгийн сүүлийн үеийн технологи, ухаалаг үйлдвэрлэл, түүхэн соёл, хотын өнгө үзэмж зэрэг олон төрлийн сэдвийг хамарч, үүний зэрэгцээ соёлын биет бус өвийн гайхамшигт төслүүд, соёл урлагийн тоглолт, тусгай хоолны амталгаа болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулж, өнгөрсөн ба одоо үеийг хослуулсан, нээлттэй, хүртээмжтэй байдал, инновац ба дэвшлийг агуулсан "Хятадын хэв маяг"-ийг зочдод мэдрүүлсэн байна.
|
2025 оны Зуны Давосын форумын үеэр Тяньжинь хот хамгийн сүүлийн үеийн технологи, ухаалаг үйлдвэрлэл, түүхэн соёл, хотын өнгө үзэмж зэрэг олон төрлийн сэдвийг хамарч, үүний зэрэгцээ соёлын биет бус өвийн гайхамшигт төслүүд, соёл урлагийн тоглолт, тусгай хоолны амталгаа болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулж, өнгөрсөн ба одоо үеийг хослуулсан, нээлттэй, хүртээмжтэй байдал, инновац ба дэвшлийг агуулсан "Хятадын хэв маяг"-ийг зочдод мэдрүүлсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг Counter strike-2 тоглоомын дэлхийн аваргын дэд байрт шалгарсан “THE MONGOLZ” багийн тамирчидтай уулзлаа 13:36 АНУ-д болсон Countre strike-2 энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын The MongolZ баг Ази тивээс
|
АНУ-д болсон Countre strike-2 энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын The MongolZ баг Ази тивээс »»
|
|
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ 13:27 Энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг
|
Энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг »»
|
|
|
Юн Сук Ёл баривчлагдсан тул сонсголд оролцож чадсангүй 09:48 Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал тогтоох зарлигаас өмнө
|
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал тогтоох зарлигаас өмнө »»
|
|
Маск шинэ нам байгуулахаа зарлаж, Трамп түүнийг нь шүүмжлэв 14:47 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ойрын холбоотон байсан Илон Маскийн улс төрийн шинэ нам байгуулах төлөвлөгөөг шүүмжиллээ.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ойрын холбоотон байсан Илон Маскийн улс төрийн шинэ нам байгуулах төлөвлөгөөг шүүмжиллээ. »»
|
|
Трамп: Путин дайныг зогсоогоогүйд сэтгэл дундуур байна 12:02 Долдугаар сарын 7-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийг Цагаан
|
Долдугаар сарын 7-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийг Цагаан »»
|
|
Палестин улс байгуулахыг Израил улс зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ 11:00 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Бүрэн эрхт тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг, мөн тус
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Бүрэн эрхт тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг, мөн тус »»
|
|
Хойд дүр тодруулах нь 14-р Далай ламын дураараа шийддэг асуудал биш гэв 14:16 14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ.
|
14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ. »»
|
|
Техаст үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 13:25 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /CNN/. АНУ-ын Техас муж улсад хүчтэй үер болсны улмаас амиа алдсан
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /CNN/. АНУ-ын Техас муж улсад хүчтэй үер болсны улмаас амиа алдсан »»
|
|
И.Маск шинээр нам байгуулна 10:32 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 6 /DW/. Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск “Америкийн нам”
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 6 /DW/. Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск “Америкийн нам” »»
|
|
Хойд Солонгос улс аялал жуулчлалын шинэ бүсээ нээв 15:46 Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ
|
Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ »»
|
|
Хэт халалтын улмаас Франц сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарлав 09:44 Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна.
|
Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна. »»
|
|
Д.Трамп: Израиль гал зогсооход шаардлагатай нөхцөлүүдийг хүлээж авлаа 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Израиль Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Израиль Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа дахин утсаар ярилаа 12:47 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа утсаар ярихдаа Иран, Украины асуудлыг хэлэлцэв 08:59 ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн,
|
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн, »»
|
|
Трампаас болж унасан АНУ-ын хөрөнгийн зах зээл одоо түүхэн дээд түвшинд хүрэв, энэ өсөлт хэр удаан үргэлжлэх вэ 11:24 АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар,
|
АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар, »»
|
|
Дональд Трампын дэвшүүлсэн хуулийн төслийг Маск дахин шүүмжлэв 09:25 Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө
|
Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө »»
|
|
Баруун Европ даяар хэт халж байна 15:25 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм »»
|
|
Японд ажлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл дээд хэмжээнд хүрчээ 18:24 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар »»
|
|
АНУ, Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулжээ 13:46 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ »»
|
|
Ираны дээд удирдагч: АНУ-ын цохилт ямар ч үр дүнд хүрээгүй 10:24 Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл
|
Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл »»
|
|
Кенид улс даяар жагсаал болж, 16 хүн амь үрэгджээ 10:16 “Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн
|
“Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн »»
|
|
Израил-Ираны дайн ба “Сибирийн хүч-2” 08:39 БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог
|
БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|