 |
|
 |
|
Ц.ЭНХБАТ: ТВ9 ТЕЛЕВИЗ БОЛ МОНГОЛЫН “БАРСЕЛОНА” ЮМ |
|
|
 |
|
 |
Ц.ЭНХБАТ: ТВ9 ТЕЛЕВИЗ БОЛ МОНГОЛЫН “БАРСЕЛОНА” ЮМ
2012-09-13-ТВ9 телевизийг Монголын нэг сая үзэгч өдөр бүр үздэг-  Энэ удаагийн дугаарын зочноор ТВ9 телевизийн захирал Ц.Энхбатыг урьж, ярилцлаа. ЧАДВАРЛАГ ХАМТ ОЛОН БҮРДҮҮЛСЭН НЬ ХАМГИЙН ТОМ АМЖИЛТ -ТВ9 телевиз есөн нас хүрчээ. Энэ телевизтэй ажил, амьдралаа холбосон тэр үеэс хоёулаа ярилцлагаа эхлэе? -МҮОНТ-ийн даргаар дөрвөн жил ажиллаж байтал улс төрийн шийдвэрээр дараагийн даргыг томилсны маргааш надад ТВ9 телевизийг авч яваач гэсэн санал ирсэн. Ингээд л ТВ9 телевизийн удирдлагаар ажиллаад найман жил болж байна. Тухайн үед телевиз маань 60-70 ажилтантай, хэвлэлийн зах зээлд дөнгөж хөл тавьж байсан. МҮОНТ, 25 дугаар суваг, UBS, ТВ5-ын дараа ТВ9 Монголын тав дахь телевиз болж байгуулагдсан.
-Удирдлагаар нь ирэхэд телевиз ямархуу байсан бэ. Ямар бодлого, зарчим баримталж ажилласан бэ? -Телевиз бол олон жилийн хөдөлмөрийн үр дүнд тогтдог. Санхүүгийн хувьд хүнд, бүх зүйл эхлэлийн чанартай байлаа. Одоогийнхтой харьцуулахад мэдээж өөр. Телевизийн байдалд дүгнэлт хийсэн. Санхүүжилтээ сайжруулах, бие даахад чиглүүлэх, нийтлэл нэвтрүүлгээ шинэчлэх, баг хамт олны хүчийг зөв хуваарилах, телевизийн бодлогыг хараат бус, бие даасан болгох чиглэлийг юуны өмнө баримталсан.
-Олон жил хамтдаа байсан телевизийнхээ баг хамт олноо дүгнэж хэлэх зүйл их бий байх? -Өнгөрсөн хугацаанд залуу, чадварлаг, маш сайн багийг бүрдүүлж чадсан нь том амжилт. Манай телевиз өнөөдөр хүчтэй, нөлөөтэй байж, үзэгчдийг өөртөө татаж байгаагийн гол онцлог бол чадварлаг баг бүрдсэнд байгаа. Бие биеэ маш сайн ойлгодог. Харцаараа л ойлголцдог нь бидний давуу тал. Тиймээс телевизийнхээ хамт олныг Испанийн “Барселона” хөл бөмбөгийн багтай зүйрлэнэ. Энэ баг сүүлийн жилүүдэд маш олон цом авч байгаа. Маш чадварлаг, үр дүнтэй сайхан тоглолт үзүүлдэг. Телевизийн уран бүтээлчдийн нэг хэсэг нь далд фронтод ажилладаг бол нөгөө хэсэг нь олны өмнө телевизийнхээ нүүр царай болдог. Тухайлбал, “Барселона”-гийн довтлогч үр дүнтэй сайн гоол хийдэгтэй адилхан манай телевизийн мэдээний алба маш сайн ажилладаг.
-Тэгвэл таныг “Барселона”-гийн дасгалжуулагчтай зүйрлэж болох нь ээ? -Би өөрийгөө “Барселона” клубын дасгалжуулагч гэж боддог шүү дээ. /инээв/. Дасгалжуулагч бол том хүн шүү дээ. Сайн баг бүрдүүлэх, үр дүнтэй тоглолт хийх бүх тактикийг боловсруулдаг. Тэрэнтэй адилхан би ТВ9 телевизэд маш сайн баг бүрдүүлж чадсан. Ер нь, өөрийгөө сайн менежер гээд хэлчихвэл яадаг юм бол.
-Танайхтай өрсөлдөгч олон телевиз гарч ирлээ. Техник технологийн хувьд тэдний хаана нь явна вэ? -Телевизийн гол амжилт бол ямар баг ажиллахаас хамаардаг. Ямар тоног төхөөрөмж байх вэ гэдэг нь хоёрдугаар асуудал. Мөнгө байвал ямар ч тоног төхөөрөмжийг хэзээ ч авч болно. Техник технологийн хувьд манайх Монголын телевизүүдийн дунд тэргүүлэгчдийн дунд нь яваа. Хүн амын хувьд ч МҮОНТ, UBS-ийн дараа ордог “том гүрэн”. Аливаа тоо сүүлдээ чанар руу шилжинэ.
-Танай “том гүрэн”-ий хүн ам яг хэд юм бэ? -Нийтдээ 150 уран бүтээлч нэг баг болон ажиллаж байна.
-Телевизийнхээ нүүр царай болсон хөтлөгч, нэвтрүүлэгчийнхээ хувцас, гоо сайханд хэр анхаардаг вэ? -Энэ асуудлаа Монголынхоо бусад телевизийн жишгээр шийдвэрлэдэг. Ер нь, телевизийн нүүр царай болсон хүмүүстээ телевизийн зүгээс хувцаслалтад нь шаардлагатай зүйлийг шийдвэрлэж өгдөг. Мэдээж, нүүр царай, үс засалтад нь анхаарна. Манай телевизэд одоохондоо нүүр будалт хийдэг орон тооны гоо сайханч байхгүй ч энэ бүхнээ ажилчид маань өөрсдөө зохицуулдаг.
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон болсон учир мэргэжлийн ажилтнууд шилжих нь ихэсчээ. Танай телевизийн хувьд боловсон хүчнийхээ тогтвортой байдалд анхаардаг нууцаас дурдвал? -Байгууллагын дотоод уур амьсгал хамгийн чухал. Хоёрдугаарт, манай телевизийн уран бүтээлчдийн цалин бусад телевизийнхээс өндөрт тооцогддог. Нэг үгээр хэлбэл, манай телевизийн дотоодын ажиллах нөхцөл, хамт олны уур амьсгал, цалингийн төвшин зэрэг нь манай уран бүтээлчдийг шилжихээс сэргийлж чаддаг гэж хэлж болно. Зарим нь өөр телевиз рүү явах нь бий. Манайд ажиллаж байсан сэтгүүлч, сурвалжлагч албан тушаал дэвших тохиолдолд хориглодоггүй. Өөр телевизийн захирал, мэдээний албаны даргаар очсон тохиолдол цөөнгүй. Энэ бол ТВ9 телевиз улам өргөжиж, ажиллаж буй хүмүүсийн туршлага зузаарч, чадварлаг болсны шинж. Манайхаас шилжсэн хүмүүс бусад телевизийн удирдах албан тушаалд очдог.
-Сэтгүүлч, сурвалжлагчаа албан тушаал дэвших гэж байгаа бол хориглодоггүй гэлээ. Тэгэхээр дургүйцэх тохиолдол бас байх нь ээ? -Дээхнэ үеэс л хүнийг албан тушаалд дэвших, гадаад, дотоодод явах гэж байгаа бол дэмжих ёстой гэсэн бичигдээгүй хууль үйлчилж ирсэн шүү дээ. Хүн албан тушаал дэвшиж, сонирхлоороо юм хийе, оролдоё гэж байгаа бол дэмжих ёстой гэж боддог. Телевизээс телевиз рүү шилжиж ажиллаж байгааг үгүйсгэдэггүй. Харин телевизийн салбараас өөр, төрийн байгууллага, Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба гэх мэтэд очихыг би дэмждэггүй юм.
-Яагаад? -Сэтгүүлчдийн хувьд ухралт хийж байна гэж үздэг. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч хүн 10 давхар байшин барина гэж бодоход, сэтгүүлчийнхээ ажлыг хийж байгаад төр засгийн хэвлэлийн албанд орсон тохиолдолд тэр барих ёстой байшингаа дутуу орхиж байна. Хоёр юм уу, гуравдугаар давхар хүртэл нь бариад хаялаа гэсэн үг. Нэг телевизээс нөгөө телевиз рүү явсан тохиолдолд хамгийн гол нь, бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэн хийнэ шүү дээ. -Телевизийн хөтлөгч, сэтгүүлчдийг монгол хэлний үгийн баялаг муутай гэх нь бий. Ажилтнуудынхаа боловсролд хэр анхаардаг вэ? -Сэтгүүлчидтэйгээ тулж ажилладаг. Хийсэн нэвтрүүлгийг нь үзнэ. Үг хэллэгт нь анхаарна. Зааж зөвлөнө. Үе үе сургалт хийнэ. Ажлын хэлбэрээр өдөр болгон уран бүтээлчдэдээ сургалт явуулна. Өдөр тутмын сонинууд өглөө бүр шуурхай хурал хийдэгтэй л адил. Шуурхай бол сургалт. Тухайн сэтгүүлч, сурвалжлагчийнхаа алдаа, оноог нь хэлдэг шүү дээ. Телевизийн хувьд өдөр тутам орчинд нь сургалт явуулдаг учир ажилчид ч тогтвортой оролцдог. Ингэснээс манай сэтгүүлчид өөртөө их итгэлтэй болж байгаа. Өөртөө итгэлтэй болж байна гэдэг чинь чадвартай болж байна гэсэн үг. Өөрийнхөө ажлыг мэддэг болжээ гэсэн үг.
-Телевизүүдийг гадаадын зарим нэвтрүүлгийг хуулбарладаг гэж үзэгчид их шүүмжилдэг. Танай телевизийн л гэхэд “Зүүд л биш байгаа даа” нэвтрүүлгийг нэрлэх нь бий? -Ер нь, хуулбарлах гэдэг асуудлыг яаж харахаас хамаарна. Дэлхий нийтийн жишгээр бол гадаадад нэг улсад хийж буй сайн нэвтрүүлгийг нөгөө улсын уран бүтээлчид эрхийг нь авч хийдэг. Манай телевизийн “Зүүд биш байгаа даа” нэвтрүүлгийн хувьд хуулбарласан зүйл бага гэж боддог. Энэ нэвтрүүлгийг Монголынхоо зарим иргэнд туслах, хүсэл мөрөөдлийг нь биелүүлж, байшин барьж өгөх зорилгоор хийж эхэлснээс хойш гурван жил өнгөрсөн байна. Үүндээ зарим компани, аж ахуйн нэгжийг татан оролцуулдаг. Арилжааны телевизүүд мөнгө олохоо өмнөө тавих нь бий. Тэгвэл ТВ9 телевиз мөнгө зарцуулж, нийгэмд тустай үйл ажиллагаа зохион байгуулдаг. Гадаадынхнаас хуулбарласан юм байхгүй. СЭТГҮҮЛЧИЙН ХӨДӨЛМӨРИЙГ ОЛОН НИЙТ ҮНЭЛДЭГ -Хэвлэл мэдээллийн салбарыг улс төр, бизнесийнхнээс хараат ажилладаг. Зарим томоохон компаниуд сонин, телевизтэй хамтарч ажиллах гэрээ байгуулахдаа “Манай компанийг ямар нэг байдлаар муулахгүй. Дандаа эерэг талын мэдээлэл гаргана” гэх мэт заалт оруулдаг гэсэн асуудал ч байнга сөхөгддөг. Тухайлбал, танай телевизтэй ийм гэрээ хийсэн компани байгаа юу? -Манай телевиз бодит үнэнийг бодитоор мэдээлнэ гэсэн зарчимтай. Энэ зарчмаа хатуу баримталдаг. Тиймээс манай телевизэд “Шударга үнэний дуу хоолой” гэсэн цолыг үзэгч олон өгсөн. Манай хамт олон шударга бус зүйлийн тухай дуугүй өнгөрөх ёсгүй. Бид гэрээндээ танай байгууллагыг дэмжлээ ч гэсэн улс орны эрх ашигт харшилсан, ард түмний эрх ашигт нийцэхгүй үйлдэл байвал ил тод мэдээлнэ гэдгээ тусгадаг.
-Сэтгүүлч шударга үнэний дуу хоолой болж явахдаа ямар нэг халдлагад өртөх тохиолдол гардаг. “Детектив” нэвтрүүлэг бэлтгэснээс сэтгүүлч Биндэръяа төдийгүй та хүртэл цагдаагийн байгууллагад дуудагдсан. Ер нь, олон нийтийн эрх ашгийн төлөө эр зориг гаргасан сэтгүүлчийн хөдөлмөрийг яаж үнэлдэг вэ? -“Детектив” нэвтрүүлэг манайд байдаг нэвтрүүлгийн нэг. Нэвтрүүлгийн хувьд сонин, сайтаар олон удаа гарсан баримт, мэдээллийг телевизийн хэлбэрт оруулсан. Хөтлөгчөөр нь Биндэръяа ажилласан. Уг нь, гайхаж, буруутгаад байх юмгүй. Цагдаагийнханд уулзахдаа хэлсэн. Олонд ил болсон баримт мэдээллээр яаж нэвтрүүлэг хийх нь телевизийн уран бүтээлчдийн асуудал гэж. Мөрдөн байцаагчийн ажлыг бид заадаггүй шүү дээ. Мэдээж, байгууллагын зүгээс бид хүнээ хамгаална. Сэтгүүлчдээ өмгөөлөгч авч өгч, хамгаалтад авсан. Зохих мэргэжлийн байгууллагад ч хандсан. Харин сэтгүүлчийн хөдөлмөрийг байгууллагын дарга үнэлэхээс илүү олон нийт үнэлж дүгнэдэг. Тэр нэвтрүүлгийг хийснээр Биндэръяа олон үзэгчээс иргэний зоригтой дуу хоолой болж чадсан гэсэн үнэлгээ авсан. Сэтгүүлч олон нийтийн төлөө ажилладаг учир тэр зүгээс л үнэлгээ авдаг. Биндэръяа одоо “Эх орон” телевизийн мэдээний албаны даргаар ажиллаж байгаа. Энэ хүн иргэний дуу хоолой болж чадна гэж тус телевизийн удирдлагууд үнэлж, мэдээний албаны даргаар тавьж байна л гэж би ойлгож байна.
-Хэвлэлийнхнийг хууль хяналтын байгууллагаар далайлгаж, эрхшээлдээ байлгах гэсэн жишиг тогтсон гэхэд болно. Сэтгүүл зүйн салбар улс төр, бизнесийнхэнтэй хэт хутгалдсанаас ийм байдал үүсээд байна уу. Сэтгүүл зүйн салбарт олон жил ажилласан хүний хувьд үүнийг юу гэж ойлгодог вэ? -Бидний хийж буй ажилд төрийн оролцоотойгоор саад хийх гэж байгаа бол энэ маш хортой. Хэвлэл мэдээллийн байгууллагын тэвчиж болохгүй зүйл. Тийм учраас сэтгүүлчдийн байгууллага хэвлэл мэдээллийн олон байгууллагатай хамтран дуу хоолойгоо нэгтгэсэн. Сэтгүүлчдийн хийж буй ажлыг төрийн зүгээс боомилж, хаагаад, хавчаад эхэлбэл, бидний ололт амжилт ухарна. Ардчиллын үндсэн гурван тулгуурын нэг нь хүний эрх, эрх чөлөө. Хүний эрх хаана байдаг вэ гэхээр үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхэд тулгуурладаг. Хүний үгийг хэлүүлэхгүй, санаа бодлыг нь илэрхийлэхэд саад хийвэл нийгэм тэр чигээрээ ялзарна. Энэ жишгийг халах шаардлагатай. -Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн барьсан. Та энэ хуулийн төслийг санаачлагчдын нэг. Хуулийг баталбал хэвлэл мэдээллийн салбарын өнөөгийн байдал яаж өөрчлөгдөх бол? -Ерөнхийлөгчийн санаачилсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг дэмжиж байгаа. Энэ төсөл хүний эрхийг хамгаалах, Монголд чөлөөт, хараат бус хэвлэлийг хөгжүүлэхэд түлхэц үзүүлнэ. Сэтгүүлчдийн ажиллах орчныг баталгаажуулж, эрхийг нь хамгаалдаг гэх мэт олон давуу талтай хуулийн төсөл. Энэ хуулийг батлах ёстой. Тэгвэл Монголд эрүүл саруул нийгмийг хөгжүүлэхэд маш дөхөм болно. Хэвлэл мэдээллийг хаах, сэтгүүлчдийн үйл ажиллагааг боомилох юм бол нийгэм тэр чигтээ ялзарна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч хэчнээн хүчтэй, хараат бус байна, нийгэм төдий чинээ хурдан эрүүлжинэ. Өнөөдрийн яриад байгаа олигархийн, дарга нар дарга нартаа үйлчилдэг систем үгүй болно. Дарга нар нь олон нийтэд үйлчилдэг болно. Энэ механизмыг ажиллуулахад хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг нөлөө их. Өөрөөр хэлбэл, хэвлэлийнхэн энэ хүмүүсийг алхам тутамд нь дагаж, хянана. Хэвлэлийнхнээр дамжуулж ард түмэн тэднийг, дарга нарыг хянадаг болно. Тиймээс Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг батална гэдэгт итгэж байна.
-Монголд хэт олон сонин, сэтгүүл, телевиз, фм радио бий болсон. Мөнгөтэй болгон нь өөрийн гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болохыг эрмэлзэж байна. Гэтэл хэзээ нэгэн цагт тоо цөөрнө, олонхи нь дампуурна гэх юм. Таны харж байгаагаар цаашдаа яах бол? -Зарим хүн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоог хязгаарлаж, хумих ёстой гэж ярьдаг л даа. Өмнө нь, байгуулагдсан телевизүүд сайн ажиллахгүй байж шинээр телевиз байгуулахыг хориглож болохгүй. Энэ нь шударга биш. Телевиз техник, технологийн хувьд тоон системд шилжихэд одоо байгаагаас илүү тоо нь өргөжинө. Цаашид онлайн радио, телевиз гарч эхэлнэ. Би ч гэсэн анх хэвлэл мэдээллийн хэрэгсэл ингэж олшрох нь дэмий юм даа гэж боддог л байлаа. Бидний реклам зар сурталчилгаанаас олох орлого хуваагдана. Ашиггүй. Зах зээл бага гэж. Харин одоо бол тийм биш. Өрсөлдөөний зарчмаар хэн чадварлаг баг бүрдүүлж чадсан нь шинэ зах зээлд хөл дээрээ босч, хэн зөв бодлого баримталсан нь томорно гэж боддог. -Уг нь, өрсөлдөөний зарчмаар бол тухайн телевизүүдийн нийтлэл нэвтрүүлгийн чанар сайжирч, тэр хэрээр үзэгчдийг татах учиртай. Гэтэл тийм биш байна. Үзэгчдэд хүргэж буй мэдээнийх текст нь хүртэл яг адилхан гэх мэтээр шүүмжлэх нь бий. -Шүүмжилж болно. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон байх нь үзэгчийн хувьд асуудал биш. Харин ч олон эх сурвалжаас мэдээлэл авч байвал сайн. Яг адилхан мэдээлэл өгч байгаа нь ч утга учиртай биш. Олон эх сурвалжаас мэдээлэл аваад үзэгч өөрөө дүн шинжилгээ хийх ёстой. Аль телевизийн мэдээний хөтөлбөрийг үзэх нь тэдний эрх. Мэдээж, өндөр шаардлага, босготой үзэгч байдаг. Тэдэнд тухайн мэдээлэл, сэтгүүлч гологдож болно үүнийг ч үгүйсгэхгүй. Тиймээс тэр хүн тэр телевизийг үзэхгүй. Өөрийг сонгоно. Энэ бол байдаг л зүйл. ЭЗДЭЭС ХАЯАГАА МАНАХ НЬ АМАР АЖИЛ БИШ -Танай телевиз хараат бусаар ажиллаж чадаж байна уу? -Хараат бусаар ажиллаж чадаж байгаа. Хүмүүс анзаарсан болов уу, сүүлийн дөрвөн жилд их хүнд нөхцөлд ажиллалаа. Хоёр том нам нэгдчихсэн. ТВ9 телевиз дангаараа Оюу толгойн гэрээний асуудлыг сөхөж тавьж, төр засгийн буруу шийдвэрийн эсрэг дуугарч, хаана л ард түмний амьдралд болох, болохгүй юм байна тэрийг олон нийтэд хүргэнэ. Нэг талаар дэндүү хар зүйл гаргаж байна гэж харагдсан байх. Төр засгийн гаргасан шийдвэр зөв бол ард түмний амьдрал сайжрах байлаа. Өнгөрсөн дөрвөн жилд иргэдийн амьдрал дээшлээгүйгээр барахгүй ирээдүйдээ итгэх итгэл буурсан. Эрх баригчдын хууль бус үйл ажиллагааг сөрж ТВ9 телевиз дангаараа шахуу шударга үнэний дуу хоолой болсон. Тэгээд ч сонгуулиар ард олон дүнгээ тавьсан.
-Зарим хүн танай телевизийн хараат бусаар ажиллаж, ард түмний дуу хоолой болж чаддаг гэж дүгнэж байхад, зарим нь эсрэг бодолтой байгаа байх. Жишээлбэл, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын тухай мэдээлэл авахыг хүсвэл ТВ9 телевизийг үз гэсэн яриа олны дунд байдаг? -Н.Энхбаяр даргын шүүх хурлыг гурав хоног дамжууллаа. Үүнийг зохион байгуулалтайгаар гуйвуулах нь байна. Бид шүүхийн процессыг олон нийтэд хүргэхдээ байгаа зүйлийг бодитоор нь мэдээлэхийг зорьсон юм. Бид шүүх биш. Прокурор ч биш. Тэр прокурор, шүүхэд нөлөөлж чадахгүй. Хэнийг, ямар учраас шүүж байгаа юм бэ гэдгийг олон нийтэд тайлбаргүйгээр харуулсан хэрэг. Монголын түүхэнд анх удаа ТВ9 телевиз шүүх хурлыг шууд дамжууллаа. Шинэ зүйлийг анх удаа хийлээ. Энэ бас л түүх.
-Нэг үгээр хэлбэл, шүүхийг ард түмний өмнө шалгалтад оруулсан? -Тийм ээ. Шүүх анх удаа ард түмний өмнө өөрсдийгөө харууллаа.
-ТВ9 телевизийг Ц.Энхбатынх гэхээс илүү Н.Энхбаярынх гэж тодотгодог. Н.Энхбаярын телевиз гэсэн хэвшмэл ойлголт олны дунд бий. Энэ нь танд төвөгтэй биш байна уу? -Юу үнэн бэ гэвэл Н.Энхбаяр даргын гэр бүлийн хөрөнгө оруулалттай нь үнэн. Луйврын, гадаадын хөрөнгө оруулалтаар боссон телевиз гэж ярьдаг. Юу худлаа вэ гэвэл тэр худлаа. ТВ9 телевизийг япончууд бус, тус телевизэд ажилладаг уран бүтээлчид босгосон. Яахав, нэг шашны байгууллага хоёр камер өгсөн. Би энэ талаар цагдаа, АТГ-т мэдүүлэг өгч ч байлаа. Тэр камеруудыг аваад хадгалчихсан байгаа. “Энэ төхөөрөмж танд хэрэгтэй бол аваач ээ” гэж хамбад хандсан боловч “Авахгүй” гэсэн.
-Шүүгч Н.Энхбаярыг ялласан шүүхийн шийтгэх тогтоолыг танилцуулахдаа “ТВ9 телевизийн хууль бусаар олсон орлогыг хураана” гэсэн? -Хууль бусаар олсон орлого биш хууль бусаар олсон эд зүйл гэсэн юм билээ. Миний бодлоор хууль бусаар олсон эд зүйл гэж хоёр камерыг л хэлсэн байх. Энэ бол шүүхийн шийдвэрлэх асуудал мөн. Ер нь, бид Монголынхоо уламжлал, буддын шашны тухай нэвтрүүлэг их хийдэг. Үндэсний бөх, хурдан морины уралдааныг үзэгч олонд шууд дамжуулж хүргэдэг. Энэ бол ТВ9 телевизийн онцлог. Зөвхөн бурхны шашны тухай л гэхэд хэдэн арван мянган цагийн нэвтрүүлэг явуулсан. Бидний юу хийсэн тухай ерөөсөө ярихгүй, харин юу авсан тухай л ярьж байгаа нь дэндүү өрөөсгөл.
-Прокурор телевизийг Гандантэгчинлэн хийдэд шилжүүлэх тухай санал ч гаргасан шүү дээ? - Телевиз гэдгийг хоёр камераар төсөөлж болохгүй. Мэдээж, телевиз зөвшөөрөл авна. Долгионы зөвшөөрөл, техникийн гэх мэтээр давхар олон зөвшөөрөл авдаг. Эфирээ бэлтгэнэ. Программаа зохионо. Хүмүүсээ ажиллуулна. Хөрөнгөө олно. Олон нийтэд нэвтрүүлгээ хүргэнэ. Тэгээд ч телевиз бол уран бүтээлчдийн хөдөлмөрөөр босдог.
-Хөрөнгө оруулсан гэдгээрээ Н.Энхбаярын гэр бүлийнхэн ямар нэг байдлаар телевизийн нэвтрүүлгийн бодлого, ажилд оролцдог уу? -Өнгөрсөн хугацаанд оролцож байгаагүй. Харин сүүлийн үед Н.Энхбаяр дарга улс төрийн нам байгуулснаар сонгуулийн үед тодорхой хэмжээгээр оролцоо байсан. Гэхдээ телевизийн даргын хувьд телевизээ намаас нь аль болох ангид байлгахын тулд их ажилласан. Өнгөрсөн сонгуулиар хамгийн тэнцвэртэй ажилласан телевиз бол манайх. МАН, АН, ИЗНН, Эх орончдын нам гээд улс төрийн бүх нам, бие даагчидтай гэрээтэй ажилласан. Гэрээндээ тусгасан бүх зүйлээ мөрдсөн. Улс төрийн намуудын ихэнх нь манай телевизтэй гэрээ байгуулахаар хандсан л даа. Ийм шаардлага байна уу гэдэгт бид судалгаа хийсэн. Монголд гурван хүний нэг нь ТВ9 телевизийг үзэж байгаа. Өдөр болгон Монголын нэг сая үзэгч манай телевизийг үзэж байна. Энэ бол чамлахаар тоо биш. Манай телевизийн үзэгчийн тоонд татагдаж, нэг сая үзэгчтэй телевизийг тойрох улс төрийн хүчин гарахгүй нь ойлгомжтой.
-Сүүлийн үед “Н.Энхбаярын эхнэр О.Цолмон нөхрийнхөө ажлыг үргэлжлүүлж, ТВ9 телевизийн захирал Ц.Энхбатын ажлаас нь чөлөөллөө” гэсэн мэдээлэл түгэх боллоо. Ер нь, О.Цолмон телевизийн редакцад ирж суучихаад зааварчилгаа өгдөг гэх мэт яриа ч бий? -Энэ бол ор үндэслэлгүй мэдээлэл. Би удирдлагынхаа ажлыг хийгээд өрөөндөө сууж л байгаа биз дээ. Одоохондоо намайг өөрчлөөгүй байна. О.Цолмон бидний ажлыг удирдсан зүйл ч байхгүй. Ямар санаатай ийм худал мэдээлэл түгээснийг мэдэхгүй юм. Зарим сайт ингэж бодитой биш мэдээлэл түгээхийн оронд ирж лавлаж болно доо.
-Ийм маягаар хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзний асуудал гарч ирдэг. Хэвлэлийн салбарт тулгардаг гол бэрхшээл эздийн асуудал болсныг ч олон хүн хэлдэг. Үүнийг яаж шийдвэрлэх ёстой вэ? -Шийдвэрлэх ёстой асуудлын нэг яах аргагүй мөн. Эздийн асуудлын тухай Ерөнхийлөгчийн өргөн барьсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдлыг зохицуулах гэсэн хэсэгт тусгасан байгаа. Энэ чухал хууль батлагдахгүй удаж байна. Хэн нэг хөрөнгөтэй хүн хэвлэл мэдээллийн байгууллага үүсгэн байгуулж болно. Гэхдээ өөрийн зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагыг ашиглаж, нөлөөлж болохгүй. Өнгөрсөн хугацаанд Н.Энхбаяр даргыг баривчилж, саатуулахад гэр бүлийнх нь зүгээс энэ тухай мэдээлэхийг хүссэн. Болсон үйл явдлыг цаг тухайд нь, үнэн бодитоор мэдээлнэ. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, ТВ9 телевиз та нарын хөрөнгө оруулалттай болохоос танай гэр бүлийн өмч биш. Өмчлөлийн хувьд Монголын ард түмнийх. Хөрөнгө оруулсан гээд өмчлөлийн хувьд та нарынх болохгүй. Бид олон түмэнд үйлчилнэ гэж гэр бүлийнхэнд нь ойлгуулсан. Мэдээж, ойлгохгүй байх зүйл гардаг. Байдал хурцдах үед ийм асуудал илэрдэг юм. Үүнийг яаж зохицуулах нь телевизийн удирдлагын асуудал. Эздээс хаяагаа манах нь удирдлагын хийх ажил. Үүнийг хийх амар биш. Эзэд ойлгох, ойлгохгүй, зөвшөөрөх, зөвшөөрөхгүй асуудал гарна.
-Та Н.Энхбаяртай хэр дотно найз вэ? -Москвад нэг сургуульд сурч байхаас бие биеэ мэднэ. Дараа нь Зохиолчдын хороонд хамт ажиллаж байсан. Хэвлэлийн хүрээлэнгийн анхны захирлаар ажиллаж байхад Н.Энхбаяр дарга тус байгууллагын анхны Удирдах зөвлөлийн дарга байсан. МҮОНТ-д намайг Н.Энхбаяр дарга ажилд оруулж өгсөн гэсэн яриа гарсан удаа ч бий. Н.Энхбаяр дарга биш Б.Ганболд дарга авч ажиллуулсан. Тэгээд ТВ9 телевизэд хамт ажиллах хувь заяатай байсан юм уу гэж боддог. Бид хоёрт адил юм бий. Хаана ч очсон бүтээсэн, босгосон. Магадгүй, энэ нь бидний төгссөн сургууль, ажлын гараагаа эхэлсэн Зохиолчдын хороотой холбоотой байх гэж боддог. Улс төрийн зорилгоор нэгдсэн хүмүүс биш шүү.
БИ Л.ГҮНДАЛАЙГ ЭРҮҮГИЙН ХЭРГЭЭС МУЛТАЛСАН -Таныг МҮОНТ-ийн дарга байх үед 2004 оны сонгуулийн дараа АН-ынхан телевиз рүү дайрч, үймээн дэгдээсэн дээ. Тэд МҮОНТ тухайн үеийн эрх баригч МАХН-ын эрхшээлд байж, тэдэнд үйлчиллээ гэж бухимдсан. Найман жилийн өмнө болсон эл үйл явдалд ямар дүгнэлт хийж явдагийг тань сонирхмоор байна? -Сонгууль болоод дууссан үе. Улс төрийн сонгуулийн дүн таалагдаагүй тохиолдолд бухимдах асуудал гардаг. АН-ынхан телевиз рүү дайрч, үймээн үүсгэсэн тэр үйл явдал бол 2008 оны долдугаар сарын 1-ний эхлэл байсан гэж боддог. 2008 оны сонгуулийн дараа жагсагчидтай тухайн үеийн МАХН-ын удирдлагууд гарч уулзаад, тэдний санал бодлыг сонссон бол таван хүний амь хохирохгүй байсан. Хэрэв би МҮОНТ-д байхдаа тэдэнтэй уулзахгүй зугтчихсан бол ямар зүйл болохыг мэдэхгүй. Хамгийн гол нь, уулзаж, учир зүйгээ олох нь чухал.
-Тэгэхэд жагсагчидтай яаж эв зүйгээ олъё гэж бодож байв. Таныг маш тайван байсан гэх юм билээ? -Жагсагчид телевиз рүү ирж байна гэдгийг Б.Ганболд даргаас дуулсан. Харуулын ажилтандаа “УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүмүүс ирж байгаа. Тэднийг л оруулаарай” гэж хэлсэн. Харуулын ажилтан маань буруу ойлгосон уу, тэр хүмүүс хүч түрсэн үү, телевизийн нэг, хоёрдугаар давхар жагсагчдаар дүүрсэн байсан. Тэднийг тосч би ганцаараа уулзсан. Ийм зүйл анх удаа болсон учраас олон нийт ч цочирдсон байх. Би хувьдаа яаж эв зүйг нь олох вэ. Яаж энэ үймээнийг намжаах ёстой вэ. Хэрхэн хэл амаа ололцож, хурц байдал үүсгэхгүй байх вэ гэж маш их бодсон. Тэдэнтэй эвээр ярилцахыг оролдсон. Тэрнийхээ ч үр дүнд хүрсэн. Өдөр эхэлсэн үйл явдал орой 22:00 цагт дууссан шүү дээ. Бүтэн 10 цаг телевиз дээр үймээн бужигнаантай байсан. Би АН-ынхныг бүгдийг нь мэднэ. Тэд ч намайг мэднэ. Яахав, тухайн үед улс төрийн асуудлаар хоёр хэсэг болчихсон. Телевизийн дарга гэдгээр намайг эрх баригч намын талд байгаа гэж үзэж байлаа. Тийм байдлаар ч хандсан. Тэгээд орой тэдэнд нэвтрүүлгийн цаг өгч, ярилцаад гаргасан л даа. Э.Бат-Үүл, Л.Гүндалай нарын хүмүүс байсан. Тэгээд тэдэнд “Би та нарт амлалтаа биелүүллээ. Одоо та нар амлалтаа биелүүл” гэсэн шаардлага тавьсан юм.
-Ямар амлалт билээ? -Телевизийн нэг, хоёр давхарт цугласан жагсагчдыг гаргаж, манай байгууллагыг хэвийн ажиллах боломж олго гэсэн. Тэд ч хүмүүсээ гаргасан. Гарахдаа Э.Бат-Үүл, Л.Гүндалай хоёр “Бид буруу шийдвэр гаргалаа” гэсэн. Ямар буруу шийдвэр вэ гэсэн чинь “Бид маргааш гэрээ хэлэлцээр хийсний дараа хүмүүсээ гаргах ёстой байсан юм” гэсэн. Ийм л юм болсон. Тэгээд маргааш нь надтай ирж уулзаад асуудал намжсан даа.
-Дараа нь цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаагч ирж танаас мэдүүлэг авсан гэдэг байх аа? -Тэгсэн. Таны биед халдсан, хувцас хунар урсан, хүчирхийлсэн гэж цагдаагийн нэг офицер мэдүүлэг авсан. Би мэдүүлгээ өгч дуусаад “Хэн гомдол гаргасан юм бэ” гэж байцаагчаас асуусан ч хэлж өгөөгүй. Тэгвэл протокол дээрээ бичээрэй. Надад гомдол байхгүй гэсэн. Улс төрийн үймээн самуун гарч байхад хүний цамц урах, цээж маажих гэх мэт байж болно. Би гомдолгүй гэсэн. Тэр үед би цоо шинэ цамц өмсөөд ажилдаа очсон. Гүндалайд заамдуулснаас хамаг товч нь тасараад уначихсан. Тэр цамцыг одоо болтол хадгалж байгаа. Сүүлд Германы Элчин сайдын яаманд Л.Гүндалайтай уулзсан л даа. Тэгэхэд “Чамд их баярлалаа” гэж байна. “Юунд баярлав аа” гэсэн чинь Л.Гүндалай “Надад эрүүгийн хэрэг үүсгэсэн байхад гомдолгүй гэж эрүүгийн хэргээс мулталсанд баярлалаа” гэсэн. Тэгээд Л.Гүндалай “Би чамд 10 цамц авч өгнө” гэсэн. Гэхдээ одоо болтол цамц авч өгөөгүй, амлалтаа биелүүлээгүй л байгаа. Уг нь, би Л.Гүндалайг эрүүгийн хэргээс мулталсан хүн байхгүй юу. /инээв/
ardchilal
|
| Ц.ЭНХБАТ: ТВ9 ТЕЛЕВИЗ БОЛ МОНГОЛЫН “БАРСЕЛОНА” ЮМ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин унэхээр лидэр урирдагч гэж энэ хунийг хэлнэ.ажлийн амжилт.та их сайхан зуулун дулаан торхтэй
2012-09-17 | 13:30:16 | 202.131.248.145 | |
|
|
|
|
|

С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|