2012-09-13...Бид хэн нэгний төрсөн өдөр, шинэ жил, элдэв арга хэмжээнд зориулан зассан ширээн дээр бялуу тавих нь олонтаа. Тойрч суугаад бэлэгтэй сайхан ерөөл хэлэлцэж бялуугаа хуваацгаадаг.  Хүүхдүүд ч энэ мөчийг тэсэн ядан хүлээж, нүд салгалгүй ажиглана. Хувь хувьдаа оногдсон бялуугаа бүгдээрээ л амтархан иднэ. Хөвсгөр зөөлөн хэрнээ элдэв амттанаар чимэглэсэн бялуунд хүн бүхэн дуртай. Дандаа бялуу идэхийг хүсэцгээвч тийм боломж үгүй. Хааяадаа ямар нэгэн баяр ёслол, хэн нэгний төрсөн өдөрт л ийм боломж тохиох аж.
,,,Монголын улстөрд "бялуу хуваах" гэдэг хэллэг нэвтрээд удаж буй. Дандаа биш л дээ. Дөрвөн жил тутам болдог улстөрийн сонгуулийн дараа л ийм боломж тохионо. Дээр өгүүлсэнчлэн бүгдээрээ ширээ тойрч суугаад эв найрамдалтай, хэн хэн нь сэтгэл хангалуун хуваадаг юм биш. Хаа нэгтээ нууцхан байдлаар, баар цэнгээний газрын тусгай өрөөнд, эсвэл аль нэгэн албан тасалгааны хаалгыг түгжиж байгаад нууцхан, эсвэл хөдөө хээр "салхилангаа", үгүй бол амралт сувиллын газарт хүмүүсийн хөл хөдөлгөөнөөс зайдуухан "бялууг хэрхэн хуваах" тухай нууцхан хэрнээ аминчхан яриаг намуухан дуугаар, шивнэх шахуу яриа, тохиролцоо өрнөдөг.
Улстөрийн БЯЛУУ
Сонгуульд ялсан нам "үнэд орох" цагаар, бялууг хэрхэн хувааж, хэрхэн хүртээх талаарх таамаглал "бор шувуу" болон нисэж, хүн болгоны сонорыг анирдана. Яг л лото тааж байгаа мэт элдэв хувилбар дэвшүүлцгээж "байгаа оносон" нь баяр бахдал дүүрэн, үзмэрч төлөгч мэт хэрдээ маадгархан. "Байгаа оноогүй" нь банзан дээр туссан таамгалалаа элдэв хачраар даруулан тайлбарлана. Хөгжилтэй ч улстөр дөө, манай Монголын улстөр. Яг л хурдан морины уралдаан үзэж байгаа мэт сэтгэл догдолцгоодог. Ихэвчлэн олон жил уралдсан "архаг" гэмээр морьд уралддаг болохоор таахад ч амар мэт. "Нөгөө л хэн гуайн улаан, цагаан, цавьдар зүсмийн морьд" л айраг, түрүүнд ирж алдар цолоо дуудуулна. Дасч орхиж дээ бид. Битүү морьд бараг л орж ирэхгүй дээ. Битүү морьдыг бол хазаж хайрч, хашиж шахаж байгаад сульдааж орхидог муу аргатай.
2012 оны сонгууль аль хэдийн дууссан хэрнээ "бялуу хуваалт" дуусаагүй байгаа. "Ядаж байхад яр" гэдэгчлэн эвсэж байгаа намууд нь "бялуугаа голж" "хусмаа чамалж" байгаа болохоор "эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй" н тулд их л зовцгоох бололтой. Яамд болгон сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга" гэж томилох нь " зуун ямаанд жаран ухна" гэдгийн үлгэр болдог. Сайд, дэд сайдаа эвссэн намууд нь сөөлжүүлж томилдог нь бие биедээ тавих хяналт гэх үү, бялуугаа хуваах тохиролцоо гэх үү? УИХ түүний байнгын хороод, Яамд түүний сайд болон албатууд, Агентлаг болон хэрэгжүүлэгч чиглэлийн газрууд гээд бялууны хамгийн амттай хэсгүүд. Аймаг, дүүрэг сумдын засаг дарга болон түүний албатууд бялууны боломжийн амтат хэсгүүд. Төрийн захиргааны хэмээх тодотголтой албан газрын дарга нар болон албатууд, хороо хорины засаг дарга гээд бялууны голж хаямгүй хэсгүүд. Бидний мэдэх мэдэхгүй элдэв албат, туслахууд бялууны үлдэгдлүүд. Бас санаанд оромгүй бялууны үртэснүүд байх жишээтэй.
Эрх барьж байгаа намуудын бусармаг үйл ажиллагааг зоригтойгоор шүүмжлэн, гартаа цагаан хоолой барьж, ганболд мэт хатуу чанга зоригоороо ард олныг уриалан дуудаж байсан цогт хувьсгалч, гайхамшигт тэмцэгч олон хүмүүс бялууны амтат хэсгээс хүртэцгээж буй. Аядуу намуун дуугаар учирлангуй ярих тэдний төрхийг ажих ахул, гал цог бадраасан тэмцлийн эцсийн зорилго нь "бялуу хүртэх" байсан болов уу гэж бодмоор. Бахархахаас илүүтэй өрөвдмөөр. Гудамжинд тэмцэж, олон нийтийг уриалан дуудаж, ухуулан дагуулж байсан олон хүн намаа ч ялгахгүй "суудал" хайн гүйлдэх нь "муу эр дайнд хөөрнө" гэдгийн үлгэр лугаа. Тэгж тэгж "сонин дээрээ соохолзож, сониноо буурахаар хоохолзоно" гэдгийн үлгэрээр байдал намжих буйз.
Бялуу хуваалтанд "аз нь шовойж, од нь гийж " байгаа олон хүнийг харахаар "хараад хараад ханашгүй, хайрлаад хайрлаад дундаршгүй" мөнөөх л хэд. Залхмаар. Монгол Улсын Сангийн сайдын албыг Ч.Улаан хэдэн удаа ч хашив, Хууль зүйн Яамыг Ц.Нямдорж хэдэн ч жил удирдав.
Энэчлэнгээр олон хүн бий. Заримдаа энэ хэдээс өөр өөдтэй хүн Монголд байдаггүй юм болов уу? гэж эргэлзмээр. "Шинэчлэл" гээд хашгихаар нь цочоод эргээд хартал мөнөөх хуучинсагууд. Өөрчлөгдөж шинэчлэгдэж ч ханахгүй юм тэд, өөрчлүүлж, шинэчлүүлж ч дуусахгүй юм бид. "Яг одоо жинхэнээсээ шүү" гэж амалцгаах юм, ядарч туйлдаад харахад бүх л зүйл хэвээрээ. Худлаа амлахгүй шүү гэх хэрнээ элдэв амлалт дүүрэн, хуурч мэхлэхгүй шүү гэх хэрнээ бэлэн мөнгө тараасан хэвээрээ. Дарга болж байгаа хүмүүсийг харахаар дандаа л танил царайнууд. Хичнээн ч олон жил хийж бүтээхийг нь хүлээв. Аргаа бараад "өөрөө идэж ханаад, өрөөл бусдыг боддог болох болов уу?" гэж, эврээ буганд алдсан тэмээ шиг л харуулдан горьдох олон түмэн. Цөхөрч дээ.
Энд тэндгүй л "Нөгөө хэн дарга болж гэнэ, тэднийхэн ч башийлаа даа" гэж ярих. Ялимгүй бидний толгойд, дарга болсон нэг нь анд нөхөд, хамаатан саднаараа "баг" болон идэж завшдагтай эвлэрч орхисон мэт. Хааяа хэвлэл уншихаар "тэр даргын тийм хамаатан, тэндэх газрын дарга болжээ" хэмээн сүр жавхлантайяа мэдээлснийг унших. Монголд маань өөр өөдтэй хүмүүс олддоггүй юм болов уу? гэж эргэлзэх. Эсвэл эрх мэдэл албан тушаал "цусан төрлөөр" дамжин "үрэвсдэг" юм болов уу? гэж гайхмаар. Төрийн албаныхан нь бөөн түгшүүр. Шинэ дарга ирээд ширээ сандал дээр нь үлдээх болов уу, үгүй болов уу? гэх айдсандаа "хүлэгдэж" ажлаа хийхтэй манатай. Амихандаа хамт ажиллагсадаа "тандана", хамгийн дотно найз нэгнийг нь хайж "үг дайна". Үлдчихвэл "ажлаа хийнэ", явах бол яадаг ч байсан "хоосон буцахгүй" гэж шазуур зууна. Сонгуулийн өмнө ч, сонгуулийн дараа ч ажил хийдэг хүн Монголд ховор. Сонгуулиар "савалж", даргын аясаар "дайвалздаг" төрийн алба, Монголоос өөр газар байдаг болов уу?
Хариуцлага хүлээдэггүй "дарга" нар
Уг нь даргын ажил хүн болгоны хүсээд, хийж чаддаг ажил биш л дээ. Учир нь энэ бол хариуцлага хүлээх чадвар дээр тогтдог ажил. "Хэнд эрх мэдэл буй, түүнд хилэнц буй" гэдэг үг бий. Олон хүний ажил амьдрал хувь заяаны төлөө шийдвэр гаргадаг болохоор, зөв сайн шийдвэрийнхээ төлөө талархал хүлээж, буруу муу шийдвэрийнхээ төлөө хариуцлагаа хүлээж чаддаг байх ёстой. Өндөр хөгжилтэй орнуудад татварын орлогоо нуун дарагдуулсаны төлөө, гэр бүлээсээ гадуур бэлгийн харьцаанд орсныхоо төлөө, олон нийтийн газар халамцуу явж харагдсаны төлөө, гаргасан шийдвэр нь олон нийтийн эрх ашигт муугаар нөлөөлсний төлөө, хэн нэгэн таньдаг найзынхаа компанид давуу эрх олгосныхоо төлөө, хэн нэгнээс хахуул авсныхаа төлөө олон нийтийн өмнө уучлал гүйн, албан тушаалаасаа огцорсон олон тохиолдол байгаа. Шийдвэр гаргах эрх мэдэлтэй алба хашиж байхдаа хууль бусаар "баяжсан" нь тогтоогдоход, хөрөнгийг нь хураан Улсын мэдэлд авсан тохиолдол нэг биш. Энэ бол жирийн хүнээс илүү эрх мэдэлтэй байсан хүн, буруу муу үйлдлийнхээ төлөө түүнээс ч илүү хариуцлага үүрэх ёстой жишиг. Харин Монголд бол эсрэгээрээ.
Бие биенийхээ өөдөөс "салаавч" гаргах, харааж зүхэх бол ердийн л үзэгдэл. Төрийн ордонд заамдалцан зодолдож, олон нийтийн өмнө согтуугаар орилох нь байдаг л зүйл. Зарим хүмүүс ийм тохиолдлуудыг, монгол эр хүний эрэмгий бөгөөд гүндүүгүй чанартай холбон өмөөрөх нь бий. Тийм чанартай байж болно л доо. Жирийн хүн байгаад гудамжинд ийн авирлах нь тэр хүний асуудал бөгөөд хуулийн дагуу л асуудал шийдэгдэх учиртай. Харин эрх мэдэлтэй болж төрийн өмнөөс ингэж авирлах нь шал өөр асуудал. Үндсэндээ энэ хүмүүс ийм албан тушаалд тэнцэхгүй байгаагийн илрэл. Харин Монголд үүний төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй. Хууль бусаар баяжиж, хурдан морьд "зүсэлж", бусдаар уяулж цол хэргэмийг нь ичих ч үгүй өөрөө авч таахалзан алхдаг нь Монголын улстөрчдийн нийтлэг шахуу жишиг болж дээ. Үнэтэй хөөрөг, хөөрхөн "ил амраг", 9911... дугаартай утас, унжсан гүзээ, яравгар царай бол Монголын улстөрчдийн нийтлэг шахуу төрх болж дээ.
Энэ жилийн сонгуульд, наадмын их насны морины уралдаан шиг 500 гаруй хүн өрсөлдсөн. Яагаад ийм олон хүмүүс дарга болохыг хүсээд байна вэ? Хийсэн үйлдэл, хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй болохоор, амар хялбар аргаар баяжиж амьдралаа дээшлүүлж болдог болохоор, сайн муу ямар ч тохиолдолд олны анхааралд өртөж "од" болдог болохоор тэд ийн хүсээд байгаа хэрэг. Түүнээс "даахгүй нохой булуу хураах"-ын хэрэг юун. Хүн болгоны толгойд "тэр муу дарга хийж байхад би яагаад түүнээс дор байх билээ" гэсэн жишим барьцаа бий. Чухамдаа хэн ч хамаагүй, ямарч хамаагүй яамны сайд хийж болоод байхад дутах юун. Шалгуургүй, хяналтгүй зөвхөн ашиг сонирхлын төлөө улстөрд оролцож, амтат бялуу хуваалцдагийн гай, өдгөө бидний сэтгэлгээг ингэж эвдэж байна. Сайд болсон хүн болгон өөрийн дураар тэр салбрыг "бужигнуулдаг" болохоор, бодлогын залгамжийг дураараа өөрчилдөг болохоор, эцэстээ салбрын ажлыг унагаасны төлөө хариуцлага хүлээдэггүй болохоор Монголын Төрийн ажил "дампуураад" байгаа юм даа. Үүнийг өөрчлөхийн төлөө хэн ч дуугарахгүй атлаа, бүгдээрээ л дарга болж бялуунаас хүртэхийг хүн болгон хүсч байна. Энэ л бидний эмгэнэл.
"Шударга байя, хариуцлага тооцьё" гэдэг уриалга МАХН-ын дарга Н.Энхбаярыг "золигт гарган", "сор залснаар" зогсов. Н.Энхбаярыг "шударга ёс"-ны төлөө, өөрийн мэдэх олон муу үйлдэл болон эздийг нэрлэх байх гэж хүлээсэн хүлээлт ч талаар өнгөрч байна. Монголд Н.Энхбаяраас өөр муу хүн огт байгаагүй мэт нам гүмхэн. Харин Н.Энхбаяртай хамтран зүтгэж, хамтран завшиж байсан олон хүн өнөөдөр юу ч болоогүй мэт албан тушаалын бялуунд "бялуурч" явна. Н.Энхбаяр бол "эхлэл" байсан. Түүнээс ч илүү идэж завшсан, луйвардсан, муу үйл хийсэн олон хүн өнөөдөр ч Монголын улстөрд байгаа. Харин тэд хариуцлага хүлээхийг хүсэхгүй байна.
Тэд хариуцлага хүлээхгүй байхын тулд улстөрд орж байгаа. Тэдэнд бусад хүмүүсийн болон Монголын эрх ашиг огт хамаагүй. Ийм хүмүүс л Монголын улстөрд хамгийн муу жишгийг тогтоож байна даа. Харин бид тэдэнд зусардсаар, бас магтан дуулсаар, харин цаашаа хараад нулимж байгаа. Хэнд ч хариуцлага тооцож, хэн ч хариуцлага хүлээдэггүй бол Монголын төр хэзээ ч цэвэршихгүй. Хүн болгон бялуу мөрөөдөж, бялуу зүүдэлсээр л байх болно.
Миний гайхаад байгаа зүйлс...
-Яагаад заавал УИХ-ын гишүүн хүн , сайд болж байх ёстой юм бол? Боловсролын, Эрүүл Мэндийн салбраар мөн ч олон жил тоглож байна даа. Заавал мэргэжлийн хүн удирдаж байвал зохилтой энэ салбруудыг, эхэлсэн шинэчлэлийн үр дүн нь олон олон жилийн дараа мэдрэгддэг энэ салбруудыг, бодлого нь олон жилээр төлөвлөгдөж, залгамж уялдаа нь тасралтгүй байх учиртай энэ салбруудыг сонгууль болгоноор өөр өөр хүн сайд болон "бужигнуулдаг"-ийг зогсоож болдоггүй юм байх даа. Энэ хоёр салбар дээр л бидний ирээдүй үе зөв сайнаар төлөвших учиртай юм шүү дээ.
-УИХ-д нэр дэвшиж байгаа хүмүүст тодорхой шалгуур тогтоож болохгүй юм байх даа? Хэдийгээр Үндсэн хуулинд зааснаар "иргэн болгон сонгох сонгогдох эрхтэй" байдаг хэдий ч Төрийн алба нь өөрөө тодорхой шалгуур шаарддаг гэдгийг мартаж боломгүй. Мэргэжлийн ур чадвар болон ажилласан жилүүдийн туршлага гэдэг хайхрахгүй орхиж боломгүй шалгуур мөн.
-УИХ-ын гишүүдийн мэдлийн мөнгө \3 хүртэл тэрбум\ гэдгийг болиулж болдоггүй юм байх даа? Хууль тогтоох эрх мэдэл бүхий хүмүүс ЗГ-ын захиран зарцуулах эрхтэй хөрөнгө оруулалт болон санхүүжилттэй холилдоод баймгүй. Яг үнэндээ энэ мөнгөнөөс ямар нэгэн аргаар 10 хувийг нь завшихад л өөрийгөө зовоолгүйгээр "баяжиж" болох нь байна шүү дээ. Үүний төлөө маш олон хүний шунал "хөдөлж" байгаа. УИХ гишүүд сайд болдгийн нэгэн учир энд байж мэдэх юм гэж би хардаж байгаа.
-УИХ-ын гишүүд, Яамдын сайд, Агентлагийн дарга нар, Хуулийн байгууллагуудын удирдлагуудын авч байгаа цалин, олж буй орлогыг улирал бүр олон нийтэд зарлаж, хийж гүйцэтгэсэн ажлуудтай нь хамтад тайлагнаж болдоггүй юм байх даа?. Хийж гүйцэтгэж байгаа ажил нь авч буй цалин хоёр нь хэрхэн нийцтэй байгааг олон нийт мэдэж байх нь тэднийг огцруулах болон улируулан сонгох үндэслэл нь болж болох юм. Ямарваа юм нууц байх тусмаа улам ихээр хардлага дагуулдаг.
-Согтуу "солиорсон", бусдын өөдөөс салаавч гарган доромжилсон, ордон дотор зодолдож "нулилцсан" гэхчилэнгээр "алингаа алдсан" эрхмүүдийг албан тушаалаас нь огцруулж, олон нийтээс албан ёсоор уучлал гуйлгуулж болдоггүй юм байх даа. Эрх мэдэлтнүүд хэдий чинээн замбараагүй байна, удирдлаганд байгаа хүмүүс яг л тийм болдог. "Дээрх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй", "Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг" гэлцдэг дээ. Ямарваа юманд хэм хэмжээ, бусдад нөлөөлөх нөлөөлөл гэж байдаг.
Тэгэхээр бид л өөрсдөө эргэцүүлэн бодож, шаардаж , сонголтоо зөв хийж сурах хэрэгтэй байнаа.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах |
| "БЯЛУУ"-ны төлөөх УЛСТӨР |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
Э.Хүрэлбаатар: Мөрөөдсөн, бодсон, сэтгэсэн, зүтгэсэн, хийж хэрэгжүүлсэн 09:24 “Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа.
|
“Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа. »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна 13:20 Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах
|
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах »»
|
|
Тэнэгэр говийн тэмээчдийн баяр үргэлжилсээр байна 10:45 Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг
|
Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг »»
|
|
Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|