 |
|
 |
|
БЭЭЖИН СЭРЖ, БИД УНТАЖ БАЙНА |
|
|
 |
|
 |
БЭЭЖИН СЭРЖ, БИД УНТАЖ БАЙНА
2012-09-28 Азийн хэд хэдэн орноор аялсан багагүй туршлагатай сониныхон энэ
 удаа “Тэнгэр трэйвл” компанийн аяллыг сонгож Өмнөд хөршийн нийслэлийг зорив. Замын ачаалал ид үеэр явах болохоор түгжрэлийг тооцоолж эрт гарсан нь оножээ. Манайхныг вокзал дээр очиход товлосон газраа аялагчид хэдийнэ цугларсан байв. Биднийг тосч “Tenger travel” гэсэн туг барьсан Ч.Оюунгэрэл хөтөч маань уриалгахан угтсанаар аялал эхэллээ. Аялагчид купендээ тухалж, галт тэрэг ч хөдлөв. Ганзагачид ачаа бараа энэ тэр гэж хэсэг түжигнэлдэж байгаад өрөө өрөөндөө ороод унтаад өгцгөөв үү удалгүй нам жим ноёлов. Харин манай тав л хэвлэлийнхний орой болтол ажилладаг зангаа тавилгүй хөзөр тоглож хөөрөлдсөөр сар дээр гарахад сая л нэг юм хажууллаа.
“Босоорой Замын-Үүдэд ирж байна шүү” гэх шингэн дуунаар бид ч сэрж, хувийн бэлтгэлээ базааж эхлэв. Аяллын эхний өдөр ингэж говийн нарнаар сэрлээ. Намрын сэрүүн унаад ч тэр үү их говь халуунаар угтсангүй. Галт тэрэгнээс бууж аяллын багийнхантайгаа нэгдэн чемодан саваа түжигнүүлсээр хилээр гаргах автобус руугаа явлаа. Чемодан сав гэснээс, хотын хэд л ингэж өөртөө түвэг удсан аж. Учир нь аяллын баг 30 хүнтэйгээс Увс, Завхан аймгаас 21 хүн иржээ. Холын тэд гар цүнхнээс өөр түүртэх юмгүй. Арав гаруй жилийн өмнө энэ хилээр нэвтэрч байсан ч өдрөөс өдөрт өнгө засах тус улсыг дотроо тэр л үеэр нь төсөөлнө. Манайхан ч өөр өөрийнхөөрөө төсөөлж явсан нь лавтай. Гэхдээ бидний дунд ойрмогхон “Эрээнэнград” явсан хүн алга. Замын-Үүд боомтын хувьд зам дагаад ганц хоёр барилга нэмэгдсэнийг эс тооцвол шороо бужигнасан хуучин төрхөө халаагүй л байна. Харин Эрээн ямар болсон бол... Борооны усанд идэгдэж энд тэндээсээ халцарч унасан шавар тагз, гудамж талбай, тэр бүү хэл дэн буудлынх нь үүдээр халтирчих шахам явдаг угаадас цацсан шавхайтай зам одоо хэр нь байгаа болов уу. Хил гараад автобуснаас буумагц л тасдчих шахам “Манай буудалд буу” гээд л тал талаас бүчих өвөрлөгчид хийгээд хятадууд өнөөх зангаа тавиагүй л байгаа даа. Миний хувьд арван хэдэн жилийн өмнө энд ирэхдээ гудамжинд нь ч, дэлгүүрт нь... хаа явсан газраа сэжиг төрж байсан төсөөллөөрөө л яваа нэгэн. Надтай адил бодол тээсэн хүн манайхан дунд ч бас бий дээ. Ийн бодох зуур хил дээр ирлээ. Хоёр улсын шалганаар нэвтрээд энэ бодлоо таягдан хаяхаас аргагүйд хүрсэн юм. Юу гэхээр Хятадын гаалиар нэвтэрмэгц л зассан талбай, ногоон байгууламж, засмал зам гээд хэдэн жилийн өмнөхтэй харьцууламгүй өөрчлөлт угтав. Төв талбайнх нь хажуугаар гарч буудлын зүг явахдаа “Улаанбаатар хот ядахдаа замаа ийм болгочихоосой” гэж манайхан ам булаалдан ярина. Төвөөрөө хог гэх ч юм алга. Урьд нь тамхиныхаа цогийг нүүрэн дээр дарчих шахам шүлс үсчүүлэн чичилдэг байсан мөнгө хүүлэгчид өнөөдөр зээл, гудамж талбайдаа тамхи татахаа байжээ. Өндөр торгуультай болсон гэж хөтөч маань анхааруулав. Бид ч Ц.Оюунгэрэлийн үгээс зөрөлгүй ёсыг дагахаар болцгоов. Нэг их өндөр барилга байхгүй ч хот төлөвлөлт нь их л зөв санагдаж битүүхэндээ атаархсаныг нуух юун. Эрээн хот нь ӨМӨЗО-ы зүүн хойд хэсэгт Замын-Үүд боомтоос есөн км-ийн зайд орших бөгөөд хоёр орны авто болоод төмөр замын хиллэдэг хамгийн том боомт хот. Тус хот өдгөө 27 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, 100 мянган хүн амтай болжээ. 1956 оны нэгдүгээр сард Бээжин-Улаанбаатар-Москвагийн чиглэлийн олон улсын төмөр зам тавигдсанаар Эрээн хот байгуулагдсан түүхтэй. Эрээн гэж нэрийдсэний учир нь Эрээн гэх давст нуурын нэр ажээ. Нуур нь Эрээн хотоос зүүн хойш есөн км зайтай байдаг гэнэ. Эрээн нуурын урт нь дөрвөн км, өргөн нь гурван км бөгөөд 1984 онд уг нуурыг түшиглэн давсны үйлдвэр байгуулжээ. Түүнчлэн Эрээн хот бол дэлхийд “Аварга гүрвэл”-ийн нутаг гэдгээрээ алдартай. Дэлхийн улаан номд хамгийн эртнийх хэмээн тэмдэглэгдсэн чулуужсан Аварга гүрвэлийг эндээс олж нээсэн гэдэг. Энэхүү чулуужсан аварга гүрвэл нь эрдэмтдийн дунд шуугиан дэгдээж Америкийн “Эрин үе” сэтгүүл 2007 оны байгалийн шинжлэх ухааны 10 том нээлтийн нэгээр тодруулснаар Гиннесийн номд бүртгэгджээ. Тус хотод Сы Чуань, Гуан дүн, Ху Нань зэрэг орон нутгийн онцлог бүхий хоолны газар байхаас гадна Монгол хоолны газар олонтой. Боодог, халуун тогоо, сүүтэй цай, айраг цэгээ гээд монголчуудын таалдаг хоол ч энд элбэг бий. Мөн худалдааны том жижиг арваад дэлгүүр, тэр дундаа манай улсын их дэлгүүр шиг гурван ч дэлгүүр баригджээ. Хэдхэн жилийн өмнө навсархай наарнаас өөр юмгүй дэн буудлаар үйлчилдэг байсан эл хот одоо өндөр зэрэглэлийн 11 зочид буудалтай болтлоо өргөжсөн гэхээр цаг хугацаа бус хөлс хүч юунд хүргэдгийг харуулна. Ингэж Эрээн боомт жилээс жилд өргөжин тэлсээр өнөөдөр зах зээл хөгжсөн орчин үеийн том хот болон сүндэрлэж хөрш биднээсээ хөгжлөөр тасарсаар байна. Аяллын багийнхан маань замын тоосноосоо салж Эрээн хоттой танилцаж, нэгэн өдрийг үдээд “Нөхөрлөл”, “Хайр”-ын бэлгэ тэмдэг гэх аварга гүрвэлийн дүрс бүхий Эрээн хотын хаалгаар гарч өмнөд хөршийн нийслэл рүү хөдөллөө. Бээжин хүртэл хурдны замаар давхих бөгөөд үзэж харах юм ихтэй. Хятадын Засгийн газар дэд бүтэцдээ анхаарч 1,9 сая км зам барьснаас 45 чиглэлд хурдны замтай болжээ. Бээжингээс Түвд хүртэл 4000 км хурдны замаар нүд ирмэх зуурт л давхидаг гэж хөтөч маань ярив. Ер нь, сүүлийн үед дэд бүтэцдээ ихээхэн анхаарч байгаа нь нүднээ илт. Зам дагуу эрчим хүч үйлдвэрлэгч салхин сэнс хаа сайгүй тааралдана. Манайхны ярьдаг мундаг урт шалаанзан дээр сэнсний нэг гуяыг нь ачсан яваа нь хэр том болохыг илтгэнэ. Тус улс 2020 он гэхэд 200 мянган мегаватт эрчим хүч үйлдвэрлэх салхин сэнстэй болохоор ажиллаж байна. Энэ бол дэлхийд байхгүй том тоо. Манайхаас нүүрс импортлох нь багасаад байгаа нь ч үүнтэй холбоотой. Салхин сэнсний нэг бүтэн эргэлт 64 юанийн ашигтай гэхээр өдөрт нэг сэнс хэчнээн эрчим хүч үйлдвэрлэж экологид хэдий хэр эерэг нөлөө үзүүлдэг нь хэн хүнд ойлгомжтой. Хамгийн гол нь, эдийн засгийн суурь үнээ ийн үйлдвэрлэж чадвал хөгжилд ташуур нэмэх нь дамжиггүй. За, эдийн засаг энэ тэрээс жаахан хөндийрч аялалдаа эргээд оръё. Бээжин хүрэх замдаа Шилийн гол аймгийн Сайхан тал сум, Жань-жиа-көү хотоор дайрна. Жань-жиа-көү гэдэг нь монголчуудын “Бид мартахгүй” киногоор сайн мэдэх Жанжхүүгийн давааны наана 10 км-т байх хот юм. Жанжхүүгийн даваанд болсон байлдаанаас Л.Аюуш, С.Дампил, Т.Дүүдэй гээд гурван баатар төрснийг дунд сургуулийн түүх үзсэн хэн боловч мэдэх буй за. Аяллын бас нэг түүхт хэсэг яах аргагүй энэ гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. 1945 оны наймдугаар сарын гурван өдөр ширүүн тулаан үргэлжилсэн эл давааг манайхан чимээгүйхэн өгслөө. Мэдээж хэрэг ундуй сундуй болсон дайны ул мөр байгаа ч өдгөө мод тарьж, хөшөө дурсгалаар чимэглэжээ. Уулын зарим хэсгийг нүхэн гарцтай болгосноор өнөөдөр тээврийн хэрэгсэл төвөггүй давах нөхцөл бүрдсэн байна. Үүгээр яваа хэн бүхэнд загастайн, тарвагатайн гээд л эрийн шийр заадаг олон даваагаа засахгүй бол осол эндэгдэл зогсохгүй нь дээ гэж бодоход хүрнэ. Тэртээ зуу зуун жилийн өмнө өвөг дээдсийн маань жин тээж Бээжин хүрэх аянд хамгийн хүнд зам нь байсан Жанжхүүг туулсандаа манайхан баяртай. Гэхдээ нэг ялгаа нь хэдэн өдөр туулдаг байсан бэрх замд хэдхэн минут зарцуулснаараа ялгаа их бий. Өдгөө Жанжхүүгийн даваа алхам тутамдаа машины дугуй барьцалдуулан хурд сааруулагч, аваарын зогсоол, дугуй нь халсан үед туулж хөргөх усан гарам гээд хүний амь насыг дээдэлсэн бүтээн байгуулалт бий болсныг аялагчид ам нэгтэй шагшина. Энэ даваа удахгүй битүү ой болох байх. Зарим нь овоо ургасан, зарим нэг нь дөнгөж суулгасан гээд бараг завсар зай үлдээлгүй мод тарьсан харагдана билээ. Даваанд тарьсан мод гэснээс, хятадууд сүүлийн жилүүдэд асар их мод тарьж байна. Эрээнээс гараад хурдны замаар 100 гаруй км давхин Сайхан тал сум хүртэлх замын хажуугаар олон эгнээ мод тасралтгүй үргэлжилнэ. 100 гаруй км ой тарьж байна гэхээр үнэхээр хөлс үнэртэж байна. Малчин айлууд ч өвөлжөөгөө тойруулаад багахан ойтой болсон харагдана билээ. Гэхдээ үүнд учир байсныг сүүлд олж мэдсэн юм. Юу гэхээр засгаас нь зөв бодлого явуулж орон нутгийн иргэдийг ойжуулах хөдөлгөөнд идэвхтэй оролцуулжээ. Мань хүмүүс хүүхдэд нь, малынх нь төлд мөнгө өгөхийг хүлээх биш тарьсан мод болгоноо арчлаад байвал жил бүр урамшуулал хүртдэг байхаар бодлого явуулж. Орон нутгийн иргэд ч ажилтай болж, мод тариад байвал цалин нь нэмэгдээд л. Замд таарах хамгийн эхний суурин Сайхан тал сум. Энэ сумынхан хонь ихтэйгээс гадна махны чиглэлийн үхэр, хүнсний ногооны тариалалт гээд хөдөө аж ахуйн бүхий л чиглэлээр хөгжжээ. Яг л манайхтай адил бэлчээрийн маллагаатай хонь үржүүлнэ. Түүнээс гадна өдөрт дунджаар 40 литр сүү гаргадаг хар тарлан үүлдрийн үхрийн фермтэй нөхөрлөл цөөнгүй бий болжээ. Сүүний чиглэлийн 108 мянган үнээтэй хоёр ч том сүүний үйлдвэр Өвөрмонголд үйл ажиллагаа явуулж Хятадын сүүн бүтээгдэхүүний багагүй хувийг хангадаг байна. Дурьдаад байгаа энэ газар нутаг Хятадын Хэбэй мужид багтана. Тус муж нүүрс, жонш олборлолтоороо ч Хятаддаа дээгүүрт орно. Ер нь л Хятад орон урагшилж бид суусаар хоцорч байна уу гэлтэй. Ийн явсаар Хятадад байтугай дэлхийд алдартай 1782 км үргэлжлэх татмал гол, 3654 метр нүхэн гарц, Түмэн газрын цагаан хэрэм гээд олон газар оронтой танилцан өнгөрнө. Бээжин рүү ороход манайхаар бол 22-ын товчоонд саатаж зогсов. Манай жолооч хурдны замын татвар энэ тэр бичиг баримтаа цэгцлэх зуур хэдэн зуун машин орж гарлаа. Арга ч үгүй эл товчоогоор хоногт 16 мянган машин нэвтэрдэг байсныг хожим сонссон юм. Гэхдээ Бээжин хот манай нийслэлийг бодвол 13 дахин том бас дээр нь 30 орчим сая хүн сууршин амьдарч байна гэхэд бага тоо мэт санагдаж байгаа байх. Тэгвэл үгүй ээ, Улаанбаатар шиг баруун зүүн гэсэн хоёрхон товчоогүй, тал талаасаа аалзны тор шиг бүчсэн олон товчоо бий. Тэр болгоноор бидний нэвтэрсэн шиг үй түмэн машин хөлхөж байна гэхээр ямар их хөлтэй болох нь төсөөлөгдөх буй за. Нийслэл рүү нэвтэрч байгаа автомашины дийлэнх нь манай нүүрсний замд давхилдаад байдаг 100 тоннын аваргууд. Галт тэрэг шиг эгнэлдсэн ч бие биенээ гүйцэж түрүүлэн гурван эгнээ хурдны замаар давхилдана. Манайх шиг “сайн” замтай улсад бол ганц өдөрт л бүх зам нь “будаа” болж нийслэл үү, Гашуунсухайт уу ялгагдахаа байна биз. Харин тэнд бол эвдэрсэн хагарсан зам огтхон ч харагдахгүй. Ийн явсаар Бээжинд хүрлээ. Бид хотын хойд талаас орж байгаа аж. Манай баг эхлээд шууд л 2008 оны алдарт Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнд зочиллоо. 15000 тонн ган төмрөөр бүтсэн уг байгууламж үнэхээр сүрдмээр байгууламж. Ямар сайндаа л манай аяллын нэг шооч эр “Манай төв цэнгэлдэх дунд сургуулийнх нь тоглоомын талбай юм байна л даа” гэж маазрахав. Үнэхээр бидэнд хоцрогдсон, дутагдсан зүйл их байна. “Шувууны үүр”, “Усан шоо” байгууламжийн хажууд зураг хөргөө татуулсан аялагчид Бээжинд байрлах буудлынхаа зүг явлаа. Өглөө эртлэн босч Бээжингийн амьтны хүрээлэн, далайн шилэн хорго, дэлхийн парк гээд орой болтол аялав. Хаа байсан эрс тэс уур амьсгалтай манай орныхны хувьд тахийн сүрэгт өвс өгч, зааны хошуунд өргөгдөн, анааш, сармагчинтай зургаа татуулна гэдэг тэр бүр тохиохгүй ээ. Хүн амьдралынхаа цөөхөн хоногт тэр бүр үзэж чадахгүй дэлхийн гайхамшгууд болох эрх чөлөөний хөшөө, таж махал, пизаны цамхагийн дэргэд зургаа татуулж үзэх нь нэн таатай. Энэ цогцолборыг дунд сургуулийн сурагчид сэтгэж хотын удирдлагууд нь дэмжсэнээр одоо аялал жуулчлалын чамгүй “саалийн үнээ” болжээ. Манайх шиг далай тэнгисээс алслагдмал нутгийн хүмүүст усны амьтдын гайхамшигт үзүүлбэр үзэх, далайн аквариумд зочлох нь үнэхээр дурсамжтай аялал болсон байх. Тиймдээ ч “Тэнгэр трэйвл”-ийнхэндээ талархаж явлаа. Эл нийслэлийн зочин бүрийн очдог газар бол Тянь ань мэнийн талбай. 440 мянган шоо метр энэ талбай нь сая хүн цугларч болдог дэлхийн хотууд доторхи хамгийн том өргөн чөлөө. Манай тооллоос өмнөх 770 оноос улбаатай, Юань улс, Мин улс болон Чин улс бүгд Бээжинд төвлөрч, 34 хаан энд зарлиг тушаал буулган, бүх Хятадыг захирч байсан үнэхээр арвин түүхтэй. Мэдээж хэрэг аялагчид талбайн эргэн тойронд орших өдгөөгийн Ардын Их Хурлын Ордон, Хятадын Хувьсгалын Музей, Хятадын Түүхийн Музей, Ардын Баатруудын Хөшөө, Мао Зэ Дунгийн Дурсгалын Ордон зэрэг үндэстний онцлог бүхий орчин үеийн барилгуудын дэргэд зургаа татуулсан нь насанд нь үлдэх дурсамж болох нь дамжиггүй. Махгүй л бол хоолой давахгүй нь гэдэг монголчуудад бээжин нугасны мах харин гологдохгүй идээ юм билээ. Бид ч заншлыг дагаж энэ үдэш хүртэж үзлээ, тэд ч түүнийгээ брэнд болгож чаджээ. Аливаа аялал зугаалга тухайн орон нутгийн худалдааны төвөөр ороогүй бол тэнд очсон гэхэд хэцүү. Тиймдээ ч аяллын багийнхан маань Бээжингийн алдарт Хонгконг, Байрон захуудад зочлон худалдаа хийж нэг өдрийг өнгөрөөв. Юмыг яаж мэдэх вэ гээд Бээжин рүү аялахаар зэхэж байгаа хүмүүст дуулгахад тус хотод төмөр, модон, сувдан эдлэлийн, цахилгаан барааны гэх мэт 70 гаруй бөөний зах байдаг юм байна. Харин энэ аяллаар зохион байгуулагчдын зүгээс төрөлжсөн бус бүхий л төрлийн бараатай энэ хоёр захыг сонгосон нь зөвджээ. Юу гэхээр Хонгконг захад ороод 1600 гэсэн үнийг буулгасаар байгаад 100 болгох нь энүүхэнд бол Байдун захынхан бараагаа бараг үнээр нь л хэлдэг байх жишээтэй. Ер нь эртнээс худалдаачин удамтай энэ оронд ямар ч барааг ярилцдаг гэдгийг л ойлгох хэрэгтэйг хэлэхэд илүүц биз ээ. Алхам тутамд Монголын түүхтэй салшгүй холбоотой өмнөд нутагт хийсэн аяллын сонин сайхныг энд хүрээд цэглэе. Манай гарагийн 18 улстай хиллэж, өөртөө засах таван орон, 55 угсаатныг нэгтгэсэн Дундад улсын нийслэл Бээжин хот баяртай. Баярлалаа “Тэнгэр трэйвл”-ийнхэндээ.
Ардчилал
|
| БЭЭЖИН СЭРЖ, БИД УНТАЖ БАЙНА |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл бүртгэгдлээ 15:57 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн »»
|
|
Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр “А” дүнтэй шалгагдлаа 15:17 Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж,
|
Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Автомашины араас чарга чирэхгүй байхыг анхааруулж байна 13:16 Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай.
|
Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай. »»
|
|
Офицер бүсгүй өвлийн олимпод оролцоно 11:58 Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга,
|
Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга, »»
|
|
Хариуцлага таныг хамгаална 11:53 Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий,
|
Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, »»
|
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна 11:08 Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна »»
|
|
Түймрийн 32.9 хувийг сансрын дулааны цэгийн мэдээллээр, 3.6 хувийг нисдэг тэргээр илрүүлж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэв 10:46 Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр
|
Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 10:37 Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын
|
Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын »»
|
|
Жолооны үнэмлэх гаргана гэх нэрийдлээр иргэдийг залилсан байна 10:01 Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг
|
Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг »»
|
|
Төслийн хүрээнд 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө 09:50 Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол
|
Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол »»
|
|
Дэлхийг холбосон буухиа шуудан 14:34 Дэлхийг холбосон буухиа шуудан
|
Дэлхийг холбосон буухиа шуудан »»
|
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани 14:24 Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани »»
|
|
Монгол улсын үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 13:41 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар
|
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар »»
|
|
Нөхөрлөлийн харгуйд ирээдүй саруул 13:11 Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин,
|
Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин, »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна 13:08 Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй
|
Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй »»
|
|
ӨМӨЗО-ны хоёр боомт үндэсний хэмжээнд сонгогдлоо 13:03 Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв.
|
Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв. »»
|
|
Ухаалаг боомтын байгуулалтаараа үндэсний хэмжээнд алдартай Ганцмод боомт 12:16 12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм.
|
12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм. »»
|
|
”Ихэр орд” Хятад Монголын сэтгүүлчдийн боомтууд дахь сурвалжилга эхэллээ 11:58 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ.
|
Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:43 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:42 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
|
Цагаан сараас өмнө 2018 оны нохой жилтнүүд "гүймиг" засал хийлгэнэ 11:36 Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс
|
Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө 11:31 Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх »»
|
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна 11:20 Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Таны хариуцлагаас бусдын аюулгүй байдал шалтгаална 10:23 Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж,
|
Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж, »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Nvidia жолоочгүй авто машины технологио танилцуулжээ 12:30 ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит
|
ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит »»
|
|
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ 11:02 Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй
|
Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй »»
|
|
“Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийг үе шаттайгаар хөгжүүлж байна 10:20 Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх
|
Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх »»
|
|
Хуурын хоёр чавхдас: Цэхээ боомт,Шивээхүрэн боомтоор сурвалжилсан нь 10:17 ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа.
|
ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа. »»
|
|
Дөрвөд хошууны 321 хилийн малчин өрх жилийн турш хүнсний ногоогоо бие дааж хангалаа 10:08 Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ.
|
Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ. »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 09:46 Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: »»
|
|
Хууль зүй, дотоод хэргийн сайд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа 09:43 Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн
|
Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Ж.Батсайхан: Онцгой байдлын алба бол багийн ажиллагаа, хамтын хүч, эр зоригийн итгэл дээр тогтдог 09:35 Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна.
|
Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна. »»
|
|
Д.Базаррагчаа: Монголд тохиолдож болзошгүй эрсдэлээр нь газар хөдлөлт, аянга, ган, зуд… гэж гамшгийг эрэмбэлдэг 09:25 Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа.
|
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа. »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 6 сараас 1 жил хүртэлх хорих ялтай хэргийг нь шүүхэд шилжүүлжээ 17:25 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр »»
|
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалт үндэсний хэмжээнд сайн туршлага болов 17:18 ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна.
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна. »»
|
|
Энэтхэгийн Зэвсэгт хүчний эмнэлгийн төлөөлөгчид Монголд ажиллаж байна 17:05 Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд
|
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд »»
|
|
УБТЗ 70 төмөр замчинд орон сууцны мөнгөн дэмжлэг үзүүллээ 17:03 “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн
|
“Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн »»
|
|
Илон Маск энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна 16:59 Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ.
|
Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ. »»
|
|
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй 16:52 СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч
|
СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч »»
|
|
Эмээлтийн замд гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан иргэн ачааны автомашинд мөргүүлж нас баржээ 15:18 Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх
|
Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Гол нэрийн барааны үнэ нэмэгдэж, махны үнэ огцом өсөж 18-26 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна 13:13 2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ.
|
2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Бугын эвэрт сүлбүүлж амиа алдсан байж болзошгүй хэргийг шалгаж байна 12:31 Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч
|
Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч »»
|
|
Засгийн газрын тогтоолоор 16000 хүүхэд тутамд 1 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллахыг баталсан 11:25 21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна.
|
21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна. »»
|
|
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ 10:22 Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар
|
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар »»
|
|
Улстөрчид гэх гэнэхэн хэдэн залуус л Украиныг ямар ч дайснаас илүүгээр сүйтгэчихлээ 10:12 Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж
|
Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж »»
|
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
|
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. »»
|
|
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Ивáн Гил мэдэгдэл хийлээ 09:59 - Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө.
|
- Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө. »»
|
|
Хятад улс Венесуэлийн эрэг рүү зургаан байлдааны хөлөг илгээжээ 09:54 Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ.
|
Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ. »»
|
|
Африкийн Гана улсын цагдаа нар өөрийгөө зөнч гэж нэрлэж, олон зуун хүний тархийг угаасан Эбо Ноа гэх этгээдийг баривчилжээ 09:46 Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн
|
Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн »»
|
|
Оросуудын 2026 оны хүсэл 16:12 Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг.
|
Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг. »»
|
|
Иран: Жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ 15:13 Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн
|
Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн »»
|
|
Ираны жагсагчид Коран судрыг шатаажээ 10:38 ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад
|
ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад »»
|
|
Ван И: Хятадын нэгдэлд саад учруулах аливаа оролдлого гарцаагүй бүтэлгүйтэх болно 13:07 2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд
|
2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|