 |
|
 |
|
Ж.НАРАНБААТАР: ӨМНӨХ УДИРДЛАГУУД НЬ АТГ-Т ХОНОЦЫН СЭТГЭЛЭЭР ХАНДСАН |
|
|
 |
|
 |
Ж.НАРАНБААТАР: ӨМНӨХ УДИРДЛАГУУД НЬ АТГ-Т ХОНОЦЫН СЭТГЭЛЭЭР ХАНДСАН
2012-10-17Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар  Ж.Наранбаатартай ярилцлаа. АТГ-т хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого илрээгүй л байна -“АТГ-ыг сайн ажиллуулъя гэвэл хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөх ёстой. Хууль эрх зүйн орчин нь хийдэлтэй, дутуу байх юм бол бидний ажил үр дүнд хүрэхгүй. Зарим гэмт хэргийг шалгах явцад мухарддаг” гэж танай байгууллагын зарим албан хаагч ярьдаг. Ингэхэд танай байгууллагын ажлаа хийх хууль эрх зүйн орчин хэр бүрдсэн байгаа вэ? -Хууль эрх зүйн орчны хувьд тийм ч муу биш. Хийе гэвэл боломж нь байгаа. Энэ байгууллагыг бие даасан статустай байгуулаад өглөө. Холбогдох хуулиудыг баталсан. Мэдээж, манай байгууллага авлигатай дангаараа тэмцээд дийлэхгүй. Тийм учраас бусадтай нийлж, энэ авлига гээчтэй нийтээрээ тэмцэе л гэж яриад байгаа юм. Гэхдээ одоо байгаа хуулийн хүрээнд тултал нь ажилласан тохиолдол байхгүй. Үнэхээр нэг хэрэг шалгаад явсан чинь энд очоод, ингээд мухардлаа. Ийм гарцаагүй байдалд орчихлоо. Тэндээс ийм дарамт ирдэг юм байна гэсэн зүйл одоогоор алга.
-Хөндлөнгөөс ажиглахад, танай байгууллагын хэрэг шалгах ажил мухардлаа гэж үзэх тохиолдол байна л даа. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарт холбоотой хэргийг шалгахад ийм нөхцөл үүссэн юм биш үү. Энэ хэрэгт холбогдсон НИТХ-ын дарга асан Т.Билэгт мөрдөн байцаалтаас зугатаж, АНУ руу явчихсан. Түүнийг авчирч хэргийг нь шалгах хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна гэж үзэж болох уу? -Гэхдээ тэр хүн эх орондоо ирнэ. Хэргийг нь тусгаарлаад, түдгэлзүүлчихсэн байгаа юм чинь эргээд сэргээгээд шалгах боломжтой. -Ирэхгүй бол яах вэ гэсэн асуулт гарна даа? -Тэртэй тэргүй энэ хүн хэрэгт холбоотой, шалгах нь үнэн юм чинь хэзээ нэгэн цагт ирж л таарна. Ирэхээр нь шалгах бололцоотой. Мэдээж, бид тухайн улс руу нь очоод байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй. -Томоохон хүрээг хамарсан авлига, албан тушаалын хэргийг шалгахад улс төрийн нөлөө их байдаг гэж ярих нь бий. Зарим улстөрчтэй холбоотой хэргийг шалгахад ямар нэг дарамт шахалт ирдэг үү. Ийм тохиолдол гарч байна уу? -Одоогоор тийм зүйл ажиглагдаагүй л байна. Гэхдээ зохион байгуулалттай авлигын гэмт хэргийг бүлэг хүн үйлддэг. Тийм зохион байгуулалтын шинжтэй авлигын гэмт хэрэг илэрсэн тохиолдолд эрүүгийн бүлэглэлүүд нь томорсон, нөлөөтэй болсон байдаг. Манайд бол одоогоор тийм зүйл байхгүй. Өнөөдрийн байдлаар АТГ-т хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого илрээгүй л байна. Хуулийн хүрээнд хийх ёстой ажлаа хийж байгаа. Төрийн өндөр албан тушаалтнаас жирийн албан хаагч хүртэл ашиг сонирхлын зөрчлийн болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгч байна. Юм болгоныг хараар будаад байж болохгүй. -Монгол Улс авлигын индексээрээ дэлхийн улсуудаас 2010 онд 116-д, 2011 онд 120-д жагссан. Зарим хүн үүнийг АТГ сайн ажиллаагүй учраас авлигын индекс ухарсан гэж ойлгож байгаа. Энэ тухайд...? -“Трансперенси интернэшнл” байгууллага удахгүй дахин индекс гаргана. Манай улс ямар байранд орж вэ, энэ байгууллага юу гэж дүгнэх бол гэж хүмүүс хүлээж л байгаа байх. Ямар ч байсан бид сайн, муу ажиллаж байна гэхээсээ илүү авлига гарч байгаа шалтгаан нөхцлийг арилгах чиглэлээр ажиллаж чадсан уу, үгүй юү гэдгээ дүгнэх хэрэгтэй. Авлигын шалтгаан нөхцлийг арилгах чиглэлээр сайн ажиллах юм бол эерэг үр дүн гарна. -АТГ-ын албан хаагчид хараат бусаар ажиллаж чадаж байна уу. Танай байгууллагын зарим албан хаагч, мөрдөн байцаагчийг гэмт хэрэгт холбогдсон гэх мэт мэдээлэл түгэдэг? -АТГ-ын ажилтнууд янз янзын асуудалд орооцолдож, нэр холбогдсон тохиолдолд дотооддоо шалгадаг хяналтын механизмтай. Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын алба гэж байгаа. Энэ алба тухайн албан хаагчийг шалгаж, үнэн үү, худал байна уу, шалтгаан нөхцөл нь юу байв гэдгийг тогтоодог. Тэгээд Ёс зүйн зөвлөлөөр орох уу, Даргын зөвлөлөөр оруулах уу гэдгээ шийдвэрлэдэг. Энэ мэтээр нэг талаар ажилтныхаа аюулгүй байдлыг хангадаг. Нөгөө талаар тэр алба ажилтан үнэхээр асуудалд орооцолдсон байвал үүнийг нь таслан зогсоох чиглэлд анхаарч ажилладаг. -Тухайлбал, өнгөрсөн хугацаанд асуудалд орооцолдож ямар нэг байдлаар арга хэмжээ авахуулсан хэчнээн албан хаагч байдаг юм бол? -Олон байхгүй ээ. Хамгийн сүүлд л гэхэд, мөрдөн байцаагч Одхүү хуурамч дипломтой байсан тухай асуудал яригдсан. Аюулгүй байдал хяналт шалгалтын, нууцын алба үүнийг МХЕГ-ын Боловсролын үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлийн байцаагч нартай хамтарч ажиллан шалгасан. Тэр дипломыг үндэслээд БСЯ-ны хүлээн зөвшөөрсөн хэмжээний эрх зүйч мөрдөн байцаагч хийх боломжтой боловсон хүчин биш байна гэсэн дүгнэлт гаргасан. Тэгээд тухайн мөрдөн байцаагч ч өөрөө үүнийгээ хүлээн зөвшөөрөөд ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэтэл тэр хүн прокурорын мөрдөнд тав, манайд мөн тав нийлээд 10 жил ажилласан хүн байгаа юм. Тэгэхээр түүний хийсэн ажлууд, мөрдөж байсан хэргүүд хүчин төгөлдөр байж чадах уу, үгүй юү гэсэн асуудал хөндөгдөнө. -Цагдаа, шүүхийн байгууллагын ажилтан авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон тохиолдолд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгана гэж АТГ-аас тусгаарласнаас хойш хоёр жил өнгөрч байна. Гэтэл авлига, албан тушаалын хэрэг шалгадаг хоёр байгууллагын мөрдөн байцаагчдын авдаг цалин нь тэс өөр. Б.Галдаа дарга энэ тухай “Манай албаны мөрдөн байцаагчийг авлигад өрт гээд бага цалин өгөөд, АТГ-ынхныг болохоор авлигаас ангид байлгана гээд ихийг өгдөг нь шударга биш байна” гэж ярьсан удаатай. Энэ талаар та юу хэлэх вэ? -Энэ байгууллагын бүтэц прокурорт харьяалалтай. Цол хэргэмээ цагдаагаас авдаг. Нэгэнт ийм байгаа юм чинь авлигын хэргийг илрүүлсэн цагдаагийн мөрдөн байцаагчийн цалинг ийм болгоё гэдэг ч юм уу, тусдаа зүйл байж болохгүй. Алсдаа энэ нь нэг тийш шийдэгдэх байх. Хуульзүйн сайд Мөрдөн байцаах албатай болно гэж ярьж байгаа шүү дээ. Үүнд нэгтгэх ч юм уу, энэ асуудлыг нэг тал руугаа оруулах байх аа. Яг одоогийн нөхцөлд байгаа хуулиудынхаа хүрээнд, хийх ёстой ажлаа хийгээд, цалин урамшууллаа ч аваад явах ёстой. Иргэдийн сэтгэлгээг өөрчилж, мэдээлэлжүүлэх нь чухал -Танай байгууллага авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхээс гадна, авлигаас урьдчилан сэргийлэх, иргэдийг соён гэгээрүүлэх үүрэгтэй. Нийслэлийн иргэд ч яахав хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж, эсвэл АТГ-т ирээд энэ талаархи мэдээлэл авчихдаг гэж бодъё. Орон нутгийн иргэдийг авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх талаар хэрхэн ажиллаж байна вэ? -Манай байгууллагад хандсан орон нутгийн иргэн “Танай байгууллагын шалгасан Н.Энхбаярын хэрэгт холбоотой Билэгт гэдэг хүн чинь гадаадаас ирээд ЦЕГ-ын дарга болчихлоо. Тэгээд та нар шалгаж чадахгүй байгаа юм уу. Цагдаагийн дарга тийм их эрх мэдэлтэй юм уу. Танай байгууллагад юу дутсан гэж тэр хүнийг шалгаж чадахгүй байгаа юм бэ. Яахаараа хэрэгт холбогдсон хүн өндөр албан тушаал хашаад явчихав аа” гэж ярьсан л даа. Гэтэл ЦЕГ-ын дарга болсон Билэгт гэдэг хүн НИТХ-ын дарга асан Билэгт биш. ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Билэгт шүү дээ. Ийм байдлаар орон нутгийн иргэд мэдээлэлгүй байгаа нь анзаарагдаж байна л даа. Манай байгууллага өнгөрсөн долоо хоногт “Авлигын эсрэг хамтдаа” арга хэмжээ зохион байгуулаад, өмнөх хийсэн ажлуудаа дүгнэсэн юм. Тэгээд орон нутаг руу, тодорхой салбар руу чиглэж ажиллая гэсэн дүгнэлт гаргасан л даа. Бид энэ дөрөвдүгээр улиралд зүүн гурван аймагт ажиллана. Орон нутгийн иргэдтэй Тамгын хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга гээд байгууллагынхаа удирдлагын төвшинд уулзалт зохион байгуулна. Орон нутагт авлигын шинжтэй ямар үйлдэл байна, иргэдэд ямар асуудал, хүндрэл тулгарч байна гэх мэтээр иргэдтэй нээлттэй ярилцаж, авлига, ашиг сонирхлын зөрчил гэх мэт байгууллагынхаа үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өгнө. Өөр нэг төлөвлөсөн ажил бол бизнесийн салбарынхантай уулзана. Энэ уулзалтаар бизнес хийхэд ямар боломж, бололцоо хаагдмал байна, энэ нь хэнээс шалтгаалдаг гэх мэт асуудлыг тодруулна. -Иргэд АТГ-ын тухай төрийн албан тушаалтнуудаас хөрөнгө орлогын мэдүүлэг авдаг, тэднээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсоныг нь шалгадаг гэсэн ерөнхий ойлголттой л байдаг. Энэ байдлыг өөрчлөхийн тулд авлигаас урьдчилан сэргийлэх, иргэдийн соён гэгээрүүлэх ажилд илүү анхаарах ёстой юм шиг ээ? -Өөрийн чинь хэлдэг зөв л дөө. Иргэд мэдээлэлгүй байгаа нь авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэл рүү түлхүү анхаарч ажиллах шаардлагатайг харуулж байна. Ер нь, авлигын гэмт хэрэг олшроод, далайцтай болсон тохиолдолд хүн болгоны араас мөрдөж шалгаад урагшлахгүй. Тийм учраас хүмүүсийн сэтгэлгээг өөрчилж, мэдээлэлжүүлэх чиглэлд анхаарах нь чухал. Боловсон хүчний хувьд бэхэжсэн гэж хэлэх боломжгүй -Манай улс АТГ гэсэн бие даасан байгууллагатай болоод таван жилийн нүүр үзлээ. Энэ байгууллага боловсон хүчин болон бусад асуудлаар хэр бэхжиж чадсан бэ? -Боловсон хүчний тухайд яг бэхэжсэн гэж хэлэх боломжгүй. АТГ-ыг анх байгуулахдаа УМБГ, ЭЦГ-аас тодорхой тооны албан хаагч татаад, хуваарилсан шүү дээ. Өнөөдрийн байдлаар албан хаагчид маань тагнуулын байгууллагын боловсон хүчнээс зонхилж байгаа. Ямар ч байсан төрийн байгууллагад ажиллаж байсан хүмүүсээс сонгон шалгаруулж, шилж, шилжүүлэн ажиллах нь хамгийн оновчтой юм байна. Яагаад гэвэл, энд шалгагдаж байгаа хэрэг ч бай, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр сургалт сурталчилгааны хичээл ороход үүнийг хүлээн авч байгаа хүмүүсийн олонхи нь боловсролтой төрийн албан хаагч байгаа юм. Тэгэхээр тэр хүмүүсийн мэдэхийг хүсч байгаа зүйлийг мэддэг, үлгэр жишээ болохоор тийм хэмжээний ур чадвартай, туршлагатай хүн л ажиллахгүй бол үнэндээ оюутны ширээнээс гараад ирсэн хүн бол энэ ажлыг хийж чадахгүй. Хүмүүсийн өмнө сурталчлан таниулах, хэрэгт холбогдсон хүнээ мөрдөх, асуулт асууж байцаахаас авахуулаад мэдлэг болон олон ур чадвар дутагдана. -Бусад гэмт хэргийг бодоход авлига, албан тушаалын хэрэг далд үйлдэгддэг болохоор нарийн ажиллагаа шаарддаг байх. Албан хаагчдаа давтан сургах, мэргэшүүлэх талд байгууллагын зүгээс хэр анхаардаг вэ? -Дотооддоо тодорхой сургалт зохион байгуулдаг. ГХЯ, АТГ хамтран Засгийн газрын өнгөрсөн бямба гарагийн хуралдаанд “Авлигын эсрэг болон олон улсын академийг олон улсын байгууллага болгон үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт нэгдэн орох тухай хуулийн төслийг оруулж, дэмжигдсэн. Удахгүй УИХ-д өргөн барина байх. УИХ албан ёсоор баталчихвал бид авлигын эсрэг чиглэлээр ажилтнуудаа мэргэшүүлэх, эрдмийн зэрэг хамгаалах боломжтой болох юм. Шинэ байртай болсны дараа бүрэн бүрэлдэхүүнээр ажиллана -Таныг АТГ-ын Тамгын хэлтсийн даргын ажилд томилсноос хойш сар гаруй хугацаа өнгөрчээ. Юунд илүү анхаарч ажиллаж байна вэ? -Тамгын хэлтэст зангилагдах ажлаа хариуцаж, ажиллаад л явж байна. Байгууллагын захиргааны болон санхүү, төсөв хөрөнгө, албан хаагчдын ажиллах нөхцөл, хүний нөөц зэрэг асуудлыг хариуцдаг. Энэ дагуу л ажлаа хийж байгаа. -УИХ-аас дөрвөн сарын өмнө АТГ-ын бүтэц, зохион байгуулалт, орон тоог шинэчлэн батлах тухай тогтоол баталсан. Энэ тогтоолыг хэр хэрэгжүүлж байгаа вэ? -УИХ-ын 55 дугаар тоот тогтоолоор манай байгууллагын орон тоо 90 байсныг 145 болгосон. Одоогоор 115 орон тоотой. Ийм тооны хүн ажиллаж байна. Бусад хүний нөөцийн нөхөн хангалтаа одоогоор хийх бололцоогүй байгаа. -Яагаад? -Өргөтгөл байр маань арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад орно. Тэгээд хүмүүсээ бүрдүүлж авна даа. Шинээр барьж байгаа өргөтгөл байрны санхүүжилтийг 2011-2012 оны төсөвт тусгасан. Одоогоор барилга 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа. -Тэгэхээр 30 орон тоо сул байгаа байх нь. Энэ орон тоонд авах албан хаагчдыг аль хэлтэстээ харьяалуулах вэ? -Янз, янз байгаа л даа. Мөрдөн шалгах хэлтэс гэхэд л 4-5 мөрдөн байцаагч дутуу. Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалт, хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн албанд мөн 4-5 хүн дутуу байна. Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, Тамгын хэлтэст ч хүн дутуу байгаа. -Бүтцийг нь яаж өөрчилсөн юм бэ? -Дөрвөн хэлтэстэй байснаа тав болгосон. Гүйцэтгэх ажлын алба гэж байсныг Гүйцэтгэх ажлын хэлтэс болгоод байгаа. Алба байсныг хэлтсийн статустай болгосон юм. -Байгуулагдаад таван жил болсон хэдий ч АТГ машины гараашгүй байгаа гэл үү. Зайлшгүй шийдвэрлэх өөр ямар асуудал байгаа юм бол? -Аж ахуй, санхүүгийн тухайд янз янзын л юм байх шиг байна. Орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нэрээр өмнөх удирдлагууд нь өөрсдөдөө мөнгө гаргаад авчихсан. Бид Засгийн газарт 2013 оныхоо төсвийн төслийг танилцуулаад байгаа. Үүнд, 72 айлын орон сууц барих талаар жаахан ч гэсэн дэмжлэг авахыг хүссэн. Гэр хороололд амьдардаг, эсвэл амьдралын нөхцлөө сайжруулах гэж байгаа албан хаагчдадаа туслах үүднээс. АТГ таван жилийн хугацаанд нэг компанийн гараашийг түрээсэлсэн. Энэ хугацаанд зөвхөн гараашийн түрээс, сургалт, семинарын заалны зардалд 400 сая төгрөг өгчихөөд сууж байна шүү дээ. Тиймээс авто гарааштай болохын тулд 310 сая төгрөгийн төсөл оруулсан. Таван жилийн өмнө барилгын материал ямар үнэтэй байлаа. Магадгүй бид 200 сая төгрөгөөр авто гарааштай болчих л байсан байх. Тэгэхэд 200 сая төгрөгийг өмнөх дөрвөн удирдах ажилтан орон сууцны нөхцлөө сайжруулна гээд хуваагаад авчихсан байх жишээтэй. Албаны эрх ашиг нь урдаа яваад байна уу, амин хувийнх нь эрх ашгаа урдаа тавиад байсан юм уу гэдэг нь сонин. Төр засаг бол энэ байгууллагад үнэхээр анхаарч байна. Төсөв мөнгийг нь баталж, ажилчдын цалинг боломжийн төвшинд тавиад өгч байна. Тэгэхээр өмнөх удирдлагууд нь хоноцын сэтгэлээр хандсан юм уу даа гэсэн зүйл ажиглагдаж байгаа юм.
ARDCHILAL
|
| Ж.НАРАНБААТАР: ӨМНӨХ УДИРДЛАГУУД НЬ АТГ-Т ХОНОЦЫН СЭТГЭЛЭЭР ХАНДСАН |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин turiin alband iim l khumuus agaar us shig kheregtei dee
2018-05-10 | 10:46:53 | 103.26.192.163 | |
|
|
|
|
|

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 19:41 Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан
|
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
2026 оны Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Чингис хотод эхэллээ 14:08 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис »»
|
|
"One Championship" холбооны холимог тулаанч Б.Бат-Очир өнөөдөр тулалдана 14:06 Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно.
|
Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно. »»
|
|
Зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна 14:02 Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар
|
Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар »»
|
|
Дундговь аймагт болох тэмээний баяр руу Улаанбаатараас үнэгүй автобус явна 14:00 Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам,
|
Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам, »»
|
|
Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн автомашин, тоног төхөөрөмж, санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэнэ 13:58 Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд
|
Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд »»
|
|
Оскар 2026: Sinners 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоолоо 11:02 Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна.
|
Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна. »»
|
|
Гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-40 см нимгэн байна 11:01 Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна.
|
Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна. »»
|
|
Трамп Энх тайвны зөвлөлийн үйл ажиллагааг эхлүүлж чартерт Ерөнхий сайд гарын үсэг зуржээ 10:53 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
Шинэчлэгдэн батлагдсан бодлогын барит бичгүүдийг танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өглөө 10:33 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт,
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт, »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
ЦЕГ: 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо 14:16 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо
|
338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо »»
|
|
Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгджээ 14:03 Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим
|
Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд 13:56 Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний
|
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний »»
|
|
Ж.Чинбүрэн: Эмийн үнэ, чанарын асуудлыг шийдэхэд иргэдийн хяналт маш чухал учраас https://em.hdc.gov.mn/ цахим хуудсыг ашиглаж хэвшээрэй 13:52 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа. »»
|
|
Хятадад 6G сүлжээний туршилтын II үе шат эхэлжээ 13:44 БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй
|
БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй »»
|
|
Хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна 11:04 ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн,
|
ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, »»
|
|
23-57 насны хоёр иргэн сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олжээ 10:47 Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна.
|
Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна. »»
|
|
Үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple тэргүүлжээ 10:41 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
ТЭЦ-4 унтарвал юу болох вэ? 10:28 Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр
|
Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, шагнал гардуулах ёслол Төрийн ордонд боллоо 18:16 2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж,
|
2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, »»
|
|
Малдаа явсан иргэн осгож, нас баржээ 14:47 Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна.
|
Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна. »»
|
|
УБТЗ-ын 1300 вагон эрчим хүчний нүүрс тээвэрлэж байна 13:19 Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна.
|
Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна. »»
|
|
Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь жилээс жилд буурч байна 13:14 Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан.
|
Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан. »»
|
|
Шинээр газар эзэмших иргэдийн хүсэлтийг ирэх онд шийдвэрлэнэ 13:10 Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн
|
Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн »»
|
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нартай Москва хотноо уулзлаа 10:13 АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал Замын-Үүд сумын “Эрдэнэнар” нар, батарей хосолсон станц дээр ажиллажээ 10:04 Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал
|
Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал »»
|
|
Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал 09:43 “Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж,
|
“Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж, »»
|
|
Эмнэлгийн ажилчдын хоёрдугаар сарын цалин дээр 30 хувь нэмэгдэж орно 17:54 Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө.
|
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө. »»
|
|
Сэтгэлийн бохирдол 17:42 Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин
|
Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
“Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна” 15:11 БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш
|
БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш »»
|
|
"ДЦС-IV"-д тоноглолын гэмтэл гарсан тул тодорхой байршлуудад дараах цагийн хуваарийн дагуу эрчим хүч хязгаарлана 15:03 Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна.
|
Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна. »»
|
|
НИТХ-ын дарга А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ 14:19 НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр
|
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр »»
|
|
Хамтран хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг, дадлага, сургуулийн талаар санал солилцлоо 14:02 Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын
|
Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Халтиргаа гулгаанаас сэргийлэн зам талбайг цэвэрлэж байна 10:23 Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр
|
Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Хүн -20 градуст 20 минутанд хөлдөнө 09:51 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
Өнөөдөр нийгмийн халамжийн зарим тэтгэмж олгогдоно 09:42 Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн
|
Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн »»
|
|
Монгол Улсын баг Heyball-ын багийн дэлхийн цомд түрүүлэв 09:34 Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны
|
Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье 13:08 Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний »»
|
|
"Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна" гэх зурвасаар иргэдийг залилж байна 12:49 Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх
|
Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх »»
|
|
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов 12:10 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал »»
|
|
2026 оны гал морин жилд онцгойлон засалтай хүүхдүүд 12:02 Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох
|
Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох »»
|
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Испанид галт тэрэгнүүд мөргөлдсөний улмаас 21 хүн амиа алджээ 13:14 Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг
|
Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг »»
|
|
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|