 |
|
 |
|
Хувь, хувьсгалыг хослуулсан эмч нарыг хол явуулах уу |
|
|
 |
|
 |
Хувь, хувьсгалыг хослуулсан эмч нарыг хол явуулах уу
2012-10-30Шинэчилсэн Засгийн газрын гишүүн Н.Удвал Эрүүл мэндийн сайдын албыг авангуутаа системийнхээ байгууллагуудад  бугшсан дутагдал доголдлыг ил тодоор илчлэн засч залруулахын төлөө ажиллана гэж амлаад байгаа. Үнэндээ эрүүл мэндийн салбар ямар байгааг захын хүнээс асуухад сайнаасаа саарыг илүү хэлнэ. Манайд ард түмнийхээ эрүүл энхийн манаанд цаг наргүй зогсч, бие сэтгэлээ энэ үйлст харамгүй зориулсан, зориулж байгаа гавьяатай олон сайхан эмч, мэргэжилтнүүд бий. Гэхдээ зах зээлийн хатуу ширүүн ааш аяг тангараг өргөсөн эмч нарыг ч өөрчилж, эзэмшсэн мэргэжлээрээ мөнгө ахиухан олох их аяны эрэлд тэднийг хөтөлж орхисон. Үүнийг нийслэлийн булан тохой бүрт шахам таарах хувийн эмнэлгүүд гэрчилнэ. Үнэндээ хувийн гэсэн тодотголтой эмнэлэг борооны дараах мөөг адил олширсон нь хөгжил дэвшил гэхээсээ эрүүл мэндийн салбарт бизнес илүүтэй цэцэглэснийг харуулна. Тоо толгойг нь анзаарвал Монголд улсын эмнэлгүүд нь эмчгүй болсон байх даа гэж бодогдмоор. Гэвч үгүй юм билээ. Харин ч эмч нар нь хувь, хувьсгалын эмнэлэгтээ зэрэг ажиллаад чадвар нь ч, амьдрал нь ч айхавтар сүрхий дээшилж буй гэнэ. ХУВЬДАА ЭМНЭЛЭГТЭЙ ЭМЧ 40 ГАРУЙ БИЙ Манай улсад III шатлалын гэх эмнэлэг Нэгдсэн нэг, Сайд нарын хоёр, Нэгдсэн гурав. Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв, Хавдар судлал, Халдварт гээд тоотой хэдхэн байдаг. Хүмүүс өвдөж зовохоор голдуу л улсын эмнэлэг барааддаг. Ядаж эрүүл мэндийн даатгалын дэвтрээ бариад очиход нүүр бардам гэж бодно. Өчигдөр өглөө Улсын клиникийн төв эмнэлгээр орлоо. Даваа гариг байсан болоод ч тэр үү, үүднээс нь эхлээд хүмүүс дүүрэн ачаалал ихтэй. Давхар бүрт эмчийн өрөөний үүд болгонд урт дараалан үүсгэн хүмүүс зогсч байв. Ажиглахад ихэнхдээ 40-өөс дээш насныхан. Тус эмнэлэгт хөдөөнөөс ирж үзүүлж буй хүн 36 дугаар маягттай байх ёстой. Урьд өдөр нь дугаар авсан байхыг шаарддаг. Гэхдээ дугаар авсан л бол эмчийн бараа харна гэсэн үг биш. Өглөө эртхэн орохоор өмнүүрхэн үзүүлчих дугаар авч чадаагүй бол маргааш нь дахиж ирэх хэрэг гарна. Тиймээс урдуурхан үзүүлчихээр дугаарын төлөө хүмүүс танил талын эрэлд гарч, үүнээс нь болоод өглөөд багагүй хэрүүл үүсдэг бололтой. Энэ байдлын талаар эрхтэн дархтнаас нь тодруулчих санаатай эмнэлэг дундуур жаал явлаа. Эмнэлгийн дарга Г.Бямбадорж Эрүүл мэндийн яаман дээр хуралтай гэнэ. Жижиг дарга нар нь ч завгүй юм байх. Хайсаар дунд тушаалын гэх нэгнээс хэдэн зүйл тодрууллаа. Элдэв зүйл ярих хүсэлгүй байгааг эвтэйхэн ойлгуулсан энэ эрхэм эмнэлэг дотор хардлага сэрдлэг ихтэй, хэн хэлэв, яагаад бичүүлэв гээд эрэл хайгуул болдог хэцүү гэдгийг нуусангүй. Тиймээс нэр усыг нь албан тушаалыг нь зарлахгүй гэсэн ам шүдтэйгээр яриа өрнүүлсэн юм. Тус эмнэлэг хэзээнээсээ дарга нарын өрсөлдөөний талбар болж ирсэн. Хэн дарга болсноос хамаараад халагдах эмч нарын нэрс ч хар аяндаа тодроод гараад ирдэг гэнэ. Саяхан яаман дээгүүр дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн дарга нараас эхлээд 10-аас дээш жил ажилласан дарга эмч нарыг хална гэсэн яриа гарчээ. Энэ яриа үнэн эсэхийг мэдэхгүй ч хувьдаа эмнэлэгтэй эмч нараас бусад нь баахан түгшүүртэй байгаа гэнэ. Хувьдаа эмнэлэгтэй, зэрэг цол өндөртэй бол хаачих билээ гэж санаа зовох юмгүй. Сургуульд багшилж болно, хааяа дуудлагаар ирээд үзлэг хийчихнэ. Тус эмнэлэг одоогоор 760 ажиллагсадтай үүнээс 162 нь эмч, 346 сувилагч бусад нь дэмжих үйлчилгээний ажиллагсад буюу бидний нэрлэж сурснаар асрагч нар гэнэ. Хуучнаа бодох юм бол эмч, сувилагч аль аль нь чамлахааргүй өндөр цалин авдаг болсон. Тэгээд ч хувьдаа эмнэлэгтэй эмч олон болохоор төрийн цалин шүтэж хоног төөрүүлдэг нь цөөн гэнэ. Тэр ч бүү хэл орлого нь өдөртөө хэдэн зуун мянга хүрдэг эмч нар ч бий. Үүнийг буруу гэх аргагүй. Чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг биз дээ. Иймэрхүү утгатай яриа бид хоёрын дунд өрнөв. Сонирхсоноо лавшруулж асуугаад ч амжлаа. -Танайд хувийн эмнэлэгтэй эмч хэр олон бэ. Ганц нэг нэр хэлчихвэл буруу болохгүй биз дээ. Эсвэл нууц уу? -Нуугаад байх юм байхгүй. Хэдэн сарын өмнө яамнаас энэ талаар судалгаа авсан. Чухам улсын хэмжээнд хэд байгааг мэдэхгүй. Манай эмнэлгийн эмч нараас гэхэд 40-өөд нь хувьдаа эмнэлэгтэй гэж яригддаг. Эмнэлгийн дарга Г.Бямбадорж ч хувийн эмнэлэгтэй шүү дээ. Манай эмч нар голдуу бөөр, мэдрэлийн эмнэлэгтэй байдаг юм. Ард түмэндээ тус хүргэж байвал болохгүй ч юм алга л даа. Харин нөгөөх Ашиг сонирхлын зөрчлийн хуультайгаа хэр нийцэж байгааг мэдэхгүй юм. Одоогоор М.Оюундэлгэр, Ж.Эрдэнэцэцэг, Э.Санжаа, М.Намсрай, Б.Лхагважав, Ж.Баасанхүү гээд олон эмч хувьдаа эмнэлэгтэй. Манай эмнэлэг том болохоор яг үнэндээ хаана нь юу болж байгааг тэр бүр мэдэх боломжгүй шүү дээ. -Эмч нарыг үдийн өмнө үзлэгээ хийчихээд үлдсэн цагаа хувийнхаа эмнэлэг дээр өнгөрөөдөг гэдэг ортой юу? -Зарим нэг эмч заваараа явдаг тал бий л байх. Нарийндаа тулахад эмч хүн өвчтөнийхөө төлөө зовж, эдгээхийг бодно шүү дээ. Тэд зах зээлд олны жишгийг л даган сайхан амьдрахын төлөө мэргэжлээ ашиглан эмнэлэг байгуулсан хэрэг шүү дээ. Зарим нь хэцүүгээ ярьж л байдаг юм. Зовлон байдаг л хэрэг. Зарим нэг нь хувийнхаа эрх ашгийг илүүд үзэх нь ч бий. Тэр болгоныг нэрлэх хэцүү. Өвчтөнүүд л мэдэж байгаа. Ер нь улсын эмнэлэг, хувийн эмнэлэгт зэрэг ажиллана гэж байж болохгүй. Манай хувийн эмнэлэгтэй эмч нарын заримд нь дутагдал их бий. Эмнэлгийн тоног төхөөрөмжөө өмчлөх, хувийн эмнэлэгтээ аваачихсан тохиолдол ч гардаг. Сувилагч нараа аваачиж ажиллуулах, оюутнуудаар үзлэг хийлгэх гээд юм юм л болдог гэсэн. Мөнгөний төлөө л яваад байгаа юм даа. Эмчийн мэргэжил мөнгө болсон гэдгийг үгүйсгэх аргагүй. Харин ч манай эмнэлэг бусадтай харьцуулахад гайгүй. Нэг хэсэг хүүхдүүд шүдний эмч болох гэж хошуурсан. Одоо мэс заслын эмч моодонд орсон гэнэ билээ. Энэ чинь эмч болно гэхээсээ мөнгө олох аргаа бодож байгаа хэрэг мөн биз дээ. Эмч нарын цалинг нэмэхгүй бол мөнгөний ажил хийж л таарах байх. -Эмч нар дунджаар хэдий хэр цалин авдаг вэ. Хагалгаанд орсон эмч, сувилагчид мөнгө өгдөг жишиг тогтчихсон гэдэг? -Янз бүр дээ. Тэгэхдээ л бололцооны шүү дээ. Чи ч гэсэн өвчнөөс минь салгалаа гээд эмчид юм өгч л байсан байлгүй. Энэ бол нууц биш зүйл. Хүнд өвчнөөс салгаад өгөхөд баярлахгүй хүн хэн байх юм бэ. Манай эмч нар авъя гэдэггүй. Өвчтөнүүд баярлаад өгдөг. Өгснийг нь л авдаг байх. Хэн ч авна. Харин шинэ сайд эрүүл мэндийн ажилтны цалингийн тодорхой хувийг даатгалаас санхүүжүүлэх боломжийг хайж байгаа гэсэн. Тэгвэл жаахан гайгүй болох байх. Эмч нарыг төрийн эмнэлэг, хувийн эмнэлэгт зэрэг ажиллаж болохгүй гэж яригдаад байна. Үүнийг зогсоохын тулд цалинг нэмэх хэрэгтэй дээ. ОР ХҮЛЭЭЖ ХОРЬ ХОНОЖЭЭ Элдэв өвчнөөс анагааж эдгээж буй алтан гартай эмч нарыг шүтэхээс аргагүй биз. Бөөрний тасгийн үүдэнд хэсэг хамаатнууд бололтой хүмүүс сууж байна. Ойрынх нь хүн хагалгаанд орсон гэнэ. Өвчтөний бие ямар байгааг асуухад гайгүй л гэсэн гэв. Гэхдээ тэдний хооронд болж буй яриа анхаарал татаж чимээгүйхэн зогсоод сонслоо. “Хоол хэрэггүй ээ, дугтуйд хийгээд л өгчих” гэхдээ хэдийг өгөх дээр санал зөрөлдөв. Тэгж тэгж олны жишиг дагахаар болж байна билээ. Тэднээс салаад Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас ирж Мэдрэлийн тасагт эмчлүүлж байгаа 50 эргэм насны Доржпалам гэх хүнтэй мэнд ус мэдэлцлээ. Тэрбээр эмчилгээ сайн байгааг магтаад “Ганц хэцүү нь тийм ч тариа олж ир гэх нь хөдөөний хүнд түвэгтэй юм. Заримд нь зүгээр хийж өгөөд байх шиг байдаг. Ер нь л танил талгүй бол ирээд хэрэггүй юм байна даа. Аймагтаа л хэвтдэг байж гэж бодогдох юм. Надад хотод танил муу, хүүхдүүд хөдөө. Ор хүлээж хорь хоносон. Эрүүл саруул улс хэвтээд баймааргүй санагдана. Гэтэл гайгүй л юм шиг улс олон байх юм. Би эмч биш яаж мэдэх вэ” гэж тэр ярьсан. Өвчнөө илааршуулах гэж өнгө өнгийн зовлон тоочсон олонтой энд таарч болох нь. ГУРВАН ЭМНЭЛЭГ ДАМЖИЖ ОНОШОО ТОГТООЛГОСОН Хэдхэн сарын өмнө Дорнодоос ирж Клиникийн нэгдүгээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн Жавзан гэж хөгшин “Би таван хүүхэдтэй. Бүгд л сурлагаар сайн байсан даа. Ядаж нэгийг нь эмч болгох минь яав” хэмээн үнэн голоосоо халаглаж байхыг сонсч билээ. Бие нь тавгүйрхээд байхад аймгийнхаа эмнэлэгт үзүүлтэл яаралтай хот яв, нарийн шинжилгээ хийлгэ гэжээ. Хэлсэн даруйд нь ирж Нэгдүгээр эмнэлгийн бөөрний тасагт шинжилгээ өгтөл өрөөсөн бөөр нь хавдартай гэсэн онош гарчээ. Нэгэнт хавдартай учир нэн даруй авахуул гэж зөвлөсөн ч юм байх. Хавдар гэсэн онош сонссон хөгшин ч сэтгэлээр унаж бушуухан буцаж нутагтаа ясаа тавих минь хэмээн зүтгэж. Гэвч хүүхдүүд нь ээжийгээ Хавдар судлалын үндэсний төвд үзүүлтэл хавдартай гэсэн бөөр нь эрүүл, харин зүрхэнд нь асуудал байна гэжээ. Эхний үзүүлсэндээ итгэл алдарсан болохоор “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт очтол судсаар чинь гуурс гүйлгэж оношийг тань нарийн тогтооно. Энэ шинжилгээний төлбөр нь таван сая төгрөг хэмээхэд Жавзан гуай хэчнээн цааргалсан ч эхийгээ амьд явуулахын тулд хүүхдүүд нь мөнгө цуглуулж үнэтэй шинжилгээг хийлгэтэл юу болсон гээч. “Олон жилийн өмнө бамбай булчирхай авахуулсны уршиг үлдсэн байна. Үүнийгээ эмчлүүл, өөр нөлөөлөх зүйл алга” гэсэн хариу сонсоод хөгшин ч, хүүхдүүд нь ч хөл газар хүрэхгүй баярлан нутгийн зүг жолоо залсан билээ. Гурван эмнэлэг дамжин баахан зардал чирэгдэл гаргасны эцэст ийм онош сонсоод баярласан ч хэдэн хүүхдээ өр тавиулаад гээд сэтгэл жаахан гонсгор явсан. Эмнэлэг дамжиж явахад түүний улсад 35 жил ажиллаж эрүүл мэндийн даатгал төлсөн нь ямар ч хамаа байгаагүй гэнэ. Хүүхэд төрүүлэхээс өөрөөр эмнэлэгт хэвтэж байгаагүй, нэг үгээр төлсөн даатгалынхаа хариуд төрөөс нэг ч удаа тусламж авч байгаагүй хэрнээ яг тулсан үед тэр даатгал шиг хэрэггүй зүйл үгүй юм хэмээж байсан. Улсын клиникийн төв эмнэлгээр хагас өдөр бэдрээд олж дуулсан бүхний минь цухасхан хэсэг энэ. Эмч нар хүний эрүүл мэндийг мөнгө болгох бизнест гаршиж, хос морьтой зах зээлд хурдалж буй тухай бид үргэлжлүүлэн хүргэх болно. Н.Лхагвасүрэн |
| Хувь, хувьсгалыг хослуулсан эмч нарыг хол явуулах уу |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (17) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Удвал сайдаа таньд амжилт хүсий та бол тэмцэгч мөн. Би ардчилалыг дэмждэг 40 гарч яваа хувийн хэвшилд ажилладаг эрэгтэй хүн. Таныг тэмцээд гарч ирсэнд баяр хүргэе. Бидний хэн нь ч тань шиг зориг гаргаад тэмцээд гарч ирж чадахгүй байгаа нь үнэн шүү дээ. Эрүүл мэндийн салыбарын чанар энэ тэр олон яриа яах вэ. Ганц 103 аа л сайжруулчих. Дуудахад хурдан ирдэг. Бичиг баримтгүй ч байсан хүнийг үздэг эмчилдэг тийм л болгомоор байна. Нарын мэрэгжлийн үйлчилгээ энэ тэр яахав. Гар хөлөө зүссэн хөлдөөсөн хүмүүсийг чинь сэтгэлээсээ хүлэээж аваад шархыг нь иод спиртээр цэвэрлээд ариутгасан марьлаар боогоод өвчин намдаах эм уулгахад л болно. Бусад нь хэрэгггүй ээ. Удвал сайдаа. Хуучин нийгмээс улбаатай орос школоор явсан 2 салбар байна. Цагдаа, эмнэлэг. 2 уулаа өөрсдийгөө буруутгахгүй баримтжуулах баталгаажуулах гэсэн бүтцээр явж ирсэн салбарууд. Хүн эмчилж буй эмч хэрэг мөрдөж буй цагдаа яаж хангалттай хэмжээний мэдээлэл баримт энэ тэр цуглуулж баталгаажуулна төдий чинээ өөрсдөө дараа нь хэрэг түвэгт ороогдохгүй гэсэн бүтэц манайд байна. Хүнийг 1 номерт тавьсан бүтцийг л бий болгох хэрэг бана даа. Монголд. Бичиг баримтгүй гээд хөлөө гэмтээсэн залуу гэмтлийн эмнэлгийн гадаа зун сууж байхыг та зурагтаар харсан биздээ. Сүүлдээ хөл нь амьдаараа үнэр орсон шүүдээ. Сувилагч нь хүлээж авахгүй манай журам ийм гээд гүрийгээд л басан. Тэрний буруу гэж юу байх вэ. Хууль эрхзүйг өөрчлөх хэрэгтэй. Та үүнийг л хий тэрнээс хиймэл хөх, зүрх шилжүүлэн ёуулгах энэ тэр бидэнд хэрэг алгаа гэж.. Цэрэг цагдаа болохоор айлгаж хориод л гүйцээ. Хадгаламж зээлийн хоршооны хэргийн үед яалаа даа. Нэг л их олон бичгийн машинаар чрьсан зүйлийг машиндсан хүмүүс, сүүлдээ хөдөөнөөс цагдаа нар авчирьч шивүүлээ биз дээ. Тэгээд тэр нь мөрдөх үйл ажиллагаа юм уу.
2012-10-31 | 10:52:29 | 202.126.89.168 | |
Зочин Ондор хогжилтэй оронд эмчид узуулэх тсаг авсан л бол тэр л тсагтаа орж узуулдэг.Тэр эмч завтай сууж байсан ч тэр.Цалин бол овоо шуу дээ .Хун эрүүл явна гэдэг их чухал юм даа.Манайхан их сонин хумуус шуу. гоэх их дуртай унэтэй брэндийн хувцас авахдаа гар татахгуй атлаа.Овчний оншоо тодруулахаар хэдэн шинжилгээ хийлгэхэд л монгоо нарийлдаг.Тэр эмч ни хувидаа авчихаж байгаа юм шиг бур их харсахийг ни яанаа.Оорийгоо эрүүлжүүлэхэд гар татаж нарийлахийг юу гэж хэлбэл таарах бол. Хун эрүүл байвал монгийг олж болноо доо.Тэгээд л хэдэн эмч нарлуугаа хийсэн хийгээгүй хэргийг тулгаж хараар будахдаа бол гарамгай ард тумэн юм даа.
2012-10-30 | 22:45:42 | 114.249.48.220 | |
Зочин Лхагвасурэн гуай мини дээ та эр ни зах зээлийн эдийн засгийн талаар маруухан шиг ээ. Энэ асуудал эмч нартаа бус нийгмийн тогтолтсоондоо л байгаа юм аа.Та Хогжилтэй Амэрик, Ангил гэх мэт улсад очиод эмнэлэгт ни эмчлүүлээд уздээ. ямар толбор гач байна.хэдий хэр цалин авч байна. эмчийн хяналтад байгаад уз . Том нэртэй эмчид ни узуулэх гээд уз. тэгээд л та манай эмч нар ямар цалин аваад ямар нохтсолд ажиллаад, биднээс ямар уг дуулж байгааг нэг харицуулаад бичхийг орддоо. Эмч нар хунд овчтэй хунээ орхиод явж чадахгуй амрах тсагаа хасах бол ю ч биш байдаг ш дээ.
2012-10-30 | 22:37:15 | 114.249.48.220 | |
Зочин Хуний ходолморлох эрхрүү будуулэгээр хандсан Лхагвасурэн гэгчийг шуухэд огвол таарна. Лхагвасурэн гуай та ч гэсэн хэдэн байгууллагад ажилж байгаа ш дээ.
2012-10-30 | 22:09:48 | 114.249.48.220 | |
Зочин Хун оороо чадал ни хурч байвал 2 битгий хэл хэдэн ч газарт ажиллаж болноо. Ходолморийн хуулийар эрхийг ни олгосон шуу.Олом газар ажиллаж болно гээд али нэгийнх ни ахлийг хохироож болохгуй. цаг аа л нарийн сайн зохитсуулах хэрэгтэй.Улсийн эмнэлгийн тоног тохоромжийг бол хувидаа ашиглаж болохгуй ни мэдээж.Улсийн эмнэлэгт ажилладаг эмч нарийг оор газарт ажиллаж болохгуй гэх ни зах зээлийнхээ ундсэн зарчимтай зорчиж байна даа. Лхгвасурэн гэгч гуай мини
2012-10-30 | 22:07:48 | 114.249.48.220 | |
Зочин Муулах болохоороо харийг ч цагаан болгож чадах юм даа.Хаана тэр хагартлаа баяжсан эмч байна аа.Тороос торсон тэрбүмтний хажууд бол байдаг л нэг одрийн амжиргаатай айлууд байдаг шуу дээ.Хэтрүүлнэ гэхэд арайч баримжаагуй байна шуу.
2012-10-30 | 22:00:18 | 114.249.48.220 | |
Зочин Юн буруу байгаа юм бэ?! Зах зээлийн зарчим тани хун оортоо байгаа оюуний болоод биэйин чадавхаараа л амидарах учиртай биздээ. Тэгэхээр эмч улсийн эмнэлэгэт ажилдаг ч хувидаа эмнэлэгтэй бол тэндээ ажиллахад болохгуй юм байхгуй. Ганчан байгууллагатайгаа тохирсон улсийн эмнэлэгт ажиллавал зохих цагаараа ажиллах, хувийнхаа эмнэлэгт хувийнхаа чолоот цагаар л ажиллах ялгаа заагаа сайн бариад ажиллавал болохгуй юмгуй . Эмч нар монго авдаг л гээд байдаг ч эмч нар бидэнд монго ог гэж муу муу хэлдэггүй овчтонууд л оорсдоо чадалийнхаа хэрээр л хэдэн юм огдог байх. Рэр ни огч байгаадаад гарлагтай авч байгаа нэр л болохоо гавитай юм хэн огчих чадал чансаатай билээ дээ. нэрийн хор юм даа авахгуй бол бас гомдол
2012-10-30 | 21:56:00 | 114.249.48.220 | |
Зочин зарим эмч нар улсийн эмнэлэгт ажилладаг хажуугаар хувийн эмнэлэгт ажиллуулж бна улсийн эмнэлэгт ни узууллэхээр өөрийн хувийн эмнэлэгээ хэлээд тэнд очоод үзүүлээд сорил тавиул үнэ 25000 гэх жишээний байх юм иймд хувийн эмнэлэгтээ өөрийн эмнэлэгтээ ажиллах хэрэгтэй зарим шүдний эмч нар улсийн эмнэлэгийн тоног төхөөрөмж матриалыг хувийн эмнэлэгтээ ашиглаж маш их үнэтэй эмчилгээ хийж бна тэгээд төсөв хүрэхгүй энэ тэр гээд л улсын эмнэлэгтээ сэтгэл зүрхээ гаргаж ажиллаж чадахгуй л байна нэг үгээр хатуухан хэлвэл улсын хөрөнгө завшиж бна гэсэн үг л дээ
2012-10-30 | 19:06:46 | 122.254.115.67 | |
Зочин зарим эмч нар улсийн эмнэлэгт ажилладаг хажуугаар хувийн эмнэлэгт ажиллуулж бна улсийн эмнэлэгт ни узууллэхээр өөрийн хувийн эмнэлэгээ хэлээд тэнд очоод үзүүлээд сорил тавиул үнэ 25000 гэх жишээний байх юм иймд хувийн эмнэлэгтээ өөрийн эмнэлэгтээ ажиллах хэрэгтэй зарим шүдний эмч нар улсийн эмнэлэгийн тоног төхөөрөмж матриалыг хувийн эмнэлэгтээ ашиглаж маш их үнэтэй эмчилгээ хийж бна тэгээд төсөв хүрэхгүй энэ тэр гээд л улсын эмнэлэгтээ сэтгэл зүрхээ гаргаж ажиллаж чадахгуй л байна нэг үгээр хатуухан хэлвэл улсын хөрөнгө завшиж бна гэсэн үг л дээ
2012-10-30 | 19:06:44 | 122.254.115.67 | |
Зочин тэгээд бас МАН-хан цалинг нь нэмэхээр зүтгэж байгаа одоо бүх хүмүүс хүүхдүүдээ багш эмч болго
2012-10-30 | 18:40:37 | 27.123.213.131 | |
Зочин Баян-олгийд хувийн эмнэлэгтэй Бейсен, Ахжархан,Лазиатбан нар ичих нуургуй сонгуульд ороод амлаа орхиод яавж бна. Бейсен нь настай хунд буруу хагалгаа хийн айсандаа хот аваад явсан гэнэ хоорхий
2012-10-30 | 18:22:59 | 27.123.214.109 | |
Зочин Ер нь улсын төсвийн 20-30 хувийг идэж байж биднээс мөнгө нэхдэг, цэцэрлэгийн хүүхддийн цагаан хорхойн шинжилгээ хийлээ гэж 2000 төг авдаг ийм эмнэлгээр яах вэ Ядууст зориулсан цөөхөн эмнэлгийг улсын мэдэлд үлдээгээд ихэнхийг нь хувьчлах хэрэгтэй. Тэртэй тэргүй мөнгө нэхдэг юм чинь үйлчилгээндээ таарсан хөлсөө аваад амьдарцгаах нь зөв байх аа
2012-10-30 | 13:42:04 | 202.170.69.228 | |
Зочин ЭМЧ НАР Ч ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ ХҮМҮҮС ШҮҮ
ГЭМТЛИЙН ЭМЧ НАР ДЭЭР ОЧООД ҮЗҮҮЛЛЭЭ
ТЭГСЭН ЧИНЬ ЭНД ҮЗЭХГҮЙ ХУВИЙН ЭМНЭЛЭГЭЭР ЯВ ЭНЭ ТЭР ГЭДЭГ БГАА НӨГӨӨ ГАЗАР ОЧТОЛ НӨГӨӨ ЭМЧ МААНЬ ЗА ЯАСАН ГЭНЭЭ ГЭЭД УГТАЖ АВЧ БАЙХ ЖИШЭЭТЭЙ
ИЙМ БАЙЖ УЛСЫН ЭМНЭЛГИЙН АЖИЛ ЯАЖ ЯВАХ ВЭ ДЭЭ
ТЭГЭЭД ХУВИЙН ЭМНЭЛЭГТЭЭ ӨӨРИЙН ДУРТАЙ ҮНЭЭ ХЭЛЭЭД Л СУУЖ БАЙХ ЮМ
2012-10-30 | 13:20:45 | 202.70.45.38 | |
Зочин Эмч нар шиг баян хүмүүс хаа байна Халдвар судлаач эмч гэхэд 2-3 газартай сарын 400,000 төгрөгийн гэрээтэй ажиллаж бна.
2012-10-30 | 11:09:59 | 124.158.107.56 | |
Зочин Эмч нар шиг баян хүмүүс хаа байна Халдвар судлаач эмч гэхэд 2-3 газартай сарын 400,000 төгрөгийн гэрээтэй ажиллаж бна.
2012-10-30 | 11:09:59 | 124.158.107.56 | |
Зочин Эмч нар шиг баян хүмүүс хаа байна Халдвар судлаач эмч гэхэд 2-3 газартай сарын 400,000 төгрөгийн гэрээтэй ажиллаж бна.
2012-10-30 | 11:09:59 | 124.158.107.56 | |
Зочин Эмч нар шиг баян хүмүүс хаа байна Халдвар судлаач эмч гэхэд 2-3 газартай сарын 400,000 төгрөгийн гэрээтэй ажиллаж бна.
2012-10-30 | 11:09:59 | 124.158.107.56 | |
|
|
|
|
|

ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|