 |
|
 |
|
АРГА, БИЛГИЙН УХААНААР ХАНДАХ НЬ ЧУХАЛ |
|
|
 |
|
 |
АРГА, БИЛГИЙН УХААНААР ХАНДАХ НЬ ЧУХАЛ
2012-11-09УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, НАМЭХ-ны ЕРӨНХИЙЛӨГЧ Д. ОЮУНХОРОЛ
 Энэ удаагийн УИХ өмнөхөөс хавьгүй олон эмэгтэй гишүүнтэй болсон. Үр дүн гарч байгаа болов уу?
Өмнө нь гурав байсан УИХ дахь эмэгтэй гишүүд энэ удаад ес, удахгүй 10, цаашлаад 11 ч болж магадгүй байгаа. Шинэ УИХ ажлаа эхэлсэн 100 гаруй хоногийн хугацаанд төрийн түшээ эмэгтэйчүүд нийгмийн амьдралд хэрэгтэй, олон түмэнд тустай олон хуулийн төсөл боловсруулсан. Тухайлбал, эмэгтэй гишүүдийн санаачилгаар цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө нэмэгдлээ, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох асуудал нэг шатаар ахилаа. Боловсролын салбарын багш, ажилчдад нэг удаагийн тэтгэмж олгох шийдвэр эмэгтэй гишүүдийн хүчээр хэвээр үлдэж чадсан. Түүнчлэн эх, нялхасын эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн чиглэлд том дэвшил болсон Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа гээд тоочоод байвал олон зүйл байна. Нийгмийн аюулгүй орчин, хүний сайн сайхны төлөө эмэгтэйчүүд санаа нэгдэн ажиллаж байгааг олон нийт талархан хүлээж авч байгаа нь ч мэдрэгдэж байна.
Удахгүй орон нутгийн сонгууль болно. Өнгө нь ямар байхыг бүгд л өөр өөрийнхөөрөө таамаглаж байна. Таны хувьд ямраар харж байна вэ?
Орон нутгийн сонгуулийн өнгө хурц тод байна байхаа. Нутаг орныхоо өмнө тулгамдаж байгаа асуудал нь онцлог нөхцлөөсөө хамаарч янз бүр, шийдвэрлэх гарц нь ч өөр өөр учраас нэг их улс төржүүлэх гээд байх хэрэггүй болов уу. Энэ удаагийн сонгуульд тухайн аймаг, сум, дүүргийнхээ их бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө амалсанаа ажил хэрэг болгож, хэлснээ хийж бүтээдэг ажил хэрэгч, нийгэмд танигдсан олон хүмүүс нэр дэвшиж байгаа. Гуч гаруй хувь нь боловсрол мэдлэгтэй олон сайхан эмэгтэйчүүд байна. Мэдээж хүүхнүүд маань улс төрийн тэмцэлд орж байгаа учраас амьдралд ойр байдаг бүхий л асуудлаа шийдэхэд эмэгтэйчүүдийн нүдээр, эмэгтэйчүүдийн хэлээр сонгогчдынхоо санаа бодлыг ойлгож, тэднийхээ төлөө мэдрэмжтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна. 2013 оноос хэрэгжих төсвийн тухай хуулиар төсвийн болон шийдвэр гаргах эрх мэдэл орон нутагт шилжиж байгаа учраас эмэгтэйчүүдийн оролцоо хяналт маш чухал байгаа юм. Эмэгтэйчүүдийн соргог торгон мэдрэмж, ажлын дадлага туршлага, хариуцсан ажлынхаа төлөөх үнэнч сэтгэл, шударга зан чанар нь өрх гэр бүл, нийгмийн хөгжилд ус агаар мэт хэрэгтэй байна. Нийгмийн хандлага ч ийм байна шүү дээ.
Ид өвлийн хүйтэнд монголчууд сонгууль явуулж байсан туршлагагүй. Та хөдөө орон нутгаас сонгогдсон төрийн түшээгийн хувьд зовлонг нь илүү сайн мэдэх байх.
Тиймээ. Сонгуулийн цаг хугацааны асуудлаар Чуулганы үеэр олон гишүүд санал бодлоо илэрхийлж байсан. Манай орны өвлийн цаг агаарын нөхцөл байдал маш хүнд, баруун бүс нутаг гэхэд л даваа гүвээ өндөр,бартаа саад ихтэй. Зам халтиргаатай. Малчид маань сум, багаасаа алс уулын ам бүрт ганц нэгээрээ өвөлжөөлсөн, сургуулийн бага насны хүүхдээ дагаад гэр бүлийн хүн нь сумын төв дээр байгаа, зарим нь отор нүүдэл хийж өөр аймгийн нутагт амьдарч байгаа учраас сонгуулийн ирцийн асуудал хүндхэн байж болзошгүй. Нэгэнт сонгууль зохион байгуулах ажил төрийн ажил учраас орон нутгийн удирдлагууд гарч болох эрсдэлийг тооцож холбогдох арга хэмжээг авна биздээ.
Улс төр маань дээрээ хөлөө олохгүй болохоор дороо гүйдлээ олохгүй энэ цаг үед иргэд өөрсдийн төлөөллөө сонгож байгаа нь энэ сонгуулийн нэг онцлог юм шиг. Тиймээс төрд хяналт тогтоох хүсэл эрмэлзлээр иргэд сонголтоо хийх болов уу?
Бодох л асуудал. Ард иргэдийн маань амьдрал л дээшилж байвал ялсан, ялагдсан, энэ тэр гэж намчирхах шаардлагагүй ажлаа хийх ёстой. Улс төрийн нам улс төрийн бодлого явуулдаг учраас МАН, АН хоёрын тухайд санал бодол зөрүүтэй олон асуудал байлгүй яахав . Ард түмэн биднээс эв нэгдэлтэй хамтын хүчээр улс эх орныхоо хөгжлийг урагшлуулахыг хүсч байгаа. Улс төрчид бид харилцан ойлголцож, зөвшилцөн бурууд хатуу, зөвд зөөлөн хандаж ажиллах ёстой. Олон түмнийхээ төлөө тайван сайхан ажиллаж, амьдрах эрх зүйн орчин нөхцлийг нь зөв бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Засгийн газар өнгөрснийг шүүлгүйгээр урагшаа харж, шударга зарчмаар ажиллах байлгүй дээ. Төрийн албаны тогтолцоо, боловсон хүчний аль ч түвшний томилгоонд ихээхэн гажуудал байгаад харамсдаг. Төрийн албаны стандартыг бий болгож, төрд мэргэшсэн чадварлаг, оюунлаг хүмүүс нь ажиллаасай даа.
УИХ –д МАН-ын бүлгийг байгуулахгүй байсаар орон нутгийн сонгуультай ч золгож, төсвөө ч батлах нь шиг байна. Өөрөө дангаар шийдвэрлэж хяналтгүй болчих вий гэж иргэд харж байна. Таныхаар?
Дэлхий ертөнц гэдэг арга билгийн тэнцвэр байдаг. Төрийн ажлыг төдийгүй хувь хүн ч аливаа шийдвэр гаргахдаа арга билгийн ухаанаар ханддаг даа. Бидний амьдран буй байгаль, дэлхий ертөнц ч өмнөхөөсөө илүү хайр энэрэл, эв эерэлийг хүсэмжилж байгаа энэ цаг үед улс төрчид ч ялан дийлэх гэхээсээ илүүтэй ирээдүйдээ итгэлтэй, эрх ашгаа эрэмбэлж чаддаг, эв нэгдэлтэй байж чадваас Монголчуудын амьдрал өөдрөг байж улс эх орон минь хөгжинө. Ард түмэн маань үүнийг л хүсч, аль нэг нам эвслийг үнэмлэхүй олон болгосонгүй. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг ард иргэд маань тунгаан хэлэлцэж, өөр өөрсдийнхөө дүнг өдөр бүр тавьцгааж байгаа. Улс төрч бидний хийж байгаа ажил, үйл ажиллагаа маань ард түмний нүдэн дээр ил явагддаг учраас улс төрийн соёлыг чухалчлах хэрэгтэй. Олонхи болсон ч, цөөнх байлаа ч бид ард түмний сайн сайхан амьдралын төлөө ажиллах л ёстой. Бид УИХ-д олонхи болж чадаагүй ч ард түмнийхээ 40 гаруй хувийн саналыг авсаны хувьд мянга мянган иргэд сонгогчдынхоо санал, үнэт зүйлийг хүндэтгэн, хэн хэндээ хүндэтгэлтэй хандаж, төрийн ажлыг төвшин, тогтвортой байлгах үүрэгтэй. Аливаа хууль хэрэгжиж иргэдийн амьдралд эерэгээр тусах нь хамгийн чухал байдаг. Миний хувьд улс төрд хатуурхах гэдэг ойлголтоос аль болох хол байж, ойлголцож, зөвшилцөх замаар улс төр яваасай гэж боддог. Улс төрчид бид бусдыг сонсох чадвартай байхыг эрхэмлэдэг дээ.
Ардаараа овоглосон ардын нам ялагдсан шокноосоо гарахгүй байна ч гэдгийм үү нэг иймэрхүү мессеж нийгэмд нэлээд тархсан. Намын дотоод ардчилал, шинэчлэлийн талаар?
Аливаа асуудалд нэг хэсэг нь дэмжиж, нөгөө хэсэг нь эсэргүүцэж ярьдаг зүйл бол амьдралд байдаг. Эрсдэлгүй, ялагдалгүй юм гэж алба амины ажилд ховор доо. Олон түмнийхээ итгэл, найдварыг биелүүлэхийн төлөө, манай нам орон нутгийн сонгуульд өөрийн боломж, бололцоог дайчлахын төлөө, шинэ тэмүүлэл, шинэ эрч хүч, шинэ урам зоригоор эрчлэгдэн ажиллаж байна. Тэмцэж ч байна. Түүх, уламжлал, ахмад, дунд, залуу үеийхээ холбоосоо зангидаад л явж байна. Намын удирдлага зарчимч шударга байж энэ цаг үеийн амаргүй үүргээ шинэ арга барил, шинэ өнгө аясаар аваад явж байна. Намын гишүүд дэмжигчид маань ч итгэл сэтгэлээрэээ үнэтэй сургамж зөвлөгөөгөө харамгүй өгч байгаа учраас тэднийхээ санаачлага оролцоонд түшиглэж, сөрөг хүчний үүргээ сайн биелүүлэх байхаа.
Орон нутгийн сонгуулиар МАН ямар үр дүн үзүүлэх бол. Улс төрч хүний хувьд хэлнэ үү?
УИХ болон нийслэлийн сонгуульд МАН амжилт муутай оролцсоны дараахан улс төрийн амаргүй цаг үед нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ээлжит сонгуулийн улс төрийн том өрсөлдөөнд ороход хэдхэн хоног үлдлээ. Энэ удаагийн сонгууль хууль эрх зүйн шинэ орчинд болж байгаагаараа онцлог юм. Аливаа сонгуулийн өрсөлдөөнд ялна л гэж ордог. Гэхдээ ялалт гэхээсээ илүүтэй хариуцлага гэдгийг ойлгох ёстой. Аймаг, сум, орон нутгаа хөгжүүлэхэд сонгогчид маань хэнийг сонгож, хэнд итгэл хариуцлага хүлээлгэхээ нэг их заалгаад байдаггүй ээ. Тэдний өмнө тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх гарц нь орон нутгийн онцлог нөхцлөөс хамаарч өөр өөр. Түүнийг орон нутгийн хэмжээндээ шийдэх учраас нэг их улс төржүүлэх гээд байх хэрэггүй болов уу гэж боддог .Төрийн ажлыг аль ч шатанд иргэдийнхээ төлөө хариуцлагатай ажиллаж чадах хүнээ зөв олж сонгох нь чухал гэж бодож байна.
Улс төрийн намууд түүгээр ч зогсохгүй төрийн албыг талцуулах явдал ихэслээ. Ийм түүх давтагдаад байх уу?
Түүхийг цаг үе нь бүтээдэг болохоор хялбарчлан тайлбарлаж болохгүй байх. Сүүлийн хорин жилд Монголын нийгэмд эдийн засаг, эрх чөлөөний маш их өөрчлөлт гарч байгаа. Монголчуудын хөгжлийн түүхийг үнэн зөв ярих, олон ургальч байр суурьнаас хандах хүмүүс олон бий. Мэдээж хүн бүр өнгөрсөн түүхийг өөр өөрийн үнэлэлт дүгнэлт, бодол ойлголттой явдаг л даа. Миний хувьд өнгөрснийг шүүмжлэх, үгүйсгэх дургүй. Сүүлийн үед нийгмийн задрал тодорхой хэмжээгээр явагдаж байна. Нийгэмд талцах, хуваагдах, бие биенээ хардаж сэрдэх, үгүйсгэх, үл хүлээн зөвшөөрөх байдал хэт давамгайлж байгаагаас нийгмийн харилцаа, ойлголцлын асуудалд бэршээл үүсч байх шиг санагддаг. Ард түмний сайн сайхан амьдралыг бий болгоход улс төрчид эв эетэй ойлголцон зөвшилцөж жинхэнэ соёлтой улс төр хийх ёстой. Ер нь аль ч шатандаа үүрэгт ажлаа сэтгэлээсээ хийдэг хүн нь цөөн, хариуцлагаа хүлээх нь бага болсон юм шиг санагддаг. Төрийн мэргэшсэн албан хаагчдыг дүрэм журамгүйгээр ажлаас нь халж солин, улс төржүүлсэн байдал бий болгож, буруу жижиг тогтоох нь алсдаа сөрөг үр дагавартай. Нам намаараа хуваагдаад хэт их улс төржвөл бидний үндэстний эв нэгдэл цул байх нь алдагдаж, улс төрийн томоохон гүрний тоглоом болох вий, хоёр том гүрний дунд амьдарч байгаагаа бид хэзээч мартах ёсгүй.
Ирэх оны төсвийн төсөл хэлэлцэгдэж байна. Иргэдийн амьжиргааг баталгаажуулах асуудал хэр тусгагдав. Хүний хөгжил, нийгмийн асуудал, амьдралын баталгаанд илүү анхаардаг төрийн түшээ болохоор танаас асуумаар санагдлаа?
Улсын маань эдийн засаг өсөн тэлж байгаа ч тухайн өрх гэр бүлд очих үр өгөөж нь хангалтгүй байна. Ажилгүйдэл, ядуурал буурч чадахгүй байна. Ямар ч Засгийн газрын үед ядуурлыг бууруулах тухай ярьдаг ч үр дүн гарахгүй байгаа нь үнэн учраас арга замаа зөв тодорхойлох ёстой. Өрх гэр бүл, нийгмийн шийдэх амин чухал асуудлын нэг нь ажилгүйдэл ядуурал байдаг. Хүн амын маань 36 хувь нь ядуу амьдарч байна. Ажилгүй иргэдийн 50 гаруй хувь нь эмэгтэйчүүд байгаа учраас ядууралд бүсгүйчүүд илүү их өртөж байгаад сэтгэл эмзэглэж явдаг. Тэднийхээ эдийн засгийн эрх чөлөөг эдлүүлж, өнөө маргаашийнхаа амьжиргааг биш өндөр цалин, орлоготой болгох гарцыг эмэгтэйчүүд бид хайж байгаа. Энэ гарцыг олоход Ерөнхий сайд мэдрэмжтэй хандаж, 2013 оны төсөвт хөрөнгө мөнгө суулгасанд эмэгтэйчүүд бид баярлаж байгаа. Бизнес эрхэлж байгаа болон шинээр бизнес эрхлэх гэж байгаа бага дунд орлоготой эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг дэмжин, бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох, барьцаа хөрөнгийн шаардлагыг бууруулах зээлийн баталгааны сан ажиллуулах замаар эр зориг гаргаж, эрсдэл ихтэй ч буянтай үр дүнд хүрэх шинэ ажил эхлэхэд Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн байгаа.
Тухайн орон нутагтаа лидер болсон эмэгтэйчүүд олон бий. ИТХ –д олон эмэгтэй сонгогддог уламжлалтай. Энэ удаагийн сонгуулиар эмэгтэйчүүддээ хандаж хэлэх үг?
Монголын хүн амын тал хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог бүх шатанд нэмэгдүүлэхэд нийт эмэгтэйчүүд маань хүчээ нэгтгэн ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Өнөөгийн нийгэмд гэр бүлийн үнэт зүйл алдагдаж, гэр бүлийн задрал явагдаж байгаа учраас гэр бүлийн хамтын амьдралыг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Үүнийг эмэгтэйчүүд л хийнэ. Өнөөдөр улсын хэмжээний 716 мянган өрхийн 87 мянгынх нь амьдрал эмэгтэйчүүдийн турьхан нуруун дээр явна. Эмэгтэй хүн нэгэн биедээ дааж давшгүй их ачаа үүрч, гадаа гарч эр, гэрт орж эм болон үр хүүхдээ өсгөж яваа нь Монголын нийгмийн сэтгэл эмзэглүүлсэн асуудал юм. Тийм учраас Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, гэр бүлийн хариуцлагыг өндөржүүлэх, хүүхдийн эрх ашгийг хамгаалах, өмчлөх эрхийг баталгаажуулах гээд олон асуудлуудыг хуульчлах шаардлагатай байна. Өнөөдрийн нийгэмд цэцэрлэг , сургуулийн хүрэлцээ хангамж, хүүхдийн хүмүүжил, ёс суртахуун, монголчуудын эрүүл мэнд, төрөх эмнэлэг, хүүхдийн эмнэлэг, гээд олон хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн дуу хоолой зайлшгүй шаардлагатай байгаад сэтгэл зовниж, анхаарлаа хандуулмаар байна. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүний наймааны золиос болсон охид бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах, бодит тусламж дэмжлэг үзүүлэх гээд олон ажлыг төрөөс хийж хэрэгжүүлэхэд өөрсдийн маань үүрэг оролцоо их байна. Хүний амьдралд жижиг зүйл гэж ер байдаггүй. Эрчүүдийн жижиг гэж үздэг асуудлуудыг эмэгтэйчүүд олж хараад гэр бүл, үр хүүхдээ эрсдэлээс хамгаалдаг жамтай. Эмэгтэй сонгогчид маань үүнийг ойлгож эмэгтэй нэр дэвшигчдээ дэмжин энэ жамаа хэрэгжүүлэн ажиллах хэрэгтэй байна. |
| АРГА, БИЛГИЙН УХААНААР ХАНДАХ НЬ ЧУХАЛ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Ө.Шижир: Хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя 18:41 УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын
|
УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын »»
|
|
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол нэмж батлагджээ 17:08 Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний »»
|
|
ЭЕШ-ын босго оноо, сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг баталлаа 15:56 Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын
|
Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын »»
|
|
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна 15:05 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд
|
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд »»
|
|
Өвлийн XIV паралимпын наадамд оролцох тамирчин - ЦЭГМИДИЙН ДАШДОРЖ 14:40 "Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд
|
"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд »»
|
|
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана 13:02 Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын
|
Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын »»
|
|
AI хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчилж байна вэ? 12:37 Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан.
|
Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан. »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ 12:08 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. »»
|
|
МАН-ын бага хурал хоёрдугаар сарын 27-нд хуралдана 11:20 Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ.
|
Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ. »»
|
|
Сар шинэдээ багтаж уншуулах ном ямар учир утгатай вэ? 11:17
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
|
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
»»
|
|
Парламентын дархлаа хариуцлагагүй байх эрх биш 11:14 Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн
|
Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
“Корнелл”-д хүчингийн хэрэгт холбогдсон Монгол оюутны шүүх хурал маргааш болох гэж байна 11:06 АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн
|
АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ 10:28 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын
|
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд НОГДОЛ АШИГ тараах шийдвэрийг гаргажээ 09:57 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг »»
|
|
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна 08:43 Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн
|
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн »»
|
|
Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амиа алджээ 11:03 Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ 10:02 УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. »»
|
|
Зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдан дээрэмджээ 09:52 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож,
|
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, »»
|
|
Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгад оролцлоо 09:28 XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/
|
XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ »»
|
|
Илон Маскийн ирээдүйн орон сууц бодит болсон нь 09:20 Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа.
|
Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа. »»
|
|
Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо 09:13 Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм.
|
Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм. »»
|
|
Алба хаагчид 97 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа 09:11 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт »»
|
|
СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|