 |
|
 |
|
Оюутолгойн гэрээ ба Засгийн газрын хөзөр |
|
|
 |
|
 |
Оюутолгойн гэрээ ба Засгийн газрын хөзөр
2012-11-15Энэ жилийн улс төр-эдийн засгийн халуухан сэдвийн нэг нь яах аргагүй “Оюутолгой”. Ирэх жил үйлдвэрлэлийн үйл  ажиллагаагаа эхэлж, Монголын эдийн засаг, уул уурхай, экспортын салбарт том дэмжлэг болох Оюутолгойн гэрээний маргаан улс төрд хүчээ авч байна. Нэгэнт Оюутолгойн гэрээгээр “имидж”-ээ хийсэн улстөрчдөд одоо буцах зам үгүй. Зөв ч бай, буруу ч бай урагшаа зүтгэсээр байх биз. Гэхдээ тэдэнд тэмцэж байгаа зүйл чинь хэтэрхий өрөөсгөл байна гэж хэлмээр санагдаад байх юм. Тэмцэгчид тийм ч чухал биш тооны хойноос хөөцөлдөж байна. 34 хувийг 51 хувь болгох, УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх... зэргээр ярьж байгаа нь тийм ч үр дүнтэй, чухал зүйл биш. Үнэхээр л Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилж, цаг үеийн таатай байдлыг ашиглаж, өөрсдөдөө давуу тал бий болгоё гэвэл арай өөр өнцгөөс хандвал үр дүнд хүрч мэдэх юм. Тэр өнцгийг ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг гадаад улсаас суугаа Элчин сайдууд, дипломат төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын үеэр хөндсөн. Анхны хөрөнгө оруулалт нэмэгдээд байгаа нь Монголын эрх ашигт яаж нөлөөлөх вэ гэдгийг тооцож үзье гэсэн санааг Ерөнхий сайд ил тод зарлав. Нэгэнт байгуулсан тогтвортой байдлын гэрээг өөрчилье гэж тоть шиг давтаж буй эрхэм гишүүд энэ санаан дээр ажиллавал ямар вэ? Зүгээр л 34 хувиа 51 хувь болгоно гээд “Рио Тинто” руу гурав байтугай 300 захиа бичсэн ч нэг л хариу ирэх нь ойлгомжтой. Камерон Макрей захирал ч ярилцлагадаа хэлэлцээрт орохгүй гэдгээ хатуухан хэлсэн байна лээ. Учир нь бид мөнгө нэмж авна л гэж байгаа болохоос биш Гэрээнд заасан манай эрх ашиг хөндөгдөж байна гэж ганц ч үг ганхийсэнгүй. Тиймээс юуны өмнө Монголын эрх ашиг яаж зөрчигдөж байгааг эрх зүй, эдийн засгийн хүрээнд үндэслэлтэй гаргаж ирээд, түүнийгээ нөгөө талдаа хуулийн хүрээнд тавихгүй бол эрхэм гишүүдийн тэмцэл зүгээр л улс төрийн шоу болж харагдаад байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ ба Монголын эрх ашиг “Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалт 4.1 тэрбум доллараас 7.1 тэрбум доллар болтлоо өссөнийг Ерөнхий сайд ч, Уул уурхайн сайд ч мэдэгдсэн. “Оюутолгой”-н зүгээс 6 тэрбум доллар гэж хэлдэг. Яагаад ингэж нэмэгдэх болов, хөрөнгө оруулалтын хэмжээ яагаад зөрөөд байна вэ, энэ бүхэн гол хувь нийлүүлэгч Монголын Засгийн газрын эрх ашигт ямар сөрөг нөлөөтэй вэ гэдгийг эхлээд ялгаж зааглах нь зүйтэй юм. Оюутолгойд өнөөдрийг хүртэл хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдээд байна вэ? Хөрөнгө оруулалтын гэрээний 9.5-д Хувь нийлүүлэгчдийн одоогийн зээл, нэмэлт хөрөнгө оруулалт гэсэн тоо, томьёолол бий. Хувь нийлүүлэгчдийн одоогийн зээл гэдэг нь гэрээг байгуулахаас өмнө буюу 2010 оны гуравдугаар сарын 31 хүртэл хугацаанд хөрөнгө оруулагч талуудаас хийгдсэн хөрөнгө оруулалт. Анх нэг тэрбум орчим ам.доллар гэсэн тоо яригдаж байсан ч явцын дунд хамааралгүй зардлуудыг хассаар 670 орчим сая доллар болгожээ. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн хөрөнгө оруулагчид гэрээг байгуулах хүртэл хугацаанд 670 орчим сая долларын хөрөнгө оруулалт хийсэн гэсэн үг. Ерөнхий сайдын хэлээд байгаа 7.1 тэрбум доллараас 670 саяыг хасвал 6.4 орчим тэрбум доллар болж байгаа юм. Үүнийг “Айвенхоу Майнз”, “Рио Тинто”, Монголын Засгийн газрын хооронд Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаас хойш буюу 2010, 2011 болон 2012 оныг дуустал “Оюутолгой” төсөлд хувь нийлүүлэгчдийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ гэж ойлгож болно. Гэхдээ Монгол улсын Засгийн газрын гаргасан тооцоогоор үзэхэд анх төлөвлөснөөсөө нэмэгдсэн 6.4 тэрбум долларын хэд нь манай талд хамаатай вэ, Гэрээнд заасанчлан хөрөнгө оруулалтын хэмжээ яаж нэмэгдэж байна, түүнийг даган хөрөнгө оруулагчдаас зээлж авч байгаа мөнгө хэд болж байгаа вэ гэдэг нь эргээд Монголын Засгийн газрын төслөөс хүртэх ногдол ашигт шууд нөлөөлөх юм. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд заасан ёсоор “Оюутолгой” компанийн санхүүжилт зээл болон хувьцааны санхүүжилт гэсэн хоёр эх үүсвэрээс бүрдэх ёстой. Энэ харьцаа 75:25 байхаар тохирчээ. Өөрөөр хэлбэл зээлээр 75 хувийг, хувьцааны санхүүжилтээр 25 хувийг нь бүрдүүлэх ёстой. Хувь нийлүүлэгчдийн зээл гэдэг нь “Оюутолгой” компани өөр дээрээ авч байгаа зээл юм. Энэ нь манай талд нэг талаараа дарамт болохгүй. Нийт 6.4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдсэн гэж байгаа бол үүний 75 хувь нь буюу 4.8 тэрбум доллар нь хувь нийлүүлэгчдийн зээлд хамаарагдана. Үүнийг “Оюутолгой” компани үйлдвэрлэлээ эхэлж, орлого олж эхэлсэн цагаас төлж барагдуулах ёстой. Харин хувьцаа эзэмшигчдийн санхүүжилт буюу энгийн хувьцааны санхүүжилт нь манай талд шууд хамаатай юм. Дээрх харьцаагаар аваад үзвэл 2010 оноос хойшхи хувьцааны санхүүжилт 1.6 тэрбум орчим доллар болжээ. Хувьцаа эзэмшигчдийн санхүүжилт гэдэг нь “Оюутолгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшиж байгаа “Айвенхоу Майнз” /Turquoise Hill Resources/, 34 хувийг эзэмшиж буй “Эрдэнэс Оюутолгой” ХХК буюу Засгийн газар өөрсдийн ногдох хувьцаандаа таарсан хөрөнгө оруулалт хийхийг хэлж байгаа хэрэг. 1.6 тэрбум долларын 34 хувь гэхээр 530 гаруй сая долларын санхүүжилтийг Монголын Засгийн газар хувьцаа эзэмшигчийн хувьд өнгөрсөн гурван жилд оруулжээ. Гэрээнд туссаны дагуу энэхүү мөнгийг хөрөнгө оруулагч талаас зээлсэн. Зарим улстөрчид, иргэний хөдөлгөөнийхний яриад байдаг “Айвенхоу Майнз”-аас авч байгаа нөгөө өндөр хүүтэй зээл гэсэн үг. Хэрэв Засгийн газар мөнгөтэй бол заавал зээлээд байх шаардлагагүй өөрсдийнхөө халааснаас гаргаад өгөх боломж нь Гэрээгээр нээлттэй. Энд бас нэг зүйлийг онцолж хэлэхэд Засгийн газар 34 хувийг зээлээр худалдаж авсан байна гэдэг. Гэтэл гэрээг байгуулах үед “Оюутолгой” ХХК нь нийт 150 тэрбум гаруй төгрөгийн дүрмийн сантай байсан бөгөөд үүний 34 хувь буюу 50 гаруй тэрбум төгрөгөөр хэмжигдэх дүрмийн санг үнэгүй авсан аж. Харин 34 хувиа хадгалж үлдэхийн тулд төслийн бүтээн байгуулалтад шаардлагатай энгийн хувьцааны санхүүжилтийн өөрийн талд ногдох 34 хувийг оруулах нь бизнесийн зарчим, Компанийн тухай хуульд ч байдаг. Энэ 34 хувийн санхүүжилтийн мөнгийг л ногдол ашгаасаа төлөх хэлбэрээр зээлж байгаа гэдгийг ялгаж салгах хэрэгтэй юм. УИХ-ын Дэд дарга С.Баярцогт “Дэлхийн зах зээл дээр тонн цэвэр зэсийн үнэ дунджаар 4408 ам.долларт хэлбэлзэнэ гэж тооцоход “Оюутолгой” төслөөс төрөл бүрийн татвар, төлбөр, хураамж болон ногдол ашгийн орлогоор Монголын тал нийт 29.1 тэрбум ам.долларын орлого олно. Харин хөрөнгө оруулагч тал 25.7 тэрбум ам.долларын орлого олох тооцоотой байна. Үүнээс үзэхэд Монгол улс “Оюутолгой” төслийн нийт ашгийн 59, хөрөнгө оруулагч ашгийн 41 орчим хувийг хүртэхээр байна” хэмээн ярьсан байдаг. Энэ ашгийн хуваарилалтын тооцоо бол анхны хөрөнгө оруулалт нь ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу 4.6 тэрбум доллар байх үед хийгдсэн тооцоо. Харин өнөөдөр 4.6 тэрбум доллар нь 7.1, нэмэлт хөрөнгө оруулалттайгаа нийлээд 13 тэрбум доллар ч хүрч магадгүй болоод байна. Хөрөнгө оруулалт ингэж нэмэгдсэнээр Монголын эрх ашигт томоор нөлөөлөх нэг зүйл нь нийт төслийн ашгаас хүртэх хэмжээ багасах юм. Өөрөөр хэлбэл, С.Баярцогт даргын хэлээд байгаа 29.1 тэрбум доллар тодорхой хэмжээгээр буурах болно. 4.6 тэрбум ч бай, 7.1 тэрбум, бүр 13 тэрбум доллар ч бай “Оюутолгой” төслийн бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө болохоор “Оюутолгой” ХХК өөрийнхөө орлогоор энэ мөнгийг эргүүлэн төлөх болно. Цаашлаад “Оюутолгой”-н нийт цэвэр ашгийн хэмжээ буурахад ногдол ашиг ч буурна. Дээр дурдсан хувь нийлүүлэгчдийн зээл, энгийн хувьцааны санхүүжилт ялгаагүй л эргүүлээд төлөх ёстой санхүүжилт болохоор бүгдийг нь төлж байж дараа нь ногдол ашиг хуваарилах болно. Ингэснээр “Оюутолгой” ХХК анх ТЭЗҮ-д тусгасан ёсоор 4.6 тэрбум долларын санхүүжилтийг төлж барагдуулсныхаа дараа ногдол ашиг хуваах байсан бол өнөөдрийн байдлаар 7.1 тэрбум доллар, бусад нэмэлтээр авах зээлийг нэмж төлсний дараа ногдол ашиг хуваарилахаар болж байгаа юм. ТЭЗҮ-д 2017 оноос мөнгөн урсгал эерэг гарахаар тооцсон байдаг. 2017 он гэхэд 4.6 тэрбум доллараа төлчихөөд ногдол ашгаа хуваарилах ёстой байсан гэсэн үг. Түүнээс хойш Монголын Засгийн газар ногдол ашгаасаа 34 хувийнхаа санхүүжилтэд зориулж “Айвенхоу Майнз”-аас авсан зээлээ төлж барагдуулаад, улмаар 2019-2020 оноос шууд ногдол ашиг авах байв. Харин одоо 4.6 тэрбум хэдий чинээгээр нэмэгдэнэ, тэр хэрээр ногдол ашиг авах хугацаа хойшилж, ногдол ашгаасаа төлөх ёстой зээлийн хэмжээ ч нэмэгдэх болно. Мэдээж Монголын тал гэлтгүй “Рио Тинто”-гийн ногдол ашиг авах хугацаа ч хойшлох болно. Харин “Оюутолгой” компанийн зүгээс үүнийг арай өөрөөр тайлбарлаж байгаа юм. Тус компанийн Бизнес анализ хэлтсийн менежер Марк Гүүдвин “Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх нь хувьцаа эзэмшигчдийн төслөөс хүртэх ногдол ашиг буурахад нөлөөлөх нь тодорхой. Ганц Монголын Засгийн газар гэлтгүй “Рио Тинто”-гийн эрх ашигт ч нөлөөлж байгаа. Гэхдээ Монголын Засгийн газар энэ эрсдэлээс өөрийгөө хамгаалах сайн Гэрээг хийж чадсан. Бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх тусам Засгийн газрын авах татварын хэмжээ ч өсч байгаа. Энэ нь эргээд ногдол ашиг нь тодорхой хэмжээгээр буурах эрсдэлийг татварын хэмжээний өсөлтөөр балансалж байгаа гэсэн үг” гэв. К.Макрей захирал хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эхлээд “Оюутолгой”-г эхлүүлэхэд “Рио Тинто”, “Айвенхоу Майнз”-аас оруулсан зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг олон улсын хөрөнгө оруулагчдад төлж дуусгах хэрэгтэй. Дараа нь төслийн санхүүжилтийг төлөх ёстой болно. Бид анхны хөрөнгө оруулалтыг 6.2 тэрбум ам.доллар болно гэж харж байгаа. Хөрөнгө оруулагчид анхны хөрөнгө оруулалтаа нөхөж дуусаад, дөнгөж анхныхаа ашгийг олох тэр үед Монголын тал аль хэдийнэ 7-8 тэрбум ам.долларыг “Оюутолгой”-гоос олсон байх тооцоо бий. Бидний хамгийн сүүлийн тооцоогоор “Оюутолгой” төсөлд оруулсан нийт хөрөнгө оруулалтыг 2021 он гэхэд нөхөх юм” хэмээн ярьжээ. Хөрөнгө оруулалтын дараа манай талын төлөх ёстой зээл гээд 530 гаруй сая доллар байгааг мартаж болохгүй. Ингэх юм бол ногдол ашиг авах хугацаа 10 жилээс хойш байж ч магадгүй байна. Мэдээж зэс, алтны үнэ өндөр байх тусам зээл, хөрөнгө оруулалтыг төлөх хугацаа богиносно. Гэрээнд гар хүрэх учир шалтгаан буюу ТЭЗҮ Хөрөнгө оруулалтын гэрээнд хоёр тал бичгээр харилцан тохиролцсон тохиолдолд Гэрээнд өөрчлөлт оруулна гэсэн заалт бий. Бусдаар аль нэг тал нь дур мэдэн Гэрээг өөрчлөх боломжгүй. Харин манай талд байгаа гол хөзөр бол “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалт яагаад огцом нэмэгдээд байгааг ил болгох. Хөрөнгө оруулалтын гэрээний 9.5-д “Хөрөнгө оруулагч нь “Айвенхоу Майнз Лимитед” болон “Рио Тинто”-гийн санхүүгийн чадамжаар бүрдсэн Хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлээр “Оюутолгой” төслийн хайгуул болон бүтээн байгуулалтад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн болно. Хөрөнгө оруулагч нь энэхүү гэрээний 3.6-д заасан Техник эдийн засгийн үндэслэлд тусгасан ойролцоогоор 4 тэрбум долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг “Оюутолгой” төсөлд хийхээр төлөвлөж байна. Тооцоолсон эхний хөрөнгө оруулалтыг 5 жилийн хугацаанд хийх бөгөөд хөрөнгө оруулалтын зардлын хуваарийг ТЭЗҮ-д тусгана” гэсэн заалт бий. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд Хөрөнгө оруулалтын гэрээнд хувь нийлүүлэгчдээс бусад гуравдагч этгээдээс зээл авах талаар тусгагдаагүй байдаг гэнэ. Зөвхөн хувьцаа эзэмшигчдийн оруулах 4.6 тэрбум /”Айвенхоу Майнз”-ын гэрээнээс өмнөх оруулсан 670 сая доллар дээр нэмэх нь 4 тэрбум орчим доллар/ долларын хөрөнгө оруулалтыг тусгасан байдаг аж. Нарийн яривал хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацааг дээрх 9.5 гэсэн заалтад тодорхой зааж, хязгаарласан гэж ойлгож болохоор байгаа юм. Гэтэл төлөвлөж байсан 4 тэрбум доллар ямар шалтгаанаар 6.4 тэрбум болтлоо 50 гаруй хувиар нэмэгдэв, цаашлаад Дэлхийн банк, ЕСБХБ-наас авахаар яригдаж байгаа 4-5 тэрбум орчим доллар нь юунд зарцуулагдах вэ гэдгийг ил тод, тодорхой болгох ёстой. Бүх зардлын задаргаа, хөрөнгө оруулалтын хэмжээ нь ТЭЗҮ-д туссан байх учиртай. Монгол улсын хуулийн дагуу батлагдсан ТЭЗҮ-ийг дагаж мөрдөх нь компанийн үүрэг. Харин ТЭЗҮ-ийг зөрчсөн биш хэтэрхий давуулан биелүүлээд байгаагийн учрыг олъё гэх нь төслийн 34 хувийг эзэмшигчийн хувьд байж болох хүсэлт юм. Гэрээг байгуулах үед байсан ТЭЗҮ-ийн үндсэн тоо, үзүүлэлт, зардлууд одоо бүгд өөрчлөгдөж байгаа болохоор тухайн үед алдаатай ТЭЗҮ батлав уу, эсвэл зах зээлийн зарчмаар аргагүй өөрчлөгдөв үү, аргагүй өөрчлөгдсөн бол дахин засч залруулах нь зүй ёсны хэрэг. Алдаатай, өөрчлөгдсөн ТЭЗҮ-гээр яваад байвал Монголын эрх ашиг зөрчигдөх нь дамжиггүй. Тиймээс ч ТЭЗҮ-ийг “барьж авах нь” Засгийн газрын гарт байгаа гол хөзөр. Гэхдээ “Оюутолгой” компанийн зүгээс ТЭЗҮ-ийг өөрчлөөд байх шалтгаан байхгүй гэж үзэж байгаа аж. Бизнес анализ хэлтсийн менежер Марк Гүүдвин “Оюутолгой төслийн ТЭЗҮ-ийн өөрчлөлт 18 хувьтай байгаа. Өөрөөр хэлбэл бид анх ТЭЗҮ-дээ 5.170 тэрбум долларын хөрөнгө оруулалт гэж тусгасан. Өнөөдөр 6.2 тэрбум болж нэмэгдсэн нь дөнгөж 18 хувиар өссөн үзүүлэлт. Дэлхийн бусад том төслүүдийн анхны хөрөнгө оруулалт дунджаар 60 хувиар, зарим нь 2-3 дахин нэмэгдэж байгаатай харьцуулбал Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт маш бага нэмэгдсэн. Инфляцийн өсөлт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт гээд олон хүчин зүйл анхны хөрөнгө оруулалт нэмэгдэхэд нөлөөлсөн. Хөрөнгө оруулалт нэмэгдэх нь компанидаа ашиггүй байдаг болохоор хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын өсөлтийг сайн удирдаж чадсан” хэмээн тайлбарлаж байна. Нэгэнт ТЭЗҮ-д тусгасан хөрөнгө оруулалтын хэмжээ 18 хувиар өссөн болохоор энэ нь ТЭЗҮ-ийг өөрчлөх үндэслэл биш, ТЭЗҮ-ийн өөрчлөлт 20-30 хувьд хүрэх нь хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн байдаг. Энэ нь цаашлаад Хөрөнгө оруулалтын гэрээнд гар хүрэх үндэслэл болохгүй хэмээн “Оюутолгой” компанийн Ахлах хуульч Х.Амаржаргал онцолсон. Гэрээнд тусгаснаар үнийн өсөлт, инфляцийн өсөлт гэх мэтээр нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд 5 жил тутамд ТЭЗҮ-д нэмэлт өөрчлөлт оруулж болох боломжтой хэмээн тэрбээр нэмж хэлэв. Гэхдээ Ерөнхий сайдын хэлсэн 7.1 тэрбум доллар, “Оюутолгой” компаниас хэлж байгаа 6.2 тэрбум долларын дунд бүтэн нэг тэрбум долларын зөрүү гарч байгааг анзаарах хэрэгтэй. Марк Гүүдвин Ерөнхий сайд яагаад 7.1 тэрбум доллар гэж ярьсныг мэдэхгүй гэсэн. Хоёр талын мэдээлэл яагаад ийм зөрүүтэй байгаа, нэг тэрбум долларын зөрүү хаанаас бий болсныг ялгаж тогтоох нь зайлшгүй юм. Үүний тулд зүгээр нэг ТЭЗҮ ярихгүйгээр тодорхой шат дараатайгаар “Рио Тинто”-д хандах ёстой гэдгийг зарим эдийн засагч, судлаачид хэлж байна. Юуны түрүүнд дэлхийд тэргүүлэгч, хариуцлагатай уул уурхайн компани мөн л юм бол мэдээллээ, зардлаа ил тод болгохыг шаардах ёстой гэсэн байр суурьтай судлаач, эдийн засагчид цөөнгүй байна. Компанийн нууцтай холбоотой бүх мэдээллийг ил болгох шаардлагагүй ч ядаж худалдан авалтын мэдээллээ ил болгох нь хариуцлагатай уул уурхайн компанийн хувьд ч, “Оюутолгой” төслийг хэдэн арван жил тогтвортой хэрэгжүүлэхийг хүсч байгаа компанийн хувьд ч хийх ёстой алхам гэдгийг сануулах нь зөв биз. Үүн дээр компанийн ТУЗ-д Монголыг төлөөлж суугаа гурван эрхмийг үгээ хэлэхийг шахах хэрэгтэй. Оюутолгойд Монголын эрх ашгийн төлөө дуугарах үүрэгтэй цорын ганц төлөөлөл нь ТУЗ-ийн гурван гишүүн. Нөгөөтэйгүүр, Засгийн газар өөрийн хяналтын механизмаа хүчтэй ажиллуулах шаардлагатай байна. Татварын Ерөнхий газар “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтыг шалгаж, үнэхээр хөрөнгө оруулалт нэмэгдэх зайлшгүй шалтгааныг олж тогтоох хэрэгтэй. Жишээ нь Оюутолгойн зүгээс хэлж байгаа анхны хөрөнгө оруулалтын 6.2 тэрбум доллар дотор НӨАТ, мөн гаалийн татварт төлсөн 600 сая орчим доллар багтсан хэмээн Марк Гүүдвин хэлсэн. Учир нь Зэсийн баяжмалаас авах НӨАТ-ыг буцаан олгохгүй тухай хууль гэрээ байгуулахын өмнөхөн буюу 2009 оны долдугаар сард батлагдсан байдаг. Нэгэнт компаниас гаргаж байгаа мөнгө гэдэг утгаар 600 сая долларыг анхны хөрөнгө оруулалт дотор оруулсан гэнэ. Энэ мэтчилэн зөвхөн НӨАТ дээр гэхэд анхны хөрөнгө оруулалтад тооцох уу, үгүй юү гэх мэт олон төвөгтэй асуудал байгаа болохоор Татварын ерөнхий газрынхан нарийн шалгалт хийж, асуултыг цэгцлэх хэрэгтэй. Үүний дараа Засгийн газар ТЭЗҮ-ийг өөрчлөх, хөрөнгө оруулагч талыг хэлэлцээрт урих хангалттай шалтгааныг олж болох юм. Тогтвортой байдлын гэрээг тогтвортой болгохын учир Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг тогтвортой байлгах нь юу юунаас илүү чухал. Төслөө барьцаалан зээл авах гэж байгаа “Оюутолгой” компанийн хувьд ч, хөрөнгө оруулалтын орчноо тогтвортой байлгаж, мега төслүүддээ гадаадын хөрөнгө оруулалт татахыг эрмэлзэж буй Монголын улсын хувьд ч гэрээг өөрчлөх талаар дахин дахин ам ангайх нь аюултай. Өнөөдөр хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгө оруулалтын орчныг Оюутолгойн гэрээгээр төсөөлдөг болсон нь бодит байдал. Тиймээс ч энэхүү гэрээг тогтвортой байлгах нь аль аль талын эрх ашгийн нэгдэл байх учиртай. Гагцхүү энэхүү цаг үеийн маргааныг хэн хэнийхээ эрх ашгийг хөндөхгүйгээр хэрхэн зөв шийдвэрлэх вэ гэдэг дээр аль аль талаа хүндэтгэх нь чухал юм. “Нээлттэй нийгэм форум”-ын судлаач Н.Дорждарь “Хоёр тал харилцан бичгээр хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л Гэрээг өөрчлөхөөр тусгасан байдаг. Өөрөөр Гэрээг өөрчлөх ямар ч заалт, үндэслэл гэрээнд тусгагдаагүй” гэж байна. “Оюутолгой” компанийн захирал Макрей ч Гэрээг өөрчлөх талаар Засгийн газартай зөвшилцөх бодолгүй байгаагаа илэрхийлсэн. Магадгүй хөрөнгө оруулагчийн хувьд Засгийн газрын барьцгүй байдалд сэтгэл дундуур байгаа биз. Бүх л эрсдэлийг дааж, олон тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлж буй хөрөнгө оруулагчдыг юм л бол буруутгах нь өрөөсгөл. Гэхдээ “Оюутолгой” төслийг цаашид 30, 50 жил тогтвортой байлгая гэвэл хэлэлцээрт тал талаасаа суух нь зөв зам байж болох. Дэлхийн хамгийн том төсөлд тооцогдож буй “Оюутолгой”-г олон арван жил тогтвортой хөгжүүлж, “нийгмийн лиценз”-ийг авах нь дэлхийд тэргүүлэгч, хариуцлагатай уул уурхайн компанийн гол зорилго байх ёстой. “Оюутолгой” төслийн талаар үнэн худлыг нь ялгаж салгахад бэрх мэдээлэл цацагдаж байгаа өнөө үед бодит мэдээллийг, хөрөнгө оруулалтын зардлаа ил болговол хий хоосон хардах байдал үргэлжлэхгүй шүү дээ. Нөгөө талд, Засгийн газар ч Гэрээнд өөрчлөлт оруулж чадахгүй бол улс төрийн хувьд тогтвортой байдал нь ганхаж мэднэ. УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь гэрээнд сэтгэл хангалуун бус байгаа болохоор Гэрээг тойрсон маргаан мөддөө тасрахгүй биз. Н.Алтанхуягийн Засгийн газар Гэрээнд өөрчлөлт оруулж чадсангүй гээд хамгийн муугаар бодоход огцорч болох юм. Эсвэл энэ дөрвөн жилд дүлий дүмбэ царайлаад чимээгүй өнгөрч болно. Гэсэн ч дараагийн гарч ирэх кабинет дахиад л Оюутолгойн гэрээг барьж авах нь гарцаагүй. Тэд дахиад л “Рио Тинто” руу захиа бичнэ. Мянгуужингийн үлгэр шиг энэ байдал хэдий болтол үргэлжлэхийг хэн ч хэлж мэдэхгүй. Сонгууль болгоноор Оюутолгойн гэрээ, 51 хувийн талаар амтай болгон ярих болно. Энэ бүхэн эцсийн дүндээ ганц Оюутолгойн гэрээний тогтвортой байдлаар зогсохгүй бусад томоохон төслийг урагшлуулж, эдийн засгаа хөгжүүлэхийг эрмэлзэж буй Монгол улсын нэр хүнд, хөрөнгө оруулалтын орчин гээд олон хүчин зүйлд нөлөөлөх нь дамжиггүй. Магадгүй Гэрээг өөрчлөх саналыг “Рио Тинто” хүлээж авлаа гэхэд манай талаас ямар өөрчлөлт хийх вэ гэдэг нь бас л чухал. Үнэндээ 34 хувиа 51 болгож, роялтийг 20 хувь болгоно гэвэл нөгөө тал хүлээж авахгүй нь тодорхой. Тиймээс Засгийн газрын зүгээс эхний ээлжинд заавал хувь хэмжээ ярилгүй арай өөр зүйл санал болговол хөрөнгө оруулагчидтай ойлголцоход хялбар байж болох. Тухайлбал, гэрээний эрх зүйн орчны хүрээнд тодорхой хугацааны давтамжтай гэрээний үр дүнг дүгнэж байхаар, аль аль талын эрх ашиг хөндөгдөж байгаа үед хэлэлцээрийн ширээний ард суух боломжийг Гэрээгээр бий болгох нь чухал. Түүнээс биш нэг нь гэдийгээд, нөгөө талынх нь эрх зөрчигдөөд байвал хэрүүл маргаан хэзээ ч тасрахгүй. Тийм болохоор энэ удаад гэрээг хөндөж, хөрөнгө оруулалт, ТЭЗҮ-ийг тодорхой болгох нь чухал. Мөн ямар тохиолдолд Гэрээнд гар хүрэхээ тодорхой болгож аваад салбал “Оюутолгой”-н талаар амтай болгон ярьж шүүмжлэхээ болих ч юм билүү. Цаашдаа ч Тогтвортой байдлын гэрээг тогтвортой байлгаж, олон улсад хийсэн гэрээг хүндлэх талаар эрхэм улстөрчдөд сургамж болох биз. С.Болд-Эрдэнэ  |
| Оюутолгойн гэрээ ба Засгийн газрын хөзөр |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|