 |
|
 |
|
Ц.Даваасүрэн: Манай уул уурхайн бодлого шейхүүдийг төрүүлэх замаар “явж” байна |
|
|
 |
|
 |
Ц.Даваасүрэн: Манай уул уурхайн бодлого шейхүүдийг төрүүлэх замаар “явж” байна
2012-11-27УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг “Ярилцах танхим”-даа урьж, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний талаарх  мэтгэлцээн болон цаг үеийн асуудлаар ярилцлаа. -УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Баярцогт нар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний талаар мэтгэлцэх үеэр та үзэгчдийн суудалд сууж байсан. Тухайн үед ямар нэгэн асуулт асуух боломж олдох байх гэж бодож тэнд очсон уу? -Тийм. Цөөхөн ч гэсэн асуулт асуух боломж олдох байх гэж бодсоны үндсэн дээр мэтгэлцээнд очсон юм. Харамсалтай нь мэтгэлцээнийхээ дэгийг урьдчилаад бэлтгэчихсэн байсан юм билээ л дээ. Мэтгэлцээн урьдаас бэлтгэсэн зохиомжийнхоо дагуу явсан гэдгийг олон нийт харж, мэдэрсэн байх. Ер нь тэнд очсон хүмүүс бүгд л над шиг мэтгэлцээний үеэр асуулт асуух бодолтойгоор зав гаргаж очсон байх. Уг нь тэдэнд боломж олгосон бол Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний талаар иргэдэд илүү сайн мэдээлэл хүрэх байсан болов уу гэж бодож байна. -Хэдийгээр мэтгэлцээний үеэр хөндлөнгийн ажиглагчдад байр сууриа илэрхийлэх боломжийг олгоогүй ч та С.Баярцогт гишүүнийг мэдээлэл хийх үеэр өөрийн байр суурийг илэрхийлж байсан. Тухайн үед ямар асуудал дээр эсрэг байр суурь илэрхийлж байсан юм бэ? -Зарим нэг зүйл дээр илт худал зүйл ярихаар нь “Болохгүй шүү” гэж л анхааруулсан юм. Тухайлбал, “Оюутолгойн хувьцааны гадныхан эзэмшиж буй 66 хувийг Засгийн газраас асууж байж шилжүүлнэ, эрсдэлгүй” гэсэн худлаа тайлбар хийж байна билээ. Гэтэл үнэн хэрэгтээ энэ 66 хувийг эзэмшиж буй “Айвенхоу майнз” компанийн 51 хувь хэний гарт байна тэр л эзэмшинэ шүү дээ. Тэгвэл энэ 51 хувийг зарагдахад “манай талаас асууна” гэсэн зохицуулалт гэрээнд байхгүй. 2012 оны нэгдүгээр сарын 26-нд “Айвенхоу майнз”-ын 51 хувийг Фрийдландаас Рио тинто худалдаж авсан. Одоо нэр нь “Turquoise hill resources” болж өөрчлөгдсөн. Өнгөрсөн наймдугаар сарын 16-нд ийм нэртэй болсныг хүмүүс мэдэж байгаа байх. Хэзээ нэг цагт Рио тинто энэхүү 51 хувийг хэн нэгэнд зарахаар бол манайхаас асуухгүй зарчихаж болно. Бодит байдал дээр ийм эрсдэл байгаа юм. Тийм учраас анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын хувийг 50 хувиас доошгүй болгох шийдвэрийг УИХ-ын 57 дугаар тогтоолоор гаргасан хэрэг. -Тухайлбал, С.Баярцогт гишүүн таныг хувьцаа шилжүүлэхийг хязгаарласан нэмэлт гэрээг уншихыг зөвлөж байсан шиг санагдаж байна. Энэ гэрээний талаар та ямар бодолтой байна вэ? -Тухайн үед энэхүү гэрээгээ өөрөө сайн ойлгоогүй гарын үсэг зурсан юм байлгүй. Миний хэлсэн худлаа байвал батал л даа. “Айвенхоу майнз” компанийн 51 хувийг зарахдаа монголын талаас асууна гэсэн гэрээний хязгаарласан заалт гаргаад ирэг л дээ. Оюутолгойн 66 хувиа шилжүүлэхээр болбол Монголын Засгийн газраас асуух тухай заалт тэрхүү гэрээнд орсон байгаа юм. Гэхдээ яаж ч бодсон хувьцааг нь эзэмшиж буй компанийн 51 хувийг зарахаар хувьцаа нь дагаад л шилжинэ биз дээ. Асуудлын учир энд л байгаа юм. -Мэтгэлцээн болохоос өмнө хувьцаа шилжүүлэхийг хязгаарласан нэмэлт гэрээний талаар хүмүүс нэг их мэдээлэлгүй байсан. Харин та энэ талаар мэдэж байсан уу? -Энэ талаар бүгдийг мэдэж байсан. Энэ асуудлыг УИХ дээр олон удаа ярьж, хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа дурьдаж байсан юм. -С.Баярцогт гишүүн Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг хамгаалж авч үлдэж чадсан гэж байгаа бол С.Ганбаатар гишүүнийг өөрийн байр суурийг хамгаалж чадаагүй гэдэг дүгнэлтийг олон нийт хийж байна. Та харин тэднийг юу гэж дүгнэж байгаа вэ? -Мэтгэлцээний гол зорилго бол олон түмэнд үнэн зөв мэдээлэл өгөх тухай асуудал байсан болохоос биш энэ хоёр хүний хэн нь илүү мэдлэгтэй байна вэ гэдэг асуудал огтхон ч биш байсан. Гэтэл нэг нь яаж ийгээд үнэн зөв мэдээлэл олон түмэнд өгчихье гэж байсан бол нөгөө нь олон нийтийг яаж хуурч, толгойг нь угааж гэрээ байгуулсан хүмүүсээ аваръя даа гэсэн арга ядсан байдлаар л мэтгэлцлээ гэж дүгнэж байгаа. УИХ-ын гишүүн С.Ганбаатар зорилгоо биелүүлсэн. Ямар хүн энэ гэрээг хийсэн юм бэ, яагаад улайран хамгаалаад байгаа юм бэ гэдгийг даруухнаар зогсож байгаад л олон нийтэд харуулж чадлаа шүү дээ. -Нөгөөтэйгүүр, мэтгэлцээний үр дүнд зарим ажиглагч “Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахаар зүтгэж байгаа УИХ-ын нэр бүхий гишүүдийг тус ордын 51 хувийг төрийн мэдэлд оруулснаар өөрсдөө хувааж “идэх” нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө зүтгэж байна” гэх болж. Та үүнд ямар хариулт өгөх вэ? -Инээдтэй бас тэгээд аргаа барсан хүний тайлбар байна. Ер нь газар доорх баялгаа зөв ашигласан орнуудын туршлагаас харахад улс орны хэмжээний стратегийн ордынхоо ашгийг ард иргэддээ хүртээхийн тулд төрийн өмчийн компаниар ашиглуулсан байдаг юм. Тухайлбал, Норвеги, Чили, Ботсвани зэрэг орнуудыг үүний сонгодог жишээ болгон нэрлэж болох юм. Манай уул уурхайн одоогийн бодлого шейхүүдийг төрүүлэх замаар “явж” байна гэж хэлж болох юм. Энэ замаар улсынхаа төсвөөс илүү их хөрөнгө чинээтэй улстөрчид гарч ирж, төрийн эрх мэдлийг мөнгөний сонгуулиар булааж авахыг оролддог болж байгаа юм биш үү. -Орон нутгийн хурлын сонгуулийн дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсоор зарлаагүй байхад Ардчилсан намынхан болон Ардын намынхан өөрсдийн ялалт байгуулсан гэх тойргуудыг олон нийтэд зарласан. Үүнийхээ үндсэн дээр нэлээд эсрэг байр суурь илэрхийлж байна. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ? -Орон нутгийн хурлын сонгуулийг өвлийн хүйтэн цагт зохион байгуулсан гэхэд иргэд маань идэвхитэй оролцлоо гэж бодож байна. Сонгууль бүр дээр л намууд ийм авир гаргадаг нь бараг энгийн үзэгдэл болсон шүү дээ. Ялагдсан бөхөд шалтаг мунддаггүй гэдэг нэг айхавтар үг байдаг даа. -Орон нутгийн хурлын сонгуулийн үеэр Хөвсгөл аймагт нэлээд асуудал үүссэн. Та энэ нутгаас сонгогдсон гишүүний хувьд энэ асуудлыг хэрхэн харж байгаа вэ? -Хувь хүнийхээ хувьд Хөвсгөлийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ тухайгаа ч төрийн тэргүүн, УИХ-ын даргад урьдчилаад хэлчихсэн. Зарим нам болон бие дааж нэр дэвшигчдийг ялихгүй шалтгаанаар хассан байсныг шүүхээс “Буруу байсан” гэдэг шийдвэр гаргаад нэрийг нь хассан нэр дэвшигчдийг “Бүртгэх нь зүйтэй” гэдэг шийдвэр гаргасан байхад Хөвсгөл аймгийн сонгуулийн тойргийн хороо дээрх хүмүүсийг орон нутгийн хурлын сонгуульд оролцуулаагүй шүү дээ. Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхийг нь эдлүүлэхгүй байгаа сонгуулийг яаж хүлээн зөвшөөрч болох юм бэ. Хэрэв хүлээн зөвшөөрөх аваас цаашдаа буруу жишиг тогтоно. Түрүүлэх бөхийг барилдуулахгүй байвал ямар наадам болох вэ. Тийм л сонгууль манай аймагт болсон доо. -Таныг сүүлийн үед МАХН-ынхныг өмгөөлсөн шинж чанартай зүйл ярьж байна гэх болж. Энэ ярианд та хариулт өгөхгүй юу? -Би аль нэг намд ач холбогдол өгсөн зүйл байхгүй. Бие даагчаа хийгээд л явж байна. Заримдаа хэвлэлээр янз бүрийн л намд элсүүлчихсэн байх юм. Нэг л өдөр би өөрөө шийднэ. -Ардын намынхан үнэхээр хэцүү байдалд орчихлоо. УИХ-ын сонгуульд ялагдал хүлээж, орон нутгийн хурлын сонгуульд ялагдал хүлээх нь тодорхой болчихоод байна. Энэ намыг “Лидерийн дутагдалд орсон” гэж залуу гишүүд нь ярьж байна. Та үүнтэй санал нэг байгаа байх. Намаа шинэчлэхээр зорьж буй залууст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ? -Ардын намынхан намаа шинэчилж чадахгүй л болов уу. УИХ-ын сонгуулиар намаа ялагдалд хүргэсэн Удирдах зөвлөлийн хэдэн хүн дотроо эргэлдээд гишүүд, дэмжигчдийнхээ оролцоогүйгээр намын удирдлагаа сонгоод байхаар яаж шинэчлэгдэх юм. Олон түмэн ч юу гэж дэмжих вэ. Тэд харж, ойлгож л байгаа шүү дээ. Ардын намын удирдлагуудад дараагийн сонгууль хүртэл намынхаа Удирдах зөвлөлд багтаж байгаад намын нэрийн жагсаалтаар дараагийн УИХ-д сонгогдох юмсан гэсэн туйлын зорилго л байна. Энэ үүднээс намаа балалчих вий дээ гэсэн бодол харин алга байна шүү дээ. Олон түмэнд итгэл төрүүлж байж ялдаг болохоос биш худал, хуурмаг мэдээллийн үндсэн дээр ялалт байгуулчихдаггүй байх аа. Тэдний яриад байгаа сайхан зүйлүүд нь Монголын ард түмний өнгөрсөн амьдралтай нь уялдаж өгөхгүй болохоор олон түмэн яаж итгэх юм бэ. Харин өөрийн тань асуусан “Ардын нам олон түмний итгэл дагуулсан лидергүй болчихлоо” гэсэнтэй санал нэг байна. Өмнө нь би Ардын намынханд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан “Аймагт давдаггүй бөхөө биш улсад давдаг бөхчүүдээ урдаа гаргаж барилдуудах цаг болжээ” гэж хэлүүлсэн дээ. Олон нийтийн үгийг сонсохгүй бол дараачийн ялагдал л угтана гэдгийг жишээ нь энэ юм болов уу. Олон түмний энэ их нэгдлийг хэдхэн хүний хувийн амбициар дуусгачихгүй л юмсан гэж харамсах юм. Ардын нам гэсэн энэ том нэгдэл байхгүй болчихвол нийгэмд нэг их чухал биш хэрэггүй хэсэг л энэ орон зайг эзэлнэ шүү дээ. Би тийм л бодолтой байна. -Хэрэв таны өгсөн зөвлөгөөний дагуу Ардын нам шинэчлэгдэж чадвал та Ардын намд буцаж орох уу. Нэгэнтээ та “Ардын нам шинэчлэгдэж чадвал намдаа буцаад ороход бэлэн” гэж байсан шүү дээ? -Хамгийн гол нь энэ том нэгдлийг л аварч үлдэх ёстой. Түүнээс биш “тодорхойгүй” бусдад орон зайг нь өгч хэрхэвч болохгүй. Улс орныхоо тусгаар тогтнолын төлөөх тэмцлээс үүсэлтэй олон түмний нэгдэл шүү дээ, Ардын нам чинь. Хувийн эрх ашгийнхаа төлөө энэ том намыг ашиглая гэсэн хэсэгтэй бол би эвлэрэх боломжгүй. Ямартай ч цаашид хэрхэхийг цаг хугацаа харуулах биз ээ. -2013 оны улсын төсвийг нэлээд хэл амтайхан баталсан. Тухайлбал, бүх зүйл маш тодорхойгүй байсан гэдэг шүүмжлэлийг Ардын намынхан хөндөж байсан. Үнэхээр ч бусад оны төсвийг батлах үед нэлээд хатуу шаардлага тавьдаг байсан бол энэ жилийн төсөв нэлээд үрэлгэн атлаа тодорхойгүй төсөв болсон юм шиг ээ. Та Төсвийн байнгын хорооны даргын хувьд ямар хариулт өгөх вэ? -Ер нь бол шүүмжлэхгүйгээр баталдаг төсөв гэж байдаггүй юм. Өнгөрсөн 20 жилд огт шүүмжлэл дагуулаагүй төсөв байсныг би лав санахгүй байна. Энэ удаагийн төсвийн нэг онцлог бол шинэ хуулиудын орчинд хэрэгжих юм. Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай шинэ хуулиуд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тиймээс 2013 оны төсөв бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шинэ орчин дахь хуулийн хязгаарлалтуудын хүрээнд хийсэн төсөв. Тухайлбал, бид төсвийн хэлэлцүүлгийн явцад төсвийг нэмэгдүүлж, алдагдлаа өсгөж баталдаг байсан бол энэ удаа алдагдал, ДНБ-ий хоёр хувиас хэтэрч болохгүй гэсэн хязгаарт баригдлаа. Мөн дээрх хуулиудийн хүрээнд орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэлээд нэмэгдүүлсэн. Аймгуудад 8-11 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг ИТХ-аараа хэлэлцэж өөрсдөө шийдвэрлэх эрхийг өгч байгаа. Ихэнх хөрөнгө оруулалтын тендерүүд ирэх жилээс тухайн орон нутагтаа зарлагдаж, хийгдэхээр болж байна. Мөн энэ удаагийн төсөв “хямрал нүүрэллээ” гэж төсвийг танаж, иргэд, бизнес эрхлэгчдээ бүсээ чангалахыг уриалаагүй гэдгийг хэлэх байна. Ингэснээр эдийн засаг, бизнесийн орчноо хямралаас тогтвортой авч гарна гэж үзэж байгаа. Төсвийн зарлага нийт хэрэглээний 40 гаруй хувийн эзэлдэг. Энэ хэрэглээ буурвал бизнес эрхлэгчдийн борлуулалт буурч, орлого нь багасна. Улмаар ажилчдаа цөөлнө, цалингаа өсгөж чадахгүй, ядуурал нэмэгдэхэд хүрнэ шүү дээ. Тухайлбал, хөрөнгө оруулалтыг бууруулбал барилгын компаниудад ажил олдохгүй болно биздээ. Тиймээс бизнесээ хямралаас хамгаалахад чиглэгдсэн төсөв гэж хэлж болно. -Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье. Р.Сарангоо  |
Ц.Даваасүрэн: Манай уул уурхайн бодлого шейхүүдийг төрүүлэх замаар “явж” байна |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Баярын өдрүүдээр ажиллах зах, худалдааны төвийн хуваарь 11:03 Үндэсний их баяр наадмаар томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.
|
Үндэсний их баяр наадмаар томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Үндэсний их баяр наадамд зодоглохоор бүртгүүлсэн БӨХЧҮҮДИЙН ЖАГСААЛТ 09:59 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил,
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, »»
|
|
Б.Түвшинтөгс: Амиа хорлосон багшийн цалинг хуурамч дипломтой эсэхээс үл хамааран ажил үүргээ гүйцэтгэснийг нь үнэлж олгосон 09:49 Саяхан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын сургуулийн математикийн багш хуурамч диплом ашигласан хэрэгт буруутгагдаж,
|
Саяхан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын сургуулийн математикийн багш хуурамч диплом ашигласан хэрэгт буруутгагдаж, »»
|
|
Юн Сук Ёл баривчлагдсан тул сонсголд оролцож чадсангүй 09:48 Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал тогтоох зарлигаас өмнө
|
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал тогтоох зарлигаас өмнө »»
|
|
Хятадад литийн том орд илэрчээ 09:19 БЭЭЖИН, 2025 оны долоодугаар сарын 9 /KAZINFORM/. Хятадад хамгийн томоохонд тооцогдох литийн хүдрийн ордыг
|
БЭЭЖИН, 2025 оны долоодугаар сарын 9 /KAZINFORM/. Хятадад хамгийн томоохонд тооцогдох литийн хүдрийн ордыг »»
|
|
Баяр наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ 15:06 2025 оны долоодугаар сарын 7-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
|
2025 оны долоодугаар сарын 7-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв »»
|
|
ХЭҮК-ын гишүүн Ж.Хунанг “Хүний эрхийн төлөө онцлох хүн”-ээр тодрууллаа 15:04 “People” сэтгүүлээс эх орон, ард түмэндээ онцгой гавьяа байгуулж, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан хувь хүн,
|
“People” сэтгүүлээс эх орон, ард түмэндээ онцгой гавьяа байгуулж, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан хувь хүн, »»
|
|
"Астана-2025" дэлхийн цомоос Г.Лундаа мөнгө, О.Бямба-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ 12:48 Казахстан улсын Астана хотод сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээн зургаадугаар сарын 30-наас долоодугаар
|
Казахстан улсын Астана хотод сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээн зургаадугаар сарын 30-наас долоодугаар »»
|
|
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр нээнэ 12:18 "Урт цагаан" худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт
|
"Урт цагаан" худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт »»
|
|
Хоолны жор: Зөөлөн, шүүслэг шорлог хийх арга 11:59 Амралт, аялалд явах гээд шорлогны махаа яаж амтлахаа шийдээгүй байгаа бол энэ жорыг туршаад үзээрэй. Зөөлөн, шүүслэг
|
Амралт, аялалд явах гээд шорлогны махаа яаж амтлахаа шийдээгүй байгаа бол энэ жорыг туршаад үзээрэй. Зөөлөн, шүүслэг »»
|
|
Наадмын нээлтийг давтан тоглоно, тасалбарын үнэ ₮80,000 11:08 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
Палестин улс байгуулахыг Израил улс зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ 11:00 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Бүрэн эрхт тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг, мөн тус
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Бүрэн эрхт тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг, мөн тус »»
|
|
Цагдаагийн алба хаагч Д.Энхтайван хүүхэд эх барьж авчээ 19:34 "Цагдаагийн алба хаагч Д.Энхтайван төрөх гэж байсан эхийг эсэн мэнд эх барьж авсан" хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
|
"Цагдаагийн алба хаагч Д.Энхтайван төрөх гэж байсан эхийг эсэн мэнд эх барьж авсан" хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлэв. »»
|
|
Машин хулгайлсан өсвөр насны хүүхдүүд бусдыг ХУТГАЛЖ гэмтээжээ 18:56 Улаанбаатар хотод оршин суух хаягтай, 15 настай У, 16 настай Г, 19 настай Б, 13 настай А, 14 настай М нар нь Чингэлтэй,
|
Улаанбаатар хотод оршин суух хаягтай, 15 настай У, 16 настай Г, 19 настай Б, 13 настай А, 14 настай М нар нь Чингэлтэй, »»
|
|
"Дээлтэй Монгол-2025" наадмын үеэр замын хөдөлгөөн түр хязгаарлана 18:49 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил,
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, »»
|
|
Баяр наадмаар зарим агаарын бүсэд зөвшөөрөлгүй дрон нисгэхийг хориглов 18:38 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын »»
|
|
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 18:22 Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил, тэр дундаа
|
Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил, тэр дундаа »»
|
|
"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийг шалгаж дуусчээ 17:36 "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийг шалгаж дуусч, нийслэлийн прокурорын байгууллагаас анхан
|
"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийг шалгаж дуусч, нийслэлийн прокурорын байгууллагаас анхан »»
|
|
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 16:38 Tулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Tулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
Сэлэнгэ аймгаас оргосон оргодлыг баривчилжээ 15:43 Оргодол этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тодруулбал, Оргодол этгээд “Т”нь Сэлэнгэ аймгийн
|
Оргодол этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тодруулбал, Оргодол этгээд “Т”нь Сэлэнгэ аймгийн »»
|
|
Хойд дүр тодруулах нь 14-р Далай ламын дураараа шийддэг асуудал биш гэв 14:16 14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ.
|
14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ. »»
|
|
Хүүхдийг морин дээр бэхэлж мордуулан амийг нь хохироосон гэх хэргийг Дээд шүүх шийдэв 14:11 Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Я.Ц-д холбогдох хэргийг шүүгдэгчийн
|
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Я.Ц-д холбогдох хэргийг шүүгдэгчийн »»
|
|
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 13:37 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн »»
|
|
Техаст үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 13:25 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /CNN/. АНУ-ын Техас муж улсад хүчтэй үер болсны улмаас амиа алдсан
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /CNN/. АНУ-ын Техас муж улсад хүчтэй үер болсны улмаас амиа алдсан »»
|
|
“Шөвгөрсөн бөхчүүд шинжилгээнд хамрагдаагүй бол цол олгохгүй” 10:47 Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас 21 аймаг, алслагдсан гурван дүүргийн хэмжээнд допингийн эсрэг
|
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас 21 аймаг, алслагдсан гурван дүүргийн хэмжээнд допингийн эсрэг »»
|
|
"PLAYTIME 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 10:42 "Playtime 2025" арга хэмжээний үеэр металл илрүүлэгч ашиглан нийт 10 сүх, 33 хайч, 7 зодооны хэрэгсэл хураан авчээ.
|
"Playtime 2025" арга хэмжээний үеэр металл илрүүлэгч ашиглан нийт 10 сүх, 33 хайч, 7 зодооны хэрэгсэл хураан авчээ. »»
|
|
BTS хамтлаг 2026 онд шинэ цомог гаргаж, дэлхийн аялан тоглолт хийнэ 10:33 Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг “Weverse” платформ дээр шууд дамжуулалт хийх үеэрээ ирэх жил эргэн эрэлтээ
|
Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг “Weverse” платформ дээр шууд дамжуулалт хийх үеэрээ ирэх жил эргэн эрэлтээ »»
|
|
Наадмын нээлт, хаалтыг 21 аймгийн төв талбайд шууд дамжуулна 16:30 Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819,
|
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, »»
|
|
Өсвөр насны хүүхдүүд гудамжинд танхайрсан үйлдлийг шалгаж байгаа 16:02 Зайсангийн Оргил худалдааны төв орчимд 12-16 насны согтуу хүүхдүүд танхайрсан зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
|
Зайсангийн Оргил худалдааны төв орчимд 12-16 насны согтуу хүүхдүүд танхайрсан зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. »»
|
|
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 14:19 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
“Хүннү Эйр” Улаанбаатар–Эрээн чиглэлийн нислэгийг 7-р сарын 10-ноос өдөр бүр эхлүүлнэ 00:09 2025 оны 7-р сарын 3, Улаанбаатар — Монголын иргэний агаарын тээврийн “Хүннү Эйр” ХХК энэ сарын 10-наас эхлэн Улаанбаатар-Эрээн чиглэлийн шууд нислэгээ өдөр бүрийн тогтмол давтамжтайгаар сэргээхээр болсноо мэдэгдлээ.
|
2025 оны 7-р сарын 3, Улаанбаатар — Монголын иргэний агаарын тээврийн “Хүннү Эйр” ХХК энэ сарын 10-наас эхлэн Улаанбаатар-Эрээн чиглэлийн шууд нислэгээ өдөр бүрийн тогтмол давтамжтайгаар сэргээхээр болсноо мэдэгдлээ. »»
|
|
ЦЕГ: Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид PLAYTIME болж буй тухайн газар ажиллаж байгаа 15:37 Өчигдөр буюу пүрэв гарагт жил бүр болдог PLAYTIME хөгжмийн фестивал арга хэмжээ Налайх дүүргийн нутагт гурав хоног
|
Өчигдөр буюу пүрэв гарагт жил бүр болдог PLAYTIME хөгжмийн фестивал арга хэмжээ Налайх дүүргийн нутагт гурав хоног »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард иргэдийн дансанд шилжүүлнэ 15:32 2025 оны хоёрдугаар улирал буюу 4, 5, 6-р сарын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө
|
2025 оны хоёрдугаар улирал буюу 4, 5, 6-р сарын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө »»
|
|
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа 15:08 Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана гэдгийг өнгөрсөн долоо
|
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана гэдгийг өнгөрсөн долоо »»
|
|
ХӨСҮТ: 10-14 насны 4591 хүүхэд улаанбурханаар өвджээ 14:20 Xалдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 4-ны байдлаар улаанбурхан
|
Xалдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 4-ны байдлаар улаанбурхан »»
|
|
И.Цэлмүүн шатрын өсвөрийн дэлхийн цомоос медаль хүртсэн анхны тамирчин болов 14:11 Гүрж улсын Батуми хотод шатрын 8, 10, 12 насныхны Дэлхийн цомын тэмцээн зургадугаар сарын 22-ноос долоодугаар
|
Гүрж улсын Батуми хотод шатрын 8, 10, 12 насныхны Дэлхийн цомын тэмцээн зургадугаар сарын 22-ноос долоодугаар »»
|
|
Бусдыг хутгалсан гэх этгээдүүдийг хяналтын камерын тусламжтай олж тогтоон мөрдөн шалгаж байна 10:34 Энэ оны 07 дугаар сарын 03-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдсэн.
|
Энэ оны 07 дугаар сарын 03-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдсэн. »»
|
|
Ээлжийн амралтын мөнгөө дутуу авбал маргаан таслах комиссоор шийдүүлэх боломжтой 10:32 –Зарим хүмүүс ээлжийн амралтын мөнгө нь бодсоноос нь бага орсон гээд байдаг. Үндсэн цалингаас нь ээлжийн амралтын
|
–Зарим хүмүүс ээлжийн амралтын мөнгө нь бодсоноос нь бага орсон гээд байдаг. Үндсэн цалингаас нь ээлжийн амралтын »»
|
|
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт гарсан түймрийг бүрэн унтраалаа 10:07 Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хар морьт” гэдэг газар гарсан ойн гал түймрийг өнөөдөр /2025.07.03/ 13:41
|
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хар морьт” гэдэг газар гарсан ойн гал түймрийг өнөөдөр /2025.07.03/ 13:41 »»
|
|
Labubu-г бүтээгч Хятадын хамгийн залуу тэрбумтан боллоо 10:01 “Pop Mart” компанийн тэргүүн, 38 настай Ван Нин Хятадын хамгийн баян 10 хүний тоонд багтаж, улсынхаа хамгийн залуу тэрбумтан болжээ.
|
“Pop Mart” компанийн тэргүүн, 38 настай Ван Нин Хятадын хамгийн баян 10 хүний тоонд багтаж, улсынхаа хамгийн залуу тэрбумтан болжээ. »»
|
|
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 09:53 Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо.
|
Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. »»
|
|
Хятадын эрдэмтэд хүчирхэг шинэ оптик тооцоолох чип бүтээжээ 17:48 Хятадын эрдэмтэд тооцоолол хийхдээ цахилгааны оронд гэрэл ашиглаж ажилладаг компьютерийн чипийг бүтээжээ.
|
Хятадын эрдэмтэд тооцоолол хийхдээ цахилгааны оронд гэрэл ашиглаж ажилладаг компьютерийн чипийг бүтээжээ. »»
|
|
Ливерпулийн довтлогч Диого Жота 28 насандаа таалал төгслөө 17:44 Английн Премьер лигийн аварга Ливерпуль багийн довтлогч Диого Жота Испанид автомашины ослоор өөд боллоо.
|
Английн Премьер лигийн аварга Ливерпуль багийн довтлогч Диого Жота Испанид автомашины ослоор өөд боллоо. »»
|
|
Өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс И.Цэлмүүн хүрэл медаль хүртжээ 17:36 Монгол Улсын дөрвөн удаагийн аварга шатарчин И.Цэлмүүн өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна.
|
Монгол Улсын дөрвөн удаагийн аварга шатарчин И.Цэлмүүн өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна. »»
|
|
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна 16:07 2025 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долоодугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна.
|
2025 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долоодугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна. »»
|
|
Хойд Солонгос улс аялал жуулчлалын шинэ бүсээ нээв 15:46 Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ
|
Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ »»
|
|
Чансаатай хөгжлийг дэмжиж буй Өвөр Монголын практик 14:58 ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2023 оны 06-р сард ӨМӨЗО-нд дөрөв дэх удаа ажиллаж, Өвөр Монголын ажлыг удирдан чиглүүлэв. Ши Жиньпин дарга:
- Бид ХКН-ын төв хорооноос ӨМӨЗО-нд авч буй стратегийн бодлогыг тууштай баримталж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн, үнэн зөв, иж бүрэн хэрэгжүүлэх ёстой. Чансаатай хөгжлийг ахиулах үндсэн зорилтод анхаарлаа хандуулан, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг бэхжүүлж, хөгжил, аюулгүй байдалд адилхан ач холбогдол өгөх ёстой. Экологийг тэргүүнд тавих ногоон хөгжлийн чиг баримжааг баримталж, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгоход идэвхтэй нэгдэж, үйлчилнэ. "Экологийн болон аюулгүйн халхавч", "Хоёр бааз", "Нэг гүүрэн гарц"-ын бүтээн байгуулалтад шинэ амжилт үзүүлж, Өвөр Монголд Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ хуудсыг нээх ёстой гэж онцоллоо.
|
|
2025 оны Зуны Давосын форум дах ”Хятадын хэв маяг” 14:55 2025 оны Зуны Давосын форумын үеэр Тяньжинь хот хамгийн сүүлийн үеийн технологи, ухаалаг үйлдвэрлэл, түүхэн соёл, хотын өнгө үзэмж зэрэг олон төрлийн сэдвийг хамарч, үүний зэрэгцээ соёлын биет бус өвийн гайхамшигт төслүүд, соёл урлагийн тоглолт, тусгай хоолны амталгаа болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулж, өнгөрсөн ба одоо үеийг хослуулсан, нээлттэй, хүртээмжтэй байдал, инновац ба дэвшлийг агуулсан "Хятадын хэв маяг"-ийг зочдод мэдрүүлсэн байна.
|
2025 оны Зуны Давосын форумын үеэр Тяньжинь хот хамгийн сүүлийн үеийн технологи, ухаалаг үйлдвэрлэл, түүхэн соёл, хотын өнгө үзэмж зэрэг олон төрлийн сэдвийг хамарч, үүний зэрэгцээ соёлын биет бус өвийн гайхамшигт төслүүд, соёл урлагийн тоглолт, тусгай хоолны амталгаа болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулж, өнгөрсөн ба одоо үеийг хослуулсан, нээлттэй, хүртээмжтэй байдал, инновац ба дэвшлийг агуулсан "Хятадын хэв маяг"-ийг зочдод мэдрүүлсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг Counter strike-2 тоглоомын дэлхийн аваргын дэд байрт шалгарсан “THE MONGOLZ” багийн тамирчидтай уулзлаа 13:36 АНУ-д болсон Countre strike-2 энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын The MongolZ баг Ази тивээс
|
АНУ-д болсон Countre strike-2 энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын The MongolZ баг Ази тивээс »»
|
|
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ 13:27 Энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг
|
Энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг »»
|
|
|
Юн Сук Ёл баривчлагдсан тул сонсголд оролцож чадсангүй 09:48 Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал тогтоох зарлигаас өмнө
|
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал тогтоох зарлигаас өмнө »»
|
|
Маск шинэ нам байгуулахаа зарлаж, Трамп түүнийг нь шүүмжлэв 14:47 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ойрын холбоотон байсан Илон Маскийн улс төрийн шинэ нам байгуулах төлөвлөгөөг шүүмжиллээ.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ойрын холбоотон байсан Илон Маскийн улс төрийн шинэ нам байгуулах төлөвлөгөөг шүүмжиллээ. »»
|
|
Трамп: Путин дайныг зогсоогоогүйд сэтгэл дундуур байна 12:02 Долдугаар сарын 7-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийг Цагаан
|
Долдугаар сарын 7-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийг Цагаан »»
|
|
Палестин улс байгуулахыг Израил улс зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ 11:00 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Бүрэн эрхт тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг, мөн тус
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Бүрэн эрхт тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг, мөн тус »»
|
|
Хойд дүр тодруулах нь 14-р Далай ламын дураараа шийддэг асуудал биш гэв 14:16 14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ.
|
14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ. »»
|
|
Техаст үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 13:25 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /CNN/. АНУ-ын Техас муж улсад хүчтэй үер болсны улмаас амиа алдсан
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /CNN/. АНУ-ын Техас муж улсад хүчтэй үер болсны улмаас амиа алдсан »»
|
|
И.Маск шинээр нам байгуулна 10:32 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 6 /DW/. Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск “Америкийн нам”
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 6 /DW/. Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск “Америкийн нам” »»
|
|
Хойд Солонгос улс аялал жуулчлалын шинэ бүсээ нээв 15:46 Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ
|
Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ »»
|
|
Хэт халалтын улмаас Франц сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарлав 09:44 Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна.
|
Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна. »»
|
|
Д.Трамп: Израиль гал зогсооход шаардлагатай нөхцөлүүдийг хүлээж авлаа 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Израиль Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Израиль Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа дахин утсаар ярилаа 12:47 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа утсаар ярихдаа Иран, Украины асуудлыг хэлэлцэв 08:59 ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн,
|
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн, »»
|
|
Трампаас болж унасан АНУ-ын хөрөнгийн зах зээл одоо түүхэн дээд түвшинд хүрэв, энэ өсөлт хэр удаан үргэлжлэх вэ 11:24 АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар,
|
АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар, »»
|
|
Дональд Трампын дэвшүүлсэн хуулийн төслийг Маск дахин шүүмжлэв 09:25 Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө
|
Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө »»
|
|
Баруун Европ даяар хэт халж байна 15:25 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм »»
|
|
Японд ажлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл дээд хэмжээнд хүрчээ 18:24 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар »»
|
|
АНУ, Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулжээ 13:46 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ »»
|
|
Ираны дээд удирдагч: АНУ-ын цохилт ямар ч үр дүнд хүрээгүй 10:24 Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл
|
Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл »»
|
|
Кенид улс даяар жагсаал болж, 16 хүн амь үрэгджээ 10:16 “Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн
|
“Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн »»
|
|
Израил-Ираны дайн ба “Сибирийн хүч-2” 08:39 БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог
|
БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|