 |
|
 |
|
“Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын төсөл |
|
|
 |
|
 |
“Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын төсөл
2012-11-29ТӨСӨЛ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 
2012 оны .. дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хот “ЧИНГИС ХААН” НЭР, “ЧИНГИС ХААНЫ АЛБАН ЁСНЫ ХӨРӨГ”, “СОЁМБО” БЭЛГЭДЛИЙГ ХЭРЭГЛЭХ, АШИГЛАХ ЖУРМЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт 1.1. Энэ хуулийн зорилт нь “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглахад хүндэтгэлтэй хандах, тэдгээрийг хэрэглэх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хууль тогтоомж 2.1. “Чингис хаан” нэр /цаашид “нэр” гэх/, “Чингис хааны албан ёсны хөрөг” /цаашид “хөрөг” гэх/, “Соёмбо” бэлгэдэл /цаашид “бэлгэдэл” гэх/-ийг хэрэглэх, ашиглах журмын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Патентийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ 3.1. Хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглахад, хувь хүн аж ахуйн үйл ажиллагааны зорилгоор “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглахад энэ хуулийг дагаж мөрдөнө. 3.2. Иргэний нэр болон энэ хуулиар хориглосноос бусад урлаг, соёлын бүтээлд “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг, төрийн байгууллагын үйл ажиллагаанд “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглахад энэ хууль хамаарахгүй.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт 4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 4.1.1. ““Чингис хаан” нэр” гэж Чингис хаан, Тэмүүжин болон эдгээр нэрийн утгыг шууд агуулах бусад нэр, тэдгээртэй адил, төстэй ойлгогдох, дуудагдах бусад хэллэгийг; 4.1.2. “Чингис хааны албан ёсны хөрөг” гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталгаажуулсан хөргийг; 4.1.3. ““Соёмбо” бэлгэдэл” гэж Монгол Улсын Төрийн сүлдний төв хэсэгт дүрслэгдсэн Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, түүний дүрслэл, нэр, түүнтэй адил, төстэй ойлгогдох, дуудагдах бусад хэллэгийг;
5 дугаар зүйл. Нэр, хөрөг, бэлгэдэл 5.1. “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдэл нь Монгол Улсын төрийн мэдэл, өмчлөлд байна.
ХОЁРДУГААР БҮЛЭГ Нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглах нөхцөл
6 дугаар зүйл. Нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх ашиглах хүсэлт гаргах 6.1. Хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглах тохиолдолд, иргэн нэр, хөрөг, бэлгэдлийг аж ахуйн үйл ажиллагааны зорилгоор хэрэглэх, ашиглах тохиолдолд Монгол Улсын Засгийн газарт хүсэлт гаргана. 6.2. Энэ хуулийн 6.1-д заасан хүсэлтэд хүсэлт гаргагчын нэр, хаяг, эрхлэх үйл ажиллагаа болон нэр, хөрөг, бэлгэдлийг хэрхэн, юунд хэрэглэх, ашиглах талаархи мэдээлэл зэргийг тусгасан байна. 6.3. Хүсэлтэд хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн бол иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргана.
7 дугаар зүйл. Нэр, хөрөг, бэлгэдлгийг хэрэглэх, ашиглах зөвшөөрөл 7.1. Монгол Улсын Засгийн газар энэ хуулийн 6.1-д заасан хүсэлтийг хүлээн авч энэ хуулиар хориглосон нөхцөл байдал байгаа эсэх, тухайн хүсэлт гаргагчийн зүгээс нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглахдаа хүндэтгэлтэй хандах байдал, Монгол Улс болон гадаад оронд бий болгосон худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний нэр хүнд зэргийг харгалзан үзэж зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ. 7.2. Монгол Улсын Засгийн газар нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглах зөвшөөрөл олгохдоо холбогдох шийдвэрт нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглах хүрээг тодорхой зааж өгнө. 7.3. Монгол Улсын Засгийн газар энэ хуулийн 6.1-д заасан хүсэлтийг хүлээн авсанаар аливаа этгээдийн өмнө нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглах зөвшөөрлийг олгох үүрэг хүлээхгүй. 7.4. Энэ хуулийн 7.1-д заасны дагуу нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглах зөвшөөрөл авсан этгээд нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглахдаа хүндэтгэлгүй хандсан, зөвшөөрөлд заасан хүрээнээс өөр байдлаар хэрэглэсэн, ашигласан, мөн түүнчлэн уг зөвшөөрлийг бусдад худалдсан, бэлэглэсэн, шилжүүлсэн, ашиглуулсан, өвлүүлсэн бол оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар уг зөвшөөрлийг тухайн этгээдэд дахин олгохгүй нөхцлөөр хүчингүй болгоно. 7.5. Энэ хуулийн 7.1-д заасны дагуу нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглах зөвшөөрөл авсан этгээд уг зөвшөөрлийг бусдад худалдах, бэлэглэх, шилжүүлэх, ашиглуулах, өвлүүлэхийг хориглоно.
8 дугаар зүйл. Нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглах нөхцөл 8.1. “Чингис хаан” нэрийг хэрэглэх, ашиглах зөвшөөрөл авсан этгээд нь тухайн зөвшөөрөлд заасан хүрээнд “Чингис хааны албан ёсны хөрөг”-ийг мөн хэрэглэж болох бөгөөд тэдгээрийг хүндэтгэлтэй хэрэглэх, ашиглах үүрэгтэй. 8.2. Нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглах зөвшөөрөл авсан этгээд хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээрийг зөвхөн зөөвшөөрөлд заасан хүрээнд өөрийн зар сурталчилгаанд хэрэглэж, ашиглаж болно. 8.3. Төрийн байгууллагын байр, албан тасалгаанд хөргийг байрлуулах болон төрийн байгууллагаас явуулж буй арга хэмжээнд хөргийг хэрэглэх бол албан ёсны хөргийг хэрэглэнэ. 8.4. Дараах тохиолдолд нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглахыг хориглоно. Үүнд: 8.4.1. нийгмийн сэтгэхүй, зан суртхуунд харш нөлөө үзүүлэх агуулгатай зохиогчийн эрхийн бүтээл, бүтээгдэхүүний загварт хэрэглэх, ашиглах; 8.4.2. нэр, хөрөг, бэлгэдлийг илтэд гажуудуулсан, гутаасан байдлаар хэрэглэх, ашиглах; 8.4.3. улс төрийн нам, төрийн бус байгууллагын нэр, бэлгэдэлд хэрэглэх, ашиглах; 8.4.4. нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглах зөвшөөрлийг хуульд зааснаар олж аваагүй этгээд хэрэглэх, ашиглах; 8.4.5. согтууруулах ундаа, тамхи болон тэдгээрийн барааны тэмдэг, сав, баглаа боодол, хайрцаганд хэрэглэх; 8.4.6. согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх, худалдаалах, тэдгээрээр үйлчлэх үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг нэрлэх; 8.5. Энэ хуульд заасан журмыг зөрчиж нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэсэн, ашигласан бараа, бүтээгдэхүүн болон аливаа биет зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.
9 дүгээр зүйл. Нэрийг нэрэмжит болгон хэрэглэх 9.1. Нэрийг нэрэмжит болгон хэрэглэх, ашиглах эрхийг Монгол Улсын Засгийн газрын айлтгаснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зөвхөн үндэсний хэмжээний урлаг, соёл, боловсрол, шинжлэх ухааны үйл ажиллагаа эрхэлдэг болон зэвсэгт хүчний байгууллагад олгох бөгөөд мөн гудамж, талбайг нэрлэж болно. 9.2. Нэрийг нэрэмжит болгон хэрэглэх эрхийг Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө санаачлагаараа олгож болно. 9.3. Энэ хуулийн 9.1, 9.2-т зааснаар нэрэмжит болсон этгээд нэр, хөргийг хэрэглэх, ашиглахдаа энэ хуульд заасан журмыг дагаж мөрдөнө.
10 дугаар зүйл. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих 10.1. Энэ хуулийн хэрэгжилтэд оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавьж ажиллана.
ГУРАВДУГААР БҮЛЭГ Бусад зүйл
11 дүгээр зүйл. “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага. 11.1. “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хууль тогтоомж зөрчигчид эрх бүхий улсын байцаагч дараах захиргааны шийтгэл ногдуулна. 11.1.1.энэ хуулийн 7.4, 8.1, 8.2, 8.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн бол зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг өмнөх жилийн нийт борлуулалтын орлогын 3 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хуулийн этгээдийн өмнөх жилийн нийт борлуулалтын орлогыг тодорхойлох боломжгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500-1000 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хууль бусаар олсон орлого, эд зүйлийг хураах; 11.1.2.нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх эрхийг энэ хуульд заасан журмын дагуу аваагүй этгээд тэдгээрийг дур мэдэн хэрэглэсэн бол иргэн, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг өмнөх жилийн нийт борлуулалтын орлогын 3 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хуулийн этгээдийн өмнөх жилийн нийт борлуулалтын орлогыг тодорхойлох боломжгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500-1000 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хууль бусаар олсон орлого, эд зүйлийг хураах; 11.1.3. энэ хуулийн 8.5-д заасныг зөрчиж бараа, бүтээгдэхүүн болон аливаа биет зүйлийг улсын хилээр нэвтрүүлсэн бол иргэн, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг өмнөх жилийн нийт борлуулалтын орлогын 3 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хуулийн этгээдийн өмнөх жилийн нийт борлуулалтын орлогыг тодорхойлох боломжгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500-1000 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хууль бусаар олсон орлого, эд зүйлийг хураах; 11.2. Энэ хуулийн 8.3, 8.5-д заасныг зөрчсөн албан тушаалтанд эрх бүхий байгууллага, албан тушаалтан хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулна.
12 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох 12.1. Энэ хуулийг 2013 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ГАРЫН ҮСЭГ
ТӨСӨЛ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2012 оны .. дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хот
“ЧИНГИС ХААН” НЭР, “ЧИНГИС ХААНЫ АЛБАН ЁСНЫ ХӨРӨГ”, “СОЁМБО” БЭЛГЭДЛИЙГ ХЭРЭГЛЭХ, АШИГЛАХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
1 дүгээр зүйл. “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэж байсан хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, аж ахуйн үйл ажиллагааны зорилгоор хэрэглэж байсан иргэн уг нэр, хөрөг, бэлгэдлийг үргэлжилүүлэн хэрэглэхийг хүсвэл “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийн дагуу зохиох зөвшөөрлийг авна.
2 дугаар зүйл. “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө “Чингис хаан” нэр-ийг нэрэмжит болгон хэрэглэж байсан байгууллага, хуулийн этгээд уг нэрийг нэрэмжит болгон үргэлжлүүлэн хэрэглэхийг хүсвэл “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийн дагуу зохиох зөвшөөрлийг авна.
3 дугаар зүйл. “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг оролцуудан шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, барааны тэмдэгт эрхийн хамгаалалт хийлгэж патент, гэрчилгээ авсан этгээд цааш үргэлжилүүлэн уг нэр, хөрөг, бэлгэдлийг ашиглах, хэрэглэхийг хүсвэл энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу зөвшөөрөл авна.
4 дүгээр зүйл. “Чингис хаан”, “Соёмбо” нэрээр нэрлэгдсэн хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, улс төрийн нам энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 сарын дотор нэрээ өөрчилж, улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлнэ. Энэ хугацаанд бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад дахин бүртгүүлж, нэрээ шинэчлээгүй бол бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхээс тухайн хуулийн этгээд, байгууллага, улс төрийн намыг татан буулгана.
5 дугаар зүйл. Энэ хуулийн 1, 2, 3 дугаар зүйлд заасны дагуу зохих зөвшөөрлийг аваагүй бол 2013 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн тухайн иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах эрхгүй.
6 дугаар зүйл. “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг согтууруулах ундаа, тамхи болон тэдгээрийн барааны тэмдэг, сав, баглаа боодол, хайрцаганд хэрэглэж, ашиглаж байсан иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын уг бараа бүтээгдэхүүнийг 2013 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн борлуулахыг хориглоно.
7 дугаар зүйл. Энэ хуулийг “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх журмын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. |
| “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын төсөл |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Уянгаа овоогийн нэрээр бусинэс-үлс тор хийхээ болио
2012-11-29 | 22:06:20 | 122.201.18.140 | |
|
|
|
|
|

ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|