 |
|
 |
|
Ж.Алтангэрэл: Хүсээгүй зүйлийг нь сэтгүүлчдэд тулгаж бичүүлдэг байдлыг халах ёстой |
|
|
 |
|
 |
Ж.Алтангэрэл: Хүсээгүй зүйлийг нь сэтгүүлчдэд тулгаж бичүүлдэг байдлыг халах ёстой
2012-12-12-Хэвлэлийн шинэчлэлийг зөв хийж чадах эсэх нь ардчилсан парламентын нэг гол шалгуур болно-  Монголын парламентын сэтгүүлчдийн холбооны тэргүүн, МҮОНРТ-ийн сэтгүүлч Ж.Алтангэрэлтэй Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ярилцлаа. Тэрээр хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн гишүүн юм. -Хуулийн төсөлд сэтгүүлчдийн хүлээж буй зүйл үүдийг бүрэн тусгасан болов уу. Бид энэ хуулиас юу хүлээж болох вэ? -Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тоо эрс нэмэгдэж, агуулга чиглэл нь ч өргөн хүрээтэй болж байна. Тухайн өөрчлөлтөөс хамаарч тулгамдсан олон талын асуудал үүсч байгаа. Хэвлэл мэдээллийн салбарын харилцаанд хууль эрх зүйн нарийвчилсан зохицуулалтууд шаардагдах болсон. Сөрөг үзэгдлүүд нэлээд гарч байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн санхүүжилтийн оновчтой зөв загвар бий болж чадааг үйгээс болоод мөнгөтэй, хөрөнгөтэй, улс төрийн эрх мэдэлтэй хүмүүсийг түшиж байгууллагддаг, тэгснээрээ эздийн нөлөөнд ордог, тэднийхээ дохио зангаагаар ажилладаг хандлагад автсан. Эзэд нь хэвлэл мэдээллийн онцлог, мөн чанарыг ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй. Хэвлэл мэдээлэл рүү чиглэсэн улс төрчдийн дарамт шахалт, нөлөөлөл арилахгүй байна. Хэвлэл мэдээллийн байгууллагын редакцийн хараат бус байдал алдагдлаа, сэтгүүлчдийн мэргэжлийн эрх ашгийг хүндэтгэж үздэггүй байдал түгээмэл гарч байна. Шүүх хуулийн байгууллагыг сэтгүүлчдийн эсрэг зэвсэг болгож хувиргасан. Олон улсын байгууллагын судалгаагаар хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны ангилалд орж ухралт бий болчихлоо. Хэвлэлийнхэн ч ажиллах эрх зүйн орчноо сайжруулахыг хүсч байгаа. Бас иргэд,олон нийт, нийгмийн зүгээс эрүүл, хариуцлагатай сэтгүүл зүйг шаардаж байна. Тиймээс чөлөөт хэвлэлийн эрх зүйн орчныг шинэчлэх нь үндсэндээ нийгмийн захиалга болоод байна л даа. Энэ захиалгад нийцсэн хуулийн шинэчлэлийг хийх ёстой. -Нийгмийн ийм захиалгыг энэ хууль биелүүлж чадах уу? -Өргөн агуулгаар нь авч үзвэл хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн шинэчлэл зөвхөн хэвлэлийнхний эрх ашгийг хамгаалсан хууль биш иргэний үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг баталгаажуулахад чиглэж байгаа. Түүнээс биш сэтгүүлчид дур зоргоороо бичдэг, ярьдаг байхыг хүсээд том эрх чөлөө нэхээд байгаа хэрэг биш л дээ. Иргэн болгонд хамааралтай хууль. Улстөрчид зөв хандаж цаг хугацаа алдахгүйгээр баталж гаргана байх гэж найдаж байна. Гэхдээ хууль гарангуут бүх зүйл цэгцрээд сайхан болчихгүй. Цаашид хэвлэл мэдээллийн салбарын харилцааг зохицуулсан өөр хэд хэдэн хуулийг шинээр гаргах шаардлага ч бий болж байна. Бүх асуудлыг ганцхан хуулиар зохицуулах боломжгүй, эрх зүйн цогц шинэчлэл өөрчлөлт хийгдэх ёстой гэж УИХ-ын ажлын хэсгийнхэн үзэж байгаа. -Хуулийн төсөлд хэвлэлийнхний амин сүнс болсон эрх чөлөө, хараат бус байдлыг бүрэн тунхаглах боломж байна уу? -Хэвлэл мэдээллийн эрх чөлөө бол хамгийн гол нь хараат бус байдлыг нь хангаснаар л баталгааждаг. Энэ үзэл санаа хуулийн шинэчлэлийн амин чухал зохицуулалт байх ёстой. Редакцийн хараат бус байдлыг хангах талаар Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд тодорхой заалтууд туссан байгаа. Редакцийн эрхлэгч нь хэвлэл мэдээллийн байгууллагын үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлэгчтэй хараат бус байдлын гэрээ байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр яригдаж байна. Энэ бол түрүүнд нь байгаагүй хуулийн шинэ зохицуулалт юм. Гэхдээ хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг зөвхөн байгууллага, редакцийн төвшинд хангах нь бүрэн зохицуулалт болж чадахг үй. Тиймээс редакцийн удирдлага нь сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах талаар байгууллагынхаа ёс зүйн дүрэм, дотоод журамдаа тусгах үүргийг хүлээх ёстой. Ийм агуулгаар хуульд тусгах саналыг ажлын хэсгийн бүрэлдэх үүн дэх сэтгүүл зүйн төрийн бус байгууллагуудын төлөөлөл гаргаад байгаа. -Сэтгүүлчдийн мэргэжлийн эрхийг редакциас хамгаалах ёстой гэж үү? -Одоогийн бодит нөхцөл байдлаас харвал сэтгүүлчид хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, редакцийн эрхлэгчдийнхээ дарамт шахалтад ажиллаж, мэргэжлийн эрх нь зөрчигдөж байна. Сэтгүүлчид өөрсдийн хүсээгүй зүйлийг шахалтаар нийтэлж нэвтрүүлдэг байдал их гарч байна. Хэн нэгнийг магтан дуулах, аль эсвэл гутаан доромжлох байдал голдуу хэвлэл мэдээллийн байгууллага, редакцийн удирдлагын шахалтаар хийгдэж байгаа. Энэ байдлыг өөрчлөх ёстой. Редакцийн хараат бус байдлыг хангана гэдэг бол сэтгүүлчийн мэргэжлийн эрхийг хамгаалж байгаа хэрэг гэж зарим судлаач тайлбарладаг. Редакцийн хараат бус байдлыг тодорхойлдог нэг гол шалгуур үзүүлэлт нь сэтгүүлчдийн бие даан ажиллах боломжийг аль хэр бүрдүүлж байна вэ гэдгээр хэмжигддэг. Гэвч редакциуд төлөвшөөгүй байгаа. Сэтгүүлчийнхээ мэргэжлийн эрхийг хүндэтгэдэг байх зөв хандлага тогтоогүй байна. Ийм нөхцөлд хуулиар үүрэг хүлээлгэх зохицуулалт хийх хэрэгтэй. Хэрэв сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагааны хараат бус байдал нь хангагдаагүй гэж үзвэл тодорхой субъектэд гомдол гаргах эрхтэй байх зохицуулалтыг ч хуульд тусгаж болно. Ийм хамгаалалт хийгээгүй нөхцөлд сэтгүүлчийн мэргэжлийн эрх зөрчигдсөн хэвээрээ л байх болов уу. -Сэтгүүлч өөрөө хараат бус байдлынхаа талаар гомдол гаргадаг болно гэж үү. Хэнд гомдоллох юм бэ, ийм заалт эрх чөлөөний хуулийн төсөлд байгаа юу. Эсвэл таны санал уу? -Миний хувьд хэвлэл мэдээллийн байгууллага, редакцийн удирдлага нь сэтгүүлчээс итгэл үнэмшлийнх нь эсрэг чиглэсэн аливаа зүйлийг нийтлэх, нэвтрүүлэх, ямар нэгэн хариуцлага хүлээхийг тулган шаардах, тухайн шаардлагыг биелүүлээгүй бол дарамт шахалт үзүүлэх, хариуцлага хүлээлгэхийг хориглох агуулгаар хуулийн төсөлд заалт тусгах санал гаргасан. Гэвч ажлын хэсгийнхэн хүлээж аваагүй л дээ. Гол нь сэтгүүлч итгэл үнэмшлээрээ бичдэг, ярьдаг байж болохгүй гэж ажлын хэсгийн зарим гишүүн эсэргүүцсэн. Уг нь сэтгүүлчийг хүсээгүй зүйлийг нь тулгаж бичүүлдэг байдлыг халах ёстой. Нөгөө талдаа итгэл үнэмшилтэй байх гэдэг бол хүн болгонд Үндсэн хуулиар олгогдсон эрх л дээ. Судалгаанаас үзвэл тухайн зохицуулалтыг зарим улс орнуудын хэвлэл мэдээллийнхэн ёс зүйн дүрэмдээ тусгасан байдаг, зарим нь бүр хуульчилсан байдаг. Манайх бол хуульчлах хэрэгтэй байгаа юм. Түүнээс биш байгууллагын дүрэмд тусгаад хэрэгжих магадлал байхгүй. -Бид зөвхөн эрх чөлөөг хүсээд байх уу, нөгөө талаар хариуцлагын механизм нь энэ хуульд байх ёстой юу? -Энэ хуулиар зөвхөн хэвлэлийн эрх чөлөөг тунхаглах биш бас хэвлэл мэдээллийн байгууллагуудын ил тод байдлыг хангах, хариуцлагын эрх зүйн баталгааг бий болгохоор яригдаж байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд хэвлэл мэдээллийн байгууллага нь үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлэгчийнхээ тухай мэдээллийг жил болгон олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод мэдээлж байх заалт бий. Бас хувь эзэмшлийнх нь хэмжээнд өөрчлөлт орох тохиолдол болгонд мэдээлж байх үүргийг хүлээхээр байна. Гэтэл жил бүр мэдээлэх гэдэг үгийг нь хасч зөвхөн өөрчлөлт оруулсан тохиолдол бүрт нь мэдээлж байх агуулгаар ажлын хэсгийн зарим гишүүн санал гаргаад байгаа. Ийм байдлаар заалт тусгавал хуулийн төслийн анхны үзэл баримтлалаас ухарсан алхам болно. Өөрөөр хэлбэл, хууль батлагдаад гарангуут хэвлэл мэдээллийн байгууллагууд эзэмшигчдийнхээ хувь эзэмшлийн хэмжээг ил тод мэдээлэхгүй байж болно. Эзэмшилд өөрчлөлт ороогүй гэдэг байдлаар халхавч хийгээд хэдий болтол байхыг мэдэхгүй. Тиймээс хуулийн төслийн анхны заалтыг хэвээр нь хадгалах хэрэгтэй. Эзэмшигчид нь, тэдний хувь эзэмшлийн хэмжээ нь ил тод болно, нийтэд зарлагдана гэдэг бол олон нийт тухайн хэвлэлийн байгууллагын мэдээлэлд бодитой дүгнэлт хийх боломж гарна гэж аль, аль талдаа үзэж байгаа. -Хариуцлагын цаана ёс зүйн дүрэм байх ёстой. Дүрмийг хэн гаргаж, түүнд хэн хяналт тавих вэ. Сэтгүүлчдийн эвлэл үү, эсвэл редакц тус бүртээ дүрэмтэй байх уу? -Энэ удаагийн хуулийн шинэчлэлээр хэвлэл мэдээллийн байгууллагад хүлээлгэх нэг гол үүрэг хариуцлага бол ёс зүйн дүрэмтэй байх, дүрмээ мөрддөг байх явдал гэж үзэж тодорхойлж байна. Түрүүнд нь сэтгүүлчдийн байгууллагын зүгээс ёс зүйн дүрэм гаргасан тохиолдлууд байдаг боловч хэвлэлүүд хэрэгжүүлдэггүй, зүгээр л хоосон тунхаг болоод өнгөрдөг. Шалтгаан нь тухайн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьдаг бүтэц байдаггүй, дүрмээ мөрдөхгүй бол хэн хариуцлага ярих нь тодорхойгүй байдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн салбарын дотоод зохицуулалт үгүйлэгдэж байгаа. -Сэтгүүлчдийн ёс зүйн алдааг шүүхэд шилжихээс өмнө зохицуулдаг зөвлөлтэй болох тухай ярьж буй. Зөвлөл нь ямар чиг үүрэгтэй байх юм бэ? -Сэтгүүлчдийг баривчилдаг, хорьдог, шийтгэдэг Эрүүгийн хуулийн хатуу заалтууд үйлчилж байна. Энэ байдлыг өөрчлөхийн тулд Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулахаар яригдаж байгаа. Зөвлөлийн чиг үүрэг бол хэвлэл мэдээллийн байгууллага, редакци, сэтгүүлчийн ёс зүй, мэргэжлийн алдаатай холбогдсон аливаа өргөдөл гомдлыг шүүхийн шатнаас өмнө хянан хэлэлцдэг байх юм. Зөвлөлийг сэтгүүлчдийн их хурлаас байгуулъя, зөвлөлийн бүрэлдэхүүнд хэвлэл нийтлэгчид, сэтгүүлчид, олон нийтийн тэнцүү тооны төлөөлөл багтдаг байя гэсэн хувилбар УИХ-ын ажлын хэсгийн хүрээнд яригдсан. Асуудал хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад ямар нэг байдлаар шийдэгдэх байх. Бас нэг бэрхшээлтэй асуудал гэвэл Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагааны санхүүжилтийн эх үүсвэрийг нь зөв тогтоох хэрэгтэй болж байгаа. Одоогийн хуулийн төсөлд хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэд, хуулийн этгээд, бас олон улсын байгууллагын хандив тусламж, төсөл хөтөлбөрөөр санхүүжих заалтууд бий. Гэхдээ санхүүжилтээр дамжиж хөндлөнгийн нөлөөнд орохгүй байх баталгаа байна уу гэдэг нь эргэлзээ төрүүлж байгаа. Зөвхөн гишүүдийнхээ татвараар санхүүждэг байвал яасан юм бэ гэсэн саналыг ч ажлын хэсгийн зарим гишүүн гаргаж байна. Ямар ч гэсэн олон талаас нь ярьж байж зөв гарц олох хэрэгтэй. -Хэвлэл мэдээллийн зөвлөл нь редакц, сэтгүүлчдийг алдаа гаргуулахгүйн тулд хянадаг байх уу. Ер нь редакцид нөлөөлөх үү? -Зөвлөлийн зүгээс сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллага, редакцийн сэтгүүл зүйн үйл ажиллагааны явцад хяналт тавьдаггүй, аливаа шаардлага шахалт үзүүлдэггүй байх ёстой. Зөвхөн хуулиар хүлээлгэсэн чиг үүргээ л гүйцэтгэх учиртай. Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдснаар иргэн, хуулийн этгээдийн шүүхэд хандах эрхийг хязгаарлахгүй гэж хуулийн төсөл санаачлагч үзсэн. Үүнтэй ажлын хэсэг санал нэг байгаа. Хэрэв иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, редакци, сэтгүүлчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлоо шүүхэд гаргавал Хэвлэл мэдээллийн зөвлөл төлөөлж оролцдог байх юм. -Хуулийн төслийг хэт ерөнхий, учир дутагдалтай, мэргэжлийн холбоодын чиг үүргийг тусгаагүй гэсэн шүүмжлэл гарсан. Та Монголын парламентын сэтгүүлчдийн холбооны тэргүүн хэмээх нэг мэргэжлийн холбоог удирдаж байгаагийн хувьд энэ талаар юу хэлэх вэ? -Ардчилсан, чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд сэтгүүл зүйн салбар дахь төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодын оролцоо, үүрэг нөлөө эрх зүйн талаасаа хязгаарлагдмал байгаа. Тиймээс салбарынхаа суурь хуулиар давхар зохицуулалт хийж болох талтай. Гэхдээ хэвлэлүүдийг хянадаг, ямар нэгэн хязгаарлалт тавьдаг, хариуцлага тооцдог механизмыг хуулиар бүрдүүлж болохгүй. Харин сэтгүүлчдийн мэргэжлийн эрх ашгийг хамгаалдаг, салбарынхаа нийтлэг зорилгын төлөө ажилладаг, чөлөөт хэвлэлийн үзэл санааг хэрэгжүүлэх үүднээс төрд нөлөөлдөг байх агуулгаар мэргэжлийн холбооны зөвхөн чиг үүргийг нь тодорхойлох хэрэгтэй. Түүнээс биш сэтгүүлчдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлаж заавал хуулиар ямар нэг холбоо байгуулах нь гол зорилго биш л дээ. Үндсэн зарчим нь мэргэжлийн байгууллагуудын үүрэг нөлөө, оролцоо үгүйлэгдээд байгааг л өөрчлөх юмсан гэдэг үүднээс хандаж байгаа. Энэ бол хэн нэгэн хүний сонирхол, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигтай холбоогүй. Наад зах нь хууль эрх зүйн өөрчлөлт хийхэд мэргэжлийн холбооны саналыг заавал харгалзаж үздэг байх зохицуулалтыг хуулиар хийж болно. Мэргэжлийн холбоод нь ямар ч үүрэг нөлөөгүй, оролцоо сул дорой байвал салбарын шинэчлэл бүрэн хийгдэж чадахгүй. -Редакц бүр дэргэдээ үйлдвэрчний эвлэлтэй байх ёстой гэсэн саналыг сэтгүүлчид хэлдэг. Мөн улс төрөөс хараат бус байхын тулд салбарын ажилтнуудын үндсэн цалинг нэг мөр тогтооё гэсэн санал төслийн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр гарсан. Энэ тухай ажлын хэсэг дээр ярьсан уу? -Хэвлэл мэдээллийн байгуулагууд нь сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалах үйлдвэрчний эвлэл юм уу, түүнтэй ижил чиг үүрэг бүхий байгууллага заавал байгуулахыг хуулиар үүрэг болгох ёстой гэж УИХ-ын ажлын хэсгийн гишүүд үзэж байна. Одоогоор хэвлэл мэдээллийн ажилтнуудын цалин хөлс бага, хөдөлмөрийн эрх нь байнга зөрчигдд өг, нийгмийн баталгаа сул байгаа. Тиймээс тэдний өмнөөс дуугардаг, тэмцдэг, ажил олгогчдод шаардлага тавьдаг, хэлэлцээр хийдэг бүтэц байх ёстой. Үйлдвэрчний эвлэл байгуулахыг хэвлэл мэдээллийн байгуулагуудад салбарын хуулиар нь үүрэг болгоог үй байдлаас болоод ажил олгогчид ач холбогдол өгдөггүй, үйлдвэрчний эвлэл байгуулсан ажилтнуудаа үл ойшоодог, шаардлагыг нь хүлээж авдаггүй. Ийм хандлагыг өөрчлөх хэрэгтэй болоод байна. -Ер нь сайн хуультай боллоо гээд хэрэгжүүлж чаддаггүй. Ийм жишээ манай салбарт ч байгаа шүү дээ? -Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулах, хараат бус байдлыг нь хангахад чиглэсэн хууль эрх зүйн зохицуулалтуудыг хийхдээ ингэх, тэгэхийг хориглоно гэсэн ерөнхий заалтууд тусгаад үр дүн гарахгүй. Тухайн заалтыг зөрчсөн нөхцөлд яах вэ гэдэг зохицуулалтуудыг заавал хийх хэрэгтэй болов уу. Жишээ татаж хэлэхэд Олон нийтийн радио телевизийн тухай хууль гарснаар чөлөөт хэвлэлийг төлөвшүүлэхэд чиглэсэн нэг том алхам болсон. Гэхдээ тухайн хуульд туссан дэвшилттэй хэд хэдэн заалт байдаг боловч хэрэгжих механизмыг нь бүрэн бүрдүүлж чадаагүй. Энэ хуульд олон нийтийн радио телевизийн сурвалжлагч, редакц нэвтрүүлэг бэлтгэх, нийтийн хүртээл болгоход нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн, олон нийтийн радио телевизийн удирдлага хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно гэдэг ч юм уу, олон нийтийн радио телевизийн хөтөлбөр нь нэг талыг баримтлаагүй байна гэсэн заалтууд байдаг. Гэвч тууштай хэрэгждэггүй. Удирдлагуудын томилгоо нь төр засаг, улс төрөөс хамааралтай болж хувирсан. Ийм байхад хэвлэлийн эрх чөлөө хангагдаж чадахгүй. Цаашид Олон нийтийн радио телевизийн хуулийг ч эргэж харах хэрэгтэй байгаа. Аливаа хуулийг баталж гаргалаа ч хэрэгж үүлээгүй нөхцөлд зөвхөн цаас л болж хувирдаг. Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хууль гарснаар иргэд төрийн байгууллагуудаас мэдээлэл авах эрхийг нээхэд чиглэсэн эрх зүйн том зохицуулалт болсон, иргэдэд нууцаас бусад мэдээллийг ямар нэгэн саадгүйгээр өгч байх үүргийг төрийн байгууллага, албан тушаалтанд хүлээлгэсэн. Энэ хууль бас л хэвлэл мэдээллийнхэнд боломж олгосон зохицуулалт болсон. Гэтэл хэрэгжихг үй л байна. Тиймээс хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг гаргахдаа хэрэгжих механизмыг нь тодорхой бүрдүүлэхэд анхаарах ёстой. Тэгэхгүй бол тунхагийн чанартай байдлаасаа гарч чадахгүй одоогийн нөхцөл байдал хэвээр үргэлжилнэ. -Өмнөх парламентын үед өргөн барьсан хуулийн төсөл одоог хүртэл батлагдаагүй, хэлэлцүүлэг нэлээд удаж байна. Энэ удаагийн намрын чуулганаар баталж чадах уу? -Хууль тогтоогчид,улс төрчид явцуу ашиг сонирхолдоо хөтлөгдөхгүй байх, хэвлэлийн эрх чөлөөг боомилох үүднээс хандахгүй байх нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх, хуулийг баталж гаргах гол нөхцөл болох юм. Чөлөөт хэвлэлийн эрх зүйн шинэчлэлийг зөв хийж чадах уу, үгүй гэдэг нь ардчилсан парламент мөн эсэхээ харуулах нэг гол шалгуур болно. Энэ бол нэг талдаа улс төрчид нийгмийн өмнө хүлээсэн маш том үүрэг хариуцлага. УИХ-ын ажлын хэсгийнхний хүрээнд яригдаж байгаагаас үзвэл Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг намрын чуулганаар багтааж хэлэлцүүлье, батлуулъя гэсэн чиглэлийг баримталж байна. Энэ хууль батлагдаад гарвал ардчиллыг бэхжүүлэх талаасаа чухал зохицуулалт болно. Гэхдээ хууль гараад л бүх зүйл сайн сайхан болчихгүй. Ямар ч гэсэн урагшаа нэг алхах хэрэгтэй байх. М.Ганцэцэг
ЗУУНЫ МЭДЭЭ |
| Ж.Алтангэрэл: Хүсээгүй зүйлийг нь сэтгүүлчдэд тулгаж бичүүлдэг байдлыг халах ёстой |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Тэгвэл сэтгүүлийн нэгдсэн бодлого яах болж байна. Эргүү сэтгүүлчид хүссэнээ бичнэ гэвэл эзэнгүй мал шиг болох байлгүй дээ. Сэтгүүлчид гэж дандаа мундаг хүмүүс байдаг юм шиг ярихаа больж үз.харин зүгээр хууль эрх зүйн орчныг нь сайжруулбал зүй бус дарамт багасах байлгүй дээ
2012-12-12 | 12:01:05 | 202.9.47.130 | |
|
|
|
|
|

СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|