 |
|
 |
|
Хятадын маршал Лин Бяогийн сууж явсан онгоц сүйрэхийг Мао Зэдун мэдэж байжээ. |
|
|
 |
|
 |
Хятадын маршал Лин Бяогийн сууж явсан онгоц сүйрэхийг Мао Зэдун мэдэж байжээ.
2012-12-24БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, Хятадын анхны 13 маршалын нэг Лин Бяогийн хөлөглөсөн онгоц 1970-аад оны эхээр манай улсын нутаг дэвсгэр дээр осолдсон байдаг.  Тухайн үеийн Хятадын удирдагч Мао Зэдунтай үзэл бодол сөргөлдсөний улмаас зугтаж яваад гэр бүлийнхээ хамт ийнхүү осолдсон гэсэн таамаг мэдээллүүд байдаг ч энэ ослын шалтгааныг одоо болтол тогтоогоогүй байгаа билээ. Маршал Лин Бяо Хятадын засгийн газрын хоёр дахь хүн байсан бөгөөд хөгширч буй Мао Зэдуны албан ёсны залгамжлагчаар зарлагдсан байв. Гэхдээ Батлан хамгаалахын сайд, маршал Лин БяоХятадыгудирдах цагаа тэвчээртэй хүлээх байсан уу эсвэл цэргийн эргэлт гаргаж, засгийн эрхийг булаан авах байсан уу? 1971 оны есдүгээр сарын 12. Гэнэт шөнийн харанхуйг эвдэн моторын дуу гарч, Бүх Хятадын арДын төлөөлөгчдийн ордны өмнөх Тянь-Ан-Мэний талбай дээр 50 орчим хар лимузин хүрч ирэв. Машинаас Хятадын Коммунист нам болон засгийн газрын удирдагчид гарч ирэхэд тэдний дунд Батлан хамгаалахын сайд Лин Бяо харагдсангүй.
Тэр шөнө Бэйдайхэ хотын ойролцоох онгоцны буудлаас тийрэлтэт "Трйдент" онгоц хөөрч, баруун хойш чиглэн ниссэн байна. Уг онгоц БНМАУ-ын агаарын хилийг нэвтэрч орсны дараа шөнийн хоёр цаг гучин минутад сүйрсэн юм. Сүйрсэн онгоцны хэлтэрхий дунд хагас дутуу шатсан есөн цогцос, зэр зэвсэг, төхөөрөмж, бичиг баримт байсан нь уг онгоц Хятадын цэргийн нисэх хүчнийх гэдгийг баталж байв. Хятадын засгийн газрын хүсэлтээр цогцсуудыг сүйрлийн газарт нь оршуулжээ. Энэ үйл явдлын дараа буюу 1971 оны аравдугаар сарын нэгэнд болох байсан Бүх Хятадын тусгаар тогтнолын баярын арга хэмжээг ямар нэг тайлбаргүйгээр гэнэт өөрчилсөн байна. Баярын арга хэмжээн дээр Лин Бяо Мао Зэдуны хажууд хүндэтгэлийн байр эзлэх байсан юм. Засгийн газрын хяналтад байдаг хэвлэл Лин Бяо болон өндөр албан тушаалын бусад цэргийн даргын талаар ямар ч мэдээлэл гаргасангүй. Гадны ажиглагчид 1971 оны есдүгээр сарын 12-13-нд болсон үйл явдлын тухай мэдсэн зүйл ердөө л энэ.
Хятадын удирдагчид шөнө орой уулзацгаасан (тухайн үеийн Хятадын хоёр дахь хүн Лин Бяог оролцуулалгүй), тэр шөнө Хятадын цэргийн нисэх хүчний онгоц БНМАУ-ын Хэнтий аймгийн нутагт сүйрсэн, баярын арга хэмжээг өөрчилсөн зэрэг хоорондоо холбоотой юу? 1971 оны есдүгээр сарын 14-нд Бээжингийн цагаар 14:00-д БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Жоу Энлай Монгол дахь элчин сайдаасаа яаралтай нууц мэдээ авчээ. Шифрэлсэн нууц мэдээнд "Иргэний зориулалттай 256 гэсэн бүхээгийн дугаартай Хятадын цэргийн нисэх хүчний "Трайдент" онгоц БНМАУ-ын нутагт Өндөрхаан хотын орчим сүйрсэн. Нэг эмэгтэй, найман эрэггэй зорчигч бүгд нас барсан" гэж бичсэн байв. Гэрчүүдийн мэдээгээр Хятадын төрийн зөвлөлийн дарга энэ мэдээг сонсоод "Бут үсэрч үхжээ, бяц унажээ" гэж баяртайгаар хашгирч байсан гэдэг. Сүйрлийн газар анх очсон Дондог гэдэг эр "Хэлтэрхий дундаас бид найман хүний цогцос олсон, бүгд үхсэн байсан. Талд гарсан түймрээс үүдэн бүх цогцос нь шатсан байсан. Эрчүүд нь цэргийн хувцасны тамтагтай, эмэгтэйнх нь хөл, цээжинд ямар нэгэн оосор, бүч байсан. Найман цогцос бүгд дээшээ харсан, гараа алдалсан байрлалтай байхад сүүлд нь олсон ес дэх цогцос нүүрээрээ доошоо харсан байсан" гэж өгүүлсэн нь бий.
Тэрээр цааш нь "Онгоцны эргэн тойронд хагархай аяга, шаазан, эвдэрхий срото аппарат, магнитофон, гар буу байсан" гэж хэлсэн гэдэг. Лин Бяо 1959 онд Батлан хамгаалахын сайдаар томилогдсон ба арван жилийн дараа Хятадын. удирдагчийн албан ёсны залгамжлагчаар зарлагджээ. 1970 оны наймдугаар сард намын удирдагчдын хурал дээр хэзээ удирдагч болох нь тодорхойгүй, ирээдүйн залгамжлагч байх нь таалагдаагүй 62 настай Лин Бяо зоригтой (тэнэг) алхам хийв. Тэр, Маог өөр нэг албан тушаал буюу төрийн тэргүүнээр сонгох санал тавилаа. Хэрвээ Мао татгалзвал энэ тушаалд өөр хүн буюу өөрийгөө тавих тухай тооцоолсон байна. Хятадын Коммунист намын дарга Мао Зэдун шинэ албан тушаалаас татгалзсан бөгөөд "Төрийн тэргүүний суудал сул байж байг" гэж хариулсан аж. Маод Лин Бяогийн зальтай маневр таалагдаагүй нь илэрхий байсан агаад шинжээчид уг хурлын дараа Хятадын нам төрийн зүтгэлтнүүд хуралдаж Лин Бяогийн хувь заяаг шийдсэн гэдэг.
Батлан хамгаалахын сайдыг санаа нэгт цэргийн дарга нарын хамт ЗХУ руу зугтсан гэж үздэг. Хятадын албан ёсны мэдээгээр Лин Бяо засгийн эрхийг авахын тулд "571" нэртэй хуйвалдаан боловсруулсан гэнэ билээ. Энэ тоо нь хятад ханзаар зэвсэгт бослого" гэж бичигддэг юм. Хуйвалдаанд оролцогсод зэвсэгт бослогыг ЗХУ дэмжинэ хэмээн үзэж байв. Барууны шинжээчид талийгаач маршалын зугтсан онгоцыг хятадууд гүйцэж сөнөөсөн, эсвэл хуйвалдагчдыг барьж устгасны дараа амиа золиослогч нисэгчтэй онгоцонд суулгаж нисгэсэн гэсэн хоёр таамаглалыг дэвшүүлдэг. Зарим шинжээч маршал Лин Бяо онгоцонд байгаагүй гэдэг ч ЗХУ-ын шинжээчид цогцсыг шинжлээд Лин Бяо болон түүний эхнэрийн цогцос мөн гэж баталжээ. Дашрамд дурдахад Хэнтий аймгийн оршин суугч ахмадууд "Хятадын онгоцыг оросууд унагасан. Унасан онгоцыг орос цэргүүд бүслээд хэнийг ч ойртуулахгүй байсан. Сум нэгдлийн дарга ч очоод ойртож чадаагүй" хэмээн ярьцгаадаг юм билээ. Тухайн үед ослын газар дээр ажиллаж, дүгнэлт гаргаж байсан генерал С.Отгонжаргал ийн ярьж байна.
-Осол хэзээ, ягхаана болсон юмбэ?
-Хэнтий аймгийн Суваргын хөндий гэдэг газар 1971 оны есдүгээр сарын 12-нд энэ осол болсон. Тэгэхэд би Хэнтий аймгийн Аюулаас хамгаалах байгууллагын даргын албыг хашиж байлаа. Осол гарах үед ээлжийн амралтаа аваад Гурван нуурын амралтад амарч байсан юм. 12-ны орой амрагчид шөнийн хоёр цаг хүртэл бүжиг наадам болж байгаад унтаж амрахаар гарцгаасан. Тэгтэл сүрхий ёнгиносон дуутай онгоц нисээд өнгөрөхгүй юу. Хүмүүс моторт дугуй шиг хаашаа ёнгиносон дуутаи онгоц вэ гээд л гэр гэртээ орж амарсан. Тэгтэл өглөө орноосоо босоогүй байхад Дадал сумын зар хүргэгч ирээд "Аймгаас онгоц ирж байгаа. Таныг онгоцны буудал дээр ирээд хүлээж бай гэж байна" гэсэн. Тэгээд онгоцны буудал дээр ирэхэд нисэгч Жигжид гуай ирчихсэн, "Бэрхийн уурхайгаас холгүй нэг онгоц сүйрсэн бололтой. Таныг аваад ир" гэсэн гэнэ. Бид сүйрэл болсон газар дээгүүр нисч байдлыг харчихаад хотоос ирж буй улсын комиссынхныг тосохоор аймгийн онгоцны буудал руу нисч хүрсэн. Хоёр талдаа мотортой "ИЛ-14" онгоцоор гадаад яамны орлогч сайд Эрдэнэбилэгээр даргалуулсан улсын комиссынхон ирэв. Би ч "Сая онгоцон дээгүүр эрээд ирлээ. Өндөрхаанаас 70 гаруй километрт, Бэрхийн уурхайгаас 14 километрт Суваргын хөндийд онгоц сүйрчихсэн байна" гэж илтгэхэд нөгөөдүүл чинь "Бид газар дээр нь үзнэ. Тэр газарт онгоц буудаг уу?" л гэж байна. Нисэгч Жигжид гуайгаас асуухад өмнө нь онгоц бууж байгаагүй газар гэнэ. Тэгсэн Эрдэнэбилэг дарга "Чи өөрөө дахиж яв. Амьд мэнд хүрээд ирвэл бид тэр онгоцоор ниснэ" гэсэн утгатай юм хэлж байна. Би ч цэргийн хүн учраас "Гүйцэтгэе" гээд л Жигжид гуайтай ниссэн. Жигжид гуай бол Халхын голд байлдаж явсан, олон жил онгоц барьсан туршлагатай хүн учраас нөгөө газраа очиж хэд эргээд л төд удалгүй газардчихлаа/Осолгүй буусан учраас улсын комиссынхныг авахаар буцаад аймаг руу нисч, нөгөөдүүл ч очиход хүлээж ядсан байртай уралдаж гүйх нь холгүй онгоцонд чихэж суугаад хэргийн газар ирсэн.
-Хятадын сайд осолджээ гэдгийг хэргийн газар дээр очоод шууд мэдсэн үү?
-Найман эрэгтэй, нэг эмэгтэй нийт есөн хүнтэй онгоц сүйрсэн байсан. Чухам ямар хүмүүс гэдгийг бүү мэд. Цэргийн ногоон өнгийн дүрэмт хувцас, Хятадын далбаа болон бусад эд мөрийн баримтаас Хятадын цэргийн онгоц байна гэдгийг ойлгосон. Мөн автомат болон гар буунууд олсон. Уг нь онгоц зургаан хүний суудалтай ч есөн хүн байсан. Амаараа дүүрэн алтан шүдтэй, хөх цэнхэр чисчүүн торгомсог костюмтой эмэгтэй байсан. Тухайн үед хэн гэдгийг мэдээгүй. Сүүлд л бүх зүйл тодорхой болоход Хятадын сайд Лин Бяо, эхнэр, хүүгийн хамт мөн жолооч нь явсан гэж мэдсэн.
-Цогцос нь бүтэн байв уу?
-Шатчихсан. Гэхдээ бүрмөсөн биш 70-80 хувийнх.
-Тэнд оршуулсан гэж дуулддаг...
-Хятадын элчин сайд ирж хэргийн газартай танилцаад хүмүүсээ оршуулаад буцсан. Тэднийг дагалдаж оршуулах ажилд туслахаар салаа цэрэг ирж байв. Бас шарил тус бүрт хайрцаг бэлдээд аваад ирсэн. Хятадууд чинь их ёсорхуу юм байна билээ. Элчин сайд Хэнтийн буудалд ирчихээд "Ёс байна, хөнгөн цайллага бэлдэж өгөөч" гээд хотоос баахан чихэр жимс авчирснаараа ширээ засуулчихаад ослын газар луу хөдөлсөн. Бид ч элчинг ирэхээс өмнө есөн хүний шарилыг цагаан даавуугаар бүтээж гадас хатгаж , хамгаалчихсан байлаа. Элчин сайд бидэнтэй юу ч ярихгүй, тэр газраар алхаад л байх юм. Тэгтэл нэг бүтээлэгний тасархайг газраас авснаа нэг юм хэлээд байна. Орчуулагчаас асуутал "Даавуун дээр Пакистан гэсэн бичиг байна. Энэ Хятадынх биш Пакистаны онгоц байна" гэдэг байгаа. Бид "Юу гэсэн үг вэ? Хятадын далбаа, эд мөрийн бусад баримт байгаа шүү дээ" гэхэд тэрбээр цааш явж сайн нягталж үзсэн. Ингэж явсаар цогцос руу орж хажуу талын жижиг гүвээг заагаад "Тэнд хүмүүсээ оршуулбал зүгээр байна, болох уу?" гэсэн. Тэгээд орой болж, нар шингэх дөхсөн учраас маргааш оршуулахаар болоод бид буудал руу буцацгаасан. Буудалдаа ирээд Хятадын элчин °Та нөхөд цэргийн онгоц гэсэн. Энэ бол цэргийнх биш иргэнийх. Төөрч явж байгаад энд уначихсан байна. ' Тиймээс энэ талаар ярьж хэлэлцье, тохиръё" гээд бид хэлэлцээ хийхээр суулаа. Бид болохоор "Төөрснийг нь юугаар батлах юм бэ?! Эд мөрийн баримтаас үзэхэд цэргийн онгоц гэдэг нь батлагдчихсан, тэр ч байтугай тухайн онгоц Бээжинд байхдаа шөнийн нислэг хийгээд өглөөний зургаан цагт буусан. Хятадын нисэх хүчний 14-р армийн харъяа цэргийн онгоц гэдэг бичиг баримтыг олсон. Хятадын цэргийн 3556-р ангиас онгоцондоо 3200 литр бензин хийсэн нь тэмдэглэлийн дэвтэрт үлдсэн байна" гээд бид оройн 20 цагаас үүрийн дөрвөн цаг хүртэл маргав. Хятадын элчин цэргийн онгоц биш гээд зөвшөөрдөггүй. Тэгээд түр завсарлаад хэлэлцээгээ үргэлжлүүлтэл арай хувирчихсан, "Иргэний ба цэргийн онгоц гэж тохиръё" гэж байна. Цэргийн онгоц гэхээр хил зөрчсөн хүнд асуудал үүсэх гээд байж л дээ. Иргэний онгоц гэхээр яах вэ дээ, төөрч будлиад гээд зөөлрүүлэх бодлогоор л тэгж зүтгэсэн хэрэг. Хятадын тал "Иргэний ба цэргийн онгоц гэж тохиръё" гээд, бид болохоор цэргийн онгоц гээд тохиролцохгүй байсаар өглөө нар мандчихсан. Тэгтэл элчин "Олон хүний амь үрэгдсэн эмгэнэлтэй зүйл боллоо. Тэдний ах дүү, хамт олонд их хэцүү байгаа, түргэн оршуулдъя" хэмээн яаран мэдэгдэл хийгээд бид ч "цэргийн" гэдэг үг алдуулж чадсан учраас өглөө найман цаг гэхэд ослын газар луу хөдөллөө. Өнөө салаа цэрэг чинь есөн хүний газрыг ухаад оршуулахад бэлдчихэж. Хүн бүрт нүх ухаагүй, нэг л урт нүхэнд оршуулсан. Дараа нь элчин сайд цэргүүдийг жагсааж өгөхийг хүсээд тэдэнд хандан "Уг нь бид Хятад улсдаа аваачиж оршуулъя гэж бодсон юм. Гэтэл танайх зөвшөөрсөнгүй. Өнөөдөр та нар хүнлэг сайхан зан гаргалаа. Энэ явдлаас Хятад, Монголын ард түмний нөхөрсөг ах дүүгийн найрамдал удахгүй сайжирна гэдэг билиг дэмбэрэлтэй сэтгэгдэл надад төрж байна" гээд халаасанд нь хятад янжуур, вино, жимс хийж өгч байсан. Тэгээд буцахдаа намайг өрөөндөө дуудаж талархал илэрхийлээд "Танай аймгийн удирдлагуудтай уулзах гэтэл Гадаад яам чинь бололцоо олгосонгүй. Цаадуулдаа учирлаад ойлгуулаарай. Бас өнөөдрийн оршуулгын шороо бага санагдлаа. Манай хятад ёсонд өндөр шороо байдаг юм. Өндөрлөж өгөөрэй" гэж хүсээд намайг Улаанбаатар дахь элчин сайдын яаманд зочин болж очоорой гэж уриад буцсан.
-Шарилыг нутаг руу нь явуулахыг яагаад зөвшеөрөөгүй юм бол?
-Хамгийн гол нь онгоц тодорхой биш шалтгаанаар сүйрсэн учраас тусгаар тогтносон улсын хил хязгаар гэдэг утгаар нь тийм эрх өгөөгүй байх.
-Оршуулж байхдаа Лин Бяо гэдгийг мэдээгүй өнгөрсөн үү. Ийм хүн байж гэдгийг ер нь хэзээ мэдсэн бэ?
-Оршуулж байхдаа мэдээгүй ээ. Оршуулаад сар гаруйн хугацаа өнгөрч байтал ЗХУ-аас тусгай ажлын комисс томилогдон ирж уг булшийг дахин ухаж гаргаж ирсэн. Маршал Лин Бяо мөн үү, бишүү гэдгийг тогтоохоо дээгүүрээ ярилцсан Сайх. ЗХУ-ын Батлан хамгаалахын шүүх эмнэлгийн албаны ерөнхий газрын дарга, Аюулаас хамгаалахын мөрдөн байцаах газрын дарга, гавлын ясаар хүний дүр төрхийг гаргаж ирдэг эрдэмтэн, эмч домч янз бүрийн улсууд ирж дахин ухаад нэг хүний толгойг аваад явчихсан. Тэр үед би энэ тухай ярьдаггүй байсан юм.
-Харсан ч хараагүй юм шиг өнгөрсөн хэрэг үү?
-Нэг ажилд явж байгаа юм чинь харалгүй яах вэ. Онцлоод нэг толгойг л аваад явчихсан.
-Тэгээд оросууд "Лин Бяо мөн байна" гэж хэлэлгүй аваад явчихсан юм уу?
-Би л лав мэдээгүй өнгөрсөн. "Маршал Лин Бяогийн онгоц Монголд сүйрсэн" гээд барууны орнуудад шуугиад эхлэнгүүт оросууд толгойг нь аавад явчихсан юм шиг байгаа юм. Саяхан оросууд "Мао Зэдунг хороох төлөвлөгөө" гэсэн нэртэй энэ тухай кино хийсэн байна билээ. Энэ тухай одоо нэлээд тодорхой болж, гадны том хэвлэлүүд ч нилээд бичлээ. Эртээд би санаандгүй телевизийн суваг сольж суутал Оросын нэг эрдэмтэн ширээн дээрээ гавлын яс тавьчихсан ярьж байна. "Энэ бол маршал Лин Бяогийн гавлын яс" гэхийн сацуу нөгөө гартаа ослын газар авсан Хятадын элчин сайд болоод Санжаа бид гурвын зургийг барьчихсан "Энэ онгоцонд явсан улсууд буу зэвсэгтэй явсан. Нэг автомат, нилээд хэдэн гар буутай. Тэгээд хоорондоо буудалцсанаас сүйрсэн гэж яриа байдаг. Гэхдээ Монголын аюулаас хамгаалах байгууллагынхан буюу эдгээр хүмүүс тэднийг буудалцаагүй, тийм ул мөр байхгүй" гэж дүгнэсэн байна. Бид Монголын Аюулаас хамгаалах байгууллагаас тогтоосон дүгнэлттэй санал нэг байна" гээд ярьж байхыг олж үзлээ. Ер нь бол би тэр онгоцонд Лин Бяо байжээ гэдгийг осол болсноос нилээд хойно мэдсэн. Хятадын коммунист намын аравдугаар их хурал 1974 онд болсон. Тэр хурал дээр ерөнхий сайд Жун Лай илтгэл тавихдаа "Батлан хамгаалахын сайд, маршал Лин Бяо Монгол Улсын Хэнтий аймгийн Өндөрхааны төвийн ойролцоо онгоцны сүйрэлд орж амь үрэгдсэн" гэж албан ёсоор мэдээлсэн байдаг. Тэр үеэс би тухайн осолд орсон хүн маршал Лин Бяо байж гэдэг ойлголтыг авсан. Ер нь энэ тухай гадна дотны хүмүүс их сонирхож асууж ирдэг. "Ройтерс" агентлагийн сурвалжлагч над дээр гурван удаа ирж "Лин Бяо тэнд байсан юм уу?", "Мао Зэдун тэр хоёр хоорондоо хэрхэн муудалцсан юм бэ?", "Яагаад муудалцах болсон юм бэ?" гээд асуудаг. Үнэндээ би мэдэхгүй шүү дээ. Орон нутгийн жаахан дарга байсан хүн том улсын дарга нарын хооронд юу болсныг мэдэхгүй. Гадаадын хэвлэлийн мэдээлж байгаагаар тэр томчууд хоорондоо сөргөлдсөн бололтой. Тэрнээс болж ийм юм болжээ. Би бол онгоц хаана, хэзээ сүйрсэн, хэдэн хүн байсан гэдгийг л ярина гэдэг юм.
-Хятадууд бас энэ талаар кино хийсэн гэдэг. Та үзэв үү?
-Түүхийн хүрээлэнгийн Чимэд надад тэр киног үзүүлсэн. Бага шиг баримтат кино байна билээ. Тэр кинонд бол Лин Бяог эхлээд Шанхай явлаа гэсэн ойголттой байсан юм байна. Тэгтэл Шанхайгаас эргээд хойд хил рүүгээ чиглэснийг ерөнхий сайд Жун Лай мэдээд Мао Зэдун руу утасдаж байгаа юм. "Лин Бяогийн суусан онгоц хойшоо улсын хил гарах гээд явж байна. Одоо цэрэгт тушаал өгөөд пуужингаар буудуулчих уу?" гэхэд Мао Зэдун "Одоо тэр зүгт агаар ямар байна?" гэж асууж байгаа юм. "Битүү хар үүл, усан бороо орж байна" гэхэд Мао "Байгалийн жамаараа бороо орж байгаа юм байна. Лин Бяо өөрийнхөө жамаар өөрөө сөнөөд дуусна, битгий бууд" гээд утсаа тавьж байгаа юм. Мао тийм л айхтар холын бодолтой хүн гэдгийг гаргаж өгсөн санагдсан. Тэр киноны төгсгөлд онгоцны хар хайрцгийг Оросын тал аваад явчихсан. Одоо хоёр орны харилцаа сайжирч байгаа учраас хар хайрцгийг өгөх байх. Энэ үйл явдал юунаас болж сүйрэв гэдгийг тэр үед үнэнийг тогтоох байх гээд дуусч байдаг шүү.
-Манайхан тэр сүйрлийг чухам юунаас болсон гэж тухайн үед тогтоож байв?
-Би Хэнтий аймгийн Аюулаас хамгаалах хэлтсийн дарга төдийгүй хилийн комиссар байсан. Бид Оросын хилийг өөрсдөө хамгаалдаг байлаа. Тухайлбал онгоцыг Оросын талаас буудаж сөнөөсөн гэдэг таамгийг би хилийн комиссарын хувьд үгүйсгэнэ. Хятадын онгоц Дадал сумын хилийг даваад Оросын Читын ойролцоо очоод эргэчихсэн байдаг. Онгоц яагаад буух болсон гэдэг нь ёстой хар хайрцагнаас л гарах байх. Бидний таамаглалаар ямар ч байсан хоорондоо буудалцаагүй, онгоц нь буудуулаагүй. Би шатахуун нь бага болсон юм болов уу гэж таамагласан. Эхлээд буухдаа зүүн далавчаараа газар цохисон. Далавч нь хугарч, шатахуунд гал авалцаад хоёр дахь тэсрэлт болоод шатчихсан байх гэж л боддог.
-Лин Бяо яг хаашаа явж байсан юм бол. Эд мөрийн баримтаас манайхан таамаглал дэвшүүлсэн үү?
-Хятадын талын кинон дээр Монголын хилийг даваад онгоцтойгоо харилцаа барьж чадахаа байсан тухай гардаг. Онгоцноос олдсон газрын зураг дээрээс харахад Бээжин-Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлд явсан юм байна гэж ойлгож байгаа. Манайд орж ирэхдээ энэ онгоц Сүхбаатар аймгийн нутгаар орж ирсэн байдаг. Гэвч манай лакаторт онгоц хаагуур явсан нь мэдрэгдээгүй. Онгоц доогуур орж ирсэн учраас лакаторт мэдэгддэггүй гэсэн тайлбар өгсөн. Үнэн худлааг мэдэхгүй.
-Та Хятадын элчингийн захиасыг биелүүлсэн үү. Одоо тэр газар ямархуу байдаг бол?
-Би таван жилийн өмнө Дорнод аймгийн цагдаагийн байгуулагын 70 жилийн ойн баярт оролцохоор явахдаа тэр газраар дайраад өнгөрсөн. Хаана оршуулсан нь мэдэгдэхээргүй, ногоо ургаад газар нь тэгширчихсэн байна билээ. Тухайн үед би шороо овоолоогүй ээ.
Ярилцсан Ш.ЭРДЭНЭТӨР /Далд амьдрал / |
| Хятадын маршал Лин Бяогийн сууж явсан онгоц сүйрэхийг Мао Зэдун мэдэж байжээ. |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 19:41 Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан
|
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
2026 оны Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Чингис хотод эхэллээ 14:08 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис »»
|
|
"One Championship" холбооны холимог тулаанч Б.Бат-Очир өнөөдөр тулалдана 14:06 Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно.
|
Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно. »»
|
|
Зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна 14:02 Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар
|
Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар »»
|
|
Дундговь аймагт болох тэмээний баяр руу Улаанбаатараас үнэгүй автобус явна 14:00 Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам,
|
Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам, »»
|
|
Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн автомашин, тоног төхөөрөмж, санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэнэ 13:58 Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд
|
Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд »»
|
|
Оскар 2026: Sinners 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоолоо 11:02 Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна.
|
Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна. »»
|
|
Гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-40 см нимгэн байна 11:01 Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна.
|
Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна. »»
|
|
Трамп Энх тайвны зөвлөлийн үйл ажиллагааг эхлүүлж чартерт Ерөнхий сайд гарын үсэг зуржээ 10:53 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
Шинэчлэгдэн батлагдсан бодлогын барит бичгүүдийг танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өглөө 10:33 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт,
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт, »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
ЦЕГ: 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо 14:16 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо
|
338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо »»
|
|
Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгджээ 14:03 Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим
|
Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд 13:56 Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний
|
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний »»
|
|
Ж.Чинбүрэн: Эмийн үнэ, чанарын асуудлыг шийдэхэд иргэдийн хяналт маш чухал учраас https://em.hdc.gov.mn/ цахим хуудсыг ашиглаж хэвшээрэй 13:52 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа. »»
|
|
Хятадад 6G сүлжээний туршилтын II үе шат эхэлжээ 13:44 БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй
|
БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй »»
|
|
Хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна 11:04 ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн,
|
ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, »»
|
|
23-57 насны хоёр иргэн сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олжээ 10:47 Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна.
|
Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна. »»
|
|
Үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple тэргүүлжээ 10:41 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
ТЭЦ-4 унтарвал юу болох вэ? 10:28 Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр
|
Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, шагнал гардуулах ёслол Төрийн ордонд боллоо 18:16 2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж,
|
2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, »»
|
|
Малдаа явсан иргэн осгож, нас баржээ 14:47 Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна.
|
Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна. »»
|
|
УБТЗ-ын 1300 вагон эрчим хүчний нүүрс тээвэрлэж байна 13:19 Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна.
|
Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна. »»
|
|
Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь жилээс жилд буурч байна 13:14 Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан.
|
Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан. »»
|
|
Шинээр газар эзэмших иргэдийн хүсэлтийг ирэх онд шийдвэрлэнэ 13:10 Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн
|
Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн »»
|
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нартай Москва хотноо уулзлаа 10:13 АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал Замын-Үүд сумын “Эрдэнэнар” нар, батарей хосолсон станц дээр ажиллажээ 10:04 Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал
|
Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал »»
|
|
Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал 09:43 “Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж,
|
“Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж, »»
|
|
Эмнэлгийн ажилчдын хоёрдугаар сарын цалин дээр 30 хувь нэмэгдэж орно 17:54 Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө.
|
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө. »»
|
|
Сэтгэлийн бохирдол 17:42 Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин
|
Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
“Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна” 15:11 БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш
|
БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш »»
|
|
"ДЦС-IV"-д тоноглолын гэмтэл гарсан тул тодорхой байршлуудад дараах цагийн хуваарийн дагуу эрчим хүч хязгаарлана 15:03 Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна.
|
Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна. »»
|
|
НИТХ-ын дарга А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ 14:19 НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр
|
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр »»
|
|
Хамтран хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг, дадлага, сургуулийн талаар санал солилцлоо 14:02 Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын
|
Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Халтиргаа гулгаанаас сэргийлэн зам талбайг цэвэрлэж байна 10:23 Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр
|
Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Хүн -20 градуст 20 минутанд хөлдөнө 09:51 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
Өнөөдөр нийгмийн халамжийн зарим тэтгэмж олгогдоно 09:42 Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн
|
Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн »»
|
|
Монгол Улсын баг Heyball-ын багийн дэлхийн цомд түрүүлэв 09:34 Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны
|
Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье 13:08 Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний »»
|
|
"Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна" гэх зурвасаар иргэдийг залилж байна 12:49 Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх
|
Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх »»
|
|
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов 12:10 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал »»
|
|
2026 оны гал морин жилд онцгойлон засалтай хүүхдүүд 12:02 Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох
|
Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох »»
|
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Испанид галт тэрэгнүүд мөргөлдсөний улмаас 21 хүн амиа алджээ 13:14 Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг
|
Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг »»
|
|
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|