 |
|
 |
|
Эршүүд, эрхэмсэг, эрх Сараагийнд зочилсон минь |
|
|
 |
|
 |
Эршүүд, эрхэмсэг, эрх Сараагийнд зочилсон минь
2012-12-24“Дэлхий сөнөнө” гэсэн цуурхал хүмүүсийг түгшээсэн арванхоёрдугаар сарын 21-нд хотын гудамж хөл хөдөлгөөн багатай, Монголд  шугамын автобус, дуудлагын таксинаас өөр машин байдаггүй мэт. Энэ өдөр “Амьдралын тойрог” булангийн зочноор Зууны манлай эстрадын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяаг урьсан юм. Шинэ жилийн баярт зориулсан тоглолтын урилгад дарагдаж завгүй байгаа ч бидэнд, манай уншигчдад цаг гаргасанд нь талархаж, бас цагаасаа хожимдохгүйн тулд яарав. Тэднийх хотын төвд “Шинэ төгөл” хотхонд амьдардаг болохоор ажлаасаа гараад 30 минут алхаад л Сараагийнд очив. Хонх дарахад тэрээр хаалгаа тайлж өгөнгөө гэрэл зургийн аппарат руу харж “Хүүе зураг авна гэж хэлээгүй шүү дээ” гэсээр угтав. Биднийг зочны өрөөнд ороход таазанд тулсан том ёолк нүдэнд тусав. Өнгө өнгийн гэрэлтүүлэг, хамтарч ажилладаг байгууллагууд, найз нөхдөөс нь ирүүлсэн бяцхан атлаа гоёмсог ууттай бэлэг, чамин бөгөөд загварлаг мэндчилгээнүүд дүүрэн зүүжээ. Түүний цаад талд цонхны наана том ширээн дээрх ном уншихад зориулсан тавиурт сурагч дэвтэр тавиастайг үзвэл дөнгөж саяхан тэнд хүүхдүүдийнхээ хичээлийг давтуулж байсан бололтой. Тэрээр жижигхэн бор вааран тавагт дүүрэн үзэм таваглаж тавингаа “Өчигдөр таван тоглолттой байсан. Өнөө орой дахиад тоглолттой. Өглөө эрт босч хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөхөөс ажил эхлээд ундарна. Завсарт нь тоглолтын бэлтгэл хийнэ. Үдээс хойш охиныхоо хичээлийг давтуулчихаад үсчин орохын өмнөхөн цаг гаргаж байгаа минь энэ. Ярилцлага авъя гэсэн хэвлэл, мэдээллийнхэн олон байна. Зав гаргаж чадахгүй юм” хэмээн ярилаа. Тэрхүү үзэм тавагласан жижигхэн ваарыг “25 дугаар суваг” телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэр миний эв хавгүй хийсэн шаврыг засч сүүлд нь надад дурсгасан юм хэмээн хуучилж байна. Ийнхүү бидний яриа энгийн өрнөж “дэлхий сөнөх”-ийг ч мартаж орхив. Угаасаа тэдний босгоор алхахад л ажил хэргийн яриа өрнөж, оройн тоглолтод яарсан уур амьсгал, гэртээ бий болгосон ажлын офиссоос нь сонсогдох шинэ жилийн тухай шинэ дууных нь бичлэг анхаарал татаж тэрхүү сэдвийг ор тас мартуулсан билээ. Офисс гэснээс гадаад харилцаа, интернэтээр гэрээ байгуулах, бичиг хэргийн ажлаа явуулахад эгчийнх нь хүү тусалж, нэг ёсондоо нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэдэг. Тийм болохоор гэртээ ийнхүү өрөө гаргаж тохижуулжээ. Офиссын өрөөний нэг буланд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын маршалын хувцастай хөргийг шилэн жаазанд хийж байршуулжээ. Түүний юу гэж хариулахыг сонирхож “Гоё зураг шүү” хэмээн битүүхэн асуулт нэхэхэд “Би Ю.Цэдэнбал, Х.Чойбалсан, Д.Сүхбаатар нарыг хүндэлдэг. Тэд бол улс эх орныхоо төлөө гавьяа байгуулсан хүмүүс. Бас Ж.Батмөнх гуай байна. Хүний байгуулсан гавьяаг ямар ч үед мартаж болохгүй. Цаг үе өөр байлаа ч хүн үзэл бодолдоо үнэн ч үлдэх ёстой” гэж байна. Түүний цаад талд тоглолтын хувцаснуудаас эхлээд уран бүтээлийн ажлын бүхий л хэрэгслийг эмх цэгцтэй байрлуулсан нь түүний “Тоглолтын өрөө” юм байна. Мөн бүхий л гавьяа шагнал, зургийн цомог гээд нандин дурсамжуудыг нь хадгалсан бяцхан булан байх аж. “Шинэ төгөл” хотхон дахь дуучин Сараагийн гэр иймэрхүү. Одоо харин та биднийг хаана ч орсон, гарсан цангинаж, өөрөө ч мэдэлгүй даган аялж буй “Шинэ жил ирлээ”, “Шинэ жилийн шөнө сайхан” дуутай хамт тархи, зүрх хоёрт тань оршин буй эрхэмсэг, эршүүд, эрх Сараагийн ярилцлагыг хүргэе. ШИНЭ ЖИЛИЙГ СӨҮЛД УГТАНА -Хаана ч явсан таны дуулсан шинэ жилийн дуунууд эгшиглэж байна. Баярыг завгүй өнгөрүүлдэг байх. Гэхдээ гэртээ ширээ тойрч суух мөчүүдээ тооцоолсон биз. Нууц биш бол та хэдийд нь баяраа тэмдэглэдэг юм бэ? -Завгүй байдаг нь үнэн шүү. Тоглолтоос гадна ямар даашинз өмсөх вэ гээд бөөн ажил ундарна. Залуу байхад богино даашинз сонгодог байсан бол нас тогтоод ирэхээр эрхэмсэг харагдах урт даашинз өмсье гэж боддог болчихож. Нөгөө талаар даашинзнаас илүү сэтгэлзүйгээ бэлтгэх хэрэгтэй, өөрөөр хэлбэл хуучны дуунуудаа шинэчиллээ. “Шинэ жилийн шөнө сайхан” дууныхаа хөгжмийг шинэчилсэн. Хүмүүс “Жилдээ нэг удаа дуулаад өнгөрөхийн хооронд” гэж ярьдаг. Гэтэл тийм биш юм. Бидний ирээдүй, шинэ оны амжилт гээд олон зүйл түүнээс шалтгаалдаг. Сараа шинэ жилээр ямар байна шинэ онд тийм байна. Жаахан гундуу байвал гундуу байна, өөдрөг бол мөн өөдрөг байна. Ааштай байвал ааштай байна гэсэн үг. Олон жилийн турш Сараа дуулсан. Одоо ч дуулж л байна. Надтай адилхан дуулдаг гавьяат цолтнууд олон бий, улс оронд. Гагцхүү чанарыг эрхэмлэх учиртай. Энэ олон байгууллага, хамт жил болгон өндөр үнэ ханшаар дуулуулах гэж Сарааг уриад байгаад учир бий. Тэр дуу нь үнэхээр гоё юм уу, эсвэл Сараа ажлаа сайн хийдэг юм уу. Олон жилийн турш дуулсан ч гэлээ тэр бичлэг моодноос гарахгүй байгаагаас үзэхэд надтай хамт уран бүтээл туурвисан хүмүүс чанартай бүтээл хийсэн байгаа биз. Манай Н.Баярхүү 2001 онд “Шинэ жил манайд ирлээ” дууны оранжировшикийг хийсэн. Түүнээс 11 жилийн дараа саяхан шинэ найруулга хийж өгсөн. Үнэхээр чанартай сайхан бүтээл хийсэн байна. Хөгжмийн шинэ найруулгаар дуулахад хүмүүс их сайхан хүлээж авч байна. -Баяраа хаана тэмдэглэх тухайд? -Би шинэ жилийг дандаа Монголдоо угтдаг байсан. Ширээгээ яаж засах тухайгаа эрт бодсон. Шинэ жилийг энэ удаа Сөүлд угтахаар шийдсэн. Ээж, эгч нар хамт явах учраас хүүхдүүд маань дуртай байгаа. Тэнд ажиллаж, амьдарч байгаа монголчуудынхаа шинэ жилийн баярт оролцоно. -Биднийг орж ирэхийн өмнө та охиныхоо хичээлийг давтуулсан гэсэн. Тэр ээж шигээ дуулах болов уу? -/инээв/. Дуулах дуртай. Манай хүүхдүүд бүгд авъяастай. Бүгдээрээ дуулна, бүжиглэнэ. Сургуулийнхаа урлагийн үзлэгт их идэвхтэй оролцдог. Миний хоёр охин, дүүгийн охинтой хамт сургуулийнхаа балетын дугуйланд явдаг. -Яагаад хүүхдүүдийнхээ дуулах авьяасыг хөгжүүлье гэж бодохгүй байгаа юм бэ? -Бусад хүүхдүүд шиг ерөнхий боловсролын сургуульд сураг. Авьяас гэдэг өөрөө товойгоод гараад ирдэг зүйл. Харин тэр үед авьяасыг нь хөгжүүлэх дугуйланд оруулъя гэж бодож байгаа. ШИНЭ ЖИЛТЭЙ ХАМТ ШИНЭ ДУУ ЗОХИОЖ БАЙГАА -Одоо шинэ жилийн тухай сэдэв рүүгээ эргэж оръё. Дуу төрсөн түүх болгон сонин байдаг. Шинэ жилийн дууг дуулах болсон тухайгаа дурсахгүй юу? -”Шинэ жил ирлээ”-г дуулахаас өмнө манай “Хөх тэнгэр” хамтлаг Монголын радиод бичлэг хийлгэж байтал хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Энхбаяр “Сараа шинэ жилийн дуу хэрэгтэй шүү. Нэг дуу дуулчих” гэсэн. Тухайн үед бид албан газруудаар явж үдэшлэг зохиж, хэдэн дуу дуулж өгөөд 500 төгрөг авч түүнийгээ хуваадаг байлаа. Түүнийгээ “Хаагий” халтуур хийх гэж нэрлэнэ. Тэгээд л тийм зүйлд хэрэгтэй шүү, Сараа чи нэг дуу бичүүлчих гэсэн нь тэр. Би дуулж, манай хөгжимчид их гоё тоглож бичүүлсэн. “Баярын мишээл” нэвтрүүлгээр ганц нэг дуулснаас хойш тэр дуугаа бараг мартсан. Сүүлд сэргээх гэтэл хөгжмийнх нь бичлэг байдаггүй. Тэгээд Германд амьдарч байхад манай Эрхэмбилэгийн аав Л.Болдхуяг бид хоёр “Энэ сайхан дууг бичүүлье” гэж ярилцсанаар 1998 оноос хит болсон. Тэр үеэс шинэ жилийн дуу доргио, бүжгийнх байдаг гэсэн моод дэлгэрсэн. Түүний дараа хөгжмийн зохиолч Л.Балхжав, яруу найрагч Ү.Хүрэлбаатар нар хамтран дуу бүтээж надад бэлэглэсэн. Дуунаас гадна клипийг нь ивээн тэтгэж хийлгэж өгсөн. Баахан Санта Клаустай клип маань ингэж мэндэлсэн түүхтэй. Тухайн үед Санта Клаус моодонд ороогүй байсан юм. Харин бид клипээрээ их сурталчилсан /инээв/. Түүний дараахан Л.Балхжав ах чамд зориулаад “Цагаан шөнө” гэдэг дуу зохиосон, тоглолтоо ч тэгээд нэрлэчихсэн гэдэг юм байна. “Би дууг нь сонсоогүй шүү дээ. Та яасан итгэлтэй байгаа юм бэ. Би дуулж чадах болов уу” гэлээ. Ингээд хөгжмийн зохиолч Пүүжээ ахын студид очиж хөгжмийг нь сонссон, надад таалагдсан. Тухайн үед солонгос олон ангит кинонууд ид гарч байсан болохоор тэр үү эгшиглэнт хайрцаг дуугарсан романтик маягийн дуу төрсөн. С.Гантөр ах хөгжмийг нь их гоё хийсэн. Шинэ жилийн дуунууд ингэж бүтсэн. Тэгвэл өнөөдөр “Цонх тогших цасан талст” шинэ дуу төрж байна. Залуу уран бүтээлч Золзаяа буюу ZZ шүлгийг нь бичиж, Ардын жүжигчин Н.Сувд гуайн хүү Т.Мөнх-Оргил Aindi поп гэж ярьдаг шинэ поп стилиэр зохиосон. Удахгүй клипний зураг авалтад орно. Шинэ жилтэй уралдаж, өмнө нь гаргачихая гэж яарахгүй байна. Өөрөөр хэлбэл, шинэ жилтэй хамт шинэ дуу зохиож байна, бид. Ер нь дуунууд ийм л түүхтэй байдаг юм даа, их төлөв. -Хүмүүс Сараа шинэ жилээр дуулаад их мөнгө олж байгаа даа гэж ярьдаг? -Чааваас даа, бид чинь хоёрдугаар сард хүн амын орлогын албан татвараа тушаана. Нөгөөтэйгүүр, бид улсаас цалин мөнгө, ямар нэгэн тэтгэмж авах биш. 100 хувь өөрсдийн санхүүжилтээр, бор зүрхээрээ зүтгэж явдаг хүмүүс шүү дээ. Туслах, нарийн бичиг, дууны найруулагчаа цалинжуулна. Зүгээр нэг CD-гээ шидчихээд дуулаад байдаг хүмүүс бий. Гэтэл дуунд зориулсан хөгжим, микрофон, хөгжмийн найруулгаа өөрчлөх, тоглолтын хувцаснуудаа шинэчлэх гээд олон зүйл бий. Хувцасны чиглэлд “Шилмэл загвар”-ын ордонтой хамтарч ажилладаг. Мөн “Туяарах салон” байна. Тэд маань миний дүр төрхөд анхаарч байдаг. -Өвлийн тухай дуулаад байдаг. Таны дуртай улирал юу вэ? -Хавар. Гэхдээ би өвлийн хүйтнийг огт ажирдаггүй. Адууныхаа махыг чанаад идчихнэ. Монгол хүн махаа сайн идэх нь эрч хүчтэй байна шүү дээ. Энерги сайтай байж амрах үедээ хангалттай амарчихаад байхад өвлийг ажрахгүй давна. -Уран бүтээлийн зэрэгцээ ажил, амьдралын ачааг хэрхэн зохицуулж байна. Олон хүн, тэр дотроо таны фенүүд Сараа эрч хүчтэй, эрхэмсэг атлаа эршүүд гэж ойлгодог? -Манай ээж, эгч, ар гэрийнхэн надад байнга тусалдаг. Зарим хүн хамаатан, садантайгаа хааяа уулздаг, цаг завгүй гэж ярьдаг. Би ээж, эгч, гэрийнхэнтэйгээ ойр байдаг. Тэднийхээ ач буянаар би үзэгч түмэндээ олон удаа харагдаж, бараг л гэр бүлгүй хүн шиг дуулж хуурдаж явна. Одоо хүүхдүүд ч том болж тусад орж дээ. Өмнө нь гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч шаардлагатай болдог байлаа. 2012 ОН ЭРГЭЖ БУЦСАН ЖИЛ БАЙЛАА -Та түрүүнд шинэ жилийг хэрхэн угтахаас ирэх онд ямар байх шалтгаална гэсэн. Ирэх онд таны тайзан дээр гарсны хэдэн жилийн ой тохиох вэ? -За байз /бодов/. 2006-2007 онд 20 жил болж байсан юм байна. Тэгэхээр ирэх онд 26 дахь жилтэйгээ золгох юм байна /инээв/. Монголчууд дандаа сайныг ерөөж байдаг амны билэгтэй ард түмэн. 2013 он сайхан жил болох байх. Энэ өвөл нэлээд хүйтэн байх болов уу, хүмүүс тэгж яриад байна. Миний санахад 1980-аад онд ийм хүйтэн байсан. Түүнээс 30 жилийн дараа гээд бодоход ер нь ингэж давтагддаг юм биш үү. Цаг агаарын байдал ч гэсэн давтамжтай байдаг шиг байна. Хүн бэрхшээлийг туулах чадвартай байдаг хойно монголчууд оюун санаагаараа юуг ч давна. -Ингэхэд та 2012 онд болсон үйл явдлаас юуг онцлох бол? -Санаанд үлдсэн онцлох зүйл алга. -Тэгвэл ямар жил байв? -Эргэж буцсан, ороо бусгаа үе шиг санагдаж байна. Тэр утгаараа эх орондоо удаан байх сонирхол алга, хэцүү байна. Төрийн ажил төрд хамаатай, ард түмэнд огт хамаагүй шиг ийм сэтгэгдэл надад ойлгогдож байхад ард түмэн юу бодож байгаа нь ойлгомжтой. Тэрүүхэн тэндээ хэдэн хүн төр, засгийн ажил хийж улс орны амьдралаар амьдраад л.Тэр хавьд нь бүх зүйл болоод, бусад нь хэцүү. Төрийн ордонд байдаг хэдэн хүн, бусад гэж хоёр хуваагдсан хүмүүс монгол оронд амьдарч байна. Зарим хүн тэгж бодохгүй байж магадгүй. Надад ингэж ойлгогдож байна. Харамсалтай нь ийм байгаад би тусалж чадахгүй болохоор яалтай билээ. -Танайх руу ирж явахдаа бодож байлаа. Хотын төвд амьдардаг, нийслэлийн иргэний хувьд сүүлийн үеийн өөрчлөлтүүдийн тухайд ямар бодолтой байна? -Машины дугаараар явуулж замын түгжрэлийг багасгасан гээд олон өөрчлөлтийг сайнаар хүлээж авч байна. Гэхдээ асуудал зөндөө байна. Замын түгжрэлийн тухайд ямар ч том хотод байдаг асуудал шүү дээ. Анхнаасаа том машинуудтай болно гэж хотоо төлөвлөөгүй байх. Өнөөдөр нэгдүгээр сургуулийг харахад 1923 онд байгуулагдсан гээд байж байна. Дээр үеийн барилга хэвээр байж байгаад хотын хуучин удирдлагууд Засаг дарга асан Г.Мөнхбаяр, менежер Ч.Бат нарын хийсэн, бүтээсэн зүйл их бий. Хотын төлөө тэдний хийсэн зүйлүүдийн ач гавьяа бий. Манайхан, засгийн эрх барьж буй хүмүүс өмнөхөө үгүйсгэдгээ болих хэрэгтэй. Шинэ дарга гарч ирлээ гэхэд өмнөх хүмүүсээс авч үлдэж, туршлагыг нь авбал ажилд нь илүү дөхөмтэй санагдана. Ажил хийх гэж гарч ирсэн бол тэр ажлаа урагшуулахаар зүтгэх ёстой болохоос хувийн амбиц хөөснөөр ажил явахгүй. Зарим хүн “Босч мориндоо мордъё, эх орноо хамгаалъя, байлдах хэрэгтэй” гэж ярьж байна шүү дээ. Тэд юу ярьж байна гэвэл, ерөөсөө болохгүй байгаад л тэр. Нөгөөтэйгүүр би гэртээ суугаад бусад нь улс орныг өөд нь татчихна гэж бодож болохгүй. Бүгд гарч ханцуй шамлаж байж болж бүтнэ. Хотын дарга юм бол тэр хүн хийг, бид хараад сууж байя гэдэг байж таарахгүй. Улсаас өгч буй цалингаас гадна сэтгэл зүрхээрээ эх орныхоо төлөө хийх ёстой үүрэг даалгавар гэж бий. Бид тэр үүргээ биелүүлэх ёстой, хийх хэрэгтэй. АРД ТҮМНИЙХЭЭ ХАЙР ЭНЭРЭЛИЙГ ДААЖ ЯВАХЫГ ХИЧЭЭДЭГ -Та Монголчуудаа соён гэгээрүүлэх, урлаг соёлын үрийг тарих ажилд зүтгэж яваа уран бүтээлч. Нэрний тань өмнө байнга дурьдагддаг “Зууны манлай” эстрадын эмэгтэй дуучин гэсэн хүндлэлийн тухайд ямар бодолтой явдаг вэ? -Дараагийн зуун хүртэл байсаар байх хосгүй хүндлэл шүү дээ. Хүнийг нь эрхлүүлж надад ийм шагнал өгсөн юм биш үү. Буруу, зөв юу ч хийсэн толгойг нь илж байдаг. Намайг эрхлүүлж байгаа, олдсон энэ боломжийг би буруугаар ашиглая гэж боддоггүй. Онц хүн болох гэж өдөр шөнөгүй бодох хаашаа юм. Гэхдээ энэ их хайр энэрлийг нэр хүндтэй, аятайхан дааж явахсан гэж боддог. Ард түмэндээ цаг мөнхөд баярладаг. Зарим хүн ард түмэн юу ч биш, хоосон цагаан цаас, түүн дээр юу ч бичиж болно гэхчлэн ярьдаг. Гэтэл ард түмний хэлсэн үг ямагт үнэн байдаг. -Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Хамгийн гол нь манай уншигчдыг хүндэтгэж, бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа. Шинэ оны босгонд Монголчууддаа хандаж юу хэлэх бол? -Эзэн Чингисийн үеэс эхлэн Монголчууд түүхээрээ омогшиж омог бардам амьдарч ирсэн. Байгаль дэлхий хорвоо ертөнцийн бүх хүнээс Монголчуудад илүү энэрэнгүй хандана гэж итгэлтэй явсан он жил олон бий. Гэхдээ цаашид бид тийм тусгай хандлагад найдаж амьдарч болохгүй. Харж суухын оронд амьдрах л хэрэгтэй. Бүтээн байгуулалтад оролцох ёстой. Дор дороо, хүн болгон үүднийхээ шороог гадагш нь гаргаж хаях биш хамж аваад хогийнхоо цэг дээр аваачиж хаядаг болсон цагт, хүмүүс бие биедээ эелдэг хандаж эхлэх юм бол монголчуудын амьдрал өөдөлнө. Түүнээс чи цаашаа, би наашаа гэх юм бол амьдрал сайхан болохгүй. Эвтэй найртай, ухаантай, хүлээцтэй, уужуу сэтгэлтэй байх чухал. Хэрэв бидний ухаан хүрэхээ байж байгаа бол эх түүхээ уудлах хэрэгтэй. Өвөг дээдсийнхээ үгийг сонсох учиртай. Одоохондоо бидэнтэй хамт байгаа буурлуудынхаа үгийг сонсох ёстой. Бид түр зуур нэг л зуунд амьдарч байгаа цөөхөн хүн шүү дээ. Бид энэ ертөнцийн зочид. Зочин гээд, дараагийн буудалд буугаад явчина гэж эрээ, цээргүй хандаж болохгүй. Дараагийн хүн орж ирж энэ галт тэргэнд амьдарна шүү дээ. Хойч үе, ирээүйдээ ямар дэлхийг, ямар газар нутаг, эх оронг үлдээх вэ гэдгээ бодох учиртай. Ганц хэрэглээд дуусах нэг хэрэглээний зүйл шиг “Бид идчихвэл болоо” гэж бодож болохгүй. 00-ийн өрөөнд тавьсан цаасыг хэрэглэхдээ ганцаараа хэрэглэж байгаа юм шиг гартаа рулоноор нь ороож авах өөр, бусаддаа хүрчихээсэй гэх өөр. Биднийг хорвоод амьдрахдаа хэрэглэ гэж балга ус өгсөн бол яаж хэрэглэх байсан бэ гэж бодож үзэх хэрэгтэй. Ард түмэндээ сайхан амьдрах хэрэгтэй гэж хэлье. Ажилсаг бай. Байгаа юмандаа аривч, хямгач ханд. Хүний сэтгэлийг гамна. Хүн хүнээ хайрлаж, сайхан амьдар. 2013 ондоо өөдрөг, байгаадаа сэтгэл хангалуун, ирээдүйд ихийг бүтээнэ гэж бодож холыг харах чадвартай байж, энэрэнгүй нигүүлсэнгүй үзлээр бие биеэ хайрлаж, хууль цаазаа дээдэлж тэгш сайхан амьдрахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Шинэ ондоо элбэг дэлбэг, нүүр дүүрэн мишээлтэй шинэ оноо угтаарай. Ч.Үл-Олдох /ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН/ |
| Эршүүд, эрхэмсэг, эрх Сараагийнд зочилсон минь |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|