 |
|
 |
|
2012 оны Улс төрийн онцлох үйл явдал |
|
|
 |
|
 |
2012 оны Улс төрийн онцлох үйл явдал
2012-12-28Халаагаа өгч байгаа 2012 он Монгол оронд улс төрийн үйл явдлаар арвин жил байлаа.  Энэ онд монголчууд төрийн эрх барих дээд байгууллагаа шинээр сонгож, үүнийг дагасан олон үйл явдал өрнөсөн. Сонгуульд ялсан, ялагдсан, улс төрийн шинэ нам байгуулсан, нэг нам нөгөөгөөсөө салсан, нэг нь нөгөөтэйгээ нийлсэн гээд л.....Улстөрчид ч бас энэ олон үйл явдалтай уялдуулаад өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй сонин үйлдлүүд гаргасан нь олны ам дамжин яригдсан онцлох үйл явдал болсон юм. ASSA.mn сайт 2012 онд Монгол Улсад тохиосон улс төрийн 10 онцлох үйл явдлыг нэрлэж байна.
1. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр авлигын хэргээр баригдав
Энэ онд улс төрийн хүрээнд хамгийн их анхаарал татсан зүйлийн нэгдүгээрт Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилсан үйл явдлыг ASSA.mn сайт онцолж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг дөрөвдүгээр сарын 13-ны орой Удирдлагын академийн хашаан доторх гэрээс нь АТГ, цагдаагийнхан баривчлав. Түүнийг баривчлахын тулд дөрвөн автобусаар цагдаагийн албан хаагчдыг авчирч, зургаан цагийн турш гэрийг нь бүслэн сахисны эцэст, хүч хэрэглэн гутал хувцасыг нь өмсгөлгүй авч явсан. Түүнийг баривчлах болсон шалтгаан нь эрх мэдлээ урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэсэн шалтгаанаар байсан юм. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлахад түүний гэрт МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр, Ч.Улаан, О.Чулуунбат нар байсан юм. Энэ үйл явдлаас хойш Н.Энхбаярыг Төв аймгийн цагдан хорих газар хорьж шалгаж байв. Ингээд түүнийг АТГ, хуулийн байгууллага шалгаад эрх мэдлээ урвуулан ашиглаж улсад долоон тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс 4.6 жилийн ял оноосон юм. Тэрээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, урьдчилан хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарлаж эхэлсэн юм. Энэ хугацаандаа Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүнд баймгүй авир гаргасан нь мөн л олныг алмайруулсан. Ингээд тэрээр бүхэл 11 хоног өлсгөлөн зарлаж, дэлхийд байгаагүй гэмээр “амжилт” үзүүлэв. Гэхдээ түүний энэхүү өлсгөлөнг үнэн байгаагүй гэж зарим хүмүүс үзэж байлаа. Ийн Н.Энхбаярт холбогдох хэрэг Монгол Улсын шүүх байгууллагын бүхий л шатанд хүрч хамгийн сүүлд Улсын дээд шүүхээс түүнд оноосон ялыг 2.6 жил болгон хөнгөрүүлээд байгаа билээ. Түүнийг клиникийн хоёрдугаар эмнэлэгт хэвтэж байхад нь энэ сарын 21-нд мөн л хүчнийхэн хүчээр авч яван ШШГГ-ын 401 дүгээр ангид аваачсан нь мөн л дуулиан дагуулаад байгаа юм.
2. Улс төрийн 21 дэх нам буюу МАХН албан ёсоор бүртгүүлэв
Хуучин цагийн МАХН онц их хурлаа өнгөрсөн онд зарлаж ууган нэрээ сэргээн МАН болов. Энэ үеэс намынхандаа гадуурхагдаж байсан Н.Энхбаяр МАХН гэдэг нэрээ авч тусдаа нам байгуулахаар ууган намынхаа хурлын танхимаас гарч одсон юм. Өөрийгөө дагасан хэдэн нөхдийн хамт намынхаа хурлыг хийж МАХН гэдэг нам байгуулснаа мэдэгдэж намын нэрээ баталгаажуулах хүсэлтээ Улсын дээд шүүхэд өгөв. Гэсэн ч Улсын дээд шүүх Улс төрийн намын тухай хуулийн 15,6 гэсэн заалт нь Үндсэн хууль зөрчиж буй эсэхэд эргэлзэж байгаа тухай бичгээ Үндсэн хуулийн цэцэд өгсөн байлаа. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар дээрх хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргаж Н.Энхбаяр нарт МАХН гэдэг нэрийг өмчлөх эрх олдсон гэж хэлж болно. Ингээд зургадугаар сарын 20-нд сонгуулийн өмнөхөн Улсын дээд шүүхээс тус намын нэрийг албан ёсоор баталгаажуулж, улс төрийн 21 дэх намаар бүртгэж авав. Хэдийгээр намын нэрийг сонгуулийн өмнө өгсөн ч МАХН-ын гишүүд дэмжигчдийн хүрээлэл аль хэдийнэ бий болсон байв. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар МАХН-д элсэж, тус намд ямар нэгэн албан тушаал хашаад эхэлчихсэн байсан нь энэ оны бас нэгэн онцлох зүйлд багтах үйл явдал болсон юм. Мөн үүнтэй адил бас нэгэн үйлдэл нь МНН-ын дарга байсан Д.Энхбат, ИЗН-ын дарга С.Оюун нар намаа нэгтгэж ИЗ-НН-ын байгуулсан. Гэвч МНН-ын гишүүд хэл ам хийж, дээгүүр доогуур гүйсний эцэст Д.Энхбатыг намаасаа “хөөж” намынхаа унаган нэрийг авч үлдсэн юм.
3. Ардчилсан сонгууль жинхэнэ утгаараа явав
Сонгууль болгоны дараа “Манай саналыг луйвардчихлаа. Тэглээ, ингэлээ” гэсэн гомдол байнга гардаг. Тэгвэл үүнийг арилгаж, шударга сонгууль явуулахаар зорьж УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан юм. Сонгуулийн тухай шинэ хуулиар сонгогчийн саналын хуудсыг гараар бус автомат машинаар тоолох болсон нь манай улсад урьд хожид байгаагүй шинэ зүйл болсныг онцлох нь зүйтэй. Шударга сонгуулийн үр дүнгээр парламентын олонхийг АН бүрдүүлж чадсан. Гэсэн ч үнэмлэхүй олонх болж чадаагүй учир МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын УИХ дахь төлөөлөлтэй хамт Шинэчлэлийн тодотголтой эвслийн Засгийн газар байгуулсан. Мөн энэ сонгуулийн нэг онцлог нь сонгуулийн холимог системээр явсан явдал байв. Сонгуулийн үр дүнд түүхэндаа анх удаа олон эмэгтэй гишүүн сонгож чадсан. Энэ нь, Монгол Улс дахь олон улсын хэмжээнд ардчиллын үнэлэмж маш өндөр, жендерийн мэдрэмжтэй гэсэн сайшаал хүртээд байгаа билээ. Сонгуультай холбоотой бас нэг онцлох үйл явдал бол энэ оны арваннэгдүгээр сарын 21-нд болсон орон нутгийн өөрөө удирдах байгууллагыг сонгох сонгуульд монголчууд түүхэндээ хамгийн бага ирцтэй оролцлоо. Сонгуулиас, сонгуульд сонгогчдын ирц, идэвхи буурч байгааг СЕХ-оос мэдээлж байгаа ч ийм бага ирцтэй сонгууль өмнө нь байгаагүй гэх. Ердөө нийт сонгогчдын 34 хувь нь л энэ сонгуульд санал өгсөн. Аргагүйн эрхэнд мөн л түүхэнд байгаагүй олон газарт дахин санал хурааснаар 12 аймаг, зургаан дүүрэгт АН олонхи болж УИХ-ын сонгуулийн үр дүнг давтав. Харин сонгууль бүрээр сайхан амладаг ч ажлаа хийдэггүй МАН-ыг олон нийт сөрөг хүчний дүрд тоглуулахаар болсон юм.
4. У.Хүрэлсүх, Г.Баярсайханыг шанаадав
УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Баярсайханыг чуулганы танхимын үүдэнд шанаадсан үйлдлийг ASSA.mn сайт улс төрд өрнөсөн онцлох үйл явдлын нэгээр тодруулж байна. Энэ хоёрын зодоон хийх болсон шалтгаан нь ердөө чуулганы хуралдаанд нэг нэгэн рүүгээ дайрч давшилсан үг хэлснийхээ төлөө Г.Баярсайхан нь У.Хүрэлсүх рүүгээ салаавч гаргаснаас үүдсэн. Парламентын гишүүдийн энэ зодоон олны анхаарлыг татаж, цахим хуудсаар хэдэн мянга Like цуглуулж чадсан ч энэ нь тийм ч шинэ зүйл биш. Өмнө нь манай парламентад ийм зодоон болж байсан гэдгийг нийтлэлч Баабар онцолсон байдаг. Тухайлбал, “парламентад Энхбаатар М.Зэнээг тэрий хадтал цохиод унагаж байсан. Үүнийг Ц.Нямдорж хэд хоногийн дараа давтчихаад “Ленинградын шкоол” гэж гайхуулж байв. Мань хоёр аль аль нь Ленинградад сурч байсан юм. Дараа нь Ленинград Ц.Нямдоржийг Москва С.Баяр зодож ширээн доогуур хөөж оруулж байв. Ерөнхий сайд Р.Амаржаргалыг фортуна Батбаяр өрөөнд нь хусаад авч байсан. Талийгч Ж.Наранцацралтыг симба Ц.Батаа цусыг нь гартал гөвшсөн. Ерөнхий сайд М.Энхболдыг Б.Жаргалсайхан зодно хэмээн ширээг нь тойруулж хөөж байсан гэдэг. Хууль зүйн сайд асан Л.Цог гишүүн Баярсайханыг зодож байснаа зодуулсан. Э.Бат-Үүл М.Зэнээ рүү гар утсаа шидээдэхсэн чинь П.Жасрай гуайг оночиж билээ” гэж нийтлэлч Баабар бичиж байв.
5. МАН буйдантай жагсаал хийв
Төрийн ордонд 20 жил заларч, гадаа даарч үзээгүй МАН-ын гишүүд УИХ-д цөөнх болж гудамжны улс төр хийж, жагсаж эхлэв. Энэ нь ердөө л УИХ-ын сонгуулийн дараа парламент бүрдэхэд намын бүлэг байгуулах хүсэлтээ УИХ-ын даргад УИХ-ын тухай хуулийн дагуу 24 цагийн дотор гаргана гэсэн хуулийн заалтыг зөрчсөнөөс үүдэлтэй. Уг нь, хуулиа биелүүлсэн бол тэд ингэж жагсах хэрэггүй байлаа. Харамсалтай нь тэд “Нэг ганц өгүүлбэрээс болоод манай нам бүлэггүй байх ёсгүй” гэж хандсан. Гэсэн ч тэдний, олонхийн бүлэгт гомдсон гомдлоо ингэж жагсаж илэрхийлсэн үйлдэл нь өөрсдөө төрийн эрх барьж байхдаа хууль биелүүлдэггүй зөнгөр “гар”-ууд байжээ гэсэн ойлголтыг нийгэмд өгсөн. Тэдний энэ жагсаал нь УИХ-ын чуулганы үйл ажиллагааг долоо хоногоор гацааж, хэлэлцэх байсан асуудлуудыг хойш нь чангаасан. МАН-ын буйдантай жагсаал нь энэ оны аравдугаар сарын 31-нд болсон юм. Энэ үйлдэл нь Төрийн ордны тухай хуулийг зөрчсөн учир буруутай хүмүүст хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн үүргийг УИХ-ын дарга З.Энхболд ажил хариуцсан хүмүүст өгсөн билээ.
6. У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээс татгалзсан дөрөв дэх хүн боллоо
МАН-ын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж УИХ-ын гишүүний сэнтийд заларсан У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ татгалзав. Түүний эл үйлдэл нь Монголын парламентад байгаагүй шинэ үйлдэл биш боловч, сүүлийн үед улс төрийн соёл гэж ярих болсон улстөрчдөд жинхэнэ соёлыг харуулсан гэж судлаачид, улс төрийн хүрээнийхэн дүгнэж байгаа юм. Түүнийг ийн гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан үйлдлийг хэвлэлийнхэн янз бүрээр тайлбарлаж байсан. Тухайлбал, түүнийг хууль хүчний байгууллагынхан бор оймсоо бэлдээд байж бай гэж хэлсэн гэж бичиж байхад нөгөө хэсэг нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бэлтгэлээ базааж ийн зодог тайллаа гэж байв. Гэтэл үнэн хэрэгтээ У.Хүрэлсүх УИХ-ын дарга З.Энхболдод гаргасан өргөдөлдөө ар гэрийн шалтгаанаар гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж байна гэдгээ дурьдсан байлаа. Ийнхүү намын нэр сольсноос болж нам сонгуульд ялагдвал хариуцлагыг нь би хүлээнэ гэснийхээ төлөө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албаа өгөөд байсан У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүний албаа өгөөд сул иргэн боллоо.
7. УИХ-ын гишүүн Д.Арвин МАН-ын орхиж, АН-ын сонголоо
Түүний энэ үйлдэл нь мөн л шинэ зүйл биш ч олны анхаарлыг татсан бас нэгэн үйлдлийн нэг яах аргагүй мөн. Түүний өмнө УИХ-ын гишүүн Ц.Цолмон МҮАН-аас гарч МАХН руу орсон ч төдийлэн их шуугиагүй. Харин Д.Арвин жинхэнэ шуугиан тарьсан. Тэрээр дахин санал хураалтын дүнд журмын нөхөр Б.Батзоригийг ардаа үлдээж УИХ-ын гишүүн болсон. Гишүүний тангаргаа өргөсөн даруйдаа л УИХ-ын чуулганы АН-ын жигүүрт хамт тангараг өргөсөн Г.Батхүүгийн хажууд тохой нийлүүлэв. Үүнээс үүдэн Д.Арвин намаасаа түдгэлзэж байна гэсэн мэдээлэл цацагдаж бараг нэг долоо хоног өнгөрөхийн даваанд тэрээр МАН-аас татгалзаж байгаа өргөдлөө цахим цацав. Ингээд АН-ын дарга Н.Алтанхуягаас шинэ намынхаа батлахыг гардаж, АН-ын жинхэнэ гишүүн боллоо. Тэрээр үүнийгээ өөрийнх нь эх орон ард түмнийхээ төлөө дэвшүүлж байсан олон санал санаачилгыг МАН, түүний удирдлага болсон хэдхэн олигархи хэзээ ч дэмжиж байгаагүй, одоо энэ бүхнээ АН-тай хамтран хэрэгжүүлэх боломжтой болж байна гэж тайлбарласан билээ.
8. Хууль ямар байдгийг хууль батлагчдад харууллаа
УИХ-ын сонгуулиар хэд хэдэн тойрогт маргаан гарч, УИХ-ын гишүүнээр сонгогдсон эрхмүүдийг эргүүлэн татав. Тухайлбал, Өвөрхангай аймаг буюу УИХ-ын сонгуулийн 10 дугаарт тойрогт МАН-аас нэр дэвшин олонхийн санал авсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татаж, маргаан үүсгэлээ. МАН-аас нэр дэвшигчдийн хувьд Сонгуулийн тухай хуулийг зөрчиж насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэх. Үүнээс болж шүүхийн шийдвэр тэдний эсрэг гарч, Г.Батхүү УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн. Харин дараагийн нэг гишүүн хэн бэ гэдгийг хүлээж буй. Мөн хууль хэрхэн яаж хэрэгждэгийг төрийн түшээдэд харуулсан дараагийн үйлдэл нь Увс аймгаас сонгогдсон Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар. Тэд сонгуулиар айлын гэр хөлсөлж авсан нэрээр сонгогчдод мөнгө тараасан нь баримтаар нотлогдож шүүх тогтоосон. Энэ мэтээр Монгол Улсын хуулийг хууль батлагчид нь хэрхэн зөрчдөг, харин хууль хэрхэн хэрэгждэгийг хууль батлагчдад харуулсан нь энэ оны улс төрийн онцлох үйл явдал яах аргагүй мөн болж байна.
9. АН Засгийн газраас гарч, МАХН гарна гэж айлгав
2008 оны сонгуулийн дүнг эсэргүүцсэн олон нийтийг эрх баригчид хүчээр дарж, таван хүний амь егүүтгэн, хэдэн зуун хүнийг баривчилж ял оноосон. Хэдэн арван хүн, үүн дотор цагдаагийн ажилтнууд гэмтэл бэртэл авсан. Эцэст нь ялсан, ялагдсан намууд болох МАН, АН хоёр хамтран эвслийн Засгийн газар байгуулан ажилласан ч 2012 он гараад АН хамтарсан Засгийн газраас гарахаа мэдэгдсэн нь улс төрийн хүрээний онцлох үйл явдлын нэг байлаа. АН-ынхан улс төрийн сонгууль ойртож байхад мөрийн хөтөлбөрөө боловсруулах, тэгээд ч өрсөлдөгчтэйгээ хамтраад нэг баг болон сонгуульд оролтой биш хэмээн ийм шийдвэр гаргасан бол МАН-ынхан “Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэгч боллоо” гэж матрын нулимс унагасан. Чухам ингэж зам салснаараа ч энэ хоёр нам сонгуульд тус тусдаа бие дааж оролцсон. Харин 2012 оны сонгуулиар байгуулагдсан Засгийн газраас МАХН гишүүдээ эргүүлэн татна гэсэн нь бас л дуулиан тариад амжсан. Тэд “Манай намын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байна. Бид Засгийн газарт хамтарч орохдоо “Улс төрийн хэлмэгдүүлэлтийг зогсооно” гэж гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байлаа. Гэхдээ Засгийн газарт хамтраад байгаа “Шударга ёс” эвсэл өөрөө бас хоёр намын нэгдэл юм болохоор МҮАН нь Засгийн газраас гарахгүй гэсэн нь асуудлыг ингэсхийгээд намжаасан гэж болно.
10. Аймгийн 12 Засаг дарга АТГ-т шалгуулжээ
Энэ оны улс төрийн хүрээнд өрнөсөн бас нэгэн онцлох зүйл бол Засаг дарга нарын хэрэг байв. 21 аймаг, есөн дүүргийн Засаг даргаас 12-т нь АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Тодруулбал, Орхон аймгийн Засаг дарга асан Д.Оюунбатыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт буруутгаж ял оноосон ч, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан. Харин Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхөд шүүхээс 5.1 жилийг хорих ял оноогоод ялыг нь эдлүүлж буй. Энэ мэтчилэн Багануурын Засаг дарга Ц.Сандаг-Очир, Ховдын Г.Нямдаваа, Өмнөговийн Б.Бадраа, Увсын Цасчихэр, Сонгинохайрханы Ц.Болд гээд АТГ-т шалгуулсан Засаг дарга нарын цувааг нэрлэвэл урт дараалал үүснэ. Хамгийн гол нь ийн олон Засаг дарга шалгуулж байсан түүх өмнө нь мөн л байгаагүй юм. Тиймээс үүнийг улс төрийн хүрээний нэгэн онцлох үйл явдал гэж үзлээ. Энэ хүмүүсийн заримынх нь хэргийг АТГ өнөөдөр ч үргэлжлүүлэн шалгаж байгаа билээ.
Эх сурвалж: www.assa.mn |
| 2012 оны Улс төрийн онцлох үйл явдал |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (2) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Баяр гуайд Монголын төрийг аймшигт мангас, чөтгөрөөс салгаж өгсөнд баярлаж баршгүй явдаг шүү.Даанч өөрийгөө золиослосон болохоос.Одоо хүртэл салахгүй гээд л мөн ч байдгаараа үзэж байна даа тэр буг чөтгөр Баабарын хэлдгээр. Арай хэдэн жил байсан бол ч та бид их зүйл хийх байсан даа. Баяр гуай ингэж өгөөд яваагүй бол өдийд Монголд юу болж байхыг бодохоос ч аймаар санагддаг. Юун нийслэлээ хөгжүүлэх, бөглөрөө арилгах...
2012-12-31 | 12:15:36 | 90.188.51.93 | |
Зочин Энэ Элбэгдорж Хурц Бадамжунай Нямдорж Дорлигжав Баяр мэтийн хулгайчууд бурхангүй газар бумба галзуурна гэж үнэн даварч байгааг АН МАН хан зарим тэр намуудын гаралтай хуулийнхан дуугуй байгаад байх нь тэднийг намайг хэн хэлж нохоог хэн саахав? Гэж бодогдуулж байж болохийм! Тэгвэл харин гонжийн жоо голионы баас болно шүү! Нийлж луйвар авилгал хийж бие биенээ хаацаалж та нарыг дахин дахин идэж уугаад ямар ч захиргаагүй авирлахыг олон хүн улам үзэн ядаж тэвчихгүй болхыг та нар амсахаараа нэг болно доо! Үнэн юм үнэнээрээ сайхан гэдгийг харна гайгүй. Бүгд байх байрандаа тавигдна, харж л бай! Юм нэгээр дуусдаггүй юм! Энхбаяр Ерөнхийлөгчийг хэлмэгдүүлж хилсээр ингэж ял тулгахыг тэвчээд суухгүй! Элбэгдорж төгцөг даруй ОГЦОРОО!!! Хууль бусаар болсон новш минь ЗАЙЛАА!!!
2012-12-28 | 23:33:49 | 220.113.12.242 | |
|
|
|
|
|

Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
Э.Хүрэлбаатар: Мөрөөдсөн, бодсон, сэтгэсэн, зүтгэсэн, хийж хэрэгжүүлсэн 09:24 “Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа.
|
“Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа. »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна 13:20 Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах
|
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах »»
|
|
Тэнэгэр говийн тэмээчдийн баяр үргэлжилсээр байна 10:45 Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг
|
Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг »»
|
|
Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|