 |
|
 |
|
Д.Данзан: Сумьяабазар баахан доллар ярих болж, гэхдээ бөхийн өргөө босоход таван төгрөг ч хандивлаагүй шүү дээ |
|
|
 |
|
 |
Д.Данзан: Сумьяабазар баахан доллар ярих болж, гэхдээ бөхийн өргөө босоход таван төгрөг ч хандивлаагүй шүү дээ
2013-01-03Барин тавин баримттай зүйлийг царайны хувиралгүй мэлийтэл худлаа яриад байх чинь жудгаа алдаж яваагийн гэрч бус уу ? 
Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн, Монгол Упсын соёлын гавьяат зүтгэлтэн, физик-математикийн ухааны доктор Довдонгийн Данзантай “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Н.Гантулгын хийсэн ярилцлагыг тус сониноос зөвшөөрөл аван нийтэлж байна.
-Сүүлийн үеийн бас нэг шуугиан бөхчүүдийн хэрүүл, тэмцэл болоод байна уу даа. Д.Сумъяабазар аварга саяхан телевизээр яриа өгсөн. Түүний дараа А.Сүхбат, Д.Сумъяабазар нарын аваргууд, арслан Х.Мөнхбаатар нар мөн л цуврал лекц явуулж үзэгчдэд хүргэлээ. Үүнд тайлбар өгөхгүй юу? -А.Сүхбат аварга, Х.Мөнхбаатар арслан нарын лекц яах вэ. Тэр хүмүүс лекцээ явуулж л байг. Харин Монгол Улсын аварга, дотночилж хэлбэл дүү Д.Сумъяабазарын телевизээр ярьсан, олон давтсан яриа хөөрөөний тухайд өөрийн бодлоо хэлье. Миний бие аваргын яриаг сонсоод эхэн үедээ нэг их ач холбогдол өгөөгүй. Ер нь ч тэгээд магтаалд хөөрч, шүүмжлэлд сөрвөлздөг нас минь нэгэнт өнгөрсөн болохоор төвөг цаашаа л гэж бодсон. Тэгтэл ойр дотнын бүхий л хүмүүс “Худал зүйлийг олон давтахаар үнэн болдог” шүү гэж сануулаад байна. Энэ нь намайг Сумъяа аварга-дүүгийн ярианд хариу өгөөч гэсэн үг хэмээн ойлголоо. Эрхэм дүүгийн яриа баахан бухимдангуй, гуниг харууслын аястай, уур уцаартай, омог шартай, бас ч шаггүй жүжиглэлтэй, нэг үгээр хэлэхэд баахан нисваанистай боллоо. Уур, мунхаг, шунал, атаархал, омог эдгээрийг нисваанис буюу сэтгэлийн таван хор гэдгийг манайхан мэднэ дээ. Нэгд, аваргын ярианд хүн үнэмшимгүй зүйл их, өөрөө өөрийгөө үгүйсгэсэн логик алдаа арвин байна. МҮБХ-ны хийсэн нэр төртэй олон ажил түмний нүднээ ил байгааг зориудаар үл анзаарчээ. -Сумъяа аварга “Бөхийн ёс зүйг сайн сайхан болгохын тулд би санаачлан аваргуудын зөвлөл байгуулсан, аймаг цэргийн цолтой бөхийн барилдааныг Р.Сэддорж санаачилсан” гэсэн байна лээ. Энэ эрхбиш үнэн биз дээ? -Худлаа. Үнэн нь гэвэл их өөр юм. Тэртээ 1973 оноос бөхөд элэгтэй хүмүүсийн санаачилгаар алдаг оног зохион байгуулж байсан аймаг, цэргийн цолтой болон залуу бөхийн барилдааныг 1990 оноос МҮБХ сургалтын шинжтэй болгон өөрчилж 17 жил тасралтгүй явуулсан. Үүний дараа 2007 онд аймгийн заан Р.Сэддорж гэдэг хүүг энэ барилдааны менежерээр авч үүрэгжүүлэхэд тэрээр барилдааны менежментийг шинээр хийж, маш сайн ажиллаж байсныг МҮБХ ямагт өндөр үнэлдэг. Харин мань хүн тодорхой шалтгааны улмаас МҮБХ-оос халагдсаныхаа дараа Д.Сумъяабазар нарын залуу аваргууд дээр очин “Аваргуудын зөвлөл” байгуулан МҮБХ-г удирдан ажиллаж болох тухай санал гаргаж дүрэм номыг нь боловсруулсан дуулддаг. Түүнийг нь Д.Сумъяабазар нар дэмжин ийм зөвлөл байгуулж бөхийн холбоог удирдлагадаа авъя гэж санал нийлсэн байдаг юм. Ийм болохоор аваргуудын зөвлөлийн санаачлагч нь хэн бэ гээд зохиогчийн эрх авах бол тэр нь Сумъяабазарт биш Сэддоржид очих ёстой. Бусдын санааг өөрийнх болгон ярих чинь нэгэн төрөл луйвар биз дээ. Өөр нэг залруулах зүйл нь аймаг, цэргийн цолтой болон залуу бөхийн барилдааныг Сэддорж санаачлан бий болгосон гэдэг нь бас л худлаа. Энэ барилдааныг судлаач, бөхийн тайлбарлагч Г.Баярцэнгэл санаачлан 1973 онд эхлүүлж улмаар МҮБХ 1990 оноос өвлөн авч хөгжүүлснийг Монголын оюуны өмчийн газраас баталгаажуулан Г.Баярцэнгэл гуай, бидэнд оновчтой саналын гэрчилгээ олгосон нь бий. Барин тавин баримттай зүйлийг царайны хувиралгүй мэлийтэл худлаа яриад байх чинь бүх юманд ийн ханддаг болж, жудгаа алдаж яваагийн гэрч болох бус уу. Ах хүний хувьд, эр хүний жудаг, шударга ёсыг цаг ямагт эрхэмлэдгийн хувьд ингэж сануулмаар байна. -Монгол бөхийн хөгжилд ахиц дэвшил гараагүй. 1990 оноос өмнө бөх бодлогоор сайн хөгжиж байсан” хэмээн аварга үзээд байгаа. Үүнтэй санал нийлэх үү? -Түүнийг хүүхэд байх үед буюу аавыг нь ид барилдаж байхад Долгорсүрэн гуай оролцсон 24,36,48, хааяахан 64 бөх Спортын төв ордон, Хоршоолол нийгэмлэгийн зааланд барилддаг байсан. Хорин хэдэн бөх, гучин хэдэн бөх гэдэг дэндүү цөөхөн биз дээ. Тэгвэл өнөөдөр улс, аймгийн цолтой бөхчүүд ахалсан барилдаанд 224-256 бөх, аймаг, цэргийн цолтой болон залуу бөхийн барилдаанд мөн 256, сумын цолтой болон залуу бөхийн барилдаанд 500-600 бөх барилдаж байна. Зориудаар хязгаарлаж байж ийм тооны бөхчүүд зодоглож байна. Энэ ахиц дэвшил биш үү. Мөн монгол бөх өөрийн ордонтой, өөрийн хэвлэлтэй, бөхчүүд цолны хишигтэй, ядарч зүдрэхдээ яваад очих байгууллагатай, орон тооны удирдлагатай, бүгдээрээ цуглаж хуралдаад өөрсдийнхөө асуудпыг шийдчихдэг дүрэмтэй, хуралтай, үндэсний бөхөд гаргасан амжилтаараа гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар болдог боломжтой боллоо. Энэ бас ахиц дэвшил биш гэж үү. За тэгээд бөхийн бай байна. Ерээд оноос өмнөх үед заал танхимд түрүүлсэн бөхийн бай 50 төгрөг байсан. Мөнгөний ханш энэ хугацаанд 1000 дахин унасан гэх яриа бий. Түүнийг би талх, гурил, мах, цагаан архи гээд олон зүйл дээр тооцож үзсэн. 1000 хүрэх ч үгүй юм билээ. Тэрхүү тооцоотоор аваад үзэхээр 50 төгрөг байсан түрүү бөхийн бай 50.000 төгрөг болох ёстой. Тэгвэл өнөөдөр түрүү бөх барилдааны зэрэглэлээс хамаарч 850 мянгаас хоёр сая төгрөг авч байна. Ханш уналтыг тооцоход бөхийн бай 17-40 дахин өсчээ. Энэ мэтээр дээр бичсэнээс өөр олон дэвшил монгол бөхөд гарсан. Тодруулбал ерэн оноос хойш 40 шинэ зүйлийг монгол бөхөд хийсэн юмаа, бид. Энэ тухай тусгай ном бий, түүнийг уншаасай гэж дүүд дахин дахин хүсье. -Бөхчүүдийн найрааны асуудлыг бас л та хэдтэй холбодог доо? -Эрхэм дүү ам нь халаад ирэхийнхээ үест “Найраа байсан, одоо ч байгаа, бөхийн нэр хүнд, монгол бөхийн үнэт зүйл хаачив, энэ бүхэнд МҮБХ буруутай" гэж ихээхэн уур хилэнтэй хэлж байна. Мэдэхгүй хүн харвал МҮБХ-г харааж, Сумъяабазарыг шагшихаар. Бид 1990 оноос эхлэн дүрмээр, бөхчүүдийн ёс зүйгээр, ухамсраар найрааг арилгах гэж янз бүрээр оролдсон. Улсын цолтой 35-аас дээш насны бөх наадамд шөвгөрвөл нэмэлт бай олгож үзлээ, цолны хишгийг улсад шөвгөрсөн амжилтын олон цөөнийг нь харгалзан ялгавартай олгодог журам мөрдлөө, алдрын залаа бий болгож, шөвгөрсөн амжилтыг нь олны нүднээ ил болгон сурталчиллаа, сонин сэтгүүлээр, яриа таниулгаар ухууллаа, ятгалаа, үр дүн санасанд хүртэл гарсангүй. Иймээс 2002 онд ихээхэн дуулиан шуугиан тарьсан шинэчлэл хийж, цол олгодоггүй байсан зургаа ба наймын давааг цолтой болгож, ижил цолтны илүү амжилттайг нь түрүүлэн ам авдаг болгож, наадмын дөрвийн давааг оноолтоор барилдуулсан суурь өөрчлөлт хийсэн. Уг шинэчлэл монгол бөхийг аварсан. Хавтгай найрааг 70-80 хувь бууруулж чадсан. Өмнө нь хэнийг цолонд хүргэхийг хэсэг хэсгээрээ нэгдсэн бөхчүүд цагаан сарын үеэс ярьж тохирон, наадам нэгийн даваанаас тусгай “зохиол”-оор явдаг жүжиг болсон байсан. Ийм байдлаар цолтон төрж ард түмэн бөхөө үзэхээ больж монгол бөх мөхлийн эрмэгт хүрээд байсан. Одоо найраа 20-30 хувь байгааг бид хүлээн зөвшөөрдөг. Арилгах гурван арга бий. Үүний хоёрын тухай бишгүй ярьж, бичсэн дээ. Нэг нь бөхчүүд ухамсраараа болих, нөгөө нь төрийн хүчирхийлэл буюу хууль гаргаж хэрэглэх юм. Бөхчүүдийн ухамсарт найдаад засрахгүй нь харагдаж байна, бас хууль гаргах хялбар биш, тэгээд ч энэ асуудлыг хуулиар зохицуулах нь ёс суртахууны хувьд зохимжгүй. Иймээс гурав дахь аргыг хэрэглэх ёстой. Ирэх оноос ард түмэнтэйгээ хамтран хэрэгжүүлнэ гэж бодож байна. Эндээс мэдэгдэхүйц үр дүн гарна. Эрхэм дүү бөхчүүдэд хангалттай мөнгө өгч мөнгөнд шунахгуй болтол амьдралыг нь сайжруулах замаар найрааг зогсооно гэснээ Эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулж төрийн хүчирхийллээр зогсооно гэж өөрөө өөрийгөө үгүйсгэн хэлж байна. Бодит амьдрал дээр амаараа хэлж байгаа тэр их мөнгийг чинь хаанаас олох билээ, тийм мөнгөтэй болголоо гэхэд найраа хийхгүй гэхийн баталгаа нь бас хаана байгаа билээ. Сумъяа аваргын барин тавин хэлж байгаа шиг нэг бөхөд дор хаяж 200-300 сая төгрөг өгөөгүйдээ МҮБХ буруутан болох хэрэг үү. Ийн огт бодлогогүй зоргоороо ярьж болохгүй ээ. Харин түүнийхээ оронд уг асуудлыг хэрхэн шийдэх тухай тулхтай бодож үзэх ёстой. Ер нь тэгээд хүний шуналыг мөнгөөр хангаж дуусдаггүй юм. Давстай усыг уух тусам ам улам их цангахын адил шунал араас нь хөөцөлдөх дутам гүйцэгдэшгүй, барагдашгүй юм л даа. Сумъяабазар бөхийн холбооны ажлаас гэгээн юм олж харахгүй байгаа шигээ бас энэ үеийн бөхчүүдийг бүгдийг нь хавтгайруулан доромжилж байна. -Тийм үү, наад яриагаа жаахан дэлгэрүүлээч? -Бөхчүүдийг удаан барилддаг, зугтахаас өөр барилдаан мэдэхгүй, жудаггүй, бүгд найраа хийдэг, штангаас өөр юм хийдэггүй, 10 минут гүйгээд ир гэхэд чадах хүн нэг ч байхгүй, үүнийг би баттай батална зэргээр омогдлоо. Мөн их омогтой байна аа даа, аварга минь. Энэ зуурт хэлэхэд, омог бол өөрийгөө бусдаас илүү дээр гэж хөөрөн бодох буруу сэтгэл шүү дээ. Омогтой хүн бусдыг дандаа өөрөөсөө доош, муу гэж сэтгэн, юм болгонд дээрэнгүй муу сэтгэлээр хандан, өөрийнхөө буй байдлыг бусдаас илүү гэж үздэг. Омогт сэтгэлээс салахын тулд бусдыг өөрөөсөө илүү хэмээн сэтгэж, хүндэлж сурах нь чухал. Одооны зохих боловсролтой ихэнх бөхчүүд архи дарс, элдэв муу зуршлаас хол, олныхоо хайрыг даан сайхан барилдаж яваа бөгөөд залгамж үе нь хэдэн зуугаараа яралзан гарч ирж байгааг яагаад харахгүй, үнэлэхгүй байна вэ. МҮБХ-ны ажил сайн яваа, монгол бөх, бөхчүүдийн нэр хүнд өндөр, ирээдүй нь гэрэлтэй болохоор л залуус чөлөөт бөх рүү биш үндэсний бөх рүү хошуураад байгаа юм. Үүнийг чи буруугаар ойлгон МҮБХ чөлөөт бөхийн хөгжлийг тасалдуулж байна гэж хэлэв ээ дээ. Бид ч яахав, хүмүүс дүүг юу гэж ойлгох бол. Чамаар жишээд бөхчүүдийг юу гэж ойлгох бол гэхээс яс хавталзах юм. Мөн “Бөөрөнхий байшин барих юу ч биш, түүнийг ард түмэн 10 төгрөгтэй нь таван төгрөгөө, хоёр хоньтой нь нэг хонио өгч байж босгосон, төр мөнгө өгсөн, малгай залаа, тэмдэг юу ч биш, ном бичих шинэчлэл биш, 10.000 бөх барилдуулах юу ч биш, бөхийн өргөөг одоо хэдийг л бол хэдийг барина, бөхийн өргөөний тухай нухацтай ярина" хэмээн гараа савчин, шазуураа зуун, үзэн ядсан өнгөөр хэлж байна лээ. Ард түмний нэг болох заан цолтой ид барилдаж, мандаж байсан Сумъяабазар таван төгрөг ч өгөөгүйг, 40 сая малтай монгол 20 сая малаа Бөхийн өргөөнд өргөөгүйг, улсын хэмжээгээр 526 хүн л хандив өргөснийг, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын ард түмний хандивласан 200 хонийг сумын Засаг дарга Г.Батжаргал гэдэг хүн тууж ирж өгснийг, Хэнтий аймгийн Галшар сумаас хандивласан 16 адууг МҮБХ- ны ажилтан Ц.Үнэнбат очиж тууж ирснийг баримт түшин хэлье. Чи баахан доллар ярих дуртай болоо юу даа. Доллараас үнэ цэнэтэй зүйл байдаг юм шүү дээ. Ингэж их доллар ярьдаг хүн Бөхийн өргөөндөө таван төгрөг ч хандивлаагүйг, тийм сэтгэлгүйг би сая хэллээ. Нууцгүй үнэн ийм л байна. Ноднин бид 6016 бөх барилдуулж монгол бөхөө дэлхийн дээд амжилтаар бүртгүүлж амжсанаараа бахархаж явдаг билээ. Аваргад маань олон бөх барилдуулах амархан байгаа бол ирэх жил 20.000 бөх барилдуулаад дахин нэг дээд амжилт тогтоочихвол дэлхий бүр их гайхаж, монголчууд мөн ч их баярлана даа. Эрхэм дүү бас ном бичих юу ч биш, түүнийг ажил гэдэг юмуу гэж үзэн ядсан өнгөөр, ном бичдэг улс гомдмоор үг хэлж байна. Яаж ингэж болох вэ. Ном бичихийг ажил биш гэх нь алдас болохоор мунхаг зүйл биз дээ. -Та бид хоёрын яриаг уншсан олон хэтэрхий нэг талыг бариад байна уу даа гэж ойлгох вий. Гэхдээ Сумъяа аваргын мэдээлэлд хариу өгч буйг ойлгож байгаа болов уу. Одоо танаас допингийн талаар асууя. Юу гэж асууж буйг та гадарлаж л байгаа байх? -Эрхэм дүү биднийг “Бөхчүүдийг соён гэгээрүүлдэггүй, допингийн хор холбогдлыг хэлж өгдөггүй, та нар бөхчүүдээ анхаараач ээ, ажиллаач ээ, яасан арилчихсан дотортой улс вэ” гэж байна. Бид 2010 оныг “Бөхчүүдийн түгээмэл боловсрол, соёлын жил” болгон зарлаж, энэ хүрээнд танин мэдэхүйн дөрвөн цуврал ном гаргаж, барилдаж буй улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүддээ бүгдэд нь өгсөн. Боловсролоо түр хойш тавиад бөхийн бэлтгэлдээ хамаг анхаарлаа төвлөрүүлж байгаа залуус маань орчин үеийн шинжлэх ухааны ололт, чиг хандлага, бурханы дээдсийн айлдвар, нэрт хүмүүсийн сургаал, ахмад бөхчүүдийн замнал, алдаа онооны сургамж, зөвлөгөө, допинг гэгч хорт бодисын хор хөнөөл зэргийн тухай энгийн ойлгомжтой өгүүлсэн шижир мэт зүйлүүд орсон эдгээр номыг уншиж байна. Үүнээс хэдэн жилийн өмнөөс их хамба Д.Чойжамц, гавж Ё.Амгалан, А.Эйнштейний нэрэмжит шагналт, онолын физикч, шинжлэх ухааны доктор О.Лхагва, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, XX зууны манлай спортын зүтгэлтэн, МУСГЗ Р.Нямдорж, допингийн эсрэг үндэсний төвийн захирал асан доктор О.Амарцэнгэл нараар давхардсан тоогоор 3000 орчим бөхөд лекц уншуулсан билээ. МҮБХ-нд бусад урлаг, спортын салбараас давуутай нэг зүйл байдаг нь “Бөх” хэмээх 10 хоног дутам тогтмол гардаг өөрийн сонин юм. Бид сониндоо ахмад сайхан бөхчүүд, ид барилдаж байгаа бөхчүүдийн ярилцлагаас гадна Монголын нэрт эрдэмтэд, урлаг соёлын томчуудын яриа хөөрөөг байнга нийтэлж бөхчүүддээ хүргэж байна. Энэ соён гэгээрлийн ажил биш үү. Харин миний дүү чөлөөтийн бөхчүүддээ, циркчиддээ хэн нэг хүнээр лекц уншуулсан уу, ном, гарын авлага гар дээр нь тавьсан уу? “Допинг гэж юу вэ, түүнийг хориглохын учир”, “Допинг, түүнийг тойрсон асуудлаар дахин өгүүлэх нь", “Допинг: бөх, хууль, дүрэм, журам, сурталчилгаа, хариуцлага” гэсэн өгүүллүүдийг он дараалан “Бөх” сонинд нийтлүүлсээр ирлээ. Ер нь допинг хортой тухай шөвгөрөх анзаанд барилддаг 30 гаруй бөх байтугай жирийн ард иргэд ч мэдэхээр хугацаа өнгөрөөд байхад бөхөд допингийн хорыг нь ойлгуулсангүй хэмээн допинг хэрэглэсэн бөхийн бурууг бусдаас хайж суух нь аливаа асуудлын голыг олж чаддаггүй хүний ааш авир юм. -Найраа хийж ард түмнийг доромжилсон хэмээн Дундговийн бөхчүүдийн цолыг хүчингүй болгосон. Гэтэл уг шийдвэрт аварга маань сэтгэл дундуур байгаа юм уу даа? -Тийм юм шиг байна лээ. Ухаандаа энэ тухай танай сонинд ярилцлага өгч, ингэж бүхэл бүтэн аймгийн ард түмнийг доромжилж болохгүй гэж хэлснийг буруу зүйл гэж байна. “Найраа байна, бөхийн нэр хүнд унаж байна, найрааг устгах ёстой, устгахгүй даанч яав даа” гээд байгаа мөртөө найраа хийсэн бөхчүүдийг өмөөрч байгаа нь цаанаа бөхийн холбоог муутгах гэснээс биш, тэднийгээ өмөөрөөд байгаа юм биш байна л даа. МҮБХ, түүний удирдлага, ажилтнууд бөхөө хөгжүүлэхийн төлөө ажиллах, бөхчүүдийнхээ зөв сайн үйлсийг сурталчлах, алдаршуулахын зэрэгцээ болж бүтэхгүй байгаа, хууль дүрэм зөрчиж байгаа бөхчүүдэд арга хэмжээ авна, засаж залруулна, ийм ч үүрэгтэй. Тиймгүй бол МҮБХ байхын хэрэг юу байх билээ Бөхчүүдийн шударга бус, жудаг зөрчсөн үйлдэлд цаашид ч хатуу хандах болно гэдгээ энэ дашрамд дуулгая. Ам нээвэл уушги нээ гэдэг. Тиймийн учир ярианыхаа төгсгөлд аатай омогтой аваргадаа хандаж хэд гурван үг хэлэхийг хүслээ. Би гэдэг хүн 30 гаруй ном бичиж хэвлүүлсний дотор дан бөхийн сэдвээр бичсэн долоон ном бий. Бусад нөхдийнхөө 30 шахам номыг редакторложээ. Номондоо бусад зохиогчдын адил монгол бөх, бөхчүүдийг магтсан байхаас гадна тэднийгээ хайрлах, хамгаалах сэтгэлээр ёс зүй, жудаг чанар, архи тамхи, допингийн тухай илүүтэй бичсэн билээ. Монголд цор ганц байдаг “Бөх” гэдэг тэр найраглалыг ах нь бичсэн юм. Бөхчүүд цээжлээд уншиж явдаг юм билээ. Түүнд аавын чинь нэр бий. Миний дүү үг яриагаа жаахан бодолтой, хэнд юу хэлж буйгаа ойлгон ярьж байх хэрэгтэй шүү.
Эх сурвалж: “Бөх”
|
| Д.Данзан: Сумьяабазар баахан доллар ярих болж, гэхдээ бөхийн өргөө босоход таван төгрөг ч хандивлаагүй шүү дээ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд НОГДОЛ АШИГ тараах шийдвэрийг гаргажээ 09:57 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг »»
|
|
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна 08:43 Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн
|
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн »»
|
|
Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амиа алджээ 11:03 Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ 10:02 УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. »»
|
|
Зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдан дээрэмджээ 09:52 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож,
|
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, »»
|
|
Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгад оролцлоо 09:28 XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/
|
XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ »»
|
|
Илон Маскийн ирээдүйн орон сууц бодит болсон нь 09:20 Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа.
|
Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа. »»
|
|
Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо 09:13 Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм.
|
Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм. »»
|
|
Алба хаагчид 97 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа 09:11 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт »»
|
|
СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|