 |
|
 |
|
Д.Урианхай: Бие чинь эрүүлгүй, сэтгэл чинь хүчир хүнд гомдолтой байгааг би сайн мэдэж байна |
|
|
 |
|
 |
Д.Урианхай: Бие чинь эрүүлгүй, сэтгэл чинь хүчир хүнд гомдолтой байгааг би сайн мэдэж байна
2013-01-08Зохиолч Д.Урианхай МАХН-ын дарга Н.Энхбаярт хандан ил захидал бичжээ. Уг ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.  Сайн байна уу, миний эрхэм дүү ? Би чамайг хаана, аль газар нутгийн шоронд хаалга үүдэндээ харгалзагч манаатай эмгэнэн суугааг эс мэдэхийн эрхээр сониноор, илээр захидал бариулж, улс төрийн нууцлагдмал арга саамыг үл ухах, эрүүгийн ч, иргэний ч хуулийн заалтуудын ээдрээ төвгийг үл ойлгох хувийн буруутай толхи иргэнийхээ л бодол, сэтгэлээр чамайг өрөвдөх, амихандаа өмөөрөх, Монголынхоо нийгмийн сэтгэлгээний тэнэмтгийг гайхширахын учир л эл санаа шулуудан, амаа хамхин нуруугаа үүрэн алхаж эс тэвчихдээ, нүүрээр учирч эс чадах ч үгээр уулзсу! гэж бодогдоод энэхүү хэрэг багатай хэдэн үгүүлбэрийг таталж суунам. Чи бидэн хоёр олон жилийн дотно анд, олон ч нимгэн, зузаан ном Москвад ч, Улаанбаатарт ч цүнхнээсээ цүнхэндээ, суганаасаа сугандаа, өврөөсөө өвөртөө дамжуулан уншиж зэрэгцсэн номын садан, Эх орон-Монголоо дэлхийн бах болгохыг хатуулсан ганц гол зорилгын ахан дүүс билээ л. Би гэртээ орой, үдшийн бодлогошролынхоо цагаар эрхэм дүүгийн шинэ ном-“Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй”-г байн байн сөхөж, анхаарал төвлөрөн суудаг.
Англи хэлээс монгол хэлэнд чадмаг орчуулсан орчин цагийн Өрнийн сонгодог зохиолчдын үгүүллэг, улс төрийн онол сэтгэмжийн дэвтрүүд, орос хэлээс орчуулсан Л.Толстой, Н.Гоголь хоёр их багшийн суут туурьвилын ботийг чинь ч зав зайнхаа сиймхийгээр хичээл гарган хэлтэлж суусан хэвээр.
Нас сүүдэр минь тун өтгөрсөн болохоор залуудаа Монголоо хайрладаг байснаасаа хавь тэнцүүгүй ихээр хайрлах ухаан нитгэрч, боломж ч “хашгичиж” Монголоо өрөвдөх, заримдаа уйлах ч өдөр олшроод, сэтгэлийг минь өеглөх юм хийсэн, тийм гавьяа байгуулсан хүмүүстээ л ижий, ааваасаа ч илүү хайр хүрдэг болчихдог юм байна даа, дүү минь! Тэнэг толгойны “эргүү” байж ч мэднэ, гэхдээ, би энэ “эргүү үг” алдуулсан толгойныхоо гэмийг уучлахыг гагц ижий, аав хоёроосоо л гуйна, Бурханаас ч гуйхгүй!.. Дүү минь чи яаж байна? Бие чинь эрүүлгүй, сэтгэл чинь хүчир хүнд гомдолтой байгааг би сайн мэдэж буй ч /ганц би ч бус Монголын маань чихтэй, нүдтэй, мөрөн дээрээ “хүний толгой”-той хүн бүр мэдэж буй ч/ “Монгол хүн амны бэлгээр” гэж, “гэмгүй”-д гэтсэн “үнэгэн зэм”-ээр олсон өвчин эмгэг чинь төлдөр сайн илааршиж, сэтгэл оюуны чинь хат цаг өдрөөр зуунгишиж буй биз дээ? хэмээн асуун лавлахыг хүснэм. Эрхэм дүүгийн “Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй” номд манай нийгмийн удирдлагын “гал тогоо”-нд олон жилээр уур савсуулан “буцалж” буй олон давхар “ханан цаанах” асуудлыг задлан шинжилсэн, зөв онож тайлбарласан, шинжлэх ухааны дүгнэлтийн чанартай бүтээлүүд орсноороо Монголын нийгмийн эерэг, сөрөг үйл явцыг бодтой, шинжлэх ухаанчаар ажигладаг, туйлшрах хандлагаас ангидаар ойлгодог хүнд олон он солигдтол “ширээний ном” болохуйц хэрэгцээтэй ном болсныг баярлан дурьдахыг ч дашрамд хүснэ. Номын чинь утга агуулгыг бүрдүүлж буй нийтлэл, үгүүлэл, мэдэгдэл, хэлсэн үг, ярилцлагууд дотроос би Боб Делоны пост-модерн сэтгэмжийн ноцтой бодрол, бясалгал агуулсан, эдүүгээ цагийн хүн төрөлхтөнөөс “хүмүүн оршихуй”-н ноцтой ноцтой хэдэн асуулт шахамдуулан асуусан шүлгийн эх хийгээд орчуулга санаанаас эс элэрнэм. Чи эл алдарт шүлгийг орчуулан толилуулахдаа, өмнөтгөлдөө, уншигчдаас “Хүн юуны төлөө төрж амьдардаг вэ? Ер нь хэзээ хүн болдог вэ?” гэсэн “аймаар” асуулт асуусан байна. Асуултыг чинь одоо би бодохдоо, “Энхбаяр гэдэг монгол сэхээтэн энэ асуултыг хүмүүст тавихаасаа илүүтэй өөртөө тавьсан юм шиг байна. Магадгүй, надад ч тавьсан юм болов уу?” гэж ч надад бодогддог болоод байна. Боб Делоны тэрхүү “Blowing in the wind” шүлгийг бүрдүүлж буй олон асуултаас “Хүн “Хүн” гэж нэрлүүлэхийн янар хэр хол зам туулдаг бол? Тоож харах хүнгүй хүний дүр эсгэхийн янар толгойгоо хэд дахин гэдийлгэж сурсан байх ёстой бол?!” гэсэн айхтар асуулт бол хүн төрөлхтний түүхийн туршид хүн бүрд тавигдах асуулт байна. Ном бичгийн ширээний хүнд нэг иргэн ч ард түмэн, нэг уншигч ч ард түмэн, цаашлаад нэг хүн ч нийт хүн төрөлхтөн! Бичсэн үгүүлэл, захидал, орчуулсан бүтээлийг чинь уншсан ганц малчин, ажилчин, улстөрч, хуульч, инженер, бизнесмен, яруу найрагч, жүжигчин, зураач, оюунтан, эрдэмтэн байхад л тэр хүн ганц гээд ганцдахгүй, бүхэл бүтэн ард түмэн гэсэн үг, чи бүхэл бүтэн ард түмнийхээ сэтгэл оюунд “гэгээрлийн зул” бадамлууллаа гэсэн үг! “Blowing in the wind”-ийг чи маш ойлгомжтой сайхан орчуулж сонордуулсныг чинь би өөрөө байн байн сөхөхийн зэрэгцээ надтай уулзахаар гэрээр минь ирдэг залуус, хөгшдөд дандаа уншиж өгдөг. Заримд нь ч чадан ядан тайлбарлах хэрэг ч гардаг. Чиний мэргэнээр онож сонгосон, гадаад хэл, соёл иргэншлийн мэдлэг боловсролын хэшигт даллан орчуулсан энэ бэсрэгхэн шүлгэнд ямар гайхамшигтай уран хэллэгтэй гүн утга санаа яргаа вэ, Бурхан минь!.. Би бодохдоо, хүний аз жаргалд тийм ч олон, тоо тоймгүй их юм хэрэгтэй байдаггүй байх аа! гэж боддог, харин ч, тун ч тоймтой цөөхөн юм хэрэгтэй байдаг юм шиг санагдах болоод удаж байна. Тэр цөөхний төв голд нь хүмүүн бээр амь амьдралынхаа үнэтэй чацуулан боддог, жин тэнцүүлэн дэнсэлдэг, тэгээд үнэн голоосоо хайрладаг эх орон, ард түмэн хоёр нь л байдаг.
Үнэн голоосоо хайрладаг газар шороо, уул устай, сэрүүн тунгалаг ард түмэнтэй хүн л хамгийн дээд, хамгийн аугаа, хамгийн “атаархаж үхэм” аз жаргалтай хүн! Аз жаргалын агуулгын нөгөө том “гольдрол” нь - амьд сэрүүн ард түмэндээ өөрөө хайрлагдах! Өнөөдөр Монголын ард түмэн хэнийг бусдаас илүү хайрлаж байна вэ, хэнийг сэтгэлийнхээ голоос хүндэлж, нулимсаа унаган эвийлэхдээ эвийлж, нулимсаа арчин эмгэнэхдээ эмгэнэж байна вэ? Миний мэдэрч байгаагаар, - ганцхан хүнийг!.. Чамайг! Шоронгийн хоригдол Намбарын Энхбаяр чамайг!.. Би хэдхэн өдрийн өмнө сонин уншиж суугаад А.Тарковский “Хүний амьдралд аз жаргалаас ч илүү эрхэм нандин юм бий!” гэж хэлсэнтэй таарлаа. Тэр “Эрхэм нандин юм” чухам юу юм бол?! Би бодож бодож, өөртөө нэг хариу олсон минь гэвэл,- “Өөрийнхөө ард түмнээр үүрд хайрлуулах түүхэн үйл бүтээхийн зовлон!” гэх бодол! Энэ бодолд чи, чиний амьдралын замын Гэрэл, Харанхуй, түүхэн баярт “Дүүлэлт”, түүхэн эмгэнэлт “Газардалт”, ганц үгээр, - Чиний бахархалт амьдрал хөтөллөө. Намайг энэ шинэ бодолд хүргэсний чинь төлөө би чамд асар баярлаж байна, дүү минь!
Чиний бичсэн ном, орчуулсан бүтээлүүдийг оюун санааны гүн гэгээрэл, хөгжилд дэвшсэн хүмүүс олон үеэрээ шимтэн уншиж, бодлогоширч, бодол ойлголтоо хуваалцаж, мэргэд гэгээд ном хаялцах мэт дагсалдах эевэрүү цагийг миний ч, чиний ч нас эс гүйцэж үзэх магадгүйг эс үгүйсгэх ч түүх хэрэгтэйдээ түүхэн хөшөө сүндэрлүүлэхээ мэдэх өндөр соёлт, жинхэнэ ардчилсан ёст эриний түрлэг түрхэрэхүйд түүхийн “Өвөл” “Зун” өвөл, зунаараа ялгарч, эх орны минь “Үнэн”-ийг шүүн гэрэлтүүлэх хойчийн гэгээн шүүгч үр сад урьд улирсан цагийнхаа өвийг “Авах”, “Гээх” ухаанаар шүүрдэн толилж хэн нь хэн байсныг магадлан тогтоох нь “Өнөөдөр”-ийн архан шилээс “Маргааш” залгадаг шиг мадаггүйд баярлалтай ажим! Боб Делоны асуулт, А.Тарковскийн амьдралд аз жаргалаас илүүтэйд тооцон заавал олж “амтлах”-аар зүтгэхдээ бусад бүгдийг нулимсан өнөөх “нандин юм” л чиний амьдралын зорилготой давхцаж, алдар хүндэд чинь “Мянганы зам” засаж, тэмцэл, гавьяа, үйлсэд чинь “Хүний гараар бүтээшгүй хөшөө дурсгал”-ын үл ганхах бат “багана” болж тулаад байгаа юм биш үү дээ, хүүхээ? Эцэст, үг хумихад, эрдэмт хүнд өчүүхмэд өвгөн юу ч захиж сургамжлах билээ, гэхдээ, хоолойд нулимстай тороод буй хэдэн санаагаа хэлж ёсолсу! -Эрдэм чадлыг илт хураасан хэн бээр ч нарны гэрлээс халхлагдлаа ч номын илчээс юун хагацах! Шөнийн урт өдрийн уртаас зумалдаг сар, улиралд даарав ч өдрийн урт шөнийн уртаас хороон эзэгнэдэг сар, улиралд дэлхийн эргэлтээр эрхгүй залгагддагыг амьтанд довтлогч арслан, бар ч, арьсанд шигдэн бээгч хачиг, хувалз ч хориж эс чадахын үнэнээс сэтгэл, итгэлээ эс алслуулахыг огоот хичээвээс өөрт юутай эрхэм тус! -Үхэр мөргөхөөр дайрваас, хэрэв, гарт модгүй бол, зугатах ба зайлах нэн чухал! Зайлах хийгээд зугатахын шалтгаан нь гэхүл, ухааны айдас буй. Айдас зоригт хүмүүнд ч буй, хулчгар хүмүүнд ч буй, айдас бээр хүмүүний доторх эгэл жам ёс тул ичих, зөрөх нь үл хүсэгдэхүй хэмээнэм. -Эмчилгээ, асаргаанд бүү цааргал, басхүү, бүү омтгойд! Хөлийн хуруу хөдөлж бүхүйд гарын хуруу дагах нь дамжиг багатай байх ч юу магад!.. -Хамгийн гэгээн Ирээдүй, гэгээн амьдрал хаа, хэзээ? гэвээс, хайрладаг олон “Том” юмстай хүний л сэтгэл бодолд он улиран орогнодог агаад “оньс огтлох”-ын үнэнийг гэтэлсэн хойно ч тусгаар үл үлдэн, цаггүй, хилсгүй, айдас, хясалгүйгээр “мөнх бус”-ын эрхэд тэрсэн үргэлжилнэ. А.С.Пушкин 1827 онд бичсэн, “Во глубине сибирских руд Храните горьдое терпенье. Не пропадет ваш скорбный труд, И дум высокое стремленье!” гэж эхэлдэг төгс шүлгийг чи мэднэ. Монголд эрт орчуулагдсан. Хэн орчуулсан ч билээ, миний ой той баахан бүдэгрээд сайн эс сананам. Бас, 1818 онд Чаадаевт зориулсан, “На обломках самовластья напишут наши имена!..” гэж төгсдөг алдарт шүлэг бидний цээжинд хоногшоостойг ч чи надаар сануулалтгүй санаж байгаа! Дурьдсан шүлгүүдийг чи утга, аялгуу төгсөөр, орос эхэд нь дүйлгэн дуун хөрвүүлж, цонхоороо сүвлэгдэх нар, сарны туяатай инээмсэглэлцэж суувал, харин ч, “сохорсон биш завших”-ын элэглэлт инээд цалгиах тустайдаг шүү! Чиний “залагдан” суугаа наад тусгай “лаврин”-д чинь номтой хүн нь номондоо гүнзгийрч хойшид залгах гавьяат үйлсээ сийрэгхэн бодон ягшуулж суухад, гэмтэн хүн нь гэм буруугаа гэмшин үүрч хориг цээртэй хоногоо гэгээрэн барахад харин ч чимх “тус”-тай “чөлөөт” газар байх шүү дээ! Энэ бодол минь, мэдэх ёстойг эс мэдсэн өтөл хүний бодол байх магадгүй ч тоглоом тохууд бүү аваарайдаа!.. За, үүгээр чамайг залхааж магадгүй эл сувс үгтэй, хэлбэр нь захидал мэт, хэрэг тус нь дэвхрэг мэт, эдгээр, өчүүхэн хэдэн хуудас дүүрэн яншааг барж, ам амсар задгай дугтуйд шургуулая даа, дүү минь! Эдүүгээ өдөр, хүмүүн олонхийн сэтгэл, анхаарал тун ч харамсалтайгаар пайтангишсан цаг тохиосон нь “аквариум” хоргон дахь олон өнгийн хайрст загас шиг илт ч, яахав ээ, үсэг муруй ч үг шулуун гэдгийг дотроо бодоод номын ахаас номын дүүд улигласан эл цөөн хуудсыг гэрээсээ дашлуулан ёслов! Дорд ах: Улаан ямаат Дамдинсүрэнгийн Урианхай. /“Бодь сэтгэл, эв хамт ёс”-Ганцаарчилсан хөдөлгөөн/
|
Д.Урианхай: Бие чинь эрүүлгүй, сэтгэл чинь хүчир хүнд гомдолтой байгааг би сайн мэдэж байна |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (5) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин сайхан захидал болжээ үнэн сэтгэлийн
2013-01-09 | 08:50:45 | 203.169.49.54 | |
Зочин Их сайхан захиа байна. Алсыг харж уужим байх хэрэгтэй. Биеэ сайн сувилуулж эрүүл болох хэрэгтэй. Энхбаяр ерөнхийлөгчийн эргэн тойронд жаахан онцгүй хүмүүс байх юмаа. Урианхай гуайн хэлснийг их сайн бодож , ойлгож хэрэгжүүл. Гүнзгий утга санаатай, сайхан захидал байна. Цолмон ер нь ухаантай байх хэрэгтэй шүү
2013-01-09 | 07:48:12 | 202.9.47.131 | |
Зочин УРИАНХАЙ ЗОХИОЛЧ ИХ САЙХАН ЗАХИА ЭНХБАЯР ЕРӨНХИЙЛӨГЧИД БИЧСЭН БНА. УХААНТАЙ ХҮН ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙСАН АНДАА АГУУ ХҮН ГЭДГИЙГ ХАРУУЛЖ ҮНЭН ЗӨВ ҮНЭЛСЭН НЬ СЭТГЭЛД ДУЛААХАН БН. ӨНӨӨДРИЙН ИНГЭЖ АНДЫГ НЬ ХҮЧЭЭР ХЭЛМЭГДҮҮЛСЭН БОХИР УЛС ТӨРИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БУЙГАА ИЙН ӨВӨРМӨЦ ОЮУНЛАГААР ИЛЭРХИЙЛЖ БАЙГАА УРИАНХАЙ ЗОХИОЛЧ АВЪЯСЛАГ МАНАЙ ЦӨӨХӨН ТОМ ЗОХИОЛЧИДЫН НЭГ. ЭНХБАЯР ЕРӨНХИЙЛӨГЧ УРИАНХАЙ ЗОХИЛЧ НАР ӨӨРСДИЙН ГЭЭЛЭГ ЕРТӨНЦТЭЙ ЯРИХ БАЯН УРАН БҮТЭЭЛТЭЙ НИЙТЛЭГ АДИЛХАН ӨНДӨР УРЛАГИЙН МЭДРЭМЖ СОНИРХОЛТОЙ ЗӨВХӨН ЭНЭ ДЭЭДСҮҮДИЙН ОРШИНОН ТОГТДОГ ӨРГӨН ОРОН ЗАЙТАЙ МОНГОЛЫН ЖИНХЭНЭ СЭХЭЭТНҮҮД. МОНГОЛ ХҮНИЙ ЖУДАГ ЁСООР ЯДАРСАН ҮЭД НӨХРИЙН ЧАНАР ГЭЖ ЭНЭ Л БАЙНА ДАА. ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНХБАЯРЫГ ДАРУЙ СУЛЛАЖ ЦАГААТГАХЫГ ӨНӨӨДРИЙН ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮДЭЭС ХҮСЧ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА
2013-01-08 | 20:57:08 | 68.71.52.32 | |
Зочин УРИАНХАЙ ЗОХИОЛЧ ИХ САЙХАН ЗАХИА ЭНХБАЯР ЕРӨНХИЙЛӨГЧИД БИЧСЭН БНА. УХААНТАЙ ХҮН ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙСАН АНДАА АГУУ ХҮН ГЭДГИЙГ ХАРУУЛЖ ҮНЭН ЗӨВ ҮНЭЛСЭН НЬ СЭТГЭЛД ДУЛААХАН БН. ӨНӨӨДРИЙН ИНГЭЖ АНДЫГ НЬ ХҮЧЭЭР ХЭЛМЭГДҮҮЛСЭН БОХИР УЛС ТӨРИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БУЙГАА ИЙН ӨВӨРМӨЦ ОЮУНЛАГААР ИЛЭРХИЙЛЖ БАЙГАА УРИАНХАЙ ЗОХИОЛЧ АВЪЯСЛАГ МАНАЙ ЦӨӨХӨН ТОМ ЗОХИОЛЧИДЫН НЭГ. ЭНХБАЯР ЕРӨНХИЙЛӨГЧ УРИАНХАЙ ЗОХИЛЧ НАР ӨӨРСДИЙН ГЭЭЛЭГ ЕРТӨНЦТЭЙ ЯРИХ БАЯН УРАН БҮТЭЭЛТЭЙ НИЙТЛЭГ АДИЛХАН ӨНДӨР УРЛАГИЙН МЭДРЭМЖ СОНИРХОЛТОЙ ЗӨВХӨН ЭНЭ ДЭЭДСҮҮДИЙН ОРШИНОН ТОГТДОГ ӨРГӨН ОРОН ЗАЙТАЙ МОНГОЛЫН ЖИНХЭНЭ СЭХЭЭТНҮҮД. МОНГОЛ ХҮНИЙ ЖУДАГ ЁСООР ЯДАРСАН ҮЭД НӨХРИЙН ЧАНАР ГЭЖ ЭНЭ Л БАЙНА ДАА. ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНХБАЯРЫГ ДАРУЙ СУЛЛАЖ ЦАГААТГАХЫГ ӨНӨӨДРИЙН ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮДЭЭС ХҮСЧ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА
2013-01-08 | 20:56:37 | 68.71.52.32 | |
Зочин УРИАНХАЙ ЗОХИОЛЧ ИХ САЙХАН ЗАХИА ЭНХБАЯР ЕРӨНХИЙЛӨГЧИД БИЧСЭН БНА. УХААНТАЙ ХҮН ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙСАН АНДАА АГУУ ХҮН ГЭДГИЙГ ХАРУУЛЖ ҮНЭН ЗӨВ ҮНЭЛСЭН НЬ СЭТГЭЛД ДУЛААХАН БН. ӨНӨӨДРИЙН ИНГЭЖ АНДЫГ НЬ ХҮЧЭЭР ХЭЛМЭГДҮҮЛСЭН БОХИР УЛС ТӨРИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БУЙГАА ИЙН ӨВӨРМӨЦ ОЮУНЛАГААР ИЛЭРХИЙЛЖ БАЙГАА УРИАНХАЙ ЗОХИОЛЧ АВЪЯСЛАГ МАНАЙ ЦӨӨХӨН ТОМ ЗОХИОЛЧИДЫН НЭГ. ЭНХБАЯР ЕРӨНХИЙЛӨГЧ УРИАНХАЙ ЗОХИЛЧ НАР ӨӨРСДИЙН ГЭЭЛЭГ ЕРТӨНЦТЭЙ ЯРИХ БАЯН УРАН БҮТЭЭЛТЭЙ НИЙТЛЭГ АДИЛХАН ӨНДӨР УРЛАГИЙН МЭДРЭМЖ СОНИРХОЛТОЙ ЗӨВХӨН ЭНЭ ДЭЭДСҮҮДИЙН ОРШИНОН ТОГТДОГ ӨРГӨН ОРОН ЗАЙТАЙ МОНГОЛЫН ЖИНХЭНЭ СЭХЭЭТНҮҮД. МОНГОЛ ХҮНИЙ ЖУДАГ ЁСООР ЯДАРСАН ҮЭД НӨХРИЙН ЧАНАР ГЭЖ ЭНЭ Л БАЙНА ДАА. ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНХБАЯРЫГ ДАРУЙ СУЛЛАЖ ЦАГААТГАХЫГ ӨНӨӨДРИЙН ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮДЭЭС ХҮСЧ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА
2013-01-08 | 20:55:37 | 68.71.52.32 | |
|
|
|
|

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
|
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, »»
|
|
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
|
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд »»
|
|
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
|
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн »»
|
|
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
|
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын »»
|
|
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
|
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. »»
|
|
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
|
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|