 |
|
 |
|
М.Оюунбилэг: “Гоёл” бол бидний хувьд өөрсдийгөө таниулах хамгийн том наадам |
|
|
 |
|
 |
М.Оюунбилэг: “Гоёл” бол бидний хувьд өөрсдийгөө таниулах хамгийн том наадам
2013-01-09Монголын загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээ болох “Гоёл-2013” наадмын хүрээнд Монголын загварын 7 хоног энэ  сарын 10-15 өдрүүдэд болж энэ жилийн шилдгүүдээ тодруулсан билээ. Энэхүү наадмын шилдэг дизайнерийн Гран-при шагналын эзэн “Аяс Кашмер”-ийн ерөнхий дизайнер М.Оюунбилгийг энэ удаагийнхаа “Дугаарын зочин” буландаа урьж ярилцлаа. -Сайн байна уу? Юуны өмнө “Гоёл -2013” наадмыг шилдэг дизайнер болсонд баяр хүргэе. Өөрийгөө “Гран При”- ийн эзэн болно гэж төсөөлж байв уу? Баярлалаа. “Монголын дизайнеруудын холбоо”-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл-2013” наадам 25 дахь удаагаа маш амжилттай зохион байгуулагдлаа. “Гоёл” наадам 25 жилийн турш ард түмний нүд, сэтгэл, оюуныг баясгаж ирсэн. Бидний хүсэн хүлээдэг сайхан наадам болжээ. “Моод Монголоор дуусдаг” гэж ярьдаг байсан цаг эсрэгээр болсон нь нүднээ илхэн. Миний хувьд “Гоёл” наадамд нийтдээ 7 жил оролцож байна. Өөрийгөө “Гран При” авна гэж төсөөлөөгүй. Мэдээж өрсөлдөж байгаа юм чинь ямар нэг шагнал авах болов уу гэсэн бяцхан горьдлого байсан. Энэхүү нэр хүндтэй тэмцээний “Шилдэг дизайнер” тэр дундаа “Гран При” авсандаа үнэхээр их баяртай байна. - Таны хувьд “Гоёл” наадмын туршлагатай оролцогч. Энэ жилийн хувьд бусад жилүүдийнхээс ялгарах ямар онцлогтой болсон гэж бодож байна вэ? Анх оролцож байхдаа ямарч туршлага байгаагүй. Зөвхөн тэмцээнд оролцоно гэсэн сэтгэлийн хөөрлөөр л ордог байсан гэж хэлж болно. Алдаанаасаа ч их зүйлийг суралцсан. Жилээс жилд тэмцээн уралдаанд оролцох тусам туршлага хуримтлуулсаар арай л өөр болдог юм байна. Ер нь тухайн жилийн “Гоёл” наадам өөр өөрийн гэсэн өнгө төрх онцлогтой болдог. Энэ жилийн хувьд олон улсын загварын ертөнцийн жишгээр “Загварын долоо хоног” гэсэн хүрээнд зохион байгуулагдсан нь тухайн дизайнер болон байгууллагыг бусдад илүү таниулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж бодож байгаа. Энэ нь дизайнерууд бидэнд илүү их боломжийг олгосон. -Таны бүтээлүүд бусдаас юугаараа ялгарсан бол...? Бүх дизайнерууд өөрийн гэсэн онцлогтой загваруудаар оролцдог. Миний хувьд 100% ноолуур мөн сүлжмэл бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог. Сүлжмэл бүтээгдэхүүн нь хүний биед суулт сайтай байдаг. Мөн өнгөний хослол нь хүмүүст илүү хүрсэн болов уу гэж бодож байна. -Ноолуур бол тансаг хэрэглээ. Тэр дундаа маш нарийн ажиллагаа шаарддаг. Даавууг бол эсгээд хайчлаад л оёно. Харин ноолууран бүтээл хийхэд арай өөр аргаар хийдэг байх ? Ноолууран бүтээгдэхүүн нь тансаг үнэтэй материал учраас хайч хүргэх дургүй. Шаардлагатай үед л хайчилна. Мөн ноолууран бүтээлүүд нь өөрөөс нь бүх эсгүүрийг гарган хийдгээрээ онцлог. Эхлээд эскиз зургаа гаргаад түүнийгээ технологийн зураг болгоно. Тэгээд үйлдвэрт оруулдаг. Маш олон дамжлагаар явж бүтээгдэхүүн болдог. -Наадамд оролцсон бүтээлүүдээ урлахад хэр их хугацаа шаардагдсан бэ? Эскиз санаа нь бол дотроо бодсон зүйлүүд байсан. Ерөнхийдөө бэлэн болтлоо 20 гаруй хоног болсон. -Та үндэсний хувцасны загвараа байгалийн өнгөтэй хослуулж бүтээсэн нь илүү шинэлэг болсон санагдсан энэ талаар сонирхуулаач? Таны бүтээлээс эмэгтэйлэг шинж чанар мэдрэгдэж байсан. Хувцас загварын түүх гээд яривал ерөнхийдөө үндэсний хувцсаа нийтээрээ хэрэглэж ирсэн түүхтэй улс орон бол манайх. Нөхцөл шаардлага нь байгаагүй болохоор европ хувцасны хэрэглээ хожим дэлгэрсэн шүү дээ. Үндэсний хувцас өөрөө маш баялаг элементүүдтэй. Би бүтээлүүдээ хувцас элемент , хээ, товч шилбэнээс нь авахуулаад аль болох баялаг болгох зорилготой байсан. Ноолуурын өөрийн натурал өнгийг суурь өнгө болгон хийсэн нь илүү амьд. Өнгөний тусалт нь аятайхан болох шиг санагдсан. -“Сийлэн” загвартаа технологийн шинэ шийдлийг гаргаж ирсэн гэж сонссон. Энэ яг юуг нь хэлж байгаа юм бэ? “Сийлэн” коллекцийн хувьд хамгийн чухал өнгө байсан хаш чулууны өнгө болон зөөлөн ногоон өнгийг дэвсгэр өнгөөр авсан нь маш гоё болсон. Дээр нь арай гүн өнгөөр нарийн хээ гаргаж өгсөн нь илүү тансаг харагдуулсан. Өмнөх жилийн наадмуудад би дандаа гар хатгамал болон гар нэхмэлтэй хослуулан гоёж, даашинзаа хийж оролцож байсан. “Сийлэн” коллекц дан компьютер машинаар сүлжсэн нь миний хувьд л шинэлэг болсон. Сүүлийн жилүүдэд манай ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд ер нь технологийн хувьд маш их шинэчлэлийг хийж байгаа нь шинэ дэвшлүүдийг авчирч байгаа юм. - Та өөрийн дотоод ертөнц, үзэл бодлоо хувцас загвартаа хэрхэн тусгадаг вэ? Дотоод ертөнц маш чухал зүйл шүү дээ. Ер нь өөрийн дотоод ертөнцтэйгөө харилцаж байж л шинэ санаагаа гаргадаг. Боломжтой боломжгүй гэхгүй чөлөөтэй ертөнц. Өөрийн дотоод ертөнцөөсөө л загварын санаанууд гаргаж түүнийгээ бүтээл болгож байгаа минь надад илүү сайхан санагддаг. - Цаг үеэ мэдэрч бүтээл гаргана гэдэг бол бас л их нарийн ур ухаан шаардсан ажил байх. Та ямар үед бүтээлүүдээ хийх санаа төрж, мөн бүтээлээ урладаг вэ? Цаг үеэ мэдрэх нь чухал байлгүй яахав. Бидний хувьд ирж буй улирал , баяр ёслол тухайн цаг үеийн өнгө зэргийг мэдэрч аль болох урьдчилж загвараа хийхийг хичээдэг. Энэ цаг үед хүмүүс ямар өнгө, ямар загварын хувцас сонирхож байгааг илүү соргогоор тусгах шаардлагатай байдаг. Түүнээс ямар ч мэдрэмжгүй загварууд гаргачих юм бол хэн ч тоож харахгүй шүү дээ. /инээв/ Загвар зохиох гэдэг бол бас л уран бүтээл хийдэгтэй адилхан. Мэдээж уур уцаартай сэтгэл тавгүй үед ямар ч бүтээл хийж чадахгүй. тэгэхээр сэтгэл санаа маань тайван байх үед шилдэг санаанууд орж ирдэг. Мөн ажилдаа чин сэтгэлээсээ дурлаж байж л сайхан бүтээлүүд хийнэ шүү дээ. Сэтгэлээсээ хандсан бүхэн сайхан болдог. Тиймдээ ч ажлын шаардлагаар өдөр бүхэн л шинийг хайж шинэ зүйл хийх хэрэгтэй болдог. - “Моод Монголоор дуусдаг” гэсэн яриа байхгүй болоод удаж байна. Монголчуудыг ямар хувцас өмсөөсэй гэж хүсдэг вэ? “Моод Монголоор дуусдаг” гэдэг үг намайг л бага байхад хэлэгддэг байсан. Тэр үед тийм байсан байх л даа. Одоо бол манайхан моодтойгоо зэрэгцээд л алхаж байна шүү дээ. Бүх зүйл нээлтэй. Манайхан аливаа зүйлийг хүлээж авах нь хүртэл өөр болсон. Үүнтэйгээ зэрэгцэн хувцаслах соёл ч өндөртэй болсон. Мөн хувцас гэдэг хувь хүний соёл, боловсрол, зиндаа, зан ааш, хүсэл эрмэлзэл гээд маш олон зүйлийг тодорхойлдог. Монголчуудаа хэрэглээгээ мэдрээд, сайн чанарын, байгалийн гаралтай, биед сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн хэрэглээсэй гэж боддог. Түүнээс тэг ингэ гээд яах вэ дээ. Хүний хүсэл сонирхолыг хянана, заана гэдэг утгагүй зүйл. Яахав, санаа аваасай, таалагдаасай гэж бид шинэлэг чамин загвар хийж сонголтыг нь улам өргөжүүлдэг. Тэгэхээр дизайнер бид хүмүүст өндөр шаардлага хангасан, загварлаг чанартай бүтээгдэхүүнээр үйлчлэх хэрэгтэй . -Манай бүсгүйчүүд сүүлийн жилүүдэд ноолууран хувцсаар их гоёх болсон. Та үүнийг дизайнер хүнийхээ хувьд юутай холбон тайлбарлах вэ? Бүсгүйчүүдийн хувьд ноолуур маш гоё сонголт . Эмэгтэйлэг харагдуулахаас гадна тансаг эрхэмсэг харагдуулдаг. Ямарч нөхцөлд хувцасны гадуур, гоёлын үед илүү тансаг, өдөр тутам өмсөхөд дулаан хөнгөн биед маш тааламжтай бүтээгдэхүүн. Үнийн хувьд ч бас боломжийн болохоор илүү сонголтоо хийдэг болов уу. -Та өөрөө ноолууран хувцас хэр өмсдөг вэ? Ноолууран хувцасны давуу мөн сул талаас бидэнд сонирхуулаач. Би бараг өмсдөггүй шүү. Энгийн үед биед эвтэйхэн давуун хувцас өмсдөг. Ноолуур нь өөрөө бидэн шиг олон цагаар сууж ажлаа хийдэг хүмүүст жаахан тохиромжгүй байдаг юм шиг санагддаг. Ноолуур Монголчууд бидний зүй ёсны бахархал байх ёстой. Бид энэ салбараа цэгцтэй зөв бодлогоор дэмжиж хөгжүүлбэл Монголын хамгийн үнэтэй өв хөрөнгө бол ноолуур. Алт, зэс бол яахав ухаад гаргаад дуусна. Ноолуур бол ямаагаа үржүүлээд байвал шавхагдашгүй тансаг баялаг. Сул тал нь ноолууран бүтээгдэхүүнийг хэрэглэх явцад бүүрцэглэх буюу шаариглалт үүсдэг. Энэ нь ноолуурын чанарыг илэрхийлж байгаа хэрэг огт биш бөгөөд харин таны хичнээн нарийн тансаг эдлэл хэрэглэж байгаагийн илэрхийлэл юм. Мөн цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн учраас тухайн хэрэглэгчээс нарийн зөв арчилгаа шаарддаг. Хэрвээ зөв арчилж, угааж чадвал угаах тусам улам зөөлөн, тансаг болдог. Мөн Италичууд ноолууран хувцсыг амрааж өмсөж бай гэдэг. Энэ нь хаа сайгүй өмсөөд байдаг зүйл биш гэдгийг бас давхар илэрхийлж байгаа үг байх. Сайхан ноолуурыг янз бүрийн химийн материалаар хийсэн куртка, пальтон дотор өмсөөд явж болохгүй. Цахилгаанжилт үүсээд бас бөөгнөрөх магадлалтай. Ноолууран эдлэлийг өөр матералтай хувцастай зохицуулан өмсөхийг хүсвэл хөвөн даавуу, олс зэрэг натурал эдтэйгээ зохицдог. Хослуулан өмсвөл сайхан ч харагддаг. -Бүсгүй хүн бүр л сайхан харагдахыг хүсдэг. Харин таны хувьд, үнэхээр төгс эмэгтэй гэж ямар хүнийг хэлэх бол? Муухай эмэгтэй гэж байхгүй, муу эмэгтэй л гэж байдаг байх. Дотроосоо гэрэлтсэн төгс эмэгтэйчүүд олон бий. Сэтгэл ариун, зөв бодолтой явах нь төгс гоо сайхан юм уу даа. Гадаад үзэмжийн хувьд “Та өөрийнхөө хувцаслалтад хэр хандана. Хүмүүс танд ч бас тэгж хандана” гэсэн үгэнд итгэдэг. “Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үднэ” гэдэг үг бий. Энэ ойлголт дэлхийн аль ч оронд түгээмэл байдаг. Айлчилж ирсэн хүнийхээ ухаантай, эрдэмтэй эсэхийг нь уулзаж ярилцаагүй байж яахин мэдэх билээ. Тэгэхээр хамгийн эхний шалгуур бол хувцас. Гадаад байдал, биеэ авч явж байгаа намба төрхөөрөө ч бусдад төрүүлэх сэтгэлийнх нь нийлбэр цогцын тухай энд хэлж байна. Тухайн хүний өмссөн хувцас, байдал төрх нь орчноо хэрхэн үздэг, ямар хүсэл сонирхолтой, ямархуу ааш зантай хүн болохыг нь аяндаа хэлээд өгнө. Өөрөөр хэлбэл, өмссөн хувцсаа хэрхэн зохицуулж чадсанаараа уг хүн хэр соёл боловсролтой, ямархуу ааш зантай болохоо харуулдаг. -Удахгүй шинэ он гарах гэж байна. Таны хувьд шинэ жилээ хэрхэн тэмдэглэдэг вэ? Шинэ он гарахад хуучин оныхоо бүх л таагүй зүйлээ орхиод цоо шинэ хүн болсон мэт сэтгэлээр угтдаг маш сайхан баяр гэр бүл, хамт олны баяр. Бүгд л ирж буй шинэ ондоо ямар нэгэн сайхан зүйлийг мөрөөдөж хүсэн хүлээж угтдаг. Миний хувьд энэ шинэ оноо саяхан гаргасан амжилтаа улам ахиулж, илүү их амжилтанд хүрэх зорилго тээн угтана даа. - Шинэ жилтэй холбоотой хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцаач Багадаа шинэ жилээр аль болох олон бэлэг авах юмсан гэх боддог байсан шиг санагдаж байна. Бусад охидын адил цасан охин болох гэж хамгийн гоё даашинзаа өмсөж, өөрөө түүнийгээ чимэглэх гээд л оролддог байсан. Тэр үед одоогийнх шиг гоё ганган зүйл ховор байсан шүү дээ. Тийм болохоор аль гялгар гоё зүйлээр л даашинзаа чимэглээд л шинэ жилээ тэмдэглэдэг байлаа. Бидний үед чинь маш гоё сүлд модны наадам болдог. Өвлийн өвгөн аавын өгдөг бэлэг нь ч маш том, гоё байдаг байсан шиг санагдаж байна. Шинэ жилээр л хамгийн гоё тансаг зүйлүүд иддэг байсан даа. - Ингэхэд та ямар сургууль төгссөн юм бэ? “Сэтгэмж” дизайны дээд сургууль төгссөн. Манай сургуулиас маш сайн дизайнерууд төрөн гарсан.Чадвартай сайн багш нар хичээл зааж байсан. Энэ сургуулийнхаа ачаар л ийм сайхан мэргэжил эзэмшиж сайн явж байгаадаа баярлаж явдаг. -Та голчлон ямар чиглэлээр хувцсаа урлах дуртай байдаг вэ? Би ер нь үндэснийхээ хувцсыг илүү түлхүү хүмүүст хүргэх сонирхолтой байдаг. Яагаад гэхээр ноолууран бүтээгдэхүүнтэй зохицох зохицол арай илүү юм шиг санагддаг. -Хүн бүхэнд хүсэл мөрөөдөл байдаг. Мөрөөдлөө зорилго болгон биелүүлсэн зүйлүүд мэдээж байгаа байх? Мөрөөдлөө эхнээс нь биелүүлээд л явж байна. Сайхнаар мөрөөдөхөд заавал биелдэг гэдэгт би итгэдэг. Маш олон мөрөөдөл байна аа. Гэхдээ нууц байлгахыг хүсдэг. Миний хувьд зорилготой мөрөөдөж түүнийхээ төлөө тэмцэж байгаа минь амьдралын бас нэг утга учир юм даа. -Дизайнеруудын урыг илтгэх хувцас загвараас илүү тухайн жилийн Топ модель болсон бүсгүйд манайхан илүү ихэд анхаарал хандуулаад байдаг. Энэ тал дээр таны бодол? Загвар өмсөгч, дизайнер хоёр салшгүй холбоотой. Бараг л хүйн холбоогоор холбогдсон гэж хэлж болно. Загвар өмсөгчгүйгээр хувцсаа бусдад таниулж чадахгүй. Тийм учраас тэдэнд хүндэтгэлтэй хандах нь зүйн хэрэг. Аль өнцгөөс нь хүлээж авах нь хүмүүсийн өөрсдийнх нь хэрэг. Моделиудыг ярьцгааж байгаа нь тэдний хийсэн ажлыг дүгнэж байгаа хэрэг. Ямар ч байсан дизайнерийн бүтээл загвар өмсөгчийн ур чадвар хоёр нийлж цогц байж л сайхан харагдана. - Гадаадын орнуудад бол сайн дизайнер хүн хамгийн нэр хүндтэй байдаг. Харин манайд зэрэг дэв, үнэлэмж сайнгүй байдаг шүү дээ? Дизайнер гэдэг ойлголт манайд хожуу орж ирсэн болохоор тийм байж магадгүй. Гэвч ирээдүйд сайхан болно оо. Ямар чухал мэргэжил гэдгийг ойлгож үнэлдэг болно гэдэгт итгэдэг. Гадаадад дизайнер хүн ашигтай ажиллах нь гол түлхүүр нь болчихсон байдаг. Манайд удахгүй тийм болох байхаа. Мэдээж энэ бүхнийг хөгжүүлэхийн тулд хөрөнгө санхүү болон бусад зүйлээр тусалж дэмжих нь хамгийн чухал. -“Гоёл” наадам жилээс жилд нэр хүнд нь муудаж байгаа гэж ярих боллоо. Мөн энэ жил манай улсын томоохон загварын товчоонууд “Гоёл”-д оролцоогүй. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ? “Гоёл” наадмыг хүмүүс янз бүрээр л хэлж байдаг. Бидний хувьд өөрийгөө таниулах мэргэжлийн хамгийн том наадам. Бүхий л сэтгэл зүрхээ зориулж оролцдог тул үнэ хүндтэй л наадам. Цаашид ч тийм байх болно гэдэгт итгэлтэй байдаг. Харин зарим загварын томоохон товчоонууд оролцоогүй гол шалтгаан нь урьд нь загварын гэсэн тодотголтой ганц л наадам байсан болохоор том жижиг гэлгүй бүгд л оролцдог байсан. Одоо бол өөрсдийгөө таниулах загварын шоуг том газрууд өөрсдөө хийдэг болсон. Тийм учраас нэгэнт өөрсдийгөө олон нийтэд сурталчилж чадаж байгаа юм чинь оролцох шаардлагагүй гэж боддог байх. Гэхдээ би нарийн учрыг нь сайн мэдэхгүй байна. Ярилцсан Х.Оюундарь Эх сурвалж: Залуучуудын Үнэн сонин |
| М.Оюунбилэг: “Гоёл” бол бидний хувьд өөрсдийгөө таниулах хамгийн том наадам |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|