 |
|
 |
|
Зохиолч Д.Урианхай МАХН-ын дарга Н.Энхбаярт хандан бичсэн ил захидал |
|
|
 |
|
 |
Зохиолч Д.Урианхай МАХН-ын дарга Н.Энхбаярт хандан бичсэн ил захидал
2013-01-09Чамайг шоронд түгжсэн нь “Айсан хүнд аргал хөдөлдөг” гэдэг ард олны маань үгийн үнэнийг л дам баталж орхилоо  Зохиолч Д.Урианхай МАХН-ын дарга Н.Энхбаярт хандан ил захидал бичжээ. Уг ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Сайн байна уу, миний эрхэм дүү ? Би чамайг хаана, аль газар нутгийн шоронд хаалга үүдэндээ харгалзагч манаатай эм¬гэнэн суугааг эс мэдэхийн эрхээр сониноор, илээр захидал бариулж, улс тө-рийн нууцлагдмал арга саамыг үл ухах, эрүүгийн ч, иргэний ч хуулийн заал¬туудын ээдрээ төвгийг үл ойлгох хувийн буруутай толхи иргэнийхээ л бодол, сэтгэлээр чамайг өрөвдөх, амихандаа өмөөрөх, Мон¬голынхоо нийгмийн сэт¬гэл¬гээний тэнэмтгийг гайх¬ширахын учир л эл санаа шулуудан, амаа хам¬хин нуруугаа үүрэн алхаж эс тэвчихдээ, нүү¬рээр учирч эс чадах ч үгээр уулзсу! гэж бодогдоод энэ¬хүү хэрэг багатай хэдэн үгүүлбэрийг таталж суу¬нам.
Чи бидэн хоёр олон жилийн дотно анд, олон ч нимгэн, зузаан ном Моск¬вад ч, Улаанбаатарт ч цүнх-нээсээ цүнхэндээ, суганаасаа сугандаа, өв¬рөө¬сөө өвөртөө дамжуулан уншиж зэрэгцсэн номын садан, Эх орон-Монголоо дэлхийн бах болгохыг ха¬туул¬сан ганц гол зорилгын ахан дүүс билээ л.
Би гэртээ орой, үд¬шийн бодлогошролынхоо цагаар эрхэм дүүгийн шинэ ном-“Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй”-г байн байн сө¬хөж, анхаарал төвлөрөн суудаг.
Англи хэлээс монгол хэлэнд чадмаг орчуулсан орчин цагийн Өрнийн сон¬годог зохиолчдын үгүүллэг, улс төрийн онол сэтгэмжийн дэвтрүүд, орос хэлээс орчуулсан Л.Толстой, Н.Гоголь хоёр их багшийн суут туурь¬вилын ботийг чинь ч зав зайнхаа сиймхийгээр хи¬чээл гарган хэлтэлж суусан хэвээр.
Нас сүүдэр минь тун өтгөрсөн болохоор залуу¬даа Монголоо хайрладаг байс¬наасаа хавь тэнцүү¬гүй ихээр хайрлах ухаан нит¬гэрч, боломж ч “хашги¬чиж” Монголоо өрөвдөх, зарим¬даа уйлах ч өдөр олшроод, сэтгэлийг минь өеглөх юм хийсэн, тийм гавьяа бай¬гуулсан хүмүүс¬тээ л ижий, ааваасаа ч илүү хайр хүрдэг болчих¬дог юм байна даа, дүү минь! Тэнэг толгойны “эр¬гүү” байж ч мэднэ, гэхдээ, би энэ “эргүү үг” алдуулсан толгойныхоо гэмийг ууч¬лахыг гагц ижий, аав хоё¬роосоо л гуй¬на, Бурханаас ч гуйхгүй!..
Дүү минь чи яаж байна? Бие чинь эрүүлгүй, сэтгэл чинь хүчир хүнд гомдолтой байгааг би сайн мэдэж буй ч /ганц би ч бус Монголын маань чихтэй, нүдтэй, мөрөн дээрээ “хүний толгой”-той хүн бүр мэдэж буй ч/ “Монгол хүн амны бэлгээр” гэж, “гэм¬гүй”-д гэтсэн “үнэгэн зэм”-ээр олсон өвчин эмгэг чинь төлдөр сайн илааршиж, сэтгэл оюуны чинь хат цаг өдрөөр зуунгишиж буй биз дээ? хэмээн асуун лавлахыг хүснэм.
Эрхэм дүүгийн “Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй” номд манай нийгмийн удирд¬лагын “гал тогоо”-нд олон жилээр уур савсуулан “буцалж” буй олон давхар “ханан цаанах” асуудлыг задлан шинжилсэн, зөв онож тайлбарласан, шинж¬лэх ухааны дүг¬нэл¬тийн чанартай бүтээлүүд орсноороо Монголын нийг¬мийн эерэг, сөрөг үйл явцыг бодтой, шинжлэх ухаанчаар ажигладаг, туйлш¬рах хандлагаас анги¬даар ойлгодог хүнд олон он солигдтол “ширээ¬ний ном” болохуйц хэрэг¬цээтэй ном болсныг баяр¬лан дурьдахыг ч дашрамд хүснэ.
Номын чинь утга агуулгыг бүрдүүлж буй нийтлэл, үгүүлэл, мэдэг¬дэл, хэлсэн үг, ярилцла¬гууд дотроос би Боб Дело¬ны пост-модерн сэтгэм¬жийн ноцтой бодрол, бясал¬гал агуулсан, эдүү¬гээ цагийн хүн төрөлх¬төнөөс “хүмүүн орши¬хуй”-н ноцтой ноцтой хэдэн асуулт шахамдуулан асуусан шүлгийн эх хий¬гээд орчуулга санаанаас эс элэрнэм.
Чи эл алдарт шүлгийг орчуулан толилуулахдаа, өмнөтгөлдөө, уншигчдаас “Хүн юуны төлөө төрж амьдардаг вэ? Ер нь хэзээ хүн болдог вэ?” гэсэн “аймаар” асуулт асуусан байна. Асуултыг чинь одоо би бодохдоо, “Энхбаяр гэдэг монгол сэхээтэн энэ асуултыг хүмүүст тави¬хаа¬саа илүүтэй өөртөө тавьсан юм шиг байна. Магадгүй, надад ч тавьсан юм болов уу?” гэж ч надад бодогддог болоод байна.
Боб Делоны тэрхүү “Blowing in the wind” шүл¬гийг бүрдүүлж буй олон асуултаас “Хүн “Хүн” гэж нэрлүүлэхийн янар хэр хол зам туулдаг бол? Тоож харах хүнгүй хүний дүр эсгэхийн янар толгойгоо хэд дахин гэдийлгэж сурсан байх ёстой бол?!” гэсэн айхтар асуулт бол хүн төрөлхтний түүхийн туршид хүн бүрд тавигдах асуулт байна.
Ном бичгийн ширээ¬ний хүнд нэг иргэн ч ард түмэн, нэг уншигч ч ард түмэн, цаашлаад нэг хүн ч нийт хүн төрөлхтөн! Бичсэн үгүүлэл, захидал, орчуулсан бүтээлийг чинь уншсан ганц малчин, ажилчин, улстөрч, хуульч, инженер, бизнесмен, яруу найрагч, жүжигчин, зу¬раач, оюунтан, эрдэмтэн байхад л тэр хүн ганц гээд ганцдахгүй, бүхэл бүтэн ард түмэн гэсэн үг, чи бүхэл бүтэн ард түмнийхээ сэтгэл оюунд “гэгээрлийн зул” бадамлууллаа гэсэн үг!
“Blowing in the wind”-ийг чи маш ойлгомжтой сайхан орчуулж сонор¬дуулсныг чинь би өөрөө байн байн сөхөхийн зэрэг¬цээ надтай уулзахаар гэрээр минь ирдэг залуус, хөгшдөд дандаа уншиж өгдөг. Заримд нь ч чадан ядан тайлбарлах хэрэг ч гардаг. Чиний мэргэнээр онож сонгосон, гадаад хэл, соёл иргэншлийн мэдлэг боловсролын хэшигт дал¬лан орчуулсан энэ бэсрэг¬хэн шүлгэнд ямар гайхам-шигтай уран хэллэгтэй гүн утга санаа яргаа вэ, Бурхан минь!..
Би бодохдоо, хүний аз жаргалд тийм ч олон, тоо тоймгүй их юм хэрэгтэй байдаггүй байх аа! гэж боддог, харин ч, тун ч тоймтой цөөхөн юм хэрэгтэй байдаг юм шиг санагдах болоод удаж байна. Тэр цөөхний төв голд нь хүмүүн бээр амь амьдралынхаа үнэтэй ча¬цуулан боддог, жин тэн¬цүүлэн дэнсэлдэг, тэгээд үнэн голоосоо хайрладаг эх орон, ард түмэн хоёр нь л байдаг. Үнэн голоосоо хайрладаг газар шороо, уул устай, сэрүүн тунгалаг ард түмэнтэй хүн л хамгийн дээд, хамгийн аугаа, хамгийн “атаархаж үхэм” аз жаргалтай хүн! Аз жаргалын агуулгын нөгөө том “гольдрол” нь – амьд сэрүүн ард түмэндээ өөрөө хайрлагдах! Өнөөдөр Мон¬голын ард түмэн хэ¬нийг бусдаас илүү хайрлаж байна вэ, хэнийг сэтгэ¬лийнхээ голоос хүндэлж, нулимсаа унаган эвийлэх¬дээ эвийлж, нулимсаа ар¬чин эмгэнэхдээ эмгэнэж байна вэ? Миний мэдэрч байгаагаар, – ганцхан хү¬нийг!.. Чамайг! Шорон¬гийн хоригдол Намбарын Энхбаяр чамайг!..
Би хэдхэн өдрийн өмнө сонин уншиж суу¬гаад А.Тарковский “Хү¬ний амьдралд аз жарга¬лаас ч илүү эрхэм нандин юм бий!” гэж хэлсэнтэй таарлаа. Тэр “Эрхэм нандин юм” чухам юу юм бол?! Би бодож бодож, өөртөө нэг хариу олсон минь гэвэл,- “Өөрийнхөө ард түмнээр үүрд хайрлуулах түүхэн үйл бүтээхийн зовлон!” гэх бодол! Энэ бодолд чи, чиний амьд¬ралын замын Гэрэл, Харанхуй, түүхэн баярт “Дүүлэлт”, түүхэн эмгэ¬нэлт “Газардалт”, ганц үгээр, – Чиний бахархалт амьдрал хөтөллөө. Намайг энэ шинэ бодолд хүргэс¬ний чинь төлөө би чамд асар баярлаж байна, дүү минь!
Чиний бичсэн ном, ор¬чуулсан бүтээлүүдийг оюун санааны гүн гэгээ¬рэл, хөг¬жилд дэвшсэн хү¬мүүс олон үеэрээ шимтэн уншиж, бод¬логоширч, бо¬дол ойлголтоо хуваалцаж, мэргэд гэгээд ном хаялцах мэт дагсалдах эевэрүү цагийг миний ч, чиний ч нас эс гүйцэж үзэх магад¬гүйг эс үгүйсгэх ч түүх хэрэгтэйдээ түүхэн хөшөө сүндэрлүүлэхээ мэдэх өн¬дөр соёлт, жинхэнэ ард¬чил¬сан ёст эриний түрлэг түрхэ¬рэхүйд түүхийн “Өвөл” “Зун” өвөл, зунаа¬раа ялгарч, эх орны минь “Үнэн”-ийг шүүн гэрэл¬түүлэх хойчийн гэгээн шүүгч үр сад урьд улирсан цагийнхаа өвийг “Авах”, “Гээх” ухаанаар шүүрдэн толилж хэн нь хэн байсныг магадлан тогтоох нь “Өнөөдөр”-ийн архан ши¬лээс “Маргааш” залгадаг шиг мадаггүйд баярлалтай ажим!
Боб Делоны асуулт, А.Тарковскийн амьдралд аз жаргалаас илүүтэйд тооцон заавал олж “амт¬лах”-аар зүтгэхдээ бусад бүгдийг нулимсан өнөөх “нандин юм” л чиний амь䬬ралын зорилготой давхцаж, алдар хүндэд чинь “Мянганы зам” засаж, тэмцэл, гавьяа, үйлсэд чинь “Хүний гараар бүтээшгүй хөшөө дурс¬гал”-ын үл ганхах бат “багана” болж тулаад бай¬гаа юм биш үү дээ, хүүхээ? Эцэст, үг хумихад, эрдэмт хүнд өчүүхмэд өв¬гөн юу ч захиж сургамж¬лах билээ, гэхдээ, хоолойд нулимстай тороод буй хэ¬дэн санаагаа хэлж ёсолсу!
-Эрдэм чадлыг илт хураасан хэн бээр ч нарны гэрлээс халхлагдлаа ч но¬мын илчээс юун хагацах! Шөнийн урт өдрийн уртаас зумалдаг сар, улиралд даа¬рав ч өдрийн урт шөнийн уртаас хороон эзэгнэдэг сар, улиралд дэлхийн эр¬гэл¬тээр эрхгүй залгагд¬дагыг амьтанд довтлогч арслан, бар ч, арьсанд шигдэн бээгч хачиг, хувалз ч хориж эс чадахын үнэнээс сэтгэл, итгэлээ эс алслуулахыг огоот хичээ¬вээс өөрт юутай эрхэм тус!
-Үхэр мөргөхөөр дайр¬ваас, хэрэв, гарт модгүй бол, зугатах ба зайлах нэн чухал! Зайлах хийгээд зугатахын шалтгаан нь гэхүл, ухааны айдас буй. Айдас зоригт хүмүүнд ч буй, хулчгар хүмүүнд ч буй, айдас бээр хүмүүний доторх эгэл жам ёс тул ичих, зөрөх нь үл хүсэг¬дэхүй хэмээнэм.
-Эмчилгээ, асаргаанд бүү цааргал, басхүү, бүү омтгойд! Хөлийн хуруу хөдөлж бүхүйд гарын хуруу дагах нь дамжиг багатай байх ч юу магад!..
-Хамгийн гэгээн Ирээдүй, гэгээн амьдрал хаа, хэзээ? гэвээс, хайр¬ладаг олон “Том” юмстай хүний л сэтгэл бодолд он улиран орогнодог агаад “оньс огтлох”-ын үнэнийг гэтэлсэн хойно ч тусгаар үл үлдэн, цаггүй, хилсгүй, айдас, хясалгүйгээр “мөнх бус”-ын эрхэд тэрсэн үргэлжилнэ.
А.С.Пушкин 1827 онд бичсэн, “Во глубине сибирс¬ких руд Храните горьдое терпенье. Не пропадет ваш скорбный труд,
И дум высокое стремленье!” гэж эхэлдэг төгс шүлгийг чи мэднэ. Монголд эрт орчуулагд¬сан. Хэн орчуулсан ч билээ, миний ой той баахан бүдэгрээд сайн эс сананам. Бас, 1818 онд Чаадаевт зориулсан, “На обломках самовластья напишут наши имена!..” гэж төгсдөг алдарт шүлэг бидний цээжинд хоног¬шоос¬тойг ч чи надаар са¬нуулалтгүй санаж байгаа!
Дурьдсан шүлгүүдийг чи утга, аялгуу төгсөөр, орос эхэд нь дүйлгэн дуун хөрвүүлж, цонхоороо сүв-лэгдэх нар, сарны туяатай инээмсэглэлцэж суувал, харин ч, “сохорсон биш завших”-ын элэглэлт инээд цалгиах тустайдаг шүү!
Чиний “залагдан” суу¬гаа наад тусгай “лав¬рин”-д чинь номтой хүн нь номондоо гүнзгийрч хой¬шид залгах гавьяат үйлсээ сийрэгхэн бодон ягшуулж суухад, гэмтэн хүн нь гэм буруугаа гэмшин үүрч хориг цээртэй хоногоо гэгээрэн барахад харин ч чимх “тус”-тай “чөлөөт” газар байх шүү дээ! Энэ бодол минь, мэдэх ёстойг эс мэдсэн өтөл хүний бодол байх магадгүй ч тоглоом тохууд бүү аваарайдаа!..
За, үүгээр чамайг зал¬хааж магадгүй эл сувс үг¬тэй, хэлбэр нь захидал мэт, хэрэг тус нь дэвхрэг мэт, эдгээр, өчүүхэн хэдэн хуу¬дас дүүрэн яншааг барж, ам амсар задгай дугтуйд шургуулая даа, дүү минь!
Эдүүгээ өдөр, хүмүүн олонхийн сэтгэл, анхаа¬рал тун ч харамсалтайгаар пайтангишсан цаг тохио¬сон нь “аквариум” хоргон дахь олон өнгийн хайрст загас шиг илт ч, яахав ээ, үсэг муруй ч үг шулуун гэдгийг дотроо бодоод номын ахаас номын дүүд улигласан эл цөөн хуудсыг гэрээсээ дашлуулан ёслов!
Дорд ах: Улаан ямаат Дамдинсүрэнгийн Урианхай. /“Бодь сэтгэл, эв хамт ёс”-Ганцаарчилсан хөдөлгөөн/
2012 оны 12 сарын 29-31. Хүн чулууны хөндий |
Зохиолч Д.Урианхай МАХН-ын дарга Н.Энхбаярт хандан бичсэн ил захидал |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Өвөр Монголын цөлийг зассан туршлага 15:40 Энэ жил “Гурван умард” төсөл хэрэгжиж эхэлсний 47 жилийн ой тохиож байна. Хагас зуун жил үргэлжилсэн уйгагүй хөдөлмөрөөр Өвөр Монгол орон эх орныхоо хойд хилд нуршгүй ногоон хэрэм босгож, улс орны экологийн аюулгүй байдлыг үр ашигтайгаар баталгаажуулсан юм.
|
|
Харилцаа хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад Монголын найрамдлын түүхийг өгүүлнэ 15:39 6-р сарын 10-нд Хятад, Монголын хэвлэл мэдээллийн Хүбэй муж, ӨМӨЗО дахь хамтарсан сурвалжилгын арга хэмжээний нээлтийн үеэр Бүх Хятадын Сэтгүүлчдийн Нийгэмлэг болон Монголын СНЭ-ыэ дарга нар захидал илгээж, хамтарсан сурвалжилга амжилттай эхэлсэнд баяр хүргэжээ.
|
|
Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилга эхэллээ 15:38 Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн Хүбэй, ӨМӨЗО дахь "Боломжоо хуваалцан, хамтдаа хөгжье" хамтарсан сурвалжилгын үйл ажиллагаа ӨМӨЗО-ны Тунляо хотод 6-р сарын 10-ны үдээс хойш эхэллээ. Энэхүү арга хэмжээг БХСН, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын СНЭ хамтран гүйцэтгэж, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллин алба, Хүбэй мужийн Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулж буй юм.
|
|
Шэнь Миньжуань:Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны агуулгыг баяжуулж, найрамдлыг бэхжүүлнэ 15:37 БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын арга хэмжээнд захидал илгээж, Бүх Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэг, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яам, Монгол Улсын СНЭ, ӨМӨЗО-ны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Хүбэй мужийн ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас хамтран зохион байгуулж буй Хятад, Монголын сэтгүүлчдийн Хүбэй, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилгын ажиллагаа эхэлсэнд баяр хүргэв.
|
|
Хятад улс сансар судлалын өдрөөрөө Хятад маягийн сансар судллын шинэ аяллаа эхлүүлэв 15:36 4-р сарын 24-ний өдөр бол Хятадын сансар судлалын арав дах өдөрлөг юм. Энэ өдөр мөн Хятад улсын анхны хиймэл дагуул "Дүнфанхүн-1"-ийг амжилттай хөөргөсний 55 жилийн ой юм. Энэ өдөр "Шэньжөү-20" нисэгчтэй сансрын хөлгийг хөөргөж, орчлон ертөнцийг судлах шинэ аяныг дахин эхлүүлсэн юм.
Өнөөдөр бид бүгдээрээ одон орон сонирхогчид болсон. 04-р сард бид сансрын нисгэгчиддээ хүндэтгэл үзүүлэх ёстой, уудам орчлонгийн нууцыг тайлж, сансрын нисгэгчдийн бичсэн хятад маягийн романтикийг мэдрэх ёстой.
|
|
Супер хиймэл оюун бүтээх лаборатори байгуулжээ 14:53 НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 1 /Bloomberg/. Өгөгдсөн даалгаврыг хүний түвшинд эсвэл бүр илүү сайн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 1 /Bloomberg/. Өгөгдсөн даалгаврыг хүний түвшинд эсвэл бүр илүү сайн »»
|
|
Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна 14:31 Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна
|
Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна »»
|
|
Ерөнхий Сайд Г.Занданшатар: Засгийн газар үнэнч, ил тод, хариуцлагатай байх зарчмыг тууштай баримтлана. Хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого хэрэгжүүлж, тэдний эрх ашгийг хамгаалж ажилллана 13:57 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон »»
|
|
Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шав тавилаа 12:55
|
|
Хятад, Монголын уламжлалт анагаах ухааны эмчийн ур чадварыг дээшлүүлэх сургалт болов 12:37
|
|
Эрч хүчтэй залуу насаа хайрлая 12:00
Найруулагч: |
С.УРЬХАН |
Эх сурвалж: |
СОЛОНГО |
|
|
Уламжлалт заслаар бяцхан охины ”Нойрмог”нүдийг сэргээлээ 11:50
Зохиогч: |
Ц.Урантунгалаг,Б.Сурнаа |
Найруулагч: |
Б.СУРНАА |
Эх сурвалж: |
solongonews.mn |
|
|
2025 онд ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалт гарлаа 09:57 Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт,
|
Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт, »»
|
|
Дональд Трампын дэвшүүлсэн хуулийн төслийг Маск дахин шүүмжлэв 09:25 Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө
|
Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө »»
|
|
Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ 15:34 ”Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах” бодлогын хүрээнд СЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн хүүхдийн
|
”Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах” бодлогын хүрээнд СЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн хүүхдийн »»
|
|
Баруун Европ даяар хэт халж байна 15:25 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм »»
|
|
Blue Origin жуулчдыг сансарт аялуулжээ 12:44 НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 30 /TASS/. Америкийн “Blue Origin” компани сансрын дэд тойрог замд
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 30 /TASS/. Америкийн “Blue Origin” компани сансрын дэд тойрог замд »»
|
|
Хөх хот Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 10:25 Хөх хот Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
|
Хөх хот Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ »»
|
|
Улаанбурханы товлолт дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй хүүхдүүдийн гэрт нь очиж вакцин хийнэ 09:49 Улаанбурханы нөхцөл байдалтай холбоотойгоор дархлаажуулалтыг эрчимжүүлэхээр болоод байна.
|
Улаанбурханы нөхцөл байдалтай холбоотойгоор дархлаажуулалтыг эрчимжүүлэхээр болоод байна. »»
|
|
"Багийн бага сургууль"-д хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулна 09:24 Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх “Багийн бага сургууль” санаачилга албан ёсоор эхэллээ.
|
Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх “Багийн бага сургууль” санаачилга албан ёсоор эхэллээ. »»
|
|
"Түймрээр эхээсээ өнчирсөн хоёр янзагыг хариуцлагатай айлд хүлээлгэн өгнө" 09:16 Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ойн түймэрт өртөж, эхээсээ өнчирсөн 2 янзагыг өөрсдийн нутагт нь амьдардаг
|
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ойн түймэрт өртөж, эхээсээ өнчирсөн 2 янзагыг өөрсдийн нутагт нь амьдардаг »»
|
|
С.Молор-Эрдэнэ Монголчуудтай “таарсан” анхны философич гэж үү? 08:58 Олон нийтийн анхаарлын төвд байдаг хүмүүсийн нэг бол философич С.Молор-Эрдэнэ . Тэрээр “Монголчууд анх удаа л
|
Олон нийтийн анхаарлын төвд байдаг хүмүүсийн нэг бол философич С.Молор-Эрдэнэ . Тэрээр “Монголчууд анх удаа л »»
|
|
“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа 08:07 Өнөөдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GEM Mall” худалдааны төвд эмэгтэй хүнийг
|
Өнөөдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GEM Mall” худалдааны төвд эмэгтэй хүнийг »»
|
|
Дорнодын түймрийг унтрааж, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймагт гарсан 7 түймрийг цурамд оруулжээ 19:16 Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр эрээн багийн “Тарам” гэдэг газар өчигдөр буюу энэ сарын 26-нд гарсан ой,
|
Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр эрээн багийн “Тарам” гэдэг газар өчигдөр буюу энэ сарын 26-нд гарсан ой, »»
|
|
Ерөнхий Сайд Г.Занданшатар Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ 19:14 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн »»
|
|
Японд ажлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл дээд хэмжээнд хүрчээ 18:24 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар »»
|
|
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүллээ 17:31 АРД ОЛОНДОО МОНГОЛ ТӨРИЙН МЭРГЭН ӨВӨӨ ХЭМЭЭН АЛДАРШСАН ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН
|
АРД ОЛОНДОО МОНГОЛ ТӨРИЙН МЭРГЭН ӨВӨӨ ХЭМЭЭН АЛДАРШСАН ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН »»
|
|
Хятад-Төв Азийн олон улсын соёл аялал жуулчлалын анхны галт тэрэг Ши-Аниас аялж эхэллээ 16:23 Энэ онд Казахстаны "Хятадын аялал жуулчлалын жил" тохиож байна. Хятад, Казахстаны соёлын солилцоог дэмжиж, Хятад, Төв Азийн орнуудын дэд бүтцийн холболтыг гүнзгийрүүлэх зорилгоор өчигдөр Хятадын Ши-Ань хотоос Казахстаны Алматы хот чиглэлийн Хятад-Төв Азийн олон улсын соёл аялал жуулчлалын тусгай галт тэрэгний анхны галт тэрэг Ши Ань өртөөнөөс хөдөллөө. Тусгай галт тэрэг Шааньши, Ганьсу, Шиньжян зэрэг муж, өөртөө засах орныг дайран өнгөрч, Хоргос боомтоос хил гарч, 05-р сарын 31-нд Алматы хотод ирэх төлөвтэй байна.
|
Энэ онд Казахстаны "Хятадын аялал жуулчлалын жил" тохиож байна. Хятад, Казахстаны соёлын солилцоог дэмжиж, Хятад, Төв Азийн орнуудын дэд бүтцийн холболтыг гүнзгийрүүлэх зорилгоор өчигдөр Хятадын Ши-Ань хотоос Казахстаны Алматы хот чиглэлийн Хятад-Төв Азийн олон улсын соёл аялал жуулчлалын тусгай галт тэрэгний анхны галт тэрэг Ши Ань өртөөнөөс хөдөллөө. Тусгай галт тэрэг Шааньши, Ганьсу, Шиньжян зэрэг муж, өөртөө засах орныг дайран өнгөрч, Хоргос боомтоос хил гарч, 05-р сарын 31-нд Алматы хотод ирэх төлөвтэй байна. »»
|
|
Долоодугаар сарын барилдааны хуваарь 16:03 Долоодугаар сарын 11-12-нд Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний Их баяр наадам хүчит 512 бөхийн брилдаан,
|
Долоодугаар сарын 11-12-нд Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний Их баяр наадам хүчит 512 бөхийн брилдаан, »»
|
|
НҮБ: Дэлхий даяар мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо нэмэгджээ 15:56 ВЕНА, 2025 оны зургаадугаар сарын 27 /DW/. Дэлхий дахинд тогтворгүй байдал нэмэгдэж буй энэ үед мансууруулах
|
ВЕНА, 2025 оны зургаадугаар сарын 27 /DW/. Дэлхий дахинд тогтворгүй байдал нэмэгдэж буй энэ үед мансууруулах »»
|
|
Хүний эрхийн дэд хороо: Гадаад улсад зорчиж буй, ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр шийдвэр гаргав 13:48
БНСУ-д оршин суугаа иргэд болон хил, гааль дээрээс буцаагдаж байгаа, хүний эрхийн зөрчилд орж байгаа гэх мэдээллийн дагуу хэлэлцлээ.
|
БНСУ-д оршин суугаа иргэд болон хил, гааль дээрээс буцаагдаж байгаа, хүний эрхийн зөрчилд орж байгаа гэх мэдээллийн дагуу хэлэлцлээ.
»»
|
|
АНУ, Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулжээ 13:46 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ »»
|
|
Labubu хүүхэлдэй хэрхэн дэлхий нийтийг байлдан дагуулах болов? 11:43 Сүүлийн үед “Labubu” гэсэн нэрийг сонсоогүй хүн гэж бараг байхгүй болов уу. Гудамжинд зөрөөд өнгөрөх бараг хүн бүрийн
|
Сүүлийн үед “Labubu” гэсэн нэрийг сонсоогүй хүн гэж бараг байхгүй болов уу. Гудамжинд зөрөөд өнгөрөх бараг хүн бүрийн »»
|
|
Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ 11:17 Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын алба хаагчид
|
Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын алба хаагчид »»
|
|
Х.Нямбаатар: Эвдэрсэн замыг гүйцэтгэгч байгууллагууд руу шаардлага хүргүүлэн өөрсдийн хөрөнгөөр нь засварлуулна 10:47 Дулааны шугам засах ажлын хүрээнд, нийслэлээс шинэчилсэн явган хүний болоод авто замуудыг хуулж, эргээд хучихдаа
|
Дулааны шугам засах ажлын хүрээнд, нийслэлээс шинэчилсэн явган хүний болоод авто замуудыг хуулж, эргээд хучихдаа »»
|
|
Өмнөговийн Гурвантэст үер бууж, 4 гэр, нэг машин усанд автжээ 10:25 Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шугшаа, Мөргөцөг, Тост, Хөв, Мод үржүүлэг хорооллуудад 06.25-ны өдрийн 15:05-16-20
|
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шугшаа, Мөргөцөг, Тост, Хөв, Мод үржүүлэг хорооллуудад 06.25-ны өдрийн 15:05-16-20 »»
|
|
Кенид улс даяар жагсаал болж, 16 хүн амь үрэгджээ 10:16 “Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн
|
“Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн »»
|
|
Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ 10:15 Мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх эрүүгийн хэрэгт Интерполын шугамаар олон улсын
|
Мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх эрүүгийн хэрэгт Интерполын шугамаар олон улсын »»
|
|
Төмөр замаар нүүрс тээвэрлэх урт хугацааны гэрээний "анхны тээвэр" хөдөллөө 10:05 “Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хоорондын нүүрс тээвэрлэлтийн урт
|
“Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хоорондын нүүрс тээвэрлэлтийн урт »»
|
|
Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарт оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ 08:43 Иргэн Д.Мөнх-Эрдэнэ, "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан нар нэг нэгэндээ салаавч гаргаж,
|
Иргэн Д.Мөнх-Эрдэнэ, "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан нар нэг нэгэндээ салаавч гаргаж, »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 15:31 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа. »»
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Х.Нямбаатар: Олон жил гацсан, хогийн цэг болсон барилгуудыг буулгаж, чөлөөлнө 14:00 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн дүүрэг,
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн дүүрэг, »»
|
|
Ж.Чинбүрэн: Улаанбурхан өвчний халдвар ковидоос ноцтой 12:05 Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2025.06.21/ ХӨСҮТ-д ажиллалаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн
|
Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2025.06.21/ ХӨСҮТ-д ажиллалаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн »»
|
|
Хөрш улсын залуусыг гайхшируулсан аялал 11:49 Хятад, Монгол хоёр орон стратегийн хамтын ажиллагааны харилцаатай мөнхийн найрсаг хөршүүд. Бид хөрш оронтойгоо хамтран ажиллах нь гарцаагүй. Саяхан Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат БНХАУ-д айлчлах үеэрээ Монголын компаниуд Хятадад ирж хамтран ажиллах талаар яриа хэлэлцээ өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
|
Хятад, Монгол хоёр орон стратегийн хамтын ажиллагааны харилцаатай мөнхийн найрсаг хөршүүд. Бид хөрш оронтойгоо хамтран ажиллах нь гарцаагүй. Саяхан Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат БНХАУ-д айлчлах үеэрээ Монголын компаниуд Хятадад ирж хамтран ажиллах талаар яриа хэлэлцээ өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. »»
|
|
”Хятадтай танилцах аялал” олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны баг Улаанцав хотод айлчиллаа 11:41 Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос удирдаж, Хятадын олон нийтийн дипломатын нийгэмлэг болон Глобал сүлжээнээс санаачлан, ӨМӨЗО-ны интернэт мэдээллийн албанаас зохион байгуулсан 2025 "Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны баг 05-р сарын 14-ны өдөр Улаанцав хотод айлчиллаа.
|
Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос удирдаж, Хятадын олон нийтийн дипломатын нийгэмлэг болон Глобал сүлжээнээс санаачлан, ӨМӨЗО-ны интернэт мэдээллийн албанаас зохион байгуулсан 2025 "Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны баг 05-р сарын 14-ны өдөр Улаанцав хотод айлчиллаа. »»
|
|
Өчүүхэн дүүрэн 11:38 “Өчүүхэн дүүрэн” нь жил бүрийн аргын тооллын 05 дугаар сарын 20-22-ын өдрүүдэд тохиодог бол энэ жилийн хувьд 21-ний өдөр тохиох аж.
|
“Өчүүхэн дүүрэн” нь жил бүрийн аргын тооллын 05 дугаар сарын 20-22-ын өдрүүдэд тохиодог бол энэ жилийн хувьд 21-ний өдөр тохиох аж. »»
|
|
Хятад улс хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чухал орон хэвээр байна 11:34 Дэлхийн эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал Лян Жиньхүйтэй хийсэн ярилцлага.
Дэлхийн эдийн засгийн форумын “Шинэ аваргуудын” XVI уулзалт /“Зуны Давосын форум”/ өнөөдөр буюу 06-р сарын 24-ний өдөр болж байна. Тус форум “Шинэ эриний бизнес эрхлэлт" сэдвийн дор 06-р сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд Хятадын Тяньжинь хотод болно. Нийт 90 гаруй улс орон, бүс нутгаас ирсэн 1800 гаруй зочид энэхүү форумд оролцлоо. Энэхүү тохиолдолд тус форумын гүйцэтгэх захирал, Их Хятадын бүсийн дарга Лян Жиньхүй Синьхуа агентлагт ярилцлага өгсөн байна. Лян Жиньхүй:
- Энэ форум хэдийгээр дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдалд байгаа нөхцөлд зохион байгуулагдаж байгаа ч оролцогчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байна. Энэ нь олон улсын компаниуд болон хөрөнгө оруулагчид Хятад, Азийн зах зээлийг сонирхож буйг бүрэн харуулж байна. Тэд хиймэл оюун ухаан, дэвшилтэт үйлдвэрлэл, эрүүл мэнд зэрэг салбарт хамтран ажиллах боломжийг идэвхтэй эрэлхийлж байна.
Тэрээр улс орон, бүс нутгийн хөрөнгө оруулалтын орчныг авч үзэхдээ бодлогын уялдаа холбоо, тууштай байдал, хүний нөөцийн хүртээмж, технологийн бэлэн байдлыг анхаарч үзэх хэрэгтэй. Миний бодлоор Хятад, Азид тохирох хүчин зүйл нэлээд хүчтэй байна. Хятад улс хөрөнгө оруулагчид болон бизнесийн түншлэлд таатай орчныг бий болгосон.
|
Дэлхийн эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал Лян Жиньхүйтэй хийсэн ярилцлага.
Дэлхийн эдийн засгийн форумын “Шинэ аваргуудын” XVI уулзалт /“Зуны Давосын форум”/ өнөөдөр буюу 06-р сарын 24-ний өдөр болж байна. Тус форум “Шинэ эриний бизнес эрхлэлт" сэдвийн дор 06-р сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд Хятадын Тяньжинь хотод болно. Нийт 90 гаруй улс орон, бүс нутгаас ирсэн 1800 гаруй зочид энэхүү форумд оролцлоо. Энэхүү тохиолдолд тус форумын гүйцэтгэх захирал, Их Хятадын бүсийн дарга Лян Жиньхүй Синьхуа агентлагт ярилцлага өгсөн байна. Лян Жиньхүй:
- Энэ форум хэдийгээр дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдалд байгаа нөхцөлд зохион байгуулагдаж байгаа ч оролцогчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байна. Энэ нь олон улсын компаниуд болон хөрөнгө оруулагчид Хятад, Азийн зах зээлийг сонирхож буйг бүрэн харуулж байна. Тэд хиймэл оюун ухаан, дэвшилтэт үйлдвэрлэл, эрүүл мэнд зэрэг салбарт хамтран ажиллах боломжийг идэвхтэй эрэлхийлж байна.
Тэрээр улс орон, бүс нутгийн хөрөнгө оруулалтын орчныг авч үзэхдээ бодлогын уялдаа холбоо, тууштай байдал, хүний нөөцийн хүртээмж, технологийн бэлэн байдлыг анхаарч үзэх хэрэгтэй. Миний бодлоор Хятад, Азид тохирох хүчин зүйл нэлээд хүчтэй байна. Хятад улс хөрөнгө оруулагчид болон бизнесийн түншлэлд таатай орчныг бий болгосон.
»»
|
|
Сэлэнгэ аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ 11:19 Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар /2025.06.26/ Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн зарим суманд ойн гал түймэр дэгдээд байна.
|
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар /2025.06.26/ Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн зарим суманд ойн гал түймэр дэгдээд байна. »»
|
|
Судалгаа: Вакцинжуулалтын түвшин буурч буй нь олон сая хүүхдийг эрсдэлд оруулж байна 11:15 “The Lancet” сэтгүүлд мягмар гарагт /2025.06.24/ нийтлэгдсэн судалгаа дэлхий даяар вакцинжуулалтын түвшин зогсонги
|
“The Lancet” сэтгүүлд мягмар гарагт /2025.06.24/ нийтлэгдсэн судалгаа дэлхий даяар вакцинжуулалтын түвшин зогсонги »»
|
|
|
Трампаас болж унасан АНУ-ын хөрөнгийн зах зээл одоо түүхэн дээд түвшинд хүрэв, энэ өсөлт хэр удаан үргэлжлэх вэ 11:24 АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар,
|
АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар, »»
|
|
Дональд Трампын дэвшүүлсэн хуулийн төслийг Маск дахин шүүмжлэв 09:25 Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө
|
Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө »»
|
|
Баруун Европ даяар хэт халж байна 15:25 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм »»
|
|
Японд ажлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл дээд хэмжээнд хүрчээ 18:24 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар »»
|
|
АНУ, Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулжээ 13:46 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ »»
|
|
Ираны дээд удирдагч: АНУ-ын цохилт ямар ч үр дүнд хүрээгүй 10:24 Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл
|
Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл »»
|
|
Кенид улс даяар жагсаал болж, 16 хүн амь үрэгджээ 10:16 “Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн
|
“Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн »»
|
|
Израил-Ираны дайн ба “Сибирийн хүч-2” 08:39 БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог
|
БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог »»
|
|
Иранд дахин цохилт өгөхийг үгүйсгэсэнгүй 13:15 ХААГ, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Цөмийн хөтөлбөрөө сэргээвэл Ираны цөмийн байгууламжуудад дахин
|
ХААГ, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Цөмийн хөтөлбөрөө сэргээвэл Ираны цөмийн байгууламжуудад дахин »»
|
|
Трампын зарласан гал зогсоох хэлэлцээр нэг цагийн настай байв 22:07 1. 2025 оны 6-р сарын 24-ний өглөөний 3 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль ба Ираны хооронд гал зогсоох
|
1. 2025 оны 6-р сарын 24-ний өглөөний 3 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль ба Ираны хооронд гал зогсоох »»
|
|
Сергей Лавров барууны орнуудыг Украинд зэвсэг нийлүүлж байна гэж буруутгав 21:26 ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 6-р сарын 24-ний өдөр хэлэхдээ, Герман болон барууны бусад орнууд Украинд зэвсэг
|
ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 6-р сарын 24-ний өдөр хэлэхдээ, Герман болон барууны бусад орнууд Украинд зэвсэг »»
|
|
Ираны Ерөнхийлөгч: 12 хоног үргэлжилсэн дайн дуусч, сэргээн босголт эхэлж байна 16:08 Ираны Ерөнхийлөгч Масуд Пежичян 24-ний өдөр Ираны ард түмэнд хандан ил захидал илгээн, Ираны ард түмэн баатарлаг
|
Ираны Ерөнхийлөгч Масуд Пежичян 24-ний өдөр Ираны ард түмэнд хандан ил захидал илгээн, Ираны ард түмэн баатарлаг »»
|
|
АНУ яагаад Иранд цохилт өгсөн бэ 10:52 АНУ-ын зэвсэгт хүчин Ираны гурван гол цөмийн байгууламжид цохилт өгсөн гэж Доналд Трамп бямба гарагт /2025.06.21/ мэдэгдсэн.
|
АНУ-ын зэвсэгт хүчин Ираны гурван гол цөмийн байгууламжид цохилт өгсөн гэж Доналд Трамп бямба гарагт /2025.06.21/ мэдэгдсэн. »»
|
|
Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан гэж мэдэгджээ 13:35 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 23 /BBC/. Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 23 /BBC/. Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан »»
|
|
Ираны Ерөнхийлөгч АНУ-ын түрэмгийлэлд хариу өгнө гэжээ 11:25 Ираны ерөнхийлөгч Масуд Пежичян 6-р сарын 22-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярихдаа, Америкийн
|
Ираны ерөнхийлөгч Масуд Пежичян 6-р сарын 22-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярихдаа, Америкийн »»
|
|
Путин: Украин бүхэлдээ биднийх 11:24 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт /2025.06.20/ үг хэлэхдээ түүний бодлоор Украин бүхэлдээ Оросынх гэжээ.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт /2025.06.20/ үг хэлэхдээ түүний бодлоор Украин бүхэлдээ Оросынх гэжээ. »»
|
|
Ираны Гадаад хэргийн сайд АНУ-ын довтолгоог “улаан шугам” зөрчсөн үйлдэл гэв 08:42 Ираны Гадаад хэргийн сайд Сейед Аббас Арагчи ням гарагт Истанбул хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын
|
Ираны Гадаад хэргийн сайд Сейед Аббас Арагчи ням гарагт Истанбул хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын »»
|
|
Хойд Солонгост анхны таван ихэр мэндэлжээ 12:34 Хойд Солонгосын нийслэл Пёньяны амаржих газарт таван ихэр хүүхэд мэндэлжээ. Тэдний гурав нь охин, хоёр нь хүү.
|
Хойд Солонгосын нийслэл Пёньяны амаржих газарт таван ихэр хүүхэд мэндэлжээ. Тэдний гурав нь охин, хоёр нь хүү. »»
|
|
Израилийн Агаарын хүчин Ираны цөмийн байгууламж руу довтолжээ 08:35 Израилийн батлан хамгаалахын арми 6-р сарын 19-ний өдөр мэдэгдэл гарган, 18-ны шөнө Израилийн Агаарын цэргийн
|
Израилийн батлан хамгаалахын арми 6-р сарын 19-ний өдөр мэдэгдэл гарган, 18-ны шөнө Израилийн Агаарын цэргийн »»
|
|
Bloomberg: АНУ ойрын үед Иранд цохилт өгч магадгүй байна 08:26 НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 19 /Bloomberg/. АНУ-ын өндөр албан тушаалтнууд ойрын өдрүүдэд
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 19 /Bloomberg/. АНУ-ын өндөр албан тушаалтнууд ойрын өдрүүдэд »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|