 |
|
 |
|
Н.Энхбаяр өөрөө намын гишүүддээ өлсгөлөн зарлах чиглэл өгөөд, мөн л өөрөө өлсгөлөнгөө зогсоохыг гуйдаг уу? |
|
|
 |
|
 |
Н.Энхбаяр өөрөө намын гишүүддээ өлсгөлөн зарлах чиглэл өгөөд, мөн л өөрөө өлсгөлөнгөө зогсоохыг гуйдаг уу?
2013-01-14Монгол улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга, МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн тэргүүн , ялтан  Н.Энхбаяр Зайсангийн дамжин өнгөрөх хориход ялаа эдэлж буй билээ.
Үүнтэй зэрэгцэн таван ээж түүний төлөө өлсгөлөн зарласан. Өлсгөлөн зарласан эхчүүдэд хандан Н.Энхбаяр урт гэгчийн захидал илгээсэн байна. Агуулга нь "Та нар минь өлсгөлөн зарлах хэрэг байсан уу? Ер нь сайн бодоорой" гэх мэтийн утгатай. Өмнө нь ч түүний өлсгөлөнг дэмжсэн өлсгөлөн гэгчийг 2012 оны 4 сард одоогийн УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нар зарлаж байсан билээ. Тухайн үед Н.Энхбаяр мөн л "Та нар минь өлсгөлөн зарлаад яахнав дээ" гэх мэт үгстэй захидал тэдэнд илгээж байсан юм. Харин эх сурвалжууд түүнийг өөрөө намын гишүүддээ өлсгөлөн зарлах чиглэл өгөөд, мөн л өөрөө өлсгөлөнгөө зогсоохыг гуйсан захидал илгээдэг гэх нь ч бий. Юутай ч ялтан Н.Энхбаярын өлсгөлөн зарласан эхчүүдэд илгээсэн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. **** Ариун цагаан сүү агуу их халуун бүлээн хайраар тэтгэн тэжээж хүнд амь амьдрал хайрладаг эхчүүд эмэгтэйчүүд маань хэлмэгдэлтийг эсэргүүцэж, миний эрүүл мэнд, эрх чөлөөнд санаа зовниж, өөрсдийн амь нас эрүүл мэндээр дэнчин тавьж, өлсгөлөн зарласныг сонсоод сэтгэл нэн түгшиж энэхүү ил захидлыг бичиж байна.
Юуны түрүүнд та бүхнээсээ өлсгөлөнгөө зогсоохыг үгүйдээ гэхэд хойшлуулахыг үнэн сэтгэлээсээ хүсч, учирлан гуйж байгааг минь хүлээн авна уу.
Та бүхэн маань өнөөдөр Монголд ус агаар мэт үгүйлэгдэж байгаа шударга ёс ардчилалыг сэргээн тогтоохын тулд амь нас эрүүл мэндээ золиослон энэхүү хүнд хэцүү тэмцлийн арга замыг өөрийн эрхгүй сонгосныг ухаан санаа минь ойлгож байгаа боловч зүрх сэтгэл минь хүлээн авч чадахгүй байна.
Та бүхний маань шударга тэмцэл өнөөгийн Монголын нийгэмд хөл толгой нь солигдчихсон байгааг бэлхнээ харуулж байна гэж хэлвэл буруудахгүй бизээ. Нэрэндээ ардчилсан гэсэн тодотголтой Ардчилсан нам шударга ёс гэсэн тодотголтой МАХН-МҮАН-ын эвсэл ардын хэмээх тодотголтой Ардын намын удирдлагын нэг хэсэг нь авсан албан тушаалдаа ханах, нөгөө хэсэг нь алдсан албан тушаалынхаа хойноос ширүүсч, аль аль нь чимээгүй сууж байх хооронд улс оронд маань өдөр хоног өнгөрөх тусам шударга ёс ардчилал хүний эрх, эрх чөлөө алдагдан, ажилгүйдэл ядуурал авлига хээл хахууль, хүнд суртал, архидалтын намагт гүн гүнзгий живж дээр нь Монголд өвөл болохоор бараг байнга шахуу тохиолддог утаа униарын аймшигт дарамт нөмөрчээ.
Гэхдээ Ардчилсан намд ардчилалд хайртай аливаа хэлмэгдүүлэлтийг тэвчдэггүй, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлд шударга ёсыг амь наснаасаа илүү эрхэмлэдэг, хүний эрх, эрх чөлөөг хайрлан хамгаалахаас илүү үндэсний эрх ашиг байхгүй ухамсарладаг Ардын намд ард түмнийхээ эрх ашгийг боддог жирийн гишүүд мянга мянга байгаа гэдэгт миний бие огтхон ч эргэлздэггүй. Харин өнөөдөр төр засгийн эрх мэдэлтний нэг хэсэг нь засгийн эрхийг барьж, нөгөө хэсэг нь хажуунаас нь хянан шүүмжлэх байдлаар хамтран хэрэгжүүлж байгаа гурав, дөрвөн нам эвслийн удирдлага болон тэдгээрийн жирийн гишүүд дэмжигчдийн хооронд хана хэрэм босч, жирийн гишүүд дэмжигчдийн үг нь удирдлагынхаа чихэнд хүрэхээ больж, санаа бодол нь тэдгээрийн анхааралд өртөхөө больсон нь үнэхээр харамсалтай.
Тухайн үед хайрын дундаас хууль бусаар МАН-АН үүсч, тэгсний уршгаар монголын ард түмний эрх ашгийн эсрэг шийдвэрүүд гарч, луйврын сонгуулиуд болж, гэмгүй иргэд амь насаа алдаж, амлалт мартагдаж, стратегийн орд газрууд гадаад дотоодын цөөн хэдэн олигархиудын гарч очиж, авлига хээл хахууль цэцэглэснийг иргэд маань мартаагүй гэдэгт эргэлзэхгүй байна.
Тэгвэл одоо гурав, дөрвийн дундаас дахин нэг ёсны МАН-АН үүсч, хэлмэгдүүлэлт газар авч, хүний эрх эрх чөлөө хөсөр хаягдаж, ардчилал хумигдаж, шударга ёс алдагдаж байна гэсэн ойлголт иргэдийн маань дунд бий болжээ. Харин ингэхийг эсэргүүцсэн цөөн хэдэн монголчууд хоорондоо талцан хагаралдаж, албан тушаалын төлөө нэгнийгээ хэлмэгдүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шударга иргэдийн маань зүрх сэтгэлд бухимдал хурж, нүдэнд нь нулимс гүйлэгнэж байгааг хараат шүүгчдийн хууль бус шийдвэрээр хэлмэгдэж, шоронд хоригдож байгаа миний бие жирийн иргэдээс, ирүүлсэн захидлаас уншиж, тэднийг эмнэлгийн цонхоор харж, эргэлтээр ирж уулзаж байгаа хүмүүсийн хэлж байгаа үгнээс сонсож мэдэж байна.
Эхчүүд эмэгтэйчүүд маань хамгийн нарийн мэдрэмжтэй байдгаараа энэ бүх ноцтой байдлыг мэдэрч, ийм балмад явдлыг таслан зогсоохоор зориг шулуудаж, амь насаараа дэнчин тавьж өлсгөлөн зарлажээ. Тэд нар маань хүний эрх, эрх чөлөө, ардчилал шударга ёсны төлөө түүнчлэн ядуу зүдүү амьдрал, ажилгүйдэл, шударга бус сонгууль, хээл хахууль хүнд суртлын эсрэг өлсгөлөн зарлажээ. Эхчүүд эмэгтэйчүүд маань өөрсдийнхөө төлөө гэхээс илүү эрэгтэйчүүдийнхээ төлөө нийт арл түмнийхээ сайн сайхан амьдрал, үр хүүхдийнхээ гэрэл гэгээтэй ирээдүйн төлөө аргаа ядаад өлсгөлөн зарлажээ.
Тэгвэл би одоо Монголд ардчилал хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны асуудал хувь заяа хүнд хэцүү байдалд орсон байгаа энэ эгзэгтэй үед эмэгтэйчүүд эхчүүдийнхээ ард юу ч болоогүй юм шиг царайлж суух эрх эрэгтэйчүүдэд бидэнд бий юу? Гэж асууж байна. Өлсгөлөн зарлаж тэмцэх нь ямар амаргүй байдгийг хэн нэгнээс сургаар сонссон биш харин өөрийн биеэр туулж мэдсэн учир тэднийхээ амь нас эрүүл мэндийн төлөө санаа зовж буй тул ингэж асууж байгаа юм. Тэд нарыг маань элдвээр битгий гутааж доромжлоорой. Эх хүн эмэгтэй хүний нулимсыг битгий дуслуулаарай. Эмэгтэй хүн эх хүнээс төрсөн л юм бол тэгэж хэлэх эрх хэнд ч байхгүй. Эцсийн эцэст тэд нар маань стратегийн ордыг хувьдаа авая, сонгуулийг шударга бусаар явуулая, худлаа амлая, хээл хахуулийг цэцэглүүлье, албан тушаалын төлөө улайран урваж шарваж, хүн чанараа мартая гэж өлсгөлөн зарлаагүй шүү дээ.
Өлсгөлөн зарлахын тулд сэтгэлийн ихээхэн хүч тэнхээ хэрэгтэй. Хүний сэтгэлийн хүч тэнхээ зөвхөн зөв юмны төлөө явуулж байгаа тэмцлийн үед ундарч гардаг. Харин одоо тэднийхээ тавьж байгаа хүсэлт шаардлагыг шийдэж, хангах эрх үүрэг бүхий албан тушаалтан байгууллага туйлын шуурхай ажиллаж, нэн даруй шийдвэрлэх ёстой гэдгийг хатуу анхааруулж байна. Өлсгөлөн зарласан хүний тавьж байгаа шаардлага хэзээ ч улс оронд, ард түмэнд монгол хүний эрх ашгийн эсрэг байдаггүйг эрх мэдэлтнүүд ухаарах цаг болсон.
Гэхдээ ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцэл нь зөвхөн намуудын хийх ёстой ажил билээ. Удахгүй батлагдсаных нь 21 жилийн ой болох гэж байгаа. Монгол Улсын үндсэнд хуулинд Ардчилсан шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж тунхаглан заасан байдаг. Тэгвэл өнөөдөр Монголд төр, засгийн ямар байгууллагын үйл ажиллагаа Үндсэн хуулийн энэхүү зарчимд нийцэж байна вэ? Гэдгийг асуух шиг болжээ. Асуугаад зогсохгүй яг энэ зарчмаар албан тушаалтан болгон байгууллага бүрийн ажлыг шалгах, алдаа дутагдлыг нь илрүүлэн засах цаг иржээ.
Үнэн хэрэгтээ энэхүү заалт ноцтой зөрчигдөж байгаа учраас ялангуяа хараат байдалд орсон хууль шүүхийн байгуулллагын зарим ажилтны улс төрийн зорилгоор дээрээс өгсөн даалгаврын дагуу явуулж байгаа хууль бус үйл ажиллагаа гаргаж байгаа хууль зөрчсөн шийдвэрүүд ээжүүд, эмэгтэйчүүдийг маань өөрийн эрхгүй амь нас, эрүүл мэндээ золиослон өлсгөлөн зарлах байдалд хүргэж байгааг хаана хаанаа ойлгох цаг болжээ. Ойлгоод зогсохгүй энэ байдлыг даруй засч шалган, эмэгтэйчүүд, ээжүүд маань өлсгөлөн зарлахгүйгээр үх хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, эрчүүдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээн өрх гэрийнхээ чимэг нь болж, амар тайван амьдрах нөхцлийг нь хангаж бүрдүүлцгээе гэж нийт монголчууддаа хандан уриалж байна.
Өлсгөлөн зарлаж байгаа эхчүүд, эмэгтэйчүүдийн тоо цөөн байна гэж битгий бодоорой. Үнэн хэрэг дээрээ алхам тутамдаа шударга бус явдалтай тулгарч, түүнд ширвүүлж байгаа энэ бүхэнтэй тэмцэх юмсан, бүр өлсгөлөн зарлаж ююсан гэж бодож байгаа ч ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаанаар өлсгөлөн зарлаагүй байгаа эхчүүд, эмэгтэйчүүдийн тоо хавьгүй олон байгаа нь ойлгомжтой. Гэхдээ нэг ч гэсэн монгол эх, эмэгтэй хүн өлсгөлөн зарлана гэдэг бол манай нийгэмд шударга ёс алдагдсаны төр, засаг байгууллага, албан тушаалтнуудын явуулж буй ажиллагаа, гаргаж буй шийдвэрүүд нь буруу байгаагийн маш тодорхой үзүүлэлт юм. Нэгэнт өлсгөлөн зарласан эхчүүд, эмэгтэйчүүд дээр улам олон эхчүүд, эмэгтэйчүүд нэмэгдэхийг хүсэхгүй л байгаа юм бол тэдгээр эхчүүд, эмэгтэйчүүдийн тавьсан шаардлагыг нэн даруй биелүүлэх ёстой гэдгийг эрх баригчдад хандан дахин сануулан шаардаж байна.
Одоогоос нэг жилийн өмнө НҮБ-ын хүн ам зүйн асуудал хариуцсан байгууллага манай гариг дэлхий дээр амьдарч, аж төрж байгаа үндэстэн үндэстний ирээдүйн өсөлт бууралт орших, эс оршихын талаар илтгэл судалгаа хийснийгээ дэлхий дахинд зарлаж танилцуулсан билээ. Тэр судалгаагаар зарим үндэстэн өсч үржинэ гэсэн байхад зарим нь цөөрсөөр улмаар мөхөж устана гэж гарсан байсан. Эрдэмтэн, судлаачид тухайн үндэстэн мөхөж сөнөхийг тэр үндэстний хамгийн сүүлчийн эмэгтэй хүн байхгүй болсноор тооцож, таамагласныгаа илтгэл-судалгаандаа тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр тухайн үндэстний орших, эс оршихын хувь заяа эмэгтэй хүн, эх хүний амь нас, амьдралтай шууд холбоотой байдаг байх нь ээ. Монгол үндэстний орших, эс орших нь Монгол эх хүн, эмэгтэй хүний амь нас амьдралаас шууд шалтгаална. Монгол эмэгтэй, эх хүний амь нас эрсдэлд орно гэдэг бол монгол үндэстний орших, эс орших эрсдэлд орж байна гэсэн үг. Тийм учраас би өлсгөлөн зарласан эхчүүд эмэгтэйчүүддээ хандан өлсгөлөнгөө зогсоохыг дахин үнэн сэтгэлээсээ учирлан гуйж хүсч байна.
Та нарын маань тавьсан шаардлагыг өнөөгийн эрхтэн дархнууд сонссон нь ойлгомжтой. Харин шаардлагыг биелүүлэх эсэх нь тэдний мэдлэг боловсрол, хүн чанар, ёс суртахуун, ухамсар хариуцлагаас шууд шалтгаална. Тэдэнд мэдлэг боловсрол, ёс суртахуун, хүн чанар үнэхээр байгаа бол шаардлагыг чинь биелүүлэх үүрэгтэй. Байхгүй бол илжигний чихэнд ус хийгээд ч алт хийгээд ч адилхан сэгсэрнэ гэдгээр болох бизээ. Та нар маань зүрх сэтгэлийнх нь чих дүлийрсэн, оюун ухааных нь нүд сохорсон албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүдийн албан тушаал түүнийг дагасан авлига хээл хахуулийн төлөө улайрсан байдлын золиос болох хэрэггүй. Тэдний арчаагүй нүүр царайг ард түмэн маань таньж мэдээд, дотроо дүгнэлт хийвэл та нарын өлсгөлөн томоохон үр дүнд хүрсэн гэсэн үг. Юм эргэхдээ эргэнэ гэж ухаан ард түмэн маань ярьдаг шүү дээ.
Хараат хууль шүүхийн байгууллагуудын зарим ажилтнуудын хууль бус ажиллагаа зөрчсөн шийдвэрээс хэлмэгдэж байгаа би Монгол улсад ардчилал шударга ёсыг сэргээн тогтоох, монгол хүний эрх, эрх чөлөөг хангуулахын тулд өлсгөлөн зарлаж, амь нас, эрүүл мэндээ золиослон тэмцэхэд жирийн иргэд маань түүний дотор эхчүүд, эмэгтэйчүүд тууштай тэмцсэнийг сайн мэднэ. Гэхдээ иргэд маань ялангуяа эхчүүд, эмэгтэйчүүд маань надаас дахин битгий өлсгөлөн зарлаарай хэмээн нүдэндээ нулимстайгаар гуйж хүсч байдаг тул би өлсгөлөн зарлахыг тэвчиж байгаа.
Одоо би эргээд эхчүүд эмэгтэйчүүдээсээ гуйж байна. Та нар маань өлсгөлөнгөө зогсооно уу. Шударга ёс ардчилалыг сэргээж, монгол хүний эрх, эрх чөлөөг ханган хамгаалах, иргэдээ өндөр боловсрол, нарийн мэргэжилтэй, амьдралд нь хүрэлцэхүйц цалин мөнгө, тав тухай суух орон байртай болгож, байгалийн баялгаа адр түмэндээ дундын өмч болгон өмчлүүлэхийг зорьж байгаа та бидний шударга тэмцэл эхэлж байна. Энэ ариун тэмцэл улам ихээр эрч хүчээ авна гэдэгт эргэлзэхгүй байна. Эрүүл мэнд амь насаа бодоорой гэж хүсч гуйя.
Юм эргэхдээ эргэнэ. Та бид, монголын ард түмэн ялна. Н.Энхбаяр
Жич: Уг нь би шинэ оныг шоронд биш, ард иргэдтэйгээ хамт гудамж талбайд уулзан учирч, гэртээ гэрийнхэнтэйгээ хамт сууж угтахсан гэж хүсч байсан. Гэвч хараат шүүгчдийн хууль бус шийдвэрээр шинэ онтойгойй шоронд залгалаа. Эхнэр маань надтай хамт шинэ оныг угтахаар шоронд ирэхэд нь би зөвшөөрөөгүй. Гэрээ эзгүй үлдээж болохгүй гэж тайлбарлаад буцааж явуулсан. Эрчүүд нь ямар нэг шалтгаанаар эзгүй байвал эмэгтэйчүүд, эхчүүд маань гэрээ эзгүй орхих ёсгүй. Монгол эх, монгол эмэгтэй байгаа цагт монгол айл өрх эзгүйрэхгүй. Монгол үндэстэн мөхөхгүй. Есүхэй баатар хорлогдсоны дараа Өүлэн үжин гэрээ эзгүй орхиогүй учир монгол үндэстэн сэргэн мандсан түүх үүнийг батална. Баатрууд байхгүй болсон цагт монгол эхчүүд, эмэгтэйчүүд баатрууд болдог. Монголчууд минь ээ, Монгол эхчүүд, эмэгтэйчүүдээ хайрлан хамгаалж, хүндэтгэн биширч явцгаая. Яарч бичсэн захидал маань эв хавгүй болсон байж мэднэ. Гэхдээ уран үгтэй захиа байхаас үнэн үгтэй захидал байх нь илүү чухал. Харин ил захидал маань хаягласан эзэддээ хурдан очоосой. Нэг ч гэсэн хоногийн өмнө эхчүүд, эмэгтэйчүүдийн өлсгөлөн зогсоосой хэмээн залбирнам.
2013 оны 1 сарын 10 Зайсан дахь хорих 401 дүгээр анги Улаанбаатар хот
Sonin.mn |
| Н.Энхбаяр өөрөө намын гишүүддээ өлсгөлөн зарлах чиглэл өгөөд, мөн л өөрөө өлсгөлөнгөө зогсоохыг гуйдаг уу? |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Он гарснаас хойш 1222 гадаад иргэнийг албадан гаргажээ 18:40 Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар төлөвлөгөөт 41, төлөвлөгөөт бус 253
|
Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар төлөвлөгөөт 41, төлөвлөгөөт бус 253 »»
|
|
Өчигдрийн түгжрэл зам тээврийн 12 осол гарснаас үүдэлтэй гэв 18:38 Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд өдөр тутамдаа 550-630 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэх судалгаа бий.
|
Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд өдөр тутамдаа 550-630 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэх судалгаа бий. »»
|
|
Д.Билэгдэмбэрэл: Бид тэтгэврээ нэмүүлье гэсэн болохоос зээлийн хугацааг нь уртасгаад өгөөч гэж хэзээ ч гуйгаагүй шүү 18:35 Монгол банк бодлогын хороогоо хуралдуулж, 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг
|
Монгол банк бодлогын хороогоо хуралдуулж, 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг »»
|
|
Л.Эрдэнэчимэг: Татвараас болоод бизнесүүд цэцэглэж чадахгүй байна 15:51 УИХ-ын гишүүн асан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
|
УИХ-ын гишүүн асан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. »»
|
|
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, үзэсгэлэн өнөөдөр боллоо 15:39 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал”
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
ОБЕГ: Барилгад гарсан галыг унтраахаар ажиллаж байна 12:05 Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр
|
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр »»
|
|
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ 11:56 Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.12.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.20 цагт 64 гишүүн хүрэлцэн ирж,
|
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.12.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.20 цагт 64 гишүүн хүрэлцэн ирж, »»
|
|
Тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодох нь нэмэгдэж байна гэв 10:51 Албан байгууллага Аж ахуй нэгжийн шинэ жилийн баярын өдрүүд үргэлжилж байгаа энэ үед тээврийн хэрэгслийг согтуугаар
|
Албан байгууллага Аж ахуй нэгжийн шинэ жилийн баярын өдрүүд үргэлжилж байгаа энэ үед тээврийн хэрэгслийг согтуугаар »»
|
|
Аж ахуй нэгжүүдэд хугацаатай үүрэг өгсөний дагуу бүх сумдад шатахуун нийлүүлжээ 10:48 Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн Даваа гарагт /2025.12.09/ шатахуун импортлогчидтой уулзаж
|
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн Даваа гарагт /2025.12.09/ шатахуун импортлогчидтой уулзаж »»
|
|
Сумын захиргааны байранд өрөө тохижуулж үнэ төлбөргүй амьдарч байжээ 10:46 Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд
|
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд »»
|
|
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно 10:33 Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.12) үргэлжилнэ.
|
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.12) үргэлжилнэ. »»
|
|
Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ 10:03 УИХ 126 гишүүнтэй болсноор төсвөөс гарах зардал улам нэмэгджээ. Тухайлбал, 2025 онд гадаад томилолтод зориулж
|
УИХ 126 гишүүнтэй болсноор төсвөөс гарах зардал улам нэмэгджээ. Тухайлбал, 2025 онд гадаад томилолтод зориулж »»
|
|
Төрийн тахилгат Алтай Таванбогдоос улаан номонд орсон цоохор ирвэс агнаж, өвчсөн байжээ 09:54 Баян-Өлгий аймагт байрлах "Алтай Таванбогд" хайрхнаас энэ оны 9-р сард нэн ховор цоохор ирвэс агнан, зарж
|
Баян-Өлгий аймагт байрлах "Алтай Таванбогд" хайрхнаас энэ оны 9-р сард нэн ховор цоохор ирвэс агнан, зарж »»
|
|
Улсын II дугаар төв эмнэлэг 8 хүнд хавдар хөлдөөх эмчилгээ хийжээ 09:31 Улсын II дугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв богино хугацаанд ашиглалтад орж, дурангийн болон бичил
|
Улсын II дугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв богино хугацаанд ашиглалтад орж, дурангийн болон бичил »»
|
|
Хойд хөршөөс хоёр мөнгө хоёр хүрэл медаль хүртлээ 09:28 ОХУ-ын Ханты Мансийск хотод боксын Нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 1-7-ны өдрүүдэд болов.
|
ОХУ-ын Ханты Мансийск хотод боксын Нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 1-7-ны өдрүүдэд болов. »»
|
|
Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн асуудлыг шийдвэрлэвэл их наядаар тоологдох мөнгө орж ирнэ 09:27 УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн
|
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн »»
|
|
Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргасан хэмээв 09:25 Монголбанкнаас мөнгөний бодлогын шийдвэр танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгуулав. Энэ үеэрээ
|
Монголбанкнаас мөнгөний бодлогын шийдвэр танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгуулав. Энэ үеэрээ »»
|
|
Зургаан байгууллагын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов 09:23 Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн
|
Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн »»
|
|
Элчин сайд Ричард Буанган: Монголын хүүхдүүдийн ирээдүйн талаарх мөрөөдөл, хүсэл эрмэлзлээ шингээсэн захидлуудыг унших сайхан байлаа 09:19 “Хүүхэд-Хайр-Ирээдүй” хүндэтгэлийн арга хэмжээнд Америкийн нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт
|
“Хүүхэд-Хайр-Ирээдүй” хүндэтгэлийн арга хэмжээнд Америкийн нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг чөлөөлөх шаардлага хүргүүлжээ 15:23 Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг чөлөөлөх албан шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлжээ.
|
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг чөлөөлөх албан шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлжээ. »»
|
|
УИХ-ын өнөөдрийн чуулганд 126 гишүүнээс 64 нь иржээ 10:32 УИХ-ын өнөөдрийн чуулганд 64 гишүүн ирц бүрдүүлэн иржээ. Ингээд УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Уянга нарын өргөн
|
УИХ-ын өнөөдрийн чуулганд 64 гишүүн ирц бүрдүүлэн иржээ. Ингээд УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Уянга нарын өргөн »»
|
|
Пара пауэрлифтингийн тамирчин Д.Жигмэд алтан медалийн болзол хангалаа 10:24 Пара пауэрлифтингийн үндэсний шигшээ багийн тамирчин Д.Жигмэд Азийн залуучуудын пара наадмын 54кг төрөлд 146 кг
|
Пара пауэрлифтингийн үндэсний шигшээ багийн тамирчин Д.Жигмэд Азийн залуучуудын пара наадмын 54кг төрөлд 146 кг »»
|
|
Улсын хил зөрчихийг завдсан үйлдлийг таслан зогсоолоо 10:23 Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр Монгол улсын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тал руу
|
Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр Монгол улсын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тал руу »»
|
|
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2.0 хувийн татварыг хүчингүй болгохтой холбоотой “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 10:13 Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.10/ хуралдаан гишүүдийн 50.9 хувь буюу Улсын Их Хурлын
|
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.10/ хуралдаан гишүүдийн 50.9 хувь буюу Улсын Их Хурлын »»
|
|
АНУ-ын шатрын их мастер, алдартай стример Х.Ниманн усан доорх шатрын дэлхийн аварга болжээ 10:11 АНУ-ын шатрын их мастер, алдартай стример Х.Ниманн стандарт бус тоглолтоороо алдартай билээ. Тэрбээр саяхан
|
АНУ-ын шатрын их мастер, алдартай стример Х.Ниманн стандарт бус тоглолтоороо алдартай билээ. Тэрбээр саяхан »»
|
|
Монгол Ардын намын дарга Н.Учрал СДМЗХ-ны залуусын диалогид оролцов 10:07 Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооноос
|
Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооноос »»
|
|
ТБХ: Төсвийн гүйцэтгэлийн талаарх сангийн сайдын мэдээллийг сонсов 10:00 Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.10/-ийн хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн
|
Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.10/-ийн хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн »»
|
|
Ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдал, унтраах ажиллагаа, цаашид анхаарах асуудлын талаар ярилцлага зохион байгууллаа 09:50 Улсын хэмжээнд он гарсаар 15 аймгийн 84 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 273 удаагийн ой, хээрийн гал түймэр
|
Улсын хэмжээнд он гарсаар 15 аймгийн 84 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 273 удаагийн ой, хээрийн гал түймэр »»
|
|
БОХХААБХ: Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ 15:37 Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2025.12.10/-ийн хуралдаанаар Засгийн газраас
|
Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2025.12.10/-ийн хуралдаанаар Засгийн газраас »»
|
|
Авлигатай тэмцэх газраас “Цемент шохой” ХХК-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна 15:34 Авлигатай тэмцэх газрын мөрдөгчдийн ажлын хэсэг “Цемент шохой” ХХК-д холбогдох эрүүгийн 2502007000487 дугаартай
|
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчдийн ажлын хэсэг “Цемент шохой” ХХК-д холбогдох эрүүгийн 2502007000487 дугаартай »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Гамшгаас хамгаалах чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тэр дундаа "ой, хээрийн түймрээс сэргийлэх" чиглэлд анхаарч ажиллана 13:22 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа. »»
|
|
Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо 12:32 Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдийн эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө
|
Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдийн эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө »»
|
|
“Улаанбаатар трамвай” төсөл нь хотын төвийн хөдөлгөөний ачааллыг бууруулж, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой 12:30 “Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэлийн босоо тэнхлэгийн дагуу ачаалал өндөртэй хоёр чиглэлийг хамарсан, нийт 26 км
|
“Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэлийн босоо тэнхлэгийн дагуу ачаалал өндөртэй хоёр чиглэлийг хамарсан, нийт 26 км »»
|
|
Эмээлт захад ямааны арьс ₮57000, хонины нэхий ₮3000 байна 12:00 Өвлийн улиралд иргэд идэх махаа нөөцөлж бэлддэг. Тиймээс малчид малын мах, түүхийн эдээ худалдаалж боловсруулдаг.
|
Өвлийн улиралд иргэд идэх махаа нөөцөлж бэлддэг. Тиймээс малчид малын мах, түүхийн эдээ худалдаалж боловсруулдаг. »»
|
|
Алба хаагчдад мөнгөн урамшуулал олгож, батламжийг гардууллаа 11:43 Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Зоригтбаяр Төрийн алба хаагчдын хөгжлийн хөтөлбөрийн
|
Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Зоригтбаяр Төрийн алба хаагчдын хөгжлийн хөтөлбөрийн »»
|
|
Өнгөрөгч сар 3 дахь их тунадастай сар болж өнгөрлөө 11:18 Өнгөрөгч арваннэгдүгээр сард Монгол орны хэмжээнд дунджаар 8.9 мм тунадас орсон ба өмнөх жилээс 2.5, олон жилийн
|
Өнгөрөгч арваннэгдүгээр сард Монгол орны хэмжээнд дунджаар 8.9 мм тунадас орсон ба өмнөх жилээс 2.5, олон жилийн »»
|
|
Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтыг шинжлэн судална 10:00 УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр үргэлжилж байна.
|
УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр үргэлжилж байна. »»
|
|
Жолоодох эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь гэмт хэрэг 14:41 Цагдаагийн байгууллагаас энэ оны 11 дүгээр сарын байдлаар тээврийн хэрэгсэл жолоолох эрх хасагдсан үедээ согтуугаар
|
Цагдаагийн байгууллагаас энэ оны 11 дүгээр сарын байдлаар тээврийн хэрэгсэл жолоолох эрх хасагдсан үедээ согтуугаар »»
|
|
ДЭМБ-аас жин бууруулах үйлчилгээтэй эмийг анх удаа санал болголоо 14:38 ДЭМБ албан ёсны цахим хуудсандаа таргалтын эсрэг буюу жин бууруулах үйлчилгээтэй эмүүдийн хэрэглээтэй холбоотой
|
ДЭМБ албан ёсны цахим хуудсандаа таргалтын эсрэг буюу жин бууруулах үйлчилгээтэй эмүүдийн хэрэглээтэй холбоотой »»
|
|
Хулгай цэгцэрч, хулгайчид чичирч байна 14:34 Ерөнхий сайд Г.Занданшатар хулгай, худал хоёртой эвлэрэхгүй хэмээн олон нийтэд хандан мэдэгдсэн. Мэдэгдээд зогсохгүй
|
Ерөнхий сайд Г.Занданшатар хулгай, худал хоёртой эвлэрэхгүй хэмээн олон нийтэд хандан мэдэгдсэн. Мэдэгдээд зогсохгүй »»
|
|
“УБТЗ” ХНН нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна 14:25 Улс орны дулаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангахад “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэдэг.
|
Улс орны дулаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангахад “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэдэг. »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ 13:40 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.01-12.07/ нийслэлийн 9 дүүрэг, 19 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл,
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.01-12.07/ нийслэлийн 9 дүүрэг, 19 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл, »»
|
|
Монгол Улсын нутаг дэвсгэрээс хулгайлагдаж, хууль бусаар хилээр нэвтрүүлсэн үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эргүүлэн авлаа 12:57 Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг
|
Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг »»
|
|
Япон улсын Аомори мужийн зүүн эрэг орчмоор 7.6 баллын газар хөдлөлт болжээ 10:46 Япон улсын Аомори мужийн зүүн эрэг орчмоор 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23:15 цаг орчимд магнитутын
|
Япон улсын Аомори мужийн зүүн эрэг орчмоор 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23:15 цаг орчимд магнитутын »»
|
|
“Чингис” хааны дүрд тоглосон ӨМӨЗО-ны жүжигчин Б.Баасанжав гэр бүлийн хамт Монголд иржээ 10:39 “Чингис хаан”-ы дүрд тоглосон болохоор архи ууж, хүнтэй муудаж, муу муухай явах эрх байхгүй, учир нь хүмүүс намайг
|
“Чингис хаан”-ы дүрд тоглосон болохоор архи ууж, хүнтэй муудаж, муу муухай явах эрх байхгүй, учир нь хүмүүс намайг »»
|
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Украинд сонгууль явуулахад бэлэн гэв 13:52 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн »»
|
|
Зеленский Украин НАТО-д элсэх ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв 09:47 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ.
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ. »»
|
|
Трампын зурсан "шар шугам"-ыг Израилийн шинэ хил гэж тооцно 11:35 Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн
|
Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн »»
|
|
Трамп: Зеленский АНУ-ын санаачилсан дайныг дуусгах гэрээг үзэглэхэд бэлэн биш байна 11:27 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг »»
|
|
Тайланд Камбожид агаарын цохилт өгч Трампын зуучилсан энхийн тохиролцоонд эрсдэл учирлаа 18:03 Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын
|
Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын »»
|
|
Европт урьд хожид үзэгдээгүй ойн түймэр нүүрлэжээ 15:49 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн »»
|
|
Медведев: Вашингтон Европын холбоог амьтан сургах мэт номхруулж, захирч байна 12:23 ОХУ-ын Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев АНУ-ын үндэсний
|
ОХУ-ын Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев АНУ-ын үндэсний »»
|
|
АНУ-д гурван өдөр хэлэлцсэн нь үр дүнд хүргээгүй тул Зеленский Европыг зорино 11:02 АНУ-ын Майами хотод Вашингтон болон Киевийн төлөөллүүд дайныг дуусгах асуудлаар гурван хоногийн турш хэлэлцлээ.
|
АНУ-ын Майами хотод Вашингтон болон Киевийн төлөөллүүд дайныг дуусгах асуудлаар гурван хоногийн турш хэлэлцлээ. »»
|
|
“Netflix” компани “Warner Bros Discovery”-гийн студи, стримингийн салбарыг $72 тэрбумаар худалдан авна 09:58 “Netflix” компани баасан гарагт /2025.12.05/ “Warner Bros Discovery”-гийн телевиз, студи болон стримигийн
|
“Netflix” компани баасан гарагт /2025.12.05/ “Warner Bros Discovery”-гийн телевиз, студи болон стримигийн »»
|
|
ОХУ Snapchat, Roblox руу нэвтрэхийг хориглож Facetime-аар ярихад хязгаарлалт тавьжээ 17:25 ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat
|
ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat »»
|
|
Путин: Донбассаас украинчууд ухарна эсвэл цэргийн хүчээр хяналтдаа авна 13:54 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “India Today” агентлагт ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2025.12.04/ нийтлэгджээ.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “India Today” агентлагт ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2025.12.04/ нийтлэгджээ. »»
|
|
Норвегид дэлхийн хамгийн урт далай доорх замыг барьж байна 12:20 Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь
|
Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь »»
|
|
Д.Трамп: В.Путин Украины дайныг зогсоох хүсэлтэй байна 12:19 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг »»
|
|
Э.Макрон дөрөв дэх удаагаа Хятадад айлчилж байна 11:53 БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын
|
БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын »»
|
|
Өрсөлдөгчдөөсөө хоцрогдож байгаа тул “Apple”-ийн хиймэл оюун ухааны захирал огцорлоо 15:40 Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон.
|
Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон. »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|