 |
|
 |
|
Архины хор, түүнээс татгалзах шалтгаанууд |
|
|
 |
|
 |
Архины хор, түүнээс татгалзах шалтгаанууд
2013-01-22Архины нөлөө  Архи бол хар тамхитай адил тийм ч их хортой зүйл биш гэж зарим хүмүүс боддог. Гэвч үнэн хэрэгтээ архи бол мансууруулах бодисын нэг хэлбэр юм.
Архи ба бие махбодь Архи нь мэдрэлийн системд нөлөөлж, тархины үйл ажиллагааг бууруулдаг дарангуйлах үйлчилгээтэй бодис юм. Архи нь хүний ходоодонд хоол хэрхэн ордгийн адилаар шууд ордог. 20 орчим хувь нь ходоодны салст бүрхэвчээр дамжин шимэгдэж цусанд ордог. үлдсэн хэсэг нь нарийн гэдсээр дамжин цус руу ордог. Цусаар дамжин тархины үйл ажиллагаанд нөлөөлж, түүний бие бие махбодийг хянах, удирдар чадварыг бууруулдаг. Ийм учраас архи уусан хүн ямар нэг зүйлийг хийхдээ хэвийн бус болдог. Жишээлбэл: дуу цөөтэй хүн гэнэт дуу орж эхэлдэг. Аливаа нэг зүйлийг харахад болон юм ярихад бэрхшээлтэй болж, илүү эрээ цээргүй байдалдтай болдог. Түүнчлэн бие махбодийн бусад хэсэгт ч нөлөөлнө. Биеийн хэсгүүд үйлчлэл, нөлөөлөл Мэдрэхүй Сонсохуйн, харааны, үнэрлэхүйн, хүртэхүйн, амтлахуйн мэдрэхүй алдагддаг. Аюулаас хамгаалах хариу урвал мэдрэхүйн үйл ажиллагаа буурдаг. Тархи, мэдрэлийн систем Архи нь цусанд орсноор цусны судсыг өргөсгөдөг. Ингэснээр судсанд цус илүүтэй юүлэгдэх боломж бүрдүүлнэ. Ингэснээр архи уусан хүмүүс халууцаж эхэлдэг. Учир нь архины нөлөөгөөр арьсны гадаргуу орчмын цусны эргэлт ихэсдэг. Гэвч энэ дулаацалт нь хуурамч дулаан юм. Арьсны гадаргуу орчимд цус ирснээр бие махбодь дулаанаа маш хурдан алдаж, биеийн температур хурдан унадаг. үүний улмаас хуурамч дулаан аюултай. Энэ нь хүн хангалттай дулаан хувцас өмсөхгүй эсвэл цаг агаар хүйтэн байхад гадаа удаан хугацаагаар байхад хүргэдэг. Цусны эргэлт Архи нь тархины эсэд нөлөөлдөг. Архины улмаас ухамсарт ухааныг сааруулдаг. Элэг Архины бараг ихэнх хэсэг нь элгээр дамжин бие махбодид очдог. Учир нь элэг бол бие махбодийн маш олон үүргийг гүйцэтгэдэг булчирхай юм. Архи нь элгэнд очиж исэлдэх урвалд ордог. үүний дүнд архи нь ус буюу нүүрсхүчлийн давхар исэл болон хувирна. Гэхдээ элэг нь архины дөнгөж хагас унци (28.3г- тай тэнцэнэ) -тэй тэнцэх хэсгийг л нэг цагийн дотор исэлдэх урвалд оруулж чадна. Гэтэл энэ хүчин чадлаас хэтэрсэн исэлдэлт явуулах шаардлагатай болсноор элэгний цирроз буюу элэгний хатуурал өвчин үүсдэг. Энэ нь үхэлд хүргэдэг өвчин юм. Бөөр Архины нөлөөгөөр шээсний ялгаралт ихэсдэг. Шээс ойр ойрхон хүрч, архи уусан хүн байн байн шээснээр биед байх ёстой шингэн алдагдаж, шингэний дутагдалд ордог. Ходоод Архи нь ходоодны хүчлийг ихэсгэдэг. үүний улмаас ходоодны шархлаа үүсдэг. Удаан хугацаагаар архи хэрэглэснээр ходоодны салст бүрхэвч хүчлийн нөлөөгөөр шархалж ходоодны шархлаа үүсдэг. Уушги Архи нь хүний амьсгалахад ч хүчтэй үнэртдэгийг бид мэднэ. Тэгэхлээр архины зарим хэсэг нь уушгаар дамжин амьсгалаар гадагшладаг. Хурд: Богино хугацаанд их хэмжээний архи уух нь архи нь цусанд удаан хугацаагаар хадгалагдах нөхцлийг бүрдүүлдэг. Уусан архины хэмжээ: Уусан архины хэмжээ нь хүний биед илрэх хариу урвалд нөлөөлдөг. Хоол: Архи уухын өмнө хоол идсэн, ходоодондоо хоолтой байвал архийг цусанд дамжин орохыг удаашруулдаг. Биеийн жин: Туранхай хүмүүст архины нөлөө нь хүнд том биетэй хүмүүсийг бодвол түргэн илэрдэг. Учир нь хүнд том биетэй хүмүүсийн цус болон биеийн шингэн нь илүү их байдаг нь архины биед үзүүлэх нөлөөллийг тодорхой хэмжээгээр багасгадаг. Сэтгэл санааны байдал. Архи уухын өмнөх сэтгэл санааны байдал архи уусны дараахь сэтгэл санааны байдалд нөлөөлдөг. Жишээ нь: архи уухдаа сэтгэл гутралтай байсан хүн уусны дараа бүр илүү гутралд ордог. Эм, бэлдмэл: Архи зарим эмийн бодистой нэгдэхэд архи болон эмийн нөлөөлөл нь ихэсдэг. Тэр ч байтугай аспирин хүртэл архины бие махбодид үзүүлэх нөлөөг өөрчилдөг.
Цусан дахь архины хэмжээг цусан дахь согтууруулах бодисын түвшингээр хэмждэг. Энэ нь цусан дахь согтууруулах бодисын хувь хэмжээ юм. үүний цусны өөрийнх нь эзэлхүүнд согтууруулах бодисын эзэлж байгаа хэмжээг харьцуулан гаргадаг. Ихэнх тохиолдолд жолоо барьж яваа хүний цусан дахь согтууруулах бодис 0.1% буюу түүнээс дээш байвал архи хэрэглэсэн байна. 84.9 гр дарс уухад л цусанд согтууруулах бодис илэрдэг байна. Цусан дахь согтууруулах бодис Ойролцоогоор 2 цагийн дараа согтууруулах боломжтой хэмжээ 80 кг жинтэй хүнд нөлөөлөх нөлөөлөл 0.05% 30-60 гр дарс, ликор эсвэл 1-2 лааз буюу 350гр пиво уусны дараа Аливаад хариу үйлдэл үзүүлэх, шүүн тунгаах чадвар буурч, цалгар, назгай болж, өөрөө өөрийгөө хянах чадвар бага зэрэг алдагддаг. 0.1% 90-120гр дарс эсвэл 3-4 лааз пиво уусны дараа өөртөө хяналт тавих, альваа зүйлийг харах болон зохицуулах чадвар нь алдагддаг. 0.2% 150-180гр дарс эсвэл 5-6 лааз пиво уусны дараа өөртөө тавих хяналт бүр мөсөн алдагдаж, юмыг бодох санах, сэтгэл хөдлөлийн зан үйл нь ердийнхөөс өөрчлөгдөж, булчингийн үйл ажиллагаа алдагдана. 0.3% 210-250гр дарс эсвэл 7-8 лааз пиво уусны дараа Харах сонсох мэдрэхүй болон баримжаалах чадвар алдагдаж хөдөлгөөний баримжаа алдагдан, хөдөлгөөн хийхэд төвөгтэй болдог. 0.4% 270-300гр дарс эсвэл 9-10 лааз пиво уусны дараа Тархины үйл ажиллагаа дарангуйлагдаж бие засах, бөөлжих зэрэг үйлдлээ хянах чадваргүй болно. Хөдөлж ч чадахгүй болно. 0.5% 300гр -аас дээш хэмжээний дарс болон 10-аас дээш лааз пиво уухад Бие махбодь ухаан алдалтын байдалд орно. Уураг тархи нь биеийн температур, амьсгалыг зохицуулах чадваргүй болж амьсгал дарангуйлагдана. Цаашлаад үхэлд ч хүрч болзошгүй.
Согтуурал ба өвчин Архи нь хүнийг донтуулдаг. Бие сэтгэл зүйн хувьд архинаас хамааралтай болохыг архинд донтох өвчин гэж нэрлэдэг. Архинд донтох өвчтэй хүмүүс архигүйгээр байж чаддаггүй. Нэг л ууж эхэлсэн бол ихэвчлэн зогсоож чаддаггүй. Тэд өөрсдийн эрүүл мэндээ хохироож байна гээдгээ мэдэж байвч архи уухаа зогсоож чаддаггүй.
Архинд хамааралтай болох үе шатууд Мэргэжилтнүүд архичин болох нь "үе шат"-ыг дамждаг гэж үздэг. Дээрх үе шатууд нь тодорхой хугацаанд явагддаг. I үе шат: Ихэнх нэсэнд хүрэгчид тодорхой тохиолдолд архи уудаг. Харин бухимдал, алжаалаа тайлахын тулд архи хэрэглэснээр бэрхшээл эхэлдэг. Ингэснээр амьдралын өдөр дутмын бэрхшээлийг даван туулахын тулд архи уудаг болдог. Тэд эхлээд гэр бүл, найз нөхдөөсөө архи ууж байгаадаа өршөөл гуйдаг. Гэвч үргэлжлүүлэн уусаар яваандаа байнга уудаг болдог. II үе шат: Архийг үргэлжлүүлэн ууснаар бие махбодь нь архийг улам ихээр шаарддаг болдог. Архи уух нь тухайн хүний амьдралын чухал хэсэг болдог. Архийг яаж олж уух вэ? гэдэгт хамаг анхаарал, хүчээ зориулдаг. Ажил сургуулиа тасалж эхэлдэг. Гэвч тэд өөрийгөө архичин болж байна гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй. III үе шат: Хамгийн эцсийн үе шат бөгөөд архийг хэтрүүлэн хэрэглэж байгаа нь тодорхой болно. Архи уух нь ямар ч хяналтгүй болдог. Бие махбодь нь архинд маш хүчтэй донтдог. Архи уухгүй бол бие болон сэтгэл санаа нь өвдөж зовоодог. Гэр бүл найз нөхдөөсөө аль болохоор зугтаж амьдардаг болно.
Архинаас татгалзах шалтгаанууд Архи хэрэглэдэг байсан олон хүн архинаас гарч байна. Бие махбодь болон сэтгэл зүйн хувьд архи хэрхэн хортой нөлөө үзүүлдэгийг ойлгосноор архийг бага хэрэглэдэг болсон. Олон залуучууд архигүй амьдралыг сонгож байна. Архинаас татгалзах шалтгаанууд: Энэ бол хууль бус ажиллагаа: Монгол улсын бүх нутаг дэвсгэрт 21 нас хүрээгүй хүн архи хэрэглэхийг хуулиар хориглосон байдаг. Хуулинд захирагдсанаар таны болон бусдын аюулгүй байдал хангагдана. өөрийгөө завгүй байлгах: өөрийгөө хөгжүүлэх, спортоор хичээллэх шинэ мэдээлэл олж мэдэх, найз нөхөддөө туслах гэх мэт аль болох завгүй байлгах хэрэгтэй. Энэ бол баярлаж бахархмаар зүйл биш. Архи ууснаас болж, толгой болон гэдэс ходоод өвддөг. Архи ууснаас болж ичгэвтэр үйлдэл хийж болох юм. Маш олон залуучууд архи уухгүйгээр хөгжилтэй байж чадна гэдгийг харуулж чадахгүй. Архи хэзээ ч сайхан амтагдахгүй. Пиво болон дарс нь аятайхан үнэртдэггүй. Энэ үнэрийг мэдсэнээр иймэрхүү амттай зүйл уухыг хүсэн шунахгүй. Архи нь асуудлыг шийдэх арга зам биш. Ихэнх залуучууд архи нь асуудлыг шийдэж чаддаггүй. Харин ч асуудлыг улам хурцатгадаг гэдийг ойлгодог. Архи нь хэрэглэсэн хүнээ буруутай юм шиг болгохоос гадна бусдыг эвгүй байдалд оруулдаг. Ийм учраас олон хүн архинаас хол байхыг эрхэмлэдэг.
Архинаас татгалзах аргууд Ямар нэг ур чадвар шаардсан зүйлийг хийх: Хөзрөөр э Архигүй сан бүрдүүлэх: Архинаас татгалзах "үгүй" гэж хэлэх бүртээ болон өөр ямар нэг хорт зуршлаас татгалзах үедээ түүнээс хэмнэсэн мөнгөө хаа нэгтээ хадгалж болох бөгөөд үүнийгээ "Архигүй сан" гэж нэрлэж болно. Хэдэн сарын дараа хадгалсан мөнгөөрөө өөртөө бэлэг авах хэрэгтэй. Архи хэрэглэдэггүй найз нөхөдтэйгөө цагийг үр бүтээлтэй хөгжилтэй өнгөрөөх. Архи уухын оронд спортоор хичээллэх, сагс, хөл бөмбөг тоглох, бүжиглэх, зэргээр архигүйгээр цагийг үрр бүтээлтэй хөгжилтэй өнгөрөөж болно. Сайн дураараа бусдад туслах: Хэн нэгэн хүнд туслаж сайн үйлс хийж, үүнийгээ харуулах боломж олгох бюу тэд ямар нэг сонирхууштай өвөрмөц хөтөлбөр, төсөл боловсруулах, компанит ажил зохион байгуулж болох юм. Мөн эмнэлэг болон сувилалын газруудад очиж, өвчтэй хүмүүс болон ахмад настай хүмүүсийг асарч сувилан тэдэнд туслах санаачлага гаргаж болно. Мэдээлэл дамжуулах: өөрийн үеийнхэндээ болон өөрөөсөө дүү хүүхдүүд залууст архины хор холбогдлын талаар болон архинаас татгалзсанаар гарах ач тусын талаар ойлгуулах сурталчилгаа хийж болох юм. Спортоор хичээллэх эсвэл баг бүрдүүлэх: Сагс, хөл бөмбөлгийн баг бүрдүүлэх эдгээр спортоор хичээллэж, авъяас чадвараа хөгжүүлэх хэрэгтэй.
Архидан согтууралтын өнөөгийн байдал Монгол Улсын үндэсний аюулгүй байдал гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ. үндэсний аюулгүй байдлын бүтэцэд хүн ам, удмын сангийн аюулгүй байдал хамаарагддаг. Тэгвэл МЦ-ын үБА-ын дотоодын аюул гэж хэлэхэд хүрээд байгаа архидан согтууралтын явдал хамгаас чухал байна. Сүүлийн хэдэн арван жил согтууруулах ундааны хэрэглээ хөгжингүй орнуудад буурч, харин хөгжиж буй орнуудад нэмэгдэн дэлхийн хэмжээнд жил бүр 1.8 сая хүн согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотойгоор нас барж байгаа нь өвчин, эмгэгийн улмаас нас барсан нийт тохиолдлын 3.2 %-ийг эзэлж байна. Архидан согтуурснаас болж хүмүүс нэг нь нөгөөгийнхөө амь насыг бүрэлгэж, цаашилбал эхнэр нь нөхөрөө, нөхөр нь үр хүүхэд, эхнэрээ, ах дүүс нэгнийгээ, мөн автомашин согтуугаар жолоодож яваад өөрийнхөө болоод бусдын амь насыг хохироох, дээрэм танхай, хүчирхийлэл, хүчингийн гээд олон гэмт хэрэг гарахын эх үүсвэр нь болж байна. Эцсийн эцэст энэ бүхний ард харуусал, хагацлын нулимс л байдаг. үүнийг дараах статистик мэдээллүүдээс бодитой харж болно.
Архидалт ба гэмт хэрэг 2007 оны 1-р сард цагдаагийн байгууллагад 1831 гэмт хэрэг бүртгэгдэн, хэтэртлээ ууж согтуурсан 14 673 хүн эрүүлжүүлэгдэж, хэв журам зөрчсөн 1326 хүн шүүхийн журмаар баривчлагдсан нь урд оны мөн үеэс гэмт хэрэг 45.3% -аар нэмэгдэн, эрүүлжүүлэгдсэн баривчлагдсэн хүний тоо 11.9-23.6% хувиар өссөн дүн гарав. Энэ нь улсын хэмжээний эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал улам хүндэрч байгааг харуулж байна. Ийм огцом өсөлт сүүлийн 10 гаруй жилд болж байгаагүй юм байна. Хамгийн ойрын жишээ бол сая өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүлсэн шинэ жилийн баярын өдрүүд юм. Шинэ жилийн өдрүүдээр золгүй байдлаар 35 хүн золгүй байдлаар нас барсан байна. 2005 онд согтуугаар хүнийг санаатай алсан - 183, холбогдогч нь 194 байсан бол 2006 онд хүнийг санаатай алсан хэрэг - 199, холбогдогч нь 217 байна. (Гэхдээ сүүлийн арваад жил гэмт хэрэг, согтуугаар үйлдсэн гэмт хэрэгийн тоо манай улсад маш ихээр өссөн учир дээрх тоо тийм ч бага тоо биш юм.) Нийт гэмт хэрэгт холбогдогсдын 30.6% нь архидан согтууралтай холбоотой юм.
Архидалт ба эрүүл мэнд Архидан согтуурсны улмаас эрүүл мэндийн хохирол жилээс жилд нэмэгдэж, халдварт бус өвчин, осол гэмтэл, хүн амын өвчлөл, нас баралтын зонхилох шалтгаан болж байна. 1995 оноос хойш хүн амын нас баралтын шалтгаанд цусны эргэлтийн тогтолцооны өвчин, хавдар, осол гэмтлийн шалтгаант нас баралт тогтмол эхний байруудыг эзэлж жил ирэх тутам эдгээр өвчний улмаас нас барсан хүний тоо нэмэгдсээр байна. 2005 оны байдлаар хүн амын нас баралтын тэргүүлэх 5 шалтгаанд 1. Зүрх, судасны тогтолцооны өвчин (10 000 хүн амд 23.25 ) 2. Хавдар (10 000 хүн амд 11.45) 3. Осол, гэмтэл, хордлогын шалтгаант үр дагавар (10 000 хүн амд 10.08) 4. Хоол боловсруулах эрхтний өвчлөл (10 000 хүн амд 4.90) 5. Амьсгалын тогтолцооны эмгэг (10 000 хүн амд 2.74) орж байна. Хүн амын нас баралтын түвшин 10 000 эрэгтэй хүн амд 76.6, 10 000 эмэгтэй хүн амд 46.2 ногдож байна. Тухайлбал сүүлийн 10 жилд зүрх судасны эмгэгээр нас барах явдал 4-5 дахин нэмэгдэж, хүн амын нас баралтын шалтгааны дотор 1-рт , хавдар 2 дугаарт орох болж, нас барж байгаа нь 6 хүн тутмын нэг нь хавдар өвчний улмаас эндэх боллоо. Хавдрын бүтцэнд элэг, ходоод, улаан хоолойн хавдар зонхилж, нийт хавдрын 60 гаруй хувийг эзэлж байна. Цусны эргэлтийн тогтолцооны өвчний улмаас жил бүр 5500-6000 хүн буюу 3 хүний нэг нас барж байгаа бөгөөд хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хэвээр байна. Хорт хавдрын өвчлөл нас баралт сүүлийн 10 жилд нэмэгдэж, хүн амын нас баралтын 2 дахь тэргүүлэх шалтгаан болсоор байна. 2005 оны байдлаар хавдрын нас баралт 10 000 эрэгтэй хүн амд 13.03, 10 000 эмэгтэй хүн амд 10.08 ногдож байна. Эрэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, уушги, улаан хоолой, түрүү булчирхайн хавдар, эмэгтэйчүүдийн дунд элэг, умайн хүзүү, ходоод, улаан хоолой, уушгины өмөн хавдрын нас баралтын тэргүүлэх 5 шалтгаан болж байна. Осол гэмтэл, хордлого, гадны шалтгаант өвчний улмаас нас барах тохиолдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, 1990 онд нас баралтын 5-рт, 1994 онд 4-дүгээрт байсан бол 2000 оноос хойш тогтмол 3 дахь шалтгаан болж байна. Зөвхөн 2005 оны байдлаар осол, гэмтлийн улмаас гарсан нийт нас баралтын 52.5% нь согтуугаар осолд өртөн нас барсан тохиолдол байна. Гэмтэл Согог Сэргээн Засах Клиникийн Эмнэлэгийн 2006 оны 12 сарын 20-аас 2007 оны 01 сарын 10 хоорондох статистик тоо баримтаас харахад 2959 хүн бэртэж гэмтэж ирсэнээс архи согтууруулах ундааны улмаас 373 (12.6%) гэмтэж ирсэн байна. Энэ нь бусад жирийн өдрүүдтэй харьцуулахад 2-3 дахин нэмэгдсэн байна. Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд 2006 онд 499 хүн гүн хордлогонд орж ирсэнээс архины шалтгаантай 79 (15.8%) хүн ирсэн байна. 16 хордлогын улмаас нас барсанаас архины гүн хордлогын шалтгаантайгаар 2 хүн нас баржээ. өнгөрсөн шинэ жилийн баярын өдрүүдэд 11 хүн архины гүн хордлогонд орж ирсэн бөгөөд эдгээрээс 2 хүн нас барсан байна.
Дэлхий дахинаа… Архидан согтуурсны улмаас хордох, архинд донтох өвчтэй болохос гадна зүрхний титэм судасны өвчин, тархинд цус харвах, чихрийн шижин зэрэг 60 гаруй өвчин архидалттай ямар нэг хэмжээгээр холбоотой үүсч даамжирч байгаагийн дотор элэгний хавдар, эпилепси болон осол гэмтэл, санаатайгаар хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулж байгаа тохиолдлын 20-30% нь архидалтаас үүдэлтэй байна гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/ тооцолжээ. Төр засгаас архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудлыг анхааралдаа авч үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Гаалийн болон гаалийн тарифын тухай хууль, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай болон бусад хуулиудаар тус тус зохицуулж байгаагийн дээр эдгээр хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр гарсан Засгийн газрын тогтоол, төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагын тушаал, шийдвэр гээд бүхэл бүтэн хууль эрх зүйн орчин бүрджээ. Гэвч эдгээр хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт шалгалтын чанар, үр нөлөө хангалтгүй, хил гааль, мэргэжлийн хяналт, хуулийн байгууллагын ажлын уялдаа холбоо муу байгаагаас архидалт, түүнээс үүдэн гарах хор хохирлын хэмжээ буурахгүй, харин ч нэмэгдсээр байна. Согтууруулах ундаанд тавих хяналтыг татвар, үнийн бодлогоор зохицуулах явдал хангалтгүй, үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг хавтгайруулан олгож, согтууруулах ундааг ямар ч зөвшөөрөлгүйгээр импортлох болсноос согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт нэмэгдэж, чанарын шаардлага хангахгүй согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээ, зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагаанд тавих хяналт сул, хууль зөрчигчдөд авах арга хэмжээ үр нөлөө муутай, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах төсөв, хөрөнгө дутагдалтай, хор хөнөөл, архидан согтуурахаас сэргийлэх талаар олон нийт, ялангуяа хүүхэд өсвөр үеийнхний мэдлэг муу, архинд донтох өвчнийг эрт илрүүлэх, хяналт тавих нийгэм, хамт олонд тулгуурласан тусламж үйлчилгээ байхгүй байна. Архи согтууруулах ундааг ихээр хэрэглэж байгаа хэрэглэгчдийн тоо улам бүр өссөөр байна. Энэ бүхэн нь бидний хэлээд яриад бичээд байдаг үндэсний аюулгүй байдалд аюулын харанга дэлдэж байна. Монгол Улсын үндэсний аюулгүй язгуур ашиг сонирхолд Монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнодог. Архидан согтуурах явдалд өнөөдөр эмэгтэйчүүд ч багаггүй хувийг эзэлж байна. Монголд 2005 оны байдлаар 25000 гаруй архаг архичин байгаагийн 8% нь буюу 2000 гаруй эмэгтэйчүүд байжээ. "Хорвоогийн ихэнх тэнэг мунхгууд согтуу эцэг эхээс төрдөг" гэж Английн гүн ухаантан Ф.Беконы хэлсэн үг гашуун боловч үнэн юм. Эцэг эхийн бэлгийн эсээр удамшлын мэдээлэл үр удамд дамждаг. Гэтэл архидалтын улмаас бэлгийн эс дэхь хромосом ген хувьсан өөрчлөгдөж удамшлын өвчин эмгэгийг үүсгэдэг. Ген хромосом хүчтэй хувьссан тохиолдолд үр хөврөл амьдарч чаддахгүй зулбадаг. Францын эмч Пикардын бичснээр архичин нөхөртэй 11 хүүхэд гаргаснаас 10 нас барж, амьд үлдсэн ганц хүүхэд нь унаж татдаг өвчтэй байжээ. Энэ эмэгтэй архичин нөхрөө нас барсны дараа хүнтэй сууж 3 хүүхэд төрүүлсэн нь бүгд эрүүл өсч торнижээ. Жирэмсэн хүн архи уувал "Архины эмбриопати" гэдэг гажигтай хүүхэд төрдөгийг дэлхий даяар мэдэх болжээ. Энэ гажиг нь бие бялдрын дутуу хөгжил, оюуны хомсдол, эрхтэн системийн согогоор илэрдэг хүнд эмгэг юм. Жирэмсэн хүн архидахын хор уршгийг батлах зорилгоор туршлагын олон зуун хулганы хээлийн 9-14 дэх хоногт архи өгч байгаад төрөхөөс нь өмнөхөн умайг нь нээж үзэхэд үхсэн ба дутуу хөгжилтэй зулзаганы тоо архи өгөөгүй хулганыхтай харьцуулахад хамаагүй өндөр гарч байна. Тиймээс "Архины эмбрипати" гажигтай хүүхэд архи алдаг оног уудаг эмэгтэйчүүдээс төрсөн хүүхдийн 9%-д, архи байнга уудаг эмэгтэйчүүдээс төрсөн хүүхдийн 74%-д тохиолддог гэж гадны судлаачид тооцоолсон байна. Энэ бүхнээс дүгнэхэд архидан согтуурах явдал юунаас болоод байна вэ? гэж хүн бүр өнөөдрийн нийгмийн амьдрал бидэнд нөлөөлж байна. Энэ ажилгүйдэл, ядуурлаас гэж хариулах байх. Ихэнх хүмүүс ажилгүй болохоор архи уучихлаа, ажилтай байсан бол яалаа гэж уух билээ гэж тайлбар тавьдаг. Гэтэл ажилтай хүмүүс нь ажил тарсны дараа хаа нэгэн газар очиж, хэн нэгний төрсөн өдөр, үдэлт, угталт, баярласан талархсанаа илэрхийлэх гэх мэт янз бүрийн шалтаг шалтгаанаар уудаг. Сайхан эхэлсэн баяр, үдэлт, угталт, талархал ямар нэгэн хэрүүл маргаан, хэрэг төвгийг араасаа дагуулан төгсөж байна. Иймд дор дурдсан зүйлсийг чин сэтгэлээсээ анхаарч хэрэгжүүлэхийг бүх ард түмэндээ дахин хүсч, энэхүү уриалгыг гаргаж байна.
Анхаарал зүйл Эрүүл мэндийн боловсролын Зөвлөгөө мэдээллийн төвөөс дараах уриалгыг гаргасан байна. Монголчууд дараах зүйлийг хэрэгжүүлбэл архины хор хөнөөлөөс хол байх нь ээ. 1. Манай ард түмний эрүүл саруул оюун ухаан, энх тунх, урт насан, улс орныхоо аюулгүй байдал, оршин тогтнохуйн баталгааг хангахын тулд архидалттай үл эвлэрэх, архины эсрэг хамтран тэмццгээе 2. Зочноо ямар ч нөхцөлд ялгаагүй заавал согтууруулах ундаагаар дайлахыг урьтал болгох, архи дарсаар шахах, өөрөө зочинтойгоо хамтран архидах гаж зуршлаас салцгаая. 3. Гэр бүлийн нандин холбоог таслагч архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг үр хүүхэддээн зааж, зөвлөж өгөх: 4. Ахмад настан, өтгөс буурлууд Монгол ёс жудагаа дээлэн архидалтыг жигшин цэвэр ариун ёс суртахуунаар үр хүүхдүүддээ үлгэрлэн дууриалал болох: 5. Хүүхэд багачуудыг архидан согтуурах жигшүүрт дадал заншил уруу татахыг хатуу цээрлэх 6. Хэвлэл мэдээллийн байгуууллага өчүүхэн ашиг хонжоог бодож үр хойчдоо гэтлэшгүй гэм хорыг таригч архи согтууруулах ундааг сурталчилахгүй байх: 7. өрх гэрийн гал голомтыг бусьнуулж, бусдын амь насыг таслагч хортой архи, спиртийг зүй бусаар үйлдвэрлэх, наймаалах нь хойч үе, үр хүүхдээ хөнөөж буй үйлдэл гэдгийг ухаарцгаая. Хүний зовлонгоор жаргал хийгч хэн ч гэсэн сайн сайхан амьдардаггүй гэдгийг үргэлж санцгаая. 8. Архидан согтуурахтай тэмцэх асуудалтай холбогдож гарсан төрийн хууль, захирамж, тушаал шийдвэрийг иргэн бүр, төр, төрийн бус, аж ахуйн нэгж байгууллагууд хариуцлагатай биелүүлцгээе 9. Архинд толгойгоо мэдүүлж, ухаан мэдрэлээ өөрийн буруугаас хордуулж улмаар хүн ард , цаашлаад нийгэмд хор хохирол учруулах аюулыг сөрж зогсох зориг тэвчээр, хориг цээрийн ухамсарт цоожийг хүн бүр оюун санаандаа баттай суулгацгаая.
www.bolod.mn |
| Архины хор, түүнээс татгалзах шалтгаанууд |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|