 |
|
 |
|
Ерөнхий сайд Н.Алтанхуяг : Урагшаа явах төмөр замын зураг төсөл өргөн царигтай байхаар хийгдсэн |
|
|
 |
|
 |
Ерөнхий сайд Н.Алтанхуяг : Урагшаа явах төмөр замын зураг төсөл өргөн царигтай байхаар хийгдсэн
2013-01-24Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлага хийлээ. Ажлаа ил тод явуулах, аливаа шийдвэртээ  иргэдийн үгийг сонсох, үр дүнгээ буцааж тайлагнадаг байх нь Шинэчлэлийн Засгийн газрын гол зарчмууд болохыг Ерөнхий сайд тодотголоо. “11 11 төв”-өөр дамжуулан өдөр бүр бүх сэдвээр, “Шинэчилж шийдье-222” уулзалтаар сар тутамд тухайлсан сэдвээр иргэдийнхээ санал бодлыг байнга сонсож буйн дээр өглөө бүрийн 08.40-11.00 цагт улс орны өмнө тулгамдаж байгаа олон асуудалтай биечлэн танилцаж, олон салбарынхны үгийг сонсож, шийдэл эрэлхийлж байгаагаа Ерөнхий сайд хэллээ. Монголын хэвлэл мэдээллийн бүх байгууллагын төлөөлөл МУИС-ийн дугуй танхимд болсон нээлттэй ярилцлагад ирж, улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлуудаар ярилцлаа. Ингээд сэтгүүлчдийн асуулт, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хариултыг дэлгэрүүлэн хүргэе. “ММ” агентлагийн сэтгүүлч Ц.Цэнд: - Жилийн энэ үед өргөн хэрэглээний барааны үнэ ханш нэмэгддэг. Засгийн газраас өргөн хэрэглээний бараа болон шатахууны үнийг барина гэсэн. Энэ зорилтдоо хүрч чадаж байна уу? - Засгийн газраас чухалчлан анхаарал тавьж байгаа асуудлын нэг бол бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй хазаарлах. Бид юун түрүүнд иргэдийн хамгийн хэрэгцээтэй, мах, гурил, тээвэр, барилгын материал, нефть шатахууны үнийн өсөлтийг хазаарлах бодлого хэрэгжүүлж байгаа. Өргөн хэрэглээний голлох бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахаар Монголбанктай гэрээ байгуулан тодорхой ажлууд хийж эхэлсэн. Үр дүн эхнээсээ харагдаж байгаа. Жил бүрийн цагаан сарын үеэр, тодруулбал 1-3 дугаар сард барааны үнэ нэлээд өсдөг жишиг тогтсон. Өсдөг үе нь гээд зөнд нь орхилгүй Шинэчлэлийн Засгийн газраас таван хөтөлбөр хэрэгжүүлэн ажилласны дүнд жилийн энэ үед үнийн өсөлт харьцангуй бага хувьтай байна. Өмнөх жилүүдэд 100, 200 төгрөгөөр нэмэгддэг байсан бол энэ жил 20, 30 төгрөгөөр өссөн байх жишээтэй. Энэ бодлогоо үргэлжлүүлнэ. Цагаан сарын өмнө махны эрэлт ихэсч, үнэ нь өсдөг учраас нөөцийн махнаасаа худалдаанд гаргах чиглэл өгсөн, ойрын өдрүүдэд борлуулж эхэлнэ. Ингэснээр махны үнийн өсөлт тодорхой хэмжээгээр буурах байх. - Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын ээлжит хуралдаанд оролцох үеэрээ төмөр зам, V цахилгаан станц, аж үйлдвэрийн парк, Дарханд барих нефть боловсруулах үйлдвэр зэрэг улс орны эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх томоохон бүтээн байгуулалтын төслүүдээ яаралтай эхлүүлэх талаар тодорхой чиглэл өгсөн. Эдгээр ажлыг товлосон хугацаандаа эхлүүлэх боломж байгаа юу? - Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр юу хийв, цаашид яах вэ гэдэг асуудлаар мэдээлэл сонсч, зарим асуудлаар чиглэл өгөхөөр Ерөнхийлөгч Засгийн газрын хуралдаанд оролцсон. Хийсэн ажлын үр дүнд агаарын бохирдол бага хувиар ч гэсэн буурсан, агуулагдах хорт бодисын хэмжээ нэлээд багассан байна гэдгийг хариуцсан яам, үндэсний хороо тайлагнасан. Утаагүй зуухаар хангахаас гадна тэр зуухандаа утаагүй түлш түлдэг болох зорилтдоо хүрээгүй, зарим ажилд алдаа дутагдал гарсан байгаа учраас Шинэчлэлийн Засгийн газар энэ чиглэлд хийж буй ажлуудыг үргэлжлүүлж, ойрын 2-3 жилд нийслэлийн утааг 60-70 хувь бууруулна. Гэхдээ зөвхөн утаатай тэмцэх биш барилгажилт, гэр хорооллын дахин төлөвлөлттэй нь цуг шийдэх бодлого төлөвлөгөөгөө тэр үеэр ярьсан. Энэ талаар сэтгүүлчид төдийгүй иргэд нээлттэй мэдээлэл авсан гэж бодож байна. “ТМ” телевизийн Ерөнхий редактор С.Эрдэнэбаяр: - “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүгийн байдал ямар байгаа вэ. Цагаанхад дахь нүүрс ачиж буулгадаг компанид өрөө төлж дуусаагүй байгаа учраас олборлох үйл ажиллагааг нь зогсоосон гэсэн мэдээлэл гарсан. “Чалко”-той байгуулсан гэрээний нөхцөлийг сайжруулах боломж бий юү? Энэ чиглэлээр ер нь ямар ажлууд хийж байна вэ? -Тавантолгой гэдэг компани өрөндөө баригдсан байгаа. Монгол Улсын арилжааны банкуудад 110 тэрбум төгрөгийн өртэй, өрөндөө сар бүр хүү төлж байгаа. Мөн “Чалко”-гоос 350 сая ам.доллар зээлсний 190 орчим тэрбумыг нь төлөөгүй. Өөрөөр хэлбэл, энэ компани 300 орчим тэрбум төгрөгийн өрөнд баригдчихсан. Өртэй хүн өөдөлдөггүй гэдэгчлэн энэ компани өөдлөхгүй байна. Зээлсэн мөнгөний хүү нь манай бондын хүүгээс өндөр учраас тэднийд өндөр хүү төлснөөс эхний ээлжинд өрийг нь бондоороо даруйхан дарах талаар ярьсан. Өрийг нь дарсан ч энэ компани ашигтай ажиллахад хэцүү. Учир нь “Чалко”-той байгуулсан гэрээ ашиггүй, тун хохиролтой. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ 100 байхад 70-аар нийлүүлэх, 70 байхад 50-иар өгөхөөр гэрээлчихсэн. Ашиггүй гэрээнээсээ салъя гэвэл тэр компанид 50 сая ам.доллар төлөх заалттай. Гэхдээ улс л юм чинь эндээс ямар нэгэн байдлаар гарах хэрэгтэй. Улсаас тэр төлбөрийг төлж гэрээгээ цуцлаад ашиггүйгээр нүүрсээ гаргадгийг зогсооё, илүү үнээр авах газруудад нүүрсээ заръя гэж ярьж шийдэж байгаа. - Дархан-Газрын тосны үйлдвэрийн явц ямар байгаа вэ. ОХУ-аас нефть оруулж ирээд Дарханд боловсруулах нь үнэн үү? - Нефть боловсруулах үйлдвэр барих чиглэлээр 10 гаруй компанийн танилцуулгыг Засгийн газрын гишүүд сонссоны эцэст Дархан-Газрын тос нефть боловсруулах үйлдвэрийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Өмнө нь ч энэ асуудлыг Засгийн газрын түвшинд олонтаа ярьсан ч шийдэлгүй өдий хүрсэн юм. Хагас сарын өмнө Шинэчлэлийн Засгийн газраас шийдвэр гаргаж, жилд хоёр сая тонн түүхий нефть боловсруулах газрын тосны үйлдвэрийг 2015 он гэхэд Дарханд ашиглалтад оруулахаар болсон. Хоёрдугаар сардаа багтааж Японтой хэлэлцээр хийнэ. Япончууд энэ үйлдвэрийг бондоос ч хямдхан зээлээр санхүүжүүлье гэсэн учраас энэ зээлийн талаар хэлэлцээр хийхийг Эдийн засгийн хөгжлийн сайдад, газрын тосны үйлдвэрт төр болон хөрөнгө оруулагчид хэд хэдэн хувийн оролцоотой ажиллахыг тодруул гэж Уул уурхайн сайдад үүрэг өгсөн. Хоёрдугаар сард багтаан энэ үйлдвэртэй холбоотой гол ойлголт мэдээллүүд тодорхой болно. Энэ асуудал дээр олон нийт, мэргэжилтнүүдийн зүгээс нэг болгоомжлолыг сануулж байгаа. Юу вэ гэхээр, үйлдвэрт боловсруулах түүхий нефтийг гаднаас авна. Оросоос бензин дээрээ нэмж нефть авч боловсруулахаар нэг газраас хамааралтай хэвээр байна, ямар ч ялгаагүй гэсэн. Үнэн хэрэгтээ маш их ялгаатай. Бид жилдээ 360 орчим мянган тонн газрын түүхий тос гаргаж байна. Энэ тоо цаашид өснө. Энд онд бид Дорнодоосоо 700 гаруй мянган тонн, 2014 онд бүр сая гаруй тонн түүхий тос олборлоно. Өөрөөр хэлбэл, Монгол гэдэг айл нэг газраас хараат биш, түүхий нефтийнхээ нөөцийг гадна болон дотоодоосоо хангах юм. Бид газрын тос гаргаж байгаа хэрнээ боловсруулах үйлдвэргүй учраас л бензин түлшний гачаалаас гарч чадахгүй байна шүү дээ. “С1” телевизийн Мэдээний албаны дарга Ц.Батцэнгэл: - Монгол-Оросын Засгийн газрын хоорондын комиссын хуралдаан дээр Оросын тал шатахуун түгээх 100 станц барих саналаа дахин тавьсан. Манай талаас үүнд ямар хариу өгөх вэ? - Би өнгөрсөн дөрвөн жилд Монгол-Оросын Засгийн газрын комиссын Монголын талын даргаар ажилласан хүний хувьд энэ талаар тодорхой байр сууриа илэрхийлдэг. ОХУ-ын зүгээс шатахуун борлуулах жижиглэнгийн худалдааны станц барья гэдэг санал тавьдаг. Бид нэг л хариу өгдөг. Монгол Улсын газар нутагт шатахууны жижиглэнгийн худалдааг гадаадын компани эрхлэх боломжгүй, харин бөөний худалдаа эрхэлж болно гэсэн хариулт. - Засгийн газрын зарим гишүүн, тодруулбал МАХН-ын сайдууд хууль зөрчсөн шийдвэр гаргаж байна. Засгийн гарын тэргүүний хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ? Засгийн газрын бүрэн бүтэн байдлаа бодоод энэ мэт хууль зөрчсөн үйлдлийг чимээгүй өнгөрөөгөөд байх юм уу? - Хууль зөрчсөн хүмүүстэй манай Засгийн газар хариуцлага тооцож ажиллахаа хэлсэн. Гэхдээ ам дамжин яригдаж байгаа үгээр Засгийн газар ажил хийхгүй. Өнөөдрийн байдлаар над дээр тодорхой асуудал орж ирээгүй. Хэн гэдэг сайд, дарга, албан тушаалтан яг ямар хууль зөрчиж байгааг оруулаад ир гэж танхимынхандаа хэлдэг. Нотлогдвол хариуцлага тооцолгүй яахав. - Гуравдугаар сарын 1-нээс нийтийн тээврийнхэн тасалбарынхаа үнийг 600 төгрөг болгоно гэж, Засгийн газарт шаардлага тавиад байгаа. Энэ асуудал яаж шийдэгдэх бол? - Нийтийн тээвэр болон баруун, зүүн талдаа хүрдтэй машины асуудлыг нийслэл дээр ярих ёстой. Засгийн газар дээр нийтийн тээврийн үнийг ярьдаггүй. “25 дугаар суваг” телевизийн сэтгүүлч С.Насанжаргал: - Төмөр замын царигтай холбоотой маргаан гарсан. Энэ талаар М.Энхсайхан даргын баримталж байгаа бодлогыг та дэмжиж байгаа юу? - Төмөр замын царигийг Н.Алтанхуяг, Х.Баттулга, М.Энхсайхан шийдэхгүй. Төмөр замын цариг гэдэг бол төрөөс баримтлах бодлого юм. Монгол Улсын төмөр зам өргөн царигийн байхыг УИХ-аас тогтоож өгсөн. Энд ганцхан өөр ойлголт, өөр өгүүлбэр байгаа. Хэрэв экспортод шууд гарахаар байгаа бол ямар царигаар барих талаараа Засгийн газраас УИХ-д оруулж шийдүүлэхээр заасан. Иймд бид өргөн нарийн гэдэг дээр маргаад байх зүйлгүй. ТЭЗҮ-ээс авахуулаад бүх бодлого чиглэл өргөнөөр хийгдсэн байгаа. Зарим хүний хувьд нарийн царигтай байвал эдийн засгийн үр ашигтай юм биш үү гэдэг санал гардаг. Урагшаа явах төмөр замын зураг төсөл өргөнөөр хийгдсэн. Гэхдээ энэ бол зөвхөн эдийн Засгийн үр өгөөжөөс бус бусад үндэслэлээс хамаардаг том асуудал. Монгол Улсын төрийн бодлогоор батлагдсан зүйл. - Та шүүмжлэлийг хэн хүлээж авдаг вэ. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас сайтуудын сэтгэгдлийг хянах гэж оролдож байгааг коммунист маягийн шийдэл гэсэн шүүмжлэл байгаа? - Шүүмжлэлийг хүлээж авдаг. Шинэчлэлийн Засгийн газар өөрсдийгөө сайхан, гоё болгож харагдуулах ямар ч шаардлага байхгүй. Сардаа ганц шүүмжлүүлэх нь хугацааны хувьд дэндүү хол учир “11 11 төв”-өөр дамжуулж өдөр болгон шүүмжлэл хүлээж авч байна. “11 11 төв”-д 26 мянган иргэн хандсаны 80 хувь нь шүүмжлэл хэлсэн. Шүүмжлэлүүдийг Ерөнхий сайд 7 хоногт 2 удаа сонсдог, сонсдог учраас бид ард түмэнд нийцсэн ажил хийж байгаа. Ирсэн санал хүсэлтээр бид нүүрсний үнийг бууруулсан, хадгаламж зээлийн хоршооныхныг хүлээн авч уулзаад гацсан асуудлыг нэлээн урагшлуулсан. Бид шүүмжлэлээс айдаггүй, цаашид ч илүү сайн шүүмжлээрэй. Иргэд, дарга нар нь тусдаа юм ярьдаг биш, хамтраад асуудлыг шийддэг болж байна. Сайтуудын хувьд, та бүхэн өөрсдөө бодож тунгаа. Унаган багаасаа ардчиллын үзэл баримтлалаар явсан хүний хувьд надад хэвлэл мэдээллийг хааж боох хүсэл огт байхгүй. Гагцхүү хариуцлагатай баймаар байна. Сайтад гарсан материал дээр “би Алтанхуяг байна” гээд шүүмжил л дээ. Яагаад нэрээ нууцлаад байгаа юм. Нэргүйгээр хүнийг гутаан доромжилдог байдлыг л зохицуулъя гэсэн юм. Хаах гээгүй, хянахгүй. Сонгуулийн үед намууд 10 хүн хөлслөөд гүтгэлэг доромжлол, тархи угаасан сэтгэгдэл бичүүлдэг. Үүнийг хааж чадахгүй болохоор нөгөө нам нь 20 хүн хөлслөөд сэтгэгдэл бичүүлдэг. Ийм дайныг зогсоож чадахгүй болохоор ил болгох гэсэн юм. Америкийг жишээ болгон авч үзье. Ямар ч сэтгэгдэл бичиж болно, гэхдээ нэр усаа ил тавиад. Хэн нэг иргэний эрх зөрчигдөхөд хэн бичсэн нь тодорхой байх хэрэгтэй. -Төрийн байгууллагын зарим дарга, албан тушаалтны үүрэг гүйцэтгэгчтомилох болсон. Үүрэг гүйцэтгэгчид хэзээ жинхлэх вэ? - Өнгөрсөн таван сард бид өнгөрснөө ухаж төнхөөгүй. Гэхдээ босгож ярьж, хариуцлага хэлэлцэхээс аргагүй асуудлууд зөндөө байна. Босоогүй бүх обьект, хийгдээгүй бүх ажил энэ хүмүүстэй холбоотой. Өнөөдөр бүгд эх хүүхдэд хайртай болчихсон. Яармагт босох байсан 300 ортой төрөх эмнэлгийг хараарай. 300 ээжийн эмнэлгийг нэг төрийн нарийн бичгийн дарга арван хэдэн тэрбум төгрөгөөр араг яс босгондампууруулсныг бид намар үзээд хэлсэн шүү дээ. Монголын төлөө ажиллах сэтгэлгүйиймхүмүүсийг өөрчлөхөөс аргагүй. Тэднийоронд үүрэг гүйцэтгэгч тавихаас өөр арга алга. Хоёрдугаарт, төрийн албан хаагч гэсэн нэрээр нам ажлаа хийдэг. Өмнө нь байсан нам, засаг өөрийнхөө хүнийг тавиад, тэр хүнийг тэр албандаа 10 жил ажиллахаар гагначихсан байсан. Нэг хүнийг ажилд авахын тулд тэр хүнд л зориулсан дүрэм журам гаргадаг байсан. Гуравдугаарт, өчнөөн төчнөөн мөнгө идсэн хүмүүстэй бид шинэчлэл ярих боломжгүй. Энд онцолж хэлэхэд, тэдний хэн нь ч заргалдаагүй. Бүр хариуцлага яригдахаар байгаа. Манай Засгийн газрын хурдыг гүйцэж, ил тод ажиллаж чаддаггүй, өглөө 08.00 цагт ажилдаа ирдэггүй, 10.00 цагаас нааш босдоггүй хүмүүс ихэнх нь өөрсдөө өргөдлөө өгсөн. “Би чинь амар сайхан явж ирсэн байхад хагассайн өдөр хүртэл ажиллана гэдэг чинь юу гэсэн үг вэ” гээд өргөдлөө өгцгөөсөн. -М.Энхсайханыг МТЗ-ын захирлын албанаас чөлөөлснийг та хэрхэн хүлээж авсан бэ? -М.Энхсайханыг томилохдоо ТӨХ-оос Ерөнхий сайдад хэлж танилцуулсан. Халахдаа хэлээгүй учраас Төрийн өмчийн хорооны даргыг өөрчилсөн. BTV телевизийн Ерөнхий редактор Х.Өнөрсайхан: -Кабелийн телевизүүдийг түдгэлзүүлэх асуудал хөндөгдсөн. Тэртэй тэргүй 2014 оноос тоон системд шилжихэд телевизүүд зах зээлийнхээ хуулиар шүүгдчих байсан юм биш үү? -Манайх 100 гаруй телевизтэй. Сонгуулийн өмнө шалгалт хийгээд шаардлага хангахгүй байгаа телевизүүдийг иргэдэд хүрдэг нэвтрүүлгээ ном ёсоор нь хий, гарч байгаа дүрсээ чанартай болго гэж хэлсэн юм билээ. Хаана гээгүй. Алдаагаа засах үүргийг45 хоногийн хугацаатай өгсөн. Үүнийг жирийн зүйл гэж бодож байна. Аяндаадампуурна гээд хүлээгээд байж болохгүй. Яагаад гэвэл цаана нь иргэд хохирч байгаа. Засаг телевизээр юу гаргахыг хянахгүй, харин сайн чанартай нэвтрүүлэг гаргах, сэтгүүлчийн ёс зүйг баримтлахыг шаардана. Яагаад бид нийгмийн өмнө хариуцлага хүлээж болдоггүй юм бэ. Стандарт, ёс зүйтэй байгаасай гэж хүсэх нь хааж боож байгаа хэлбэр биш. Алаан хядаан, садар самуунтай нэвтрүүлгийг баруунд төлбөртэй сувгаар гаргадаг. Бидний хүүхэд алаан хядаан, садар самуунаас ангид, гэрэл гэгээтэй зүйлд тэмүүлдэг байгаасай. -Саяхан Засгийн газрын зүгээс шатахууны жижиглэнгийн үнийг бууруулахаар ОХУ-тай яриа хэлэлцээр хийсэн нь хэр үр дүнтэй болсон бэ? -Бидэнд ОХУ бусад оронд нийлүүлдэг шатахуунаасаа 300 ам.долларын өндөр үнээр нийлүүлж байгаа. Шинэчлэлийн Засгийн газар “Роснефть”-тэй энэ асуудлыг ярьсан. Мэдээж шууд үнийг бууруулчихгүй. Нөгөөтэйгүүр,бид шатахууны жижиглэнгийн худалдааг тогтворжуулах хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Шатахуун оруулж ирдэг 13 компанид 93 тэрбум төгрөгийн зээл өгч, хариуд нь жижиглэнгийн үнийг тогтвортой байлгаарай гэсэн. Цаашдаа шатахууныхаа бөөний болон жижиглэнгийн үнийг ялгах арга хэрэглэнэ. |
| Ерөнхий сайд Н.Алтанхуяг : Урагшаа явах төмөр замын зураг төсөл өргөн царигтай байхаар хийгдсэн |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
“Байгалийн гамшгийн үед хараа болон хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа 10:21 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн
|
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн »»
|
|
Монголын нүүрсний экспорт ба өрсөлдөх чадварт бодит байдлын үнэлгээ хийх боломж алга уу?! 10:20 Монгол Улс нүүрсний экспортын чиглэлээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж байгаа ч нүүрсний өрсөлдөх
|
Монгол Улс нүүрсний экспортын чиглэлээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж байгаа ч нүүрсний өрсөлдөх »»
|
|
11 яам, 3 агентлагийн удирдах албан тушаалтнуудтай санал солилцох уулзалтыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар зохион байгууллаа 10:16 Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газраас
|
Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газраас »»
|
|
Х.Нямбаатар: "ДЦС-5" төсөл 658 сая ам.долларын санхүүжилтийн 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэл шийдэх боломжтой 10:15 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн »»
|
|
И.Маскийн хөрөнгө 800 тэрбум ам.доллароос давжээ 10:15 НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 5 /Kazinform/. SpaceX болон xAI гэсэн хоёр компани нь нэгдсэний дараа
|
НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 5 /Kazinform/. SpaceX болон xAI гэсэн хоёр компани нь нэгдсэний дараа »»
|
|
"Гадаадын банк” Монголд давуу тал уу, далд эрсдэл үү? 10:11 ХААН банк, Хөгжлийн банк зэрэг нь Монголд бүртгэлтэй боловч өмчлөл, хөрөнгө оруулалтын бүтэц нь гадаадын санхүүгийн
|
ХААН банк, Хөгжлийн банк зэрэг нь Монголд бүртгэлтэй боловч өмчлөл, хөрөнгө оруулалтын бүтэц нь гадаадын санхүүгийн »»
|
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 160.0 мянган тонн нүүрсийг нийт 9.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр арилжааллаа 10:09 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн »»
|
|
Алба хаагчид барилгын тэсвэржилт, хүчитгэлийн чиглэлээр мэдлэг, ойлголтоо дээшлүүлэв 10:04 Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын хүрээнд газар хөдлөлтийн
|
Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын хүрээнд газар хөдлөлтийн »»
|
|
"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн нээлт боллоо 14:46 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас »»
|
|
2025 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 21,6 хувиар өсжээ 14:30 Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм,
|
Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм, »»
|
|
Дэлгүүрээс 360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан 22-24 насны этгээдүүдийг баривчиллаа 14:28 Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна.
|
Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна. »»
|
|
“Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж байна 14:23 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын »»
|
|
SOS: Угаарын хийд иргэд "хордсоор" байна 13:00 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. »»
|
|
Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд 12:33 Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг
|
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг »»
|
|
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо 11:34 -Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна.
|
-Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна. »»
|
|
Сар шинийн баярын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлыг хэлэлцжээ 09:38 НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай
|
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана 09:24 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа. »»
|
|
2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ 09:15 ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
Эндсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаар болжээ 13:44 Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай
|
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай »»
|
|
Налайхын үйлдвэрлэл технологийн парк ХК-д ажиллалаа 13:36 Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм.
|
Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм. »»
|
|
Зодуулсан цэргийн эгч Б.Нямдулам: Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаасаа илүү дүүгээ эрүүл саруул болгохыг л зорьж байна 13:27 Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд
|
Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд »»
|
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|