 |
|
 |
|
Г.Эрдэнэтөгс: Аюулгүй ажиллагаа гэхээр маш том юм бодоод байх хэрэггүй л дээ. Зүгээр л жижигхээн юмыг л зөв хийх ёстой |
|
|
 |
|
 |
Г.Эрдэнэтөгс: Аюулгүй ажиллагаа гэхээр маш том юм бодоод байх хэрэггүй л дээ. Зүгээр л жижигхээн юмыг л зөв хийх ёстой
2013-01-24МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгстэй ярилцлаа. 
Сурв: -Өдрийн мэнд хүргэе. Сүүлийн үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчсөнөөс үүдэлтэйгээр барилгын салбарт осол нилээд гарсан. Тэнд ажиллаж байгаа инженер, даамал, барилгын ажилчдад аюулгүй ажиллагааны дүрэм журмаа мөрдөж ажиллахтай холбоотойгоор үзэж харах ном, хэвлэмэл материал хэр хангалттай байдаг юм бол.
Г.Э: -Сүүлийн жилүүдэд барилгын салбар үсрэнгүй хөгжиж байгаа. Эдийн засгийн хувьд ч гэсэн улсад оруулж байгаа хувь нэмэр ч гэсэн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор барилгын салбарт ажил үйлчилгээ эрхэлдэг хүмүүсийн тоо, хэрэглэдэг тоног төхөөрөмж, технологи өөрчлөгдөж байна. Барилгын салбар хөгжихийн хэрээр тэнд ажиллаж байгаа ажиллагсдын тоо, барилгын ажлын хүрээ тэлж, обьем томорч байна гэсэн үг шүү дээ. Ингэхээр юу дутагдаад эхэлсэн бэ гэхээр барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах талаар их хүндрэлтэй болж эхэлсэн. Яагаад гэвэл манайд барилгын салбарт ажил үйлчилгээ явуулж байгаа хүмүүс ихэнх нь туслан гүйцэтгэгч/мэргэжлийн/, мэргэжлийн бус хүмүүстэй, шаардлага хангасан, хангаагүй тоног төхөөрөмжийг ашиглаад байна.
Тэгэхээр бидэнд осол аваариас урьдчилан сэргийлэх соёл, аюулгүй ажиллах, энэ арга барилд суралцах ажил дутагдаад байгаа юм. Үүнд бид хувь нэмэр оруулах үүднээс, барилгын салбарын ажилчид болон энэ ажлыг хариуцдаг ХАБ-ын инженер техникийн ажилтанууд, ажил олгогч нарт зориулан барилгын салбарын ажилбар бүрээр тооцсон “Эрсдэлийн үнэлгээний аргачлал” аргазүйн гарын авлага гаргаад байна. Энэ гарын авлагыг барилгын салбарт мөрдөгдөж байгаа сүүлийн үеийн стандарт, норм дүрэм мөн аюулгүй ажиллагааны чиглэлээр амжилт олсон БНСУ-ын туршлага дээр үндэслэсэн юм. Энэ номд эрсдэлийг яаж үнэлэх вэ, аюул осолгүй яаж ажиллах вэ, яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг талаар түлхүү тусгахыг хичээсэн болно. Энд хүнээс шалтгаалдаг аюул осолтой холбоотой хүчин зүйлсүүдийг, дээр нь удирдлагын зүгээс анхаарах хүчин зүйлүүдийг, тоног төхөөрөмжтэй холбоотой осол аваариас урьдчилан сэргийлэх ажлын талаар дурьдсан байгаа. Мөн эд материал зөөх, оруулах, дээш нь доош нь буулгаж тээвэрлэхээс авахуулаад анхаарах хүчин зүйлүүдийг гаргасан. За тэгээд сүүлийн үед Монголд гараад байгаа ижил төстэй ослын талаар ч багтаасан. Цаашлаад сүүлийн жилүүдэд гарсан осол аваари, тэндээс сургамж авч яаж урьдчилан сэргийлдэг юм бэ, дэлхий нийтэд ямар арга туршлага байдаг юм бэ, тэр тусмаа БНСУ-д ямар туршлага байдаг юм бэ гэдгийг энэ номонд дэлгэрэнгүй үзүүлсэн.
Энэхүү 2 боть номонд 18000 гаруй ослын судалгаанд үнэлэлт дүгнэлт өгч, барилгын 51 үндсэн гол ажлын 171 ажилбар бүрийн эрсдэлийг нь үнэлээд зэрэглэл тогтоож, урьдчилан сэргийлэх арга замыг нь заасан БНСУ-ын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль, дүрмийг орчуулан оруулсан юм.
Ер нь бол манайх ГОСТ гэдэг хуучин орос ах нарын хөдөлмөр хамгааллын дүрэм журмаар л явж байгаа. Энийг барилгын салбарынхан, мэргэжлийн хүмүүс нь ч өөрснөө “энэ дүрэм журам хоцрогдчихжээ” гээд л хэлээд байгаа шүү дээ. Тэгэхдээ дүрэм журам байхгүй биш, байгаа л даа. Гэтэл яг практик дээр ажилбар бүр дээр аюулгүй ажиллагааны горимууд алдагдаад байгаа байхгүй юу. Технологио дагаад түүний дагуу гүйцэтгэх горим нь өөрчлөгдчихөөд байна. Үнэндээ техник өөрчлөгдөхөд горим өөрчлөгдөнө. Технологи өөрчлөгдөхөд бас горим өөрчлөгдөнө. Тийм учраас аюулгүй ажиллагааны горим дээр суурилсан аюулгүй ажиллагааны зааварчилга номыг хоёр жил гаруйн хугацаанд бид хамтдаа бүтээлээ.
Сурв: -Барилгын салбар дээр өнөөдөр хэрэглэж байгаа 170 гаруй ажилбар дээр хийсэн гэлээ. Тэгвэл сүүлийн үед манайд гарч байгаа осол аваарь, зөрчлүүд энэ номонд яаж тусгагдсан байна вэ
Г.Э: -Яг 171 ажилбар байгаа юм. Ажилбар бүр дээр осол гарч байсан тоог нь судлаад, ажилбар бүр дээр нь эрсдлийн үнэлгээг нь гаргаад хүчин зүйл шалтгаанд нь зэрэглэл тогтоосон учраас ямар осол ямар шалтгаанаар гарч байсан, энэ ослыг арилгахын тулд ямар зүйл хийх ёстой юм бэ гэдгийг л заагаад өгчихөж байгаа юм.
Өөрөөр хэлбэл урьдчилаад сануулаад хэлээд өгчихөж байгаа юм. Тухайлбал манайхан ерөөсөө тоодоггүй нэг ажил байдаг. Барилга барихын тулд эхлээд төлөвлөх ёстой, мөнгө төгрөгөө олох ёстой. За тэгээд бүх юм нь бэлэн болоод зураг төслөө бэлдээд, экспертизээр батлуулаад барилга эхлэхэд яах бэ гэхээр тэр барилгыг барихад зориулагдсан түр барилга байгууламж, орц гарцын асуудлаас эхэлдэг. Жишээ нь оффисийн түр барилга, удирдах инженер техникийн ажилтангууд хаана байрлах юм, энийгээ эхлэж барьдаг. Тэгээд тэндээ цахилгаан татахаас эхлээд тэдний ариун цэврийн асуудлыг шийдэх, ажилчдын хоолны газрыг шийдэхээс авахуулаад ажилчны бие засах газрыг яаж шийддэг юм бэ гээд, энэ ажилбаруудыг хийхэд аюулгүй ажиллагааг яаж хангаж өгөх ёстой юм. Дараа нь барилгынхаа хашааг барина. Гадны хүн нэвтрээд байхгүй, яагаад ингэж хязгаарлалт тавьдаг нь юу юм бэ гэхээр манайхан шиг гудамжинд явж байсан хүнийг осолдуулахгүйн тулд ингэж хашаа, хамгаалалт хийж эхэлдэг. Тэгээд аюултай бүс энэ тэрийг тогтоох, нийтийн эзэмшилийн талбайд бол хүчитгэсэн хамгаалалтууд хийх энэ ажлаас л эхлэж байгаа юм. Тэгээд цаашлах юм бол өндрийн ажил гэхэд л бид ерөнхий л өндрийн ажил гээд дүрэм яриад байдаг, БНбД дээр байгаа л даа. Гэхдээ ажилбар бүр дээр маш нарийн юм.
Жишээ нь өөрөө өргөгч шатан дээр ажиллах аюулгүй ажиллагаа. Энэ дээр ямар эрсдэл байдаг юм, яаж тоног төхөөрөмжийнхөө аюулгүй ажиллагааг шалгах юм. Тэрийг нь хэн шалгадаг юм, хэдэн удаа шалгадаг, өдөр тутмын үзлэгийг яаж хийдэг, тэгээд яаж аюулгүй ажиллах ёстой вэ. Яаж өргөж буулгах, ажилдаа яаж орж, гарах ёстой вэ гээд тэр байтугай барилгын орц гарцнаас авахуулаад бүх ажилбар дээр гардаг эрсдэлүүдийг дурьдаад түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг, норм дүрэмтэй уяалдуулан, мөн гарч байсан томоохон ослын бодит жишээг багтаасан нь сургамж болох учиртай юм. Манайд ч гардаг ослыг, Солонгосд гардаг ослын жишээтэй нь тавиад тэрнээс гарах арга замыг нь заагаад өгчихсөн ийм л аргазүйн зөвлөмж ном юм.
Сурв: -БНСУ-ын дүрэм журмыг судлаад хийж байх явцад тэнд гардаг осол, бас дүрэм журам манай улсад тохиолддог осол аваарь, дүрэм журамтай зөрж байгаа нь юу байна, бас нийцэж байгаа нь юу байна вэ
Г.Э: -БНСУ барилгын салбарын аюулгүй ажиллагаагаар дэлхийд, азид тэргүүлэх байр суурийг эзэлдэг. Тэнд 63 давхар барилгаас эхлээд орон сууцнуудыг бүхэл бүтэн хорооллоор нь барьж байна. Бидэн шиг биш юм. Бүхэл бүтэн хорооллоор нь нэгэн зэрэг ашиглалтад өгч байх юм. Гэтэл манайхан нэг барилга барьж хүнээ оруулчихаад яг хажууд нь хоёр дахь барилгаа барьж байна. Хэцүү шүү дээрээс тоосго унаж алчих гээд. Тэднийх хорооллоор нь зам, цахилгаан, ус, ахуй хангамж тэр байтугай сургууль, цэцэрлэг, хүнсний худалдаа болон бусад үйлчилгээг шийдсэний дараа хүмүүсээ оруулдаг байна. Бид БНСУ-д энэ номыг судалж явахдаа орон сууцны 55 давхар барилга дээр очиж үзсэн. Гэтэл тэнд бол асар олон байшин бэлэн болчихсон харин зам, холбоо, хүнсний худалдааных нь хэсэг нь арай дуусаагүй байсан. Бүгдийг дууссаны дараа энэ хорооллыг бүхэлд нь ашиглалтанд өгнө гэж ярьж байсан. Тэрнээс биш нэг орцыг нь ашиглалтанд өгч айлаа оруулчихаад хоёрдахь орцыг нь ашиглалтанд оруулдаггүй юм байна.
Тэгэхээр тэнд барилгын салбарын аюулгүй ажиллагаа, ногоон бүс энэ тэрээрээ бол дэлхийд толгой цохиж яваа улс. Тэгээд ч бидэнд ойрхон, нуруу туруу, царай зүс адилхан ойролцоо. Яахав уур амьсгалын хувьд жаахан зөрүүтэй ч гэсэн хүний хэмжээнүүд нь адилхан учраас аюулгүй ажиллагааны багаж тоног төхөөрөмж, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нь хүртэл яг таарч байгаа юм. Бид Солонгосоос авсан хамгаалах хэрэгслийг шууд хэрэглэж болж байгаа бол Европынх болохоор нүд хоорондын зай, хамрын өндөр, толгойн хэмжээ, нурууны өндрөөс шалтгаалан хэрэглэхэд бага зэрэг төвөгтэй байдаг. Таарахгүй байна гэсэн үг шүү дээ.
Бид БНСУ дахь аюулгүй ажиллагааны дүрэм, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, эрсдлийн үнэлгээний загвар аргачлалыг бүрэн хэмжээгээр нь орчуулан энэ номонд оруулсан. Тэднийх ISO 18001-ийг KOSHA 18001 болгоод нэвтрүүлчихсэн. Дэлхийн жишиг түвшинд бүх стандартаа тавиад тэр стандартад түшиглэсэн дүрэм журам горимтой болсон. Энд хариуцлагын тогтолцоо гэдгийг бол үнэхээр нэг номерт тавьдаг бидэнтэй харьцуулах ч аргагүй. Тэгээд бүх шатны хариуцлагын тогтолцоог үнэхээр сайн хийгээд өгчихсөн, хэн хариуцах нь тодорхой бас хариуцлага нь тодорхой тул хариуцсан ажлаа хариуцлагатай хийх ёстой.
Манайд бол аюулгүй ажиллагаанд зориулсан хөрөнгө мөнгийг бол тусгах ёстой л гэж хуульчилсан байдаг бол тэднийх бол тусгана, гэхдээ манайх шиг нэгээс дээш хувь биш, 8-аас доошгүй хувь гээд заачихсан. Гол нь тэр хувийг төлөвлөөгүй бол 10 сая вонноор торгоно. Тэр хэмжээний хөрөнгийг зарцуулаагүй бол акт тогтоон, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зардалд татан төвлөрүүлнэ, тэгээд дахин хуваарилалт хийнэ. ХААЭА-д зориулсан тоног төхөөрөмж, аюулгүйн хаалт хамгаалалт, тоног төхөөрөмжийг лазерын хяналттай, комьпютержүүлэн, сүүлийн үеийн техник технологид ААНБ их хэмжээний зардал гаргасан байвал, хүлээж авсны дараа хөрөнгийг нь улсаас нөхөн олгодог гэх мэтчилэн хариуцлагын тогтолцоо нь өөр байх жишээтэй. Тэгээд ч ажил олгогч хүн бүхэн нэн тэргүүнд аюулгүй ажиллагаа гэдгээ эрхэмлэн ажиллаж чаддаг. Яагаад гэвэл мах цусанд нь шингэтэл ойлгуулаад өгчихсөнд байдаг бололтой.
Аюулгүй ажиллагаагаа хангахгүй л бол тэр хэзээ ч барилга барьж чадахгүй. Тэр хэзээ ч ашиг олж чадахгүй. Хүний амь нас эрсэдвэл тэр компани үр дүнтэй ажиллаж чадахгүй, нэр хүнд нь унана, дампуурна. Бүүр хуулиндаа тэр компанийг татан буулгана гээд заачихсан. Тэрнээс биш бидэн шиг нэг хүний амь эрсэджээ, хоёр, гурав эрсэджээ, ослыг нь судлан бүртгэнэ гээд л яваад байдаггүй юм байна. Шууд газар дээр нь хариуцлага тооцоод л тэр хариуцлагагүй хандсан ажил олгогч, болон бусад этгээдэд шууд арга хэмжээ аваад компанийг нь татан буулгадаг байна. Юун тэр барилга үргэлжлүүлэн барих, шууд хариуцлага тооцдог учраас тийм осол гаргаад ажиллаад байдаг компани гэж байдаггүй. Тэгэхээр аль болох осол гаргахгүй, хүний амь нас хохироохгүй байхын төлөө бүх юмаа зориулж байгаа юм. Эхлээд компани аюулгүй байдлаа хангаад, хариуцлагатай ажлаа хийгээд ашгаа олоод явна гэсэн үг. Ер нь дүрэм, журам, горимыг хийхэд хүн хараад суугаад байх ажил биш шүү. Мэргэжлийн хяналтынхан хийгээд өгөх болов уу, эсвэл Барилга, хот байгуулалтын яам нь хийгээд өгөх болов уу гэдэг зүйл биш байхгүй юу. Тухайн хариуцсан инженер, тухайн ажлыг гүйцэтгэж байгаа ажилтан, хариуцсан мастер хамтарч сууж байгаад л за нэгдүгээр яах вэ, нэгдүгээр бид бүсээр хангая, бүслүүлчихье. Хоёрдугаарт яах вэ, аюулгүй ажиллагааны тоног төхөөрөмжийг нь шалгадаг байя. Гуравдугаарт туршья, ажлаа эхлэхээс өмнө шалгаж үзье. Энийг заавал хийе. Хэдэн удаа, хоёр удаа, гурван удаа. Энэ чинь л горим байхгүй юу. За боллоо, тэнд хэн хяналт тавих вэ гээд л бүх юмыг сайхан дараалалд оруулчихсан. Тэр л горимоороо ажлаа явуулна. Хүн өглөө босоод нүүрээ угаагаад, шүдээ угаагаад, цайгаа уугаад ажилдаа явна, 8 цагт ажилдаа бэлэн байх ёстой гэдэг шиг ерөөсөө өдөр бүхэн давтан хийсээр байгаад тэр горим нь соёл, зан үйл бүүр хууль болчихдог. Энэ ерөнхий горим бол хууль дүрэмтэйгээ яг нийцэж байдаг.
Барилгын аюулгүй ажиллагаа юунаас эхлэдэг вэ гэхээр л орц гарцаас эхэлнэ гээд л байгаа юм. Анхан шатнаас нь эхэлж байгаа биз. Манайх бол нилээд л сүүлийн юмыг нь ярина шүү дээ, жишээ нь хамгаалах хэрэгсэл, хөрөнгө мөнгө гээд дараа дараагын юмыг нь ярьдаг. Гэтэл хамгийн эхлээд л тэр барилгын талбай руу аюулгүй орох, аюулгүй гарах. Энэ хамгийн энгийн атлаа хамгийн анхаарал татсан асуудал шүү. Ийм л энгийн, жижигхээн зүйлийг ч гэсэн л шийдэж өгснөөр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж байгаа хэрэг. Аюулгүй ажиллагаа гэхээр маш том юм бодоод байх хэрэггүй л дээ. Зүгээр л жижигхээн юмыг л зөв хийх ёстой юм. Одоо энэ хажуу талын барилгыг харж байхад 4 давхарын гадна засал хийж байна, доод талд нь хүмүүс будаг шунхаа найруулаад л суугаад байгаа юм. Тэнд хүн суулгахгүй, өөр ажилчид болон гадны хүн нэвтрэхийг бас хориглох ёстой. Жишээ нь эксковатороор ажил гүйцэтгэж байна гэж бодъё. Тэнд эксковатор байна. Хажууд нь хяналтын инженер байна. Тэгээд л өөр хүн хэрэггүй шүү дээ. Гуравдахь хүн хараад зогсох, дөрөвдэх хүн хажуугаар нь явах хэрэг байхгүй. Ингэснээр нэгдүгээрт дэмий сэлгүүцэж байгаад эрсдэлд өртөх магадлалыг нь хаачихаж байгаа юм. Хоёрдугаарт үүсэх эрсдэлээс хамгаалчихаж байгаа юм. Гэхдээ нөгөө эксковаторийг бас хянаж байна, хөөе чи тийшээ унах нь, ард чинь саад байна энэ тэр гээд дохих. Гэтэл манайд бетон зуурмаг зөөж, ухрахдаа нүх рүү унаад л осол гарч байсан. Тэгвэл тэнд хэн байх ёстой юм бэ, дохиочин л байх ёстой шүү дээ. За нүхний ирмэг дээр ирлээ, зогсоорой гэхэд л болно. Маш хялбархан хөрөнгө мөнгө үрэхгүй, эрсдэл гарахгүй. Энэ мэтчилэн жижигхээн юмнаас л хүний амь нас, эрүүл мэнд бүх юм шалтгаална. Жижиг гэлтгүй дүрэм горимоо л яг мөрдөөд хэвшчих юм бол бидэнд мэдлэг чадвар ч юмуу, дүрэм журам, хууль дутсан юм бол байхгүй л дээ.

Сурв: -Тэгвэл барилгын компаниуд заавал мэргэжлийн хяналтын газраас зөвлөгөө заавар гээд суулгүйгээр энэ номыг хараад, энд тусгагдсан ажилбар бүрийн эрсдэлийг тооцоод ажиллаж болох нь
Г.Э: -Энэ ном бол инженер техникийн ажилчид, бүх хүмүүс зориулагдсан. Жишээ нь талбайн инженер, хэсгийн ахлагч нар юу хийх ёстой юм. Бас ажилчин юу хийх ёстой юм, дэргэдээ байгаа ажилчны аюулгүй байдлыг хамгаалах үүднээс яах ёстой гээд бүүр зурагтай нь харуулчихсан болохоор үзсэн хэн боловч зургыг хараад шууд ойлгохоор болсон. Жишээ нь би гагнуурчин бол гагнуур хийхэд ямар эрсдэл гардаг вэ гэдгийг болон эрсдэлийн зэргийг нь үнэлчихсэн байгаа.
Гагнуурын хамгийн эрсдэлтэй ажил нь энэ байна гээд тодорхойлчихоор аюултай объект дээрээ илүү анхаарал тавих бололцоотой болчихож байна. Энэ эрсдэлийг арилгахын тулд гагнуурчин юу хийх ёстой вэ, тэнд байгаа талбайн инженер, хяналтын инженер юу хийж, юуг анхаарах ёстой вэ гээд бүх л зүйлийг горим, ажлын дарааллаар гаргасан байгаа. Эхлээд юу хийх ёстой вэ, цахилгааны утсаа шалгах ёстой ч гэдэг юмуу. Цахилгааны утас нь хамгаалалтын бүрээс шалбараагүй, хугарч муудаагүй байх ёстой гэхчилэн бүх л зүйлийг оруулсан байгаа. За тэгээд гагнуур хийлээ, 7 давхарт гагнуур хийж байхад мөн 4 давхарт ч юмуу, нэг шугаманд бас давхар ажил хийгээд байж болохгүй гэдгийг л хэлээд байгаа юм. Энийг хэн зохицуулах вэ, өглөө ажил хуваарилж байгаа талбайн инженер л зохион байгуулах ёстой. Тэнд галын аюул гарахад оч байна, бас хүчилтөрөгч байна. Дээр нь нэг шатамхай бодис л байхад осол гарах нөхцөл үүсч байгаа биз дээ. Тэгвэл тэр шатамхай бодисийг л тэсэрч дэлбэрэх нөхцөл үүсгэхгүйн тулд гагнуур хийж байгаа газарт, тэр хавьд нь байлгахгүй гэдэг дүрмийг л сахин биелүүлэхэд болно. Солонгосчуудын нэг онцлог ч юмуу аюулгүй ажиллагааны заавар, дүрмүүдийг хэн ч харсан ойлгохоор товчхон, давхар зургаар өгүүлсэн байдаг.
Манайхны ч нэг зан байдаг. Дэлгүүрт ороод торго авлаа гэхэд гартаа имэрч үздэг. Тэгээд зогсохгүй шүдээрээ чанарыг нь шалгадаг. Тэгэхээр бид яг гарт баригдах зүйлийг чухалчлах гэж оролдож, аюулгүй ажиллагааны талаар зургаар харууллаа. Ингэвэл хүмүүст илүү хүрэх байх. Тэгэхээр энэ ном бол инженер техникийн ажилчид, бүх хүмүүст аюулгүй барилга барих үйл ажиллагааны хөтөч, зууч болох нь дамжиггүй.
Сурв: -Ярилцсанд баярлалаа. |
| Г.Эрдэнэтөгс: Аюулгүй ажиллагаа гэхээр маш том юм бодоод байх хэрэггүй л дээ. Зүгээр л жижигхээн юмыг л зөв хийх ёстой |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|