 |
|
 |
|
Б.Энэбиш: “Чалко”-той хийсэн гэрээг ил болгох хэрэгтэй |
|
|
 |
|
 |
Б.Энэбиш: “Чалко”-той хийсэн гэрээг ил болгох хэрэгтэй
2013-01-26“Ярилцах танхим” энэ дугаарын зочноороо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбишийг урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.  -Таны удирдаж байсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаа тун хүнд байдалд орсон бололтой. Таныг ажлаа өгөх үед нөхцөл байдал ямархуу байсан бэ, ер нь компанийн үйл ажиллагаа хэр явж байгаа бол? -Өнгөрсөн оны аравдугаар сард ажлаа хүлээлгэж өгөх үед хүлээгдэж байсан урсгал ажлуудын төлбөрийг төлөөд санхүүгийн хувьд дансандаа 80 орчим тэрбум төгрөг буюу ойролцоогоор 60 сая ам.долларын үлдэгдэлтэй байсан. Үйл ажиллагаа, нүүрсний олборлолт нь тогтмол явагдаж байгаа, ахисан төвшний санхүүжилтийн олон хувилбар дэвшүүлж хэлэлцээ хийсэн, дөхүүлсэн ийм л байдалтай хүлээлгэж өгсөн. Үндсэн үйл ажиллагаа болох нүүрс олборлолтын хувьд 2011 онд нэг сая тонн нүүрс олборлосон, 2012 онд оны эцэс гэхэд олборлолтын хэмжээ 3.5 сая тонн хүрэх бүрэн боломжтой байсан. Компанийн цаашдын үйл ажиллагаанд онцгой чухал цахилгаан станц болон нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах Техник, эдийн засгийн үндэслэлийг нь дуусгасан, Баруун Цанхийн талбай дээр үйл ажиллагааг нь нээж, “Эрдэнэс Тавантолгой” энэ хэсгийн талбайгаас нүүрс гаргах, орлого олох боломжийг нь нээж өгөөд гарсан даа. Зээлийн тухайд жаахан дэлгэрэнгүй хэлье. Хятадын “Чалко” компанид нийлүүлэх нүүрсний борлуулалтын орлогоос 2011 онд урьдчилж авсан 250 сая ам.долларын үлдэгдэл хэсэг (энэ мөнгө жилийн гурван хувийн тогтмол хүүтэй), 2012 оны хавар тус компаниас жилийн тогтмол тав болон долоон хувийн хүүтэй зээлсэн 100 сая ам.долларын зээл, Монголын Хөгжлийн банкнаас 7.2 хувийн хүүтэй зээлсэн 100 сая ам.долларын зээлтэй байсан. -Одоо “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагааны талаар ямар бодолтой байна вэ, хэцүү байдлаас гарах боломж харагдаж байна уу? -“Эрдэнэс Тавантолгой”-н төлөвлөсөн ажил, нүүрсний олборлолт хэвийн явагдвал “Чалко” компаниас авсан нийт мөнгөө энэ 2013 оны хавар цаашлаад л тавдугаар сар гэхэд нүүрсээрээ барагдуулах бүрэн боломжтой. Зах зээл дэх нүүрсний үнэ унаагүй бол үүнээс ч хурдан барагдуулах боломжтой байсан. Үүний дараа “Эрдэнэс Тавантолгой” нүүрсний борлуулалтын орлогоо үзнэ. Өөрөөр хэлбэл, зарсан нүүрсний орлогоо өмнө авсан мөнгөний төлбөрт өгч байсан нь дуусаад өөрөө орлого болгоно гэсэн үг. Нүүрсний борлуулалтын орлого 2013 онд доод зах нь 200-300 сая болно, нүүрсний үнэ өсвөл үүнээс илүү болно. 2014 он гээд уурхай өргөжиж 10 сая тоннд дөхсөн нүүрс жилдээ гаргаж чадвал орлого өмнөх оноосоо хэд дахин нэмэгдэнэ. Мэдээж олборлолт үйл ажиллагааны тодорхой зардлууд гарна. Одоо харин үйл ажиллагаагаа хэвийн явуулах тодорхой хэмжээний нэмэлт санхүүжилтийн хэрэгцээ байгаа байх. Хамтарсан Засгийн газарт улс төрийн амлалтаа биелүүлэхэд нь зориулж их мөнгө олж өгч байсан, одоо засаг нь өрийн бичиг буюу бонд гаргаад өөрөө мөнгөтэй болсон байна. Түүндээ өдөр бүр их хүү төлж байхын оронд тэр бондын мөнгөнөөсөө, эсхүл Хөгжлийн банкны олон улсын зах зээлээс зээлсэн мөнгөнөөс “Эрдэнэс Тавантолгой”-д өгвөл их л хэрэгтэй зүйл болно. Дээр миний дурьдсан “Чалко” компаниас авсан нийт 350 сая ам.долларын нүүрсний урьдчилгаа мөнгөний дийлэнх буюу гуравны хоёр нь УИХ, Засгийн газрын шийдвэрүүд, Сангийн яамны шахалтын үндсэн дээр Хүний хөгжил санд шилжиж, иргэдэд сар бүр 21 мянган төгрөг болж очсон байдаг. Хэрвээ “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс МГЛ” компаниас Хүний хөгжил санд нийт 400 тэрбум төгрөг оруулаагүй бол улс төрийн хоёр гол нам болох МАН, АН хоёр сонгогчдод амласан мөнгөө өгч чадахгүй байсан. Одоо дарга, гишүүн болсон нөхдүүд сонгогдож, томилогдох, цаашлаад нам нь санал авч, дарга сайд болох ч үгүй байсан болов уу. Хүмүүст мөнгө болон хувьцаа өгнө гэж амласан хоёр нам нь тодорхой. Хамтарсан засаг, түүний парламент ямар шийдвэр гаргаж төрийн өмчит компанийг шахаж байсан нь бүгд ил тодорхой болсон явдал даа. -“Чалко”-той хийсэн гэрээг цуцлах асуудлыг Ерөнхий сайд хөндөж байсан, анхнаасаа яагаад тийм муу гэрээ хийсэн юм бэ. Таныг удирдаж байх үед хийгдсэн гэрээ шүү дээ? -Намайг байх үед хийгдсэн. Хятадын төрийн өмчит хамгийн том компаниудын нэгтэй Монголын төрийн өмчит компанийн байгуулсан бизнесийн хэвийн гэрээ. Зарим дарга, сайд нарын ярьж байгаагаас үзэхэд гэрээний доторхи зарим зүйлийг сайн ойлгоогүй юм уу, дутуу мэдээлэл авсан юм шиг байна билээ. “Чалко”-той байгуулсан гэрээ болон хийж байсан хэлэлцээний явцыг компанийн ТУЗ болон Засгийн газарт танилцуулж байсан. Тавантолгой ордыг ашиглахдаа бүтээгдэхүүний урьдчилсан борлуулалт хийж мөнгө олж ирэх нь зүйтэй гэсэн УИХ-ын удирдамж 2008 оны арванхоёрдугаар сард анх гарсан байдаг, Засгийн газрын 2011 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас ч тийм үүрэг өгсөн байдаг. Борлуулалтын томоохон урьдчилгаа мөнгө эхэлж авах нөхцөлтэйгээр нэлээд хэдэн компаниудтай хэлэлцээ хийж санал авснаас “Чалко”-той тунаж үлдэж гэрээ хийгдсэн. Гэрээ хэлэлцээ хийсэн, зөвшөөрөл авсан, танилцуулагдсан гээд бүх юм номоороо явсан. -Нүүрсний үнэ хямдрахаар Хятадын тал хямд үнээр аваад, үнэ өсөхөөр монголчууд өссөн үнээр зарах боломжгүй гэрээ хийгдсэн юм биш үү, энэ шударга явдал мөн үү? -Энэ худлаа мэдээлэл Эдийн засгийн байнгын хороон дээр яригдаж байна билээ. Тийм юм гэж юу байдаг юм бэ. Анх газрын хөрс ухаж эхлээд нүүрсэндээ хүрэх эхний дөрөвдүгээр давхаргын олборлосон нүүрсний эхний нэг сая тонныг тогтмол 70 ам.доллар, энэ нэг сая тонн нүүрсээ нийлүүлсний дараа зах зээлийн үнийн индексийн тохиргоог улирал тутамд хэрэглэнэ. Энэ нь зах зээлийн үнэ өсөх, буурах аль алинд нь хамаатай. 2011 оны эцсээр энэ индексийн тохиргоогоор үнэ жаахан өсч, 71, 72 болж байсан санагдаж байна. Харамсалтай нь 2012 онд олон улсын болон Хятадын нүүрсний үнэ эрс унасан. 2012 оны гуравдугаар улиралд 66 орчим ам.доллар болж байснаа сүүлийн улиралд нь тавин хэд болсон байсан. “Энержи Ресурс” компанийн угааж баяжуулсан, жилийн өмнө 150 ам.доллараар хятадын хилийн Ганц мод боомт дээр зарагдаж байсан нүүрс 80 ам.доллар хүрэхгүй болж үнэ унасантай харьцуулах хэрэгтэй байх. Яригдаад байгаа 70 ам.доллар гэдэг бол нэгдүгээрт, хилээс 26 км-ын наана байдаг манай дамжин өнгөрөх агуулахад хүлээлгэж өгөх үнэ байгаа юм. Хүмүүс Хятадын хилийн Ганц модны боомтын үнэтэй харьцуулж хутгаад байдаг. Хил хүртэл нэлээд зардал гардаг. Хоёрдугаарт, энэ бол зөвхөн дөрөвдүгээр буюу хамгийн дээд давхаргын түүхий, ямар ч ялгалт, баяжуулалт хийгдээгүй нүүрсний үнэ. Үүнээс бусад бүх давхаргын болон угааж баяжуулсан нүүрсний үнийг харилцан тохиролцох ёстой. Уурхайн ТЭЗҮ болон уулын ажлын төлөвлөгөө ёсоор уурхайн хөрс хуулалт доошоо улам гүн болж, гуравдугаар давхаргын нүүрсэнд энэ 2013 оны хавар, зун хүрэх учиртай. Тэгээд энэ давхаргын нүүрсний үнээ тохирох бүрэн боломжтой байгаа. Уурхай өргөжөөд бусад давхаргын нүүрс олборлоход мөн адил. Угаасаа нүүрс баяжуулах үйлдвэрээ хурдан ашиглалтад оруулах ёстой. ТЭЗҮ нь үндсэндээ дуусаж байсан одоо дууссан байх ёстой. Баяжуулах үйлдвэрээ хурдан ашиглалтад оруулаад 2014 оны дундаас угааж баяжуулсан нүүрсээ үнээ сайн тохироод зарвал бүр сайн болно. Зарим улстөрчид хэвлэл мэдээллээр таван жилийн турш нүүрсээ зах зээлийн үнээс бага, тал үнээр нь өгөх гэрээ энэ тэр гэсэн байсан. Тийм юм гэж юу байх вэ. Ер нь гэрээг нээлтэй болгож зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байх. -Та ажлаа өгөх үедээ “Залхсан учраас” гэж тайлбарлаж байсан. Чухам яагаад залхсан бэ гэдэг нь тухайн үед бас асуулт болж байсан, магадгүй компани ийм хүнд байдалд орох нь гэдгийг эртнээс мэдээд, тэр үед ажлаа өгсөн юм биш биз, нэг ёсондоо хариуцлагаас зугтааж? -Ер нь төрийн өмчит компанийн захирлын ажил их ядаргаатай хэл ам ихтэй. Тэр тусмаа “Эрдэнэс Тавантолгой”-н захирал байх. Миний бие “Эрдэнэс МГЛ” компанийг гурван жил түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг үүнээс арай бага хугацаагаар удирдсан байдаг юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг гардан үүсгэн байгуулалцаж, хоёр жил орчим хугацаанд Гүйцэтгэх захирлаар нь ажилласан. Тавантолгойн орд стратегийн чухал орд бөгөөд төсөл далайцын хувьд том учраас өдөр, цаг, минут тутамд улстөрчид, сайд дарга нар, төрийн байгууллагынхан, хэвлэл мэдээлэл, хөрөнгө оруулагчид, гэрээгээр ажил гүйцэтгэгчидтэй харилцах нь амар биш шүү дээ. Түүн дотроос компанийн хуулиар бол хувь нийлүүлэгч нь болох Засгийн газар, түүний яам, сайд нар, газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй харилцах нь жаахан хүнд дээ. Улс төрийн өөр нам хүчнүүд, өөр өөр санаа зорилготой, бие биенээ дийлэнхдээ өөлж, үгүйсгэсэн дарга нар, шүүмжлэгч оролцогч ихтэй байх нь бий. Яах вэ төрийн ажлын зохих туршлага, мэдлэг байсан болохоор тухайн үедээ ажлаа амжуулж байлаа. Ар талдаа юу ч гэж хэлж мэдэх, яаж ч мэдэх улстөрчид, бас чөлөөт хэвлэл мэдээлэлтэй болохоор гадны компаниуд, хөрөнгө оруулагчидтай нэг стандартаар ярьж ойлголцох ч бас амар биш. Тавантолгой, Оюутолгой гэсэн энэ том төслийг эхлүүлэхэд гардан оролцсоноо би өөрт ногдсон хувь зохиол гэж үздэг. Түмэн зүйлийн бэрхшээл дунд ажлаа зарчмаар нь, бас нуруутай авч явсан гэж өөрийгөө боддог юм. -Улстөрчид “Эрдэнэс ТТ” компанийг өөрсдийн сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх зорилготойгоор байгуулсан юм шиг л харагдаад байна. Хүний хөгжил санд мөнгө төвлөрүүлэхийн тулд л энэ компани буй болсон юм шиг. Үнэхээр тийм тал байна уу? -Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу байгуулагдсан компани. -Ер нь энэ компанийн өдөр тутмын үйл ажиллагаа, стратегийн зорилт гэх мэт зүйлс улс төрөөс хараат бус байж чадсан уу, таныг ажиллаж байх үед тухайлбал? -Төрийн өмчит компани тул төрөөс хараат байна. Засгийн газрын, эсвэл төрийн өмчийн хорооны шийдвэр гэдэг бол “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд хувь нийлүүлэгчийн шийдвэр гэсэн үг. Тэр хувь нийлүүлэгч, эзэн нь дотроо зөрчилтэй, байнга солигдож өөрчлөгдөж байдаг нь энэ компанийн зовлон юм даа. Хөрөнгийн бирж дээр тодорхой хэмжээний хувьцаагаа арилжаалж, олон улсын хөрөнгийн бирж, олон улсын бизнесийн стандартын дор орж, улс төр, засгийн нөлөөллийг тэнцвэржүүлэхгүй бол цаашдаа бүтэхгүй. -Та одоо хаана ажиллаж байгаа вэ. “Эрдэнэс ТТ”-тай холбоотой байгаа юу? -Ойр зуурын эмчилгээ хийлгэж байна. -Я.Батсуурь захирал хэр ажиллаж байх шиг байна, таны харж байгаагаар? -Урагшаа харж ажлаа амжуулах хэрэгтэй гэж зөвлөмөөр санагдаж байна. Намайг байхад “Эрдэнэс Тавантолгой”-гоос төр засаг нь байнга мөнгө нэхээстэй, бас хажуугаар нь том төсөл уурхай, бусад төслөө явуулах гээд зэрэгцсэн олон ажил явж байсан юм. Болгож л байсан. Одоо засаг нь жаахан дэмжээд, улс төрийн зорилгоор авсан мөнгөө буцаагаад өгчихвөл ажил хийхэд арай амар байж магад. -Компанийн хувьцааг олон улсын зах зээл дээр гаргах асуудал одоо болтол удааширсаар л байгаа бололтой. Энэ талаар юу гэх вэ? -Олон улсын хөрөнгийн бирж дээр компанийг гаргана гээд бүхий л шатны удирдамжийг аваад бэлтгэл ажил хийж байсан. Хөрөнгө оруулалтын банкууд, хууль, аудит, текник, нөөцийн зөвлөхүүдтэй хагас жил гаруй маш эрчимтэй ажиллаж байсан. Иргэд, аж ахуйн нэгжийн хувьцаа олголтын асуудлаа цэгцлэх, хувьцааны нэрлэсэн үнийг парламент нь тогтоoсон болон олон улсын хөрөнгийн зах зээлийн байдал муудсан, ашигт малтмалын үнэ унасан зэргээс үүдэж энэ асуудлыг хойшлуулсан. Түр хугацаагаар л хойшлуулсан байгаасай билээ. “Чи тэр IPO энэ тэрээ март” гэсэн зарим сайд дарга нартай мэтгэлцэх явдал миний хувьд тохиолдож байлаа. Ард иргэддээ хувьцаа олгоод, Тавантолгойн үнэ цэн нь нэмэгдэхээр хувьцаагаа зарж орлого олж болно гэж амлачихаад болиулна гэж арай байхгүй байлгүй дээ. -Ер нь боломж харагдаж байна уу, хувьцааг богино хугацаанд олон улсын зах зээл дээр гаргах? -Зах зээлийн байдлаа харж байгаад 2014 онд гаргавал зүгээр байх. Төсөл хэр урагшлах, ажил ямар явахаас их зүйл хамаарна. -Өмнөх Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг нэрлэсэн үнэ гаргаж, хувийн хэвшлүүдэд зарсан. Харин одоогийн Засгийн газар энэ бодлогыг үргэлжлүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Хувьцааг ийн зохиомлоор үнэлсэн нь компанийн үйл ажиллагаанд багагүй төвөг удах шиг болсон? -Ялангуяа хөрөнгийн биржид хувьцаа арилжаалах IPO төлөвлөгөөнд төвөг удсан үндсэн шалтгааны нэг энэ. -Хөрөнгө оруулагчид “Эрдэнэс Тавантолгой”-оос юу хүсэж байна вэ, та ажиллаж байхдаа хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор баруун цанхийн уурхайд нээлт хийсэн. Гэсэн хэдий ч энэ төдийлөн үр дүнгээ өгөхгүй байх шиг? -Тавантолгой ордын коксжих нүүрсний үндсэн гол талбайг нь Цанхи гэж нэрлэдэг. Түүний зүүн хэсэг дээр нь “Эрдэнэс Тавантолгой” үйл ажиллагаа явуулж эхлээд хоёр жил хагас жил болж байна. Тавантолгой эргэлтэд орж эхлээд үр ашгаас нь иргэд 21000 төгрөгөөр хүртэж эхэлсэн. Одоо тэндээс миний мэдэж байгаа 2013 онд зургаан сая орчим тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй. Харин Баруун цанхийн талбайг ашиглаж эхлэх явдал геополитик, улс төрөөс шалтгаалж удаад бүтэхгүй болохоор компани өөрөө санаачилж уурхайгаа нээж эхлүүлсэн. Олборлолт хийх компаниар нь дэлхийд нэртэй АНУ-ын “Пибоди Энержи” компанийг хэлэлцээнд урьж байсан. Одоо гойд ажил хийгдэхгүй байгаа бололтой. Тэнд ажил эхэлбэл компанийн санхүүжилтэд нүүрсний борлуулалт, урьдчилсан борлуулалт ч юм уу хэлбэрээр тустай бөгөөд цаг алдахгүй байхад их сайн зүйл байсан байгаа юм даа. -Ярилцсанд баярлалаа. Л.Энхдэлгэр 
|
| Б.Энэбиш: “Чалко”-той хийсэн гэрээг ил болгох хэрэгтэй |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Эдийн засгийн хүчирхийллээс болж эрүүл мэндээрээ хохирчээ 17:35 Хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл нь үндсэн дөрвөн хэлбэрт хуваадаг. Бие махбодын хүчирхийлэл, Сэтгэл санааны
|
Хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл нь үндсэн дөрвөн хэлбэрт хуваадаг. Бие махбодын хүчирхийлэл, Сэтгэл санааны »»
|
|
Талийгаач охины ээж О.Отгонтуяа: Эхлэл нь таны хүү болох Э.Г байсан шүү 17:32 2024 оны зургаадугаар сард Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай эрэгтэй Ц.Д нь 10 гаруйхан хоногийн
|
2024 оны зургаадугаар сард Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай эрэгтэй Ц.Д нь 10 гаруйхан хоногийн »»
|
|
“Цагдаа гаальчид” ГЕГ-ыг юу болгоод байна вэ? 17:28 Уг нь гааль гэдэг барааг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх явдалтай тэмцэх, гаалийн болон бусад татвар хураан
|
Уг нь гааль гэдэг барааг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх явдалтай тэмцэх, гаалийн болон бусад татвар хураан »»
|
|
ОХУ Snapchat, Roblox руу нэвтрэхийг хориглож Facetime-аар ярихад хязгаарлалт тавьжээ 17:25 ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat
|
ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat »»
|
|
Ватиканы Апостолын номын сан дахь Монголын түүхтэй холбоотой судалгааны материалыг судална 17:03 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Леогийн урилгаар тус улсад хийж буй төрийн
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Леогийн урилгаар тус улсад хийж буй төрийн »»
|
|
Нийслэлийн 2026 оны төсөв батлагдлаа 16:57 НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа. Ирэх оны төсөвт нийт
|
НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа. Ирэх оны төсөвт нийт »»
|
|
“Говь” ХК-ийн албан тушаалтан хахууль авсан хэрэгтээ торгох ял шийтгүүлэв 14:00 Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыхаа холбогдсон хэргийн дуулианы дараа хэлбэрээ өөрчлөн хаалттай, хязгаарлагдмал
|
Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыхаа холбогдсон хэргийн дуулианы дараа хэлбэрээ өөрчлөн хаалттай, хязгаарлагдмал »»
|
|
Ирэх даваа гаригаас ЕБС-ийн бага ангийнхан танхимаар хичээллэнэ 13:57 Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан ирэх даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий
|
Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан ирэх даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий »»
|
|
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирлаар М.Нарангэрэл сонгогдлоо 13:21 Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад нийт 17 хүний материал
|
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад нийт 17 хүний материал »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 3.933 нэгж талбарын газар чөлөөлөлтийг хийж 11.575 айлын орон сууц барих суурь нөхцөл бүрдэв 12:57 Эдгээрээс инженерийн дэд бүтцийн хүрээнд 1.021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2.332 нэгж
|
Эдгээрээс инженерийн дэд бүтцийн хүрээнд 1.021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2.332 нэгж »»
|
|
Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа 12:52 Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэмд шударга ёсыг тогтоож, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байгаа билээ.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэмд шударга ёсыг тогтоож, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байгаа билээ. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Цус ойртолт хавдрын суурь болдог 12:48 -Энэ хуулийг хэлэлцэх далимаар ургийн овгийн асудлыг шийдвэрлье. Ургийн овгийг анхнаасаа хэрэглэж ирсэн түүх нь
|
-Энэ хуулийг хэлэлцэх далимаар ургийн овгийн асудлыг шийдвэрлье. Ургийн овгийг анхнаасаа хэрэглэж ирсэн түүх нь »»
|
|
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар таван сард 3 сая тонн нүүрс тээвэрлэв 12:47 Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг
|
Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг »»
|
|
Олон улсын эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэг өрнүүлж байна 12:44 Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-тай
|
Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-тай »»
|
|
Нисгэгч, инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг онцоллоо 17:07 ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Б.Баянмөнх, Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Т.Мөнхдорж
|
ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Б.Баянмөнх, Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Т.Мөнхдорж »»
|
|
NETFLIX-ээс "Physical Asia: Welcome To Mongolia” гэх шинэ нэвтрүүлэг хийхээр болжээ 16:46 Netflix “Physical Asia: Welcome to Mongolia” нэртэй шинэ тусгай дугаарыг үзэгчдэд хүргэхээр болсноо албан ёсоор мэдэгдлээ.
|
Netflix “Physical Asia: Welcome to Mongolia” нэртэй шинэ тусгай дугаарыг үзэгчдэд хүргэхээр болсноо албан ёсоор мэдэгдлээ. »»
|
|
Монгол улс “Азийн гамшгийн бэлэн байдлын төв”-д гишүүнээр элсэнэ 16:32 Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг Монгол Улсыг “Азийн гамшгийн бэлэн байдлын
|
Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг Монгол Улсыг “Азийн гамшгийн бэлэн байдлын »»
|
|
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо 15:49 2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр Хөххотод боллоо. Тус хуралд мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн ахлах мэргэжилтэн, олон салбарын төлөөлөгчид оролцож, ӨМӨЗО-ны дүр төрхийг харуулах, Өвөр Монголын түүхийг үр дүнтэйгээр хүргэх, Өвөр Монголын дуу хоолойг түгээн дэлгэрүүлэх шинэ арга замыг хэлэлцсэн байна.
|
|
Зулын 25-ны их дүйчэн өдөр энэ сарын 14-нд тохионо 14:58 Жил бүрийн өвлийн тэргүүн сарын 25- ны энэ өдөр Богд Зонхова муу сэтгэлийг ялан дийлж улмаар нууц тарнийн
|
Жил бүрийн өвлийн тэргүүн сарын 25- ны энэ өдөр Богд Зонхова муу сэтгэлийг ялан дийлж улмаар нууц тарнийн »»
|
|
Төсвийн байнгын хорооны даргад Н.Наранбаатарыг нэр дэвшүүлж дэмжив 14:56 Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.04/- ийн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн
|
Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.04/- ийн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн »»
|
|
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов 14:44
|
|
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа 14:26 Онцгой байдлын ерөнхий газраас “Ололт амжилтын түлхүүр” ХХК-тай хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал,
|
Онцгой байдлын ерөнхий газраас “Ололт амжилтын түлхүүр” ХХК-тай хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, »»
|
|
"Хот энэ жил газар чөлөөлөлтийн сантай болсон. Ирэх оноос санхүүжилт нь бэхжинэ" 12:26 Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын
|
Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын »»
|
|
Норвегид дэлхийн хамгийн урт далай доорх замыг барьж байна 12:20 Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь
|
Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь »»
|
|
Японы хий үзэгдэлт арал Хашима 12:09 Та бүхэнд хий үзэгдэлт хэмээн дэлхийд алдаршсан нэгэн арлын тухай мэдээллийг хүргэе. Энэ бол Нагасаки хотоос
|
Та бүхэнд хий үзэгдэлт хэмээн дэлхийд алдаршсан нэгэн арлын тухай мэдээллийг хүргэе. Энэ бол Нагасаки хотоос »»
|
|
Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна 11:21 Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж буй. Энэ хүрээнд хотын
|
Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж буй. Энэ хүрээнд хотын »»
|
|
Үхэлтэй зургаан хоног тэмцсэн Ц.Түмэндэлгэр /Бодит явдал/ 11:20 Өвлийн тэсгим хүйтэнд хацар нүүр час час хийж, хамаг бие дагжин даарах нь хэцүү.
|
Өвлийн тэсгим хүйтэнд хацар нүүр час час хийж, хамаг бие дагжин даарах нь хэцүү. »»
|
|
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Итали–Монголын бизнес форумын хаалтад үг хэлэв 11:17 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд »»
|
|
НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл 16:33 Цахим орчинд хотын дарга Х.Нямбаатар "Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ"
|
Цахим орчинд хотын дарга Х.Нямбаатар "Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" »»
|
|
Өрсөлдөгчдөөсөө хоцрогдож байгаа тул “Apple”-ийн хиймэл оюун ухааны захирал огцорлоо 15:40 Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон.
|
Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон. »»
|
|
Б.Энх-Оргил “One Championship” холбооны аварга болох эсэх нь ирэх баасан гарагт шийдэгдэнэ 15:30 Netflix-ийн Physical: 100 Asia шоуны оролцогч, холимог тулаанч Б.Энх-Оргил энэ сарын 5-нд Тайландын Бангкокт
|
Netflix-ийн Physical: 100 Asia шоуны оролцогч, холимог тулаанч Б.Энх-Оргил энэ сарын 5-нд Тайландын Бангкокт »»
|
|
“Prada” групп “Versace”-г худалдан авчээ 15:29 МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп
|
МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп »»
|
|
Сэрэмжлүүлэг: 11 настай хүүхэд балны таг залгисны улмаас амьсгалын зам руу орсон тохиолдолыг амжилттай авчээ 14:14 Эмнэлгийн мэдээлснээр хүүхдүүд санамсаргүйгээр гаднын биет залгих нь түгээмэл бөгөөд ихэнхдээ ходоод руу ордог ч
|
Эмнэлгийн мэдээлснээр хүүхдүүд санамсаргүйгээр гаднын биет залгих нь түгээмэл бөгөөд ихэнхдээ ходоод руу ордог ч »»
|
|
НҮБ: Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд саарна 14:09 ЖЕНЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /Xinhua/. Дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтад тулгарч буй
|
ЖЕНЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /Xinhua/. Дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтад тулгарч буй »»
|
|
Багануурын уурхайд ХОЁР ХҮН амь насаа алджээ 13:50 Багануурын уурхайд хоёр хүн амь насаа алдсан хэрэг гарсан байна.
|
Багануурын уурхайд хоёр хүн амь насаа алдсан хэрэг гарсан байна. »»
|
|
207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна 11:45 Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо,
|
Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, »»
|
|
“Админерал” компанид давуу байдал үүсгэсэн албан тушаалтнуудыг шүүхээр шийтгэжээ 11:30 Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга Г.Бацмаа, газрын даамал Ү.Наранбямба нарыг албан тушаалын байдлаа
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга Г.Бацмаа, газрын даамал Ү.Наранбямба нарыг албан тушаалын байдлаа »»
|
|
Б.Хуягбаатар: НИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцлээ 11:18 Нийслэлийн хэмжээнд 2025 онд 66 байршилд 86.5 км туслах гудамж зам 87 байршилд 262.0 км, 13 байршилд 94.30 м2
|
Нийслэлийн хэмжээнд 2025 онд 66 байршилд 86.5 км туслах гудамж зам 87 байршилд 262.0 км, 13 байршилд 94.30 м2 »»
|
|
Өвлийн идэш өргөтгөсөн худалдаа энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ 11:12 Өнгөрсөн сарын 28-наас эхлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байгаа Өвлийн идэш өргөтгөсөн худалдаа энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ.
|
Өнгөрсөн сарын 28-наас эхлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байгаа Өвлийн идэш өргөтгөсөн худалдаа энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ. »»
|
|
Биткойны ханш эрчимтэй унаж байна 10:54 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойн арваннэгдүгээр сард уналттай байсан. Тэгвэл арванхоёрдугаар сар
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойн арваннэгдүгээр сард уналттай байсан. Тэгвэл арванхоёрдугаар сар »»
|
|
Онлайн покер ажиллуулсан иргэдийн 2.1 тэрбум төгрөгийг хурааж, 1.6-3 жил хорих ял оноолоо 10:54 Гар утасны "Pokerrr 2" аппликейшн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдүүдийг цагдаагийн
|
Гар утасны "Pokerrr 2" аппликейшн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдүүдийг цагдаагийн »»
|
|
Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийлээ 10:48 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн, »»
|
|
Ж.Чинбүрэн: Эмийн хяналтын үндэсний лавлагаа лаборатори 2026 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орно 10:44 Монголын Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн барилгын ажлын явцтай өнөөдөр танилцлаа.
|
Монголын Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн барилгын ажлын явцтай өнөөдөр танилцлаа. »»
|
|
БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар: 2025 онд дүүрэгт хэрэгжсэн хөрөнгө оруулалтын ажил 92.3 хувийн хэрэгжилттэй байна 10:36 Баянгол дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай
|
Баянгол дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай »»
|
|
Нийслэл улсын төсөвт 263 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ 10:33 НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2026 оны
|
НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2026 оны »»
|
|
2025 оны арванхоёрдугаар сарын 8-12-ныг дуустал 6-9 дүгээр ангийнхан цахимаар хичээллэнэ 10:31 Даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн сурагчид цахимаар хичээллэж эхэлсэн.
|
Даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн сурагчид цахимаар хичээллэж эхэлсэн. »»
|
|
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн үйл ажиллагааг шалгуулах хүсэлт тавилаа 10:28 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа »»
|
|
Гэр хорооллын 872 өрхийг дулаалж, 165 айлд “Нүүдэлчин эко зуух” олгожээ 10:26 Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэл, дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд
|
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэл, дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд »»
|
|
Sabrina Carpenter “Алиса гайхамшгийн оронд”-оос сэдэвлэсэн шинэ кинонд гол дүр бүтээнэ 10:23 Sabrina Carpenter жүжигчний карьертаа илүү анхаарах болж, Льюис Кэрроллын алдарт “Алиса гайхамшгийн оронд”
|
Sabrina Carpenter жүжигчний карьертаа илүү анхаарах болж, Льюис Кэрроллын алдарт “Алиса гайхамшгийн оронд” »»
|
|
Forbes: 2026 онд хиймэл оюуны хөгжлийг тодорхойлох 8 чиг хандлага 17:55 НЬЮ-ЙОРК, 2025 оны арванхоёрдугаар 1 /Forbes/. 2026 оныг тодорхойлох хиймэл оюуны салбар дахь 8 чиг хандлагын
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны арванхоёрдугаар 1 /Forbes/. 2026 оныг тодорхойлох хиймэл оюуны салбар дахь 8 чиг хандлагын »»
|
|
|
ОХУ Snapchat, Roblox руу нэвтрэхийг хориглож Facetime-аар ярихад хязгаарлалт тавьжээ 17:25 ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat
|
ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat »»
|
|
Путин: Донбассаас украинчууд ухарна эсвэл цэргийн хүчээр хяналтдаа авна 13:54 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “India Today” агентлагт ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2025.12.04/ нийтлэгджээ.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “India Today” агентлагт ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2025.12.04/ нийтлэгджээ. »»
|
|
Норвегид дэлхийн хамгийн урт далай доорх замыг барьж байна 12:20 Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь
|
Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь »»
|
|
Д.Трамп: В.Путин Украины дайныг зогсоох хүсэлтэй байна 12:19 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг »»
|
|
Э.Макрон дөрөв дэх удаагаа Хятадад айлчилж байна 11:53 БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын
|
БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын »»
|
|
Өрсөлдөгчдөөсөө хоцрогдож байгаа тул “Apple”-ийн хиймэл оюун ухааны захирал огцорлоо 15:40 Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон.
|
Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон. »»
|
|
“Prada” групп “Versace”-г худалдан авчээ 15:29 МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп
|
МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп »»
|
|
Кремль: Путин, Уиткофф нар Украины асуудлаар тохиролцоонд хүрээгүй 13:37 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /DW/. Украины дайныг зохицуулах асуудлаар ОХУ, АНУ-ын талуудын
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /DW/. Украины дайныг зохицуулах асуудлаар ОХУ, АНУ-ын талуудын »»
|
|
Баяннуур хот хужирлаг газрыг сайжруулан ургац хурааж байна 11:32 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-16
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-16 »»
|
|
Хамтарсан сурвалжилгын хүрээнд сэтгүүлчид ӨМӨЗО-ны Ордос нутгийн малчны хотонд 15:48
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-15
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-15
»»
|
|
Нарны эрчим хүчний толины үйлдвэрлэлтэй танилцана уу? 11:32 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -13
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -13 »»
|
|
Гайхамшигт торгоны зам 13:30 Гайхамшигт торгоны зам
|
Гайхамшигт торгоны зам »»
|
|
Хонконгийн орон сууцанд гарсан гал түймэрт амиа алдсан хүний тоо 146 хүрлээ 08:55 Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн орон сууцны хороололд гарсан гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 146-д хүрчээ.
|
Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн орон сууцны хороололд гарсан гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 146-д хүрчээ. »»
|
|
Цэлгэр талын дуулал 08:45 Цэлгэр талын дуулал
|
|
|
600 орчим дроноор Украинд халдав 07:24 ОХУ-ын армийн Бямба гаригийн /2025.11.29/ агаарын цохилтын дараа Киев даяар 600 мянга гаруй хүн тог цахилгаангүй болжээ.
|
ОХУ-ын армийн Бямба гаригийн /2025.11.29/ агаарын цохилтын дараа Киев даяар 600 мянга гаруй хүн тог цахилгаангүй болжээ. »»
|
|
Хятад даяар галын аюулгүй байдлын шалгалтыг эхлүүллээ 06:40 Хонгконгийн орон сууцны хороолол шатаж, дор хаяж 128 хүний амь үрэгдсэнтэй холбоотойгоор Хятад даяар барилгуудад
|
Хонгконгийн орон сууцны хороолол шатаж, дор хаяж 128 хүний амь үрэгдсэнтэй холбоотойгоор Хятад даяар барилгуудад »»
|
|
Ийм загварын хүнд ачааны машиныг Монгол Улсад экспортолдог юм байна 06:31 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -11
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -11 »»
|
|
Норд бэнзийнхэн “ногоон” машин үйлдвэрлээд эхэлжээ 06:18 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -10
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -10 »»
|
|
230 гаруй жилийн түүхтэй зоосон мөнгөний үйлдвэрлэлийг зогсоов 14:33 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийн дагуу бутархай мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэгч “Philadelphia mint”
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийн дагуу бутархай мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэгч “Philadelphia mint” »»
|
|
Цайны магтаал 14:07 Цайны магтаал
|
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|