2013-02-21Би нөхрөөсөө гоо сайханд орох гэж 50 мянгыг гуйгаад,

-Тэгээд өгсөн үү?
-Нилээд харж байснаа 100 мянгыг өгсөн.
* * *
Нэг ковбой индианчуудтай тулалдсаар бүслэгдэв.Тэрээр “ амьдаараа баригдаж тамлуулснаас үхсэн нь дээр гээд “ сүүлчийн сумтай буугаа шанаандаа тулгав.Гэтэл дотор хүн нь “ Байж бай. Нэг арга байна. Тэр толгойлогчийг нь буудчих” гэв. Ковбой толгойлогчийг нь буудаж унагав. Дотор хүн нь “Одоо бол ч харин ямар ч аргагүй болсон доо “ гэж хэлэв.
* * *
Залуу минь чи тэгээд манай охиныг эхнэрээ болгох гэж байгаа юм биз дээ ?
- Тийм ээ, эрхэм ээ.
- Тэжээж чадах юм биз ?
- Чадна аа, эрхэм ээ.
- За, За сайн байна. Бид долоо ч азтай юм аа.
* * *
Нийтийн жорлонд:
- Хөөе цаас байна уу ?
- Цаас алга аа. Харандаа авах уу ?

Оройтсон зочин оргүйдэж эхнэр нөхөр хоёртой хамт унтав.Өглөө нь нөхөрт нь:
- Танай авгай чинь шөнөжин миний нөгөөдөхийг барьж хонолоо.
- Тэр чинь би байсан юм аа.
* * *
Эмгэн шулмас төмөр замын голоор алхална. Араас нь гал тэрэг дохиогоо дуугарган ойртов. Хүмүүжилтэй хүүхэн шүгэлдэхэд эргэж хардаггүй юм аа гээд цааш алхав.
* * *
Хоёр согтуу гэртээ харьж явав.
Чи одоо хариад эхнэртээ юу гэж хэлэх вэ ?
Өглөөний мэнд л гэхгүй юу ?
* * *
Чи ямар хувцастай унтах дуртай вэ ?
Эсгий гуталтай
Яагаад ?
Цонх, тагтнаас үсрэхэд амар байдаг юм.

хүнд цохилтын дараа
Мөрдөн байцаагч хулгайчаас асуусан нь:
- Чи хулгай хийж байх үедээ хөгшин настай эцгийгээ бодсонгүй юу
– Аавд таарах хувцас даанч байгаагүй л дээ.
* * *
Амьтны хүрээлэнгийн торон хашаан дээр “Анхаар будагтай” гэсэн гэж бичжээ. Торны цаана нэг бар нааш цааш алхална.
- Өө би барыг цаанаасаа л ийм өнгөтэй юм байх гэж бодсон чинь будчихсан байсан юм уу? хэмээн Вовка гайхжээ.
* * *
Хуучин ёс жаягаа сайн баримталдаг ээж нь саяхан хуримаа хийсэн охиндоо:
- Унтахдаа заавал ямар нэгэн хувцас өмсч байгаарай. Чамайг нөхөр чинь нүцгэн байхыг харж болохгүй шүү гэжээ. Хос залуусын бал сар нь дуусах дөхөж байлаа. Нөхөр нь:
- Хайрт минь үнэнээ хэлээч. Танай гэрийхэнд чинь сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн бий юу?
- Үгүй би лав мэдэхгүй юм байна.
- Тийм байж , тэгвэл чи яагаад унтахдаа дэрсэн малгай өмсдөг юм бэ?
* * *
Шүүгч гэрчид хандан
- Та ямар ажил хийдэг вэ?
- Цаг уурч
- Тэгвэл би танд дахин сануулъя, зөвхөн үнэнийг л яриарай.

Вагонд пиг дүүрэн зорчигч байв. Суудал байхгүй учир нэгэн эмэгтэй эрэгтэй хүний өвөр дээр суув. Хэсэг хугацаа өнгөрсөн ч эмэгтэйд таатай биш байгааг ажигласан өвгөн:
Миний хүүгийн доороос тамхины хайрцаг нухаад байх шиг байна. Өвөө тамхи татахаа болиод 20 жил болж байна. Өвөөгийхөө өвөр дээр ирээд суучих гэжээ.
* * *
Шинээр гэрлэсэн залуус гутлын дэлгүүрт хүрч ирэв.Эхнэр нь нөхөртөө гутал авч өгөхөөр шийджээ. Дэлгүүрт байгаа гутал бүгд багадаж таарах гутал олдсонгүй. Худалдагч:
Үүнээс том гутал манайд байхгүй гэжээ.
Дэлгүүрээс гарч яваад авгай нь :
Чи яасан том хөлтэй юм бэ дээ?
Тосгонд төрж өссөн юм чинь гуталгүй явсаар байгаад ийм хөлтэй болчихлоо.
Гуталгүй явснаас өмдгүй явсан нь дээр байж дээ гэв.
* * *
Илжиг түрүүч хоёр тааралдав.Илжиг:
- Чи хэн бэ?
- Би офицер байна. Харин чи хэн бэ?
- Тэгвэл ч би морь юм байна л даа.
* * *
Маанаг эрийн аав нь хүүгийхээ ухаан муутайд гутарч,
- За даа … би ч ингэж амьд яваад яахав.
- Энэ хүүхэд ухаан суухгүй юм байна гэж гутран өгүүлэхэд сонсож суусан хүү нь:
- Аав аа би таныг алаад өгөх үү? гэж баясан хашгирчээ.
Вовка, аав аа би өнөөдөр 20 рубль олоод цагдаад аваачиж өгсөн та байсан бол яах байсан бэ?
Чам шиг л худал хэлэх байсан.
* * *
Төмөр замын буудлын дэргэд согтуу эр шонгий мод тэврэн зогсоно.Чанга яригчаас эмэгтэй хүний дуу:
- Анхаараарай. Москвагийн галт тэрэг 1715-д хөдөлнө.
- Тэнэг минь дахиад нэг хэлээдэх…
- Анхаараарай. Дахиад нэг хэлье.

Дэлгүүрийн лангууны дэргэд зогсох хоёр хүн ярих нь:
-За яах вэ?Хоёрыг авах уу? Эсвэл гурвыг авах уу?
- Гурвыг л авъя.
- Яах юм бэ? Өчигдөр гурвыг авахад нэг үлдсэн шүү дээ.
- Тэгвэл хоёрыг л авъя.
- Худалдагч аа, гурван шил архи, хоёр ширхэг чихэр өгчих.
* * *
Эмч:
- Архи уухгүй явбал амьдралаа уртасгана гэсэн үг.
- Өвчтөн:
- Тэр ч үнэн байх шүү эмч ээ. Сая долоо хоног архи уугаагүй, тэгсэн чинь бараг бүтэн жил өнгөрөх шиг санагдсан шүү.
* * *
Хоёр хүү ярих нь:
- Чи хоол идэхийхээ өмнө залбирдаг уу?
- Үгүй ээ, аз болоход манай ээж сайхан хоол хийдэг юм.