 |
|
 |
|
Нанука нутаг буцсан нь /Өгүүллэг/ |
|
|
 |
|
 |
Нанука нутаг буцсан нь /Өгүүллэг/
2013-03-211.Нэхэн санахуй… 
|
Тээр жил яамны “Чекистийн танхимыг “ үзэх үед Нунакагийн хэргээс судлах бодол төрж билээ. Судлаач архивчдын нөр хөдөлмөрөөр бүтсэн нүд булааж, сэтгэл баясгах олон зүйл тэрхүү тохилог танхимд байрлуулсан байв. Гэнэхэн дэслэгч байхаас минь тус байгууллагын эрхлэх өврмөц албанд “газарчилж” хүмүүжүүлсэн ахмад үеийнхэн, сайн муугаа хуваалцаж ижилдэж дассан ажил нэгт үе тэнгийнхний заримынх нь боловч зураг хөргийг харж, ажил үйлсээс нь нэхэн уншихад юутай сайхан байв аа? Ахмад үеийнхэн маань алба хааж байхдаа байгууллагынхаа түүхэн замналаас суртачлах бяцхан төвтэй болохыг санаачлаагүй нь хэчнээн харамсалтай санагдаж билээ. Дайсны тагнуулчдын хэргийн баримт сэлтээс харуулсан нэг буланд “Японы тагнуулч Нооногой” гэсэн тайлбар бүхий монголжуу царайтай нэгэн хүний фото зураг харангуут 1940 өөд оны эхийг эрхгүй санаж билээ. Хилийн 17-р отрядын 5-р тасгийн эрхлэн байсан тагнуулын хэсэг хэрэг дунд “Нооногойн” хэрэг гэж байсныг тэнд ажиллах ахуйдаа үүрэг ёсоор мэдэх болсон юм. Гэтэл түүний зургийг үздэг байна шүү . Сүлжмэл гэзэг, дээл хувцсаараа өвөрлөгч хошууны, хорь эргэм настай, доожоо муутайхан малчин залуугийн дүр төрхийг санагдуулах тэр зураг Нунакагийн Японы тагнуулын албанд бэлтгэгдэж байсан 1930 аад оны эхэн үед хамаарч болох байлаа. Гэвч зургийг хэргийн материалтай харьцуулсан буюу хэзээ, хэнээр Нооногой мөн гэж таниулсан тухай баримт тэнд байсангүй. Улсыг аюулаас хамгаалах байгууллагын түүхэн замналтай холбогдох судалгааны зарим ном хэвлэлд Японоос манай эсрэг зохиож байсан тагнуул хорлон бусниулах ажиллагаанаас товч судлан бичихдээ тэдний бие төлөөлөгчдийн нэг Нунакагийн харгис дүр төрхийн хувьд утга гуйвуулсантал байдаг боловч түүнийг танихад туслах нь мэдээж. 2.Хуучин хэрэг, шинэ агуулга. Энд өгүүлэх 1940 өөд оны эх бол тус орны дотоод гадаад байдлын хувьд ээдрээтэй үе байв. Хятадын цэргийн эрхтэн баруун хилд санаархаж, япончууд ЗХУ-д манай нутгаар дамжин довтлох нь илүү ашигтай гэж төлөвлөсөн цаг. Япончуудыг түрэмгийллээ Төв Хятад, Өвөр Монгол тийш тэлэхэд нь Хятад улс бараг эсэргүүцэнгүй. Мэнзян хэмээх Өвөр Монголыг япончууд Манжгогийн адил Монгол, Зөвлөлт улсад довтлох дайны түшиц газар болгов . Батхаалга \Балинмяо\, Завсар \Дихуа\, Бандид гэгээний хийд \ одоо Силин хот\ зэрэг газар байрласан Японы цэрэг –тагнуулын төвөөс тус улсын тагнах, хорлон бусниулах ажлыг удирдаж, өөрийн салбаруудаа манай хилийн ойролцоо сүм хийдүүдэд байрлуулсаар байв. 1941 онд энэ чиглэлд Японы тагнуулын газар- хэлтэс тав, тасаг- салбар арван хоёр байсныг БНМАУ-ын УАХБ тагнуулын хүчээр илрүүлсэн бөгөөд тэдний тоо жил тутам нэмэгдэж байв. Японы тэр үеийн тагнах-хорлон бусниулах ажлын гол агуулга энэ ажилд “дадсан” гэгдэж байсан Нунакагийнажиллагаанаас мэдэгдэнэ. Нунакагийн нэр 1935 оноос манай талд илэрч 1938 оноос идэвхтэй хяналтад авсан байна. Нунакагийн талаар бүрэн биш тоогоор 1938 –1941 онд 159 мэдээ хүлээн авсны 68-ыг 1939 онд, 69 ийг 1940 онд олж авсан байдаг юм. Биеийн байцаалт. Овог Моришима нэр Нооногой, \Нунака\ нас 25-26 орчим \1940 онд \ Японы харьяат, Нунакаг түүний эцэг монгол хэл бичиг, зан үйл заалгахаар 1932 онд Шилийн голын чуулганы зүүн авга хошууны Могондай\Мугандай/ туслагчид шавь оруулан тэдний гэрт суулгаад буцсан. 1937-1938 онд Бандид гэгээний хийд \ Чуулганы төв байрладаг\ дахь Японы тагнуулын байгууллагад ажиллах болж дурдсан Могондайн бага эхнэртэй ханилж нэгэн охинтой болсон гэдэг. Хил зөрчсөн хэргийн хятад Чи Жан Гуны 1940 оны мэдүүлгээр :Япон Ян Цун \ хятад нэртэй байж болох\ гэгчийг монголчууд Нооногой гэдэг 25-26 настай… гэжээ. Хорлоогийн Шаравжамц мэдүүлэхдээ :Япон Нооногой бол бие туранхай өндөрдүү, шовгор бор царайтай, гэсэн нь бусад материалтай тохирч байгаа боловч Нунакагийн нас, зан төрхийг сонирхож асуугаагүй байна. Нунакагийн тухай 1938 оны 3-р сарын 1-ний байдлаар тодорхойлбол: Нунака харчин, япон нийлсэн арваад цэргийн хамт өнгөрсөн хоёрдугаар сард Чүдэрийн голын хятад худалдааны пүүсээр хэсүүчилж яваад буцсан. Ингэж явахдаа Нунака бараг сүм бүрд нэг хүн \ тагнуулч \ суулгасан бөгөөд Хамбын сүмд маузер буутай япон нэг, Даа ламын сүмд цахар нэгийг тус тус үлдээсэн. Суврагны хуралд монгол Самдан гэгчийг суулгажээ. Нунака хийдийн захиргаанд эд хил хязгаарыг сэргийлж тагнах тул хүнсээр хангаж бай гэж даалгажээ. Хилийн 17-р отрядын тагнуулын ажлын 1938 оны 3-р сарын 23нд илтгэлд бичихдээ :” ӨвөрМонголын Шилийн голын чуулганы төв Бандид гэгээний хийдэд суудаг хорь шахам эрэгтэй эмэгтэй япончууд нутгийн малчдын дунд бараа худалдах , өвчтөн эмчлэх халхавчаар Монгол улсын эсрэг тагнуул хийж байна. Дээрх хийдийн баруунтай орших Авга засгийн хошууны туслагч Могондайнд суудаг япон Нунака нь энэ хошууны худалдаачин лам халзан Лэгцэгээр газарчуулан хил орчим нутаглах Авга да ваны хошууны туслагч Түвшинбаяр, залан Цэдэн , харуулын дарга Балдан, малчин Самбуугийн зэрэг айлаар “худалдаа хийх” зорилготой явахдаа ардынхаас \гадаад Монголоос\ наймаатай ирсэн хүнтэй танилцаж, худалдаа хйихийг гол болгоно гээд энэ айлуудад торго, дурдан, , янжуур бэлэглэж, халхтай харилцаатай хүн сураглаж явсан байна. Нөгөө талаар 1937 оны 10-р сард Улаанбаатар хотын хорих газраас оргож гарсан гэдэг лам Дагвыг Цахарт \Чуулган\ очоод байхад нь Бандид гэгээний хийдэд дуудан аваачиж арваад хонуулаад буцаасан гэх бөгөөд Дагвын яриагаар бол түүнээс япончууд халх Монголын талаар асуув. Тэд Халхыг надаас илүү мэддэг бололтой. Олон хүний фото зураг үзүүлж, таних эсэхийг лавлаж ярилцсан гэжээ. “1938 оны мэдээнүүдэд Бандид гэгээний хийдэд суух япон Нунака хорь орчим цэрэгтэй гурван машинаар явж, мөн хошууны мээрэн Алтан –Очирынд ирж, “чи ардынхантай уулздаг гэнэ” гэж тулгаж асуусанд,алдсан малаас сураглаж , ардын захын цагдаа цэрэгтэй ганц нэг удаа уулзсан гэж Алтан –очир хариулсан байна. Нунака дараа нь Ганжуур сүмийн орчим нутаглах Цэдэн залангийнд ирээд үүгээр саяхан явсан дээрэмчид хаанаас ирснийг асууж Мэдэхгүй гэдэг хариу аваад, танай хошуунд хамгаалалт ирүүлж, тайван байдлыг хангана. Бид саяхан машин ба агаарын онгоцоор ардын тийш \БНМАУ\ явж үзэхэд хойд зүгээс ойр тойронд аюулгүй байна. Хэрэв ардаас хүн амьтан явбал баривчилж Бандид гэгээний хийдэд хүргэх тухай Нунака зааварласан. Нунака харчин, япон нийлсэн хэсэг цэрэг бүхий гурван машинтай гарч Баруун хуучид хошууны \Шилийн голын чуулганы \ Мааньт сүм дэх хятад худалдаачин Мөнхийнд ирж, тэнд дөрөвдүгээр сар Халхаас оргон ирээд нуугдаж байсан хоёр хятадыг Мөнхөөгийн хамт баривчлаад Бандид гэгээний хийдэд аваачиж , хатуу байцаан Халхын тухай мэдэх зүйлийг яриулснаас гадна Мөнхөөг байцаасаар байгаа нь илэрчээ. Нунака 5-р сарын 16-нд дөрвөн машинтай цэргийн хамт Мянтав сүм зэрэг газраар хэсүүчлэхдээ газарчаар явсан цахар Аръяад хэлэхдээ: “Чи энэ хошуун дахь Халх Монголын тагнуулч хэн болох , хэн нь Халх Монголтой шууд очиж харилцдагийг тодорхой мэдээд надад мэдэгдэж бай. Манай улс тэр хүнийг насаар нь гачигдалгүй байлгахын тулд үлэмж эд мөнгө тусалж шагнах болно” гэж хэлжээ. 1939 оны мэдээгээр Нунака энэ 2-р сарын эхээр Улаан Зараа сүмд ирэхдээ хилийн ойролцоо Баруун хуучдын болон Аюулхай , Мянтав, Сэнсэн, Улаан Зараа зэрэг таван сүмд тус бүр нэг хүн суулгав. Эд зах хил сэргийлж, хойш, урагш, явагчдыг хянаж байх үүрэгтэй нь илэрчээ. Нунака ярихдаа” Халх Монгол хүнийг баривчлаад хоёр нүд дарж боодог нь түүнийг зовоох арга юм., Япон улс бол хүнийг бариад тэгэхгүй. Харин аль сайн зэвсэг техникийн зүйлээ үзүүлж хүчирхэг байдлаа харуулж түүний үнэн нүүрийг таньж авдаг. Ардынхан хүн ам, мал олонтой боловч зэвсэг багажаар туйлын муу. Манай Япон улс хүн ам цөөнтэй ч зэвсэг багаж маш сайнтай тул ардынхныг гурван жилийн дотор өөрийн эрхэнд оруулж авах нь зайлшгүй түүхтэй.юм” гэжээ. Авга да ваны хошууны Сөнөд Самбууг 1939 оны 8-р сарын 21 нд Нунака өөрийн тагнуулч халзан Лэгцэгээр дуудуулан тагнуулдаа элсүүлээд тус Монгол улсын цэрэг зэвсгийн төрөл анги болох хил хязгаарын байдал, улс төрийн явдлыг тагнах үүрэг өгөөд морь нэг, төгрөг тавиар шагнасан нь илэрчээ. Самбуугийн бие намайг Монголд очоод доорх утга бүхий хуурамч мэдээ өгөх хэрэгтэй. Үүнд: Зүүн хуучдын хошууны Ногоон Утай сүм орлоо. Арав гаруй лам нартай, арваад шавар байшинтай юм. Гэндэн гэдэг нэг гэлэн хурлыг сахиж хурал номоо удирдана. Энэ Гэндэн нь Наваан гэгч шавьтай гэх зэргээр хэл” гэсэн. Ийм мэдээ Нунака , халзан Лэгцэг нар зохиож өгдөг юм байна. Нунака тагнуулч Лэгцэгийнхээр орж , Самбуу , Жамсран нарыг Пунцагийн Лувсанчүлтэмээр дуудуулж тэдний монголтой харилцдагийг хүлээлгэж харилцахаар очих бүрдээ мэдсэн, сонссон зүйлийг нь яриулж авснаас гадна үүнийг Монголын талд хэлэхгүй байж, тэндэх хилийн цэргийн байрлал, уулзсан хүн, өгсөн үүргийг өөртөө мэдэгдэж байхаар даалгасан байна. Нунака Жамсранд япон мөнгө\ төгрөг\ тавь, янжуур арван хайрцаг, шархны эм 3, Самбууд япон винтовны сум 100, дээрхийн адил янжуур , эмээр шагнаж энэ хоёрыг хоорондоо эвдрэлцэх юм бол та нарт муу гэж сануулсан гэжээ. Японы тагнуулч Лувсанчүлтэм, Нунакатай уулзахаар Бандид гэгээний хийд рүү явахдаа, Самбуугийнхаар орж”Нунака багшид хэлүүлэх зүйл байна уу” гэхэд 10-р сарын 30-нд отрядын Дамба,Дагвадорж \тавдугаар тасагт байсан\ нартай хил дээр уулзав. Жаргалантын харуул застав \ Шархаданд буусан байна. Отрядын дарга Буян хот уруу шилжиж оронд нь “тарган” Даржаа ирсэн гэж хэлүүлсэн гэжээ. Нунака Авга да ваны хошууны Аньяа, Сумъяа хоёрыгхалзан Лэгцэгийнд ирүүлж “Халх Монголын тагнуул” гэж тулган “та хоёрыг үнэнээ хэлэхгүй бол ална” гэж сүрдүүлэн байцааж тагнуул\ цэргийн тагнуул байсан\ болохыг хүлээлгэж , “Та нар нэгэнт үнэнээ хэлсэн тул одоо Халхтай хуурамч харилцаж, япон улсад үнэн ч байж, цэрэг зэвсэг зэрэг бүхий л байдлыг аль болохоор мэдэж өөртөө хэлж бай” гэж даалгаад мөнгө төгрөгөөр шагнан машинаар гэрт нь хүргүүлэв гэжээ. 1940 оны мэдээгээр Нунака 30 орчим настай, монгол хүн гэж бодохоор монгол хэл, бичиг мэдэхээс гадна монгол хувцас, хэтхутга, аяга эдэлдэг, монгол хүнтэй уулзахдаа их хардаж сэжиглэн хоёр талдаа урт буу тавьж маузер буугаа өвдөг дээрээс салгадаггүй гэжээ. Хил зөрчсөн хэрэгтэй Рэнцэнгийн Сумъяагийн 1940 оны 3-р сарын 23 –нд мэдүүлснээр “түүний бие 1939 оны 10-р сарын сүүлчээр Нунакагийн тагнуулд элссэн тэдний үүргийг гүцэтгэж эхэлснийг хамт баривчлагдсан Баатар овогтой Аньяа мэднэ. Нунака Сүр бадрах нараас Жавхлант болон Цагаан овооны \ тус улсын 20-ор отрядын харьяа газар\ цэрэг байгаа бол наашаа ирэх эсэх, Халх Монголоос ирж байгаа тагнуулыг илрүүлэх, ер нь тэнд болж байгаа явдлыг мэдэх даалгавар өгч тавин янчаан \мөнгөн төгрөг\ шагнасан” гэж хэрэг хүлээгээд өөрийн адил тагнуул хэн хэн болохыг тодохойлсон байна. Хэрэгтэн Очирын Самбуугийн 1940 оны 3-р сарын 26 нд өгсөн мэдүүлгээр, түүний бие японы тагнуулын Нунакад элсэж өгсөн даалгавраар нь Сумъяа, Аньяа, Жамсран, Минжүүр нар Халхтай харилцаатай болохыг мэдэж мэдээлж байсан бөгөөд Жамсранг өөрөө сайн хүн гэж Халхын хил дагуулан очиж тэндэх дарга нартай танилцуулсан болон мөн Лосол Эргэнийг холбоочноо болгосон зэргийг Нунакад задруулж, тэднийг Монгол улсын эсрэг ашиглах боломж олгосноо хүлээжээ. 1940оны 4-р сарын 23-нд Нунака Авга да ваны хошууны Балчин тайжийнд ирээд –“Чамайг Монголтой уулзсан гэж ардынхаас сонслоо. Түүгээр сонин юу байна? Гэхэд нь Балчин: “Би тэдэнтэй уулздаггүй болохоор тэдний талаар юу мэдэх вэ” гэж хариулсанд Нунака “Чи энэ явдлаа нуувал хожим муу болно. Би тэр тухай дахин мэдэх болно гэж хэлээд явсан гэжээ. Бандид гэгээний хийдэд сууж байсан Нунака 1940 оны 9-р сарын 12-нд хэсэг японы хамт ачааны нэг машинаар Шилийн голын чуулганы зүүн сөнөд хошууны Гурван\Баруун\ Зараа сүмд ирж төвлөн суух болсныг мөн хошууны харуул, Цагаан Овооны хийдийн цагдааДандараас сонслоо гэжээ. Японы тагнуулын хэрэгт шийтгүүлсэн Зуу-Од чуулганы \Манж-гогийн харьяат Эрдэнийн Ванчин 1946 оны 3-р сард бичгээр гаргасан мэдүүлэгтээ “Түүний бие 1940 оны дундаас Бандид гэгээний хийд дэх Японы тагнуулын салбарт Нунакагийн хэлмэрчээр хоёр сар орчим ажилласан. Тэгээд Бандид гэгээний хийд дэх тагнуулын салбар Цахарын\Чуулганы\ Завсар \Дэхуа \ дахь тагнуулын байгууллагад захирагдаж байснаа 1940 оны 9-р сараас больж, бие дааж ажиллах онцгой яам \квантуны армийн штабын хоёр хэлтэст захирагдах хэлтэс болсон бололтой мэдээ бий\ болсон юм. Урьд Завсараас томилогдсон тэндэх орон тооны хүмүүс Завсар уруу буцсан учир Нунака бид Завсарт шилжээд тэнд таван сар хэртэй\ 1941-оны 1-2 сар байж болох ажиллаад Зүүн сөнөд хошууны Гурван Зараа сүмд шилжин ажилласан. Нунака, Яката, монгол тагнуулчдын дарга Нандорж, тагнуулч Жамсран , Чүлтэм, Лувсан, Хэвээндий, Пүй Жи Лин халх оргодол Гэндэн, хэлмэрч Буян бид Завсар дахь тагнуулын байгууллагын дарга байсан хурандаа \Япон\ Масовагийн тушаалаар Гурван Зараа сүмд ирж суусан юм. Завсар дахь тагнуулын газрын дарга ингэж хурандаа буюу дэд хурандаа хүн болдог байхад Гурван зараа сүм дэх салбарын дарга дэслэгч цолтой хүн томилогддог байсан” гэж өчжээ. Японы тагнуулын хэрэгт 1945 онд шийтгүүлсэн Пунцагийн Чүлтэм \Лувсанчүлтэм\ 1945 оны 10-р сарын 3-нд мэдүүлэхдээ, 1939 онд Бандид гэгээний хийд дэх тагнуулын салбарт ажиллаж байсан Нунакад элсэж өгсөн даалгавраар нь Сэнсийн сүмийн орчим нутаглах Занрайн Лхаасүрэн, мөн сүмийн лам Дарамшир, Самбуу нарыг Нунака халзан Лэгзэг нарт мэдээлж баривчлуулсан. Дарамшир, Самбуу нарыг Нунака Халх Монголын эсрэг эгүүлэн ашиглах ажил зохиосон байх. Зохиосон ажлыг мэдэхгүй гэжээ. 1941 оны 6-р сарын 15 нд мэдээгээр , Гурван Зараа сүмд япон Нунакагийн байрласан газрыг тодорхойлж түүнтэй хамт япон Үзида, Исики нар хамт суудгаас гадна эдний байранд ушаандан \радио станц\босгож байрлуулсан болох нь илэрчээ. Зүүн сөнөд хошууны Гурван \Баруун\ Зараа сүм дэх Японы тагнуулын салбарны дарга Нооногой удахгүй 1942 оны 1-р сарын дундуур харьяа хилээ эргэхээр машинтай явах болотой сонсогдов. Энэ явалтаар түүний бие Будар хашаатын хурал, харуул Цагаан Овооны хийд, Жаргалантын сүм\ Авга засгийн хошууны\ дэх харуулуудад тус бүр нэг япон хүн суулгаж “ушаан дүн” \радио\ эрхлүүлэх юм гэнэ гэжээ. Уг мэдээг отрядын дарга Очирын Даваацэрэн \нас барсан\ комиссар Цэсэнгийн Нямхүү \ Говь алтай аймагт малчин байгаа\ сургагч Мухин \ бусад нэр санахгүй\ нарт яаралтай таниулсанд Нооногой ингэж явах нь үнэн бол манай хил зөрчиж болзошгүй гэж дүгнэсэн юм. Үүүнээс үндэслэн тэр чиглэлийн нэг, хоёрдугаар сумангийн заставуудад ,гадаад тийш тавих хяналтыг хүчтэй болгон хил зөрчвөл няцаахад бэлэн байлгахын тулд хилийн шугам дайрч гардаг өндөрлөг газрын манааны хүчийг нэмж, дунд буюу бага даргаар ахлуулан манааг шөнө \ нууцаар\ газар дээр нь халалцуулах тушаал отрядын штабт \ дарга нь Д.Цоохүү \ өгчээ. Нэгдүгээр сумангийн гурван заставт утсаар мэдэгдэж, хоёрдугаар сумангийн гурван заставт морин холбоо явуулсан байна. Хэд хоногийн дараа гадаадын машин хилийн цаагуур баруунаас зүүн тийш явсан тухай мэдээ нэгдүгээр сумангаас\ дарга нь Дэндэвийн Чойжамц\ эхлэн ирж, хоёр гурав хоногийн дараа тавдугаар заставын орчим \ дарга нь Данзангийн Шаравжамц \ лайсантай тулгарсан мэдээг 2-р сумангийн дарга Цэрэндоржийн Бизъяа ирүүлжээ. Дайсан хил зөрчөөгүй байхад манай манаа гал нээв гэж Ц.Бизъяаг зэмлээд отрядын дарга, сургагч нар очиж газар дээр шалгахад хилийн шугамаас дотогш 16-18 метр газар дайсан нэвтэрснийг цэргийн газрын зургаар нотолж, гал нээсэн нь зөв болж Бизъяаг “хүндэт чекистийн тэмдгээр” шагнуулжээ. Хэд хоногийн дараа дөрөвдүгээр заставын дарга Борын Самандаагаас морин холбоогоор ирүүлсэн зурваст …” ноён гэв үү, Нооной гэнэ үү нэг хүн алагдсан “гэсэн байв. Ямар боловч 5-р заставын хилд болсон тулгаралтад Нооногой алагдаж 2,3 хүн шархтсан тухай мэдээлсэн байна. ДЯЯ-ны хязгаарын цэргийн штабаас 1942 оны 1-р сард 8,9,12,17,20-р отрядын хамгаалдаг хилийн зурваст гарсан будлианы тухай 1942 оны 2-р сарын 2-нд нэгтгэн зохиосон мэдээ болон 17-р отрядын дарга Даваацэрэнгээс 1-р сарын 27-нд ирүүлсэн мэдээнд 1942 оны 1-р сарын 25-ны 17 цагт 5-р заставын харьяа хилийн шугам гарах Бухтын овоон дээр гадаадаас пулемёт зэрэг буу зэвсэгтэй арван цэрэг суулгасан ачааны нэг машин ирж явгалан уг овоог эзэлж манай зүг хяналт тавьж эхэлсэн учир дурдсан овооны ард 400 метр газарт байрласан сумангийн дарга Бизьяа ахлагчтай хилчин Даваа, Гомбожав, Санжжав, Дорпалам нар хил зөрчигчид рүү гал нээж харилцан буудалцсанаар дайсан шархтсан хоёр хүнээ аваад буцсан байна. Манай талаас хохиролгүй . Би сургагчийн хамт газар дээр нь шалгаж тэр чиглэлийн хил хамгаалалтыг чангатгав “гэжээ. 1942 оны 3-р сарын 17 ны мэдээнд “Нооногой монгол япон арван хүнтйэ энэ оны 1-р сарын 22-нд Зүүн Сөнөд хошууны гурван Зараа сүмээс нэг ачааны тэрэгтэй гараад мөн хошууны Харуул цагаан овооны сүмд ирж, тэндхийн харуулын цэргийн хүнсийг өгөөд тэнд суулгах нэг японыг үлдээсэн байна. Тэндээс мөн өдөр Будар Зүүн Хашаатын хийдэд очиж хоноод 23-нд тэндээс эргэжХаруул цагаан овооны сүмд ирж хоноглосон бөгөөд 24-нд Авга засгийн хошууны Жаргалантын сүмд ирж хоноод 25-нд Жаргалантын сүмээс хойно байгаа Мөнхийн \ 17-р отрядын 5-р заставын хил Бухатын овоог хэлжээ.\ овоонд гартал Монголын хилийн гурван \таван цэрэг\ цэрэгтэй тулгарч буудалцсан гэнэ. Нооногой пулемёт буутай чгэсэн сум нь дуусаад буцаж машиндаа очиж явтал толгойгоор нь сум тусаад нам үхжээ. Буриад Нандорж Жаргалантын сүм дэх Японы тагнуулын ерэн\ Ер энтий\ цахар Хийвэндий нар шархатсанаас Ер энтий тэндээ үхжээ. Уг машин алагдсан шархтсан бүх хүнээ авч Жаргалантын сүмд тэр өдөр ирж хоноод 26-ны өглөө урдаас ирсэн хэдэн машины хамт өмнө зүг буцсан гэж уул хийдэд суух цэрэг Содном ярьсан байна гэжээ. Урьд өгүүлсэн Эрдэнийн Ванчин энэтухай мэдүүлэхдээ “1942 оны 1-р сарын 24-нд болов уу , Нооногой хэсэг хүнтэй хил эргэхээр яваад Бухтын овооны орчим танай цэрэгт алагдсан учир оронд нь япон Татияма салбарын даргаар томилогдсон гэжээ. Хязгаарын цэргийн түүхэн замнал номд Нунакагийн тус улсын хил зөрчиж алагдсан тухай бичиж эхлэхдээ Ц.Бизъяагийн суманд алагдсан этгээд нь Өвөр –Монголын баян айлд адуучин нэрээр сууж, тус улсын эсрэг явуулах тагнуулын ажлыг биечлэн удирддаг японы хуурай цэргийн жанжин штбаын хариуцлагатай офицер ТихаХара буюу Нооногой хэмээх монгол нэртэй этгээд бөгөөд түүнийг алагдсаны дараа япончууд тав хоногийн гашуудал зарлаж хүүрийг Японд аваачиж оршуулсан юм гэжээ. Энэ бүхнээс үзэхэд японы тагнуулчин Нунакаг устгасан нь үнэнтэй бөгөөд энэ нь Өөрөө хаясан чулуу өөрийн нь толгойд унадаг гэгч болсон ажээ. Д.Цэрэнбалжир
|
|
|
|
|
| Нанука нутаг буцсан нь /Өгүүллэг/ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ 10:23 Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн
|
Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн »»
|
|
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 10:21 1.“Шинжлэх ухаан, технологийн салбарт
|
1.“Шинжлэх ухаан, технологийн салбарт »»
|
|
Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 10:20 Пүрэв гараг буюу энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч
|
Пүрэв гараг буюу энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч »»
|
|
"Тэргүүн хурд-2026" уралдаан зохион байгуулах эрх авах аймгуудын уяачид, холбоодоос санал авч байна 10:13 Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбооноос 2026 оны хаврын аймгийн бүсийн "Тэргүүн хурд-2026" уралдаан
|
Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбооноос 2026 оны хаврын аймгийн бүсийн "Тэргүүн хурд-2026" уралдаан »»
|
|
Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг хүлээн авч уулзлаа 10:10 Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг 2025 оны 12-р сарын 16-ны
|
Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг 2025 оны 12-р сарын 16-ны »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Чингэлтэйн нэгдсэн эмнэлэгт ажиллав 10:04 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, эмнэлгийн
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, эмнэлгийн »»
|
|
Өдөр бүр олон тооны энергийн ундаа ууснаас болж цус харважээ 09:54 Эрүүл чийрэг, элдэв муу зуршилгүй, гүйлтийн спортоор хичээллэдэг 54 настай нэгэн эр Британийн Ноттингемын нэгдсэн
|
Эрүүл чийрэг, элдэв муу зуршилгүй, гүйлтийн спортоор хичээллэдэг 54 настай нэгэн эр Британийн Ноттингемын нэгдсэн »»
|
|
Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судалж байна 09:51 БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа
|
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна 16:44 Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо,
|
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо, »»
|
|
Гаалийнханы авлигын асуудал дуусахгүй нь бололтой 16:42 Саяхан Замын-Үүдийн зарим гаалийн улсын байцаагч нар олон жил аж ахуйн нэгжүүдийн барааг татваргүй оруулж, татвараас
|
Саяхан Замын-Үүдийн зарим гаалийн улсын байцаагч нар олон жил аж ахуйн нэгжүүдийн барааг татваргүй оруулж, татвараас »»
|
|
Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн боллоо 16:42 “Forbes” сэтгүүлийн тооцооллоор дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны
|
“Forbes” сэтгүүлийн тооцооллоор дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны »»
|
|
Цагааннуур сум дахь эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагааг эхлүүллээ 16:40 Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах
|
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах »»
|
|
Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл "Маш их" байна 13:04 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2025 оны 12 дугаар сарын зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2025 оны 12 дугаар сарын зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг »»
|
|
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ 10:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.15) Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.15) Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх »»
|
|
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо 10:24 Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар Төрийн цахим үйлчилгээний
|
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар Төрийн цахим үйлчилгээний »»
|
|
Монголоос явахдаа заавал авч явах ёстой хоол-"Талын Монгол" брэнд 10:21 2024 онд Монгол Улсаас гадаад улс руу зорчсон монголчуудын тоо 2.7 саяд хүрч, өмнөх жилийнхээс даруй 34.7 хувиар өссөн нь Монголчуудын аяллын соёл, гадагш гарах хөдөлгөөн жилээс жилд эрчимтэй нэмэгдэж буйг илтгэнэ. Статистикийн байгууллагын мэдээллээр гадаадад зорчсон иргэдийн 96 хувь нь 30 хүртэл хоног, 3.1 хувь нь 90-ээс дээш хоног аялсан нь богино хугацааны аялал давамгай хэвээр байгааг харуулж байна.
|
2024 онд Монгол Улсаас гадаад улс руу зорчсон монголчуудын тоо 2.7 саяд хүрч, өмнөх жилийнхээс даруй 34.7 хувиар өссөн нь Монголчуудын аяллын соёл, гадагш гарах хөдөлгөөн жилээс жилд эрчимтэй нэмэгдэж буйг илтгэнэ. Статистикийн байгууллагын мэдээллээр гадаадад зорчсон иргэдийн 96 хувь нь 30 хүртэл хоног, 3.1 хувь нь 90-ээс дээш хоног аялсан нь богино хугацааны аялал давамгай хэвээр байгааг харуулж байна. »»
|
|
О.Уранбаяр: Цаг дуусах мөчид ганц л тэсэрье гэж бодсон 10:21 Спортын хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлсэн тун ч сонирхолтой, уран барилдаан Токиогийн их дуулгын хүрэл
|
Спортын хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлсэн тун ч сонирхолтой, уран барилдаан Токиогийн их дуулгын хүрэл »»
|
|
Э.Ганхүүг 48 цаг баривчлаад суллаж, хилээр гарахыг хориглов 10:18 “Оюутолгой”-н сонсголын үеэр /2025.12.09/ АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн
|
“Оюутолгой”-н сонсголын үеэр /2025.12.09/ АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн »»
|
|
Монгол Улс энэ сард нийт 219,400 тонн шатахуун импортоор авахаар захиалгаа баталгаажуулжээ 09:29 Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг.
|
Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. »»
|
|
Х.Нямбаатар: Ирэх оны зургаадугаар сард метроны барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2030 онд хүлээлгэж өгнө 16:37 Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Лаг шатаах үйлдвэр зэрэг
|
Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Лаг шатаах үйлдвэр зэрэг »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Иргэн О.Осоржамаагийн нас барсан шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа гэв 15:24 Цахим орчинд лайв бичлэг хийж, олон нийтэд танигдсан иргэн О.Осоржамаа нь энэ сарын 13-ны өдөр зуурдаар таалал төгссөн мэдээ цахим тархсан.
|
Цахим орчинд лайв бичлэг хийж, олон нийтэд танигдсан иргэн О.Осоржамаа нь энэ сарын 13-ны өдөр зуурдаар таалал төгссөн мэдээ цахим тархсан. »»
|
|
“МИАТ“, “Төрийн банк“, “Монголын цахилгаан холбоо“ зэрэг төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана 14:45 Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно.
|
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно. »»
|
|
Төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын тоог 50 хувиар бууруулахаар тусгажээ 14:44 УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.15/-ийн хуралдаанаар 3 асуудал хэлэлцэнэ.
|
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.15/-ийн хуралдаанаар 3 асуудал хэлэлцэнэ. »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
ЭМЯ | Томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна 13:01 Улсын хэмжээнд амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэлт, яаралтай тусламжийн тасгийн
|
Улсын хэмжээнд амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэлт, яаралтай тусламжийн тасгийн »»
|
|
Өнөөдрөөс бага ангийн сурагчдын өвлийн амралт эхэллээ 12:32 Бага ангийн сурагчид энэ оны өвлийн амралт арванхоёрдугаар сарын 15 буюу өнөөдрөөс эхлэн амарч байгаа бөгөөд
|
Бага ангийн сурагчид энэ оны өвлийн амралт арванхоёрдугаар сарын 15 буюу өнөөдрөөс эхлэн амарч байгаа бөгөөд »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
Мөрийтэй тоглоом бол зугаа биш донтолт 11:20 Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй болон бооцоот таавар, хууль бус тоглоом зохион байгуулдаг хэсэг бүлэг этгээдүүд нь
|
Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй болон бооцоот таавар, хууль бус тоглоом зохион байгуулдаг хэсэг бүлэг этгээдүүд нь »»
|
|
Энэ сарын 15-наас 17-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна 11:00 Малчид, иргэд, зориулсан мэдээ: Энэ сарын 15-наас 17-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна
|
Малчид, иргэд, зориулсан мэдээ: Энэ сарын 15-наас 17-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна »»
|
|
Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд 10:55 Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлыг мэдээллийг хүргэж байна. Үүнд:
|
Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлыг мэдээллийг хүргэж байна. Үүнд: »»
|
|
Галын аюулаас 30 хүнийг эсэн мэнд гаргажээ 10:54 Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт орон сууцанд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр (2025.12.15)
|
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт орон сууцанд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр (2025.12.15) »»
|
|
Ши Жинпин даргаас хариу захидал авсан монголын ЗАЛУУ СУДЛААЧ 10:21 Ховор тохиол
|
|
|
Украин Каспийн тэнгис дэх ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд хоёр дахь удаа цохилт өглөө 09:50 Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины
|
Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины »»
|
|
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хуучнаараа мөрдөгдөнө 09:35 Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх талаар ТЦА, ЗХУТ-өөс өчигдөр мэдээлэл өгч арванхоёрдугаар
|
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх талаар ТЦА, ЗХУТ-өөс өчигдөр мэдээлэл өгч арванхоёрдугаар »»
|
|
Зеленський: НАТО-д элсэх зорилгоосоо татгалзахад бэлэн. Энэ бол бодит буулт 09:21 Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ
|
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ »»
|
|
Г.Уянгахишиг: Оюу толгойтой хэлэлцээр хийх хугацааг нэгдүгээр сарын 31 хүртэл сунгачихсан байгаа 09:04 Улсын Их хурлын гишүүн Г.Уянгахишигтэй ярилцлаа.
|
Улсын Их хурлын гишүүн Г.Уянгахишигтэй ярилцлаа. »»
|
|
О.Наранзул дэлхийн аварга боллоо 08:47 Ой тогтоолтын Дэлхийн Холбооноос зохион байгуулсан “34 дэх удаагийн Ой тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах
|
Ой тогтоолтын Дэлхийн Холбооноос зохион байгуулсан “34 дэх удаагийн Ой тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах »»
|
|
УИХ-ын гишүүн, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан 2025 оны Намын Онцлох Улстөрчөөр шалгарлаа 08:28 Жаргалан гишүүн өнөөдөр УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дэд дарга бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлого болон
|
Жаргалан гишүүн өнөөдөр УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дэд дарга бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлого болон »»
|
|
БНХАУ-д зорчихдоо хууль бус үйл ажиллагаа, хөнгөн хуурамч амлалт, ятгалгаас болгоомжилно уу 08:25 Сүүлийн үед Монгол Улсын зарим иргэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт хулгай, биеэ үнэлэх зэрэг хууль бус үйлдэлд холбогдон
|
Сүүлийн үед Монгол Улсын зарим иргэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт хулгай, биеэ үнэлэх зэрэг хууль бус үйлдэлд холбогдон »»
|
|
Боксын нефтьтэй орнуудын дэлхийн цомоос мөнгө, хүрэл медаль хүртлээ 08:24 ОХУ-ын Ханты Мансийск хотноо зохион байгуулагдсан боксын нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээнээс ОБЕГ-ын
|
ОХУ-ын Ханты Мансийск хотноо зохион байгуулагдсан боксын нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээнээс ОБЕГ-ын »»
|
|
Дэд бүтцийн гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх чиглэлд хамтарсан уулзалтыг зохион байгууллаа 08:21 БНЭУ-ын Гамшиг тэсвэртэй дэд бүтцийн эвсэл олон улсын байгууллагатай хамтран Онцгой байдлын ерөнхий газраас зохион
|
БНЭУ-ын Гамшиг тэсвэртэй дэд бүтцийн эвсэл олон улсын байгууллагатай хамтран Онцгой байдлын ерөнхий газраас зохион »»
|
|
Он гарснаас хойш 1222 гадаад иргэнийг албадан гаргажээ 18:40 Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар төлөвлөгөөт 41, төлөвлөгөөт бус 253
|
Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар төлөвлөгөөт 41, төлөвлөгөөт бус 253 »»
|
|
Өчигдрийн түгжрэл зам тээврийн 12 осол гарснаас үүдэлтэй гэв 18:38 Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд өдөр тутамдаа 550-630 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэх судалгаа бий.
|
Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд өдөр тутамдаа 550-630 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэх судалгаа бий. »»
|
|
Д.Билэгдэмбэрэл: Бид тэтгэврээ нэмүүлье гэсэн болохоос зээлийн хугацааг нь уртасгаад өгөөч гэж хэзээ ч гуйгаагүй шүү 18:35 Монгол банк бодлогын хороогоо хуралдуулж, 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг
|
Монгол банк бодлогын хороогоо хуралдуулж, 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг »»
|
|
Л.Эрдэнэчимэг: Татвараас болоод бизнесүүд цэцэглэж чадахгүй байна 15:51 УИХ-ын гишүүн асан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
|
УИХ-ын гишүүн асан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. »»
|
|
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, үзэсгэлэн өнөөдөр боллоо 15:39 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал”
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
|
Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцжээ 13:21 БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй
|
БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
Украин Каспийн тэнгис дэх ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд хоёр дахь удаа цохилт өглөө 09:50 Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины
|
Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины »»
|
|
Австралид 15 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагыг аав хүү хоёр үйлджээ 09:27 Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ.
|
Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ. »»
|
|
Зеленський: НАТО-д элсэх зорилгоосоо татгалзахад бэлэн. Энэ бол бодит буулт 09:21 Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ
|
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Украинд сонгууль явуулахад бэлэн гэв 13:52 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн »»
|
|
Зеленский Украин НАТО-д элсэх ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв 09:47 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ.
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ. »»
|
|
Трампын зурсан "шар шугам"-ыг Израилийн шинэ хил гэж тооцно 11:35 Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн
|
Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн »»
|
|
Трамп: Зеленский АНУ-ын санаачилсан дайныг дуусгах гэрээг үзэглэхэд бэлэн биш байна 11:27 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг »»
|
|
Тайланд Камбожид агаарын цохилт өгч Трампын зуучилсан энхийн тохиролцоонд эрсдэл учирлаа 18:03 Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын
|
Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын »»
|
|
Европт урьд хожид үзэгдээгүй ойн түймэр нүүрлэжээ 15:49 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн »»
|
|
Медведев: Вашингтон Европын холбоог амьтан сургах мэт номхруулж, захирч байна 12:23 ОХУ-ын Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев АНУ-ын үндэсний
|
ОХУ-ын Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев АНУ-ын үндэсний »»
|
|
АНУ-д гурван өдөр хэлэлцсэн нь үр дүнд хүргээгүй тул Зеленский Европыг зорино 11:02 АНУ-ын Майами хотод Вашингтон болон Киевийн төлөөллүүд дайныг дуусгах асуудлаар гурван хоногийн турш хэлэлцлээ.
|
АНУ-ын Майами хотод Вашингтон болон Киевийн төлөөллүүд дайныг дуусгах асуудлаар гурван хоногийн турш хэлэлцлээ. »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|