Гайхамшигт түүхийн учир
2013-03-29(Зохиолч, зураач Т.Мандирийн “Саран зэв” түүхэн туужийн тухайд)  Б. Номинчимэд
Ямар ч сэцэн мэргэн тайлбар Аугаа их гүрэн улс үүсэж тогтсон нууцыг бүрэн дүүрэн илэрхийлж огтоос чадахгүй юм. Тэр дундаа хүн төрөлхтний түүхэнд тулгасан Чингис хааны “Монгол зарчим”-ын тухайд бүр ч боломжгүй. А. Дугин
... 1811-1812 онуудад болсон Орос-Францын дайны тухай түүх унших, мэдэж ярих нэг хэрэг, харин тэр түүхийг арай сайн мэдье гэвэл, тухайлбал, Лев Толстойн “Дайн ба Энх”-ийг уншихаас өөр гарцгүй. Эртний аугаа хүчирхэг Ром гүрэн ёс суртхууны ялзрал, оюун санааны доройтлоосоо нуран сүйрсэн тухайд бид захын түүхийн ном, сурах бичгээс уншиж чадна. Харин тэр ялзрал, доройтол гэгч нь чухам юу гэгч болохыг мэдэх хэмээвээс, тухайлбал Хенрих Синкевичийн “Кью Вадис”-ийг унших шаардлагатай. XIII зуунд Азийн уудам нутгийн аглагт аж төрж асан сая ч хүрэхгүй хүн амтай Монгол үндэстэн гэнэт дэлхий дахиныг цочоон түйвээж, харанхуй эриний дундад зуунуудыг сэгсчин сэрээж чадсан тэр гайхам үйл явдал чухам ямар эрч хүчний эрхээр болсон бэ гэдгийн мөн чанарыг “Монголын нууц товчоо”-г арвантаа эргүүлж уншихгүйгээр хэзээ ч ойртож онохгүй. XIX зууны Баруун Европ, Америкийн нийгмийн амьдралд үүсч бий болсон оюун санааны болон эдийн засгийн хямралын мөн чанарыг Бальзак, Золя, Драйзер зэргийг уншихгүйгээр танин мэднэ гэдэг эргэлзээтэй. Энэтхэг, Хятадын ард түмний сэтгэлгээг “Махабхарата”, “Рамаяана”, Күнз, Лү Шүнгүйгээр төсөөлөхөд бэрх. Чухам нийгэм, эдийн засгийн талаарх үзэл хандлагад нь хэн нэгэн эдийн засагч, тэр ч бүү хэл Фрудоноос илүүгээр Бальзак нөлөөлсөн болохыг Ф.Энгельс онцгойлон бичсэн нь бий. Эртний Грэгийн түүхээс Хомерийг аваад хаячихлаа гэхэд ард нь юу үлдэх бол? Юу үлдэхэв дээ. Чухам эртний Грэгийн түүхийг аугаа их болгож байдаг очир эрдэнэ нь баатар зоригт Спартчууд ч, ардчилагч Афинчууд ч биш, зөвхөн Хомер. Яагаад гэвэл Спартчууд баатар зоригоо Хомероос өвлөж, Афинчууд үзэл санаагаа Хомероос зээлсэн билээ. Ромын Бүгд найрамдах улс хүчирхэг байсны нууц нь газар өмчлөлд оршиж байсныг мэдэхийн тулд Тренцийг, дундад эртний үед европ дахин католик сүм хийдийн үхширмэл дэглэм дээр муйхраар тогтож байсныг Сервантес, Раблег, Англи болоод Германд улс төр, үзэл санааны систем хэрхэн хувирч өөрчлөгдөж, дэвшиж байсныг Их Шекспир, Гёте нарыг уншиж байж бүрэн дүүрэн мэдэх боломжтой. XIX зууны төгсгөлд, XX зууны эхээр барууны ертөнцөд оюун сэтгэлгээ, ёс зүйн хэвшиж тогтсон ойлголтууд эвдэрч, үнэлэмж өөрчлөгдөн, төөрч мунгинасан их эрэл хайгуул, задрал, хямралын тухайд Достоевскийг, Ницшег, үгүй ядахдаа Кафкаг унших болно. Ардын аман зохиол л гэхэд ард түмний ой санамжийнх нь илэрхийлэл болж байдаг. Энэ нь өөрөө тэр ард түмний түүх эхлэх цэг нь юм. Түүхчид ч биш, философичид ч биш, улс төрчид бол бүр ч биш, чухам шилдэг сайн яруу найрагч, зохиолчид л ард түмнийхээ оюун санааг, үндэсний ухамсарыг сэргээн хөгжүүлж, эрхэм чухал үнэ цэнэ гэгч зүйлийг үе үеийнхээ оюун санаанд итгэл үнэмшил, үг хэлээр дамжуулан хөрслүүлэн суулгаж байдаг. Италийн ард түмний оюун санааны үнэлэмжийг дундад зуунд Даньте, Петрарка нар үүрч явсан бол хожуу тэр ачаа “Пиноккио” хэмээх жижигхээн хүүхдийн зохиолд ногдсон байдаг нь сонихон. Өөр бас олон зүйлийг дурдаж болно. Энэ бүхнийг дурдахын учир нь зохиолчид, уран бүтээлчдийн бүтээл туурвилаас түүхийн жинхэнэ дүр төрхийг олж харах боломж илүү гэдгийг хэлэхийг хичээсэн билээ. Өөрөөр хэлбэл түүх бичлэгт зөвхөн хаяг адрес, гарчиг томьёог төдий зүйл л тусах ба харин гарчиг бүхий хаалганы цаадтаа өрнөдөг далай баян амьдралыг утга зохиол л гүйцээж бичдэг байна. Чухам тиймээс жинхэнэ түүхийг түүхчид биш харин зохиолчид бичдэг гэдэг нь үнэн юм. Түүх гэдэг бол нэгэнт болоод өнгөрчихсөн үхмэл үйл явдлуудын хэлхээс төдий биш, өөр хоорондоо маш нарийн учир зүйгээр холбоотой, ар араасаа түүхэн үйл үрийн эрхийг ямагт нөхцөлдүүлж байдаг амьдаас амьд организм. “Түүх гэгч бол өнгөрсөн рүү харсан зөнч юм” гэсэн мэргэн үг нэгийг хэлнэ. Хувь хүн хийгээд ард түмнүүдийн хувь тавилан, баяр жаргал, зовлон гуниг, орших, эс оршихийн төлөөх тэмцэл, сэтгэлийн хурц содон хөдлөл зэрэг нь түүхэн үйл явдлуудын учир шалтгаан, холбоос болж, улмаар түүхийн хүрдийг эргүүлэх хөшүүрэг, далд хөдөлгөгч хүчин зүйл болж байдаг. Хэдийбээр уран бүтээлч хүн түүхэн үйл явдалтай ямар ч холбоогүй цэвэр дотоод мэдрэмж, бясалгалын бүтээл туурвилаа ч гэсэн түүний үг өгүүлбэрээр илэрч буй илэрхийлэл бүхэнд амьдарч асан цаг үе нь амьсгал, санаашрал, эрмэлзэл тэмүүлэл, хөгжил дэвшил, уруудал доройтол бүхнээ тодоос тод тамгалж үлдээсэн байдаг. Гэхдээ мэдээж хэрэг, энд зохиолын чанар чансаа, зохиолчийн авьяас чадвар, ялангуяа түүхэн сэдэвтэй зохиолын тухайд зохиолч маань тэр сэдвийнхээ гүнд орж чадсан эсэх зэрэг асуудал нэн чухал. Дээр нэр дурдсан зохиол бүтээлүүд нь бүгд түүхэн цаг хугацааны шалгуурыг давж гарсан. Өнөө манай телевизүүдээр залхтал цувардаг солонгосын савангийн драмууд шиг шалдир булдар зохиол бүтээлүүдийн тухай яриагүй, яагаад гэвэл тийм бүтээлээс тэр түүхэн цаг үеийг танин мэдэх боломж тунчиг хомс төдийгүй харин ч төөрүүлж холдуулах магадлал ихтэй. ... Монголчууд бид далай мэт арвин баялаг, тэнгэр мэт сүр жавхлантай, аянга мэт эрх хүчирхэг түүхтэй ард түмэн. Тэр гайхамшигт түүхийн талаар гадаад дотоодын олон арав, зуун түүхчид судалж, мөн төдий тооны зохиолчид уран бүтээл туурвиж иржээ. Гэсэн ч тэр олон бүтээл туурвил, роман, туужуудаас монголын түүхийн тэр хүчирхэг сүр жавхааг сэрж мэдрэх, олж харахад хэцүү. Ихэвчлэндээ мөн чанарыг нь олж оноогүйгээс тойрч хадуурсан, зэрлэг балмадад, тооны олонд тэр сүр хүч нь байсан мэтээр үзүүлэх нь бий. Ялангуяа өрнөдийн зохиолчид дотор ийм хандлага маш түгээмэл. Мөн хэт эдүгээчилж хялбарчилсан, өөрөөр хэлбэл тэр аугаа түүхийг бүтээсэн түүхэн их хүмүүс, өнөөгийн Улаанбаатарын аль нэгэн баар цэнгээний газрын мухарт суугаа залуу хоёрын сэтгэлгээ, зан суртахууны хэвшил, амьдралын зарчим, хэл яриа зэрэг нь өөр хоорондоо төдий л ялгархааргүй дүрслэгдсэн, оюуны үнэ цэнэгүй бүтээлүүд ч олон. Ер ийм бүтээлүүдийн тухайд “Гэнэн тэнэгүүдэд хорвоогийн явдал дэндүү хялбар төсөөлөгддөг” гэсэн ганц үг л хангалттай. Аз болоход бидний түүхийн талаар, ялангуяа Монголын Эзэнт их Гүрний үеийн тухай чамбай бичсэн зохиол бүтээл цөөн ч гэсэн бий дээ. Тэр цөөн бүтээл туурвилуудын нэгэнд зохиолч Т.Мандир авгайн 1993 онд туурвисан “Саран зэв” хэмээх бэсрэгхэн тууж зүй ёсоор орно гэдэгт итгэлтэй байна. Мөн 1980-аад оны сүүлээр “Улаан Од” сонинд цувралаар хэвлэгдэж, 1990 онд ном болон хэвлэгдсэн “Хорин нэгэн хөрөг” ном ч мөн хамаатай. Т. Мандир зохиолч “Саран зэв” тууждаа Монголын их түүхийн нэгэн өчүүхэн хэлтэрхий болох Сүбээдэй баатар төмөр тэрэгтэй цэргээ аван Мэргидийн үлдэгдлийг нэхэн довтолж, Чүй мөрний тэртээд гүйцэн сөнөөгөөд эргэсэн тухай өгүүлсэн хэдий ч Монголын тэр их түүхийн сүр жавхлан, хүч чадлыг бүрэн дүүрэн харуулж чадсан юм. Дусал ус өчүүхэн ч далайн бүхий л шинжийг хадгалж, илэрхийлж чаддаг. “Саран зэв” тууж хэдий бэсрэгхэн ч, өгүүлж буй үйл явдал нь хэдий багахан ч тэр их түүхийнхээ бүхий л шинж чанарыг илтгэж чадах жинхэнэ дусал нь болж чаджээ. Эндээс түүхэн хүний хүчирхэг хэв шинжийг, үзэл санааг олж харна, тэр аугаа түүхийг чухам ямар хүмүүс бүтээснийг мэдэх болно. Их үйл хэргийг ертөнцийг гэтэлсэн их үзэл санаа, өөрийгөө ч огоорох ёс зүй, чигч шударгууд суурилсан зарчмын давуу тал, эргэлзээгүй итгэл үнэмшил, хатуу чанга зан чанар, цэгцэрсэн ухаан билгийн хурц, арга стратегийн уран, давхар далд, холч бодлогоор гүйцэлдүүлдэг. “Саран зэв” зохиолд Бардай сэцний дүрээр энэ чанаруудыг шингээсэн монгол баатар эрийн хэв дүрийг гаргаж чадсан ба Шамдгай болон Онход Чингүдэй нар бол тэр цагийн жирийн монгол цэрэг эр гэдэг хэр зиндааны цараатай, чадалтай, чадвартай байсныг харуулна. Ийм л хүмүүс тэр аугаа цаг үед аж төрж, тэмцэн ялж, цаг үеэ эзэмдэн захирч байсан байна. Эдгээр дүрүүд бол тэр хүчирхэг үеэ санан санааширсан бидний зүүднээс, зуун зууны цаанаас бидэнд бүрэг бараг сонсогдож буй цуурайнаас төрсөн мэт сэтгэгдэнэ. Ойрхи Дорнод, Дундад Азиар хэдэнтээ хэрэн, хаад, султаан, шагуудтай нөхөрлөж ч, тэрсэлдэж ч явсан Сири нутгийн удамт дайчин эр Насирбек монголчуудын хүчирхэг нь юунд буйг өөрийнхөөрөө ухан ойлгож байна. Түүнийг “...Энэ монгол жанжнуудын хувьд, тэр тусмаа Сүбээдэйд ямар нэгэн хэвшмэл хатуу эрэмбэ үгүй бололтой. Тэд байгал хийгээд хүмүүсийг өөрийн зоргоор захирч чаддаг. Тэдний хувьд бурхан чөтгөр, хутагтан, мяндагтан цөм адил, Мөнх тэнгэрийн эрх тэгш боол байх юм. Нөгөө гайхал Худу, Чулуун нар нь Сүбээдэйн заншлаач байжээ гэвэл одоо Насир огт гайхахааргүй байлаа...” хэмээн товч оновчтой, бас ёгт илэрхийлжээ. Тийм ээ, тэр цагт монголчууд хүмүүс, ард түмнүүдийн хувь заяаг төдийгүй байгалийг ч өөрийн зоргоор захирч чадаж байсан. Энэ бол хэтийдсэн хүчирхэгийн л шинж. Оросын судлаач А. Дугин “...Монголчуудын бүдүүлэг түрэмгийлэлд ямар нэгэн тэнгэрлэг зүйл оршиж байв” гэж бичжээ. Үнэхээр ч “тийм нэгэн” тэнгэрлэг зүйл бидний түүхэнд бий. Хэрвээ түүхээ бичиж буй бол бидний хэнийх нь ч хувьд чухам тэр тэнгэрлэг зүйлийг эрж хайхад, олоход л хамаг утга учир, зорилго нь бий. Үнэхээр л Хятадын Шар тэнгисээс умардын Атираат тэнгис хүртэл, Шивэрийн балар тайгаас Индийн хумхаа ширэнг хүртэл хорвоогийн дайдыг хэдэнтээ хүлэг морины нуруун дээр хөндлөн гулд дайтан туучиж, дэлхийн их бага 32 үндэстнийг номхотгон дагуулж, их бага 65 тулаанд зөвхөн ялан гарч байсан Их Сүбээдэй баатар л ийм үг хэлж, ийм төрхөөр сууж, ийнхүү бодож сэтгэж, аашилж аяглаж чадна даа гэсэн сэтгэгдэл “Саран зэв” туужийг уншиж байхад эрхгүй төрөх билээ. Энэ нь зохиолч тэр хүчирхэгийн учир болох “тэнгэрлэг зүйл”-ийг эрж хайсны тодорхой үр дүн гэж ойлгож байна. ... Акира Курасовагийн кинонууд, ялангуяа “Долоон самурай”-г үзэж суухад өөрийн эрхгүй дундад зууны Японд оччихсон мэт сэтгэгдэл төрнө. Тэр үеийн эгэл тариачин япон хүн гэгч ямархан өрөвдөлтэй дүр төрхтэй, ядруу сэтгэлгээ бодолтой байсныг ямар ч түүхийн баримт нуталгаагүйгээр харж болно. Мөн дайчин самурай эрийн эр зориг болон зарчим гэгч юу болохыг Нитобэ Иназогийн “Бушидо”-г уншсанаас ч илүүгээр гүнзгий ойлгоно. Зохиол бүтээлийн итгүүлэн үнэмшүүлэх чадал гэгч гайхамшигтай. “Долоон самуурай”-г үзсэний дараа Эх орны Их дайны тухай шинэ оросуудын хийсэн киног үзэхээр ёстой элэг хатаагаад хаячихна. Тэнд үхэл сэхлээ, эрэгчин эмэгчинээ үзэж, эх оронтой байх уу, үгүй юу гэдгээ тэнсэж буй дайчин эрс бус модон буу бариад байлдан тоглож, маазарч марзагнаж буй залуус л харагдана. Нэг талаар их гуниг төрнө. Хүнд хэцүү тэр цаг үеийн гамшиг, бэрх бүхнийг үзэж, туулж, үүрч ирсэн, үгүй ядахдаа түүний үр нөлөөг амсаж ирсэн хүмүүсийн үе өнгөрөхөд дараа үе нь тэр хэцүү бэрхийг тоглоом тоглох төдийгөөр мэдэрч, сэрж байгаа нь тэр. Сүүл үеийн судалгаагаар 68 сая, тэр талийгчдийн 27 сая нь оросууд өөрсдөө байсан юм шүү дээ. Зөвхөн Ленинградын (Одоогийн Санкт Петербург) бүслэлтэд л гэхэд хэдэн зуугаараа өлсгөлөнгөөр хиарч байв. Их өлсгөлөнгийн үед гарсан “Сүүлчийнхээ төмсийг дуусахаар үр зулзгаа элгээрээ л тэжээх болно дээ” гэсэн хэлц үгийн утгыг хойч үе нь бүрэн ухаж ойлгохгүй байна гэхэд гутах, гуних ч бага хэрэг болно. Хэдэн жилийн өмнө энэ хэлц үгийг нэгэн нийтлэлдээ ашигласны дараа “Элгээрээ яаж тэжээх юм бэ?” хэмээн гайхан, бас тохуурхан дооглож байсан залуугийн өөдөөс би нэг ч үг хэлж чадаагүй санагдана. Хемингуйэ нь ч билүү, нэг нь “Дайны тоос үнэрлэж үзээгүй хүн дайны тухай бичнэ гэдэг хэцүү” гэж бичсэн нь бий. Тэр үнэн. Гэвч хэцүү гэдэг нь боломжгүй гэсэн үг хараахан биш билээ. Тэр түүхэн цаг үед ойртож болно, орж ч болно. Өөрөөр хэлбэл түүхэн зохиол бүтээл туурвихад зөвхөн тухайн түүхээ мэдээд зогсохгүй харилцан хамааралтай улс үндэстнүүдийн түүх, угсаатны зүй, ёс заншил, зэр зэвсэг хийгээд түүнийг хэрхэн хэрэглэх арга зүй, цэргийн байлдааны арга тактик, хувцас, хоол, эдийн соёл, тэр цаг үеийнхээ хэвшил дадал, хэл хэллэг, байгал цаг уурыг нь хүртэл судлах шаардлагатай. Хамгийн гол нь дүрслэх гэж зорьж буй тэр цаг үеэ гүн гүнзгий мэдрэх, тэр цаг үеийнхээ зовлон шаналал, бахархал бардамналынх нь дуу хоолойг сонсож чадах чадвар нэн чухал билээ. Чухам тэгэж чадсан учраас л Акира Курасоваг дэлхий нийтээрээ бахархан дахин дахин үзэж байна. Чадаагүй учраас л шинэ оросуудын хийсэн киног би хүртэл шоолон инээж байгаа болно. Тиймээс ч хэр хэмжээгээ мэддэг зохиолчид түүхэн зохиол руу тэр бүр зүрхлэн ороод байдаггүй ба хэрвээ түүхрүү орж буй бол тэр нэг бол мунхаг харанхуйнх, эсвэл жинхэнэ томоохон уран бүтээлчийн зиндаанд хүрснийг харуулж байдаг. Судалгаа чухал юм. Даацтай нөр судалгаан дээр тулж бичсэн бүтээлүүдийн нэг бол Б. Ренчин абугайн “Заан залуудай” тууж. Хэдэн арван мянган жилийн өмнө, чулуун зэвсгийн эриний төгсгөл орчимд Төв Азид хүний отог овгууд хэрхэн бий болж, аж төрж байсныг бүхий л талаас, байгал, цаг ууртай нь, араатан амьтантай нь, хувцас, хэрэглэл, аж төрөх арга дадал хийгээд бусад зэрэгцээ оршихуйг сайтар судалж байж л тийм бүтээл туурвих боломжтой. Тиймээс ч үнэ цэнэтэй байгаа билээ. Т. Мандир, зохиолч төдийгүй түүхч, зураач хүнийхээ хэргийг гаргаж олон талын судалгааг сайтар хийсэн нь энэ бүтээлээс харагдана. Ил шарханд түрхдэг талхан эм гэгч чухам юу болох, ган хуягний давалч хаанаа байдаг, хулсан хуягийг чухам яагаад шар тос нэвчүүлсэн зөөлөн бөсөөр зүлгэдэг болох, яагаад яг хорин нэгэн цуулдсаар гал асаадаг, зэвлэх морийг хэрхэн сонгож, сургадаг гэх мэтчилэн аар саархан мэт боловч түүхэн үеэ илэрхийлэх тун нарийн мэдээллүүдээс эхлээд их цэрэг хэрхэн хуйрагнадаг, илдэч, хэвтүүл нь ямар үүрэгтэй, монгол армийн дунд илэрхий байсан “дуугүй дохь” гэдэг ойлголт болон дэлхээ жагсаалаар дайрах гэгч юу болох, тухайн газар орныхоо байр байц, тэр үед нэрлэж асан дуудлага, тэр бүс нутагт аж төрөх ард түмнүүдийн тухай ч олон нарийн ширийн зүйлсийг энэ зохиолдоо ашигласан нь яах аргагүй дүрсэлж буй цаг үеийнхээ дүр төрхийг илүү их итгэл үнэмшилтэй, бодитой болгож байна. Зохиолыг өвөрмөц болгож буй нэг содон тал нь хэл хэллэг, утга найруулга юм. Т.Мандир зохиол бүтээлээ “... Монголын түүхэн ойллого бичиг, сонгодог бичгийн хэлний үг найруулгаар зохиож, түүхэн хүмүүсийн үг хэлийг тэр цагийн түүхт хүмүүсийн үг найруулга үнэхээр л иймэрхүү байсан болов уу гэж үнэмшигдэхээр “түүхэн өнгө аяс” бүхий үг найруулгаар бичиж чаддаг”-ыг Ш. Гаадамба агсан анзааран харж, “Хорин нэгэн хөрөг” номонд нь оршил бичихдээ дурджээ. Эндээс, хэрвээ зохиолч нэгэнт улирч өнгөрсөн түүхийн тухай түүхэн зохиол бүтээл туурвилаа гэхэд тэр дүрсэлж буй цаг үеийнхээ дүр төрхийг ямар ч түүхчээс илүүгээр илэрхийлэн гаргах чадвартай байдгийг Т.Мандир зохиолч энэхүү бүтээлээрээ илэрхий харуулж байна. ... “Саран зэв” тууж хэвлэгдсэнээс хойш нэгэнт хорин жил өнгөрчээ. Царай муутай хэвлэгдсэн энэ ном хуучин номын лангууны буланд шоовдорлогдсон мэт хааяа тааралдана. Ардчиллыг зөвхөн өөрийн дуу хоолойг л сонсгох, өөрийгөө илэрхийлэх төдийгөөр хялбарчилж ойлгосон түмэн олон бие биерүүгээ “Би, Би” гэж хашгичсаар энэ мэт эрхэм сайхан бүтээлийг анзааралгүй хорин жил болчихжээ. Гэвч өдгөө цаг эргэж байна. Үзэл санаа, зарчим эрж хайсан шинэ үе ч гарч иржээ. Энэ шинэ үеийнхэн энэхүү бэсрэг туужыг таалан уншиж, бас танин мэднэ гэдэгт ч итгэлтэй байна. 2013 оны 3 сарын 21.
http://www.dayarmongol.com/index.php/2010-02-07-15-37-19-49/8045-%D0%B3%D0%B0%D0%B9%D1%85%D0%B0%D0%BC%D1%88%D0%B8%D0%B3%D1%82-%D1%82%D2%AF%D2%AF%D1%85%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%83%D1%87%D0%B8%D1%80 |
| Гайхамшигт түүхийн учир |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|