ЭХНЭР /Өгүүллэг/
2019-01-19 “Хаашаа алга болчихдог байнаа. Утсаа ч авахгүй юм. Ямар нэгэн муу юм болсон бол мэдэгдмээр юмаа. Үнэндээ бол өнөө хар усаа гудраад л яваа даа. Би мэдэж л байна. Зэвүүн амьтан. Үгүй, гэхдээ ямар нэгэн юм болчихсон юм биш байгаа даа” Бүсгүй бодолдоо ороогдон өрөөн дотроо холхино. Тэгтэл ямар нэгэн юм хаалга тэмтчин сарлах чимээ гарав.
– Еэ! Ашгүй дээ, ирэх шиг боллоо гэж шивнээд хүүхдээ сэрээхгүй гэхдээ бүсгүй хөнгөн, хөнгөн гишгэлэн ирж
– Хэн бэ? – . . . хариу алга. Гэхдээ ямар нэгэн хүн хаалганы цаана шуугитнахад бүсгүйн сэтгэлд гэнэтхэн уур ноцож “Яг мөн. Заяагүй амьтан бас л гудраа биз. Өөдгүй новш” – Хэн бэ? Чи – Би байнаа . . . гээд дараагийн үгээ гүйцээж чадалгүй хана даган гулсах чимээ доошлов. Хаалга нээтэл тэр хана налан явган суужээ. – Алив ороо ч дээ. Хүн амьтан харчихлаа. Завсар зайгүй зогисох тэрээр босож чадсангүй. Бүсгүй суганаас нь өргөн арай гэж оруулав. Гишгэх газраа олж ядан тэмтчих түүний амнаас, амнаас ч гэж дээ хувцас хунар, үгүй ер нь бүх л юмнаас нэлэнхүйдээ архины эхүүн үнэр ханх тавина. Тогтож ядан байгаа хэр нь бас гутлаа тайлчих гэж оролдоно. Харин хаа очиж гутал нь амархан сугарсан хэдий ч хүчиндээ нөгөө тийш унах шахан гуйвлаа. Бүсгүй түүнийг унагаачихгүйг хичээвч хамаг биеэ сул хаясан согтуу “махыг” яаж ч чадахгүй даган гуйвчина. Гэхдээ арай унагачихсангүй. Архины огиудас хүргэм эхүүн үнэр эрүүл хүнд, тэр тусмаа эмэгтэй хүнд тэсэхийн аргагүй ажээ. Гэвч бүсгүй тэвчин тэвчсээр арай гэж өрөөнд нь оруулан орон дээр унагалаа. Тэвчихгүй гээд яах билээ.
“Хайран ор хөнжлийн даавуу. Өчигдөрхөн угаасан юмсан” Бүсгүй түүнийг нааш, цааш нь өнхрүүлэн байж хувцсыг нь тайллаа. Зарим нэгийг нь шувталж хаяв. Босоо байхаасаа хэвтээ байгаа нь арай хөнгөн аж. Тэр ямар нэгэн юм амандаа бувтнана. Тэгснээ хэн хүнд ойлгогдохоор – Би эхнэртээ хайртай шүү гэж үглэнэ. “Хн! гэртээ ирснээ мэдээд байгаа шүү юм байх даа” Эхнэрийн сэтгэлд ээвэр бодол зурсхийнэ. Бүсгүй хүний сэтгэлээ гэж . . . Тэгтэл нөхөр нь гэнэтхэн өндийж, өөрийн биш нүдээр эргэн тойрноо нэг хармаар болсноо эргэж уналаа. Дотуур өмд, өрөөсөн оймсноос өөр юмгүй цүрдийн хэвтэх түүний дээрээс нөмрөх юм хаяад өрөөнөөс гарлаа. Эхнэрийн санаа түр ч атугай амсхийв. “Тэр шөнийн гурван цагт гэртээ ирлээ. Амьд мэнд, бүрэн бүтэн иржээ” Хэдийгээр ингэж бодож тайвшрах аядавч бүсгүйн хоёр аньсаганаас халуун бүлээн нулимс өөрийн эрхгүй гарч, юу юугүй хацар даган урсав. Энэ мэдээж хайрын нулимс биш байх.
“Би хэдий болтол ингэж амьдрах юм бэ? Энэ бүгдээс ой гутаж, үзэн ядаж байна. Намайг яалаа гэж ингэж тамлаж байдаг юм бэ? Даанч дээ. Би юуг буруу хийсэн юм бэ? Хоол ундыг чинь хийж, хувцас хунарыг чинь угааж, үр хүүхдээ өсгөхөөс илүү надаар яалгах гээд байгаа юм бэ? Би үүнээс илүү байж чадахгүй. Би тэсэхгүй нь” Бүсгүй улам бүр цурхиран уйллаа. Гэхдээ чимээгүй уйллаа. Тэгэхгүй бол хүүхдүүдээ сэрээчихэж мэднэ. Хүний бүсгүй үрийг нулимстай нь хутгаж орхидог хатуу атлаа хүйтэн хорвоог яалтай.
Нилээд уйлсны эцэст түр зуур сэгхийж, нөхрийнхөө хувцсыг угаахаар угаалгын өрөөнд оров. Энд тэнд унаж тусан явсан бололтой өмд нь гэж авах юмгүй шороо тоос, цамц нь өлөн хир суужээ. Эхүүн үнэр шингэсэн тэдгээр хувцсыг баннанд хийж, угаалгын нунтаг цацаад дээрээс нь халуун бүлээн ус гоожуулав. Ус аажим аажмаар тунаран хатуу ширүүн жинсэн өмдийг захаас нь норгож эхлэв. Норсон хэсэг нь уяран нугарна. Удалгүй угаалгын нунтаг урвалд орж, дээрээс гоожих усанд цохигдон мянга түмэн хөөсөн бөмбөлөг болон үржинэ. Бүсгүй энэ бүгдийг харж гөлрөн зогсох авч ухаан санаа нь хаа нэг тийш нисэн оджээ. Тэр гэр орныхоо ажлыг үнэнхүү сэтгэл гарган хийдэг. Үүндээ ч дуртай. Түүнд эр нөхөр нь эрүүл саруул, үр хүүхэд нь аз жаргалтай байвал л болоо. Өөр юм түүнд хэрэггүй. Ямар ч ажлыг сайхан бодол хөврүүлэн хийх хичнээн жаргалтай. Гэвч энэ удаа бүсгүй тийм байж чадсангүй.
“Өөдгүй муу шаар. Ингэж ухаангүй ууж идэж явахдаа хэнтэйгээ юугаа ярьж, юугаа ч хийж, хэнийхээ өвөрт хэвтэж байсан ч юм билээ. Гэтэл би энэ балиар хувцсыг нь угаах гээд л сууж байдаг. Ёстой утга алга” Бодол дагаад тэр үү түүний хаанаас ч юм гомдол харууслын хар зураа дотор давчдуулан огшиход, барьж байсан савангаа ус руу пүлхийтэл чулуудаад, хөөстэй гараараа нүүрээ даран уйллаа. Плитан ханан дээр ойсон савангийн хөөс зунгааралдан урсана. Бүсгүй, уйлахаас цаашгүй арчаагаа алдан суугаадаа бухимдавч яаж ч чаддаггүйдээ өөрийгөө л буруутгана. Салаад явъя гэхээр хоёр хүүхдээ яахав. Салахгүй гэхээр сайхан амьдрах гэсэн гэгээхэн хүслээ яалтай. Тэлээ бодлын угт тэлчилж ядна. Амьдрал гэдэг заримдаа бүсгүй хүний хэрээс хэтэрсэн сэтгэлийн их тэвчээрийн сүүлийн оньсон дээр тогтож байдаг юм чинээ бүсгүй яахин санах билээ дээ. Өөрийнхөө шаналалаа хүүхдүүддээ мэдэгдэхгүй гэхдээ усныхаа цоргыг улам ихээр нээв. Тэр одоо түгших юмгүй “жаргалтай” уйлж сууна.
“Үгүй ээ, үгүй. Би ингэж амьдарч чадахгүй. Энэ хүнийг хэзээ ч юм нэг өдөр уухаа больчих болов уу гэж. Үгүй ядахдаа тааруулаад уучихдаг болох болов уу гэж. Энэ амьдралыг эхлүүлсэн тэр гэгээлэг өдрүүд хэзээ нэгэн цагт эргэж ирэх болов уу гэж хүлээсээр цөхрөнгөө барлаа. Итгэл найдвар минь үхэж дууслаа. Одоо болъё доо” Бүсгүй, асгарах нулимсаа арчин, арчин уйлна. Гэлээ гэхдээ чангахан уйлах эрх түүнд алга. Хий дэмий амаа ангалзуулан, мөрөө чичигнүүлэн бөнжигнөн сууна. Айлын эхнэрийн буурь зааж, энэхэн биенд заяасан амьдралаа өөртөө л хамаатай хэмээн бодохдоо эцэг эхдээ ч хэлдэггүй. Хий дэмий л энэлж шаналсан энэхэн үедээ аль тэртээд үлдэж хоцорсон охин зөнгөөрөө сэтгэлийнхээ гүнд “Ээжээ, ааваа! Хүний жаргал гэдэг чинь хаана байдаг юм бэ?” гэж гомдол цөхрөлийн нулимстайгаа хамт хахаж цацан залгилж суух. Аргагүй дээ, ээж аавын энхэр охин байсан цаг түүнд байсан л юм чинь.
“Би чамайг анх удаа уучихаад согтуу ирэхдээ энд тэнд гишгэлэн гуйвлахад чинь эгдүү хүрч, инээж угтсан сан. Амьхандаа нөхрөө эр хүний дайнд хүрлээ гэж эндүүрч байсан нь тэр байх. Бараг хайрлаж байсан. Нялхаараа байж дээ. Ингээд хар усанд толгойгоо мэдүүлчих юм гэж тэр үед яахин мэдэх билээ. Одоо болъё доо хань минь” – За, за. Намайг ингэж суулаа гээд хүн ямар мэдэх биш гэж амандаа шивнээд нулимсаа шудраад, усны цоргыг хаалаа. Уйлахаа больсон тул усны чимээ одоо хэрэггүй. Тэгтэл ямар нэгэн чимээ нөхрийн байгаа өрөөнд гарав. Яаран сандран ортол өөдөөс нь архины, бөөлжисний нясуун үнэр хамар цоргин хоолой хорсгоно. Тэр эгээтэй л огисонгүй. Нөхөр бөөлжжээ. Нөгөө угаасан даавуу, цэвэрлэсэн шалан дээгүүр тэр гэхийн тэмдэггүй шар ногоон бас эрээн. Бүсгүй сэхээрч ядан байтал нөхөр нь дахин хоолойгоо татаж эхлэв. Сандран гүйж угаасаа бэлэн байдаг түмпэнг авчран эрүүн доогуур нь шургуулж амжлаа. Нилээд том амсартай нимгэн ногоон түмпэнг зориуд худалдаж авсан юм. Харин түрүүн орных нь урд тавихаа мартчихаж. Нөхөр нь нэг их огих авч хамар амнаас нь нус, шүлс нь мэдэгдэхгүй нунжирч цэхэртсэн юм санжралдан унжихаас хэтэрсэнгүй. Бодвол түрүүн хамаг юмаа гаргаж “гийгүүлсэн” бололтой. Бүсгүй нэг гараараа духнаас нь түшиж, нөгөө гараараа дал нуруун дээр нь зөөлөн, зөөлөн дарав. Нөхөр нь ходоодныхоо гүнээс хий огиулан, хоолойгоо хоржигнуулан дуутай гэгч нь хэхэрнэ. Үнэр танар гэж ойртохын арга алга. Энэ амьдрал түүнд хэзээ ямагт түмпэн бэлэн байлгаж, түүндээ нөхрөө хэрхэн яаж бөөлжүүлэхийг хүртэл сургажээ. Мэдээж тэр цэвэрлэж чадна. Магадгүй маргааш нь бантан багсрахыг хүртэл сургаа биз.
“Даанч яав даа. Энэ миний хайрлан дурлаж, хамаг байдгаа зориулж байсан тэр залуу мөн гэж үү. Ийм балиар амьтан намайг эвийлэн тэвэрсэн гэхэд . . . За, за юу ч гэхэв дээ” Бүсгүй өрөөнөөс бушуухан гарлаа. Гарахаас ч өөр яахав. Хэсэг байзнаад буцаж орон бөөлжсийг цэвэрлэж эхлэв. “Ерөөсөө л явъя. Би амьдрах гэж, жаргах гэж, хайрлах гэж, дурлах гэж энэ орчлонд инээд байдгийг мэдрэх гэж чамтай амьдарсан. Түүнээс биш шаналах гэж, уйлах гэж, шөнийн хугаст бөөлжис арилгах гэж, өөрийгөө мартах гэж чамтай ханилаагүй. Хурдхан шиг энэ балиар юмыг арчсан болчихоод сэрэхээс чинь өмнө арилах минь” Тэр шал арчсан алчуурыг мушгихад хурууных нь завсраар шүлтэнд дутуу идэгдсэн мэт тосорхог бөөлжис бие арзагнуулан шүүрнэ. Бүсгүй яаравчилна. Хурдхан шиг цэвэрлэсэн болчихоод өөрийнхөө болон хоёр хүүхдийнхээ хэдэн хувцсыг бөндийлгөсөөр байтал нэг л мэдэхнээ үүр манхайтал цайлаа. Үүнийг сая анзаарсан бүсгүйн эрч өөрийн эрхгүй саарч жаахан суув. Бага хүү нь одоо цэцэрлэгтээ явах ёстой. Хүү нь цэцэрлэгтээ дуртай. Тэндээ олон найзтай. Өдөржингөө инээж хөхөрдөг. Тийм ээ, хүүгээ цэцэрлэгт өгсөн нь дээр. Яагаад гэвэл хүү минь тэндээ аз жаргалтай. Хүүгийн минь жаргалаас өөр надад юу хэрэгтэй билээ. “За яахав. Хүүгээ цэцэрлэгт хүргэчихээд явъя. Одоо хүүдээ кашийг нь чанахгүй бол болохгүй. Хүү маань дуртай шүү дээ. Хоёр хацраа халтартуулаад л иддэг юм. Муухай амьтан шүү миний хүү”
Бүсгүй ус буцалгаж, каш чаначихаад, хүүгээ босголоо. Нойроо харамлах хүү нь эхээсээ салахгүй зууралдана. Арайхийж нүүрийг нь угаатал нойр нь сэргэлээ. Ангийнхаа хүүхдийн тухай, кашны тухай, зүүдний тухай, модны тухай, ээжийгээ өөртөө хайртай хэвээрээ байгаа тухай хүү нь цайгаа ууж байх даа, хувцсаа өмсөж байхдаа, ээжтэйгээ цэцэрлэгтээ явж байхдаа, ангийнхаа хэн нэгэнтэй уулзатлаа тасралтгүй ярилаа. Харин яг ангидаа орохоосоо өмнө хүү нь – Аав ирсэн үү? гэж бүр өөдөөс нь тогтож харж байгаад яг том хүн шиг асуулаа. – Ирсээн хүү минь. Аав нь ирсэн. Хүү нь нэг хөөрхөн инээчихээд гүйгээд орчихов. Хүүгээ өгчихөөд бүсгүй сая нөгөө гомдлоо саналаа. “Одоо ороод л явна. Би ингэж үйлээ үзэн үзэн байж чадахгүй . . .” Нэг л бишээ. Түрүүчийнх шиг болохгүй л байна даа. Тийм хүчтэй гомдохгүй байгаа юм болов уу. “Тэгсэн ч гэсэн явна даа. Хувцсаа боогоод тавьчихсан юм чинь. Муу ногоон толгой одоо ороход унтаж л байх биз” Хаалга онгойлгох чимээнээр том хүү нь босож ирэв. – Миний хүү унтахгүй яагаа вэ? Жаахан эрт байгаа юм биш үү? – Ээж! Би танд хэлээ биз дээ. Өнөөдөр манай анги хичээл орохоос өмнө музей үзнэ гэж. Та харин өмд индүүдэж өгөөрэй. – Өө! тийм л дээ. Ээж нь одоохон индүүдээд өгье. Явахаасаа өмнө миний хүү юу идэх юм? ээж нь өндөг талх шараад өгөх үү? – Аанхаан, дуртай шүү.
“Өмд нь хаа байгаа билээ. Өө!тийм түрүүн боочихсон. Задлахаас” Хүү нь шарсан талхыг амтархан иднэ. Тэгэхдээ мөн л ангийнхаа тухай, найзынхаа тухай, багшийнхаа тухай, хэн нэг охины тухай, хэзээ ч юм бэ өөрийг нь хараад инээсэн тухай зай завсаргүй ярина. Ярьж байгаагаасаа бага зэрэг ичмэглэх хүүгээ ээж нь өхөөрдөн өхөөрдөн харна. “Миний хүү ядаж байхад аавыгаа яасан ч их дуурайсан юм дээ” Тэр уртаа гэгч нь санаа алдана. Хүү нь нэг өндөгөө идсэнгүй. – Миний хүү гүйцээгээд идчихгүй яагаав дээ – Аавд өгчихөөрэй гээд бослоо. – Үгүй чи аавыгаа ирснийг яаж мэдээв? – Шөнө би сонссон юмаа гээд гараад явчихав. Бүсгүйн тархин дундуур татах шиг болов. “Би яаж явах юм бэ? Хоёр хүүгээ яаж өнчрүүлэх юм бэ? Хүүхдүүд маань аавдаа ямар их хайртай юм бэ дээ. Аргагүй дээ аав нь юм чинь. Даанч энэ нэг юм нь ойлгохгүй л дээ. Одоо ингэсгээд сэрнэ. Орчлонд хамгийн адгийн шаар гэдгээ ухаарна. Уучлалт гуйна. Дахиж уухгүй гэдгээ дахин, дахин амлана. Бөөлжиснийхөө түмпэнг өөрөө цэвэрлэнэ. Бөнжигнөж, миний энд тэнд гарч гүйнэ. Яаж ийж байгаад надаас урин дулаан үг горилно. Би чамайг мэдэхийн дээдээр мэдэж байнаа. Энэ бүгдийг бид тоть шиг давтсаар олон жил өнгөрч дээ”
Чив чимээгүй өрөөнд бүсгүй хэсэг суулаа. Түүнд шөнийн гомдол ч алга, нулимс ч алга. Тэр зүгээр л гөлийж орхиж. Тэгээд гэнэтхэн босоод хүүхдүүдийнхээ орыг хураав. Тэвэрч унтдаг бамбарууш нь газар уначихаж. Яагаад ч юм авч хэсэг үнэрлэснээ орон дээр нь буцааж тавилаа. Тэд эзнээ хүлээж дуулгавартай үлдэв. Түүнийг харж зогссон бүсгүй – Тиймээ! миний хүүхдүүд орой, өнөөдөр тохиолдсон болгоноо нэгд нэгэнгүй шулганалдсаар гэртээ ирнэ. Эжийдээ ирнэ. Бас “аавдаа” ирнэ. Энэ амьдралд тэдний минь буруу гэж юу байхав гэж амандаа шивнээд нэг их урт санаа алдаж – Би юу? гэж өөрийнхөө бодлоос өөрийгөө асуугаад “Би яахав дээ . . . Хүн өөрийнхөө хувь заяаг өөрөө л сонгох юм даа. Би өөрөө сайн сайхан явах гэлээ гэж хоёр хүүгийнхээ хувь заяаг эргүүлээд яахав дээ” Түүний нойргүй хоносон ядранг нүднээс нь гомдлын ч биш, цөхрөлийнх ч биш, баярынх бол бүр ч биш тийм нэг сул нулимс гарч хацрыг нь даган урслаа. Одоо түүнийг хөндлөнгөөс нь харвал “Аав ээжийн энхрийхэн, охин үр шүү дээ, уг нь” гэж бодогдохоор байлаа.
Зохиолч: Түмэнбаярын Бум-Эрдэнэ
ЭХНЭР /Өгүүллэг/
Bolod.mn
Сэтгэгдэл (0)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна 18:48 “Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, туршлагаа солилцож байна. Улсын Их Х урлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.04.26/ “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд оролцож үг хэллээ.
“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, туршлагаа солилцож байна. Улсын Их Х урлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.04.26/ “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд оролцож үг хэллээ.
»»
Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь" төслийн нээлт боллоо 18:09 Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний хорооны Ажлын алба, Азийн Хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” төслийн нээлт 2024 оны 4-р сарын 26-ны өдөр болж байна.
Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний хорооны Ажлын алба, Азийн Хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” төслийн нээлт 2024 оны 4-р сарын 26-ны өдөр болж байна.
»»
Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил Эрдэнэбүрэн дэд төслийн тендерийн урилга 17:46 Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
»»
Шинэ зуун Энтертайнментын 25 жилийн ойд зориулсан" БҮХ ОДДЫН НЭГДСЭН ШОУ" тоглолт болно 17:14 Шинэ зуун Энтертайнментын 25 жилийн ойд зориулсан БҮХ ОДДЫН НЭГДСЭН ШОУ тоглолт 2024 оны 5-р сарын 5-нд UB Palace-ийн концертын их танхимд болно.
Шинэ зуун Энтертайнментын 25 жилийн ойд зориулсан БҮХ ОДДЫН НЭГДСЭН ШОУ тоглолт 2024 оны 5-р сарын 5-нд UB Palace-ийн концертын их танхимд болно.
»»
Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ 16:57 Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Ботаникийн эцсээс Төмөр Замын гарам/
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Ботаникийн эцсээс Төмөр Замын гарам/
»»
Тендерийн урилга 16:55 Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
»»
Автомашины нүүрсэн яндан хилээр гаргахыг хориглолоо 16:09 УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын өргөн мэдүүлсэн Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын өргөн мэдүүлсэн Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад
»»
Оршин суугаа хаягаасаа өөр газар ажилладаг сонгогчдын асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай гэв 16:04 Сонгуулийн ерөнхий хороо байнга оршин суугаа хаягаасаа өөр газар ажилладаг иргэдийн сонгох эрхийг хангах чиглэлээр Ажлын хэсэг байгуулж Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллаж байгаа юм.
Сонгуулийн ерөнхий хороо байнга оршин суугаа хаягаасаа өөр газар ажилладаг иргэдийн сонгох эрхийг хангах чиглэлээр Ажлын хэсэг байгуулж Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллаж байгаа юм.
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ИБУИНХУ-ын гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав 15:45 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав.
»»
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна 13:37 Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
»»
Хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, сэтгүүлчид Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа 12:32 Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан албаны үйл ажиллагаа, алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг таниулах арга хэмжээг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг оролцуулан зохион байгууллаа.
Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан албаны үйл ажиллагаа, алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг таниулах арга хэмжээг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг оролцуулан зохион байгууллаа.
»»
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 12:17 2024 онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 17 байршилд хотын гол болон туслах гудамж, замуудын шинэчлэлтийн ажлыг хийнэ.
2024 онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 17 байршилд хотын гол болон туслах гудамж, замуудын шинэчлэлтийн ажлыг хийнэ.
»»
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал 12:03 Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
»»
БНХАУ-д суух элчин сайд Т.Бадралыг эгүүлэн татаж, УИХ-ын гишүүн Н.Энхболдыг томилох асуудлыг хэлэлцэнэ 11:59 УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
»»
Бөжүн 26-6 газрын тосны ордын өрөмдлөг эхэлжээ 11:49 Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ.
Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ.
»»
НӨАТ-ын буцаан олголтыг энэ 7 хоногтоо багтааж шилжүүлнэ гэв 11:47 Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт улирал улирлаар нь иргэдийн дансанд шилжүүлдэг.
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт улирал улирлаар нь иргэдийн дансанд шилжүүлдэг.
»»
Элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна 11:40 Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалаар батлагдсан
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалаар батлагдсан
»»
Казакстан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиа чангатгав 11:27 Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр
Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр
»»
“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав 11:06 Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.04.25/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар арван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.04.25/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар арван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
»»
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна 11:05 Азийн цээжинд ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг болж байсан Монгол Улсад ардчилал тогтвортой бэхжиж
Азийн цээжинд ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг болж байсан Монгол Улсад ардчилал тогтвортой бэхжиж
»»
Энэтхэг: Сонгогчдыг татахын тулд үнэгүй шар айргаар үйлчилж байна 10:03 Хүн төрөлхтөний хамгийн том сонгууль буюу Энэтхэгийн парламентын сонгууль энэ сарын 19-нд эхэлсэн.
Хүн төрөлхтөний хамгийн том сонгууль буюу Энэтхэгийн парламентын сонгууль энэ сарын 19-нд эхэлсэн.
»»
Вьетнамын шингэн хүнсний томоохон бизнесмэн $40 саяын луйврын хэргээр найман жилийн хорих ял сонсов 09:45 Вьетнамын шүүх өчигдөр шингэн хүнсний томоохон компанийн эзнийг $40 саяын луйврын хэрэгт буруутгаж, найман жилийн хорих ял оноожээ.
Вьетнамын шүүх өчигдөр шингэн хүнсний томоохон компанийн эзнийг $40 саяын луйврын хэрэгт буруутгаж, найман жилийн хорих ял оноожээ.
»»
Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил Эрдэнэбүрэн дэд төслийн тендерийн урилга 22:54 Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
»»
ПАРИС 2024: Сена мөрний ус цэвэршүүлэх байгууламжийг ашиглалтад оруулжээ 22:52 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон олимпоос өмнө Сена мөрний ус цэвэршүүлэх байгууламжийг ашиглалтад оруулах үүрэг өгсөн билээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон олимпоос өмнө Сена мөрний ус цэвэршүүлэх байгууламжийг ашиглалтад оруулах үүрэг өгсөн билээ.
»»
Тендерийн урилга 22:33 Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
»»
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна 21:29 Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
»»
Б.Оргил-Эрдэнэ: Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ёс зүйгүй үйлдэл гаргасандаа уучлалт хүсч байна 17:13 Өчигдөр олон нийтийн сүлжээнд "Ice Top" хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэ Макаод зүй бус авирлаж буй бичлэг цацагдсан.
Өчигдөр олон нийтийн сүлжээнд "Ice Top" хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэ Макаод зүй бус авирлаж буй бичлэг цацагдсан.
»»
"Цэцэг" хамтлаг 40-н жилийн дараа дахин тайзнаа 16:59 "Найзуудаа найзуудаа ирээрэй"
"Найзуудаа найзуудаа ирээрэй"
»»
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүлсэн гэв 16:22 Цагдаагийн байгууллагаас өнөөдөр “Ачит Ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл хийлээ.
Цагдаагийн байгууллагаас өнөөдөр “Ачит Ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл хийлээ.
»»
Жо Байден TikTok-ийг АНУ-д хориглож магадгүй хуульд гарын үсэг зурлаа 14:52 АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.
АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.
»»
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал 14:21 Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
»»
Д.Трамп: Жо Байден еврейчүүдийг ч, палестинчуудыг ч үзэн яддаг 14:10 АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
»»
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулав 14:00 НЗДТГ болон БНСУ-ын Экспорт-Импортын банк хамтран хэрэгжүүлж буй “Баянголын ам түрээсийн орон сууцны хороолол барих төсөл”-ийн хэрэгжүүлэгч талууд уулзалт зохион байгууллаа.
НЗДТГ болон БНСУ-ын Экспорт-Импортын банк хамтран хэрэгжүүлж буй “Баянголын ам түрээсийн орон сууцны хороолол барих төсөл”-ийн хэрэгжүүлэгч талууд уулзалт зохион байгууллаа.
»»
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар 13:54 Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
»»
Бизнест тань давуу тал нэмэх ногоон зээл 13:17 Аливаа улс орны хөгжил, хүн ардын ахуй амьдралд барилгын салбар чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй нүүр тулж буй энэ цаг
Аливаа улс орны хөгжил, хүн ардын ахуй амьдралд барилгын салбар чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй нүүр тулж буй энэ цаг
»»
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд хүрэлцэн ирээд байна 12:34 Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
»»
Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 11:58 Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран зохион байгуулж буй “Алтай дамнасан
Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран зохион байгуулж буй “Алтай дамнасан
»»
Монгол Улсад бэлэн гоймон үйлдвэрлэх зөвшөөрөлтэй 90 аж ахуйн нэгж 17 улсаас бэлэн гоймон импортолдог 11:51 Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх,
Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх,
»»
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12 настай хүү угаартаж нас барсан ба ээж нь ухаан ороогүй байна 11:37 2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 10:25 цагт Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо буюу Баруун салаанд
2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 10:25 цагт Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо буюу Баруун салаанд
»»
Одон орончид Дэлхийн вангийн гадаргуу дээрх асар том "зүрхний" нууцыг тайлжээ 11:22 Швейцарийн одон орончид Берны их сургууль болон Үндэсний одон орон судлалын PlanetS төвийн эрдэмтдийн хамт
Швейцарийн одон орончид Берны их сургууль болон Үндэсний одон орон судлалын PlanetS төвийн эрдэмтдийн хамт
»»
АН-аас Х.Баттулгыг хөөхийг шаардаж, зарим нь иргэдийн 1072 хувьцааг хуурч авсандаа уучлалт гуй гэв 11:19 АН-ынхан хэд хэдэн фракц болж эвлэлдэн нэгдэж чаддаггүй. Тэгвэл өнөөдөр тус намын зарим гишүүд намаасаа гарч буйгаа илэрхийлэв.
АН-ынхан хэд хэдэн фракц болж эвлэлдэн нэгдэж чаддаггүй. Тэгвэл өнөөдөр тус намын зарим гишүүд намаасаа гарч буйгаа илэрхийлэв.
»»
Төв аймагт 11 настай хүү айлын морь хөлсөлж унахдаа чирэгдэж, амь насаа алджээ 11:02 Төв аймгийн Борнуур суманд өчигдөр /2024.04.25/ 11 настай хүү айлын морь гуйж, хөлсөлж унажээ. Улмаар мориноос унаж, чирэгдсэн байдалтай амь насаа алдсан байна.
Төв аймгийн Борнуур суманд өчигдөр /2024.04.25/ 11 настай хүү айлын морь гуйж, хөлсөлж унажээ. Улмаар мориноос унаж, чирэгдсэн байдалтай амь насаа алдсан байна.
»»
ХҮН намаас татгалзаж буй гишүүдийн цуваа үргэлжлэв 10:42 Сонгууль-2024 болоход хоёр сарын хугацаа үлдээд буй билээ. Тэгвэл улс төрчдийн дунд сонгуулийн халуухан тулаантай
Сонгууль-2024 болоход хоёр сарын хугацаа үлдээд буй билээ. Тэгвэл улс төрчдийн дунд сонгуулийн халуухан тулаантай
»»
ҮАГ-т бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар ирүүллээ 10:09 Үндэсний аудитын газар энэ сарын 22, 23, 24-ний өдрүүдэд УИХ-ын сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэний мөрийн хөтөлбөрийг хүлээн авлаа.
Үндэсний аудитын газар энэ сарын 22, 23, 24-ний өдрүүдэд УИХ-ын сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэний мөрийн хөтөлбөрийг хүлээн авлаа.
»»
Хятадууд 2030 он гэхэд саран дээр хөл тавина гэжээ 10:09 Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
»»
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 10:07 “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ.
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ.
»»
Сонсголонгийн гүүрний нэг талын зорчих хэсгийг хаана 09:49 Хан-Уул дүүргийн 8, 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн гүүрний зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хаахаар болжээ.
Хан-Уул дүүргийн 8, 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн гүүрний зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хаахаар болжээ.
»»
БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарна 09:43 Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
»»
МЕТА компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 09:41 Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир болон холбогдох албан тушаалтнууд МЕТА компанийн Төв Азийн орнууд, Монгол,
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир болон холбогдох албан тушаалтнууд МЕТА компанийн Төв Азийн орнууд, Монгол,
»»
К.Токаев Их Британийн Гадаад хэргийн сайд Д.Камеронтой уулзжээ 09:40 Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
»»
Бөжүн 26-6 газрын тосны ордын өрөмдлөг эхэлжээ 11:49 Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ.
Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ.
»»
Казакстан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиа чангатгав 11:27 Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр
Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр
»»
Жо Байден TikTok-ийг АНУ-д хориглож магадгүй хуульд гарын үсэг зурлаа 14:52 АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.
АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.
»»
Д.Трамп: Жо Байден еврейчүүдийг ч, палестинчуудыг ч үзэн яддаг 14:10 АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
»»
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд хүрэлцэн ирээд байна 12:34 Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
»»
Хятадууд 2030 он гэхэд саран дээр хөл тавина гэжээ 10:09 Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
»»
БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарна 09:43 Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
»»
К.Токаев Их Британийн Гадаад хэргийн сайд Д.Камеронтой уулзжээ 09:40 Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
»»
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ 11:40 Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
»»
Сонгуулийг луйвардсан гэж Дональд Трампыг буруутгажээ 15:11 ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй
ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй
»»
Тайваньд нэг хоногт 200 гаруй удаа газар хөдөлжээ 13:44
БНХАУ-д болсон үерийн улмаас дөрвөн хүн энджээ 10:06 БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.
БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.
»»
“Tesla”-ийн борлуулалт буурч, цахилгаан автомашинаа 2,000 ам.доллароор хямдруулав 18:01 “Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla”
“Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla”
»»
Франц “хязгааргүй” эрчим хүч үйлдвэрлэх чадамжтай цөмийн реактор бүтээж эхэлжээ 17:30 Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл
Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл
»»
АНУ-ын онцгой байдлын алба гал руу аврагчдаа явуулах биш, дрон нисгэн унтрааж байна 12:26 Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл
Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл
»»
Газын зурваст амиа алдсан хүний тоо 34049 болжээ 11:55 Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон
Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон
»»
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ 14:07 Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр,
Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр,
»»
Японд газар хөдлөлтийн улмаас 9 хүн гэмтжээ 13:52 Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна.
Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна.
»»
Казахстан улсад гэр бүлийн хүчирхийллийн улмаас жилд 80 гаруй эмэгтэй амиа алддаг 10:46 Эхнэрээ найман цагийн турш зэрлэг балмадаар зодож хөнөөсөн Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг
Эхнэрээ найман цагийн турш зэрлэг балмадаар зодож хөнөөсөн Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг
»»
“Их-7” сайдууд Ойрхи Дорнодын асуудлаар хуралдаж байна 08:27 “Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нар Иранаас Израиль руу хийсэн томоохон дайралтад ямар хариу өгөх талаар хэлэлцэж байна. Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко "Их 7"-ын хурлын үеэр Иран,
“Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нар Иранаас Израиль руу хийсэн томоохон дайралтад ямар хариу өгөх талаар хэлэлцэж байна. Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко "Их 7"-ын хурлын үеэр Иран,
»»
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
»»
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
»»
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
»»
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
»»
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
»»
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
»»
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
»»
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
»»
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
»»
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
»»
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
»»
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
»»
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
»»
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
»»
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
»»