BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

The Week: Монгол дараагийн том тоглогч болох уу?

АНУ-ын Пентагоны шинэхэн тэргүүн Монголд айлчилсан нь олон улсын анхаарлыг  ихэд татаж байгаа юм. Хөрш орнууд , тэр дундаа ОХУ-ын хэвлэл 


мэдээллүүд энэ айлчлалтай холбоотой төрөл бүрийн нийтлэл, мэдээлэл, тэр дундаа АНУ-ын Монгол дахь ашиг сонирхол ямар байх талаар таамаглал, тойм гаргаж байсныг өмнө нь бид тоймлон оруулж байсан бол энэ удаад Их Британи, АНУ-д хэвлэгдэн гардаг The Week долоо хоног тутмын сэтгүүлийн цахим хувилбар дээр “Монгол улс дараагийн тоглогч уу?” гэсэн нийтлэл гарсныг товчлон хүргэж байна. 

Монгол улсад АНУ-ын Батлан хамгаалахын шинэ сайд анхны айлчлалынхаа үеэр Монголд саатсан нь Вашингтон бүс нутагт ямар ашиг сонирхолтой байгаатай холбоотой олон асуултыг араасаа дагуулсан юм. 
Долоодугаар сард энэ албан тушаалд очсон Марк Эспер Монголын нийслэлд өндөр албан тушаалтнуудтай уулзан, энэ уулзалтын өмнө “Манай хоёр орны харилцааг улам бүр бэхжүүлэх төрөл бүрийн арга замыг харах боломжтой болж, та бүхэнтэй энд хамт байга нь надад ихээхэн нэр төрийн хэрэг ” хэмээн мэдэгдэж байлаа. 

Монголын тал АНУ-ын Батлан хамгаалахын шинэ сайдыг найрсгаар хүлээн авч, морь бэлэглэсэн юм. 

Гэхдээ Трампын захиргаа мориноос илүүтэйгээр Монголтой илүү нягт харилцаа эрэлхийлж байгаа бололтой. Вашингтон Хятад болон Оросы дунд байх Төв Азийн орныг бүс нутаг дахь стратегийн гол холбоотон гэж харж байна. 

1990 онд авторитар коммунист дэглэмээс салсныхаа дараа энэ улс дэлхийн бусад том гүрнүүдтэй харилцаагаа хөгжүүлэн, Хойд Солонгосын эсрэг НҮБ-ын хоригийг шийдэмгий дэмжин, нэгэнтээ АНУ-ыг “гуравдагч хөрш” хэмээн нэрлэж, Хятад болон Оросоос хамааралгүй байхаар хичээж байлаа. 

Гэтэл Вашингтон Улаанбаатартай нөхөрсөг харилцаа хэдийнэ байсан юм бол АНУ, Монгол хоорондоо саяхнаас гэнэт “зузаарах”-ын учир юу вэ? 

Монгол, Хятадын харилцаа ямар байгаа вэ? 

Хэдийгээр газарзүйн байрлалын хувьд ойр ч гэлээ Монголын эрх баригчид Москва болон Бээжингээс холхон байхын тулд ихээхэн хичээдэг. 

Заримдаа “Монголын Трамп” гэж нэрлэгддэг, бизнесмен Халтмаагийн Баттулга 2017 онд “популист, зарим тохиолдолд Хятадын эсрэг үзэл”-ийн суурин дээр ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдсон нь энэ улсад “Бээжин бүс нутагт ноёлох байдал нь улам бүр нэмэгдэж байгаад” таагүй ханддагийн нэг илрэл гэж Ройтерс бичжээ. 

Түүнчлэн, Foreign Policy сэтгүүлийн бичснээр Монгол улс газразүйн байршлаасаа болж урьдын адил хүндхэн нөхцөлд байгаа хэвээр бөгөөд худалдааных нь 90% Хятадаар дамжиж байгаа юм. 

Блүмберг мэдээлэхдээ, “Монгол улс экспортын гол бүтээгдэхүүнүүдийхээ нэг болох ноос ноолуураа түүхийгээр нь Хятад руу гаргахын оронд үүнийгээ боловсруулахад тусламж авах зэргээр худалдааны боломжит зам, үйлдвэрлэлийн аргуудыг хайж байгаа ” гэжээ. 

Түүнчлэн Монгол улс АНУ-тай цэргийн ажиллагаанд нэгдснээр Хятадын дургүйцлийг төрүүлэх эрсдэлтэй нүүр тулсан бөгөөд Эспер айлчлалынхаа үеэр “Монгол улс Афганистан дахь ажиллагааны найдвартай оролцогчийн дээр энэ улсад АНУ-ын цэргүүдийг эрс тэс уур амьсгалд сургах гайхалтай боломж бий” хэмээн онцолж байв. 

АНУ юу хийх вэ?

Монгол улс Бээжингээс худалдааны хараат бус байдалтай байхыг эрэлхийлж байгаа, түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга “гурав дахь хөрш”-үүдээсээ хөрөнгө оруулалт хайж байгаа гэдгээ ойлгуулсан Вашингтон худалдааны салбар дахь орон зайг нөхөхөөр хичээж байгаа бололтой. АНУ Хятадтай худалдааны дайн өрнүүлж байгаа ,  “дайн”-ы оролцогч талууд дэлхин холбоотнуудтайгаа харилцах харилцаагаа бэхжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтыг ашиглаж байгаа энэ үед АНУ Монгол руу хөрөнгө оруулалт хийж магадгүй. Хятад болон Орос улс Номхон далай, Зүүн Өмнөд Азийн өмнөд хэсгүүд, Африк, Ойрхи Дорнод руу хөрөнгө оруулалт хийж байхад Монгол улс Төв Ази дахь дийн засгийн гол холбоотон болж АНУ-ын хувьд стратегийн эргэлт болж болох юм. 

Гэхдээ эдийн засгийн ийм түншлэлээс Монгол улс үнэхээр хожих эсэхэд зарим шинжээчид эргэлзэж байна. 
Сөүлийн улс төрийн судалгааны хүрээлэнгийн цахим хуудсанд хэвлэгдсэн  Кардиффын их сургуулийн судлаач Сергей Радченкогийн нийтлэлд“АНУ, Монголын худалдааны харилцаа 2017 онд 100 сая доллар ч хүрээгүй. Харин 2017 онд Монголын экспортын 87,8% нь Хятад, импортын 41,8% нь Хятадад ноогдож байгаа.” хэмээжээ.

Монгол хүчирхэг гүрэн болж чадах уу? 

Магадлал багатай ч энэ нь боломжтой.  Монгол улс байгалийн нөөц баялаг ихтэй, 2000-аад оны ихэнх хэсгийг  1849 онд Калифорнийг дайрсан шиг алтны халуурал дунд өнгөрүүлсэн. Энэ улс түүнчлэн нүүрс, зэс гэсэн Хятад болон Орост шаардлагатай нөөцүүдээр баялаг. 

Монгол улс ашигт малтмалаа идэвхийлэн олборлох болсон нь 2020 он гэхэд энэ улсыг дэлхийн хамгийн хурдацтай өсч буй эдийн засгуудын нэг болно гэж 2010-аад оны эхээр шинжээчид таамаглаж байлаа. 

Гэвч ийм зүйл болсонгүй, эсрэгээрээ энэ улсын өр өсч, валютын өртөг эрс унаж, харин улсын төсвийн хомсдол нэмэгдэж , эдийн засгийн өсөлт бараг л зогссон гэж 2017 онд Блүүмберг мэдээлж байлаа. 

Ийнхүү уналт болсон нь 2010-аад оны дунд үеэр эдийн засаг нь саарсан Хятад улсаас худалдаа болон ашигт малтмалын олборлолт нь ихээхэн хамааралтай байсантай холбоотой гэж Блүүмберг үзсэн бөгөөд мөн ийм шалтгаанаар Монгол улс бусад улстай худалдааны харилцаа тогтоохыг хүсч байгаа юм. 

Хүчирхэг гүрэн гэсэн статусыг батлахад саад болж буй өөр нэг асуудал нь олон улсад харагдаж буй Монголын байр суурь гэж Кардиффын их сургуулийн шинжээч Радченко үзэж байгаа аж.  Монголын өмнөх засгийн газрууд Баруунтай дипломат харилцаагаа гүнзгийрүүлэх гэж нэг бус удаа оролдсон ч “дорвитой үр дүн өгөөгүй” гэж тэрбээр бичжээ. 

Радченкогийн үзснээр, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон АНУ-ын Дональд Трамптай уулзах анхны уулзалтыг зохион байгуулах саналыг Улаанбаатар гаргасан ч Сингапур сонгогдон, энэ саналыг үл хэрэгссэн нь монголчууд өөрсдийгөө олон улсын нөлөө бүхий гэж “хэтрүүлэн үнэлсэн” гэдгийг харуулсан юм. 

Г.Бямбасүрэн

ЭХ СУРВАЛЖ: SHUUD.MN

The Week: Монгол дараагийн том тоглогч болох уу?
Бусад мэдээ ▼

1
01-18
“Анна"-г бүтээх АЖ Н.Сувдын "өөрчлөлт"

2
01-18
Өөрөөсөө илүү “Орос баавгай” гаргаж ирэх сонирхол Путинд байхгүй

3
01-18
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно

4
01-18
Шинжлэх ухаан: Бидэнд бүхий л амьдралын зүй тогтолыг ойлгоход тусалдаг

5
01-18
С-500-гийн тухай Хятадын хэвлэлд

6
01-18
Төрийг тэнэгүүдээс цэвэрлэх үү

7
01-18
Мөнгө хүүлэгчдэд хариуцлага тооцъё

8
01-17
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталлаа

9
01-17
6 аймгийн 23 сум цагаан зудтай байна

10
01-17
С.Хишигжаргал: БНСУ-д бусдын өгзөгний зургийг нууцаар дарахад л 5-10 сая воноор торгуулж, тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалттай

11
01-17
Хятадын хүн 1.4 тэрбум давжээ

12
01-17
Х.Оргил-Эрдэнийг удахгүй шүүхэд шилжүүлнэ

13
01-17
Эрдсийн эдийн засгийн тойм

14
01-17
Залилах гэмт хэргийг олон аргаар үйлдэж байна

15
01-17
Төлбөрийн картын хэрэглээ ба залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье!!!

16
01-17
Хар тамхины хэргээр хятад иргэдийг цагдан хорьжээ

17
01-17
Дуунаас хурдан тийрэлтэт нисэх онгоц 2024 онд нисэж эхэлнэ

18
01-17
Мэдээлэлгүйгээр далимдуулсан луйвар

19
01-17
Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэхийг Малайзын парламентаас хүслээ

20
01-17
Матад, Халхгол сумд Петрочайна дачин тамсагаас 1 тэрбум 735 сая орчим төгргийн хөрөнгө оруулалт ав

21
01-17
Жэймс Бонд эрэгтэй хэвээр үлдэнэ

22
01-17
Үнэт металл, чулууны арилжаа, үл хөдлөх эд хөрөнгө зуучлал эрхэлдэг 6,000 гаруй нэгжид СЗХ хяналт тавина

23
01-17
Төрийг тэнэгүүдээс цэвэрлэх үү

24
01-17
Сураггүй болсон 3 настай охиныг нохойтой нь хамт эсэн мэнд олжээ

25
01-17
Газраа чөлөөлсөн 29 өрхийн хохирлыг хууль журмын хүрээнд яаралтай барагдуулах үүрэг өглөө

26
01-17
18,400 өрх толгойлсон аавууд байна

27
01-17
Зам, тээврийн хөгжлийн яам тойрсон аллага, авлигын хэргүүд

28
01-17
Герман улс хүрэн нүүрснээс татгалзах төлөвлөгөөгөө зарлалаа

29
01-17
TRQ 2020 онд "Оюу толгой"-н гүний уурхайн төсөлд $1.2-1.3 тэрбумыг зарцуулна

30
01-17
Хойд хөршид юу болоод байна вэ?

31
01-17
Г.Уянга УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшинэ

32
01-17
ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд ХОМ-ийн хяналт шалгалтаас гадуур байна

33
01-17
​Дмитрий Медведев долоон жил Ерөнхий сайдаар ажиллахдаа Оросын нийгэм, эдийн засгийг ингэж өөрчилжээ

34
01-17
Хар тамхи зөөвөрлөсөн консул Б.Баттүшигийн гар утасны мэдээллийг сэргээж байна

35
01-17
Эхнэрийг нь алсан эмэгтэйтэй гэрлэсэн Африкийн Лесото улсын ерөнхий сайд огцорлоо

36
01-17
Сонгогчдоосоо зугтаж, тойргоо солигсод

37
01-17
Тэтгэврийн зээлээр Салхитын ордоо ломбардчихлаа, дараагийн зээлд аль ордоо ломбардах вэ хэдүүлээ

38
01-16
Тойргоо булаацалдсан гишүүн Н.Оюундарь, Д.Өнөрболор нарын хэрүүл нэг юм дуулгана шүү!

39
01-16
“Чингис” архины хоосон шил ба эх орон

40
01-16
Монгол Чонон дүрст Нохой

41
01-16
Бразилын кофены экспорт өсжээ

42
01-16
У.Хүрэлсүхийн “хандив авахгүй” гэснийх нь цаана бохир мөнгө урсаж байж болзошгүй

43
01-16
Тегераны дэглэмд хэдхэн сарын нас үлдээд байгааг Ираны дүрвэгч ханхүү хэлжээ

44
01-16
М.Оюунчимэг: Ус бохирдуулсны төлбөр жил ирэх тусам буурч байна

45
01-16
Харилцан ашигтай, хамтдаа хөгжих хэлэлцээр нь дэлхий нийтэд итгэл төрүүлнэ

46
01-16
Орос улсын засгийн газар огцорсон шалтгаан

47
01-16
Бүх зээлийг тэглэгч, бүх зовлонг гэтэлгэгч, амилсан бурхдын авшиг дүр... Аая, сүртэй юу

48
01-16
Сэтгэл амар амьдаръя...

49
01-16
С.Зоригийн хэргээр “занималдсаны” учир тайлагдав

50
01-16
Долоо хоногийн бороо (өгүүллэг)

51
01-16
"Петро дачин тамсаг" болон Халхгол, Матад сумдын хоорондох хэлэлцээр төрийн ордонд явагдаж байна

52
01-16
Лионель Месси: "Роналдутай хийсэн өрсөлдөөн онцгой байсан бөгөөд үүрд үлдэх болно"

53
01-16
Д.Дорлигжавыг дүүгийнх нь хамтаар цагдан хорьжээ

54
01-16
Сар шинийн баяраар Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амарна

55
01-16
Гурвын нэг мэтээр нэгдүгээр хүн шиг засаглах Путиний гэнэтийн шийдвэр

56
01-16
Авлигачдын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг гэмт хэрэг гэж хэлж болно

57
01-16
Элчин сайд Р.Болд Туркийн ШУА-ийн Ерөнхийлөгчтэй уулзав

58
01-16
Угшил

59
01-16
Монголчууд IQ-гийн түвшнээрээ дэлхийд есдүгээрт бичигдэж байна

60
01-16
Стив Морел: Mонгол соёл тал нутаг шигээ уудам учраас бүгдийг нь бага багаар сурах хэрэгтэй

61
01-16
Хууль бусаар мод бэлтгэх, ан амьтан агнах, гол, нууруудад загас агнахыг хориглоно

62
01-16
Мандаж явсан хэд минь “маргааш” ачигдах гээд сандарч явна

63
01-16
Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдаан энэ сарын 26-нд болно

64
01-16
“Монголд ирснээр өөрийгөө нээсэн”

65
01-16
Мадуро 4.5 сая торх нефтийг криптовалютаар худалдах зарлиг гаргажээ

66
01-16
Нийслэлийн прокурорын газраас мэдэгдэл гаргажээ

67
01-16
ОХУ-дэлхийн хоёр дахь хүчирхэг улс

68
01-16
ОХУ-ын Засгийн газар огцорлоо

69
01-16
Бүгдийг булаан аваад өчүүхнийг эргүүлэн өгөх

70
01-16
Хэн Монголын Цагдаагаас Германы шүүх рүү яриад байна вэ

71
01-16
Владимир Путин ОХУ-ын шинэ ерөнхий сайдын нэрийг дэвшүүллээ

72
01-16
Малын хулгайч түмэн олны үр сад малтай айлын өнчин ишигнээс дорд үзэгдлээ

73
01-16
Хөөн хэлэлцэх хугацааг буцаах тоолуур шүүхийг шахалтад оруулах уу

74
01-15
Зөнөг өвгөн

75
01-15
Их аварга Хакүхо өнжиж, Какүрюү 2 унаатай барилдаанаа үргэлжлүүлнэ

76
01-15
ОУСИ: Монгол Улсын Засгийн газрын өр Хятадаас шууд хамааралтайгаар огцом өсөж буйг анхааруулжээ

77
01-15
Австралийн арми имжид агаараас тэжээл цацлаа

78
01-15
Залуу насны омгоор нүцгэлж явсан Р.Анхнямын "өөрчлөлт"

79
01-15
Увайгүй Ч.Улаан сайд ОГЦОР

80
01-15
Тэмээний бөхнөөс хорт хавдрыг эмчлэх эм, бэлдмэл гаргаж эхэлжээ

81
01-15
Индонез улс шинэ нийслэл байгуулахдаа Арабын ханхүү, Японы тэрбумтан, Британийн ерөнхий сайд аснаар зөвлүүлнэ

82
01-15
СОНГУУЛЬ 2020: "Фэйсбүүк" компани Монголд түр хугацааны нэгж нээнэ

83
01-15
Австралийн эрх баригчид зэрлэг байгалийг сэргээхэд зориулж 35 сая орчим ам.долларыг олгоно

84
01-15
Эрдэмтэд Лаос улсын өмнөд хэсэгт аварга хэмжээтэй солир унасан болохыг тогтоожээ

85
01-15
Украины нисэх онгоцыг хоёр удаа пуужингаар харвасныг шинэ ДҮРС БИЧЛЭГ харуулжээ

86
01-15
“Туг тойрсон дэмжлэгийн синдром” буюу АНУ-ын сонгууль дахь Ираны үйл явдлын нөлөө

87
01-15
Хятадын төрийн өмчит компани Засгийн газрыг шүүхэд өгчээ

88
01-15
УИХ-д нэр дэвшигч тодруулах МАН-ын зорилттой Б.Ундармаагийн хүсэл мөргөлдөв

89
01-15
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд онцгой анхааран ажиллаж байна гэлээ

90
01-15
Сонгуулийн үеийн домог урианууд: Бид бусад намаас ч илүүг амлаж болно

91
01-15
13 настай хүү 60 удаагийн хулгай үйлдэлджээ

92
01-15
5G сүлжээг бүтээхэд “Huawei” компанийг оролцуулахгүй байхыг уриалжээ

93
01-15
М.Намсрай: Цагаан сар энэ сарын 25-нд болно

94
01-15
Ногоон тивийг нөмөрсөн гамшиг – дэлхийн дулаарлын уршиг

95
01-15
Түлш цацагдсаны улмаас олон хүн бэртжээ

96
01-15
Гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтран ажиллахыг “Apple” компанид уриалжээ

97
01-15
С.Эрдэнэ хүргэн Г.Энхболдтой нийлж Баянгол дүүргийг хувьчилж, төсвийн мөнгөөр туйлж байна!!!

98
01-15
“Саарал жагсаалт”-аас гарахад тусална гэдгээ дахин мэдэгдэв

99
01-15
​Хятад 2020 оны цагаан сарын үдэшлэгт шинэ технологийг ашиглана

100
01-15
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгаж, нэр төрийг сэргээх ажилд ТЕГ-ын гүйцэтгэсэн үүрэг