BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Махны үнийн өсөлт эдийн засагт ээлжит сорилт авчирлаа

Өрхийн эдийн засагт махны үнийн өсөлт хамгийн том дарамт болж эхэллээ. Энэ хавар огцом нэмэгдсэн махны үнэ зуны улиралд дорвитой хямдарсангүй өдийтэй золголоо. Өргөн хэрэглээний бараа, 


бүтээгдэхүүний үнийн өсөлтийг илтгэх инфляц улсын хэмжээнд 8.1 хувь байна. Мөнгөний бодлогын зорилтот түвшнээс инфляцын өсөлт давжээ. Хэрэв одоогийнх шиг махны үнэ өндөр хэвээр байвал эдийн засаг дахь инфляцын дарамт улам нэмэгдэх эрсдэлтэй. Ийм нөхцөлд бодлогын хүүгээ төв банк эргэж харахаас аргагүй юм.

Монголбанкны бодлогын хүү 11 хувь. Үүнийг өөрчлөх эсэхээс инфляц цаашид хэрхэх нь шалтгаална. Харин инфляцыг мөнгөний бодлогоор дамжуулан яаж залахаас эдийн засгийн уналт, өсөлт хамаарах билээ. Инфляц зорилтот түвшнээс хэтэрч байсан жилүүдэд Монголбанк бодлогын хүүгээ үргэлж нэмж байлаа. Бодлогын хүүг шат ахиулах тусам мөнгөний эргэлт хумигдаж, бизнесийн орчны боломж агшдаг гэмтэй. Инфляц үнийн хэмжүүрийн зөвхөн нэг үзүүлэлт гэдэг. Уг хэмжүүр өндөр байх хэрээр иргэдийн орлого тэр хэрээр үнэгүйддэг. Ингэснээр иргэдийн амьдралын түвшин уруудах, хадгаламжийн бодит үнэ цэн буурах, цалин нэмэгдсэн ч бүтээмж, үйлдвэрлэлийн эрч саармагжих сөрөг талтай.

Нийлүүлэлтийн хомсдолоос шалтгаалж махны үнэ тавдугаар сард өссөн. Үнэ буурахгүй байсаар инфляцад үзүүлэх нөлөө нь 0.6 нэгж хувиар нэмэгдсэн гэж төв банк мэдэгдсэн удаатай. Зуны цагт махны нийлүүлэлт нэмэгдэж, хаврын өндөр үнэ буурдаг. Харин энэ жил урьдын зүй тогтол ажиглагдсангүй. Өөрөөр хэлбэл, махны үнэ хавар огцом өссөн шигээ зуны турш буурсангүй. Махны үнэ буурна гэсэн хүлээлт олон нийтийн дунд байсан ч үнэ нааштай өөрчлөгдсөнгүй.

Махны бөөний төв “Хүчит шонхор” зах дээр үхрийн ястай мах жижиглэн нь 10-11 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Харин ясгүй нь 11-12 мянга байна. Махны нийлүүлэлт өмнөх жилүүдтэй харьцуулахад өнөө жил эрс багассан гэж тус зах дээр тав дахь жилдээ ажиллаж буй б.удвал хэллээ. Тэрбээр малчдад малаа зарах сонирхол маш бага болсон. Хавар ноолуурын үнэ өндөр байсан болохоор малаа олноор зарж, борлуулах хэмжээнд мөнгөний эрэлт хэрэгцээ гарахгүй байх шиг байна. Намартай зэрэгцээд оюутнууд хичээл, сургуульдаа орно. Тэр үед л нийлүүлэлт жаахан нэмэгдэх байх. Мах экспортод гаргах шийдвэр ч бас үүнд нөлөөлсөн” гэв.

Махны үнийн жилийн өсөлт 32.1 хувиар хэмжигдэх аж. Жилийн инфляцад эзлэх хувь 2.96 хувь бөгөөд өргөн хэрэглээний үнийн индекст голлон нөлөөлсөн бараа, бүтээгдэхүүнийг мах ганцаараа тэргүүлж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны судалгаагаар, нийслэлийн иргэд өдөрт 100-120 тонн мах хэрэглэдэг. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад махны үнэ төрлөөсөө шалтгаалан 25-30 гаруй хувиар өсжээ. Манай улс 2018 онд 70 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортод гаргасан. Үүний дийлэнх нь адууны мах. Энэ оны хувьд өнгөрсөн оны амжилтаа давтах зорилт тээж буй.

• Өрхийн эдийн засагт махны үнийн өсөлт хамгийн том дарамт болж эхэллээ. Энэ хавар огцом нэмэгдсэн махны үнэ зуны улиралд дорвитой хямдарсангүй.

• Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг илтгэх инфляц улсын хэмжээнд 8.1 хувь байна. Мөнгөний бодлогын зорилтот түвшнээс инфляцын өсөлт давжээ.

• Жилийн инфляцад эзлэх хувь 2.96 хувь бөгөөд өргөн хэрэглээний үнийн индекст голлон нөлөөлсөн бараа, бүтээгдэхүүнийг мах ганцаараа тэргүүлж байна.

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн Т.Батсүх “Махаа өмнө нь гулуузаар нь болж өгвөл авдаг байсан. Одоо хоолны махаа граммаар авах нь холгүй байна. Цалин, тэтгэвэр нэмэгдсэн юм алга. Гэтэл монголчуудын гол хэрэглээ болсон махны үнэ бараг хоёр дахин өсчихлөө. Монголдоо амьдарч байгаа атлаа Америк, Австралийн үнээр хоолны махаа авахад хүрч байна. Бидний орлоготой харьцуулахад арай хэтэрсэн ханш. Ийм байхад амьдрал болж байна гэж яаж хэлэх вэ” гэв.

Айл болгоны хоолны үндсэн орц, стратегийн хүнсний үнэ нийгмийн дундаж давхаргын хамгийн том дүнтэй худалдан авалтад тооцогдохоор байна. Махнаас гадна шинэ ногооны үнэ  өндөр байгаа нь ахиад л амьдралын чанар муудахад хөтөлж мэдэх эрсдэлийн нэг. Үнийн хөөргөдлөөс болж махны үнэ одоогийн түвшинд хүрсэн гэж холбогдох албаныхан үздэг.

Зарим аж ахуйн нэгжүүдэд захиргааны аргаар шалгалт хүртэл оруулж, тагнуулын ерөнхий газраас тусгай ажиллагаа явуулсан ч нийлүүлэлтийн хомсдолд дөрлүүлсэн зах зээлд үнэ буурсангүй. Өрхийн амьжиргааг сөхрүүлж буй махны бэлтгэн нийлүүлэлт манай улсад орхигдсон гэж хэлж болно. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 66.4 сая толгой малтай ч салбар хоорондын зохицуулалт энэ салбарт үгүйлэгдэх аж.

Инфляцын өсөлтийг “түлхүүрдэх” хоёр дахь суурь шалтгаанд хатуу түлш, шатахуун орж байна.  Махны үнийн өсөлт нийтийн хоолны салбарт ч хүчтэй доргилт авчирлаа. Үүнээс болж үйлчилгээний газрууд өөрсдийн хоолны орц, найрлага дахь махны хэмжээг багасгах, үнээ өсгөхөд хүрч байна. Уншигч та нийтийн хоолны газрууд дээрх байдлаар хоолны цэсээ өөрчилж, шинэ үнэ тавьсан байгааг анзаарсан нь лавтай. Малын махны үнэ нийслэлд гаарсаар буй. Тэгвэл орон нутагт ч амьдын жингээрээ өссөн байна. Тухайлбал, Өвөрхангай аймагт гэхэд хонь 150 мянгаас буухгүй бол Төв аймагт 120-140 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэх аж.

Дотоодын аялал жуулчлал эрчимжих хэрээр орон нутагт ч малын махны үнэ өссөн бөгөөд аяллын гол бүс нутгуудад үнэтэй хэвээр байна.

Б.Баяртогтох

Засгийн газрын мэдээ

Махны үнийн өсөлт эдийн засагт ээлжит сорилт авчирлаа
Бусад мэдээ ▼

1
08-24
МХЕГ-ААС ХҮНСНИЙ ТАНК ЖУРАМЛААГҮЙ

2
08-24
Агаарын бохирдол баячуудыг ч хордуулах болов

3
08-24
Махны үнийн өсөлт эдийн засагт ээлжит сорилт авчирлаа

4
08-24
Урт удаан наслах энгийн аргыг хэлжээ

5
08-24
Халх гол дахь "Монгол дайчдын хөшөө"-г сэргээн засжээ

6
08-24
О.Баярхүү Жюү-жицүгийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

7
08-24
Найруулагч Квентин Тарантино хүүхэдтэй болно

8
08-24
Агаарын бохирдлыг бууруулахын тулд айл, өрхөө гаргуунд гаргах уу!

9
08-24
Европын хамгийн том лалын сүм Чеченьд нээгдэж байна

10
08-24
“Алтай голд” ХХК Орхоны эх цутгал долоон голын зургааг нь булж, ширгээжээ

11
08-24
МАН шийдэлд хүрсэн ч эвлэрэлд нэгдээгүй

12
08-24
Архангай аймагт дахин нэг уурхайг хаалаа

13
08-24
Гадаадын иргэн, харьяатын газрын даргын урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны төлөөлөгчид Монгол Улсад айлчиллаа

14
08-24
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрт "Бөлдөгдүүлсэн" МАН-ын бүлэг

15
08-24
Н.Баярсайхан: Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маш их ичиж байна

16
08-24
Наадам дуусаагүй байхад цас, хадлан яах вэ

17
08-23
Чернобыль: Хүн төрөлхтний учруулсан шархыг байгаль өөрөө анагаасныг илтгэх баримтууд

18
08-23
Оюутолгойн гадаад, Монгол ажилчдын тэнгэр газар шиг ялгаа

19
08-23
Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг олжээ

20
08-23
Хөвсгөл нуурын эрэг орчмын дэд бүтцийг Азийн хөгжлийн банкны тусламжаар шийдвэрлэхээр болжээ

21
08-23
Арчаатай ба арчаагүй эмэгтэй...

22
08-23
“Fox News” дэх бэлгийн хүчирхийллийн тухай шинэ киноны трейлер гарчээ

23
08-23
Их гүрнүүдийн өрнүүлэх орчин үеийн хүйтэн дайны шатрын нүүдэлд Монгол Улс бэрс болжээ

24
08-23
Далавчных нь том жижиг хүүхдийн тань хэр өндөрт нисэхийг шийднэ

25
08-23
“ХУР” системийг ашигласнаар БНСУ-ын виз мэдүүлэгчид 10 хоногийн дотор хариугаа авах болно

26
08-23
Жүжигчин Б.Батмаагийн зургаас

27
08-23
Ой найман сартай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ

28
08-23
Цэцэрлэгийн хүүхдүүдийн бэлтгэх зүйлсийн ЖАГСААЛТ

29
08-23
Гэмт хэргийн тухай мэдээллийг төлбөртэй авна

30
08-23
Камачо: Месси дэлхийн аваргад түрүүлээгүй учир түүхэн дэх хамгийн сайн тоглогч гэж тооцогдохгүй

31
08-23
Пентагон дуунаас хурдан пуужин бүтээнэ

32
08-23
Монгол Улсад цацраг идэвхт үүл нэвтэрсэн тохиолдол ажиглагдаагүй байна

33
08-23
Хятадын оргодол тэрбумтны эзэмшиж байсан “лууны толгой” хэлбэртэй цамхагийг онлайнаар заржээ

34
08-23
Ажил үүргээ гүйцэтгэж явсан алба хаагчид голд живж байсан иргэний амь насыг аварлаа

35
08-23
Булган аймгаас түүхэн дурсгалын олдвор илрүүлсэн байна

36
08-23
ОЙМСОНДОО АВЛИГАА НУУСАН Н.БАЯРСАЙХАН ГЭГЧ ИЙМ Л ӨӨДГҮЙ ХҮН БАЙЖЭЭ

37
08-23
Трамп Гринландыг худалдан авч чадах уу? Үгүй, гэхдээ...

38
08-23
Боссуудын “томилсон” нэр дэвшигчдээс сонгох үүрэг буюу хязгаарлагдсан эрх

39
08-23
ДНБ зоосны зөвхөн нэг талыг харуулдаг

40
08-23
Гишүүний “нүцгэн лайв” хардлага дагуулав

41
08-23
Д.Жигжиднямаа жилийн дотор УБТЗ-ын алтан картнаас 280 сая төгрөг “уншуулжээ”

42
08-23
Хүүхдийг хүүхэд насанд нь хүүхдээр нь байлга

43
08-23
Наадам дуусаагүй байхад цас, хадлан яах вэ

44
08-23
Ж.Эрдэнэбат Тост, тосон бумбын нуруу орчим дахь тусгай зөвшөөрлөө төрсөн дүүдээ шилжүүлсэн нь ил боллоо

45
08-23
Амралтын өдрөөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

46
08-23
Цэцэрлэгийн бүртгэл дууслаа

47
08-23
Төгрөгийн ирээдүй бүрхэг байна

48
08-23
Хэдэн жуулчин дагаж явсан тэмдэглэл

49
08-23
Түмэн үеэрээ орших нутгаа төр хамгаалах нь зөв өө

50
08-23
БХТН-ийн хөрөнгийг Д.Дашзэвэг хурандаа хэрхэн үгүй хийв

51
08-23
Улсынхаа нэр хүндийг унагасан хулхи дипломатчдаасаа салах цаг болжээ

52
08-22
Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Г.Баянбилэг шүүхийг шалтгаангүйгээр орхин Сөүл хотыг зорьсон байжээ

53
08-22
ДЭМБ: Бичил хуванцартай ус уух нь одоохондоо аюулгүй

54
08-22
Японд оршин суугаа гадаадын иргэдийг албадан нутаг буцааж байна

55
08-22
Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулна

56
08-22
Бичил уурхайчдад Зөрчлийн тухай хуулиар шийтгэл ногдуулжээ

57
08-22
“37-Р ТОЧКА” киноны хэвлэлийн бага хурал хүн бүрд нээлттэй

58
08-22
Лүн сум орчимд Туул гол үерийн аюултай түвшинг 40 см давсан байна

59
08-22
Хэрхэн өвөлжихийг хэлээд өгөөч Ерөнхий сайд аа

60
08-22
Шөнийн цагаар дээрэм хийдэг дөрвөн бүлэг этгээдийг баривчилжээ

61
08-22
Сургууль, цэцэрлэгийн "хоолыг эргэн харах цаг ирлээ"

62
08-22
Чингис хааны музей байгуулахыг хоёрдугаарт тавъя

63
08-22
Махны үнэ өссөнд экспорт буруугүй

64
08-22
Д.Сумъяабазар сайдыг огцруулахыг шаардав

65
08-22
Халимагт 15 метр өндөр Буддын хөшөө барьж байна

66
08-22
Адуу ачсан машинууд Эмээлтэд хонож байна

67
08-22
Америкийн анхны уугуул нутгийн иргэд Монголорхуу байсан гэжээ

68
08-22
Халхын гол ба СССР-ийн тоглолт

69
08-22
УИХ-ын гишүүдийг суудалтай нь үлдээх зохицуулалт "эцэг" хуулийн шинэчлэлийг нураах эрсдэлтэй

70
08-22
Идлэг шонхор хамгаалах ажлын ихэнх нь үр дүнд хүрсэнгүй

71
08-22
“Эрдэнэс-Тавантолгой” ХК тэтгэлэгт хөтөлбөрөө улсын хэмжээнд зарлалаа

72
08-22
Мажоритар тогтолцооноос салж ядаад байвал ядаж мандатаа мадаггүй хуваа

73
08-22
Хятадад анх удаа муурын зулзага клонын аргаар гарган авлаа

74
08-22
Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй, Ерөнхий сайд аа

75
08-22
Өмгөөлөгч Г.Батбаяр Төв аймгийн шүүхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд өгнө

76
08-22
Aзи тивээ тань

77
08-22
Ш.Батхүү хөрөнгөө төрд өгчихлөө, Г.Алтангийн авлагыг хэн төлөх вэ

78
08-22
У.Хүрэлсүх: …КОНЦЕССДОНО, ЖДҮ-днэ… ИЙМ ТӨР БАЙЖ БОЛОХГҮЙ

79
08-22
Төрийн тэргүүний өмнө толгой гудайлгасан саналууд

80
08-21
П.Ганхүү: Нийгэм, эдийн засгийн нөлөөлөл өндөртэй төслүүдээ эрчимжүүлж байна

81
08-21
Хуульчдад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхэд зөвшөөрөл олгоогүй учир цуглаанаа хойшлууллаа

82
08-21
Амазоны ширэнгэн ой хамгийн ихээр шатжээ

83
08-21
"Ачлал" их дэлгүүрийн арын замд хортой могой орж иржээ

84
08-21
RIO MONGOLIA улсын бодлого

85
08-21
Асуувал Монгол ялна, эс асуувал МАН ялагдана

86
08-21
Бүдүүн гэдсийг энгийн аргаар цэвэрлэх 7 арга

87
08-21
68 тарвага тээвэрлэсэн иргэнээр 21 сая төгрөг төлүүлэхээр болжээ

88
08-21
Ц.Мянганбаярын "Монгол газар" болон түүний хамаарал бүхий компаниудын тусгай зөвшөөрлийг цуцаллаа

89
08-21
Парламентын хугацааг таван жил болгох нь эдийн засагт ашигтай

90
08-21
Интеграцчлалд хамгийн эмзэг орнуудын нэг нь Монгол Улс

91
08-21
Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн материалыг хүлээх авах хугацааг сунгажээ

92
08-21
Алтны салбарт “68 хувийн татвар”, “урт нэрт”-ээс ч илүү доргилт өгнө гэв үү

93
08-21
Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ыг зорино

94
08-21
Барилга дээр ажиллаж байсан 17 настай эрэгтэй хүүхэд лифтны хонгил руу унаж, амиа алджээ

95
08-21
105 настай Андрей Вороны эрүүл, урт наслах талаар зөвлөсөн сургамж

96
08-21
Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах саналыг УИХ-д өргөн мэдүүлнэ

97
08-21
Үүрэг ба биелэлт

98
08-21
“ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ" нээлттэй мэдээллийн өдөр өнөөдөр үргэлжилж байна

99
08-21
Меган Марклийг жинсэн өмд өмсөхийг хоригложээ

100
08-21
БНСУ-ын виз мэдүүлэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах талаар ярилцлаа