BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Дэлхийн ноолуурын зах зээлд гялалзах том боломж хаалга тогшиж байна

Дэлхийн ноолуурын бараг тал хувийг хангадаг манай улсад цэнхэр гаригийн ноолуурын зах зээл дээр голлох тоглогч байх том боломж бий.


Өнөөхөндөө Азийн Монголоос бэлдсэн ноолуурын ихэнх нь урд хөрш рүү бараг түүхийгээрээ гарчихаж байна. Бүх ноолуураа ээрч, утас болгож, бүр цаашлуулж яривал цамц, пальто үйлдвэрлээд экспортолдог болчихвол ноолуурын салбар сэвхийгээд ирнэ. Товчхондоо дэлхийн ноолуурын зах зээлд гялалзах том боломж хаалга тогшиж байна. Ингэж хэлсэн нь цаанаа учиртай. АНУ-ын Конгрессын зарим гишүүний өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төсөл ноолуурын салбарт итгэл найдварын гэрэл асаасан төслүүдийн нэг болоод буй.

Ноос, ноолуур, оёдол гэх мэт хөнгөн үйлдвэрийн салбарын хийсэн оёсныг АНУ руу татваргүй экспортлох агуулгатай энэ төсөл батлагдвал Монголын эдийн засагт овоо доллар цутгана. Яг өдийд АНУ-д айлчилж яваа Ерөнхийлөгчөөс эхтэй санаачилга л даа. Салбарын холбоо нь компаниудтайгаа амьд харилцаатай, хүчтэй ажилладаг гэсэн давуу тал лав л ноос, ноолуурынхнаас анзаарагддаг. Нэг талаас төр, нөгөө талаас Монголын ноос ноолуурын холбоо ийм агуулгатай төсөл АНУ-ын сенатын анхааралд ороход идэвхтэй ажилласныг өнгөрсөнд өрнөсөн үйл явдлуудаас харчихаж болно. Хэдийгээр энэ төсөл сенатын хэлэлцүүлгээр орж, эцэслэн батлагдаагүй ч сүүлийн үед өрнөж буй үйл явдлууд эерэг хүлээлт үүсгэж байна. Бараг л батлагдчих болов уу.

Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр АНУ-ын Стратеги, олон улс судлалын төвд "Монгол, Америкийн харилцааны төлөв байдал" сэдвээр лекц уншихдаа “Монгол-Америкийн хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асар их нөөц бололцоо байна. Тухайлбал, ноолуурын салбараар жишээлье. Боловсруулсан ноос, ноолууран бүтээгдэхүүн Монгол Улсын хамгийн их нөөц боломжтой экспортын бүтээгдэхүүн. Ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь хөдөөгийн иргэдийн аж амьдралыг сайжруулах, мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх, нүүдлийн соёл иргэншлээ хамгаалж үлдэх гол суурь нь юм. Тийм учир нэмүү үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжсөнөөр малчдын, хөнгөн үйлдвэрлэлд ажилладаг эмэгтэйчүүдийн орлого нэмэгдэж, Монгол Улсын эдийн засаг төрөлжин хөгжихөд чухал хувь нэмэр оруулна.

Бидний тооцоолсноор 40-50 мянган хүний ажлын байр бэлэн болох юм. Энд тодруулан тайлбарлахад, Монголын ноос, ноолуурын үйлдвэрлэл нь малчны хотноос эхлээд эцсийн бүтээгдэхүүн болон гарах хүртэл хүн, амьтан, байгальд ээлтэй шат дамжлагыг дамждаг, энэрэнгүй үйлдвэрлэл юм. АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүдийн санаачилсан “Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийг манай улс талархан хүлээн авч байгаа бөгөөд Америкийн ард иргэд, Конгрессын гишүүд дэмжинэ гэдэгт миний бие итгэлтэй байна” хэмээн онцолж харагдсан. Төрийн тэргүүний зүгээс анхаарч байгаагийн маш тод илрэл. Хоёр улсын Ерөнхийлөгч нар товлосон цагаа сунгаж уулзсан гэх мэт айлчлалтай холбоотой мэдээллүүдээс үүргээ гүйцэтгэсэн, үр дүнтэй айлчлал болж байна гээд дүгнэчихэж болохоор байна.

Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төсөлд сенат толгой дохих хэд хэдэн шалтгаан бий. Эхний том шалтгаан бол Монголын ноолууран бүтээгдэхүүний дэлхийн зах зээлд танигдсан орон зай. Манай ноолуурын үйлдвэрийнхэн Европ, Америкт бүтээгдэхүүнийхээ чанараар нэгэнт хүлээн зөвшөөрөгдчихсөн. Монгол ноолуур гэсэн брэндийг бүтээчихсэн гэчихэд хэтрүүлсэн дүгнэлт болохгүй. Саяхан Европын нэг том бизнесмэн манай улсын үндэсний компанийн захирлыг сураглаж очоод уулзаж л дээ. Өнөөх нь ноолуурын салбарын том компанийн захирал л даа. Европын бизнесмэнд өнөө компанийн үйлдвэрлэсэн ноолууран пальто жигтэйхэн таалагдсан гэнэ. Ийм шалтгаанаар Монголыг зорьж ирээд хэд хэдэн пальто аваад буцжээ. Хэрийн брэндийг таашаадаггүй дэлхийн том бизнесмэний таашаалд монгол компанийн үйлдвэрлэсэн ноолууран пальто таалагдана гэдэг мэдээж тохиолдлын хэрэг биш. Дэлхийн брэнд чансаанд хүрсний л илрэл.

Монголын ноолууранд Америкийн зах зээл үүдээ нээх дараагийн шалтгаан нь худалдааны дайн. Дэлхийн худалдааны дайн энэ янзаараа өрнөж, илүү даамжирвал Америк Хятадаас биш манайхаас ноолууран бүтээгдэхүүн авахыг илүүд үзнэ. АНУ, Хятадын дунд өрнөсөн худалдааны дайны ирээдүйг шинжээчид янз бүрээр харж байна. Нэг хэсэг нь ингэсгээд намжина гэж байгаа бол нөгөө зарим нь удаан хугацаанд үргэлжилнэ, технологийн хүйтэн дайн гэсэн онош руу ойртлоо гэцгээж буй. Шинжээчдийн таамгийг анзаарахад худалдааны дайн сунжирч магадгүй таамаг зураг давамгайлаад эхэлчихлээ.

Монгол ноолуурын өөр нэг давуу тал гэвэл төрийн тэргүүний хэлсэнчлэн малчны хотноос эцсийн бүтээгдэхүүн хүртэл байгальд ээлтэй шат дамжлагатай гэсэн онцлог нь. Дэлхий даяараа ногоон эдийн засаг, зөв үйлдвэрлэл ярьж эхэлсэн энэ үед цохож хэлэхээс аргагүй олзуурхал. Бас манайх эрс тэс уур амьсгалтай орон учраас монгол ямааны ноолуур хүйтэнд дулаан хадгалдаг, дулаанд чийгтүүлдэггүй гэх мэт онцгой чанартай. Үүнийг нь дэлхий мөн л хүлээн зөвшөөрчихсөн.

Эцэст нь нэг зүйлийг онцлохгүй орхиж болохгүй. АНУ гэдэг аварга зах зээл Монголын ноолуурт үүдээ нээлээ гэж бодъё. Тэр үед яг өнөөгийнхөөрөө байвал ноолуураа Америк руу экспортлоод хүссэн төсөөлсөн их мөнгөө олж чадахгүй. Яг өнөөгийнхөөрөө гэхээр гайхаж мэднэ. Дэлхийд брэнд болсон ноолуур энэ тэр гэж биччихээд яагаад ингэж хэлэв гэсэн эргэлзээ олон хүнд төрж магадгүй. Ноолуурын салбарт хандаж буй төрийн хандлагыг хэлээд байна л даа. Ноолуурын салбарынхан “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй зээл авч байгаа. Гэхдээ үйлдвэрлэлээ сэвхийлгэх хэмжээний бага хүүтэй зээл биш. Арилжааны банкуудын хүүнээс арай бага ч, дарамт болохоор хэмжээний өндөр хүүтэй зээл энэ салбарынханд очдог. Компаниуд эргэлтийн хөрөнгийн зээлээр хомс байдаг нь ийм учиртай. Эргэлтийн хөрөнгө багатай учраас малчдын бэлтгэдэг ноолуурын ихэнхийг урд хөршийн бизнес эрхлэгчид худалдаж авч, угаагаад аваад гарчихдаг юм.

Ноолуурынханд бас нэг зовлон бий. Технологио сайжруулъя гээд тоног төхөөрөмж оруулаад ирэхээр гаалийн татварт хамгийг нь авчихдаг. Уг нь доллар оруулж ирдэг том салбарынхаа технологио сайжруулъя, үйлдвэрлэлээ тэлье гэсэн компаниудыг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөр дэмжчихэд болохгүй юмгүй. Энэ мэт ноолуурын салбарынханд хамаатай суурь асуудлуудыг шийдэж байж ноолуураа АНУ руу экспортолж ашиг олно. Бүр тодруулж хэлбэл АНУ-ын сенат “Монголын ноолууран бүтээгдэхүүний татваргүйгээр импортолъё” гэж толгой дохивол манай ноолуурынхан төрийн бүрэн дэмжлэгтэй байж л их доллар олно.

Ц.Баасансүрэн

Эх сурвалж: Өдрийн сонин

Дэлхийн ноолуурын зах зээлд гялалзах том боломж хаалга тогшиж байна
Бусад мэдээ ▼

1
08-24
МХЕГ-ААС ХҮНСНИЙ ТАНК ЖУРАМЛААГҮЙ

2
08-24
Агаарын бохирдол баячуудыг ч хордуулах болов

3
08-24
Махны үнийн өсөлт эдийн засагт ээлжит сорилт авчирлаа

4
08-24
Урт удаан наслах энгийн аргыг хэлжээ

5
08-24
Халх гол дахь "Монгол дайчдын хөшөө"-г сэргээн засжээ

6
08-24
О.Баярхүү Жюү-жицүгийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

7
08-24
Найруулагч Квентин Тарантино хүүхэдтэй болно

8
08-24
Агаарын бохирдлыг бууруулахын тулд айл, өрхөө гаргуунд гаргах уу!

9
08-24
Европын хамгийн том лалын сүм Чеченьд нээгдэж байна

10
08-24
“Алтай голд” ХХК Орхоны эх цутгал долоон голын зургааг нь булж, ширгээжээ

11
08-24
МАН шийдэлд хүрсэн ч эвлэрэлд нэгдээгүй

12
08-24
Архангай аймагт дахин нэг уурхайг хаалаа

13
08-24
Гадаадын иргэн, харьяатын газрын даргын урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны төлөөлөгчид Монгол Улсад айлчиллаа

14
08-24
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрт "Бөлдөгдүүлсэн" МАН-ын бүлэг

15
08-24
Н.Баярсайхан: Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маш их ичиж байна

16
08-24
Наадам дуусаагүй байхад цас, хадлан яах вэ

17
08-23
Чернобыль: Хүн төрөлхтний учруулсан шархыг байгаль өөрөө анагаасныг илтгэх баримтууд

18
08-23
Оюутолгойн гадаад, Монгол ажилчдын тэнгэр газар шиг ялгаа

19
08-23
Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг олжээ

20
08-23
Хөвсгөл нуурын эрэг орчмын дэд бүтцийг Азийн хөгжлийн банкны тусламжаар шийдвэрлэхээр болжээ

21
08-23
Арчаатай ба арчаагүй эмэгтэй...

22
08-23
“Fox News” дэх бэлгийн хүчирхийллийн тухай шинэ киноны трейлер гарчээ

23
08-23
Их гүрнүүдийн өрнүүлэх орчин үеийн хүйтэн дайны шатрын нүүдэлд Монгол Улс бэрс болжээ

24
08-23
Далавчных нь том жижиг хүүхдийн тань хэр өндөрт нисэхийг шийднэ

25
08-23
“ХУР” системийг ашигласнаар БНСУ-ын виз мэдүүлэгчид 10 хоногийн дотор хариугаа авах болно

26
08-23
Жүжигчин Б.Батмаагийн зургаас

27
08-23
Ой найман сартай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ

28
08-23
Цэцэрлэгийн хүүхдүүдийн бэлтгэх зүйлсийн ЖАГСААЛТ

29
08-23
Гэмт хэргийн тухай мэдээллийг төлбөртэй авна

30
08-23
Камачо: Месси дэлхийн аваргад түрүүлээгүй учир түүхэн дэх хамгийн сайн тоглогч гэж тооцогдохгүй

31
08-23
Пентагон дуунаас хурдан пуужин бүтээнэ

32
08-23
Монгол Улсад цацраг идэвхт үүл нэвтэрсэн тохиолдол ажиглагдаагүй байна

33
08-23
Хятадын оргодол тэрбумтны эзэмшиж байсан “лууны толгой” хэлбэртэй цамхагийг онлайнаар заржээ

34
08-23
Ажил үүргээ гүйцэтгэж явсан алба хаагчид голд живж байсан иргэний амь насыг аварлаа

35
08-23
Булган аймгаас түүхэн дурсгалын олдвор илрүүлсэн байна

36
08-23
ОЙМСОНДОО АВЛИГАА НУУСАН Н.БАЯРСАЙХАН ГЭГЧ ИЙМ Л ӨӨДГҮЙ ХҮН БАЙЖЭЭ

37
08-23
Трамп Гринландыг худалдан авч чадах уу? Үгүй, гэхдээ...

38
08-23
Боссуудын “томилсон” нэр дэвшигчдээс сонгох үүрэг буюу хязгаарлагдсан эрх

39
08-23
ДНБ зоосны зөвхөн нэг талыг харуулдаг

40
08-23
Гишүүний “нүцгэн лайв” хардлага дагуулав

41
08-23
Д.Жигжиднямаа жилийн дотор УБТЗ-ын алтан картнаас 280 сая төгрөг “уншуулжээ”

42
08-23
Хүүхдийг хүүхэд насанд нь хүүхдээр нь байлга

43
08-23
Наадам дуусаагүй байхад цас, хадлан яах вэ

44
08-23
Ж.Эрдэнэбат Тост, тосон бумбын нуруу орчим дахь тусгай зөвшөөрлөө төрсөн дүүдээ шилжүүлсэн нь ил боллоо

45
08-23
Амралтын өдрөөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

46
08-23
Цэцэрлэгийн бүртгэл дууслаа

47
08-23
Төгрөгийн ирээдүй бүрхэг байна

48
08-23
Хэдэн жуулчин дагаж явсан тэмдэглэл

49
08-23
Түмэн үеэрээ орших нутгаа төр хамгаалах нь зөв өө

50
08-23
БХТН-ийн хөрөнгийг Д.Дашзэвэг хурандаа хэрхэн үгүй хийв

51
08-23
Улсынхаа нэр хүндийг унагасан хулхи дипломатчдаасаа салах цаг болжээ

52
08-22
Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Г.Баянбилэг шүүхийг шалтгаангүйгээр орхин Сөүл хотыг зорьсон байжээ

53
08-22
ДЭМБ: Бичил хуванцартай ус уух нь одоохондоо аюулгүй

54
08-22
Японд оршин суугаа гадаадын иргэдийг албадан нутаг буцааж байна

55
08-22
Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулна

56
08-22
Бичил уурхайчдад Зөрчлийн тухай хуулиар шийтгэл ногдуулжээ

57
08-22
“37-Р ТОЧКА” киноны хэвлэлийн бага хурал хүн бүрд нээлттэй

58
08-22
Лүн сум орчимд Туул гол үерийн аюултай түвшинг 40 см давсан байна

59
08-22
Хэрхэн өвөлжихийг хэлээд өгөөч Ерөнхий сайд аа

60
08-22
Шөнийн цагаар дээрэм хийдэг дөрвөн бүлэг этгээдийг баривчилжээ

61
08-22
Сургууль, цэцэрлэгийн "хоолыг эргэн харах цаг ирлээ"

62
08-22
Чингис хааны музей байгуулахыг хоёрдугаарт тавъя

63
08-22
Махны үнэ өссөнд экспорт буруугүй

64
08-22
Д.Сумъяабазар сайдыг огцруулахыг шаардав

65
08-22
Халимагт 15 метр өндөр Буддын хөшөө барьж байна

66
08-22
Адуу ачсан машинууд Эмээлтэд хонож байна

67
08-22
Америкийн анхны уугуул нутгийн иргэд Монголорхуу байсан гэжээ

68
08-22
Халхын гол ба СССР-ийн тоглолт

69
08-22
УИХ-ын гишүүдийг суудалтай нь үлдээх зохицуулалт "эцэг" хуулийн шинэчлэлийг нураах эрсдэлтэй

70
08-22
Идлэг шонхор хамгаалах ажлын ихэнх нь үр дүнд хүрсэнгүй

71
08-22
“Эрдэнэс-Тавантолгой” ХК тэтгэлэгт хөтөлбөрөө улсын хэмжээнд зарлалаа

72
08-22
Мажоритар тогтолцооноос салж ядаад байвал ядаж мандатаа мадаггүй хуваа

73
08-22
Хятадад анх удаа муурын зулзага клонын аргаар гарган авлаа

74
08-22
Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй, Ерөнхий сайд аа

75
08-22
Өмгөөлөгч Г.Батбаяр Төв аймгийн шүүхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд өгнө

76
08-22
Aзи тивээ тань

77
08-22
Ш.Батхүү хөрөнгөө төрд өгчихлөө, Г.Алтангийн авлагыг хэн төлөх вэ

78
08-22
У.Хүрэлсүх: …КОНЦЕССДОНО, ЖДҮ-днэ… ИЙМ ТӨР БАЙЖ БОЛОХГҮЙ

79
08-22
Төрийн тэргүүний өмнө толгой гудайлгасан саналууд

80
08-21
П.Ганхүү: Нийгэм, эдийн засгийн нөлөөлөл өндөртэй төслүүдээ эрчимжүүлж байна

81
08-21
Хуульчдад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхэд зөвшөөрөл олгоогүй учир цуглаанаа хойшлууллаа

82
08-21
Амазоны ширэнгэн ой хамгийн ихээр шатжээ

83
08-21
"Ачлал" их дэлгүүрийн арын замд хортой могой орж иржээ

84
08-21
RIO MONGOLIA улсын бодлого

85
08-21
Асуувал Монгол ялна, эс асуувал МАН ялагдана

86
08-21
Бүдүүн гэдсийг энгийн аргаар цэвэрлэх 7 арга

87
08-21
68 тарвага тээвэрлэсэн иргэнээр 21 сая төгрөг төлүүлэхээр болжээ

88
08-21
Ц.Мянганбаярын "Монгол газар" болон түүний хамаарал бүхий компаниудын тусгай зөвшөөрлийг цуцаллаа

89
08-21
Парламентын хугацааг таван жил болгох нь эдийн засагт ашигтай

90
08-21
Интеграцчлалд хамгийн эмзэг орнуудын нэг нь Монгол Улс

91
08-21
Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн материалыг хүлээх авах хугацааг сунгажээ

92
08-21
Алтны салбарт “68 хувийн татвар”, “урт нэрт”-ээс ч илүү доргилт өгнө гэв үү

93
08-21
Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ыг зорино

94
08-21
Барилга дээр ажиллаж байсан 17 настай эрэгтэй хүүхэд лифтны хонгил руу унаж, амиа алджээ

95
08-21
105 настай Андрей Вороны эрүүл, урт наслах талаар зөвлөсөн сургамж

96
08-21
Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах саналыг УИХ-д өргөн мэдүүлнэ

97
08-21
Үүрэг ба биелэлт

98
08-21
“ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ" нээлттэй мэдээллийн өдөр өнөөдөр үргэлжилж байна

99
08-21
Меган Марклийг жинсэн өмд өмсөхийг хоригложээ

100
08-21
БНСУ-ын виз мэдүүлэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах талаар ярилцлаа