BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Бушуу туулай борвиндоо баастай: У.Хүрэлсүх

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өчигдөр “шөнө дөлөөр” хэвлэлийн бага хурал зарлаж, Тост, Тосон 


бумбад олборлолт явуулж буй “Сауд гоби коэл транс” ХХК-ийн тусгай төвшөөрлийг цуцалснаа мэдэгдлээ. Энэ үүргийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн өдөр УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, АМГТХЭГ-ын дарга нарт өгсөн юм. Шалтаг, эсвэл шалтгаан нь өнгөрсөн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олон нийтийн сүлжээгээр тарсан “5 саяын” бичлэг болов. Тодруулбал, Тост Тосон бумбын ордыг хамгаалахаар Өмнөговь аймгийн Гурван тэс сумын иргэдээс Төрийн ордонд зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр тус сумын иргэн н.Нямдаваа “Манай сумын дарга нар энэ хөдөлгөөнөө зогсоовол 3-5 сая төгрөг өгнө гэж байна. Бидний амыг барих гэж байна. Арай ч дээ” хэмээн бахиран уйлж, телевизийн камерт бичигдсэн билээ. Харин Ерөнхий сайд өчигдөр харьяа яам, агентлаг, хууль, хүчний байгууллагынхантай уулзах үеэрээ “Сумын удирдлагууд хэлэлцүүлэгт оролцсон 40 гаруй хүнд авилга амалсан” хэмээн баталгаажуулав. Мөн үүнд оролцсон сумын удирдлагууд дээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгахыг тагнуул, цагдаагийнханд үүрэг болгосон. За энэ ч яахав. Хуультай юм хуулиараа явна биз.

Харин Ерөнхий сайдаас чиглэл авангуутай гарч гүйгээд ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан дарга нарын үйл хөдөлгөөн бүр ч сонирхолтой. АМГТХЭГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгийн үйлдсэн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэрт,

“Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны  8 дугаар сарын 12-ны өдрийн 01/5540 тоот албан бичгээр ирүүлсэн 2019/01 тоот дүгнэлт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны 01/2291 тоот албан бичгийг үндэслэн...” гээд цааш нь “Сауд гоби коэл транс ХХК-ийн MV-017038, MV-019036 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байхдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д заасан зөрчил гаргасан болох нь Байгаль орчин аялал уулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019/01 тоот дүгнэлтээр тогтоогдсон тул тусгай зөвшөөрлийг цуцалсугай” гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, АМГТХЭГ-ын Кадастрын хэлтсийн дарга ААН-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг бус, одоо албан тушаал хашиж байгаа улс төрийн албан тушаалтнуудын шахалтаар шийдвэр гаргажээ гэсэн үг. Харин тэдний шийдвэр юунд үндэслэсэн бэ гэж үү?

Мэдээж Ерөнхий сайдын өгсөн аман даалгаварт. Ядаж Засгийн газрын хуралдааны тэмдэглэл юм уу тогтоол ч (Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд гаргаж болох шийдвэр) байхгүй. Тиймээс өөрсдөө ажлын хэсэг томилоод, хагас өдрийн дотор “Сауд гоби коэл транс ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн тодорхой зүйл заалтыг зөрчсөн” гээд дүгнэлт гаргачихсан. Ингээд "бушуу туулай борвиндоо баастай" гэдэг боллоо.

БОАЖ-ын сайдын хэрэглэсэн Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д тухайлбал, “Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцална” гэсэн байна. Харин нутгийн иргэдийн ярьж байгаа зүйл бол өөр. Тэдний хэлж буйгаар орон нутгийн засаг захиргаа нь “Сауд гоби”-г эсэргүүцэх нь байтугай илт тэдний талд үйлчлээд, авилга аваад, иргэдийнхээ үгийг сонсохгүй байгаа юм байна. Дээр нь тусгай зөвшөөрлийг олгохдоо иргэдийнхээ үгийг сонсоогүй, саналыг нь аваагүй юм байна. Түүнээс биш “нөхөн сэргээлт хийгээгүй буюу хуульд заасан үүргээ биелүүлээгүй” тухай яриагүй л дээ. Энэ чинь хоёр өөр зүйл. Хоёр өөр зүйлийг өөр нэг зүйл л нэгтгэж байх шиг...

Дашрамд хэлэхэд үүгээр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, эсвэл "Сауд гоби коэл транс"-ыг хамгаалах, эсвэл онгон дагшин байгаль, эх нутгийнхаа эко системийн төлөө (Ерөнхий сайдын хэлсэнчлэн) иргэдийн тэмцлийг шүүмжлэх гэсэнгүй. Харин Монголын төрөөс гарч байгаа шийдвэр бүхэн хуульд нийцэж, захирагдаж байх ёстой юм шүү. Нэг хэсэг нь хуулийн дор, нэг хэсэг нь хуулийн дээр амьдарч болохгүй. Хуулийн дээгүүр алхах эрхийг хэнд ч өгөөгүй шүү л гэсэн санаа. Хуулиас давбал шүүхийн өмнө очино, шүүхийн өмнө очвол хариуцлагын тухай яригдана.

Хоёрдугаарт Монгол Улсын Ерөнхий сайд “Энэ газар нутгийн бүрэн бүтэн байдал, эко системийн өмнө ямар ч хууль бөхийх ёстой” гэдэг угаасаа ухвар мөчид зүйл. Хуулийн өмнө хүн бөхийнө үү гэхээс хууль хүний өмнө бөхийж болдоггүй. Хууль нь хэрвээ хүнийхээ эсрэг байна аа гэвэл хуулийг зөрчих биш засаад яв. Түүнээс биш хуулиас гадуур шударга ёс, хуулиас дээгүүр хариуцлагын тухай асуудал энэ улсад байхгүй. Байх ч ёсгүй, Ерөнхий сайд аа!

Б.Сэмүүн

Эх сурвалж: inews.mn

Бушуу туулай борвиндоо баастай: У.Хүрэлсүх
Бусад мэдээ ▼

1
01-18
“Анна"-г бүтээх АЖ Н.Сувдын "өөрчлөлт"

2
01-18
Өөрөөсөө илүү “Орос баавгай” гаргаж ирэх сонирхол Путинд байхгүй

3
01-18
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно

4
01-18
Шинжлэх ухаан: Бидэнд бүхий л амьдралын зүй тогтолыг ойлгоход тусалдаг

5
01-18
С-500-гийн тухай Хятадын хэвлэлд

6
01-18
Төрийг тэнэгүүдээс цэвэрлэх үү

7
01-18
Мөнгө хүүлэгчдэд хариуцлага тооцъё

8
01-17
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталлаа

9
01-17
6 аймгийн 23 сум цагаан зудтай байна

10
01-17
С.Хишигжаргал: БНСУ-д бусдын өгзөгний зургийг нууцаар дарахад л 5-10 сая воноор торгуулж, тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалттай

11
01-17
Хятадын хүн 1.4 тэрбум давжээ

12
01-17
Х.Оргил-Эрдэнийг удахгүй шүүхэд шилжүүлнэ

13
01-17
Эрдсийн эдийн засгийн тойм

14
01-17
Залилах гэмт хэргийг олон аргаар үйлдэж байна

15
01-17
Төлбөрийн картын хэрэглээ ба залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье!!!

16
01-17
Хар тамхины хэргээр хятад иргэдийг цагдан хорьжээ

17
01-17
Дуунаас хурдан тийрэлтэт нисэх онгоц 2024 онд нисэж эхэлнэ

18
01-17
Мэдээлэлгүйгээр далимдуулсан луйвар

19
01-17
Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэхийг Малайзын парламентаас хүслээ

20
01-17
Матад, Халхгол сумд Петрочайна дачин тамсагаас 1 тэрбум 735 сая орчим төгргийн хөрөнгө оруулалт ав

21
01-17
Жэймс Бонд эрэгтэй хэвээр үлдэнэ

22
01-17
Үнэт металл, чулууны арилжаа, үл хөдлөх эд хөрөнгө зуучлал эрхэлдэг 6,000 гаруй нэгжид СЗХ хяналт тавина

23
01-17
Төрийг тэнэгүүдээс цэвэрлэх үү

24
01-17
Сураггүй болсон 3 настай охиныг нохойтой нь хамт эсэн мэнд олжээ

25
01-17
Газраа чөлөөлсөн 29 өрхийн хохирлыг хууль журмын хүрээнд яаралтай барагдуулах үүрэг өглөө

26
01-17
18,400 өрх толгойлсон аавууд байна

27
01-17
Зам, тээврийн хөгжлийн яам тойрсон аллага, авлигын хэргүүд

28
01-17
Герман улс хүрэн нүүрснээс татгалзах төлөвлөгөөгөө зарлалаа

29
01-17
TRQ 2020 онд "Оюу толгой"-н гүний уурхайн төсөлд $1.2-1.3 тэрбумыг зарцуулна

30
01-17
Хойд хөршид юу болоод байна вэ?

31
01-17
Г.Уянга УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшинэ

32
01-17
ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд ХОМ-ийн хяналт шалгалтаас гадуур байна

33
01-17
​Дмитрий Медведев долоон жил Ерөнхий сайдаар ажиллахдаа Оросын нийгэм, эдийн засгийг ингэж өөрчилжээ

34
01-17
Хар тамхи зөөвөрлөсөн консул Б.Баттүшигийн гар утасны мэдээллийг сэргээж байна

35
01-17
Эхнэрийг нь алсан эмэгтэйтэй гэрлэсэн Африкийн Лесото улсын ерөнхий сайд огцорлоо

36
01-17
Сонгогчдоосоо зугтаж, тойргоо солигсод

37
01-17
Тэтгэврийн зээлээр Салхитын ордоо ломбардчихлаа, дараагийн зээлд аль ордоо ломбардах вэ хэдүүлээ

38
01-16
Тойргоо булаацалдсан гишүүн Н.Оюундарь, Д.Өнөрболор нарын хэрүүл нэг юм дуулгана шүү!

39
01-16
“Чингис” архины хоосон шил ба эх орон

40
01-16
Монгол Чонон дүрст Нохой

41
01-16
Бразилын кофены экспорт өсжээ

42
01-16
У.Хүрэлсүхийн “хандив авахгүй” гэснийх нь цаана бохир мөнгө урсаж байж болзошгүй

43
01-16
Тегераны дэглэмд хэдхэн сарын нас үлдээд байгааг Ираны дүрвэгч ханхүү хэлжээ

44
01-16
М.Оюунчимэг: Ус бохирдуулсны төлбөр жил ирэх тусам буурч байна

45
01-16
Харилцан ашигтай, хамтдаа хөгжих хэлэлцээр нь дэлхий нийтэд итгэл төрүүлнэ

46
01-16
Орос улсын засгийн газар огцорсон шалтгаан

47
01-16
Бүх зээлийг тэглэгч, бүх зовлонг гэтэлгэгч, амилсан бурхдын авшиг дүр... Аая, сүртэй юу

48
01-16
Сэтгэл амар амьдаръя...

49
01-16
С.Зоригийн хэргээр “занималдсаны” учир тайлагдав

50
01-16
Долоо хоногийн бороо (өгүүллэг)

51
01-16
"Петро дачин тамсаг" болон Халхгол, Матад сумдын хоорондох хэлэлцээр төрийн ордонд явагдаж байна

52
01-16
Лионель Месси: "Роналдутай хийсэн өрсөлдөөн онцгой байсан бөгөөд үүрд үлдэх болно"

53
01-16
Д.Дорлигжавыг дүүгийнх нь хамтаар цагдан хорьжээ

54
01-16
Сар шинийн баяраар Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амарна

55
01-16
Гурвын нэг мэтээр нэгдүгээр хүн шиг засаглах Путиний гэнэтийн шийдвэр

56
01-16
Авлигачдын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг гэмт хэрэг гэж хэлж болно

57
01-16
Элчин сайд Р.Болд Туркийн ШУА-ийн Ерөнхийлөгчтэй уулзав

58
01-16
Угшил

59
01-16
Монголчууд IQ-гийн түвшнээрээ дэлхийд есдүгээрт бичигдэж байна

60
01-16
Стив Морел: Mонгол соёл тал нутаг шигээ уудам учраас бүгдийг нь бага багаар сурах хэрэгтэй

61
01-16
Хууль бусаар мод бэлтгэх, ан амьтан агнах, гол, нууруудад загас агнахыг хориглоно

62
01-16
Мандаж явсан хэд минь “маргааш” ачигдах гээд сандарч явна

63
01-16
Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдаан энэ сарын 26-нд болно

64
01-16
“Монголд ирснээр өөрийгөө нээсэн”

65
01-16
Мадуро 4.5 сая торх нефтийг криптовалютаар худалдах зарлиг гаргажээ

66
01-16
Нийслэлийн прокурорын газраас мэдэгдэл гаргажээ

67
01-16
ОХУ-дэлхийн хоёр дахь хүчирхэг улс

68
01-16
ОХУ-ын Засгийн газар огцорлоо

69
01-16
Бүгдийг булаан аваад өчүүхнийг эргүүлэн өгөх

70
01-16
Хэн Монголын Цагдаагаас Германы шүүх рүү яриад байна вэ

71
01-16
Владимир Путин ОХУ-ын шинэ ерөнхий сайдын нэрийг дэвшүүллээ

72
01-16
Малын хулгайч түмэн олны үр сад малтай айлын өнчин ишигнээс дорд үзэгдлээ

73
01-16
Хөөн хэлэлцэх хугацааг буцаах тоолуур шүүхийг шахалтад оруулах уу

74
01-15
Зөнөг өвгөн

75
01-15
Их аварга Хакүхо өнжиж, Какүрюү 2 унаатай барилдаанаа үргэлжлүүлнэ

76
01-15
ОУСИ: Монгол Улсын Засгийн газрын өр Хятадаас шууд хамааралтайгаар огцом өсөж буйг анхааруулжээ

77
01-15
Австралийн арми имжид агаараас тэжээл цацлаа

78
01-15
Залуу насны омгоор нүцгэлж явсан Р.Анхнямын "өөрчлөлт"

79
01-15
Увайгүй Ч.Улаан сайд ОГЦОР

80
01-15
Тэмээний бөхнөөс хорт хавдрыг эмчлэх эм, бэлдмэл гаргаж эхэлжээ

81
01-15
Индонез улс шинэ нийслэл байгуулахдаа Арабын ханхүү, Японы тэрбумтан, Британийн ерөнхий сайд аснаар зөвлүүлнэ

82
01-15
СОНГУУЛЬ 2020: "Фэйсбүүк" компани Монголд түр хугацааны нэгж нээнэ

83
01-15
Австралийн эрх баригчид зэрлэг байгалийг сэргээхэд зориулж 35 сая орчим ам.долларыг олгоно

84
01-15
Эрдэмтэд Лаос улсын өмнөд хэсэгт аварга хэмжээтэй солир унасан болохыг тогтоожээ

85
01-15
Украины нисэх онгоцыг хоёр удаа пуужингаар харвасныг шинэ ДҮРС БИЧЛЭГ харуулжээ

86
01-15
“Туг тойрсон дэмжлэгийн синдром” буюу АНУ-ын сонгууль дахь Ираны үйл явдлын нөлөө

87
01-15
Хятадын төрийн өмчит компани Засгийн газрыг шүүхэд өгчээ

88
01-15
УИХ-д нэр дэвшигч тодруулах МАН-ын зорилттой Б.Ундармаагийн хүсэл мөргөлдөв

89
01-15
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд онцгой анхааран ажиллаж байна гэлээ

90
01-15
Сонгуулийн үеийн домог урианууд: Бид бусад намаас ч илүүг амлаж болно

91
01-15
13 настай хүү 60 удаагийн хулгай үйлдэлджээ

92
01-15
5G сүлжээг бүтээхэд “Huawei” компанийг оролцуулахгүй байхыг уриалжээ

93
01-15
М.Намсрай: Цагаан сар энэ сарын 25-нд болно

94
01-15
Ногоон тивийг нөмөрсөн гамшиг – дэлхийн дулаарлын уршиг

95
01-15
Түлш цацагдсаны улмаас олон хүн бэртжээ

96
01-15
Гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтран ажиллахыг “Apple” компанид уриалжээ

97
01-15
С.Эрдэнэ хүргэн Г.Энхболдтой нийлж Баянгол дүүргийг хувьчилж, төсвийн мөнгөөр туйлж байна!!!

98
01-15
“Саарал жагсаалт”-аас гарахад тусална гэдгээ дахин мэдэгдэв

99
01-15
​Хятад 2020 оны цагаан сарын үдэшлэгт шинэ технологийг ашиглана

100
01-15
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгаж, нэр төрийг сэргээх ажилд ТЕГ-ын гүйцэтгэсэн үүрэг