BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

У.Хүрэлсүхийн Засгийн газар сайн ажиллаж байгаа мэт харагдавч үр дүн төдийлөн сайнгүй байна

Монгол улс коммунист системээс салж ардчилсан нийгэмд шилжээд 26 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд Монгол улс танигдахгүй болтлоо өөрчлөгдөн нийгмийн цоо шинэ системийг бүрэлдүүлэн бий болгосон. Харамсалтай нь манай улс төвлөрсөн төлөвлөгөөт социалист эдийн засгаас ардчилсан чөлөөт зах зээлийн системд шилжих шилжилтийг бусад улс орнуудаас дэндүү удаан хийж байна. Ямар учраас энэхүү шилжилт манай улсад ийнхүү удаан явагдаж байгааг тайлбарлахийг хичээе.


Үнэндээ үл үзэгдэх коммунизм манай нийгэмд амь бөхтэй өнөөг хүртэл баттай оршин тогтносоор байна. Энэ үзэгдэл хэзээ дуусах нь тодорхойгүй бөгөөд үүнийг хэн ч тааж хэлж мэдэхгүй. Сэтгэхүйн тураал генетикийн тураал бидний ба бидний өмнөх, дараагийн гурван үед бат суугаад түүндээ идэгдчихсэнийг”үл үзэгдэх коммунизм” хэмээн нэрлэж байна. Энэ гурван үе тэр чигээрээ айдас, үл үзэгдэх юмнаас айх бөгөөд энэхүү айдас яван явсаар бусдыг хорлодог донд хөтлөн нэг нэгнээ татан унагааж эхэлдэг. Үүнийг тамын тогооны үлгэр гэж нэрлэж болох юм. Өнгөрсөн хугацаанд манай нийгэм 26 жилийн турш савлалаа.

Өөрөөр хэлбэл нийгмээ савлуур гэж үзвэл тэр савлуур маань хэмжээнээсээ ямагт хэтэрч, дундаж нэг цэг дээрх огтхон ч ирсэнгүй. Тийм болоод л манай улсын хөгжил дэндүү удаан байгаа хэрэг. Коммунизм нь манайхтай нэгэн цаг үед нурсан дорнод Европын орнууд аль хэдийнэ ардчилал чөлөөт зах зээлийн системд бүхэн шилжиж орсон. Нэг үгээр хэлбэл тэд оюун санааныхаа эрх чөлөөнд нэгэнт хүрсэн. Түүнийгээ тэд ардчилал хэмээн нэрлэдэг. Тэгвэл монголчууд бид эдийн засгийн, хэрэгцээнийхээ эрх чөлөөнд хүрсэн шилжилтийг 26 жил хийгээд оюун санааныхаа эрх чөлөөнд яг ч хүрчихээгүй байна. Үүний шалтгааныг олон янзаар тайлбарлаж болно.

Хүн ардаа үр бүтээлтэй, тууштай ажлуулдаг төгс механизмыг бүрдүүлж чадаагүй явж ирснээс болж манай үе үеийн Засгийн газруудын үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн гол заалтууд цаасан дээрээ үлдэж, ажилгүйдэл, ядуурал нь хэвэндээ явсаар өнөөг хүрсэн нь нууц биш юм. Манай зарим эрдэмтэд, эдийн засагчид Монгол улсыг “халамжийн улс” хэмээн өхөөрдөн нэрлэдэг.

Ард түмнээ ажилтай орлоготой байлгалгүй харин ч бүр үүний эсрэгээр нийгмийн халамжийн элдэв мөнгө тарааж, залхуучуудын эгнээг өргөтгөх, монголчуудыг бэлэнчлэх социалист сэтгэлгээнд эргүүлэн оруулах бодлого явуулж ирсэн нь манай улсын өмнөх Засгийн газруудын алдаатай бодлогын нэг бөгөөд энэ нь улс орны хөгжил дэвшилд цаг үргэлж саад тушаа болж ирсэн юм.

Монгол улсын өнгөрсөн 70 жилийн түүхийг авч үзвэл дан ганц ЗХУ-аас хамааралтай явж ирсэнийг бид бүхэн сайн мэднэ. Харин өнөөдөр Монгол улс өнөөх Орос ах нараасаа хамааралтай бус урд хөрш Хятад  хэмээх аварга том гүрнээс хамааралтай улс болон хувирсан. Өнөөдөр Монголд өөрийн аж амьдарлаа урд хөршгүйгээр, Эрээн хотгүйгээр төсөөлж чадахгүй болсон хүмүүс хэтэрхий олон болсон гэвэл лав хэтрүүлэг болохгүй байх.

Захаар амьдарлаа залгуулдаг тэдгээр хүмүүс урд хөршөөс элдэв янзын бараа таваар оруулж ирэн улс орон нь улам бүр Хятадын хараат болсоор байгааг өнөөгийн улс төрчид ерөөсөө ойлгохгүй байна. Эрх баригч намууд сонгуулиар гарч ирэхдээ “мөрийн хөтөлбөр” гэдэг үлгэрийн далай шиг элдэв марзан төсөл хөтөлбөрүүдийг дэвшүүлэн зарладаг ч тэдгээр нь хэзээ ч бодит амьдрал дээр биелж байсангүй. Энэ талаар өмнө нь мөн ч их ярьж, хэлж, бичиж байсан ч ойлгож байгаа улс төрч нэгээхэн ч алга.

Хамгийн наад захын жишээг дурдахад өнгөрсөн хугацаанд Монгол улсын Засгийн газар улс орны эдийн засагт амин чухалд тооцогдох том хэмжээний ямар ч төсөл хөтөлбөрүүдээ урагшлуулсангүй. Гадаадын эрдэмтэн судлаачид, эдийн засагчид эдгээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхгүй бол танай улсын эдийн засаг хэзээ ч хөгжихгүй гэдгийг тодорхой хэлсэн  ч улс төрчид маань өнөөх л бахь байдгаараа хий хоосон ярьж зүгээр суусаар л байгаа.  

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОУВС-ийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ нэгэн голд орсон үнэн үг хэлж билээ. Тэрээр “Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өссөнтэй холбоотойгоор манай улсын эдийн засаг бага зэрэг сэргэсэн ч үүнийг эдийн засаг сайжирлаа гэж үзэхгүй байна. Монгол улс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ экспортод гаргахүйгээр улс орны эдийн засаг хэзээ ч хөгжихгүй” гэж хэлсэн байдаг. Гэвч Монголд одоогоор тэрхүү нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл явц зүүд зэрэглээ төдий л байна.  Нөхцөл байдал нэгэнт ийм байгаа болохоор Монгол улс өнөөдөр ядуурал авлигалдаа улам бүр шигдсээр байгааг бид бүхэн харж байна. Өнөөдөр Монгол улс юу ч бүтээхгүй байгаа учир манай улсын эдийн засаг сайжирахгүй байна.

Нэг үгээр хэлбэл өрнийхний дэргэд бид тэнэг,  дорныхны дэргэд залхуу байна. Энэ байдлаасаа ангижрахгүйгээр цаашид хөгжинө дэвшинэ гэхэд тун бэрх. Учир нь дэлхий нийтээрээ ижил төстэй чөлөөт эдийн засаг буюу харилцан нээлттэй өрсөлдөх системд шилжсэн үед өрсөлдөөнгүйгээр, бүтээхгүйгээр, хөдөлмөрлөхгүйгээр урагшаа ахих  ямар ч боломжгүй юм. Бүх нийтээрээ юм бүтээхгүй байгаа нь бид гадаад зах зээлд уул уурхайгаас өөр бүтээгдэхүүн нийлүүлж чадахгүй, дотооддоо хөдөө аж ахуйгаас өөр дорвитой үйлдвэрлэл явуулахгүй байгаагаас тод харагдана.

Тиймдээ ч бид бусдын хийснийг хэрэглэхдээ сайн бөгөөд энэ байдал биднийг 100 хувь үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон болгож байна. Монголын ард түмэн өнөөдөр төр засгаас юу хүсэн хүлээж байгаа вэ гэхээр мэдээж эдийн засаг сайжирч, ард иргэдийн амьдралд нааштай эерэг өөрчлөлт гарахыг л хүсэн хүлээж байгаа. 

Нэгэнтээ дэлхийн суу билэгт нэгэн цэргийн жанжин ингэж хэлсэн байдаг. “Дайнд зөвхөн зоригтой нь бус харин ухаантай, эвтэй, тэвчээртэй тал нь ялдаг” гэж. Харин ард түмэнд сайн сайхан зүйл амлаж гарч ирсэн Засгийн газар маань энэ бүх асуудлыг шийдвэрлэж чадах болов уу?

Хэрвээ чадна гэж гарч ирсэн бол тэдэнд алдах эрх байхгүй гэсэн үг. Тийм болохоор ард түмэн У.Хүрэлсүхийн Засгийн газраас эдийн засгаа сайжруулж, ядуурал ажилгүйдлийг бууруулхыг тэсэн ядан харж хүлээж  байна. Өөрөөр хэлбэл тэднийг тэрхүү дайндаа ялахыг хүлээх л үлдэж байгааг тэд маш сайн ойлгох хэрэгтэй байна.          

Ж.Батдорж

Эх сурвалж: Bolod.mn    

У.Хүрэлсүхийн Засгийн газар сайн ажиллаж байгаа мэт харагдавч үр дүн төдийлөн сайнгүй байна
Бусад мэдээ ▼

1
08-24
МХЕГ-ААС ХҮНСНИЙ ТАНК ЖУРАМЛААГҮЙ

2
08-24
Агаарын бохирдол баячуудыг ч хордуулах болов

3
08-24
Махны үнийн өсөлт эдийн засагт ээлжит сорилт авчирлаа

4
08-24
Урт удаан наслах энгийн аргыг хэлжээ

5
08-24
Халх гол дахь "Монгол дайчдын хөшөө"-г сэргээн засжээ

6
08-24
О.Баярхүү Жюү-жицүгийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

7
08-24
Найруулагч Квентин Тарантино хүүхэдтэй болно

8
08-24
Агаарын бохирдлыг бууруулахын тулд айл, өрхөө гаргуунд гаргах уу!

9
08-24
Европын хамгийн том лалын сүм Чеченьд нээгдэж байна

10
08-24
“Алтай голд” ХХК Орхоны эх цутгал долоон голын зургааг нь булж, ширгээжээ

11
08-24
МАН шийдэлд хүрсэн ч эвлэрэлд нэгдээгүй

12
08-24
Архангай аймагт дахин нэг уурхайг хаалаа

13
08-24
Гадаадын иргэн, харьяатын газрын даргын урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны төлөөлөгчид Монгол Улсад айлчиллаа

14
08-24
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрт "Бөлдөгдүүлсэн" МАН-ын бүлэг

15
08-24
Н.Баярсайхан: Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маш их ичиж байна

16
08-24
Наадам дуусаагүй байхад цас, хадлан яах вэ

17
08-23
Чернобыль: Хүн төрөлхтний учруулсан шархыг байгаль өөрөө анагаасныг илтгэх баримтууд

18
08-23
Оюутолгойн гадаад, Монгол ажилчдын тэнгэр газар шиг ялгаа

19
08-23
Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг олжээ

20
08-23
Хөвсгөл нуурын эрэг орчмын дэд бүтцийг Азийн хөгжлийн банкны тусламжаар шийдвэрлэхээр болжээ

21
08-23
Арчаатай ба арчаагүй эмэгтэй...

22
08-23
“Fox News” дэх бэлгийн хүчирхийллийн тухай шинэ киноны трейлер гарчээ

23
08-23
Их гүрнүүдийн өрнүүлэх орчин үеийн хүйтэн дайны шатрын нүүдэлд Монгол Улс бэрс болжээ

24
08-23
Далавчных нь том жижиг хүүхдийн тань хэр өндөрт нисэхийг шийднэ

25
08-23
“ХУР” системийг ашигласнаар БНСУ-ын виз мэдүүлэгчид 10 хоногийн дотор хариугаа авах болно

26
08-23
Жүжигчин Б.Батмаагийн зургаас

27
08-23
Ой найман сартай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ

28
08-23
Цэцэрлэгийн хүүхдүүдийн бэлтгэх зүйлсийн ЖАГСААЛТ

29
08-23
Гэмт хэргийн тухай мэдээллийг төлбөртэй авна

30
08-23
Камачо: Месси дэлхийн аваргад түрүүлээгүй учир түүхэн дэх хамгийн сайн тоглогч гэж тооцогдохгүй

31
08-23
Пентагон дуунаас хурдан пуужин бүтээнэ

32
08-23
Монгол Улсад цацраг идэвхт үүл нэвтэрсэн тохиолдол ажиглагдаагүй байна

33
08-23
Хятадын оргодол тэрбумтны эзэмшиж байсан “лууны толгой” хэлбэртэй цамхагийг онлайнаар заржээ

34
08-23
Ажил үүргээ гүйцэтгэж явсан алба хаагчид голд живж байсан иргэний амь насыг аварлаа

35
08-23
Булган аймгаас түүхэн дурсгалын олдвор илрүүлсэн байна

36
08-23
ОЙМСОНДОО АВЛИГАА НУУСАН Н.БАЯРСАЙХАН ГЭГЧ ИЙМ Л ӨӨДГҮЙ ХҮН БАЙЖЭЭ

37
08-23
Трамп Гринландыг худалдан авч чадах уу? Үгүй, гэхдээ...

38
08-23
Боссуудын “томилсон” нэр дэвшигчдээс сонгох үүрэг буюу хязгаарлагдсан эрх

39
08-23
ДНБ зоосны зөвхөн нэг талыг харуулдаг

40
08-23
Гишүүний “нүцгэн лайв” хардлага дагуулав

41
08-23
Д.Жигжиднямаа жилийн дотор УБТЗ-ын алтан картнаас 280 сая төгрөг “уншуулжээ”

42
08-23
Хүүхдийг хүүхэд насанд нь хүүхдээр нь байлга

43
08-23
Наадам дуусаагүй байхад цас, хадлан яах вэ

44
08-23
Ж.Эрдэнэбат Тост, тосон бумбын нуруу орчим дахь тусгай зөвшөөрлөө төрсөн дүүдээ шилжүүлсэн нь ил боллоо

45
08-23
Амралтын өдрөөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

46
08-23
Цэцэрлэгийн бүртгэл дууслаа

47
08-23
Төгрөгийн ирээдүй бүрхэг байна

48
08-23
Хэдэн жуулчин дагаж явсан тэмдэглэл

49
08-23
Түмэн үеэрээ орших нутгаа төр хамгаалах нь зөв өө

50
08-23
БХТН-ийн хөрөнгийг Д.Дашзэвэг хурандаа хэрхэн үгүй хийв

51
08-23
Улсынхаа нэр хүндийг унагасан хулхи дипломатчдаасаа салах цаг болжээ

52
08-22
Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Г.Баянбилэг шүүхийг шалтгаангүйгээр орхин Сөүл хотыг зорьсон байжээ

53
08-22
ДЭМБ: Бичил хуванцартай ус уух нь одоохондоо аюулгүй

54
08-22
Японд оршин суугаа гадаадын иргэдийг албадан нутаг буцааж байна

55
08-22
Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулна

56
08-22
Бичил уурхайчдад Зөрчлийн тухай хуулиар шийтгэл ногдуулжээ

57
08-22
“37-Р ТОЧКА” киноны хэвлэлийн бага хурал хүн бүрд нээлттэй

58
08-22
Лүн сум орчимд Туул гол үерийн аюултай түвшинг 40 см давсан байна

59
08-22
Хэрхэн өвөлжихийг хэлээд өгөөч Ерөнхий сайд аа

60
08-22
Шөнийн цагаар дээрэм хийдэг дөрвөн бүлэг этгээдийг баривчилжээ

61
08-22
Сургууль, цэцэрлэгийн "хоолыг эргэн харах цаг ирлээ"

62
08-22
Чингис хааны музей байгуулахыг хоёрдугаарт тавъя

63
08-22
Махны үнэ өссөнд экспорт буруугүй

64
08-22
Д.Сумъяабазар сайдыг огцруулахыг шаардав

65
08-22
Халимагт 15 метр өндөр Буддын хөшөө барьж байна

66
08-22
Адуу ачсан машинууд Эмээлтэд хонож байна

67
08-22
Америкийн анхны уугуул нутгийн иргэд Монголорхуу байсан гэжээ

68
08-22
Халхын гол ба СССР-ийн тоглолт

69
08-22
УИХ-ын гишүүдийг суудалтай нь үлдээх зохицуулалт "эцэг" хуулийн шинэчлэлийг нураах эрсдэлтэй

70
08-22
Идлэг шонхор хамгаалах ажлын ихэнх нь үр дүнд хүрсэнгүй

71
08-22
“Эрдэнэс-Тавантолгой” ХК тэтгэлэгт хөтөлбөрөө улсын хэмжээнд зарлалаа

72
08-22
Мажоритар тогтолцооноос салж ядаад байвал ядаж мандатаа мадаггүй хуваа

73
08-22
Хятадад анх удаа муурын зулзага клонын аргаар гарган авлаа

74
08-22
Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй, Ерөнхий сайд аа

75
08-22
Өмгөөлөгч Г.Батбаяр Төв аймгийн шүүхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд өгнө

76
08-22
Aзи тивээ тань

77
08-22
Ш.Батхүү хөрөнгөө төрд өгчихлөө, Г.Алтангийн авлагыг хэн төлөх вэ

78
08-22
У.Хүрэлсүх: …КОНЦЕССДОНО, ЖДҮ-днэ… ИЙМ ТӨР БАЙЖ БОЛОХГҮЙ

79
08-22
Төрийн тэргүүний өмнө толгой гудайлгасан саналууд

80
08-21
П.Ганхүү: Нийгэм, эдийн засгийн нөлөөлөл өндөртэй төслүүдээ эрчимжүүлж байна

81
08-21
Хуульчдад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхэд зөвшөөрөл олгоогүй учир цуглаанаа хойшлууллаа

82
08-21
Амазоны ширэнгэн ой хамгийн ихээр шатжээ

83
08-21
"Ачлал" их дэлгүүрийн арын замд хортой могой орж иржээ

84
08-21
RIO MONGOLIA улсын бодлого

85
08-21
Асуувал Монгол ялна, эс асуувал МАН ялагдана

86
08-21
Бүдүүн гэдсийг энгийн аргаар цэвэрлэх 7 арга

87
08-21
68 тарвага тээвэрлэсэн иргэнээр 21 сая төгрөг төлүүлэхээр болжээ

88
08-21
Ц.Мянганбаярын "Монгол газар" болон түүний хамаарал бүхий компаниудын тусгай зөвшөөрлийг цуцаллаа

89
08-21
Парламентын хугацааг таван жил болгох нь эдийн засагт ашигтай

90
08-21
Интеграцчлалд хамгийн эмзэг орнуудын нэг нь Монгол Улс

91
08-21
Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн материалыг хүлээх авах хугацааг сунгажээ

92
08-21
Алтны салбарт “68 хувийн татвар”, “урт нэрт”-ээс ч илүү доргилт өгнө гэв үү

93
08-21
Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ыг зорино

94
08-21
Барилга дээр ажиллаж байсан 17 настай эрэгтэй хүүхэд лифтны хонгил руу унаж, амиа алджээ

95
08-21
105 настай Андрей Вороны эрүүл, урт наслах талаар зөвлөсөн сургамж

96
08-21
Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах саналыг УИХ-д өргөн мэдүүлнэ

97
08-21
Үүрэг ба биелэлт

98
08-21
“ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ" нээлттэй мэдээллийн өдөр өнөөдөр үргэлжилж байна

99
08-21
Меган Марклийг жинсэн өмд өмсөхийг хоригложээ

100
08-21
БНСУ-ын виз мэдүүлэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах талаар ярилцлаа