BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Б.Хурцын талаас Ц.Элбэгдоржийг гэрчээр дуудахыг шаардсан гэв

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат, тагнуулын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал, 


С.Баяр, Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарын есөн хүнд холбогдох шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжиллээ.

Эхний өдрийн өглөө 10:00 цагт эхэлж арав гаруй цаг үргэлжилсний эцэст оройн 20:00 цагт завсарласан юм. Шүүх хуралд шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч нар болон  болон хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ, С.Зориг агсны эхнэр Б.Булган, гэрчээр Д.Амгаланбаатар нар оролцож байгаа юм. УИХ-ын Түр хорооны гишүүд шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлт гаргасан ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 3-т зааснаар хэрэгт гэрч, хохирогчоор тогтоогдоогүй, оролцоогүй этгээдүүдийг шүүх хуралдаанд оролцуулах нь Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дахь зүйлийг зөрчинө гэж үзэж татгалзсан. Тэгвэл өчигдөр өглөө 09:00 цагаас үргэлжилсэн шүүх хурал өдөр 13:30 цагт түр завсарласан юм. Шүүхийн гадна хурлыг нээлттэй явуулах, шударга ёсыг тогтоохыг шаардсан утга бүхий уриа лоозон хадсан байв.

Л.ЖАВЗМАА: ХЭД ХОНОСОН Ч ХАМААГҮЙ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХҮЛЭЭНЭ

Эхний өдөр шүүх танхимын гадна шүүгдэгчдийн ар гэр болон иргэний хөдөлгөөнийнхөн жагсч, Б.Хурц нар руу дайрах зэргээр эмх замбараагүй үйлдэл гаргаж байсан бол өчигдөр нам гүм байлаа. Уриа лоозон барьсан иргэний хөдөлгөөнийхөн шүүх хурлын завсарлагаанаар цугларчихаад буцаад тарсан гэдгийг ойр хавийнхан хэлж байв. Мөн биднийг үдийн 14:00 цагт очиход жагсагчид цөөн байв. Мөн шүүгдэгчдийн ар гэрийнхэн эхний өдрийг бодвол цөөхүүлээ иржээ.

Шүүх хурлын дундуур С.Зориг агсны гэргий Б.Булган  гарч ирсэн ч тэрээр “Түр салхи амьсгалахаар чөлөө авч гарч ирлээ. Хурал нэлээн цэгцэрч байна” гэсээр шүүхийн хашаанаас гаралгүй буцаж орсон юм.

Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа “Өглөө 08:00 цагт ирсэн. Хэд хоносон ч хамаагүй шүүхийн шийдвэрийг хүлээнэ. Хамгийн гол нь үнэн зөвөөр шийдэгдээсэй. Орхоноос хүүхдүүдтэйгээ ирсэн. Өнөөдөр /өчигдөр/ бэртэйгээ үлдээд бусдыг нь буцаачихлаа” гэсэн юм.

Харин иргэний хөдөлгөөнийхөн жагсаал цуглаан хийхгүйгээр шүүх хурлыг холоос ажиглаж байна гэв. Тэд “Өчигдөр 17 өмгөөлөгч байсан. Өнөөдөр 21 болж нэмэгдсэн мэдээлэл байна. Тэгэхээр гэрч, хохирогч, холбогдогч гээд бараг 40 гаруй хүнээс тайлбар авч байна гэсэн үг. Бидний хувьд шүүх хурлын шийдвэр гартал жагсах болно. Энэ удаагийн шүүх хурлаас С.Зоригийг хөнөөсөн хэргийг мухарлах ёстой. Б.Хурцын талаас гэрчээр Ц.Элбэгдоржийг дуудахыг шаардаж байгаа юм билээ” гэсэн юм. Шүүх хурлын дундуур С.Зориг агсны гэргий Б.Булган  гарч ирсэн ч тэрээр “Түр салхи амьсгалахаар чөлөө авч гарч ирлээ. Хурал нэлээн цэгцэрч байна” гэсээр шүүхийн хашаанаас гаралгүй буцаж орсон юм.

Харин өчигдөр шүүх хуралд Б.Хурцын авга ах Батсүх, үеэл Н.Төгсжаргал, хүргэн ах нар нь иржээ. Тэд сэтгүүлчидтэй уулзахаас татгалзаж, машиндаа шүүх хурлыг хүлээж байв. Энэ үеэр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын үеэл  Н.Төгсжаргалаас тодрууллаа.

Н.ТӨГСЖАРГАЛ: ЗАХИАЛАГЧИЙГ НЬ ГАРГАЖ ИРЭЭД ЭНЭ ХЭРГИЙГ ДУУСГААСАЙ

-Манай гэр бүлийн зүгээс шүүх хурлыг нээлттэй явуулахыг шаардаж байгаа. Ц.Нямдорж сайд захиалагчийг мэдэж байгаа бол хурдхан зарлаж С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг нэг мөр эцэслэсэн нь дээр. С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой хавтаст хэргийн ихэнх нь нууцаас гарсан. Тиймээс захиалагчийг зарлаж, эрүүдэн шүүсэн гээд байгаа хэргийг улсын нууцаас гаргаж шүүх хурлыг нээлттэй явуулахгүй л бол улсын нууц гээд шүүх хуралд орж байгаа хүмүүс хэзээ ч үнэнийг ярьж чадахгүй.

20-30 жил болж байхад С.Зоригийн хэрэг яагаад ил болохгүй байна вэ. Энэ хэрэг Б.Хурцыг тагнуулын байгууллагад ажиллахаас өмнө болсон. Тагнуулын байгууллагын өмнөх даргыг С.Зоригийн хэргийг будлиулахын тулд шоронд хийсэн. Гэтэл одоо Б.Хурцыг бас л цагдан хорьж байна. Б.Хурцыг шийтгэлээ гээд энэ хэрэг эцэслэгдэхгүй. Дараагийн хүмүүсийг дахиад л холбогдуулж, одоогийнх шиг байдалд оруулна. Тиймээс ул суурьтай хандах ёстой. Захиалагчийг нь гаргаж ирээд энэ хэргийг дуусгаасай. Нууцлаад байгаа баримт мэдээллийг ил болгох хэрэгтэй.

 Б.СОДНОМДАРЖААГИЙН ЭХНЭР Г.ЭНХБАЯР: ХҮҮХДҮҮДДЭЭ ААВЫГ НЬ АВААД ОЧНО ГЭЖ ЗОРЬЖ ИРСЭН

-Миний нөхрийг гэнэт авч явснаас хойш дөрвөн жил гаруй боллоо. Тэр үед ээжийнхээ гэдсэнд байсан хүүхэд минь одоо дөрвөн нас хүрч, нэгдүгээр байсан охин маань тавдугаар ангид орж байна. Энэ хугацаанд манай гэр бүлийнхэн хүмүүст нүд үзүүрлэгдэж үгээр илэрхийлж боломгүй зовлон зүдгүүрийг туулсан ч нөхөртөө итгэх итгэлээ алдаагүй. Бусдад алуурчны эхнэр гэж дуудуулж, хүүхдүүд маань сургуулиасаа гаръя гэж өдөр бүр гуйдаг байсан.

Хүүхдүүдээ зодуулаад хамарнаас нь цус гараад орж ирэхэд зугтчихмаар санагддаг юм билээ. Сүүлдээ цөхөрсөн. Одоо бол хууль шүүхийн байгууллага шударга ажиллана гэдэгт л итгэж байна. Өөр найдах зүйл үлдсэнгүй. Гэмт хэрэгтний үгээр гэмгүй нөхрийг маань ялласанд итгэж чаддаггүй. Энэ удаагийн шүүх хурлаар үнэн зөв нь тогтоогдож нөхрийг авч явахаар ирсэн. Хүүхдүүддээ аавыг нь аваад очино гэсэн зорилготой ирсэн.
Дугаар шилжих мөчид шүүх хурал үргэлжилж байв.

Зууны мэдээ

Б.Хурцын талаас Ц.Элбэгдоржийг гэрчээр дуудахыг шаардсан гэв
Бусад мэдээ ▼

1
08-24
МХЕГ-ААС ХҮНСНИЙ ТАНК ЖУРАМЛААГҮЙ

2
08-24
Агаарын бохирдол баячуудыг ч хордуулах болов

3
08-24
Махны үнийн өсөлт эдийн засагт ээлжит сорилт авчирлаа

4
08-24
Урт удаан наслах энгийн аргыг хэлжээ

5
08-24
Халх гол дахь "Монгол дайчдын хөшөө"-г сэргээн засжээ

6
08-24
О.Баярхүү Жюү-жицүгийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

7
08-24
Найруулагч Квентин Тарантино хүүхэдтэй болно

8
08-24
Агаарын бохирдлыг бууруулахын тулд айл, өрхөө гаргуунд гаргах уу!

9
08-24
Европын хамгийн том лалын сүм Чеченьд нээгдэж байна

10
08-24
“Алтай голд” ХХК Орхоны эх цутгал долоон голын зургааг нь булж, ширгээжээ

11
08-24
МАН шийдэлд хүрсэн ч эвлэрэлд нэгдээгүй

12
08-24
Архангай аймагт дахин нэг уурхайг хаалаа

13
08-24
Гадаадын иргэн, харьяатын газрын даргын урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны төлөөлөгчид Монгол Улсад айлчиллаа

14
08-24
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрт "Бөлдөгдүүлсэн" МАН-ын бүлэг

15
08-24
Н.Баярсайхан: Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маш их ичиж байна

16
08-24
Наадам дуусаагүй байхад цас, хадлан яах вэ

17
08-23
Чернобыль: Хүн төрөлхтний учруулсан шархыг байгаль өөрөө анагаасныг илтгэх баримтууд

18
08-23
Оюутолгойн гадаад, Монгол ажилчдын тэнгэр газар шиг ялгаа

19
08-23
Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг олжээ

20
08-23
Хөвсгөл нуурын эрэг орчмын дэд бүтцийг Азийн хөгжлийн банкны тусламжаар шийдвэрлэхээр болжээ

21
08-23
Арчаатай ба арчаагүй эмэгтэй...

22
08-23
“Fox News” дэх бэлгийн хүчирхийллийн тухай шинэ киноны трейлер гарчээ

23
08-23
Их гүрнүүдийн өрнүүлэх орчин үеийн хүйтэн дайны шатрын нүүдэлд Монгол Улс бэрс болжээ

24
08-23
Далавчных нь том жижиг хүүхдийн тань хэр өндөрт нисэхийг шийднэ

25
08-23
“ХУР” системийг ашигласнаар БНСУ-ын виз мэдүүлэгчид 10 хоногийн дотор хариугаа авах болно

26
08-23
Жүжигчин Б.Батмаагийн зургаас

27
08-23
Ой найман сартай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ

28
08-23
Цэцэрлэгийн хүүхдүүдийн бэлтгэх зүйлсийн ЖАГСААЛТ

29
08-23
Гэмт хэргийн тухай мэдээллийг төлбөртэй авна

30
08-23
Камачо: Месси дэлхийн аваргад түрүүлээгүй учир түүхэн дэх хамгийн сайн тоглогч гэж тооцогдохгүй

31
08-23
Пентагон дуунаас хурдан пуужин бүтээнэ

32
08-23
Монгол Улсад цацраг идэвхт үүл нэвтэрсэн тохиолдол ажиглагдаагүй байна

33
08-23
Хятадын оргодол тэрбумтны эзэмшиж байсан “лууны толгой” хэлбэртэй цамхагийг онлайнаар заржээ

34
08-23
Ажил үүргээ гүйцэтгэж явсан алба хаагчид голд живж байсан иргэний амь насыг аварлаа

35
08-23
Булган аймгаас түүхэн дурсгалын олдвор илрүүлсэн байна

36
08-23
ОЙМСОНДОО АВЛИГАА НУУСАН Н.БАЯРСАЙХАН ГЭГЧ ИЙМ Л ӨӨДГҮЙ ХҮН БАЙЖЭЭ

37
08-23
Трамп Гринландыг худалдан авч чадах уу? Үгүй, гэхдээ...

38
08-23
Боссуудын “томилсон” нэр дэвшигчдээс сонгох үүрэг буюу хязгаарлагдсан эрх

39
08-23
ДНБ зоосны зөвхөн нэг талыг харуулдаг

40
08-23
Гишүүний “нүцгэн лайв” хардлага дагуулав

41
08-23
Д.Жигжиднямаа жилийн дотор УБТЗ-ын алтан картнаас 280 сая төгрөг “уншуулжээ”

42
08-23
Хүүхдийг хүүхэд насанд нь хүүхдээр нь байлга

43
08-23
Наадам дуусаагүй байхад цас, хадлан яах вэ

44
08-23
Ж.Эрдэнэбат Тост, тосон бумбын нуруу орчим дахь тусгай зөвшөөрлөө төрсөн дүүдээ шилжүүлсэн нь ил боллоо

45
08-23
Амралтын өдрөөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

46
08-23
Цэцэрлэгийн бүртгэл дууслаа

47
08-23
Төгрөгийн ирээдүй бүрхэг байна

48
08-23
Хэдэн жуулчин дагаж явсан тэмдэглэл

49
08-23
Түмэн үеэрээ орших нутгаа төр хамгаалах нь зөв өө

50
08-23
БХТН-ийн хөрөнгийг Д.Дашзэвэг хурандаа хэрхэн үгүй хийв

51
08-23
Улсынхаа нэр хүндийг унагасан хулхи дипломатчдаасаа салах цаг болжээ

52
08-22
Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Г.Баянбилэг шүүхийг шалтгаангүйгээр орхин Сөүл хотыг зорьсон байжээ

53
08-22
ДЭМБ: Бичил хуванцартай ус уух нь одоохондоо аюулгүй

54
08-22
Японд оршин суугаа гадаадын иргэдийг албадан нутаг буцааж байна

55
08-22
Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулна

56
08-22
Бичил уурхайчдад Зөрчлийн тухай хуулиар шийтгэл ногдуулжээ

57
08-22
“37-Р ТОЧКА” киноны хэвлэлийн бага хурал хүн бүрд нээлттэй

58
08-22
Лүн сум орчимд Туул гол үерийн аюултай түвшинг 40 см давсан байна

59
08-22
Хэрхэн өвөлжихийг хэлээд өгөөч Ерөнхий сайд аа

60
08-22
Шөнийн цагаар дээрэм хийдэг дөрвөн бүлэг этгээдийг баривчилжээ

61
08-22
Сургууль, цэцэрлэгийн "хоолыг эргэн харах цаг ирлээ"

62
08-22
Чингис хааны музей байгуулахыг хоёрдугаарт тавъя

63
08-22
Махны үнэ өссөнд экспорт буруугүй

64
08-22
Д.Сумъяабазар сайдыг огцруулахыг шаардав

65
08-22
Халимагт 15 метр өндөр Буддын хөшөө барьж байна

66
08-22
Адуу ачсан машинууд Эмээлтэд хонож байна

67
08-22
Америкийн анхны уугуул нутгийн иргэд Монголорхуу байсан гэжээ

68
08-22
Халхын гол ба СССР-ийн тоглолт

69
08-22
УИХ-ын гишүүдийг суудалтай нь үлдээх зохицуулалт "эцэг" хуулийн шинэчлэлийг нураах эрсдэлтэй

70
08-22
Идлэг шонхор хамгаалах ажлын ихэнх нь үр дүнд хүрсэнгүй

71
08-22
“Эрдэнэс-Тавантолгой” ХК тэтгэлэгт хөтөлбөрөө улсын хэмжээнд зарлалаа

72
08-22
Мажоритар тогтолцооноос салж ядаад байвал ядаж мандатаа мадаггүй хуваа

73
08-22
Хятадад анх удаа муурын зулзага клонын аргаар гарган авлаа

74
08-22
Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй, Ерөнхий сайд аа

75
08-22
Өмгөөлөгч Г.Батбаяр Төв аймгийн шүүхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд өгнө

76
08-22
Aзи тивээ тань

77
08-22
Ш.Батхүү хөрөнгөө төрд өгчихлөө, Г.Алтангийн авлагыг хэн төлөх вэ

78
08-22
У.Хүрэлсүх: …КОНЦЕССДОНО, ЖДҮ-днэ… ИЙМ ТӨР БАЙЖ БОЛОХГҮЙ

79
08-22
Төрийн тэргүүний өмнө толгой гудайлгасан саналууд

80
08-21
П.Ганхүү: Нийгэм, эдийн засгийн нөлөөлөл өндөртэй төслүүдээ эрчимжүүлж байна

81
08-21
Хуульчдад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхэд зөвшөөрөл олгоогүй учир цуглаанаа хойшлууллаа

82
08-21
Амазоны ширэнгэн ой хамгийн ихээр шатжээ

83
08-21
"Ачлал" их дэлгүүрийн арын замд хортой могой орж иржээ

84
08-21
RIO MONGOLIA улсын бодлого

85
08-21
Асуувал Монгол ялна, эс асуувал МАН ялагдана

86
08-21
Бүдүүн гэдсийг энгийн аргаар цэвэрлэх 7 арга

87
08-21
68 тарвага тээвэрлэсэн иргэнээр 21 сая төгрөг төлүүлэхээр болжээ

88
08-21
Ц.Мянганбаярын "Монгол газар" болон түүний хамаарал бүхий компаниудын тусгай зөвшөөрлийг цуцаллаа

89
08-21
Парламентын хугацааг таван жил болгох нь эдийн засагт ашигтай

90
08-21
Интеграцчлалд хамгийн эмзэг орнуудын нэг нь Монгол Улс

91
08-21
Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн материалыг хүлээх авах хугацааг сунгажээ

92
08-21
Алтны салбарт “68 хувийн татвар”, “урт нэрт”-ээс ч илүү доргилт өгнө гэв үү

93
08-21
Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ыг зорино

94
08-21
Барилга дээр ажиллаж байсан 17 настай эрэгтэй хүүхэд лифтны хонгил руу унаж, амиа алджээ

95
08-21
105 настай Андрей Вороны эрүүл, урт наслах талаар зөвлөсөн сургамж

96
08-21
Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах саналыг УИХ-д өргөн мэдүүлнэ

97
08-21
Үүрэг ба биелэлт

98
08-21
“ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ" нээлттэй мэдээллийн өдөр өнөөдөр үргэлжилж байна

99
08-21
Меган Марклийг жинсэн өмд өмсөхийг хоригложээ

100
08-21
БНСУ-ын виз мэдүүлэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах талаар ярилцлаа