BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Асуувал Монгол ялна, эс асуувал МАН ялагдана

Манай улстөрчид “галтай асуудал”-ыг PR-аар шийдэх нь элбэг. 


Улаан нүүрээрээ тулах нь ховор. Ер нь дургүй. Чадахгүй, мэдэхгүй, эрх мэдэлгүйдээ биш байх. Уг асуудлын эрсдэл өөр дээр нь буух, улс төрийн карьерт нь хасах оноо болохоос болгоомжилдог хэрэг. Үндсэн хуулийн өөрчлөлт тийм  “галтай сэдэв” бүхий хэд хэдэн асуултын тэмдэгтэй. Тэдгээрийн нэг нь өөрчлөлтийг ард түмнээс асуух, эс асуух тухай маргаан.

АН ард түмнээс асуух ёстой гэв. Асуухгүй бол Үндсэн хуулийн зөвшилцлөөс гарна гэнэ. Энэ бол АН-ын үнэн санаа биш, ердөө  улс төр нь. МАН-ын зарим хүн Долоон буудлын Должин эмээ юугаа мэддэг юм, түүнд Үндсэн хуулийн өөрчлөлт хамаагүй гэх. Тийм ээ, Должин эмээ мэдэхгүй байж болно. Мэдэх ч албагүй. Гэхдээ эмээ нийгмийн олонлогийн нэгэн амьд эс.  Үндсэн хуулийн өөрчлөлтийг Должин эмээ мэдэхгүй ч, түүнд хүлээн зөвшөөрөгдөж байж хүчтэй болно. Ойн тухай хууль, Авто тээврийн тухай хууль Должин эмээд ёстой хамаагүй. Харин Үндсэн хууль хамаатай.

Зуутын доллар адил нийгмийн олонхид таалагдах ёстой, хүн бүхэнд хамаатай ганц хууль бол Үндсэн хууль, түүний өөрчлөлт юм.  Яагаад гэвэл Үндсэн хууль, түүний өөрчлөлт нь аль нэгэн салбар, нийгмийн нэг сегментэд зориулагдаагүй. Үндсэн хууль нь хууль, нийгмийн гэрээний хослол. Барилгаар бол таны мөрөөдлийн байшингийн суурь нь Үндсэн хууль. Монголчууд бидний байгуулахаар зорьж буй нийгмийн “замын зураг” нь Үндсэн хууль. Иймд Үндсэн хуулийн өөрчлөлт ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөх нь түүнд оруулсан өөрчлөлтөөсөө чухал. Хүлээн зөвшөөрөгдөх нь бараг нэгд эрэмбэлэгдэнэ.

Парламент хууль батлах эрхтэй. Үнэн. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухайд парламентын баталсан хэлбэр бол де-факто. Харин ард түмнээс асуух замаар тэдэнд хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэр нь де-юре болно.

Тэгвэл ард түмэнд  яаж хүлээн зөвшөөрөгдөх вэ? Ганц л арга буй. Тэр нь ард түмнээс асуух, тэдний дэмжлэгийг авах. Ард түмнээсээ асууж дэмжүүлсэн Үндсэн хуулийн өөрчлөлт илүү хүчтэй болно. Тийм өөрчлөлтөөс Монгол хожно.  Ард түмнээсээ асуугаагүй, кнопны хүчээр баталсан өөрчлөлт улс төрийн сэдэв л болно. Асуугаагүй баталсан Үндсэн хуулийн нэмэлт нь улс төрийн сэдэв болохын зэрэгцээ оруулсан эерэг сайн өөрчлөлтөө ч ач холбогдолгүй болгох эрсдэлтэй. Хоёр жишээ хэлье. Үндсэн хуулийн 2000 оны өөрчлөлтөд сайн заалт ч бий, муу  нь ч бий. Гэвч энэ өөрчлөлт нийгэмд “Дордохын долоо” гэх муу нэр нь илүү. Зөвхөн энэ өөрчлөлтийг шүүмжилж ярьсаар УИХ-д сонгогдсон, улс төр хийж яваа хүн ч бий. Энэ бол 2000 оны өөрчлөлт ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөөгүйн сул талыг улс төр болгон ашигласан хэрэг. Хэрвээ тухайн үед ард түмнээсээ асуусан бол 2000 оны өөрчлөлтийн муу, сөрөг заалт нь ард түмний шүүлтүүрээр шүүгдэж хасагдах, хамгийн багадаа хожмоо “Дордохын долоо” гэх нэр хоч авахгүй байв. Ер нь ард түмний олонхийн дэмжсэнийг, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөнийг шүүмжилдэг, үгүйсгэдэг ард түмнээсээ илүү ухаантан гэж одоогоор байхгүй. Өөр нэгэн жишээ.

Өнөөгийн УИХ, Ерөнхийлөгч аль аль нь тийм сайн нэргүй. Тэгэхдээ ард түмний байгуулсан УИХ, ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч учраас нийгэмд, нийтэд хүлээн зөвшөөрөгдөж байна. Өмнө нь ч ийм л байсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийн амьдрах чадвар  энэ хоёр жишээтэй төстэй. Хэрвээ ард түмнээс асууж тэдний олонхи  дэмжсэн хувилбарыг баталбал хамгийн багадаа л  АН, МАХН, экс Ерөнхийлөгч  Н.Энхбаяр нар 2020 оны сонгуульд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр МАН-ын өөлөх сэдэвгүй үлдэнэ. Асуухгүй баталбал тэдэнд өөрийгөө баалах бэлэн сэдвийг МАН өөрөө бэлдэж өгснөөс ялгаагүй. Үндсэн хуулийг өөрчлөхдөө ард түмнээ мартсан МАН-ынхан өнөөдөр ард түмнээсээ санал гуйж явна гэх шүүмжийг захын сэтгүүлч бичнэ. Татвар, торгуулиа бүрэн төлсөн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах эсэхийг ард түмнээсээ асуудаг хэрнээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг болохоор ард түмнээс асуусангүй гэдгийг захын горилогч хэлнэ. Тэр цагт МАН-ынхан юу гэж хариулах вэ?

2000 оны өөрчлөлт гэдэг нь одоогийн АН-ын байгуулсан хоёр нам засгийн эрх барьж байхдаа 1999 онд Үндсэн хуульд хийсэн өөрчлөлт юм. Сөрөг хүчинтэйгээ зөвшилцөж хийсэн.  Түүнээс хойш УИХ-ын таван удаагийн сонгууль болжээ. АН-ынхан нэгд нь ч УИХ-ын олонхи болоогүй. Харин 2004, 2012 онд арай олон суудал авч, эвслийн Засгийн газар байгуулж байв. Дараалсан энэ олон ялагдалд нь ард түмнээсээ асуухгүйгээр хийсэн “Дордохын долоо” нэртэй Үндсэн хуулийн өөрчлөлт шууд нөлөөлсөн гэхэд хэцүү. Гэхдээ 1999 оны өөрчлөлт нь олон Засгийн газарт засаглалын хямралын эх болсон нь үнэн юм.  Энэ ялагдлын түүхийг МАН давтаж болно. АН-ын алдааг МАН дагаж бас болно.  2020 оны оны сонгуулийн ялагдлын  эрсдэлээс МАН айхгүй байж ч болно. Энэ нь МАН-ын л хэрэг.  Харин ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөөгүй Үндсэн хуулийн бас нэгэн өөрчлөлтийг Монголын нийгэм хүсч байгаа юу. “Дордохын долоо”-гийн үлгэр үргэлжлэх ёстой юу.

Зөвхөн улс төрийн өнцгөөс харвал болзошгүй байгалийн гамшигтай адилтган аюулын зэргээр үнэлбэл ард түмнээсээ асуусан байхад МАН-ын хувьд хожих нь их, хожигдох нь бага. Харин ард түмнээс асуухгүйгээр Ерөнхийлөгчийн дэмжлэгт эрдвэл, 64 кнопоор бярдвал МАН хожих нь бага, хожигдох магадлал нь илүү их.

Үйл явцыг харвал асуухын болон асуухгүйн зовлонгийн аль аль нь МАН-д байна. Жишээ нь, “давхар дээл”-ийг бүрэн хориглоогүй өөрчлөлтийг ард түмэн дэмжихгүй талдаа. УИХ-ын гишүүн сайдаар ажиллахыг бүрэн хоригловол парламентын засаглалын сонгодог хэлбэр, дэлхийн жишгээс өөр зүгт явчих гээд байдаг.  Гишүүдийн тоог 108 болгож, УИХ-ын бүрэн эрхийг таван жил болгохыг ард түмэн дэмжихгүй. Иймд “Давхар дээл”-ээ авч үлдэж, Ерөнхийлөгчийн саналаар 108 гишүүн, 5 жилийн бүрэн эрхээ Үндсэн хуулийн заалт болгоё гэвэл ард түмнээс асуухгүйгээр батлахаас өөр хувилбаргүй. Тэгж баталсны сөрөг нь МАН-д, эерэг нь тэдний өрсөлдөгчдөд ирнэ. Тэр цагт саналыг Ерөнхийлөгч гаргасан, Ерөнхийлөгч шахсан гэж мянга тайлбарлаад нэмэргүй. Цуурай адил болно. Ерөнхийлөгч ямарч санал гаргах эрхтэй. Харин саналыг шүүрэн авч хууль болгон баталсан нь, мөн ард түмнээс асуух шаардлагагүй гэж эцсийн  шийдвэр гаргасан нь МАН-ын бүрдүүлсэн УИХ гэдгийг хэн ч мэднэ. Ийм кейс үүслээ гэхэд ямарч PR нэмэр болохгүй.  Товчоор, ард түмнээс асуух замаар тэдэнд хүлээн зөвшөөрөгдөөгүй Үндсэн хуулийн өөрчлөлт бол “Дордохын долоо”-гийн хоёрдугаар дэвтэр л болох магадлал нь их.

Г.Отгонбаяр

Эх сурвалж: Itoim.mn

Асуувал Монгол ялна, эс асуувал МАН ялагдана
Бусад мэдээ ▼

1
02-27
Бид хэтэрхий цөөхүүлээ

2
02-27
Сарьсан багваахай 200 гаруй төрлийн вирус тээдгээс 18 нь хүнд халдварладаг

3
02-27
БНСУ-ын аялал жуулчлалын “C-3”, транзит “В-2” визтэй Монгол иргэдийн анхааралд

4
02-27
Спирт, архины үйлдвэрүүдийн түүхий эдийг ариутгалын бодис руу шилжүүлнэ

5
02-27
Ө.Энхтүвшин: Ерөнхийлөгчийг БНХАУ-аас ирсний дараа 14 хоног тусгаарлана

6
02-27
Гадаад эмч нарын мэдээллээс

7
02-27
БНСУ дахь Монголын ЭСЯ-наас мэдээлж байна

8
02-27
Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа хүрээнд Ши Жиньпин, Ли Көцян нартай цаг үеийн асуудлаар ярилцана

9
02-27
Баар, цэнгээний газрыг хууль зөрчиж ажиллуулвал 5 сая хүртэл төгрөгөөр торгоно

10
02-27
Худалдааны дайнаас давсан нөхцөл байдал

11
02-27
Коронавируст (Ковид-19) халдварын нөхцөл байдлын талаарх мэдээлэл

12
02-27
Шинэ төрлийн коронавирус Антарктидаас бусад бүх тивд тархлаа

13
02-27
Өөр улсаар дамжин коронавирусийн голомттой нутгаас Монгол Улсад ирэх тохиодол нэмэгджээ

14
02-27
Япон улс коронавирусын халдварыг 15 минутын дотор тодорхойлох боломжтой технологи боловсруулжээ

15
02-27
Улсын онцгой комиссоос гаргасан ШИЙДВЭРҮҮД

16
02-27
БНХАУ-д коронавирусний халдварын 433 шинэ тохиолдол бүртгэгджээ

17
02-27
The Hu хамтлагийн "Оддын дайн" киноны видео тоглоомд зориулан бүтээсэн клип цацагдлаа

18
02-27
Х.Хатанбаатар: Цагаан сараар баян тарганаа гайхуулах монголчуудын дон нь хулгайч нарт өгөөш болж байна

19
02-27
Дуучин Adele хүнд өвчин туссан уу?

20
02-27
Токиогийн Олимпыг аюулгүй зохион байгуулахад бэлтгэнэ

21
02-27
Ромд чонын сүү хөхөж өссөн хааных гэх бунхныг нээлээ

22
02-27
Зохиолч Д.Нацагдорж, гэргий Д.Пагмадулам нарыг тагнуулын ажилд ашигласан уу?

23
02-27
Монголчуудаа, эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ

24
02-27
Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж, коронавирусын асуудлаар туршлага судлана

25
02-27
Танилц: Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамж

26
02-27
Нийтийн тээвэр өглөөний 06:00-10:00, оройны 17:00-21:00 цагуудад үйлчилнэ

27
02-27
Эх орноосоо дайжсан экс ерөнхийлөгч

28
02-26
Одоо монгол хүний саруул ухаанд найдах л үлдэв

29
02-26
Өш санасан чоно гурван жил өөрийгөө хуягладаг

30
02-26
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослоор 28 настай залуу нас баржээ

31
02-26
С.Амарсайхан: Баар, караоке, саун, фитнес, амралтын газруудыг хаана!

32
02-26
(COVID-19)-ын эрсдлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээнд шаардагдах нэмэлт төсвийг баталлаа

33
02-26
Бид эрсдэл тээж Эx opoнлyyгаа бyцaxгүй

34
02-26
Боловсорч дууссаны 9 шинж буюу хүн байхын учир

35
02-26
Солонгосын Христийн сүмийнхэн ЗГ-ынхаа эсрэг жагсаж байна

36
02-26
Монголын төр биш Ц.Элбэгдорж Жастин Каплаг "өршөөсөн" юм

37
02-26
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Одоо хаана, хорино, шийтгэх арга хэмжээ рүү орно

38
02-26
Эмийн урьдал Remdesivir (Ремдесивир) буюу шинэ коронавирусийн эсрэг БНХАУ-д эхлүүлж буй эмнэлзүйн туршилт

39
02-26
Монгол Улс бэлтгэл хангах цаг ирлээ

40
02-26
Засгийн газрын хуралдаанаас хөдөлгөөн хязгаарлах шийдвэрийг сунгаж, Японы нислэгийг 14 хоногоор цуцалжээ

41
02-26
Итали дахь ЭСЯ-наас монгол иргэддээ анхааруулж байна

42
02-24
Коронавирус ба сарьсан багваахай

43
02-24
Д.Нацагдорж: “Норов-7”, “Банзи-12”, “Мана-4” зэрэг танг ууж байхад биеийг тэтгэж, элдэв халдварт өвчин, ханиад зэргээс сэргийлдэг

44
02-24
Ерөнхий сайд БНСУ-тай хийж буй нислэгүүдэд яаралтай арга хэмжээ авах чиглэл өгчээ

45
02-24
Орон орны цагаан сар: Индонезийн цагаан сарын “УУЦ” нь тахианы мах

46
02-24
Цагаан сарын зоог, идээ, шүүсний ёс бэлгэдэл

47
02-24
Монгол орныг даасан бурхан ОЧИРВААНЬ

48
02-24
У.Хүрэлсүх: Ямар их ХАРИУЦЛАГАТАЙ ард түмэн болохоо энэ цагаан сараар ХАРУУЛЦГААЯ

49
02-24
Хулгайн замаар зорчиж эрсдэлд орсон тохиолдолд дуудлага өгсөн иргэнээс бүх зардлыг гаргуулна

50
02-24
Шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс

51
02-24
Х.Баттулга: Монголын уудам нутагт эрүүл энх, элэг бүтэн амьдрал өнөд оршиг

52
02-22
Битүүний болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс

53
02-22
Цагдаа, цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжив

54
02-22
Солонгосоос Монгол руу 5 дахин бага шимтгэлтэй гадаад гуйвуулга хийдэг боллоо

55
02-22
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

56
02-22
Нийслэлд битүүнээс шинийн гуравныг дуустал нийтийн тээвэр үйлчлэхгүй

57
02-22
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

58
02-22
Ямар хосууд илүү таарамжтай вэ

59
02-22
Японы Кумамото хотод 20 настай сувилагч эмэгтэйгээс коронавирус илэрчээ

60
02-22
Хулгана жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР гаргах...

61
02-22
Түймэр мэт л тархаж буй Корона вирусээс хайртай хүмүүсээ хамгаалья!

62
02-22
УИХ-ын дарга АНУ-д айлчлахаар төлөвлөжээ

63
02-22
Хүн төрөлхтнийг мөхөөж чадах шумбагч онгоцууд

64
02-22
ОХУ Хятадаас хүнсний бүтээгдэхүүн оруулахыг хориглолоо

65
02-22
Эх орондоо буцах хүсэлт гаргасан БНХАУ-ын 54 иргэнийг явууллаа

66
02-22
Хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс

67
02-22
Ирландын гэмт хэрэгтэн 55 сая еврогийн үнэтэй хөрөнгөө алджээ

68
02-22
Хятадад эдгэрсэн өвчтөнүүдээс коронавирус дахин илэрсэн нь тодорхой болжээ

69
02-22
Шинэ коронавирусийн 3,000 оношлуурыг өнөөдөр хүлээн авна

70
02-22
Хотоос гарах, орох хөдөлгөөнийг ням гаригт хаана

71
02-22
БНСУ-д коронавирусний халдварын 142 шинэ тохиолдол илэрчээ

72
02-22
Монгол хэл 1600 жилийн настай

73
02-22
Аяга кофены ард А.Энхманлай, АТГ-ын хэлтсийн дарга Х.Хашбаатар нар юу тохиров?

74
02-22
Таван өнгийн хадагний билэгдэл

75
02-22
Цагаан сарын түүх

76
02-22
Гахай жилийн онцлох 10 үйл явдал

77
02-22
В.Путин: Надад аугаа Орос орон хэрэгтэй

78
02-22
​Жулиан Ассанж: Трамп нэг болзолтойгоор намайг өршөөнө гэж амлаж байсан

79
02-21
XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн шинийн нэгний өглөө зүг, мөр гаргах зурхай

80
02-21
“Хүндэтгэлийн аян-2020”-ийн урамшууллын эзэд тодорлоо

81
02-21
WSJ5 Victoria's Secret-ийн 55 хувийг 1,1 тэрбум доллараар зарна

82
02-21
Нийслэлийн ойгоос энэ онд 5100 шоо м мод бэлтгэнэ

83
02-21
Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдыг бэлэн байдалд шилжүүлэв

84
02-21
Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн зогсооно

85
02-21
2021 оноос Оросын сурагчид хиймэл оюун ухаан судална

86
02-21
Приус машиныг өндөрлөхийн ач тус болон хохирол?

87
02-21
365 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэжээ

88
02-21
Талийгаачийн амь насыг Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос нэхлээ

89
02-21
“Rio Tinto” компани арбитрын шүүхэд ханджээ

90
02-21
Нийтийн тээврийн паркийг 100 хувь шинэчлэхээр төсөвт суулгажээ

91
02-21
Британид амиа алдсан цагаачдын хэрэгт Вьетнамын долоон иргэнийг буруутгажээ

92
02-21
Үндэсний шигшээ баг 23 спортын төрөлтэй болов

93
02-21
Хубэй мужид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 2144 болжээ

94
02-21
Трампын айлчлалд бэлтгэн ядуусын хорооллоо ханаар тусгаарлав

95
02-21
БНСУ-аас ирэх 100 монгол иргэнийг тусгаарлах тухай мэдээллийг үгүйсгэлээ

96
02-21
Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ “хорлон сүйтгэх ажиллагаа” байсан уу?

97
02-21
280 сая төгрөгийн хохирол учруулсан 13 зөрчлийг илрүүлжээ

98
02-21
Тэтгэврийн зээлийг тэглэж, зээлгүй иргэдэд "Эрдэнэс бонд" эзэмшүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

99
02-21
Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн шүүх хурал хойшилжээ

100
02-21
Албаны машин унаад алт ухахдаа тултал доош орсон ИТХ-ын төлөөлөгч баригджээ