BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Чингис хааны музей байгуулахыг хоёрдугаарт тавъя

Соёлын өвөө хамгаалах шаардлагатайг сануулав



Түүхийн үнэт олдвор, хөшөө дурсгал, хиргисүүр, хадны зураг зэрэг нь монголчуудын эртнээс хадлагдаж ирсэн өв соёл юм. Тэр ч утгаараа  Үндсэн хуульд “Байгалийн баялаг, соёлын өв нь нийтийн өмч бөгөөд төрийн хамгаалалтад байна” хэмээн заасан байдаг.Нөгөө талаар энэ нь аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж юм. Гэвч Монгол Улсад соёлын өвийн хамгаалалт орхигдсон. Харин хоёр төрлийн хүмүүс л соёлын өвд анхаарлаа хандуулдаг гэхэд худал болохгүй. Өөрөөр хэлбэл, судлаачид хадгалан хамгаалахаар,  тонуулчид мөнгө олох хэрэгсэл болгохоор соёлын өвд “санаа тавьдаг”. Үүнтэй холбоотой хамгийн ойрын жишээ дурдахад, өнгөрсөн долоо хоногт  Монголын Үндэсний музей “Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын  Мунгараг багийн нутаг “Хориг” уулнаас 700 - 800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан  гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос олдсон” тухай мэдээлэл түгээж, энэхүү олдвороо олон нийтэд дэлгэсэн.

Гэвч энэ үйл явдал монголчуудын хувьд бахархам сайхан байсан ч, түүний хажуугаар соёлын өвөө хамгаалах шаардлага буйг давхар сануулсан. Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан “Бидний олж илрүүлсэн энэхүү эд өлгийн зүйлс бүгд тонуулчдын гарт  сүйтгэгдсэн дурсгалуудаас илрүүлсэн. 2016 онд бид Мунгараг багийн нутагт археологийн судалгаа хийхийн хажуугаар хүмүүстэй угсаатны зүйн ярилцлага хийж, мэдээлэл авсан. Энэ үеэр Хориг уулын аманд хаварждаг өндөр настан н.Баттөр эгч бидэнд тус газар булш бунхан тоноод сүйтгэсэн гэдэг мэдээллийг өгсөн. Тэгээд бид заалгаад тэр уулан дээр очиход 100 гаруй булшийг толгой дараалан тоносон байсан. Хүний яс, дөрөө, амгай, хазаар нь энд тэндгүй хог шиг хэвтэж байсан” гэсэн юм.

Соёлын өвийн сүйтгэл 20 гаруй жил үргэлжилж байна

Соёлын өвийн сүйтгэл Монгол Улсад сүүлийн 20 гаруй жил үргэлжилж байгааг судлаачид хэлдэг. Энэ нь нэгдүгээрт, тус салбарт төсөвлөсөн мөнгө нь хангалттай хэмжээний малтлага, үндэстний хэмжээний хайгуул  хийх зэрэгт хүрэлцдэггүйн улмаас илрүүлэлтгүй. Хоёрдугаарт, иргэд, олон нийт соёлын өвийг ойшоодоггүй. Үр хойч хийгээд, улсын нэр төр, үүх түүхээ танихад, судлахад хэчнээн чухал болохыг мэддэггүй. Мөнгө олох хэрэгсэл мэтээр хардаг. Тиймээс соёлын өвийг хамгаалах асуудал судлаачдын нуруун дээр байдаг гэхэд болно. Тэд гаднын судалгааны багтай хамтрах, төсөл, хөтөлбөрт хамрагдах зэргээр хайгуул, малтлага хийх төсвөө шийдэж, шаардлагатай тоног төхөөрөмжөө авдаг. Мөн л хамгийн сүүлийн үеийн олдвороор жишээ авахад, тус олдворуудыг Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол судлалын төвтэй хамтран Дархадын хотгорын сав нутагт хэрэгжүүлдэг археологийн судалгааны “Умард Монгол” төслийн хүрээнд хийсэн малтлагаар илрүүлсэн.

Түүнчлэн ваартай шар тос, өрөмөө ЖАЙКА-гийн төслөөр авсан дөрвөн хөргөгчиндөө хадгалж буй.  Монголын үндэсний музейн археологич  Ч.Баяндэлгэр "Соёлын өвийг хадгалахад музей, стандартын дагуу байгуулсан сэргээн засварлах лаборатори, хадгалах газар, шаардлагатай тоног төхөөрөмж хамгийн чухал. Төрөөс хангалттай төсөв хөрөнгө гаргаж чаддаггүй. Археологийн олдвор илрүүлэх судалгаа, малтлага хийх санхүүжилтийг ч ихэвчлэн гаднын  байгууллагууд гаргадаг" гэв.  Тэгвэл Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан “Бидэнд лаборатори хэрэгтэй байна. Монгол Улс өнөөдөр энэ чиглэлээр дэлхийгээс  хоцорсон. Лаборатори байхгүй. Жишээлбэл, бид энэ өрмийг анх олоод, яаж Улаанбаатарт хүргэх вэ гээд бөөн айдас болсон. Яаж авч ирэх тухайгаа хэлэлцэж, хэлэлцэж эцэст нь мөс тойруулж тавиад машиндаа ачаад л ирсэн. Мөсийг нь хайлахаар нь дахиад мөс тавих гэх мэтээр аргалж авч ирсэн” гэсэн юм. 

Саваа бэлдэхээр саалиа бэлд

Засгийн газрын хуралдаанаар Чингис хааны музей байгуулах тухай шийдвэр гарсан.Тодруулбал, Үлэг гүрвэлийн төв музейг энэ оны наймдугаар сарын 1-ний өдрөөс татан буулгаж, Байгалийн түүхийн музейтэй нэгтгэсэн. Ингэснээр Үлэг гүрвэлийн музейн байрлаж байсан байранд Байгалын музейн үзмэрүүдийг нэгтгэн байрлуулж, иргэдэд түр үйлчлэх юм. Харин энэ хугацаанд Байгалын түүхийн музейн шинэ барилгыг Их тэнгэрийн ам дахь 7.5 га талбайд барихаар болсон. Барилгын зураг төсөлд шаардлагатай байгаа 400 сая төгрөгийг Засгийн газраас гаргаж, хуулийн дагуу тендер зарлагдан үнэлгээ хийх шатандаа явж байгаа. Шинэ барилга хуучнаасаа даруй тав дахин том байх тухай зураг төсөлд тусгасан талаар салбарын сайд мэдээлэл хийх үеэрээ хэлсэн байдаг.

Харин Байгалын түүхийн музейн хуучин газрын 15 м.кв талбайд долоон давхар Чингис хааны музейг барихаар төлөвлөж байгаа. Тус музейд Чингис хааны болон Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох үзмэр, эд зүйлсийг шилжүүлэн авах, шинээр бүтээх, гадаадын музейд байгаа үзмэрүүдийг хуулбарлан тавих юм. Хэчнээн  том, олон давхар музей бариад дотор нь  тавих олдворгүй бол музей байгуулсны хэрэг юу байх вэ. Саваа бэлдэхээр саалиа бэлд гэдэг. Ингэхээр Чингис хааны музей байгуулах ажлыг хоёрдугаарт тавъя. Харин түүнээс урьтаж, малтлага, хайгуулын ажлаа эрчимжүүлж, соёлын өвөө тонуулчдаас авран, хамгаалъя.

Эх сурвалж: eagle.mn

 

Чингис хааны музей байгуулахыг хоёрдугаарт тавъя
Бусад мэдээ ▼

1
02-27
Бид хэтэрхий цөөхүүлээ

2
02-27
Сарьсан багваахай 200 гаруй төрлийн вирус тээдгээс 18 нь хүнд халдварладаг

3
02-27
БНСУ-ын аялал жуулчлалын “C-3”, транзит “В-2” визтэй Монгол иргэдийн анхааралд

4
02-27
Спирт, архины үйлдвэрүүдийн түүхий эдийг ариутгалын бодис руу шилжүүлнэ

5
02-27
Ө.Энхтүвшин: Ерөнхийлөгчийг БНХАУ-аас ирсний дараа 14 хоног тусгаарлана

6
02-27
Гадаад эмч нарын мэдээллээс

7
02-27
БНСУ дахь Монголын ЭСЯ-наас мэдээлж байна

8
02-27
Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа хүрээнд Ши Жиньпин, Ли Көцян нартай цаг үеийн асуудлаар ярилцана

9
02-27
Баар, цэнгээний газрыг хууль зөрчиж ажиллуулвал 5 сая хүртэл төгрөгөөр торгоно

10
02-27
Худалдааны дайнаас давсан нөхцөл байдал

11
02-27
Коронавируст (Ковид-19) халдварын нөхцөл байдлын талаарх мэдээлэл

12
02-27
Шинэ төрлийн коронавирус Антарктидаас бусад бүх тивд тархлаа

13
02-27
Өөр улсаар дамжин коронавирусийн голомттой нутгаас Монгол Улсад ирэх тохиодол нэмэгджээ

14
02-27
Япон улс коронавирусын халдварыг 15 минутын дотор тодорхойлох боломжтой технологи боловсруулжээ

15
02-27
Улсын онцгой комиссоос гаргасан ШИЙДВЭРҮҮД

16
02-27
БНХАУ-д коронавирусний халдварын 433 шинэ тохиолдол бүртгэгджээ

17
02-27
The Hu хамтлагийн "Оддын дайн" киноны видео тоглоомд зориулан бүтээсэн клип цацагдлаа

18
02-27
Х.Хатанбаатар: Цагаан сараар баян тарганаа гайхуулах монголчуудын дон нь хулгайч нарт өгөөш болж байна

19
02-27
Дуучин Adele хүнд өвчин туссан уу?

20
02-27
Токиогийн Олимпыг аюулгүй зохион байгуулахад бэлтгэнэ

21
02-27
Ромд чонын сүү хөхөж өссөн хааных гэх бунхныг нээлээ

22
02-27
Зохиолч Д.Нацагдорж, гэргий Д.Пагмадулам нарыг тагнуулын ажилд ашигласан уу?

23
02-27
Монголчуудаа, эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ

24
02-27
Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж, коронавирусын асуудлаар туршлага судлана

25
02-27
Танилц: Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамж

26
02-27
Нийтийн тээвэр өглөөний 06:00-10:00, оройны 17:00-21:00 цагуудад үйлчилнэ

27
02-27
Эх орноосоо дайжсан экс ерөнхийлөгч

28
02-26
Одоо монгол хүний саруул ухаанд найдах л үлдэв

29
02-26
Өш санасан чоно гурван жил өөрийгөө хуягладаг

30
02-26
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослоор 28 настай залуу нас баржээ

31
02-26
С.Амарсайхан: Баар, караоке, саун, фитнес, амралтын газруудыг хаана!

32
02-26
(COVID-19)-ын эрсдлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээнд шаардагдах нэмэлт төсвийг баталлаа

33
02-26
Бид эрсдэл тээж Эx opoнлyyгаа бyцaxгүй

34
02-26
Боловсорч дууссаны 9 шинж буюу хүн байхын учир

35
02-26
Солонгосын Христийн сүмийнхэн ЗГ-ынхаа эсрэг жагсаж байна

36
02-26
Монголын төр биш Ц.Элбэгдорж Жастин Каплаг "өршөөсөн" юм

37
02-26
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Одоо хаана, хорино, шийтгэх арга хэмжээ рүү орно

38
02-26
Эмийн урьдал Remdesivir (Ремдесивир) буюу шинэ коронавирусийн эсрэг БНХАУ-д эхлүүлж буй эмнэлзүйн туршилт

39
02-26
Монгол Улс бэлтгэл хангах цаг ирлээ

40
02-26
Засгийн газрын хуралдаанаас хөдөлгөөн хязгаарлах шийдвэрийг сунгаж, Японы нислэгийг 14 хоногоор цуцалжээ

41
02-26
Итали дахь ЭСЯ-наас монгол иргэддээ анхааруулж байна

42
02-24
Коронавирус ба сарьсан багваахай

43
02-24
Д.Нацагдорж: “Норов-7”, “Банзи-12”, “Мана-4” зэрэг танг ууж байхад биеийг тэтгэж, элдэв халдварт өвчин, ханиад зэргээс сэргийлдэг

44
02-24
Ерөнхий сайд БНСУ-тай хийж буй нислэгүүдэд яаралтай арга хэмжээ авах чиглэл өгчээ

45
02-24
Орон орны цагаан сар: Индонезийн цагаан сарын “УУЦ” нь тахианы мах

46
02-24
Цагаан сарын зоог, идээ, шүүсний ёс бэлгэдэл

47
02-24
Монгол орныг даасан бурхан ОЧИРВААНЬ

48
02-24
У.Хүрэлсүх: Ямар их ХАРИУЦЛАГАТАЙ ард түмэн болохоо энэ цагаан сараар ХАРУУЛЦГААЯ

49
02-24
Хулгайн замаар зорчиж эрсдэлд орсон тохиолдолд дуудлага өгсөн иргэнээс бүх зардлыг гаргуулна

50
02-24
Шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс

51
02-24
Х.Баттулга: Монголын уудам нутагт эрүүл энх, элэг бүтэн амьдрал өнөд оршиг

52
02-22
Битүүний болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс

53
02-22
Цагдаа, цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжив

54
02-22
Солонгосоос Монгол руу 5 дахин бага шимтгэлтэй гадаад гуйвуулга хийдэг боллоо

55
02-22
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

56
02-22
Нийслэлд битүүнээс шинийн гуравныг дуустал нийтийн тээвэр үйлчлэхгүй

57
02-22
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

58
02-22
Ямар хосууд илүү таарамжтай вэ

59
02-22
Японы Кумамото хотод 20 настай сувилагч эмэгтэйгээс коронавирус илэрчээ

60
02-22
Хулгана жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР гаргах...

61
02-22
Түймэр мэт л тархаж буй Корона вирусээс хайртай хүмүүсээ хамгаалья!

62
02-22
УИХ-ын дарга АНУ-д айлчлахаар төлөвлөжээ

63
02-22
Хүн төрөлхтнийг мөхөөж чадах шумбагч онгоцууд

64
02-22
ОХУ Хятадаас хүнсний бүтээгдэхүүн оруулахыг хориглолоо

65
02-22
Эх орондоо буцах хүсэлт гаргасан БНХАУ-ын 54 иргэнийг явууллаа

66
02-22
Хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс

67
02-22
Ирландын гэмт хэрэгтэн 55 сая еврогийн үнэтэй хөрөнгөө алджээ

68
02-22
Хятадад эдгэрсэн өвчтөнүүдээс коронавирус дахин илэрсэн нь тодорхой болжээ

69
02-22
Шинэ коронавирусийн 3,000 оношлуурыг өнөөдөр хүлээн авна

70
02-22
Хотоос гарах, орох хөдөлгөөнийг ням гаригт хаана

71
02-22
БНСУ-д коронавирусний халдварын 142 шинэ тохиолдол илэрчээ

72
02-22
Монгол хэл 1600 жилийн настай

73
02-22
Аяга кофены ард А.Энхманлай, АТГ-ын хэлтсийн дарга Х.Хашбаатар нар юу тохиров?

74
02-22
Таван өнгийн хадагний билэгдэл

75
02-22
Цагаан сарын түүх

76
02-22
Гахай жилийн онцлох 10 үйл явдал

77
02-22
В.Путин: Надад аугаа Орос орон хэрэгтэй

78
02-22
​Жулиан Ассанж: Трамп нэг болзолтойгоор намайг өршөөнө гэж амлаж байсан

79
02-21
XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн шинийн нэгний өглөө зүг, мөр гаргах зурхай

80
02-21
“Хүндэтгэлийн аян-2020”-ийн урамшууллын эзэд тодорлоо

81
02-21
WSJ5 Victoria's Secret-ийн 55 хувийг 1,1 тэрбум доллараар зарна

82
02-21
Нийслэлийн ойгоос энэ онд 5100 шоо м мод бэлтгэнэ

83
02-21
Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдыг бэлэн байдалд шилжүүлэв

84
02-21
Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн зогсооно

85
02-21
2021 оноос Оросын сурагчид хиймэл оюун ухаан судална

86
02-21
Приус машиныг өндөрлөхийн ач тус болон хохирол?

87
02-21
365 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэжээ

88
02-21
Талийгаачийн амь насыг Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос нэхлээ

89
02-21
“Rio Tinto” компани арбитрын шүүхэд ханджээ

90
02-21
Нийтийн тээврийн паркийг 100 хувь шинэчлэхээр төсөвт суулгажээ

91
02-21
Британид амиа алдсан цагаачдын хэрэгт Вьетнамын долоон иргэнийг буруутгажээ

92
02-21
Үндэсний шигшээ баг 23 спортын төрөлтэй болов

93
02-21
Хубэй мужид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 2144 болжээ

94
02-21
Трампын айлчлалд бэлтгэн ядуусын хорооллоо ханаар тусгаарлав

95
02-21
БНСУ-аас ирэх 100 монгол иргэнийг тусгаарлах тухай мэдээллийг үгүйсгэлээ

96
02-21
Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ “хорлон сүйтгэх ажиллагаа” байсан уу?

97
02-21
280 сая төгрөгийн хохирол учруулсан 13 зөрчлийг илрүүлжээ

98
02-21
Тэтгэврийн зээлийг тэглэж, зээлгүй иргэдэд "Эрдэнэс бонд" эзэмшүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

99
02-21
Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн шүүх хурал хойшилжээ

100
02-21
Албаны машин унаад алт ухахдаа тултал доош орсон ИТХ-ын төлөөлөгч баригджээ