BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Трамп Гринландыг худалдан авч чадах уу? Үгүй, гэхдээ...

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Данийн харьяанд байдаг өөртөө засах эрхтэй, дэлхийн хамгийн том арал гэгддэг Гринландыг 


худалдан авах тухай үг цухуйлгасан нь энэ долоо хоногт нэлээд шуугиан тарилаа. Тэр үнэхээр хүссэн эсэх нь тодорхойгүй ч нөгөө тал нь “Үгүй” гэдгийг хатуухан мэдэгдэв. Гэхдээ ийм наймаа боломжтой юу гэдэг асуудал улстөрчид, судлаачдын дунд өрнөж эхэллээ.

1. Трамп яагаад Гринландыг сонирхох болов?

Үл хөдлөхийн барон байсан Трамп геополитикийг тэр өнцгөөс хардаг бололтой. Жишээ нь, 2018 онд Ким Жон Унтай уулзах үедээ Хойд Солонгосын эрэг хавьд зочид буудал, орон сууц барих тухай ярьж байв. Мөн Трамп дэлхийн хамгийн том арлыг худалдан авах санал гаргасан  Ерөнхийлөгч гэж түүхэнд бичигдэхийг мэдэж байгаа нь лавтай.

2. Арал АНУ-д яагаад чухал вэ?

Гринланд яагаад АНУ-д хэрэгтэй вэ гэвэл Саудын Араб, Мексикийн адил арвин их байгалийн нөөцтэй агаад Арктикийн дулаарч буй бүсэд стратегийн чухал байрлалтай.

Атлантын далайн хойд хэсэгт Америк, Европын дунд оршдог тус арал АНУ, Орос, Канад, Дани,  Норвегийн маргааны сэдэв болж байв. 1962 онд арлын хойд хэсэгт В-52 онгоц сүйрсэн нь цацраг идэвхийн бохирдол үүсгэж байв. Саяхан Дани улс тус арал дээр хоёр нисэх буудал барих Хятадын саналаас татгалзсан юм.

3. Энэ санаа боломжгүй зүйл үү?

Өнгөрсөн зууныг хүртэл ийм наймаа боломжгүй бус зүйл байгаа. 1803 онд АНУ одоогийн Луизиана муж улсыг Францаас 15 сая ам.доллараар худалдаж авсан бол Эндрю Жонсон Аляскийг Оросоос худалдан авсан Ерөнхийлөгч гэж түүхэнд бичигдсэн билээ. Данид бас ийм түүх бий. Копенхаген 1917 онд Виржинийн арлуудыг АНУ-д худалдсан юм. Үнэндээ зарахаар зарлагдсан олон арал байдаг ч тэдгээр нь жижиг мөртлөө халуун бүсэд байрладаг. ВВС телевизийн нэвтрүүлэгт Дюкийн хуулийн сургуулийн профессор Жозеф Блохер “Зарах зүйл байхгүй болсон тул газар нутгийн наймааны зах зээл ширгэсэн бололтой” хэмээн 2012 онд бичсэнийг эш татсан байна.

4. Гринландыг худалдан авах үнэ

2.1 сая хавтгай дөрвөлжин километр нутагтай энэ арлын үнэ зах зээлд дэлгэгдээгүй нь мэдээж. Гэхдээ таамаг үнэ гаргахын тулд Гринландын ДНБ 2017 онд 2.7 тэрбум ам.доллар байсныг тооцох хэрэгтэй байх. Дани улс тус аралд жилдээ 500 саяын татаас өгдөг. 1867 онд АНУ Оросоос Аляскыг 7.2 сая ам.доллараар авч байсан нь өнөөгийн ханшаар 125 саятай дүйцнэ. Үүнийг олонх хүн боломжийн үнэ гэх болов уу. Гэвч зарим мэргэжилтэн арлын үнэ АНУ-ын одоогийн улсын төсвийн хагастай тэнцэх тул худалдан авч чадахгүй хэмээн бичжээ.

5. Трамп мөнгийг хэрхэн гаргахаар тооцов?

Трамп Гринландыг яаж авахаар тооцсон нь тодорхойгүй байна. Гринландын их сургуулийн профессор Расмус Нилсен “2009 оны арлын дотоод зохицуулалтын хуульд Гринландчууд өөртөө засах эрхтэй гэж тодорхой заасан учир Дани улс зарах эрх байхгүй” гэжээ. Трампын мөрөөдөл биелэх хамгийн оновчтой хувилбар нь Гринланд тусгаар тогтнож, улмаар АНУ-д зарах талаар хэлэлцээ хийж болох юм. Гринланд Даниас тусгаар тогтнох асуудал тус аралд яригддаг агаад 2021 онд колоничлолын 300 жилийн ойгоор нь тусгаарлах боломжтой гэж үздэг хүмүүс бий. Тусгаар тогтнолыг дэмжих өөр нэг хүчин зүйл бол Гринланд Даниас илүү Хойд Америкт ойрхон оршдог явдал юм.

6. Ерөнхийлөгч дангаараа шийдэж чадах уу?

АНУ-ын Үндсэн хуулиар ийм худалдан авалт хийх хөрөнгийг Конгрессоор батлуулах ёстой. Гэвч Трамп Конгрессын мөнгө батлах эрхийг тойрч гарахыг хүсэж байж болзошгүй. Тухайлбал, Америк, Мексикийн хил дээр хана босгох Ерөнхийлөгчийн санаачилгад конгресс мөнгө гаргахаас татгалзахад Трамп Батлан хамгаалах яамны зардлаар барилгыг эхлүүлж, дээд шүүх дэмжсэн.

7. Трамп цаашид ямар алхам хийх боломжтой вэ?

Гринландын асуудлаарх Трампын дараагийн алхам олны анхаарлыг татаж байна. Нью-Йорк Таймс сонинд бичсэнээс үзвэл зөвлөхүүд нь Ерөнхийлөгчид боломжийг судална гэсэн хариулт өгсөн гэх боловч уг худалдан авалтыг боломжгүй гэж хэлэхгүйн тулд ийнхүү амласан байх магадлалтай. Трамп Данийн Ерөнхий сайд Метте Фредериксонтой уг асуудлаар ярилцах боломжтой байсан ч АНУ-ын Ерөнхийлөгч Гринландын талаар эсэргүүцэлтэй тулгарсныхаа дараа есдүгээр сарын эхээр Данид хийхээр төлөвлөсөн айлчлалаа цуцлаад байна.

ЗГМ сонин

Трамп Гринландыг худалдан авч чадах уу? Үгүй, гэхдээ...
Бусад мэдээ ▼

1
09-20
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлжээ

2
09-20
ӨМӨЗО-ыг БНХАУ-ын өмнөд бүстэй холбосон нүүрс тээвэрлэх төмөр зам ашиглалтад орно

3
09-20
‘’Ус-Амин Эрдэнэ’’ гар зургийн уралдаан зарлалаа

4
09-20
ТЕГ-аас Т.Чимгээг УЛСЫН НУУЦ ЗАДРУУЛСАН хэргээр шалгаж байна

5
09-20
“Эрдэнэс-Тавантолгой” ХК олон улсын “ISO“ стандартуудын гэрчилгээ гардан авлаа

6
09-20
Гарын үсэг зурсан гишүүд дахин нэр дэвшихгүй гэдгээ амлах ёстой

7
09-20
Шавь нараа дэлхийн дэвжээнээс 10 медаль авахуулсан аатай дасгалжуулагч

8
09-20
1000 оюутны байранд 290 мянгын хагас автомат угаалгын машиныг 2 САЯ төгрөгөөр шахсан түүхээс ...

9
09-20
УИХ-ын гишүүн Л.Болд С.Зоригийн хэргийн сэжигтнүүдтэй холбоотой ил захидал илгээлээ

10
09-20
“Huawei” шинэ ухаалаг гар утсаа танилцууллаа

11
09-20
Өмнөд хөрш Монголын хамгийн том ажил олгогч болоход ойрхон байна

12
09-20
Судлаач Д.Ганхуяг: Монголчуудын "онолдох" өвчин ба сонгууль...

13
09-20
Хүний биеийн тухай сонирхолтой баримтууд

14
09-20
МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ыг тараах эсэхээр дахин хуваагдав

15
09-20
Бяцхан үрсээ жорлонгийн нүхэнд “алдсаар” байх уу

16
09-20
Дуучин Б.Амархүүг ХАР ТАМХИНЫ хэргээр цагдан хорьжээ

17
09-20
Алхаж сурахаасаа өмнө мөлхөж сур

18
09-20
Лидергүй болсон АН-ын зовлон буюу Ерөнхийлөгчөөс Ардчиллаа аврах төлөвлөгөө

19
09-20
НӨАТ-ын тохирол энэ сарын 22-нд явагдана

20
09-20
Ядууралд МОНГОЛ ЯЛАГДЛАА

21
09-20
Солонгос, Хонгконг, Казахстан, буриад дахь тэмцэл хөдөлгөөнүүд

22
09-20
Кремлиэс буг чөтгөрийг зайлуулахаар алхаж яваа Якут бөөг замд нь баривчилжээ

23
09-20
Ерөнхийлөгч Энэтхэгээс юу богцолж болох вэ

24
09-20
МАН 65 кнопоо ашиглаж чадсангүй ДЭЭ

25
09-20
Ерөнхий сайдын эрх мэдлийг хумьсан Үндсэн хуулийн өөрчлөлт

26
09-20
Харийн мафийнханд элэг нэгтнүүдээ золиослогч бол Үндэсний аюулгүй байдлын эсрэг хэрэгтэн

27
09-19
БНХАУ: “Хонгконгийн бослогод барууны орнуудыг буруутгалаа

28
09-19
НҮБ -ын “утгагүй” зөвлөмжгүйгээр агаарын бохирдол буурахгүй гэж үү

29
09-19
Николь Шерзингер хамтлагтаа эргэн ирнэ

30
09-19
ОХУ-д суух элчин сайдад Сү.Батболдын нэр яригдаж эхэлжээ

31
09-19
УИХ-ыг тараах гишүүд нь бүрдсэн ч шалтаг нь олдоогүй байна

32
09-19
Эвхэгддэг ''Samsung Galaxy'' 4856 ам.долларт хүрэв

33
09-19
Хурдтай арга хэмжээ авахгүй бол хувьцааны зах зээл хөлдөх нь

34
09-19
Дэлхийн хамгийн баян бас ядуу орон

35
09-19
Али Хаменей: АНУ яаж ч дарамталсан Иран хэлэлцээр хийхгүй

36
09-19
Зураг түүх өгүүлнэ: Гавьяат дуучин Т.Ариунаа

37
09-19
Э.Сноудений номыг Германд худалдаалж эхэлжээ

38
09-19
Гадаад өр нэмэгдэхэд валютын ханшийн өсөлт нөлөөлж байна

39
09-19
Билл Гейтс энэ онд 35 тэрбум доллар хандивласан ч нийт хөрөнгийн хэмжээ нь нэмэгджээ

40
09-19
Канадын Ерөнхий сайд хүлцэл өчжээ

41
09-19
Хуучны 3000 гаруй ном судрыг сэргээн засварлажээ

42
09-19
Г.Доржзодов: Ц.Сандуй хуулиас зугатаад 192 хонолоо

43
09-19
Мексиктэй залгаа хилийн дагуух ханан дээр Д.Трамп гарын үсгээ үлдээжээ

44
09-19
Ж.Батзандан: Шинэ нам УИХ-ыг тарахыг дэмжиж байгаа

45
09-19
Ард нийтийн санал асуулга: МАН-ын тулгалт уу, ард түмний сонголт уу

46
09-19
Өмнөд Солонгосын хамгийн том цуврал аллагын эзнийг 30-аад жилийн дараа илрүүлжээ

47
09-19
БНХАУ, ОХУ-ын харилцан нээлттэй байдлыг бэхжүүлэхийг санал болгожээ

48
09-19
Шонхорын анчин арабуудад хэлмэрч хийж байсан этгээд малчин эмэгтэйг зодож, хүчинджээ

49
09-19
“Gatwick” нүүр царай таних технологи нэвтрүүлнэ

50
09-19
Хууль бус алт олборлолтыг зогсоов

51
09-19
МАН-ын дарга нар юунд найдаж Ээлжит бус сонгуулийг хүснэ вэ?

52
09-19
Монгол хүний хүн байх суурь чадвар “сэжиглэх”-ийг хэн сүжгээр сольж орхив оо?

53
09-19
Гайхамшигт галт уулны тал нутаг

54
09-19
Хэрвээ УИХ тарвал онц байдал, тэгээд засаглалын өөрчлөлт рүү орох төлөвлөгөө байна уу?

55
09-19
Монголчуудын амжилт буурсаар...

56
09-19
Хэрэг хуучирдаггүйн учир буюу нэхэн тоолох хугацаа

57
09-19
Мансуурч буй Монголын ирээдүй

58
09-19
Ж.Эрдэнэбат МАН-аас УИХ-д нэр дэвшиж чадахааргүй болжээ

59
09-19
Итгэ, гэхдээ шалга

60
09-18
Эрүүл мэндийн салбарт хийгдсэн дэвшилтэт технологи, томоохон хөрөнгө оруулалтыг танилцууллаа

61
09-18
ОУ-ын наадамд "Хөх тавилан" кино шалгарчээ

62
09-18
Б.Бат-Эрдэнэ МҮБХ-ны албан ёсны тамга тэмдгийг хүлээн авлаа

63
09-18
Нийтэд хүрэлцдэггүй НИЙТИЙН ТЭЭВЭР

64
09-18
Парламентыг тарааж, ээлжит бус сонгуулийг хүссэн “хий үзэгдэл” тэнүүчилж эхэллээ

65
09-18
3 нас хүртэл нь ХҮҮХЭДДЭЭ заавал ЗААХ хэрэгтэй зүйлс

66
09-18
Улаанбаатарын агаар угаартай хэвээрээ л байна

67
09-18
Тагнуулынхан шалгалт хийгээд ч махны үнэ хямдарсангүй

68
09-18
Эрх мэдэл, мөнгөнд бөхийсөн Монголын бокс

69
09-18
Монгол Улсад шинээр байгуулагдах цахилгаан станцуудад Герман технологийг нэвтрүүлэх саналаа уламжиллаа

70
09-18
Парламентад сууж цөм баяжсан Н.Амарзаяа

71
09-18
Орхон аймгийн дараагийн Засаг дарга хэн бэ?

72
09-18
ДУНДГОВЬ: Айрагны баяр боллоо

73
09-18
Хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл ТООЛОХ хуулийн төсөл өргөн барилаа

74
09-18
Л.Болд: Бидний зовлонгийн эх үүсвэр Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтөөс болсон

75
09-18
Гурван ерөнхийлөгч юу шийдсэн бэ?

76
09-18
Адольф Гитлерийн хоолыг амталж, өөр дээрээ туршдаг байсан эмэгтэйн гунигт дурсамж

77
09-18
Улаан бал - Э.Бат-Үүл: Элбэгдорж, Баттулга бид 3 найз

78
09-18
УИХ-ын гишүүн Н.Учралын сургуульд ХАР ТАМХИ хэрэглэдэг багш хичээл заадаг байжээ

79
09-18
Ээлжит бус сонгууль энгийн иргэдэд бус эрх баригчдад л хэрэгтэй

80
09-18
Английг дууриах гэнэхэн оролдлого Монголыг сүйрэлрүү хөтөлсөөр...

81
09-18
Төрийн дэмжлэггүйгээс авлигатай тэмцэх ажил урагшилдаггүй

82
09-18
“Гэмтнүүдийн чуулбар” суугаад үлдэнэ гэв үү

83
09-17
Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

84
09-17
Ардын авьяастнуудаас уучлал гуйхыг шаардлаа!!!

85
09-17
Тив дэлхийн 12 рекордыг эзэмшдэг Э.Содномпилжээд Хөдөлмөрийн баатар цол олгоё

86
09-17
“Монголын эзэнт улсын түүх” цуврал 5 боть зохиолын тухай

87
09-17
Өмнөд Солонгосын сөрөг хүчний намын дарга эсэргүүцлээ илэрхийлж, үсээ хусуулав

88
09-17
Роналду дээд амжилт руу дөтөлсөөр

89
09-17
Сибириэс Монголд дүрвэсэн баавгай 30 гаруй бог мал иджээ

90
09-17
“40 САЯЫН ГҮҮР”-ИЙН ТУХАЙ ГУРВАН ШҮҮМЖ

91
09-17
"Тамын тавь" буюу Дорнодчуудын амь насны аранга!!!

92
09-17
Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэг, бэлчээрийн ургамлын ашиг тус дэлхийн түвшинд үнэлэгдэж байна

93
09-17
С.Молор-Эрдэнэ: Өөрийнхөө амьдралыг тохиолдолд орхи!

94
09-17
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын хэргийг шүүхэд шилжүүлжээ

95
09-17
Нүүрс: Монголын экспорт нэмэгдэж, Хятадын импорт буурч байна

96
09-17
Орост хэн хамгийн өндөр цалин авдаг вэ

97
09-17
БУУРАЛ ДАРГЫН БУРХАН УХААН

98
09-17
20 жилийн өмнөх хийн хоолойн ТЭЗҮ В.Путины ширээн дээр эргэн ирэх нь

99
09-17
Бөхийн холбоо нэгдсэн гэв үү

100
09-17
Төрийн банк сурагчийн карт, кредит карт, гялс банкны үйлчилгээг санал болгож байна