BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Хөвсгөл нуурын эрэг орчмын дэд бүтцийг Азийн хөгжлийн банкны тусламжаар шийдвэрлэхээр болжээ

Засгийн газрын Лхагва гарагийн хуралдаанаар Хөвсгөл нуурын эрэг орчмыг эко аялал жуулчлалын бүс болгож,  шинээр аялал жуулчлалын чиглэлээр зөвшөөрөл, газар олгохгүй бөгөөд Азийн хөгжлийн банкны тусламжаар Хөвсгөл нуурын эрэг орчмын дэд бүтцийг шийдвэрлэхээр болсон байна.


Монгол Улсын цэвэр усны нөөцийн 70 хувь, дэлхийн цэвэр усны нөөцийн нэг хувийг агуулдаг Хөвсгөл нуур нь 136 км урт, 20-40 км өргөн, 260 орчим метр гүн ба дэлхий дээрх хамгийн эртний 17 нуурын нэг бөгөөд ойролцоогоор 2-5 сая жилийн настай цэнгэг уст нуур юм.

Хөвсгөл нуурын экосистемийн хувьд эмзэг бүс нутагт багтах бөгөөд сүүлийн жилүүдэд тухайн бүс нутгийг зорих дотоод, гадаадын жуулчдын тоо улам бүр нэмэгдэхийн хирээр аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн тоо зах зээлийн эрэлтийг даган өсчээ.

Нуурын эрэг орчмын аялал жуулчлалын өнөөгийн байдлыг дурьдвал, 2013 онд дунджаар 32 мянга гаруй жуулчин Хөвсгөл нуурын БЦГ-т аялж байсан бол 2018 онд 120 мянга болж өссөнөөс үзэхэд 5 жилийн дотор 3 дахин нэмэгджээ. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар 129 иргэн, аж ахуйн нэгжид газар олгогдсон бүртгэлтэй байгаа боловч 2018 онд хийгдсэн хяналт, шалгалтын үр дүнгээс үзэхэд зөвшөөрөлтэй 55 иргэн, аж ахуйн нэгж, зөвшөөрөлгүй 160 орчим гэр буудал үйл ажиллагаа явуулж байна. Мөн тэдгээрээс холбогдох хууль тогтоомжийн дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй 52 иргэн, аж ахуйн нэгж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй 42 иргэн, аж ахуйн нэгж, үнэлгээ хийгдэж байгаа буюу хугацаа дууссан 26 иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

 

Түүнчлэн Усны тухай хуулийн 22.3 дахь заалтыг зөрчиж, нуурын эргээс 100 метрээс дотогш, усны эрүүл ахуйн хамгаалалтын хамгаалалтын бүсэд нийт 28 иргэн, аж ахуйн нэгж, 200 метрээс дотогш буюу энгийн хамгаалалтын бүсэд 68 иргэн, аж ахуйн нэгж байгууллага, Ойн тухай хуулийн 8.6 дахь заалтыг зөрчин Ойн хамгаалалтын бүсэд 24 иргэн, аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Мөн эдгээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын дийлэнх хувь нь ус ашиглах дүгнэлт хийлгээгүй, ус ашиглах эрхийн бичиггүй, усны тоолуургүй.

Нуурын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүд 2018 оны байдлаар 83 орчим нүхэн жорлонтой байсан бөгөөд “Тусгай хамгаалалттай газар нутагт нүхэн жорлонг хориглох тухай” БОАЖ-ын сайдын 2018 оны А/73 дугаар тушаалын дагуу Хөвсгөл нуурын БЦГ дахь бүх нүхэн жорлонг буулгаж, хөрс, усны чанарт нөлөөлөхгүй технологи бүхий ариун цэврийн газруудыг байгуулан, шингэн хог хаягдлыг зөөвөрлөн, Хатгал Тосгон дахь зориулалтын хаягдал усны цооногт байршуулж буй хэдий ч цаашид хүчин чадал нь хангалтгүй болоод байгаа.

Өмнөх жилүүдэд Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн МОН 9183: “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-ийн хүрээнд тус цогцолборт газрын орчны бүсийн Алаг-Эрдэнэ, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Рэнчинлхүмбэ, Ханх сум, Хатгал тосгонд эко аялал жуулчлалын сургалт, шинэ эвент зохион байгуулах, иргэдийн өөрсдөө удирдан захиран зарцуулдаг эргэлтийн сангаас зээл олгох, нуур орчмын бэлчээрийг зохистой ашиглах, хог хаягдлын менежментийг малчид, иргэдийн оролцоотой сайжруулах, алслагдсан, цэвдэгтэй бүс нутагт тохирсон ариун цэврийн байгууламжийн загварыг турших, нийтийн жишиг отоглох цэг тохижуулах, мэдээллийн жишиг самбар байршуулах, нуурын усны чанарыг тогтмол хянах хөтөлбөр хэрэгжүүлсэн билээ.

Дээрх үйл ажиллагаанууд бодит үр дүнд хүрч буй хэдий ч цаашид тус бүс нутагт аялал жуулчлалын үйл ажиллагааг зохион байгуулалттай, хариуцлагатай, байгаль орчинд сөрөг нөлөө багатай хөгжүүлэх замаар хүрээлэн буй орчны бохирдлыг багасгаж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах ажлыг нэн яаралтай, нэгдсэн бодлогоор хэрэгжүүлэх шаардлагатай болоод байсан юм.

Эх сурвалж: БОАЖЯ

 

Хөвсгөл нуурын эрэг орчмын дэд бүтцийг Азийн хөгжлийн банкны тусламжаар шийдвэрлэхээр болжээ
Бусад мэдээ ▼

1
09-20
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлжээ

2
09-20
ӨМӨЗО-ыг БНХАУ-ын өмнөд бүстэй холбосон нүүрс тээвэрлэх төмөр зам ашиглалтад орно

3
09-20
‘’Ус-Амин Эрдэнэ’’ гар зургийн уралдаан зарлалаа

4
09-20
ТЕГ-аас Т.Чимгээг УЛСЫН НУУЦ ЗАДРУУЛСАН хэргээр шалгаж байна

5
09-20
“Эрдэнэс-Тавантолгой” ХК олон улсын “ISO“ стандартуудын гэрчилгээ гардан авлаа

6
09-20
Гарын үсэг зурсан гишүүд дахин нэр дэвшихгүй гэдгээ амлах ёстой

7
09-20
Шавь нараа дэлхийн дэвжээнээс 10 медаль авахуулсан аатай дасгалжуулагч

8
09-20
1000 оюутны байранд 290 мянгын хагас автомат угаалгын машиныг 2 САЯ төгрөгөөр шахсан түүхээс ...

9
09-20
УИХ-ын гишүүн Л.Болд С.Зоригийн хэргийн сэжигтнүүдтэй холбоотой ил захидал илгээлээ

10
09-20
“Huawei” шинэ ухаалаг гар утсаа танилцууллаа

11
09-20
Өмнөд хөрш Монголын хамгийн том ажил олгогч болоход ойрхон байна

12
09-20
Судлаач Д.Ганхуяг: Монголчуудын "онолдох" өвчин ба сонгууль...

13
09-20
Хүний биеийн тухай сонирхолтой баримтууд

14
09-20
МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ыг тараах эсэхээр дахин хуваагдав

15
09-20
Бяцхан үрсээ жорлонгийн нүхэнд “алдсаар” байх уу

16
09-20
Дуучин Б.Амархүүг ХАР ТАМХИНЫ хэргээр цагдан хорьжээ

17
09-20
Алхаж сурахаасаа өмнө мөлхөж сур

18
09-20
Лидергүй болсон АН-ын зовлон буюу Ерөнхийлөгчөөс Ардчиллаа аврах төлөвлөгөө

19
09-20
НӨАТ-ын тохирол энэ сарын 22-нд явагдана

20
09-20
Ядууралд МОНГОЛ ЯЛАГДЛАА

21
09-20
Солонгос, Хонгконг, Казахстан, буриад дахь тэмцэл хөдөлгөөнүүд

22
09-20
Кремлиэс буг чөтгөрийг зайлуулахаар алхаж яваа Якут бөөг замд нь баривчилжээ

23
09-20
Ерөнхийлөгч Энэтхэгээс юу богцолж болох вэ

24
09-20
МАН 65 кнопоо ашиглаж чадсангүй ДЭЭ

25
09-20
Ерөнхий сайдын эрх мэдлийг хумьсан Үндсэн хуулийн өөрчлөлт

26
09-20
Харийн мафийнханд элэг нэгтнүүдээ золиослогч бол Үндэсний аюулгүй байдлын эсрэг хэрэгтэн

27
09-19
БНХАУ: “Хонгконгийн бослогод барууны орнуудыг буруутгалаа

28
09-19
НҮБ -ын “утгагүй” зөвлөмжгүйгээр агаарын бохирдол буурахгүй гэж үү

29
09-19
Николь Шерзингер хамтлагтаа эргэн ирнэ

30
09-19
ОХУ-д суух элчин сайдад Сү.Батболдын нэр яригдаж эхэлжээ

31
09-19
УИХ-ыг тараах гишүүд нь бүрдсэн ч шалтаг нь олдоогүй байна

32
09-19
Эвхэгддэг ''Samsung Galaxy'' 4856 ам.долларт хүрэв

33
09-19
Хурдтай арга хэмжээ авахгүй бол хувьцааны зах зээл хөлдөх нь

34
09-19
Дэлхийн хамгийн баян бас ядуу орон

35
09-19
Али Хаменей: АНУ яаж ч дарамталсан Иран хэлэлцээр хийхгүй

36
09-19
Зураг түүх өгүүлнэ: Гавьяат дуучин Т.Ариунаа

37
09-19
Э.Сноудений номыг Германд худалдаалж эхэлжээ

38
09-19
Гадаад өр нэмэгдэхэд валютын ханшийн өсөлт нөлөөлж байна

39
09-19
Билл Гейтс энэ онд 35 тэрбум доллар хандивласан ч нийт хөрөнгийн хэмжээ нь нэмэгджээ

40
09-19
Канадын Ерөнхий сайд хүлцэл өчжээ

41
09-19
Хуучны 3000 гаруй ном судрыг сэргээн засварлажээ

42
09-19
Г.Доржзодов: Ц.Сандуй хуулиас зугатаад 192 хонолоо

43
09-19
Мексиктэй залгаа хилийн дагуух ханан дээр Д.Трамп гарын үсгээ үлдээжээ

44
09-19
Ж.Батзандан: Шинэ нам УИХ-ыг тарахыг дэмжиж байгаа

45
09-19
Ард нийтийн санал асуулга: МАН-ын тулгалт уу, ард түмний сонголт уу

46
09-19
Өмнөд Солонгосын хамгийн том цуврал аллагын эзнийг 30-аад жилийн дараа илрүүлжээ

47
09-19
БНХАУ, ОХУ-ын харилцан нээлттэй байдлыг бэхжүүлэхийг санал болгожээ

48
09-19
Шонхорын анчин арабуудад хэлмэрч хийж байсан этгээд малчин эмэгтэйг зодож, хүчинджээ

49
09-19
“Gatwick” нүүр царай таних технологи нэвтрүүлнэ

50
09-19
Хууль бус алт олборлолтыг зогсоов

51
09-19
МАН-ын дарга нар юунд найдаж Ээлжит бус сонгуулийг хүснэ вэ?

52
09-19
Монгол хүний хүн байх суурь чадвар “сэжиглэх”-ийг хэн сүжгээр сольж орхив оо?

53
09-19
Гайхамшигт галт уулны тал нутаг

54
09-19
Хэрвээ УИХ тарвал онц байдал, тэгээд засаглалын өөрчлөлт рүү орох төлөвлөгөө байна уу?

55
09-19
Монголчуудын амжилт буурсаар...

56
09-19
Хэрэг хуучирдаггүйн учир буюу нэхэн тоолох хугацаа

57
09-19
Мансуурч буй Монголын ирээдүй

58
09-19
Ж.Эрдэнэбат МАН-аас УИХ-д нэр дэвшиж чадахааргүй болжээ

59
09-19
Итгэ, гэхдээ шалга

60
09-18
Эрүүл мэндийн салбарт хийгдсэн дэвшилтэт технологи, томоохон хөрөнгө оруулалтыг танилцууллаа

61
09-18
ОУ-ын наадамд "Хөх тавилан" кино шалгарчээ

62
09-18
Б.Бат-Эрдэнэ МҮБХ-ны албан ёсны тамга тэмдгийг хүлээн авлаа

63
09-18
Нийтэд хүрэлцдэггүй НИЙТИЙН ТЭЭВЭР

64
09-18
Парламентыг тарааж, ээлжит бус сонгуулийг хүссэн “хий үзэгдэл” тэнүүчилж эхэллээ

65
09-18
3 нас хүртэл нь ХҮҮХЭДДЭЭ заавал ЗААХ хэрэгтэй зүйлс

66
09-18
Улаанбаатарын агаар угаартай хэвээрээ л байна

67
09-18
Тагнуулынхан шалгалт хийгээд ч махны үнэ хямдарсангүй

68
09-18
Эрх мэдэл, мөнгөнд бөхийсөн Монголын бокс

69
09-18
Монгол Улсад шинээр байгуулагдах цахилгаан станцуудад Герман технологийг нэвтрүүлэх саналаа уламжиллаа

70
09-18
Парламентад сууж цөм баяжсан Н.Амарзаяа

71
09-18
Орхон аймгийн дараагийн Засаг дарга хэн бэ?

72
09-18
ДУНДГОВЬ: Айрагны баяр боллоо

73
09-18
Хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл ТООЛОХ хуулийн төсөл өргөн барилаа

74
09-18
Л.Болд: Бидний зовлонгийн эх үүсвэр Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтөөс болсон

75
09-18
Гурван ерөнхийлөгч юу шийдсэн бэ?

76
09-18
Адольф Гитлерийн хоолыг амталж, өөр дээрээ туршдаг байсан эмэгтэйн гунигт дурсамж

77
09-18
Улаан бал - Э.Бат-Үүл: Элбэгдорж, Баттулга бид 3 найз

78
09-18
УИХ-ын гишүүн Н.Учралын сургуульд ХАР ТАМХИ хэрэглэдэг багш хичээл заадаг байжээ

79
09-18
Ээлжит бус сонгууль энгийн иргэдэд бус эрх баригчдад л хэрэгтэй

80
09-18
Английг дууриах гэнэхэн оролдлого Монголыг сүйрэлрүү хөтөлсөөр...

81
09-18
Төрийн дэмжлэггүйгээс авлигатай тэмцэх ажил урагшилдаггүй

82
09-18
“Гэмтнүүдийн чуулбар” суугаад үлдэнэ гэв үү

83
09-17
Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

84
09-17
Ардын авьяастнуудаас уучлал гуйхыг шаардлаа!!!

85
09-17
Тив дэлхийн 12 рекордыг эзэмшдэг Э.Содномпилжээд Хөдөлмөрийн баатар цол олгоё

86
09-17
“Монголын эзэнт улсын түүх” цуврал 5 боть зохиолын тухай

87
09-17
Өмнөд Солонгосын сөрөг хүчний намын дарга эсэргүүцлээ илэрхийлж, үсээ хусуулав

88
09-17
Роналду дээд амжилт руу дөтөлсөөр

89
09-17
Сибириэс Монголд дүрвэсэн баавгай 30 гаруй бог мал иджээ

90
09-17
“40 САЯЫН ГҮҮР”-ИЙН ТУХАЙ ГУРВАН ШҮҮМЖ

91
09-17
"Тамын тавь" буюу Дорнодчуудын амь насны аранга!!!

92
09-17
Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэг, бэлчээрийн ургамлын ашиг тус дэлхийн түвшинд үнэлэгдэж байна

93
09-17
С.Молор-Эрдэнэ: Өөрийнхөө амьдралыг тохиолдолд орхи!

94
09-17
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын хэргийг шүүхэд шилжүүлжээ

95
09-17
Нүүрс: Монголын экспорт нэмэгдэж, Хятадын импорт буурч байна

96
09-17
Орост хэн хамгийн өндөр цалин авдаг вэ

97
09-17
БУУРАЛ ДАРГЫН БУРХАН УХААН

98
09-17
20 жилийн өмнөх хийн хоолойн ТЭЗҮ В.Путины ширээн дээр эргэн ирэх нь

99
09-17
Бөхийн холбоо нэгдсэн гэв үү

100
09-17
Төрийн банк сурагчийн карт, кредит карт, гялс банкны үйлчилгээг санал болгож байна