 |
|
 |
|
“Алтай голд” ХХК Орхоны эх цутгал долоон голын зургааг нь булж, ширгээжээ |
|
|
 |
|
 |
“Алтай голд” ХХК Орхоны эх цутгал долоон голын зургааг нь булж, ширгээжээ
2019-08-24Орхон гол хүнцлээр тэжээгдэж, хүн, малгүй хордож байна
 ...Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших “Харгуйтын амны баруун салаа” нэртэй алтны шороон ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг "Алтай Голд ХХК" Орхон голын зарим эх цутгал жижиг голуудыг булж, устгасан, голдирлыг нь өөрчилсөн бодит төрхийг та одоо харж байна. Хэдхэн кг алтны төлөө гол, булаг шандыг ийн булшилсан үйлдлийг дэлхий дахинаа байгаль орчин, хүн төрөлхтний эсрэг хийсэн гэмт хэрэг гэж үздэг. Монгол Улсад ч мөн ялгаагүй. Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усны тухай хууль гээд олон хуульд голын голдирлыг өөрчлөх, булаг шанд, гол горхийг санаатайгаар устгаж ширгээвэл хуулийн хариуцлага тооцохоор заачихсан байгаа.
Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн малчин К.Лхагважав "Энэ ухчихсан байгаа талбай нь сайхан цагаан дэнж байсан. Энд манайх 1994 оноос хойш отрын нүүдлээр орж ирж нутагладаг байлаа. Тэр сайхан нутгийг минь ийм болгочихсон. Бүх зэлэнд маань тулгаад ухчихсан. Дахиад нэмж ухах байх. “Алтай голд” компани энд ирээд гурван жил болж байна. Манай үхрүүдийн нүд өвдөөд эхэлсэн. Нэг өдөр л ногоон болоод хараагүй болчих юм. Хараагүй хэдэн үхэртэй болох нь. Уурхай орж ирэхээс ийм тохиолдол нэг ч гараагүй. Одоо манайхыг гаргахгүй оруулахгүй, бараг хорионд шахуу амьдарч байна" гэв.
ЗОЛИОС
Өлийн голын хүдрийн дүүрэгт оршдог Харгуйтын амны баруун салааны алтны шороон ордын нөөц 800 кг, Хар чулуутын амны алтны шороон ордын нөөц 70 орчим кг байгааг тогтоосон байна. Харин ийм хэмжээний алт авахын тулд тус компани Цэнхэр сумын нутагт орших Харгуйтын амны баруун салаа, нутгийнхны ярьж байгаагаар Шийртийн хойд амыг ЗОЛИОСЛОВ. Эндээс эх аван урссаар Орхон голд цутгадаг долоон жижиг голын зургааг нь булшилчихаад сууж байна. Уг нь Монголын хамгийн урт гол Орхоны эхний хэсэг Хангайн нурууны Байгалийн цогцолборт газарт багтдаг. Гэвч байгаль хамгаалахад зориулж баталсан Монгол Улсын хуулиуд энд үйлчилсэнгүй.
“Алтай голд” компани “Харгуйтын амны баруун салаа” нэртэй алтны шороон ордын байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг 2016 онд батлуулжээ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг нь “Газарчандмань” компани хийсэн байна. “Алтай голд” ХХК-ийн ерөнхий захирал Цэндээгийн Мягмардорж гэгч бөгөөд урьд нь Өвөрхангай аймгийн Уянга суманд Өлтийн шороон ордод олборлолт явуулж байсан туршлагатай нэгэн. Тэрбээр Өлтийн алтыг нь аваад, үлдэгдлээ бусад компани, бичил уурхайчдад шилжүүлж, нөхөн сэргээлтээс бултсан гэх мэдээлэл ч байна.
Суварга хайрхан уулнаас эх аван урссаар Орхон голд цутгаж байгаа жижиг голуудын ялгааг харж байна. Алтны олборлолт явагдаагүй газраас эх аван урссаар уурхайнхны бохир устай холилдон нийлж, сааралтан булингартсаар Орхон голд цутгаж байгаа нь энэ. Ингэж бохирдсон Орхон гол цааш урссаар Сэлэнгэ мөрөнд цутгадаг бөгөөд нийт усных нь 47 хувийг бүрдүүлдэг гээд бод доо. Үнэндээ энэ бол Монголын эмгэнэл юм.
“Алтай голд” ХХК-ийн уурхай хариуцсан захирал н.Норовсамбуу “Манайх байгаль орчны мэргэжилтэнтэй. Манай талбайд байгаа бут сөөг байгаль орчинд ямар ач холбогдолтой байдгийг мэдэхгүй” гэлээ.
ХААН ХОР
Байгалиа сүйтгэгчдийн энэхүү хорлонтой үйлдэл Орхон голын сав дагуу нутаглан ундаалдаг хэдэн зуун хүн ард, мал, амьтан гээд амьтай бүхэнд сөргөөр нөлөөлж байгаа. Таны харж байгаа энэ бохир ус хүнцлээр хордсон гол урсаж байна гэсэн үг. Тэгвэл хүнцлийн талаар цухас ойлголт өгье. Хүнцэл нь хүний биед ноцтой хор хөнөөл учруулж болзошгүй элемэнтэд тооцогддог. Хүнцлийг хүмүүс эртнээс “Хаан хор” хэмээн нэрлэж иржээ. Грек нэршил нь “хүчтэй, эзэрхэг”, сири хэлээр “цайвар шаргал нунтаг” гэсэн утгатай юм байна. Амт, үнэргүй хэдхэн миллиграммыг ус, дарсанд холиод уулгахад ямар ч амьтныг хоромхон зуур цааш нь харуулах хүчтэй. Хэрэв маш бага тунгаар байнга хэрэглүүлэх юм бол хэдэн сар, жилийн дараа чимээгүйхэн нүд аниулах чадалтай хор.
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн малчин Д.Буянжаргал “Уул уурхайн тоос шорооноос болдог байх. Манайхны үхрийн 30-аас дээш хувь нь сохорсон. Тул хүртэл сохор гарч байна. Энд үхэл, амьдралын зааг гэдэг шиг байна. Алгын чинээ газарт тугалын хашаа барьтал хөөгдсөн. Хойтон гэхэд энэ хөндийд эрүүл газар үлдэхгүй. Зургаа, долоон булаг шанд байсан нь ширгээд дууссан” гэв.
Xүдэрт агуулагдах хүнцэл нь голдуу уул уурхайн олборлолтын явцад газрын гүний болон урсгал гол, мөрний усанд уусах боломжтой. Xүнцэл ихээр агуулсан ундны усыг удаан хугацаагаар хэрэглэвэл хорт хавдраар өвдөх, арьсанд яр шарх туурах, гар хуруу хөхрөх, шүд харлах, хөлийн тавхай хавдах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Иймд ундны усан дахь хүнцлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг 1975 онд АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагаас 0.05 мг/л байхаар тогтоосон бол 2001 онд энэ хэмжээг бууруулж, бүр 0.01 мг/л болгожээ. Харин хүнд аж үйлдвэр олонтой, хөгжиж буй зарим орон энэ хэмжээг зориуд 0.05 мг/л байхаар хуульчилсан байдаг юм байна.
Тэгвэл одоо харьцуулалт хийж болохуйц нэг баримт сөхье. “Бороо Гоулд”-ын уурхайн хаягдлын далангийн усан дахь хүнцэл 2820 мг/л, далангийн шаварт агуулагдах хэмжээ нь 4419 мг/кг-д хүрсэн баримт бий. Мөн Гацууртын голын дунд хэсгийн шавраас авсан дээжинд хүнцлийн хэмжээ 136мг/кг байна. Ноён уулнаас эх авдаг Гацууртын голын дагуух шороон ордыг “Гацуурт” компани анх 1990-ээд оны үед ашиглаж, хэдэн зуун тонн алт угааж авах үед голын ёроолын лаг шавраас их хэмжээний хүнцэл ялгарч, голын ус бохирдсоныг шинжилгээгээр тогтоосон удаа бий. Хүнцэл агуулагдах хэмжээг 0.01 мг/г-0.05 мг/г гээд дэлхий дахинаа хатуу тогтоочихсон байхад Монголд алт олборлодог нэг уурхайн хаягдлын далан, лаг шаварт агуулагдах хүнцлийн хэмжээ бүр 4400 мг/кг гарсан байна. Энэ аюул биш гэж үү.
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн малчин Р.Алтансүх "Анх манай зуслангийн хөндий газарт нь ороогүй байсан. Гэтэл ухчихлаа. Одоо яах юм бүү мэд. Бид хөөгдөөд л явна. Хангайн амьтад мараалдаг газрыг нь ухчихсан. Би марааг нь хамгаалаад бараагүй. Хортой юм хэрэглээд байгаа байх. Манайхны үхрүүд сохроод дууслаа. Намайг бол цагдаа нар шөнө унтаж байхад давхиж ирээд “нүү” гэж хөөдөг. Энд хөөрхөн цөөрөм байсан. Түүнийг ухаж байхад мэргэжлийн хяналтынханд хэлтэл тоогоогүй" гэв.
Ингэхэд хүнцэл гэх ХААН ХОР хэрхэн бий болоод байна вэ? Газрын үндсэн чулуулгийг ухаж ил гарган олборлолт явуулснаар газрын гүнд “унтаж” байсан арсенопирит мэтийн хүнцэлтэй эрдсүүд наранд ил гарч, бороо цасны устай холилдон исэлддэг. Ингэснээр хүнцлийн усанд уусамтгай нэгдлүүд үүсдэг бөгөөд хүнцлээр бохирдсон ус гол горхитой нийлж урсана гэсэн үг.
Маш тодорхой хэлбэл, Орхоны ай сав, хөндийд амьдардаг хүн мал бүгд их бага хэмжээгээр хүнцлээр бохирдсон хортой ус ууж байгаа нь эндээс харагдаж байна. Угтаа энэ асуудал зөвхөн уул уурхайн бүсэд амьдардаг хүн малд хамаатай асуудал биш. Орхоны ай сав, бүс нутагт ургадаг тариа ногоо, энэ голоос ундаалдаг малын мах, сүү гээд бүгд гинжээр холбогдсон тасрахгүй хэлхээ энд харагдана.
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн малчин Б.Дэмбэрэлсүрэн "Долоон булаг байсан. Бүгдийг нь ухсан. Хамгийн сүүлд ганцхан булаг үлдэхэд нь байгаль орны байцаагчдаа хэлэхэд “Зөвшөөрлийг нь авчихсан болохоор хамаагүй. Ухна” гэсэн. Бид одоо шар туяатай бохир ус ууж байна. Манайх өвөлжөөнөөсөө зусландаа очиж чадахгүй байна. Цэнхэр сумын Засаг дарга, аймгийн Байгаль орчны газрын дарга нь ирээд “Лицензтэй талбайгаас нүү” гэдэг. Манайх энд арав гаруй жил зуссан нутаг. Малчид малын бэлчээргүй болж байна. Хүүхдүүдээ тоглуулах талбай алга" гэлээ.
ЦААЗЫН ЭРХ
Харин алтны компаниуд ийм бохир усыг ундандаа хэрэглэж болохгүй гэдгийг тун сайн мэддэг. Олборлолт явуулдаг аль ч уурхай ундны усаа хол газраас, гүний худгаас зөөвөрлөдөг дүрэмтэй. Ингэхэд “Алтай Голд” ХХК энэ нутагт ашиглалтын лицензийг хэрхэн авч, шинээр хөрс хуулж эхэлсэн юм бол? Түүх сөхье. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль 2009 оны долдугаар сарын 16-нд батлагдсан түүхтэй. Гэвч “Урт нэртэй” хуулийн дагалдах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах нэрийдлээр эх байгалийг хүйс тэмтрэн, эвдлэн сүйтгэх шийдвэрүүд 2015-2016 онд батлагдсан.
Ч.Сайханбилэгийн Засгийн газар алтны компаниудад зориулсан хууль бус шийдвэрүүдээ цагаан сарын битүүний өдөр болон наадмын үеэр баталсан баримт бий.
Энэ үеэр нийт 13 мянга гаруй га газрыг хамгаалалтын бүсээс гаргасан түүхтэй. Яг энэ алдаанаас болж Монголын хамгийн урт гол, Хангайн нурууны Суварга хайрхан уулаас эх авч, 1124 км урссаар Сэлэнгэ мөрөнд цутгадаг хамгийн том цутгал Орхон гол улаанаар урсаж, бохирдох аюул бодитоор нүүрлээд байна. Угтаа гол усыг хордуулан бохирдуулах, байгаль орчныг сүйтгэх ЦААЗЫН ЭРХ-ийг Монголын төр өөрөө олгосон нь энэ.
"Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн"-ий гишүүн С.Батсайхан "Олон улсын конвенциор хүнийг үндсэн амьжиргаанаас нь салгаж үл болно гээд заачихсан. Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Бүгд зөрчигдөж байна. Монголчууд нүүдлийн соёлыг бий болгосон. Бүгд байхгүй болж байна. Хордсон усан дотор үхэр байхыг харлаа" гэсэн юм.
Харин “Босоо Монгол хөдөлгөөн”-ний тэргүүн П.Шинжээравдан "Энэ нутгийг ухаж байгаа Мягмардорж гэж хүн Өвөрхангай аймгийн Өлтийн амыг сүйтгээд хаясан. Бөөрөлжүүтийн гол, Онги голын эхийг юу ч үгүй болгосон. Удахгүй энэ нутаг мөн сүйтгэгдээд дуусна гэж ярилаа. Хангайн нурууг орвонгоор нь эргүүлэх хууль бус энэхүү шийдвэрийн жагсаалтад “Алтай голд” компани багтжээ. Тодорхой хэлбэл, тус компанийн лиценз 2015.07.07-ны өдрийн Засгийн газрын 289 дүгээр тогтоолоор Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий эхийн хилийн заагаас чөлөөлөгдөж, ашигт малтмал олборлох үйл ажиллагаа нь 2016 оноос эхэлсэн байна. Ийнхүү “Алтай голд” компани Хангай нурууны Суварга хайрхан уулаас эхтэй Орхон голын эх дээр эзэмшлээ тогтоож, цутгал голуудыг нь ширгээн булшилж, уугуул малчдыг төрсөн нутгаас нь шахан гадуурхаж, ой, усны сан, эх бүрдэх газрын хөрсийг хэдэн зуун га талбайгаар нь хуулан эргүүлж сууна. Үүнийг зүгээр л хараад, зүгээр л сонсоод өнгөрөх асуудал гэж үү. Төрийн тахилгат Суварга хайрханаас эхтэй Орхон голын гол цутгал жижиг гол горхиуд хэчнээн мг/кг хүнцлээр бохирдсоныг хэн ч хэлж мэдэхгүй байна. Хууль хяналтынхан, мэргэжлийн байгууллагууд тун удахгүй баталгаат лабораториор шинжилгээ авч, асуултын хариуг тодорхой болгоно гэдэгт итгэж байна" хэмээлээ.
Ц.Цэвээнхэрлэн
Эх сурвалж: Zindaa.mn |
“Алтай голд” ХХК Орхоны эх цутгал долоон голын зургааг нь булж, ширгээжээ |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

”Солонго ярилцлага”|Г.Баатар: Тэнгэрлэг сайхан аав минь 17:34
|
|
“Бүс ба Зам - Гэрэлт аялал” үргэлжилсээр 17:18 “Бүс ба Зам - Гэрэлт аялал” Монгол улс дахь төслийн 2025 оны үйл ажиллагаанд хамрагдахаар Монгол Улсын нүдний болор цайх өвчтэй 121 хүн 06 дугаар сарын 20-ны өдөр Эрээн боомтоор Хятад улсад иржээ.
|
|
Авлига авсан ХХЕГ-ын Нууцын албаны ажилтнуудын 2 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, ₮6 саяар торголоо 15:18 Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны Бүртгэлийн нэгдсэн системийн
|
Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны Бүртгэлийн нэгдсэн системийн »»
|
|
Долдугаар сард ЦАГ АГААР ямар байх вэ? 13:17 Цаг уурын байгууллагаас долдугаар сард нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байгааг мэдээлжээ.
|
Цаг уурын байгууллагаас долдугаар сард нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байгааг мэдээлжээ. »»
|
|
BTS хамтлаг 2026 онд шинэ цомог, дэлхийн аялан тоглолтоор эргэн ирнэ 12:49 Мягмар гарагийн /2025.07.01/ орой Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг ирэх жил эргэн эрэлтээ хийнэ гэж Weverse
|
Мягмар гарагийн /2025.07.01/ орой Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг ирэх жил эргэн эрэлтээ хийнэ гэж Weverse »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа дахин утсаар ярилаа 12:47 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар »»
|
|
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 10:33 Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, Спорт, Аялал жуулчлал,
|
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, Спорт, Аялал жуулчлал, »»
|
|
Дэлгүүрийн худалдагчийг зодсон эрэгтэйг 48 цаг саатуулжээ 09:06 Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 22:40 цагт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 22:40 цагт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн »»
|
|
Нагоя башёд Монголын 20 бөх барилдана 08:45 Японы сумо бөхийн холбооноос ирэх сарын 13-нд эхлэх Нагоя башёгийн банцүкэг өчигдөр зарлаж манай улсаас 20 бөх дөрвөн зиндаанд зодоглох юм.
|
Японы сумо бөхийн холбооноос ирэх сарын 13-нд эхлэх Нагоя башёгийн банцүкэг өчигдөр зарлаж манай улсаас 20 бөх дөрвөн зиндаанд зодоглох юм. »»
|
|
Ой хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа 17:04 Өнөөдөр хоёр гал түймрийг бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.
|
Өнөөдөр хоёр гал түймрийг бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ. »»
|
|
Өвөр Монголын цөлийг зассан туршлага 15:40 Энэ жил “Гурван умард” төсөл хэрэгжиж эхэлсний 47 жилийн ой тохиож байна. Хагас зуун жил үргэлжилсэн уйгагүй хөдөлмөрөөр Өвөр Монгол орон эх орныхоо хойд хилд нуршгүй ногоон хэрэм босгож, улс орны экологийн аюулгүй байдлыг үр ашигтайгаар баталгаажуулсан юм.
|
|
Харилцаа хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад Монголын найрамдлын түүхийг өгүүлнэ 15:39 6-р сарын 10-нд Хятад, Монголын хэвлэл мэдээллийн Хүбэй муж, ӨМӨЗО дахь хамтарсан сурвалжилгын арга хэмжээний нээлтийн үеэр Бүх Хятадын Сэтгүүлчдийн Нийгэмлэг болон Монголын СНЭ-ыэ дарга нар захидал илгээж, хамтарсан сурвалжилга амжилттай эхэлсэнд баяр хүргэжээ.
|
|
Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилга эхэллээ 15:38 Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн Хүбэй, ӨМӨЗО дахь "Боломжоо хуваалцан, хамтдаа хөгжье" хамтарсан сурвалжилгын үйл ажиллагаа ӨМӨЗО-ны Тунляо хотод 6-р сарын 10-ны үдээс хойш эхэллээ. Энэхүү арга хэмжээг БХСН, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын СНЭ хамтран гүйцэтгэж, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллин алба, Хүбэй мужийн Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулж буй юм.
|
|
Шэнь Миньжуань:Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны агуулгыг баяжуулж, найрамдлыг бэхжүүлнэ 15:37 БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын арга хэмжээнд захидал илгээж, Бүх Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэг, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яам, Монгол Улсын СНЭ, ӨМӨЗО-ны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Хүбэй мужийн ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас хамтран зохион байгуулж буй Хятад, Монголын сэтгүүлчдийн Хүбэй, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилгын ажиллагаа эхэлсэнд баяр хүргэв.
|
|
Хятад улс сансар судлалын өдрөөрөө Хятад маягийн сансар судллын шинэ аяллаа эхлүүлэв 15:36 4-р сарын 24-ний өдөр бол Хятадын сансар судлалын арав дах өдөрлөг юм. Энэ өдөр мөн Хятад улсын анхны хиймэл дагуул "Дүнфанхүн-1"-ийг амжилттай хөөргөсний 55 жилийн ой юм. Энэ өдөр "Шэньжөү-20" нисэгчтэй сансрын хөлгийг хөөргөж, орчлон ертөнцийг судлах шинэ аяныг дахин эхлүүлсэн юм.
Өнөөдөр бид бүгдээрээ одон орон сонирхогчид болсон. 04-р сард бид сансрын нисгэгчиддээ хүндэтгэл үзүүлэх ёстой, уудам орчлонгийн нууцыг тайлж, сансрын нисгэгчдийн бичсэн хятад маягийн романтикийг мэдрэх ёстой.
|
|
Супер хиймэл оюун бүтээх лаборатори байгуулжээ 14:53 НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 1 /Bloomberg/. Өгөгдсөн даалгаврыг хүний түвшинд эсвэл бүр илүү сайн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 1 /Bloomberg/. Өгөгдсөн даалгаврыг хүний түвшинд эсвэл бүр илүү сайн »»
|
|
Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна 14:31 Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна
|
Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна »»
|
|
Ерөнхий Сайд Г.Занданшатар: Засгийн газар үнэнч, ил тод, хариуцлагатай байх зарчмыг тууштай баримтлана. Хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого хэрэгжүүлж, тэдний эрх ашгийг хамгаалж ажилллана 13:57 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон »»
|
|
Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шав тавилаа 12:55
|
|
Хятад, Монголын уламжлалт анагаах ухааны эмчийн ур чадварыг дээшлүүлэх сургалт болов 12:37
|
|
Эрч хүчтэй залуу насаа хайрлая 12:00
Найруулагч: |
С.УРЬХАН |
Эх сурвалж: |
СОЛОНГО |
|
|
Уламжлалт заслаар бяцхан охины ”Нойрмог”нүдийг сэргээлээ 11:50
Зохиогч: |
Ц.Урантунгалаг,Б.Сурнаа |
Найруулагч: |
Б.СУРНАА |
Эх сурвалж: |
solongonews.mn |
|
|
2025 онд ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалт гарлаа 09:57 Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт,
|
Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт, »»
|
|
Дональд Трампын дэвшүүлсэн хуулийн төслийг Маск дахин шүүмжлэв 09:25 Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө
|
Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө »»
|
|
Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ 15:34 ”Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах” бодлогын хүрээнд СЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн хүүхдийн
|
”Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах” бодлогын хүрээнд СЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн хүүхдийн »»
|
|
Баруун Европ даяар хэт халж байна 15:25 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм »»
|
|
Blue Origin жуулчдыг сансарт аялуулжээ 12:44 НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 30 /TASS/. Америкийн “Blue Origin” компани сансрын дэд тойрог замд
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 30 /TASS/. Америкийн “Blue Origin” компани сансрын дэд тойрог замд »»
|
|
Хөх хот Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 10:25 Хөх хот Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
|
Хөх хот Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ »»
|
|
Улаанбурханы товлолт дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй хүүхдүүдийн гэрт нь очиж вакцин хийнэ 09:49 Улаанбурханы нөхцөл байдалтай холбоотойгоор дархлаажуулалтыг эрчимжүүлэхээр болоод байна.
|
Улаанбурханы нөхцөл байдалтай холбоотойгоор дархлаажуулалтыг эрчимжүүлэхээр болоод байна. »»
|
|
"Багийн бага сургууль"-д хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулна 09:24 Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх “Багийн бага сургууль” санаачилга албан ёсоор эхэллээ.
|
Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх “Багийн бага сургууль” санаачилга албан ёсоор эхэллээ. »»
|
|
"Түймрээр эхээсээ өнчирсөн хоёр янзагыг хариуцлагатай айлд хүлээлгэн өгнө" 09:16 Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ойн түймэрт өртөж, эхээсээ өнчирсөн 2 янзагыг өөрсдийн нутагт нь амьдардаг
|
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ойн түймэрт өртөж, эхээсээ өнчирсөн 2 янзагыг өөрсдийн нутагт нь амьдардаг »»
|
|
С.Молор-Эрдэнэ Монголчуудтай “таарсан” анхны философич гэж үү? 08:58 Олон нийтийн анхаарлын төвд байдаг хүмүүсийн нэг бол философич С.Молор-Эрдэнэ . Тэрээр “Монголчууд анх удаа л
|
Олон нийтийн анхаарлын төвд байдаг хүмүүсийн нэг бол философич С.Молор-Эрдэнэ . Тэрээр “Монголчууд анх удаа л »»
|
|
“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа 08:07 Өнөөдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GEM Mall” худалдааны төвд эмэгтэй хүнийг
|
Өнөөдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GEM Mall” худалдааны төвд эмэгтэй хүнийг »»
|
|
Дорнодын түймрийг унтрааж, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймагт гарсан 7 түймрийг цурамд оруулжээ 19:16 Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр эрээн багийн “Тарам” гэдэг газар өчигдөр буюу энэ сарын 26-нд гарсан ой,
|
Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр эрээн багийн “Тарам” гэдэг газар өчигдөр буюу энэ сарын 26-нд гарсан ой, »»
|
|
Ерөнхий Сайд Г.Занданшатар Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ 19:14 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн »»
|
|
Японд ажлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл дээд хэмжээнд хүрчээ 18:24 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар »»
|
|
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүллээ 17:31 АРД ОЛОНДОО МОНГОЛ ТӨРИЙН МЭРГЭН ӨВӨӨ ХЭМЭЭН АЛДАРШСАН ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН
|
АРД ОЛОНДОО МОНГОЛ ТӨРИЙН МЭРГЭН ӨВӨӨ ХЭМЭЭН АЛДАРШСАН ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН »»
|
|
Хятад-Төв Азийн олон улсын соёл аялал жуулчлалын анхны галт тэрэг Ши-Аниас аялж эхэллээ 16:23 Энэ онд Казахстаны "Хятадын аялал жуулчлалын жил" тохиож байна. Хятад, Казахстаны соёлын солилцоог дэмжиж, Хятад, Төв Азийн орнуудын дэд бүтцийн холболтыг гүнзгийрүүлэх зорилгоор өчигдөр Хятадын Ши-Ань хотоос Казахстаны Алматы хот чиглэлийн Хятад-Төв Азийн олон улсын соёл аялал жуулчлалын тусгай галт тэрэгний анхны галт тэрэг Ши Ань өртөөнөөс хөдөллөө. Тусгай галт тэрэг Шааньши, Ганьсу, Шиньжян зэрэг муж, өөртөө засах орныг дайран өнгөрч, Хоргос боомтоос хил гарч, 05-р сарын 31-нд Алматы хотод ирэх төлөвтэй байна.
|
Энэ онд Казахстаны "Хятадын аялал жуулчлалын жил" тохиож байна. Хятад, Казахстаны соёлын солилцоог дэмжиж, Хятад, Төв Азийн орнуудын дэд бүтцийн холболтыг гүнзгийрүүлэх зорилгоор өчигдөр Хятадын Ши-Ань хотоос Казахстаны Алматы хот чиглэлийн Хятад-Төв Азийн олон улсын соёл аялал жуулчлалын тусгай галт тэрэгний анхны галт тэрэг Ши Ань өртөөнөөс хөдөллөө. Тусгай галт тэрэг Шааньши, Ганьсу, Шиньжян зэрэг муж, өөртөө засах орныг дайран өнгөрч, Хоргос боомтоос хил гарч, 05-р сарын 31-нд Алматы хотод ирэх төлөвтэй байна. »»
|
|
Долоодугаар сарын барилдааны хуваарь 16:03 Долоодугаар сарын 11-12-нд Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний Их баяр наадам хүчит 512 бөхийн брилдаан,
|
Долоодугаар сарын 11-12-нд Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний Их баяр наадам хүчит 512 бөхийн брилдаан, »»
|
|
НҮБ: Дэлхий даяар мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо нэмэгджээ 15:56 ВЕНА, 2025 оны зургаадугаар сарын 27 /DW/. Дэлхий дахинд тогтворгүй байдал нэмэгдэж буй энэ үед мансууруулах
|
ВЕНА, 2025 оны зургаадугаар сарын 27 /DW/. Дэлхий дахинд тогтворгүй байдал нэмэгдэж буй энэ үед мансууруулах »»
|
|
Хүний эрхийн дэд хороо: Гадаад улсад зорчиж буй, ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр шийдвэр гаргав 13:48
БНСУ-д оршин суугаа иргэд болон хил, гааль дээрээс буцаагдаж байгаа, хүний эрхийн зөрчилд орж байгаа гэх мэдээллийн дагуу хэлэлцлээ.
|
БНСУ-д оршин суугаа иргэд болон хил, гааль дээрээс буцаагдаж байгаа, хүний эрхийн зөрчилд орж байгаа гэх мэдээллийн дагуу хэлэлцлээ.
»»
|
|
АНУ, Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулжээ 13:46 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ »»
|
|
Labubu хүүхэлдэй хэрхэн дэлхий нийтийг байлдан дагуулах болов? 11:43 Сүүлийн үед “Labubu” гэсэн нэрийг сонсоогүй хүн гэж бараг байхгүй болов уу. Гудамжинд зөрөөд өнгөрөх бараг хүн бүрийн
|
Сүүлийн үед “Labubu” гэсэн нэрийг сонсоогүй хүн гэж бараг байхгүй болов уу. Гудамжинд зөрөөд өнгөрөх бараг хүн бүрийн »»
|
|
Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ 11:17 Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын алба хаагчид
|
Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын алба хаагчид »»
|
|
Х.Нямбаатар: Эвдэрсэн замыг гүйцэтгэгч байгууллагууд руу шаардлага хүргүүлэн өөрсдийн хөрөнгөөр нь засварлуулна 10:47 Дулааны шугам засах ажлын хүрээнд, нийслэлээс шинэчилсэн явган хүний болоод авто замуудыг хуулж, эргээд хучихдаа
|
Дулааны шугам засах ажлын хүрээнд, нийслэлээс шинэчилсэн явган хүний болоод авто замуудыг хуулж, эргээд хучихдаа »»
|
|
Өмнөговийн Гурвантэст үер бууж, 4 гэр, нэг машин усанд автжээ 10:25 Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шугшаа, Мөргөцөг, Тост, Хөв, Мод үржүүлэг хорооллуудад 06.25-ны өдрийн 15:05-16-20
|
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шугшаа, Мөргөцөг, Тост, Хөв, Мод үржүүлэг хорооллуудад 06.25-ны өдрийн 15:05-16-20 »»
|
|
Кенид улс даяар жагсаал болж, 16 хүн амь үрэгджээ 10:16 “Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн
|
“Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн »»
|
|
Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ 10:15 Мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх эрүүгийн хэрэгт Интерполын шугамаар олон улсын
|
Мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх эрүүгийн хэрэгт Интерполын шугамаар олон улсын »»
|
|
Төмөр замаар нүүрс тээвэрлэх урт хугацааны гэрээний "анхны тээвэр" хөдөллөө 10:05 “Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хоорондын нүүрс тээвэрлэлтийн урт
|
“Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хоорондын нүүрс тээвэрлэлтийн урт »»
|
|
Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарт оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ 08:43 Иргэн Д.Мөнх-Эрдэнэ, "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан нар нэг нэгэндээ салаавч гаргаж,
|
Иргэн Д.Мөнх-Эрдэнэ, "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан нар нэг нэгэндээ салаавч гаргаж, »»
|
|
|
Д.Трамп: Израиль гал зогсооход шаардлагатай нөхцөлүүдийг хүлээж авлаа 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Израиль Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Израиль Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа дахин утсаар ярилаа 12:47 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа утсаар ярихдаа Иран, Украины асуудлыг хэлэлцэв 08:59 ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн,
|
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн, »»
|
|
Трампаас болж унасан АНУ-ын хөрөнгийн зах зээл одоо түүхэн дээд түвшинд хүрэв, энэ өсөлт хэр удаан үргэлжлэх вэ 11:24 АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар,
|
АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар, »»
|
|
Дональд Трампын дэвшүүлсэн хуулийн төслийг Маск дахин шүүмжлэв 09:25 Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө
|
Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө »»
|
|
Баруун Европ даяар хэт халж байна 15:25 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм »»
|
|
Японд ажлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл дээд хэмжээнд хүрчээ 18:24 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар »»
|
|
АНУ, Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулжээ 13:46 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ »»
|
|
Ираны дээд удирдагч: АНУ-ын цохилт ямар ч үр дүнд хүрээгүй 10:24 Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл
|
Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл »»
|
|
Кенид улс даяар жагсаал болж, 16 хүн амь үрэгджээ 10:16 “Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн
|
“Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн »»
|
|
Израил-Ираны дайн ба “Сибирийн хүч-2” 08:39 БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог
|
БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог »»
|
|
Иранд дахин цохилт өгөхийг үгүйсгэсэнгүй 13:15 ХААГ, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Цөмийн хөтөлбөрөө сэргээвэл Ираны цөмийн байгууламжуудад дахин
|
ХААГ, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Цөмийн хөтөлбөрөө сэргээвэл Ираны цөмийн байгууламжуудад дахин »»
|
|
Трампын зарласан гал зогсоох хэлэлцээр нэг цагийн настай байв 22:07 1. 2025 оны 6-р сарын 24-ний өглөөний 3 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль ба Ираны хооронд гал зогсоох
|
1. 2025 оны 6-р сарын 24-ний өглөөний 3 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль ба Ираны хооронд гал зогсоох »»
|
|
Сергей Лавров барууны орнуудыг Украинд зэвсэг нийлүүлж байна гэж буруутгав 21:26 ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 6-р сарын 24-ний өдөр хэлэхдээ, Герман болон барууны бусад орнууд Украинд зэвсэг
|
ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 6-р сарын 24-ний өдөр хэлэхдээ, Герман болон барууны бусад орнууд Украинд зэвсэг »»
|
|
Ираны Ерөнхийлөгч: 12 хоног үргэлжилсэн дайн дуусч, сэргээн босголт эхэлж байна 16:08 Ираны Ерөнхийлөгч Масуд Пежичян 24-ний өдөр Ираны ард түмэнд хандан ил захидал илгээн, Ираны ард түмэн баатарлаг
|
Ираны Ерөнхийлөгч Масуд Пежичян 24-ний өдөр Ираны ард түмэнд хандан ил захидал илгээн, Ираны ард түмэн баатарлаг »»
|
|
АНУ яагаад Иранд цохилт өгсөн бэ 10:52 АНУ-ын зэвсэгт хүчин Ираны гурван гол цөмийн байгууламжид цохилт өгсөн гэж Доналд Трамп бямба гарагт /2025.06.21/ мэдэгдсэн.
|
АНУ-ын зэвсэгт хүчин Ираны гурван гол цөмийн байгууламжид цохилт өгсөн гэж Доналд Трамп бямба гарагт /2025.06.21/ мэдэгдсэн. »»
|
|
Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан гэж мэдэгджээ 13:35 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 23 /BBC/. Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 23 /BBC/. Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан »»
|
|
Ираны Ерөнхийлөгч АНУ-ын түрэмгийлэлд хариу өгнө гэжээ 11:25 Ираны ерөнхийлөгч Масуд Пежичян 6-р сарын 22-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярихдаа, Америкийн
|
Ираны ерөнхийлөгч Масуд Пежичян 6-р сарын 22-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярихдаа, Америкийн »»
|
|
Путин: Украин бүхэлдээ биднийх 11:24 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт /2025.06.20/ үг хэлэхдээ түүний бодлоор Украин бүхэлдээ Оросынх гэжээ.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт /2025.06.20/ үг хэлэхдээ түүний бодлоор Украин бүхэлдээ Оросынх гэжээ. »»
|
|
Ираны Гадаад хэргийн сайд АНУ-ын довтолгоог “улаан шугам” зөрчсөн үйлдэл гэв 08:42 Ираны Гадаад хэргийн сайд Сейед Аббас Арагчи ням гарагт Истанбул хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын
|
Ираны Гадаад хэргийн сайд Сейед Аббас Арагчи ням гарагт Истанбул хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|