BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Махны үнийн өсөлт эдийн засагт ээлжит сорилт авчирлаа

Инфляц бодлогын хүүг өөрчлөхөд хүргэж болзошгүй



Өрхийн эдийн засагт махны үнийн өсөлт хамгийн том дарамт болж эхэллээ. Энэ хавар огцом нэмэгдсэн махны үнэ зуны улиралд дорвитой хямдарсангүй өдийтэй золголоо. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг илтгэх инфляц улсын хэмжээнд 8.1 хувь байна. Мөнгөний бодлогын зорилтот түвшнээс инфляцын өсөлт давжээ. Хэрэв одоогийнх шиг махны үнэ өндөр хэвээр байвал эдийн засаг дахь инфляцын дарамт улам нэмэгдэх эрсдэлтэй. Ийм нөхцөлд бодлогын хүүгээ төв банк эргэж харахаас аргагүй юм.

Монголбанкны бодлогын хүү 11 хувь. Үүнийг өөрчлөх эсэхээс инфляц цаашид хэрхэх нь шалтгаална. Харин инфляцыг мөнгөний бодлогоор дамжуулан яаж залахаас эдийн засгийн уналт, өсөлт хамаарах билээ. Инфляц зорилтот түвшнээс хэтэрч байсан жилүүдэд Монголбанк бодлогын хүүгээ үргэлж нэмж байлаа. Бодлогын хүүг шат ахиулах тусам мөнгөний эргэлт хумигдаж, бизнесийн орчны боломж агшдаг гэмтэй. Инфляц үнийн хэмжүүрийн зөвхөн нэг үзүүлэлт гэдэг. Уг хэмжүүр өндөр байх хэрээр иргэдийн орлого тэр хэрээр үнэгүйддэг. Ингэснээр иргэдийн амьдралын түвшин уруудах, хадгаламжийн бодит үнэ цэн буурах, цалин нэмэгдсэн ч бүтээмж, үйлдвэрлэлийн эрч саармагжих сөрөг талтай.

Нийлүүлэлтийн хомсдолоос шалтгаалж махны үнэ тавдугаар сард өссөн. Үнэ буурахгүй байсаар инфляцад үзүүлэх нөлөө нь 0.6 нэгж хувиар нэмэгдсэн гэж төв банк мэдэгдсэн удаатай. Зуны цагт махны нийлүүлэлт нэмэгдэж, хаврын өндөр үнэ буурдаг. Харин энэ жил урьдын зүй тогтол ажиглагдсангүй. Өөрөөр хэлбэл, махны үнэ хавар огцом өссөн шигээ зуны турш буурсангүй. Махны үнэ буурна гэсэн хүлээлт олон нийтийн дунд байсан ч үнэ нааштай өөрчлөгдсөнгүй.

Махны бөөний төв “Хүчит шонхор” зах дээр үхрийн ястай мах жижиглэн нь 10-11 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Харин ясгүй нь 11-12 мянга байна. Махны нийлүүлэлт өмнөх жилүүдтэй харьцуулахад өнөө жил эрс багассан гэж тус зах дээр тав дахь жилдээ ажиллаж буй б.удвал хэллээ. Тэрбээр малчдад малаа зарах сонирхол маш бага болсон. Хавар ноолуурын үнэ өндөр байсан болохоор малаа олноор зарж, борлуулах хэмжээнд мөнгөний эрэлт хэрэгцээ гарахгүй байх шиг байна. Намартай зэрэгцээд оюутнууд хичээл, сургуульдаа орно. Тэр үед л нийлүүлэлт жаахан нэмэгдэх байх. Мах экспортод гаргах шийдвэр ч бас үүнд нөлөөлсөн” гэв.

Махны үнийн жилийн өсөлт 32.1 хувиар хэмжигдэх аж. Жилийн инфляцад эзлэх хувь 2.96 хувь бөгөөд өргөн хэрэглээний үнийн индекст голлон нөлөөлсөн бараа, бүтээгдэхүүнийг мах ганцаараа тэргүүлж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны судалгаагаар, нийслэлийн иргэд өдөрт 100-120 тонн мах хэрэглэдэг. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад махны үнэ төрлөөсөө шалтгаалан 25-30 гаруй хувиар өсжээ. Манай улс 2018 онд 70 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортод гаргасан. Үүний дийлэнх нь адууны мах. Энэ оны хувьд өнгөрсөн оны амжилтаа давтах зорилт тээж буй.

• Өрхийн эдийн засагт махны үнийн өсөлт хамгийн том дарамт болж эхэллээ. Энэ хавар огцом нэмэгдсэн махны үнэ зуны улиралд дорвитой хямдарсангүй.

• Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг илтгэх инфляц улсын хэмжээнд 8.1 хувь байна. Мөнгөний бодлогын зорилтот түвшнээс инфляцын өсөлт давжээ.

• Жилийн инфляцад эзлэх хувь 2.96 хувь бөгөөд өргөн хэрэглээний үнийн индекст голлон нөлөөлсөн бараа, бүтээгдэхүүнийг мах ганцаараа тэргүүлж байна.

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн Т.Батсүх “Махаа өмнө нь гулуузаар нь болж өгвөл авдаг байсан. Одоо хоолны махаа граммаар авах нь холгүй байна. Цалин, тэтгэвэр нэмэгдсэн юм алга. Гэтэл монголчуудын гол хэрэглээ болсон махны үнэ бараг хоёр дахин өсчихлөө. Монголдоо амьдарч байгаа атлаа Америк, Австралийн үнээр хоолны махаа авахад хүрч байна. Бидний орлоготой харьцуулахад арай хэтэрсэн ханш. Ийм байхад амьдрал болж байна гэж яаж хэлэх вэ” гэв. 

Айл болгоны хоолны үндсэн орц, стратегийн хүнсний үнэ нийгмийн дундаж давхаргын хамгийн том дүнтэй худалдан авалтад тооцогдохоор байна. Махнаас гадна шинэ ногооны үнэ өндөр байгаа нь ахиад л амьдралын чанар муудахад хөтөлж мэдэх эрсдэлийн нэг. Үнийн хөөргөдлөөс болж махны үнэ одоогийн түвшинд хүрсэн гэж холбогдох албаныхан үздэг.

Зарим аж ахуйн нэгжүүдэд захиргааны аргаар шалгалт хүртэл оруулж, тагнуулын ерөнхий газраас тусгай ажиллагаа явуулсан ч нийлүүлэлтийн хомсдолд дөрлүүлсэн зах зээлд үнэ буурсангүй. Өрхийн амьжиргааг сөхрүүлж буй махны бэлтгэн нийлүүлэлт манай улсад орхигдсон гэж хэлж болно. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 66.4 сая толгой малтай ч салбар хоорондын зохицуулалт энэ салбарт үгүйлэгдэх аж.

Инфляцын өсөлтийг “түлхүүрдэх” хоёр дахь суурь шалтгаанд хатуу түлш, шатахуун орж байна. Махны үнийн өсөлт нийтийн хоолны салбарт ч хүчтэй доргилт авчирлаа. Үүнээс болж үйлчилгээний газрууд өөрсдийн хоолны орц, найрлага дахь махны хэмжээг багасгах, үнээ өсгөхөд хүрч байна. Уншигч та нийтийн хоолны газрууд дээрх байдлаар хоолны цэсээ өөрчилж, шинэ үнэ тавьсан байгааг анзаарсан нь лавтай. Малын махны үнэ нийслэлд гаарсаар буй. Тэгвэл орон нутагт ч амьдын жингээрээ өссөн байна. Тухайлбал, Өвөрхангай аймагт гэхэд хонь 150 мянгаас буухгүй бол Төв аймагт 120-140 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэх аж.

Дотоодын аялал жуулчлал эрчимжих хэрээр орон нутагт ч малын махны үнэ өссөн бөгөөд аяллын гол бүс нутгуудад үнэтэй хэвээр байна.

Эх сурвалж: ubinfo.mn

Махны үнийн өсөлт эдийн засагт ээлжит сорилт авчирлаа
Бусад мэдээ ▼

1
02-22
Битүүний болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс

2
02-22
Цагдаа, цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжив

3
02-22
Солонгосоос Монгол руу 5 дахин бага шимтгэлтэй гадаад гуйвуулга хийдэг боллоо

4
02-22
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

5
02-22
Нийслэлд битүүнээс шинийн гуравныг дуустал нийтийн тээвэр үйлчлэхгүй

6
02-22
Эх орондоо буцах хүсэлт гаргасан БНХАУ-ын 54 иргэнийг явууллаа

7
02-22
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

8
02-22
Ямар хосууд илүү таарамжтай вэ

9
02-22
Японы Кумамото хотод 20 настай сувилагч эмэгтэйгээс коронавирус илэрчээ

10
02-22
Хулгана жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР гаргах...

11
02-22
Түймэр мэт л тархаж буй Корона вирусээс хайртай хүмүүсээ хамгаалья!

12
02-22
УИХ-ын дарга АНУ-д айлчлахаар төлөвлөжээ

13
02-22
Хүн төрөлхтнийг мөхөөж чадах шумбагч онгоцууд

14
02-22
ОХУ Хятадаас хүнсний бүтээгдэхүүн оруулахыг хориглолоо

15
02-22
Эх орондоо буцах хүсэлт гаргасан БНХАУ-ын 54 иргэнийг явууллаа

16
02-22
Хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс

17
02-22
Ирландын гэмт хэрэгтэн 55 сая еврогийн үнэтэй хөрөнгөө алджээ

18
02-22
Хятадад эдгэрсэн өвчтөнүүдээс коронавирус дахин илэрсэн нь тодорхой болжээ

19
02-22
Шинэ коронавирусийн 3,000 оношлуурыг өнөөдөр хүлээн авна

20
02-22
Хотоос гарах, орох хөдөлгөөнийг ням гаригт хаана

21
02-22
БНСУ-д коронавирусний халдварын 142 шинэ тохиолдол илэрчээ

22
02-22
Монгол хэл 1600 жилийн настай

23
02-22
Аяга кофены ард А.Энхманлай, АТГ-ын хэлтсийн дарга Х.Хашбаатар нар юу тохиров?

24
02-22
Таван өнгийн хадагний билэгдэл

25
02-22
Цагаан сарын түүх

26
02-22
Гахай жилийн онцлох 10 үйл явдал

27
02-22
В.Путин: Надад аугаа Орос орон хэрэгтэй

28
02-22
​Жулиан Ассанж: Трамп нэг болзолтойгоор намайг өршөөнө гэж амлаж байсан

29
02-21
XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн шинийн нэгний өглөө зүг, мөр гаргах зурхай

30
02-21
“Хүндэтгэлийн аян-2020”-ийн урамшууллын эзэд тодорлоо

31
02-21
WSJ5 Victoria's Secret-ийн 55 хувийг 1,1 тэрбум доллараар зарна

32
02-21
Нийслэлийн ойгоос энэ онд 5100 шоо м мод бэлтгэнэ

33
02-21
Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдыг бэлэн байдалд шилжүүлэв

34
02-21
Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн зогсооно

35
02-21
2021 оноос Оросын сурагчид хиймэл оюун ухаан судална

36
02-21
Приус машиныг өндөрлөхийн ач тус болон хохирол?

37
02-21
365 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэжээ

38
02-21
Талийгаачийн амь насыг Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос нэхлээ

39
02-21
“Rio Tinto” компани арбитрын шүүхэд ханджээ

40
02-21
Нийтийн тээврийн паркийг 100 хувь шинэчлэхээр төсөвт суулгажээ

41
02-21
Британид амиа алдсан цагаачдын хэрэгт Вьетнамын долоон иргэнийг буруутгажээ

42
02-21
Үндэсний шигшээ баг 23 спортын төрөлтэй болов

43
02-21
Хубэй мужид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 2144 болжээ

44
02-21
Трампын айлчлалд бэлтгэн ядуусын хорооллоо ханаар тусгаарлав

45
02-21
БНСУ-аас ирэх 100 монгол иргэнийг тусгаарлах тухай мэдээллийг үгүйсгэлээ

46
02-21
Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ “хорлон сүйтгэх ажиллагаа” байсан уу?

47
02-21
280 сая төгрөгийн хохирол учруулсан 13 зөрчлийг илрүүлжээ

48
02-21
Тэтгэврийн зээлийг тэглэж, зээлгүй иргэдэд "Эрдэнэс бонд" эзэмшүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

49
02-21
Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн шүүх хурал хойшилжээ

50
02-21
Албаны машин унаад алт ухахдаа тултал доош орсон ИТХ-ын төлөөлөгч баригджээ

51
02-21
Коронавирээс дутахгүй аюултай нөхцөлд алаг үрс амиа алдсаар байх уу

52
02-21
Хүнсний улаан буудай, хуурай сүүний импортыг нэмэгдүүлэхээр болов

53
02-21
Цагдаагийн пост мөргөсөн ослын улмаас нэг хүн нас баржээ

54
02-21
Шалгалтад хамрагдсан 39 объектоос 310 зөрчлийг илрүүлжээ

55
02-21
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна

56
02-21
Ч.Улаан сайдад хариуцлага тооцох цаг нь болсон

57
02-21
Хятадын нэгэн шоронд 200 хоригдол коронавирусээр халдварлажээ

58
02-21
Урт цагааны үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн зогсоохоор болов

59
02-21
Хилийн боомтуудын амрах хуваарь

60
02-21
Талийгаач Болормаагийн аав Сүхээ: Орой хуралтай гээд гарсан хүүхдээ маргааш нь нас барсан байхад нь оллоо

61
02-21
Зүүнбаянгийн төмөр замыг барихын тулд 1 сая ажлын байр бий болгох мөнгийг салхинд хийсгэх гэж байна

62
02-21
А.Батцэцэг гурван жил дарааллан тивээсээ Медаль зүүлээ

63
02-21
Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөллөө

64
02-21
Д.Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш 7 сая орчим ажлын байр бий болжээ

65
02-21
Солонгос улсад сүүлийн 2 хоногт COVID-н 53 тохиолдол нэмэгдсэн шалтгаан...

66
02-21
Африкийн Лесото улсын ерөнхий сайд эхнэрээ захиалж алуулсан хэрэгт ял сонсоно

67
02-21
Монгол хүнийг модоор зорж, тѳмрѳѳр хийгээгүй учир..

68
02-21
COVID-19: Хубэйд вирусийн улмаас нас барсан хүний тоо 2144 болжээ

69
02-21
Айсуй сонгуулийн чимээ: Дорноговь, Говьсүмбэр

70
02-21
Тэд ирж болох ч интернет орчинд “томрох”-ыг илүүд үзэв

71
02-21
М.Энхсайханд "бүх насаар нь хорих" зүйлчлэлтэй ял тулгажээ

72
02-21
Борис Жонсон ВВС-д дайн зарласан нь

73
02-21
Сэргэдэггүй хийморийн балаг эрчүүдийн амиа алдах шалтгаан болсоор байх уу

74
02-21
Баянгол Дүүргийн засаг дарга С.Одонтуяа сонгуулийн хууль зөрчиж, сонгогчдод мөнгө, бараа материал тараах гэж байна

75
02-20
Путин: Засгийн газрыг огцруулах талаар Медведевтэй урьдчилан ярилцчихсан байсан

76
02-20
Сар шинийн битүүн, 1, 2, 3-нд орон нутгийн замыг түр хаана

77
02-20
БНАСАУ-д хөл хорионы хугацааг 30 хоног болгожээ

78
02-20
"Эрдэнэт үйлдвэр"-ийн Оёдлын цех амны хаалт үйлдвэрлэж байна

79
02-20
Б.Очирхуяг: МУИС-ийн 700 гаруй багш 7 хоногт 4800 гаруй оролтод зориулсан цахим хичээлийн материалыг бэлтгэж байна

80
02-20
Зургаан аймаг Цагаан сараар иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргаад байна

81
02-20
Хийн хоолойг Монголоор дамжуулах ТЭЗҮ-ийг боловсруулах Оросын талын ажлын хэсэг байгуулагджээ

82
02-20
Хот руу орж, гарч байгаа автомашины хөдөлгөөнийг бүрэн автомат системээр бүртгэж эхэллээ

83
02-20
Зөвлөгөө: Шинэ коронавирусээс бид зөв сэргийлж чадаж байна уу?

84
02-20
Тэтгэврийн зээлийг 6 сарын хугацаатай олгож эхэллээ

85
02-20
Ялахгүй гэсэн сонгуулиасаа ялж гарах нь улс төр юм

86
02-20
Гайхамшигтай эрдэнийн чулуу алмаазын тухай сонирхолтой баримтууд

87
02-20
Дундаж давхарга "гоожиж" байна

88
02-20
"Газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн барилга угсралтын ажил энэ хавар эхэлнэ

89
02-20
“Иx xapш жил тoxиoж бaйгaa хүмүүс aнзaaргaгүй явж бoлoxгүй “

90
02-20
ТӨБЗГ-ын дарга З.Мэндсайхан: ОХУ-аас шилжүүлэн авсан орон сууцыг оршин суугчдад нь үнэгүй хувьчилана

91
02-20
“Аэросити” хот төсөл нь Улаанбаатарын эдийн засгийн том боломж

92
02-20
БНХАУ зогсоогоод байсан нүүрс тээвэрлэлтийн сүлжээнийхээ 70 хувийг сэргээжээ

93
02-20
Венесуэлд хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ

94
02-20
Гүүгл байгальд ээлтэй "модон" хорооллын төслөө танилцууллаа

95
02-20
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэв

96
02-20
Тэнгэр мэднэ

97
02-20
“Амгалан дулааны станц” ХХК-ийг төрийн өмчит компани болголоо

98
02-20
"Урт цагаан" энэ хаврын улстөрийн хамгийн халуун цэг болно

99
02-20
Монголын хөлбөмбөгчид Катарт 14 хоногийн бэлтгэл хийнэ

100
02-20
Маккартизмын сүүдэр Цагаан ордныг бүрхсэн үү