BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

“Сүнс сүлдгүй” болж хувирсан нэмэлт өөрчлөлт институци хоорондын хямралд хүргэж болзошгүй

Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг өндөрлөлөө. Хоёрдугаар хэлэлцүүлэгт ТББХ-оос  нэмэлт өөрчлөлтийн 60 зүйл, 150 


зарчмын зөрүүтэй  саналыг УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулсан.  Харин эдгээрээс 34 зүйл нь дэмжигдээд байгаа юм.  

Гэхдээ дэмжигдээд байгаа эдгээр өөрчлөлт ард иргэдийн хүлээлтэд хариулт болж чадсангүй.  Өөрөөр хэлбэл, МАН-ын бүлгийн  62 гишүүн анх өргөн барьсан төсөл, итгэл үнэмшлээсээ  ухарч, өөрсдийнхөө саналыг унагачихлаа. Ингэснээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн мөн чанарыг үндсэндээ үгүй хийчихлээ гэвэл үнэнд илүү ойр сонсогдох байх.  

Нийгмийн шинэ харилцаанд шилжсэн 30 шахам жилд Монгол Улсын Засгийн газар 17 удаа солигдож, нэг Засгийн газрын дундаж нас 1.6 жил байжээ. Энэ бол өнөөгийн урагшгүй байдлын уг сурвалж юм.

Ийм байдлыг засч залруулах нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн амин сүнс байв.  Энэ зорилгоор Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг, томилдог чөлөөлдөг байх зохицуулалт орсон ч хэдхэн гишүүний саналаар уначихлаа. Товчхондоо хуулийнхаа амин сүнсний амийг нь тасалчихлаа. Энэ талаар ТББХ-ны дарга С.Бямбацогт “Энэ бол хийгдэх ёстой  өөрчлөлт байсан” хэмээн тодотгосон.

Түүнчлэн УИХ-ын гишүүдийн тоог 99, бүрэн эрхийн хугацааг 5 жил болгох,  дордуулсан долоон өөрчлөлийг засч давхар дээлгүй байх заалт дэмжигдсэнгүй.

Шүүхийн  хараат бус байдлыг хангахаар  төслийн 50.2-т 2.Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Ерөнхийлөгч энэ шийдвэрийг хүлээн авснаас хойш хорин нэг хоногийн дотор батламжилна гэсэн заалт мөн унаж шүүхийн томилгоо нэг хүний эрх мэдэл хэвээр үлдэж байна.   

Эдгээр заалтууд өөрчлөлтийн гол утга учир,  улс төрчдийн “уйлагнадаг” сэдэв байсан ч цагаа тулахаар ярьдаг хэлдэгээсээ тас зөрөөд  танихгүй хүн шиг нүүр буруулчихлаа.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нэмэлт өөрчлөлтийг “Таван алхам урагшлахаас хоёр алхам урагшлалаа гээд засаглалтай холбоотой хямрал бүрэн цэгцрэхгүй” хэмээсэн бол ТББХ-ны дарга С.Бямбацогт “Чамлахаар чанга атга” гэсэн санааг илэрхийлнэ билээ. Товчхондоо өөрсдөө ч энэ өөрчлөлтдөө сэтгэл дундуур байгаа хэрэг. 

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн тодотгосноор бол хоёрдугаар хэлэлцүүлгээс хойш нэмэлт өөрчлөлтийн төсөлд зарчмын шинэ санал  орох боломжгүй болж байгаа юм байна. Ингэхээр төсөл одоогийнхоороо эцэслэгдэх магадлалтай болж, хүлээлтгүй хоцорч байна.

Харамсалтай нь энэ нэмэлт өөрчлөлт хүлээсэн үр дүнг авчирсангүй. Ерөнхийлөгчийн институтийн зүгээс реформын шинжтэй өөрчлөлт болж чадсангүй хэмээн дүгнэв. 

Хамгийн гол нь ард түмний хүсэн хүлээж байсан өөрчлөлтүүдийг Их Хурлын эрхэм гишүүд унагасан болохоор санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дэмжигдэх магадлал тун бага болж байгаа явдал.

УИХ дахь олонхийн бүлгийн гишүүдийн энэ ухарч буцсан,  туйлбаргүй, өөрсдийнхөө саналыг унагасан ийм байдал  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн утга учрыг  үнэгүйдүүлж, шинэчлэлийг ширвэв.

Эцсийн дүндээ энэ нь тооцож байгаагүй шинэ нөхцөл байдлыг үүсгэж,  засаглалын хэлбэрийг хөндөж эхэллээ. Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч Бямба гарагт  Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдгийг ард түмнээс асууна гэдгээ илэрхийллээ. Ингэх шалтгаанаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Парламентын засаглалаа  төгөлдөржүүлэх заалтуудыг унагасантай холбон тайлбарлажээ. Тухайлбал, ард түмэн Ерөнхийлөгчийн засаглалыг сонговол Ерөнхийлөгч ард түмнээсээ, парламентын засаглалыг сонговол Ерөнхийлөгч парламентаасаа сонгогдох ёстой, үүнийгээ иргэдээсээ асууя гэжээ.

Гэвч ард түмнээс асуулгыг бодолтой, болгоомжтой явуулахгүй бол Үндсэн хуулийн хямралд хүргэж болзошгүй гэсэн санааг иргэн Д.Ламзав илэрхийлжээ. Тухайлбал, санал асуулгаар 3 хүртэл асуулт асууж болно. Гэхдээ хуулийн хувьд зөрчилтэй хоёр асуулт асуувал зөрчил үүснэ. Үүнээс үүдэн Үндсэн хуулийн хямрал үүсэх магадлалтай гэжээ.

Ерөнхийлөгчийн байр суурийг олонхийн бүлгийн хэд хэдэн гишүүд эсэргүүцэж байр сууриа илэрхийлсэн байна билээ. Энэ нь цаашид институци хоорондын хэрүүл, хямрал болж өрнөж  болзошгүй. Гэхдээ  ийм байдалд хүргэсэн буруутан нь нэмэлт өөрчлөлтийг үнэгүйдүүлсэн олонхийн бүлэг өөрсдөө. Ямартаа ч Ерөнхийлөгч ард нийтийн санал асуулга явуулах саналын томьёоллоо бэлтгэж байгаа гэсэн шүү.

“Хувьсгалын тохироо” бүрдсэн ийм  ховорхон боломжийг ашиглаж ард түмний хүсэн хүлээдэг өөрчлөлтийг Үндсэн хуулиндаа оруулж, парламентын засаглалаа төгөлдөржүүлж чадахгүй бол  одоогийн олонх дэндүү арчаагүй л харагдах байх.

Г.Хантулга

Zaluu.com

“Сүнс сүлдгүй” болж хувирсан нэмэлт өөрчлөлт институци хоорондын хямралд хүргэж болзошгүй
Бусад мэдээ ▼

1
09-18
Эрүүл мэндийн салбарт хийгдсэн дэвшилтэт технологи, томоохон хөрөнгө оруулалтыг танилцууллаа

2
09-18
ОУ-ын наадамд "Хөх тавилан" кино шалгарчээ

3
09-18
Б.Бат-Эрдэнэ МҮБХ-ны албан ёсны тамга тэмдгийг хүлээн авлаа

4
09-18
Нийтэд хүрэлцдэггүй НИЙТИЙН ТЭЭВЭР

5
09-18
Парламентыг тарааж, ээлжит бус сонгуулийг хүссэн “хий үзэгдэл” тэнүүчилж эхэллээ

6
09-18
3 нас хүртэл нь ХҮҮХЭДДЭЭ заавал ЗААХ хэрэгтэй зүйлс

7
09-18
Улаанбаатарын агаар угаартай хэвээрээ л байна

8
09-18
Тагнуулынхан шалгалт хийгээд ч махны үнэ хямдарсангүй

9
09-18
Эрх мэдэл, мөнгөнд бөхийсөн Монголын бокс

10
09-18
Монгол Улсад шинээр байгуулагдах цахилгаан станцуудад Герман технологийг нэвтрүүлэх саналаа уламжиллаа

11
09-18
Парламентад сууж цөм баяжсан Н.Амарзаяа

12
09-18
Орхон аймгийн дараагийн Засаг дарга хэн бэ?

13
09-18
ДУНДГОВЬ: Айрагны баяр боллоо

14
09-18
Хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл ТООЛОХ хуулийн төсөл өргөн барилаа

15
09-18
Л.Болд: Бидний зовлонгийн эх үүсвэр Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтөөс болсон

16
09-18
Гурван ерөнхийлөгч юу шийдсэн бэ?

17
09-18
Адольф Гитлерийн хоолыг амталж, өөр дээрээ туршдаг байсан эмэгтэйн гунигт дурсамж

18
09-18
Улаан бал - Э.Бат-Үүл: Элбэгдорж, Баттулга бид 3 найз

19
09-18
УИХ-ын гишүүн Н.Учралын сургуульд ХАР ТАМХИ хэрэглэдэг багш хичээл заадаг байжээ

20
09-18
Ээлжит бус сонгууль энгийн иргэдэд бус эрх баригчдад л хэрэгтэй

21
09-18
Английг дууриах гэнэхэн оролдлого Монголыг сүйрэлрүү хөтөлсөөр...

22
09-18
Төрийн дэмжлэггүйгээс авлигатай тэмцэх ажил урагшилдаггүй

23
09-18
“Гэмтнүүдийн чуулбар” суугаад үлдэнэ гэв үү

24
09-17
Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

25
09-17
Ардын авьяастнуудаас уучлал гуйхыг шаардлаа!!!

26
09-17
Тив дэлхийн 12 рекордыг эзэмшдэг Э.Содномпилжээд Хөдөлмөрийн баатар цол олгоё

27
09-17
“Монголын эзэнт улсын түүх” цуврал 5 боть зохиолын тухай

28
09-17
Өмнөд Солонгосын сөрөг хүчний намын дарга эсэргүүцлээ илэрхийлж, үсээ хусуулав

29
09-17
Роналду дээд амжилт руу дөтөлсөөр

30
09-17
Сибириэс Монголд дүрвэсэн баавгай 30 гаруй бог мал иджээ

31
09-17
“40 САЯЫН ГҮҮР”-ИЙН ТУХАЙ ГУРВАН ШҮҮМЖ

32
09-17
"Тамын тавь" буюу Дорнодчуудын амь насны аранга!!!

33
09-17
Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэг, бэлчээрийн ургамлын ашиг тус дэлхийн түвшинд үнэлэгдэж байна

34
09-17
С.Молор-Эрдэнэ: Өөрийнхөө амьдралыг тохиолдолд орхи!

35
09-17
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын хэргийг шүүхэд шилжүүлжээ

36
09-17
Нүүрс: Монголын экспорт нэмэгдэж, Хятадын импорт буурч байна

37
09-17
Орост хэн хамгийн өндөр цалин авдаг вэ

38
09-17
БУУРАЛ ДАРГЫН БУРХАН УХААН

39
09-17
20 жилийн өмнөх хийн хоолойн ТЭЗҮ В.Путины ширээн дээр эргэн ирэх нь

40
09-17
Бөхийн холбоо нэгдсэн гэв үү

41
09-17
Төрийн банк сурагчийн карт, кредит карт, гялс банкны үйлчилгээг санал болгож байна

42
09-17
Хийлч Дээгий дахиад л Баярсайхантай “лагерь” дээр байжээ

43
09-17
Ой сайтай охин аав хоёр “Гайхамшигт хүмүүс”-ийг гайхшируулав

44
09-17
Хүн амын нягтралыг дагадаг асуудлуудыг хотоо тэлэхгүйгээр шийдэхгүй

45
09-17
АНУ Бен Ладены хүүг устгажээ

46
09-17
"10 хувь" авлигыг бууруулна гэвэл ЭНДҮҮРЭЛ

47
09-17
УИХ-ыг тараах санаачилга дэмжигдэх үү. Дэмжигдвэл юу болох вэ?

48
09-17
Германд хоёр хүний суудалтай агаарын таксиг туршжээ

49
09-17
С.Эрдэнийг АН-ын даргаас огцруулах 10 шалтгаан...

50
09-17
Цахилгаан моторт хүүхдийн тэрэг эрсдэлээс сэргийлнэ

51
09-17
Чоно борооноор буюу нинжа нар байгалийг бүрэн сүйтгэх аюул

52
09-17
Өдөр "өнгөрүүлэх" төлбөртэй хорио

53
09-17
Үндсэн хуулийн өөрчлөлт Цэцэд очих магадлал бий

54
09-17
Сон И-Жин, Хён Бин нар “Love’s Crash Landing” киноны зураг авалтаа хийхээр өнөөдөр Монголд ирж байна

55
09-17
Иргэдэд дөрвөөс олон шуудай түлш олгохгүй байна

56
09-17
Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг хамгаалалтад авчээ

57
09-17
Шинэ гүүр сайхан болж гэж баярлаж сууна уу? Харин би уйлмаар байна...

58
09-17
Д.Отгондалай: Одоогоор албан ёсны гэрээ хийгээгүй, “Топ Ранк”-ийг хүлээж байна

59
09-17
Засгийн газрын нээлттэй өдөрлөгт Хөгжлийн банк оролцов

60
09-17
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ

61
09-17
​Монголд багшлахаар ирсэн гадаадын иргэн хар тамхи хадгалж, хэрэглэж байсныг илрүүлжээ

62
09-17
“Баялгийн хараал”-ыг гэтэлж, Норвегийн араас замнах гарц

63
09-17
УИХ-ыг тараасан ч МАН-д боломж үлдэхгүй

64
09-17
Гадаад харилцааны сайд “их цэвэрлэгээ”-гээ үргэлжүүлнэ

65
09-17
Гацууртын ордыг онилох сонирхол хэнд байна вэ?

66
09-17
Тавиулын гаслант тавилан

67
09-17
Ерөнхийлөгчийн засаглал тогтоовол олигарх дэглэм мөхнө

68
09-17
МАН-ын 12 дарга “…УИХ-ыг тараая” гэж хуралджээ

69
09-16
Цахим тоглоомын төв насанд хүрээгүй иргэдэд цаг хэтрүүлэн үйлчилж байгааг зогсоолоо

70
09-16
Хонгконгийн жагсагчид Засгийн газрын байр руу шатахуунтай тэсрэх бөмбөг шиджээ

71
09-16
Хүүхдийн эмч хүрэлцээгүй байхад хүн амын өсөлт яриад ч хэрэггүй

72
09-16
Засгийн газар махны үнийн өсөлтийн өмнө бууж өглөө

73
09-16
Монголын парламентын тавих хяналтад 'Рио Тинто' бэлдэж эхэллээ

74
09-16
Д.Норжмаа: “Жем Интернэшнл” бол Үндэсний сурын спортыг дэмжигч анхдагч байгууллага

75
09-16
Цэнэг дуусдаггүй машин бүтээх хайгуул

76
09-16
Хүүхдийн сүүн шүдийг хамгаалах аргууд...

77
09-16
Монголын түүх: Ордосын Хутагтай Сэцэн хунтайж /1540-1586/

78
09-16
"Өгөөж-чихэр боов" компанийн үйлдвэрлэдэг "Өнхрүүш" хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнээр шалгарлаа

79
09-16
Мексикийн Жалиско мужид 44 цогцос олджээ

80
09-16
Д.Номин-Эрдэнэ Дэлхийн шатрын ноён оргилд гарлаа

81
09-16
Британийн музейгээс 18 каратын цул алтан жорлонгийн суултуур хулгайд алдагджээ

82
09-16
Хар тамхины хэрэглээг хязгаарлах уу эсвэл, хараа хяналтаасаа бүрмөсөн алдах уу?

83
09-16
Авлигыг илчилсэн хүнд 10 хувийн урамшуулал олгох хуулийн төсөл санаачилжээ

84
09-16
Д.Номин-Эрдэнэ Дэлхийн шатрын ноён оргилд гарлаа

85
09-16
ЭМНДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарыг дахин баривчилжээ

86
09-16
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ

87
09-16
Саудын Арабт болсон халдлагын дараа газрын тосны үнэ өсөв

88
09-16
Баабар: Ардчилсан нам өөд боллоо, гэгээн дурсгалыг нь хүндэтгэе!

89
09-16
"60 тэрбумын" гэх хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ

90
09-16
ЛЕВИЙН АМИЙГ АВАРСАН ЛЕВ

91
09-16
Тэнэмэл, гуйлгачин Энэтхэгийг авчирч өөгшүүлж байгаа МАНАН Монголчуудыг кастын систeмд оруулж барих гэж байна!

92
09-16
Жаргалтай сайхан амьдралын төлөө "Жаргалын мод" хандивын аян

93
09-16
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт улирал харгалзахгүй үргэлжилнэ

94
09-16
Виктор Тадаши Итакүсү: Монголчууд яагаад хүчтэй байдгийг мэдэхийг хүсч байна

95
09-16
5G цагдаагийн эргүүлийн эхний робот Наньжин замын гудамжинд ажиллаж эхлэв

96
09-16
Бидний ойлголцохгүй байгаа "шинэ үеийнхэн"

97
09-16
Г.Занданшатар, У.Хүрэлсүх нарын зөрчил илрэв үү

98
09-16
Мод түлэхээ больж, нүүрс түлдэг болмоор байна

99
09-16
Гологдсон макет, гомдсон ерөнхий сайд

100
09-16
УИХ-ын сонгуулийг 11-р сард явуулах хуйвалдаан идэвхжиж эхэллээ