BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

МАН “эцэг хууль”-иар эрхэлж дуусахгүй нь

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь 


хэлэлцүүлгийг хийж байгаа. Ингэхдээ УИХ-ын  нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан болон Ерөнхийлөгчийн саналыг нэгтгэх байдлаар их л нямбайлан хэлэлцэж байгаа мэт. Гэвч үнэн хэрэгтээ зарим гишүүний хэлсэнчлэн “дордуулсан долоон заалт”-аасаа ч долоон дор болж мэдэхээр болжээ. Анх хуулийн төслийг өргөн барих үедээ УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “”Аливаа улсын Үндсэн хууль нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлж, төрийн байгууллын үндсийг тогтоосон эв нэгдлийн гэрээ, улс төр-эрх зүйн тулгуур баримт бичиг, гол хууль нь байдаг билээ. Энэ ч жам ёс, жишгийн дагуу Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлан мөрдөөд 27 жил боллоо.

Энэ хугацаанд нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд зарчмын шинэтгэлүүд хийгджээ. Гэхдээ улс орны хөгжил дэвшил, хүний эрх, эрх чөлөөний баталгаажилтыг урагш ахиулахын тулд Үндсэн хуульд зарим нэмэлт, өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага бий болсон гэж үзэж байна...  ...Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахдаа, ард иргэдийн төлөөллийн үүргээ хариуцлагатай хэрэгжүүлдэг парламент, урт хугацааны хөгжлийн бодлоготой, хариуцлагатай, тогтвортой Засгийн газар, хараат бусаар шударга шийдвэр гаргах чадвартай шүүх, нутгийн удирдлагын боловсронгуй тогтолцоог бэхжүүлэхэд гол анхаарлаа хандууллаа. Эдгээр 4 багц асуудлаар Үндсэн хуулийн 20 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар байгаа нь Үндсэн хуулийн нийт зүйлийн 28,5 хувийг эзэлж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулахад эх хуулийнхаа үзэл баримтлал, үндсэн зарчмыг ягштал баримталсан” гэж тодотгож байсан.

Гэтэл Ерөнхийлөгч саналаа хүргүүлснээс хойш анх онцолж, зайлшгүй өөрчлөх ёстой хэмээж байсан, мөн Ерөнхийлөгчийн төсөлтэй зөвшилцүүлэн байж хэлэлцэж байгаа зэрэг нь өдгөө ердөө л барьцаа, наймааны шатанд оччихов уу хэмээх хардлагыг төрүүлэх болж. Тиймдээ ч “их засвар” бус ердөө л “косметик” буюу өнгөн засвар хийх бололтой.Энэ нь Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүдийн 108 болгож, 5 жилийн хугацаатай байх асуудалтай салшгүй холбоотой гэдэг нь ч илэрхий. УИХ дахь МАН-ын бүлгийнхэн л гэхэд дээрх тоон дээр саналаа нэгтгэж чадахгүй 10 гаруй хоног хуралдсан. Арай хийж 99 гэдэг тоон дээр тогтсон. Хоёрдахь хэлэлцүүлгийн үед одоогийн байгаа хэвээр явахаар болсон. Энэ мэтчилэн хоёрдахь хэлэлцүүлгийн явцад хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг болон Байнгын хороод, гишүүдээс зарчмын зөрүүтэй 150 гаруй саналын томьёолол гаргасныг хэлэлцэж эхэлсэн.  

Харин өнгөрөгч баасан гарагт МАН-ын бүлэг хуралдаж, Ард нийтийн санал асуулга явуулахыг оролцсон гишүүд 100 хувийн саналтайгаар дэмжсэн. Ингээд бямба гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ард нийтээс асуух эсэх асуудлаар санал хураахад  57 гишүүн дэмжсэн. Ингээд хэдэн сар хэлэлцэж, хэлэлцүүлсэн хуулийн төсөл гэнэтхэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ард нийтээс асуухад тулж, дахин гацсан хэрэг.

Үндсэндээ УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Аль нэг нам олонх байгаа үедээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй бол олон нам байгаа нөхцөлд хэн хэнээ шантаажлаад урагшлахгүй, сайн ч хууль болохгүй” хэмээж байсан нь талаар болох нь. Өдгөө тэрхүү эрхийг 65 суудал олгосноор МАН-д эрхийг нь өгчихөөд байхад өөрсдөө дотооддоо учраа олж чадахгүй, дахин ард нийтээс асуухдаа тулж байна. Тэгэхээр МАН-ын бүлэгт Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, нийгэм, эдийн засаг, ард нийтэд ашигтай, хэрэгтэй болгох бус зөвхөн өөрсдөдөө л шаардлагатай заалтуудыг тусгахын тулд “засвар” хийх гээд байгаа нь илэрхий боллоо.

Р.Саруул

Эх сурвалж: erennews.mn

МАН “эцэг хууль”-иар эрхэлж дуусахгүй нь
Бусад мэдээ ▼

1
01-18
Төрийг тэнэгүүдээс цэвэрлэх үү

2
01-18
Мөнгө хүүлэгчдэд хариуцлага тооцъё

3
01-17
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталлаа

4
01-17
6 аймгийн 23 сум цагаан зудтай байна

5
01-17
С.Хишигжаргал: БНСУ-д бусдын өгзөгний зургийг нууцаар дарахад л 5-10 сая воноор торгуулж, тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалттай

6
01-17
Хятадын хүн 1.4 тэрбум давжээ

7
01-17
Х.Оргил-Эрдэнийг удахгүй шүүхэд шилжүүлнэ

8
01-17
Эрдсийн эдийн засгийн тойм

9
01-17
Залилах гэмт хэргийг олон аргаар үйлдэж байна

10
01-17
Төлбөрийн картын хэрэглээ ба залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье!!!

11
01-17
Хар тамхины хэргээр хятад иргэдийг цагдан хорьжээ

12
01-17
Дуунаас хурдан тийрэлтэт нисэх онгоц 2024 онд нисэж эхэлнэ

13
01-17
Мэдээлэлгүйгээр далимдуулсан луйвар

14
01-17
Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэхийг Малайзын парламентаас хүслээ

15
01-17
Матад, Халхгол сумд Петрочайна дачин тамсагаас 1 тэрбум 735 сая орчим төгргийн хөрөнгө оруулалт ав

16
01-17
Жэймс Бонд эрэгтэй хэвээр үлдэнэ

17
01-17
Үнэт металл, чулууны арилжаа, үл хөдлөх эд хөрөнгө зуучлал эрхэлдэг 6,000 гаруй нэгжид СЗХ хяналт тавина

18
01-17
Төрийг тэнэгүүдээс цэвэрлэх үү

19
01-17
Сураггүй болсон 3 настай охиныг нохойтой нь хамт эсэн мэнд олжээ

20
01-17
Газраа чөлөөлсөн 29 өрхийн хохирлыг хууль журмын хүрээнд яаралтай барагдуулах үүрэг өглөө

21
01-17
18,400 өрх толгойлсон аавууд байна

22
01-17
Зам, тээврийн хөгжлийн яам тойрсон аллага, авлигын хэргүүд

23
01-17
Герман улс хүрэн нүүрснээс татгалзах төлөвлөгөөгөө зарлалаа

24
01-17
TRQ 2020 онд "Оюу толгой"-н гүний уурхайн төсөлд $1.2-1.3 тэрбумыг зарцуулна

25
01-17
Хойд хөршид юу болоод байна вэ?

26
01-17
Г.Уянга УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшинэ

27
01-17
ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд ХОМ-ийн хяналт шалгалтаас гадуур байна

28
01-17
​Дмитрий Медведев долоон жил Ерөнхий сайдаар ажиллахдаа Оросын нийгэм, эдийн засгийг ингэж өөрчилжээ

29
01-17
Хар тамхи зөөвөрлөсөн консул Б.Баттүшигийн гар утасны мэдээллийг сэргээж байна

30
01-17
Эхнэрийг нь алсан эмэгтэйтэй гэрлэсэн Африкийн Лесото улсын ерөнхий сайд огцорлоо

31
01-17
Сонгогчдоосоо зугтаж, тойргоо солигсод

32
01-17
Тэтгэврийн зээлээр Салхитын ордоо ломбардчихлаа, дараагийн зээлд аль ордоо ломбардах вэ хэдүүлээ

33
01-16
Тойргоо булаацалдсан гишүүн Н.Оюундарь, Д.Өнөрболор нарын хэрүүл нэг юм дуулгана шүү!

34
01-16
“Чингис” архины хоосон шил ба эх орон

35
01-16
Монгол Чонон дүрст Нохой

36
01-16
Бразилын кофены экспорт өсжээ

37
01-16
У.Хүрэлсүхийн “хандив авахгүй” гэснийх нь цаана бохир мөнгө урсаж байж болзошгүй

38
01-16
Тегераны дэглэмд хэдхэн сарын нас үлдээд байгааг Ираны дүрвэгч ханхүү хэлжээ

39
01-16
М.Оюунчимэг: Ус бохирдуулсны төлбөр жил ирэх тусам буурч байна

40
01-16
Харилцан ашигтай, хамтдаа хөгжих хэлэлцээр нь дэлхий нийтэд итгэл төрүүлнэ

41
01-16
Орос улсын засгийн газар огцорсон шалтгаан

42
01-16
Бүх зээлийг тэглэгч, бүх зовлонг гэтэлгэгч, амилсан бурхдын авшиг дүр... Аая, сүртэй юу

43
01-16
Сэтгэл амар амьдаръя...

44
01-16
С.Зоригийн хэргээр “занималдсаны” учир тайлагдав

45
01-16
Долоо хоногийн бороо (өгүүллэг)

46
01-16
"Петро дачин тамсаг" болон Халхгол, Матад сумдын хоорондох хэлэлцээр төрийн ордонд явагдаж байна

47
01-16
Лионель Месси: "Роналдутай хийсэн өрсөлдөөн онцгой байсан бөгөөд үүрд үлдэх болно"

48
01-16
Д.Дорлигжавыг дүүгийнх нь хамтаар цагдан хорьжээ

49
01-16
Сар шинийн баяраар Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амарна

50
01-16
Гурвын нэг мэтээр нэгдүгээр хүн шиг засаглах Путиний гэнэтийн шийдвэр

51
01-16
Авлигачдын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг гэмт хэрэг гэж хэлж болно

52
01-16
Элчин сайд Р.Болд Туркийн ШУА-ийн Ерөнхийлөгчтэй уулзав

53
01-16
Угшил

54
01-16
Монголчууд IQ-гийн түвшнээрээ дэлхийд есдүгээрт бичигдэж байна

55
01-16
Стив Морел: Mонгол соёл тал нутаг шигээ уудам учраас бүгдийг нь бага багаар сурах хэрэгтэй

56
01-16
Хууль бусаар мод бэлтгэх, ан амьтан агнах, гол, нууруудад загас агнахыг хориглоно

57
01-16
Мандаж явсан хэд минь “маргааш” ачигдах гээд сандарч явна

58
01-16
Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдаан энэ сарын 26-нд болно

59
01-16
“Монголд ирснээр өөрийгөө нээсэн”

60
01-16
Мадуро 4.5 сая торх нефтийг криптовалютаар худалдах зарлиг гаргажээ

61
01-16
Нийслэлийн прокурорын газраас мэдэгдэл гаргажээ

62
01-16
ОХУ-дэлхийн хоёр дахь хүчирхэг улс

63
01-16
ОХУ-ын Засгийн газар огцорлоо

64
01-16
Бүгдийг булаан аваад өчүүхнийг эргүүлэн өгөх

65
01-16
Хэн Монголын Цагдаагаас Германы шүүх рүү яриад байна вэ

66
01-16
Владимир Путин ОХУ-ын шинэ ерөнхий сайдын нэрийг дэвшүүллээ

67
01-16
Малын хулгайч түмэн олны үр сад малтай айлын өнчин ишигнээс дорд үзэгдлээ

68
01-16
Хөөн хэлэлцэх хугацааг буцаах тоолуур шүүхийг шахалтад оруулах уу

69
01-15
Зөнөг өвгөн

70
01-15
Их аварга Хакүхо өнжиж, Какүрюү 2 унаатай барилдаанаа үргэлжлүүлнэ

71
01-15
ОУСИ: Монгол Улсын Засгийн газрын өр Хятадаас шууд хамааралтайгаар огцом өсөж буйг анхааруулжээ

72
01-15
Австралийн арми имжид агаараас тэжээл цацлаа

73
01-15
Залуу насны омгоор нүцгэлж явсан Р.Анхнямын "өөрчлөлт"

74
01-15
Увайгүй Ч.Улаан сайд ОГЦОР

75
01-15
Тэмээний бөхнөөс хорт хавдрыг эмчлэх эм, бэлдмэл гаргаж эхэлжээ

76
01-15
Индонез улс шинэ нийслэл байгуулахдаа Арабын ханхүү, Японы тэрбумтан, Британийн ерөнхий сайд аснаар зөвлүүлнэ

77
01-15
СОНГУУЛЬ 2020: "Фэйсбүүк" компани Монголд түр хугацааны нэгж нээнэ

78
01-15
Австралийн эрх баригчид зэрлэг байгалийг сэргээхэд зориулж 35 сая орчим ам.долларыг олгоно

79
01-15
Эрдэмтэд Лаос улсын өмнөд хэсэгт аварга хэмжээтэй солир унасан болохыг тогтоожээ

80
01-15
Украины нисэх онгоцыг хоёр удаа пуужингаар харвасныг шинэ ДҮРС БИЧЛЭГ харуулжээ

81
01-15
“Туг тойрсон дэмжлэгийн синдром” буюу АНУ-ын сонгууль дахь Ираны үйл явдлын нөлөө

82
01-15
Хятадын төрийн өмчит компани Засгийн газрыг шүүхэд өгчээ

83
01-15
УИХ-д нэр дэвшигч тодруулах МАН-ын зорилттой Б.Ундармаагийн хүсэл мөргөлдөв

84
01-15
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд онцгой анхааран ажиллаж байна гэлээ

85
01-15
Сонгуулийн үеийн домог урианууд: Бид бусад намаас ч илүүг амлаж болно

86
01-15
13 настай хүү 60 удаагийн хулгай үйлдэлджээ

87
01-15
5G сүлжээг бүтээхэд “Huawei” компанийг оролцуулахгүй байхыг уриалжээ

88
01-15
М.Намсрай: Цагаан сар энэ сарын 25-нд болно

89
01-15
Ногоон тивийг нөмөрсөн гамшиг – дэлхийн дулаарлын уршиг

90
01-15
Түлш цацагдсаны улмаас олон хүн бэртжээ

91
01-15
Гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтран ажиллахыг “Apple” компанид уриалжээ

92
01-15
С.Эрдэнэ хүргэн Г.Энхболдтой нийлж Баянгол дүүргийг хувьчилж, төсвийн мөнгөөр туйлж байна!!!

93
01-15
“Саарал жагсаалт”-аас гарахад тусална гэдгээ дахин мэдэгдэв

94
01-15
​Хятад 2020 оны цагаан сарын үдэшлэгт шинэ технологийг ашиглана

95
01-15
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгаж, нэр төрийг сэргээх ажилд ТЕГ-ын гүйцэтгэсэн үүрэг

96
01-15
"Зүүн Цагаан дэлийн ордын ТЭЗҮ батлагдвал 10-15 жил олборлолт хийх боломжтой"

97
01-15
Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан техникийг улсын орлого болгохыг хуульд тусгана

98
01-15
Дээд шүүхийн шүүгчдийг танхим сэлгэн ажиллуулах эрхийг Ерөнхий шүүгчид олгоно

99
01-15
"Сонгуулийн үеэр “Фэйсбүүк” компани Монголд салбараа нээж, төлөөллөө ажиллуулна"

100
01-15
Зөрчлийн хуулийг зөвтгөх боломж