BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Хүчтэй Ерөнхий сайдтай байх уу эсвэл...

Парламент хаваржин, зунжин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Шийдэлд хүрэлгүй 


байсаар намрын дунд сар гарав. Уг нь энэ удаагийн парламент нэг нам үнэмлэхүй олонх болсон үедээ өөрчлөлт оруулах бүрэн боломжтой. Гэсэн ч олдвол өлдөнө гэгчээр улс орны эрх ашгаас илүүтэй хувийн, намын ашиг сонирхлыг нэгдүгээрт эрэмбэлчихээд учир зүйгээ ололцож чадахгүй сууж байна. Анх Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төсөл 24 зүйл 53 заалтыг өөрчлөхөөр байсан бол Монгол Улсын Ерөнхийлөгч мөн төсөл хэлэлцүүлэхээр болж 24  зүйл 49 заалтыг өөрчлөхөөр болсон учраас эдгээр төслийг нэгтгэж 60 заалтыг өөрчлөхөөр хэлэлцэж байна. Нэгтгэж хэлэлцэхэд анхны өргөн мэдүүлсэн төслийн заалтууд их, бага хэмжээгээр өөрчлөгдсөн.

Гэвч энэ өөрчлөгдсөн төслийг гишүүд дэмжихгүй ирцээр “бойкотлох” эсвэл санал хураах төхөөрөмж ажиллаагүй гэж хамаг л бурууг гаднаас хайж байх. 19 жилийн дараа оруулах гэж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтөөр гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлж, хүчтэй Ерөнхий сайдтай байх тухай нэлээд ярьж, төсөлд ийм заалтууд ч тусгаж өгөөд байсан юм.

Харамсалтай нь, хэлэлцүүлгийн явцад төслийн ихэнх нь өөрчлөгдөж, бүр дэмжигдэхгүй байгаа. Анх гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр эхний төсөлд хэрхэн тусгасан одоо ямар болсон парламент дэмжсэн үү дэмжээгүй юу гэдгийг зүйл заалт бүрээр нь хүргэе. 

-УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төслийн 39.1-т Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэж заасныг Ерөнхийлөгчийн төсөлтэй нэгтгэхдээ Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байна бусад сайд нь парламентын гаднаас байхаар болсон.

Гэвч энэ заалт гишүүдийн дэмжлэг авч чадсангүй. Үндсэндээ Ерөнхийлөгчийн төсөлд заасан уг заалт дэмжигдээгүй, харин 62 гишүүний өргөн мэдүүлсэн хэлбэрээр дэмжигдсэн юм.  Ерөнхийлөгчийн санал болгосон УИХ-ын гишүүний тоог 108 болгохыг зөвшилцах ажлыг хэсэг 99 болгож оруулж ирсэн. Гэвч 57 гишүүний босго давалгүй унасан.  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад 57 гишүүний санал авна гэдэг их өндөр босго юм байна.

-39.2.Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.  /Дэмжигдсэн/

-39.3. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.  /Дэмжигдсэн/

-39.4.Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна.  /Энэ заалт дэмжигдээгүй, хамгийн сүүлд хэлэлцэхээр хойшлуулсан/

43.1.Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно. /Дараагийн Ерөнхий сайдын нэрийг оруулж хамтад нь оруулж ирэх заалт дэмжигдээгүй/

Гэхдээ “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.” гэж өөрчлөн найрууллаа.

43.2.Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно. /Дэмжигдсэн/

44.1.Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ. /Дэмжигдсэн/

44.2.Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно. /Дэмжигдсэн/

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгасан эрх мэдлийн тэнцэл-хуваарилалтын голлох заалтуудад Ерөнхийлөгчийн тусгасан заалтуудаас нэгийг нь ч оруулсангүй. 62 гишүүний өргөн мэдүүлсэн анхны хувилбараар хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, санал хураалгасан юм. Иймээс Ерөнхийлөгч өчигдөр хуулийн төслөө эгүүлэн татсан нь энэ төсөл цаашид явах боломжтой юу үгүй юү гэдэг асуулт дагуулж байна. МАН өөрсдийнхөө боловсруулсан хувилбараар "эцэг" хуульд өөрчлөлт оруулахаар болж, Ард нийтийн санал асуулга явуулахаар хэлэлцэж эхэлсэн нь Ерөнхийлөгчид "таалагдсангүй".  

Ямар боловч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зөвшилцөх ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Бямбацогт “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнөөдөр хийхгүй бол хуулиараа найман жил гарч хүрч болдоггүй. Дээр нь  нэг нам үнэмлэхүй олонх болох боломж ойрын хугацаанд гарч ирэхгүй байж мэднэ.  Ерөнхийлөгчийн санал болгосон УИХ-ын гишүүний тоог 108 болгохыг зөвшилцах ажлыг хэсэг 99 болгож оруулж ирсэн. Гэвч 57 гишүүний босго давалгүй унасан.  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад 57 гишүүний санал авна гэдэг их өндөр босго юм байна. Тодорхой хэмжээгээр ахиц дэвшил гарсан өөрчлөлт. Үүнийгээ ард нийтээр дэмжүүлж чадахгүй бол ахиад 8 жил алдана. Мөн ойрын 10, 20 жилд 57-гоос дээш суудалтай нам УИХ-д гарч ирэх үү гэдэг эргэлзээтэй” гэх тайлбарыг өгөөд байна. 

Эх сурвалж: eagle.mn

Хүчтэй Ерөнхий сайдтай байх уу эсвэл...
Бусад мэдээ ▼

1
09-18
Эрүүл мэндийн салбарт хийгдсэн дэвшилтэт технологи, томоохон хөрөнгө оруулалтыг танилцууллаа

2
09-18
ОУ-ын наадамд "Хөх тавилан" кино шалгарчээ

3
09-18
Б.Бат-Эрдэнэ МҮБХ-ны албан ёсны тамга тэмдгийг хүлээн авлаа

4
09-18
Нийтэд хүрэлцдэггүй НИЙТИЙН ТЭЭВЭР

5
09-18
Парламентыг тарааж, ээлжит бус сонгуулийг хүссэн “хий үзэгдэл” тэнүүчилж эхэллээ

6
09-18
3 нас хүртэл нь ХҮҮХЭДДЭЭ заавал ЗААХ хэрэгтэй зүйлс

7
09-18
Улаанбаатарын агаар угаартай хэвээрээ л байна

8
09-18
Тагнуулынхан шалгалт хийгээд ч махны үнэ хямдарсангүй

9
09-18
Эрх мэдэл, мөнгөнд бөхийсөн Монголын бокс

10
09-18
Монгол Улсад шинээр байгуулагдах цахилгаан станцуудад Герман технологийг нэвтрүүлэх саналаа уламжиллаа

11
09-18
Парламентад сууж цөм баяжсан Н.Амарзаяа

12
09-18
Орхон аймгийн дараагийн Засаг дарга хэн бэ?

13
09-18
ДУНДГОВЬ: Айрагны баяр боллоо

14
09-18
Хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл ТООЛОХ хуулийн төсөл өргөн барилаа

15
09-18
Л.Болд: Бидний зовлонгийн эх үүсвэр Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтөөс болсон

16
09-18
Гурван ерөнхийлөгч юу шийдсэн бэ?

17
09-18
Адольф Гитлерийн хоолыг амталж, өөр дээрээ туршдаг байсан эмэгтэйн гунигт дурсамж

18
09-18
Улаан бал - Э.Бат-Үүл: Элбэгдорж, Баттулга бид 3 найз

19
09-18
УИХ-ын гишүүн Н.Учралын сургуульд ХАР ТАМХИ хэрэглэдэг багш хичээл заадаг байжээ

20
09-18
Ээлжит бус сонгууль энгийн иргэдэд бус эрх баригчдад л хэрэгтэй

21
09-18
Английг дууриах гэнэхэн оролдлого Монголыг сүйрэлрүү хөтөлсөөр...

22
09-18
Төрийн дэмжлэггүйгээс авлигатай тэмцэх ажил урагшилдаггүй

23
09-18
“Гэмтнүүдийн чуулбар” суугаад үлдэнэ гэв үү

24
09-17
Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

25
09-17
Ардын авьяастнуудаас уучлал гуйхыг шаардлаа!!!

26
09-17
Тив дэлхийн 12 рекордыг эзэмшдэг Э.Содномпилжээд Хөдөлмөрийн баатар цол олгоё

27
09-17
“Монголын эзэнт улсын түүх” цуврал 5 боть зохиолын тухай

28
09-17
Өмнөд Солонгосын сөрөг хүчний намын дарга эсэргүүцлээ илэрхийлж, үсээ хусуулав

29
09-17
Роналду дээд амжилт руу дөтөлсөөр

30
09-17
Сибириэс Монголд дүрвэсэн баавгай 30 гаруй бог мал иджээ

31
09-17
“40 САЯЫН ГҮҮР”-ИЙН ТУХАЙ ГУРВАН ШҮҮМЖ

32
09-17
"Тамын тавь" буюу Дорнодчуудын амь насны аранга!!!

33
09-17
Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэг, бэлчээрийн ургамлын ашиг тус дэлхийн түвшинд үнэлэгдэж байна

34
09-17
С.Молор-Эрдэнэ: Өөрийнхөө амьдралыг тохиолдолд орхи!

35
09-17
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын хэргийг шүүхэд шилжүүлжээ

36
09-17
Нүүрс: Монголын экспорт нэмэгдэж, Хятадын импорт буурч байна

37
09-17
Орост хэн хамгийн өндөр цалин авдаг вэ

38
09-17
БУУРАЛ ДАРГЫН БУРХАН УХААН

39
09-17
20 жилийн өмнөх хийн хоолойн ТЭЗҮ В.Путины ширээн дээр эргэн ирэх нь

40
09-17
Бөхийн холбоо нэгдсэн гэв үү

41
09-17
Төрийн банк сурагчийн карт, кредит карт, гялс банкны үйлчилгээг санал болгож байна

42
09-17
Хийлч Дээгий дахиад л Баярсайхантай “лагерь” дээр байжээ

43
09-17
Ой сайтай охин аав хоёр “Гайхамшигт хүмүүс”-ийг гайхшируулав

44
09-17
Хүн амын нягтралыг дагадаг асуудлуудыг хотоо тэлэхгүйгээр шийдэхгүй

45
09-17
АНУ Бен Ладены хүүг устгажээ

46
09-17
"10 хувь" авлигыг бууруулна гэвэл ЭНДҮҮРЭЛ

47
09-17
УИХ-ыг тараах санаачилга дэмжигдэх үү. Дэмжигдвэл юу болох вэ?

48
09-17
Германд хоёр хүний суудалтай агаарын таксиг туршжээ

49
09-17
С.Эрдэнийг АН-ын даргаас огцруулах 10 шалтгаан...

50
09-17
Цахилгаан моторт хүүхдийн тэрэг эрсдэлээс сэргийлнэ

51
09-17
Чоно борооноор буюу нинжа нар байгалийг бүрэн сүйтгэх аюул

52
09-17
Өдөр "өнгөрүүлэх" төлбөртэй хорио

53
09-17
Үндсэн хуулийн өөрчлөлт Цэцэд очих магадлал бий

54
09-17
Сон И-Жин, Хён Бин нар “Love’s Crash Landing” киноны зураг авалтаа хийхээр өнөөдөр Монголд ирж байна

55
09-17
Иргэдэд дөрвөөс олон шуудай түлш олгохгүй байна

56
09-17
Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг хамгаалалтад авчээ

57
09-17
Шинэ гүүр сайхан болж гэж баярлаж сууна уу? Харин би уйлмаар байна...

58
09-17
Д.Отгондалай: Одоогоор албан ёсны гэрээ хийгээгүй, “Топ Ранк”-ийг хүлээж байна

59
09-17
Засгийн газрын нээлттэй өдөрлөгт Хөгжлийн банк оролцов

60
09-17
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ

61
09-17
​Монголд багшлахаар ирсэн гадаадын иргэн хар тамхи хадгалж, хэрэглэж байсныг илрүүлжээ

62
09-17
“Баялгийн хараал”-ыг гэтэлж, Норвегийн араас замнах гарц

63
09-17
УИХ-ыг тараасан ч МАН-д боломж үлдэхгүй

64
09-17
Гадаад харилцааны сайд “их цэвэрлэгээ”-гээ үргэлжүүлнэ

65
09-17
Гацууртын ордыг онилох сонирхол хэнд байна вэ?

66
09-17
Тавиулын гаслант тавилан

67
09-17
Ерөнхийлөгчийн засаглал тогтоовол олигарх дэглэм мөхнө

68
09-17
МАН-ын 12 дарга “…УИХ-ыг тараая” гэж хуралджээ

69
09-16
Цахим тоглоомын төв насанд хүрээгүй иргэдэд цаг хэтрүүлэн үйлчилж байгааг зогсоолоо

70
09-16
Хонгконгийн жагсагчид Засгийн газрын байр руу шатахуунтай тэсрэх бөмбөг шиджээ

71
09-16
Хүүхдийн эмч хүрэлцээгүй байхад хүн амын өсөлт яриад ч хэрэггүй

72
09-16
Засгийн газар махны үнийн өсөлтийн өмнө бууж өглөө

73
09-16
Монголын парламентын тавих хяналтад 'Рио Тинто' бэлдэж эхэллээ

74
09-16
Д.Норжмаа: “Жем Интернэшнл” бол Үндэсний сурын спортыг дэмжигч анхдагч байгууллага

75
09-16
Цэнэг дуусдаггүй машин бүтээх хайгуул

76
09-16
Хүүхдийн сүүн шүдийг хамгаалах аргууд...

77
09-16
Монголын түүх: Ордосын Хутагтай Сэцэн хунтайж /1540-1586/

78
09-16
"Өгөөж-чихэр боов" компанийн үйлдвэрлэдэг "Өнхрүүш" хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнээр шалгарлаа

79
09-16
Мексикийн Жалиско мужид 44 цогцос олджээ

80
09-16
Д.Номин-Эрдэнэ Дэлхийн шатрын ноён оргилд гарлаа

81
09-16
Британийн музейгээс 18 каратын цул алтан жорлонгийн суултуур хулгайд алдагджээ

82
09-16
Хар тамхины хэрэглээг хязгаарлах уу эсвэл, хараа хяналтаасаа бүрмөсөн алдах уу?

83
09-16
Авлигыг илчилсэн хүнд 10 хувийн урамшуулал олгох хуулийн төсөл санаачилжээ

84
09-16
Д.Номин-Эрдэнэ Дэлхийн шатрын ноён оргилд гарлаа

85
09-16
ЭМНДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарыг дахин баривчилжээ

86
09-16
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ

87
09-16
Саудын Арабт болсон халдлагын дараа газрын тосны үнэ өсөв

88
09-16
Баабар: Ардчилсан нам өөд боллоо, гэгээн дурсгалыг нь хүндэтгэе!

89
09-16
"60 тэрбумын" гэх хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ

90
09-16
ЛЕВИЙН АМИЙГ АВАРСАН ЛЕВ

91
09-16
Тэнэмэл, гуйлгачин Энэтхэгийг авчирч өөгшүүлж байгаа МАНАН Монголчуудыг кастын систeмд оруулж барих гэж байна!

92
09-16
Жаргалтай сайхан амьдралын төлөө "Жаргалын мод" хандивын аян

93
09-16
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт улирал харгалзахгүй үргэлжилнэ

94
09-16
Виктор Тадаши Итакүсү: Монголчууд яагаад хүчтэй байдгийг мэдэхийг хүсч байна

95
09-16
5G цагдаагийн эргүүлийн эхний робот Наньжин замын гудамжинд ажиллаж эхлэв

96
09-16
Бидний ойлголцохгүй байгаа "шинэ үеийнхэн"

97
09-16
Г.Занданшатар, У.Хүрэлсүх нарын зөрчил илрэв үү

98
09-16
Мод түлэхээ больж, нүүрс түлдэг болмоор байна

99
09-16
Гологдсон макет, гомдсон ерөнхий сайд

100
09-16
УИХ-ын сонгуулийг 11-р сард явуулах хуйвалдаан идэвхжиж эхэллээ