BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Тавантолгойг нь өгөөд тарж унасан парламентаа өөрчилье

С.Баяраас энэ хүн ганцхан л юм гуйсан байдаг юм. Тэр нь Тавантолгой. Элбэгдоржоос бас ганцхан л юм хүссэн байдаг юм. Тэр нь мөн л Тавантолгой. 


Баяр, Элбэгдорж нарын хэн хэн нь энэ тухай нэг бус дуугарсан. "Баттулгын шуналыг Монголын төр хангаж дийлэхгүй" гэсэн тайлбар зүүсэн санагдана. MCS-ийн Оджаргалтай энэ хүн нэг л юмаараа барьцаад байдаг юм. Тэр нь Тавантолгойн суга болох Ухаа худаг.

Төмөр замтай энэ хүн нэг л сэжмээр холбогдоод байдаг юм. Тэр нь Тавантолгойн нүүрсийг урагш, хойш зөөх боломж. Хэн нэг нь түрүүлээд зам тавьчих вий, Тавантолгойг зөөчих вий гэж 10 жил айж явсан, агсамнаж хийрхсэн. АТГ-т авсан идсэнээрээ шалгагдаад ачигдах, Ерөнхийлөгч болох хоёр зам түүний өмнө байсан. Хоёр дахийг нь сонгоод азаа үзсэн. Түүний оронд хэн ч байсан тэгэх л байсан. Ерөнхийлөгч болмогцоо Тавантолгойн нүүрсэнд эзэн суух нь суусан. Монголын улс төрийн 1,2,3 дугаар хүмүүс Тавантолгойгоос нүүрс авах гэж дугаарлаж өрсөлдсөн Хятадын хэдэн арван компанийн манай талд барьдаг авлигад эзэн суухын төлөө үхэн өрсөлдөж, яван алалддаг.

Ж.Мөнхбат Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байх үед зүгээр ч нэг 200 гаруй тн нүүрс ор сураггүй алга болчихоогүй юм шүү. Аль эрт ачуулчихсан, авдагаа аваад авдраа томруулчихсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, цаашлаад УИХ-ын дарга, ЗГХЭГ-ын дарга гэдэг чинь улсаа хөгжүүлдэг угсаа сайтай алба биш. Ердөө л Тавантолгойд эзэн суух гарц. Тэдний хувьд Монголын төр ердөө Тавантолгойн үнэтэй. Гэвч энэ нь дахиад л хангалттай биш аж. Парламентийг залгина гэнэ ээ. Нөгөө олигарх гишүүд нь оволзтол санал өгөөд, гөлөлзтөл кноп дараад л ардчилсан засаг будаа. За тэгээд өгчих л дөө. Гадаад паспорт ч үгүй, ганц үг хэлэх эрх ч үгүй байсан үедээ эргээд оч, элгээрээ мөлх. Эсвэл энэ хүндээ тэр Тавантолгойг нь өгчихье.

Нэг орд газраа золиослоод нэгэн үеийнхний зорьсон ардчилсан засаглалтайгаа үлдье. Ерөнхийлөгчийн засаглалтай болмоор байна гэсэн үү? Яг тэгээд болчихвол энэ хүн маргааш нь албаа хүлээлгээд өгчихөж чадах уу? Үгүй. Хаан болох гээд хамжлагаа хөдөлгөөд, харц ардаа шилбүүрдээд харайлгах байлгүй. Назарбаев эрх мэдлээ Дарига Назарбаевагийн даргалдаг Казакстаны парламентад өгсөн нэртэй үе дамжин шилжүүлсэн. Дарангуйлагч хэзээ ч зогсож чаддаггүй. Зогсвол алуулдаг. Бүгдээрээ эргэж харъя.

Явсан зам, туулсан амьдрал, хэн байснаа, хэзээ хаана зогсож болох байснаа эргэн харъя. Нарантуул дээр савхи оёж зогсдог ах эгч нар яг тэндээ инээлдээд, хөзөр дэлгээд, мэнд мэдээд, банштай цайгаа хувааж уугаад, шинэ загвараа сурталчлаад зогсож л байна билээ. Тэд амгалан байсан. Учир нь тэд Тавантолгойд шунаагүй. Номарангийн хэрэгт орооцолдоогүй. Спирт зөөгөөгүй, төмөр зам тавина гэж 250 сая ногоон төрөөс суйлаагүй, байхгүй үйлдвэрийн хоосон гэрчилгээн дээр утаагүй түлшний мөнгө авч луйвар хийгээгүй, Зам тээврийн яамыг 12 жил чөдөрлөөгүй!

Хүн зогсох ёстой газраа зогсож чаддаг байх сайхан. Ядаж л хүн айж, хүүхэд цочихгүй. Төр ганхаж, түмэн гундахгүй. Харин одоо...тэр өөрөө л зогсохгүй бол түүнийг зогсоох хүн үгүй. Хаа хүртэл хавиргаа ханзартал, ханцуйгаа элэгдтэл зүтгэж, хэний гар хөл, ганзага ногт болохыг таашгүй.

Р.Эмүжин 

Тавантолгойг нь өгөөд тарж унасан парламентаа өөрчилье
Бусад мэдээ ▼

1
09-20
“Эрдэнэс-Тавантолгой” ХК олон улсын “ISO“ стандартуудын гэрчилгээ гардан авлаа

2
09-20
МАН-ын ГЕНСЕК ГЭЭД ШАЗРУУН БАЦААН ХЭН БИЛЭЭ? ТЭРЭНД ХЭЛЬЕ!

3
09-20
Гарын үсэг зурсан гишүүд дахин нэр дэвшихгүй гэдгээ амлах ёстой

4
09-20
Шавь нараа дэлхийн дэвжээнээс 10 медаль авахуулсан аатай дасгалжуулагч

5
09-20
1000 оюутны байранд 290 мянгын хагас автомат угаалгын машиныг 2 САЯ төгрөгөөр шахсан түүхээс ...

6
09-20
УИХ-ын гишүүн Л.Болд С.Зоригийн хэргийн сэжигтнүүдтэй холбоотой ил захидал илгээлээ

7
09-20
“Huawei” шинэ ухаалаг гар утсаа танилцууллаа

8
09-20
Өмнөд хөрш Монголын хамгийн том ажил олгогч болоход ойрхон байна

9
09-20
Судлаач Д.Ганхуяг: Монголчуудын "онолдох" өвчин ба сонгууль...

10
09-20
У.Хүрэлсүх стиль гаргаж ажилчдаа загнасан Л.Эрдэнэчулууныг албан тушаалаас нь авч хаяхаар болжээ

11
09-20
Хүний биеийн тухай сонирхолтой баримтууд

12
09-20
МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ыг тараах эсэхээр дахин хуваагдав

13
09-20
Бяцхан үрсээ жорлонгийн нүхэнд “алдсаар” байх уу

14
09-20
Дуучин Б.Амархүүг ХАР ТАМХИНЫ хэргээр цагдан хорьжээ

15
09-20
Алхаж сурахаасаа өмнө мөлхөж сур

16
09-20
Лидергүй болсон АН-ын зовлон буюу Ерөнхийлөгчөөс Ардчиллаа аврах төлөвлөгөө

17
09-20
НӨАТ-ын тохирол энэ сарын 22-нд явагдана

18
09-20
Ядууралд МОНГОЛ ЯЛАГДЛАА

19
09-20
Солонгос, Хонгконг, Казахстан, буриад дахь тэмцэл хөдөлгөөнүүд

20
09-20
Кремлиэс буг чөтгөрийг зайлуулахаар алхаж яваа Якут бөөг замд нь баривчилжээ

21
09-20
Ерөнхийлөгч Энэтхэгээс юу богцолж болох вэ

22
09-20
МАН 65 кнопоо ашиглаж чадсангүй ДЭЭ

23
09-20
Ерөнхий сайдын эрх мэдлийг хумьсан Үндсэн хуулийн өөрчлөлт

24
09-20
Харийн мафийнханд элэг нэгтнүүдээ золиослогч бол Үндэсний аюулгүй байдлын эсрэг хэрэгтэн

25
09-19
БНХАУ: “Хонгконгийн бослогод барууны орнуудыг буруутгалаа

26
09-19
НҮБ -ын “утгагүй” зөвлөмжгүйгээр агаарын бохирдол буурахгүй гэж үү

27
09-19
Николь Шерзингер хамтлагтаа эргэн ирнэ

28
09-19
ОХУ-д суух элчин сайдад Сү.Батболдын нэр яригдаж эхэлжээ

29
09-19
УИХ-ыг тараах гишүүд нь бүрдсэн ч шалтаг нь олдоогүй байна

30
09-19
Эвхэгддэг ''Samsung Galaxy'' 4856 ам.долларт хүрэв

31
09-19
Хурдтай арга хэмжээ авахгүй бол хувьцааны зах зээл хөлдөх нь

32
09-19
Дэлхийн хамгийн баян бас ядуу орон

33
09-19
Али Хаменей: АНУ яаж ч дарамталсан Иран хэлэлцээр хийхгүй

34
09-19
Зураг түүх өгүүлнэ: Гавьяат дуучин Т.Ариунаа

35
09-19
Э.Сноудений номыг Германд худалдаалж эхэлжээ

36
09-19
Гадаад өр нэмэгдэхэд валютын ханшийн өсөлт нөлөөлж байна

37
09-19
Билл Гейтс энэ онд 35 тэрбум доллар хандивласан ч нийт хөрөнгийн хэмжээ нь нэмэгджээ

38
09-19
Канадын Ерөнхий сайд хүлцэл өчжээ

39
09-19
Хуучны 3000 гаруй ном судрыг сэргээн засварлажээ

40
09-19
Г.Доржзодов: Ц.Сандуй хуулиас зугатаад 192 хонолоо

41
09-19
Мексиктэй залгаа хилийн дагуух ханан дээр Д.Трамп гарын үсгээ үлдээжээ

42
09-19
Ж.Батзандан: Шинэ нам УИХ-ыг тарахыг дэмжиж байгаа

43
09-19
Ард нийтийн санал асуулга: МАН-ын тулгалт уу, ард түмний сонголт уу

44
09-19
Өмнөд Солонгосын хамгийн том цуврал аллагын эзнийг 30-аад жилийн дараа илрүүлжээ

45
09-19
БНХАУ, ОХУ-ын харилцан нээлттэй байдлыг бэхжүүлэхийг санал болгожээ

46
09-19
Шонхорын анчин арабуудад хэлмэрч хийж байсан этгээд малчин эмэгтэйг зодож, хүчинджээ

47
09-19
“Gatwick” нүүр царай таних технологи нэвтрүүлнэ

48
09-19
Хууль бус алт олборлолтыг зогсоов

49
09-19
МАН-ын дарга нар юунд найдаж Ээлжит бус сонгуулийг хүснэ вэ?

50
09-19
Монгол хүний хүн байх суурь чадвар “сэжиглэх”-ийг хэн сүжгээр сольж орхив оо?

51
09-19
Гайхамшигт галт уулны тал нутаг

52
09-19
Хэрвээ УИХ тарвал онц байдал, тэгээд засаглалын өөрчлөлт рүү орох төлөвлөгөө байна уу?

53
09-19
Монголчуудын амжилт буурсаар...

54
09-19
Хэрэг хуучирдаггүйн учир буюу нэхэн тоолох хугацаа

55
09-19
Мансуурч буй Монголын ирээдүй

56
09-19
Ж.Эрдэнэбат МАН-аас УИХ-д нэр дэвшиж чадахааргүй болжээ

57
09-19
Итгэ, гэхдээ шалга

58
09-18
Эрүүл мэндийн салбарт хийгдсэн дэвшилтэт технологи, томоохон хөрөнгө оруулалтыг танилцууллаа

59
09-18
ОУ-ын наадамд "Хөх тавилан" кино шалгарчээ

60
09-18
Б.Бат-Эрдэнэ МҮБХ-ны албан ёсны тамга тэмдгийг хүлээн авлаа

61
09-18
Нийтэд хүрэлцдэггүй НИЙТИЙН ТЭЭВЭР

62
09-18
Парламентыг тарааж, ээлжит бус сонгуулийг хүссэн “хий үзэгдэл” тэнүүчилж эхэллээ

63
09-18
3 нас хүртэл нь ХҮҮХЭДДЭЭ заавал ЗААХ хэрэгтэй зүйлс

64
09-18
Улаанбаатарын агаар угаартай хэвээрээ л байна

65
09-18
Тагнуулынхан шалгалт хийгээд ч махны үнэ хямдарсангүй

66
09-18
Эрх мэдэл, мөнгөнд бөхийсөн Монголын бокс

67
09-18
Монгол Улсад шинээр байгуулагдах цахилгаан станцуудад Герман технологийг нэвтрүүлэх саналаа уламжиллаа

68
09-18
Парламентад сууж цөм баяжсан Н.Амарзаяа

69
09-18
Орхон аймгийн дараагийн Засаг дарга хэн бэ?

70
09-18
ДУНДГОВЬ: Айрагны баяр боллоо

71
09-18
Хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл ТООЛОХ хуулийн төсөл өргөн барилаа

72
09-18
Л.Болд: Бидний зовлонгийн эх үүсвэр Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтөөс болсон

73
09-18
Гурван ерөнхийлөгч юу шийдсэн бэ?

74
09-18
Адольф Гитлерийн хоолыг амталж, өөр дээрээ туршдаг байсан эмэгтэйн гунигт дурсамж

75
09-18
Улаан бал - Э.Бат-Үүл: Элбэгдорж, Баттулга бид 3 найз

76
09-18
УИХ-ын гишүүн Н.Учралын сургуульд ХАР ТАМХИ хэрэглэдэг багш хичээл заадаг байжээ

77
09-18
Ээлжит бус сонгууль энгийн иргэдэд бус эрх баригчдад л хэрэгтэй

78
09-18
Английг дууриах гэнэхэн оролдлого Монголыг сүйрэлрүү хөтөлсөөр...

79
09-18
Төрийн дэмжлэггүйгээс авлигатай тэмцэх ажил урагшилдаггүй

80
09-18
“Гэмтнүүдийн чуулбар” суугаад үлдэнэ гэв үү

81
09-17
Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

82
09-17
Ардын авьяастнуудаас уучлал гуйхыг шаардлаа!!!

83
09-17
Тив дэлхийн 12 рекордыг эзэмшдэг Э.Содномпилжээд Хөдөлмөрийн баатар цол олгоё

84
09-17
“Монголын эзэнт улсын түүх” цуврал 5 боть зохиолын тухай

85
09-17
Өмнөд Солонгосын сөрөг хүчний намын дарга эсэргүүцлээ илэрхийлж, үсээ хусуулав

86
09-17
Роналду дээд амжилт руу дөтөлсөөр

87
09-17
Сибириэс Монголд дүрвэсэн баавгай 30 гаруй бог мал иджээ

88
09-17
“40 САЯЫН ГҮҮР”-ИЙН ТУХАЙ ГУРВАН ШҮҮМЖ

89
09-17
"Тамын тавь" буюу Дорнодчуудын амь насны аранга!!!

90
09-17
Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэг, бэлчээрийн ургамлын ашиг тус дэлхийн түвшинд үнэлэгдэж байна

91
09-17
С.Молор-Эрдэнэ: Өөрийнхөө амьдралыг тохиолдолд орхи!

92
09-17
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын хэргийг шүүхэд шилжүүлжээ

93
09-17
Нүүрс: Монголын экспорт нэмэгдэж, Хятадын импорт буурч байна

94
09-17
Орост хэн хамгийн өндөр цалин авдаг вэ

95
09-17
БУУРАЛ ДАРГЫН БУРХАН УХААН

96
09-17
20 жилийн өмнөх хийн хоолойн ТЭЗҮ В.Путины ширээн дээр эргэн ирэх нь

97
09-17
Бөхийн холбоо нэгдсэн гэв үү

98
09-17
Төрийн банк сурагчийн карт, кредит карт, гялс банкны үйлчилгээг санал болгож байна

99
09-17
Хийлч Дээгий дахиад л Баярсайхантай “лагерь” дээр байжээ

100
09-17
Ой сайтай охин аав хоёр “Гайхамшигт хүмүүс”-ийг гайхшируулав