BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Төрийн хямрал эдийн засгийг хямрал руу хөтөлж байна

Төсвийн тэнцэл сүүлийн жилүүдэд 2010 оныг эс тооцвол алдагдал бий болгосоор ирлээ. 


Өөрөөр хэлбэл, мөчлөг дагасан, тэлэх бодлого хэрэгжүүлсээр байгаа нь эдийн засгийн тогтворгүй байдлыг улам даамжруулж байна. Улс төрийн сонгууль ойртох тусам энэ үзэгдэл хавтгайрч, төсвийн хөрөнгө гарын салаагаар урсаж өгдөг. Ийм үрэлгэн, салан задгай байдал төсвийг хямралд хүргэдэг. Үүнээс болж төсвийн хямрал улс орон оронд эдийн засгийн хямралт байдал үүсгэдэг. Чухамдаа төрийн хямрал төсвийг хямралд унагадаг гэсэн үг. Энэ нь иргэний амьдралд шууд болон шууд бусаар нөлөөлж, ажилгүй болох эсвэл ажилд орох хугацаа нь уртсах зэрэг сөрөг нөлөө их байна.

Сонгууль ойртох тусам олон нийтэд таалагдах гэж тооцоо судалгаагүй, үрэлгэн загнадаг нь үе үеийн Засгийн газрын хэв маяг болж ирсэн. Одоогийн Засгийн газар үүнийг ёс мэт давтаж, энэ онд өчнөөн бүтээн байгуулалт эхлүүлэхээр болсноо зарласан. Гэтэл гүйцэтгэл, үр дүн чухал болохоос шав тавих, нээлт хийх нь ажил лав биш ээ. Болно, бүтээнэ, тэгнэ, ингэнэ гэсэн ирээдүй цагаар өнөөдрийн засаг төрийн ажил явж байна. Авто замын түгжрэл, агаар болон хөрсний бохирдол дээшилсэн бус улам дордсон хэвээр.

Сургууль, цэцэрлэг нүдний гэм болж, мөнгөгүй аав ээж хүүхдээ сургах, боловсрох эрхийг нь хангаж чадахгүй болтлоо энэ улс ар өврийн хаалга ярьдаг боллоо. Эрүүл мэндийн үйлчилгээ мөн л гар хүндрүүлсэн, танил талтай хүнд хүрч, иймгүй нь үхлээ хүлээхээс өөр аргагүй болж байна. Цөөхүүлээ гэх авч монгол хүний үнэ цэнэ муур нохойноос дорд үзэгдэх нь гунигтай. Нүдээ нээгээд харвал, болж, бүтэж байгаа юм үнэндээ алга. Болгоё, бүтээе гэсэн улстөрч алга. Ийм хүсэл эрх баригчдад байгаа эсэх нь мэдэхгүй. Зөвхөн яаж сонгууль ялах вэ гэсэн өөрийн хар амиа бодсон нь даанч их.

Улсын төсвийг хоосолж, хүмүүст ажлын байр бус атга гурил өгөөд төрийн сэнтийд гарна гэж сэтгэдэг нь үржсээр. Төсвийн түүхэнд хамгийн өндөр орлого, зарлагатай төсвийг өнөөдрийн Засгийн газар УИХ-аар батлуулж чадсан. Гэвч төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлууд нүд хуурах төдий сүржин нээлтээс ер хэтрэхгүй байна. Төсвийн орлогын 80 гаруй хувь нь татварын орлогоос төвлөрч, цалин тэтгэвэр, тэтгэмж, бүтээн байгуулалтын санхүүжилт болдог. Гэтэл төсвийн орлогыг сонгууль нэрийн дор өөрсдийн сурталчилгаа, олон нийтийн саналыг худалдан авах хэрэгсэл болгосоор улстөрчид үүндээ бүр амтших янзтай болжээ. Манай улсын эдийн засагт Голланд өвчний шинж тэмдэг аль эрт илэрсэн. Өөрөөр хэлбэл, бид ийм өвчний халдвар тээж яваа. Үүнийгээ эдгээх, анагаах талаар дорвитойхон хийсэн зүйлгүй. Эдийн засгаа төрөлжүүлнэ, орлогын олон эх үүсвэртэй болно гэж ярьсаар арван оныг элээж байна.

Баялагт түшиглэсэн эдийн засагтай орнуудын зарим нь өөрсдийн төр засгийн хэр чадлаас үүдэн баялгийн хараалд өртсөн байдаг. Уул уурхайн салбарын өндөр өсөлтөө бид ерөөл болгосон уу эсвэл хараал болгосон уу гэдгийг өнөөдрийн нийгмийн нөхцөл байдал илтгэнэ. Ажилгүйдэл, ядуурал, шударга бус байдал, авлига, хүнд суртал чухамдаа үүний нэг толь. Байгалийн баялагт түшиглэсэн эдийн засгийн бүтэц, түүнд суурилсан эдийн засгийн өсөлт нь улс орныг хөгжилд  хөтлөхөөсөө илүүтэй баялгийн хараал болох эрсдэлтэй. Ангол, Нигер, Судан, Конго зэрэг Африкийн орнууд гэхэд газрын тос, эрдэнийн чулуу болон бусад эрдэс баялгийн их нөөцтэй хэдий ч нэг хүнд ногдох орлого бага, амьдралын түвшин доогуур хэвээр байна. Нийтлэг нэг зүйл гэвэл төсвийн орлогоо удирдаж чадаагүйгээс болж дээрх өвчинд дийлэнх нь нэрвэгджээ. Үүнээс гадна төрийн хямрал нь төсвөөс хямрал руу хөтөлснөөр бусдын манлайд бус адагт үлджээ.

Х.Маргад

Эх сурвалж: erennews.mn

Төрийн хямрал эдийн засгийг хямрал руу хөтөлж байна
Бусад мэдээ ▼

1
02-27
Худалдааны дайнаас давсан нөхцөл байдал

2
02-27
Коронавируст (Ковид-19) халдварын нөхцөл байдлын талаарх мэдээлэл

3
02-27
Шинэ төрлийн коронавирус Антарктидаас бусад бүх тивд тархлаа

4
02-27
Өөр улсаар дамжин коронавирусийн голомттой нутгаас Монгол Улсад ирэх тохиодол нэмэгджээ

5
02-27
Япон улс коронавирусын халдварыг 15 минутын дотор тодорхойлох боломжтой технологи боловсруулжээ

6
02-27
Улсын онцгой комиссоос гаргасан ШИЙДВЭРҮҮД

7
02-27
БНХАУ-д коронавирусний халдварын 433 шинэ тохиолдол бүртгэгджээ

8
02-27
The Hu хамтлагийн "Оддын дайн" киноны видео тоглоомд зориулан бүтээсэн клип цацагдлаа

9
02-27
Х.Хатанбаатар: Цагаан сараар баян тарганаа гайхуулах монголчуудын дон нь хулгайч нарт өгөөш болж байна

10
02-27
Дуучин Adele хүнд өвчин туссан уу?

11
02-27
Токиогийн Олимпыг аюулгүй зохион байгуулахад бэлтгэнэ

12
02-27
Ромд чонын сүү хөхөж өссөн хааных гэх бунхныг нээлээ

13
02-27
Зохиолч Д.Нацагдорж, гэргий Д.Пагмадулам нарыг тагнуулын ажилд ашигласан уу?

14
02-27
Монголчуудаа, эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ

15
02-27
Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж, коронавирусын асуудлаар туршлага судлана

16
02-27
Танилц: Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамж

17
02-27
Нийтийн тээвэр өглөөний 06:00-10:00, оройны 17:00-21:00 цагуудад үйлчилнэ

18
02-27
Эх орноосоо дайжсан экс ерөнхийлөгч

19
02-26
Одоо монгол хүний саруул ухаанд найдах л үлдэв

20
02-26
Өш санасан чоно гурван жил өөрийгөө хуягладаг

21
02-26
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослоор 28 настай залуу нас баржээ

22
02-26
С.Амарсайхан: Баар, караоке, саун, фитнес, амралтын газруудыг хаана!

23
02-26
(COVID-19)-ын эрсдлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээнд шаардагдах нэмэлт төсвийг баталлаа

24
02-26
Бид эрсдэл тээж Эx opoнлyyгаа бyцaxгүй

25
02-26
Боловсорч дууссаны 9 шинж буюу хүн байхын учир

26
02-26
Солонгосын Христийн сүмийнхэн ЗГ-ынхаа эсрэг жагсаж байна

27
02-26
Монголын төр биш Ц.Элбэгдорж Жастин Каплаг "өршөөсөн" юм

28
02-26
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Одоо хаана, хорино, шийтгэх арга хэмжээ рүү орно

29
02-26
Эмийн урьдал Remdesivir (Ремдесивир) буюу шинэ коронавирусийн эсрэг БНХАУ-д эхлүүлж буй эмнэлзүйн туршилт

30
02-26
Монгол Улс бэлтгэл хангах цаг ирлээ

31
02-26
Засгийн газрын хуралдаанаас хөдөлгөөн хязгаарлах шийдвэрийг сунгаж, Японы нислэгийг 14 хоногоор цуцалжээ

32
02-26
Итали дахь ЭСЯ-наас монгол иргэддээ анхааруулж байна

33
02-24
Коронавирус ба сарьсан багваахай

34
02-24
Д.Нацагдорж: “Норов-7”, “Банзи-12”, “Мана-4” зэрэг танг ууж байхад биеийг тэтгэж, элдэв халдварт өвчин, ханиад зэргээс сэргийлдэг

35
02-24
Ерөнхий сайд БНСУ-тай хийж буй нислэгүүдэд яаралтай арга хэмжээ авах чиглэл өгчээ

36
02-24
Орон орны цагаан сар: Индонезийн цагаан сарын “УУЦ” нь тахианы мах

37
02-24
Цагаан сарын зоог, идээ, шүүсний ёс бэлгэдэл

38
02-24
Монгол орныг даасан бурхан ОЧИРВААНЬ

39
02-24
У.Хүрэлсүх: Ямар их ХАРИУЦЛАГАТАЙ ард түмэн болохоо энэ цагаан сараар ХАРУУЛЦГААЯ

40
02-24
Хулгайн замаар зорчиж эрсдэлд орсон тохиолдолд дуудлага өгсөн иргэнээс бүх зардлыг гаргуулна

41
02-24
Шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс

42
02-24
Х.Баттулга: Монголын уудам нутагт эрүүл энх, элэг бүтэн амьдрал өнөд оршиг

43
02-22
Битүүний болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс

44
02-22
Цагдаа, цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжив

45
02-22
Солонгосоос Монгол руу 5 дахин бага шимтгэлтэй гадаад гуйвуулга хийдэг боллоо

46
02-22
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

47
02-22
Нийслэлд битүүнээс шинийн гуравныг дуустал нийтийн тээвэр үйлчлэхгүй

48
02-22
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

49
02-22
Ямар хосууд илүү таарамжтай вэ

50
02-22
Японы Кумамото хотод 20 настай сувилагч эмэгтэйгээс коронавирус илэрчээ

51
02-22
Хулгана жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР гаргах...

52
02-22
Түймэр мэт л тархаж буй Корона вирусээс хайртай хүмүүсээ хамгаалья!

53
02-22
УИХ-ын дарга АНУ-д айлчлахаар төлөвлөжээ

54
02-22
Хүн төрөлхтнийг мөхөөж чадах шумбагч онгоцууд

55
02-22
ОХУ Хятадаас хүнсний бүтээгдэхүүн оруулахыг хориглолоо

56
02-22
Эх орондоо буцах хүсэлт гаргасан БНХАУ-ын 54 иргэнийг явууллаа

57
02-22
Хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс

58
02-22
Ирландын гэмт хэрэгтэн 55 сая еврогийн үнэтэй хөрөнгөө алджээ

59
02-22
Хятадад эдгэрсэн өвчтөнүүдээс коронавирус дахин илэрсэн нь тодорхой болжээ

60
02-22
Шинэ коронавирусийн 3,000 оношлуурыг өнөөдөр хүлээн авна

61
02-22
Хотоос гарах, орох хөдөлгөөнийг ням гаригт хаана

62
02-22
БНСУ-д коронавирусний халдварын 142 шинэ тохиолдол илэрчээ

63
02-22
Монгол хэл 1600 жилийн настай

64
02-22
Аяга кофены ард А.Энхманлай, АТГ-ын хэлтсийн дарга Х.Хашбаатар нар юу тохиров?

65
02-22
Таван өнгийн хадагний билэгдэл

66
02-22
Цагаан сарын түүх

67
02-22
Гахай жилийн онцлох 10 үйл явдал

68
02-22
В.Путин: Надад аугаа Орос орон хэрэгтэй

69
02-22
​Жулиан Ассанж: Трамп нэг болзолтойгоор намайг өршөөнө гэж амлаж байсан

70
02-21
XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн шинийн нэгний өглөө зүг, мөр гаргах зурхай

71
02-21
“Хүндэтгэлийн аян-2020”-ийн урамшууллын эзэд тодорлоо

72
02-21
WSJ5 Victoria's Secret-ийн 55 хувийг 1,1 тэрбум доллараар зарна

73
02-21
Нийслэлийн ойгоос энэ онд 5100 шоо м мод бэлтгэнэ

74
02-21
Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдыг бэлэн байдалд шилжүүлэв

75
02-21
Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн зогсооно

76
02-21
2021 оноос Оросын сурагчид хиймэл оюун ухаан судална

77
02-21
Приус машиныг өндөрлөхийн ач тус болон хохирол?

78
02-21
365 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэжээ

79
02-21
Талийгаачийн амь насыг Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос нэхлээ

80
02-21
“Rio Tinto” компани арбитрын шүүхэд ханджээ

81
02-21
Нийтийн тээврийн паркийг 100 хувь шинэчлэхээр төсөвт суулгажээ

82
02-21
Британид амиа алдсан цагаачдын хэрэгт Вьетнамын долоон иргэнийг буруутгажээ

83
02-21
Үндэсний шигшээ баг 23 спортын төрөлтэй болов

84
02-21
Хубэй мужид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 2144 болжээ

85
02-21
Трампын айлчлалд бэлтгэн ядуусын хорооллоо ханаар тусгаарлав

86
02-21
БНСУ-аас ирэх 100 монгол иргэнийг тусгаарлах тухай мэдээллийг үгүйсгэлээ

87
02-21
Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ “хорлон сүйтгэх ажиллагаа” байсан уу?

88
02-21
280 сая төгрөгийн хохирол учруулсан 13 зөрчлийг илрүүлжээ

89
02-21
Тэтгэврийн зээлийг тэглэж, зээлгүй иргэдэд "Эрдэнэс бонд" эзэмшүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

90
02-21
Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн шүүх хурал хойшилжээ

91
02-21
Албаны машин унаад алт ухахдаа тултал доош орсон ИТХ-ын төлөөлөгч баригджээ

92
02-21
Коронавирээс дутахгүй аюултай нөхцөлд алаг үрс амиа алдсаар байх уу

93
02-21
Хүнсний улаан буудай, хуурай сүүний импортыг нэмэгдүүлэхээр болов

94
02-21
Цагдаагийн пост мөргөсөн ослын улмаас нэг хүн нас баржээ

95
02-21
Шалгалтад хамрагдсан 39 объектоос 310 зөрчлийг илрүүлжээ

96
02-21
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна

97
02-21
Ч.Улаан сайдад хариуцлага тооцох цаг нь болсон

98
02-21
Хятадын нэгэн шоронд 200 хоригдол коронавирусээр халдварлажээ

99
02-21
Урт цагааны үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн зогсоохоор болов

100
02-21
Хилийн боомтуудын амрах хуваарь