BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

УИХ-ыг тараах гишүүд нь бүрдсэн ч шалтаг нь олдоогүй байна

64 суудалтай МАН-ын Их хурал хугацаанаасаа өмнө тарах гэнэ ээ. 


Сэрчихгүй бол сайхан зүүд. Угаасаа жилийн өмнө /өнгөрсөн оны арваннэгдүгээр сард/ ЖДҮХС-гийн хэрэг сөхөгдөж, МАН-ын 40 гишүүн уг сангаас хөнгөлөлттэй зээл авсан асуудал ил болсны дараа энэ Их хурал цаашид ажиллах ёс суртахууны эрхтэй эсэх талаар олон нийтийн дунд өргөн хэмжээний хэлэлцүүлэг эхэлсэн билээ. Гэвч МАН-ынхан “жижиг чулуугаар том чулуу” хөдөлгөж сурсан зангаараа “МАНАН бүлэгтэй тэмцэнэ” гэж талбай дээр хашгирсаар байгаад анхаарлыг өөр тийш хандуулж дөнгөсөн. Эцэст нь МАНАН-тайгаа ч тэмцсэнгүй, ЖДҮ-чдээ ч зайлуулсангүй “хонь бүрэн, чоно цатгалан” амар сайхандаа жаргасан даа.

Ерөнхий прокурор ЖДҮ-тэй холбогдсон 40 гишүүний эхний тавынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр УИХ-д асуудал оруулсан ч МАН-ын бүлэг “Шүүхээр орсных нь дараа түдгэлзүүлнэ ээ” гээд аваад үлдчихсэн. Харин эсрэгээрээ асуудал оруулж ирсэн Ерөнхий прокурор, хэргийг шалгасан АТГ-ын дарга нар өөрсдөө ажлаа өгөхөд хүрсэн билээ.

Энэ цаг үеэс эхлээд УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах ёстой гэдэг үнэлэмж олон нийтийн дунд бий болсон ч харамсалтай нь гарын үсэг зурсан гишүүдийн тоо хуулийн босго давалгүй унасан байдаг. Харин одоо энэ тоо 40-өөс давж мэдэхээр болсон тухай чих дэлсэж эхэллээ. Хэдийгээр гишүүдийн нэрс албан бланкан дээр өрөгдөөгүй байгаа ч намын удирдлагын зүгээс битүүхэндээ хүмүүсээ бүртгээд байгаа бололтой. Өмнө нь нэг удаа кнопоо худалдсан гишүүд хоёр дахиа худалдахад ичээд байх зүйлгүй л дээ. /Яг үнэндээ “Жидүүдсэн” 40 гишүүний 35 тэрбум төгрөг У.Хүрэлсүхийн Засгийн газрын авилга байсан гэлцдэг. Б.Батзориг сайд сангийнхаа нягтланд итгэлгүй ажлаас нь халж хаяагүйсэн бол энэ хэрэг ил болох ч үгүй, гишүүд зээлээ төлөх ч шаардлагагүй байсан биз/    

Гэвч яадаг билээ. Үхэх хүний ч үгийг асуу гэдэг болохоор сайн дураараа бүрэн эрхээ орхиж байгаа нөхдөөс “Юуны төлөө вэ?” гэж асууж таарна аа даа. Даанч хариулт нь алга. Дарга нарт нь ч, цэргүүдэд нь ч алга. Удаж удаж тэндээс нэг нөхөр солгой хоолойгоор “Ард нийтийн санал асуулга, УИХ-ын сонгууль хоёрт тус тусад нь мөнгө зарж байхаар нэг мөр хамтад нь явуулчихья” гэж эргүүтэв. Өмнө ч гэсэн өөрийнхөө толгойгоор бодож, өөрийнхөө үгээр ярьж байсан удаагүй хүн л дээ, чааваас. 

ДҮГНЭЛТ: УИХ-ыг тараах гишүүд нь бүрдсэн ч шалтаг нь олдоогүй байна.

Харин нэг зүйл бодитой байгаа нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын ирэх арваннэгдүгээр сард багтааж унагана гэсэн парламентын нөгөө тал. АН, МАХН, мэдээж “МАНАН-гийнх” гэж цоллуулдаг “Миеэгийн” хүмүүс. Тэдэнд бол харин бодитой олон шалтгаан бий. Сүүлийн үед У.Хүрэлсүхийн Засгийн газраас явуулж байгаа бодлого, уул уурхайтай зарласан дайн байлдааны цаана өрсөлдөгчийнхөө санхүүгийн эх үүсвэрийг хаах гэсэн ойрын бодол, холын зорилго л харагдаад байгаа. Үр дүнд нь угаасаа уул уурхайгаас бүрэн хараат байсан эдийн засаг нь туйлдаа хүртэл доройтож, Монголын нийгэм тэр чигээрээ өрийн сүлжээнд баригдаад байна. Бага ч гэсэн бизнес эрхэлдэг хүн бүр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг зүхэж байна. /Соошлаар хөврөөд байгаа "У.Хүрэлсүх сайн ажиллаж байна, Браво" энэ тэр бол зүгээр л тэдний талаас явуулж тархи угаалт шүү, уучлаарай. Үүний төлөө цалин авдаг нөхөд МАН-ын цагаан байшингаар дүүрэн байгаа/

Энэ дайны байхад /бусдыг нь ярихаа больё/ Засгийн газрыг огцруулах нь УИХ-ыг тараахаас хувь илүү амархан бөгөөд үр ашигтай зүйл болно. Нэг бодлын “шударга” өшөө авалт.

Харин У.Хүрэлсүхийн тал бодитой бий болоод байгаа энэ нөхцөл байдлаас зайлсхийх, цаг хожихын тулд “Тэгвэл УИХ-ыг тараана шүү” хэмээн айлгаж байгаа бололтой. Гэхдээ энэ удаад юу амласан нь сонин байна. Одоо бол “Та нар ЖДҮ аваа биз дээ” мянга айлгаад нэмэргүй. Тэртэй тэргүй идсэн уусан нь ил болчихсон хүмүүс “бороонд норсон хүн усанд унахаас айхгүй” гээд сууж байгаа.

Б.Сэмүүн

Эх сурвалж: inews.mn

 

УИХ-ыг тараах гишүүд нь бүрдсэн ч шалтаг нь олдоогүй байна
Бусад мэдээ ▼

1
11-21
ЦЭЦ үеэ өнгөрөөсөн улстөрчдийн "СҮҮЛИЙН ЗОГСООЛ" биш

2
11-21
Юрий Кручкин (Монгол судлаач): Монголын тѳрийн албан хаагчид монголоороо ч бичиж чаддаггүй

3
11-21
Ипотекийн зээлд 76 тэрбум төгрөг зарцуулна

4
11-21
Халх гол суманд шинээр 11 барилга байгууламж баригджээ

5
11-21
Баячуудын шинэ "гангараа" эмэгтэй бие хамгаалагч

6
11-21
800 Хятад иргэдийн зарч Ө.Энхтүвшингээ зайлуулаач У.Хүрэлсүх ээ!!!

7
11-21
Оюутолгойн нэг судалгаанаас болгоомжилж байна

8
11-21
Чехид 9467 монгол хүн амьдардаг

9
11-21
Хятадууд үүдээ түр “хааж”, Монголын нүүрсний экспорт ДОЛОО орчим сая тонноор тасалдах нь

10
11-21
Bloomberg: Рио Тинто төсөлд дахин цохилт өглөө

11
11-21
Н.Нацагням: У.Хүрэлсүх “новш”-ийг огцруулалгүй хамгаалалтад авч, илжиг шиг хадах нь экологио хамгаалах цорын ганц гарц

12
11-21
2020 онд НДШ 26% болсоноор 800.000₮ цалинтай хүн 208.000₮ НДШ төлнө

13
11-21
Японд эмэгтэйчүүдийг ажлын байр дээр нүдний шил зүүхийг хоригложээ

14
11-21
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр 21 албан тушаалтныг нарийвчлан шалгаж байна

15
11-21
Хятадын компани ажилчдынхаа цалингаас хууль бус суутгал суутгаж байжээ

16
11-21
Алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах гэрээ байгууллаа

17
11-21
Зэрлэг гахай мал барьж байна

18
11-21
Удахгүй дэлхий дээр бие даасан шинэ улс бий болж магадгүй

19
11-21
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөв

20
11-21
Монгол улсын өрийн үлдэгдэл өмнөх оноос 1.7 их наяд төгрөгөөр өсчээ

21
11-21
Роналду нууцаар хуримлажээ

22
11-21
Зимбабве уул уурхайгаа төрийн мэдэлд авч, ”Рио Тинто” компанийн эсрэг зогслоо

23
11-21
С.Амарсайхан: Нийтийн тээврийг шинэчлэхэд 500 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгаа

24
11-21
СЗХ-ны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

25
11-21
Монгол улсын өрийн үлдэгдэл өмнөх оноос 1.7 их наяд төгрөгөөр өсчээ

26
11-21
Moнгол Улс терроризмын аюул “огт байхгүй” орны нэгээр нэрлэгджээ

27
11-21
Ирээдүйн банк

28
11-21
“Grammy-2020” шагналд нэр дэвшигчид тодорчээ

29
11-21
Улаанбаатар-Дархан чиглэлийн шинэ замд 137 сая ам.доллар зарцуулна

30
11-21
Алга болоод 20 гаруй хоносон 12 настай хүүг цахим тоглоомын газраас олжээ

31
11-21
100 жилээр ухраана гэнэ ээ...

32
11-21
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын зургаан зөрлөгийн барилга ирэх сарын 1-нд дуусна

33
11-21
"Аялгуут намар" тоглолтын тасалбар бүрт гадаад хэл, компьютерийн сургалтын төвд 50 хувийн хөнгөлөлттэй суралцах эрх дагалдана

34
11-21
Хонг Конгийн тухай хуулийг АНУ батлахад хүрвэл Хятад хариу арга хэмжээ авна гэжээ

35
11-21
Хөгжлийн банк - Тендерийн урилга

36
11-21
Ц.Нямдорж: Тэр Их хурлын даргаа дууд л даа

37
11-21
Манай улсад эртний эдлэл хуурамчаар үйлдэн худалддаг байсан БНХАУ-ын хоёр иргэнийг баривчилжээ У.Уранцэцэг

38
11-21
ТАНИЛЦ: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгч “шүдгүй арслан” болж, Ерөнхий сайдад “бүх эрх мэдэл” шилжжээ

39
11-21
Оюутолгой хэмээх үйлтэй толгой МАН-ынхны зодооны шалтгаан нь

40
11-21
Оюутолгой ба Монголын улс төр

41
11-20
Үнэт зүйлгүй хүнд Монгол байтугай дэлхий ч үнэ цэнэгүй

42
11-20
Харвардын судалгааны баг: Эрүүл, урт удаан амьдрахад туслах таван зөвлөмж

43
11-20
Р.Гончигдоржийн улс төрд “орогнох” боломжийг Н.Алтанхуяг нээнэ гэв үү?

44
11-20
Ховор төрлийн хөх алмаазыг 14.9 сая ам.доллароор худалджээ

45
11-20
Билл Гэйтсийн хөрөнгө оруулсан компани нарнаас асар өндөр температуртай дулаан гаргаж чаджээ

46
11-20
Монгол Улс саарал жагсаалтад удах нь Европын холбооны үнэлгээнд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй

47
11-20
Р.Гончигдорж: Надад ямар нэгэн албан тушаал дээр очих бодол байхгүй

48
11-20
Авто тээврийн үндэсний төвийн хоёр ажилтныг баривчлан, шалгаж байна

49
11-20
Монгол Улсын Ерөнхийлөгчийн захидлыг ЮНЕСКО-Д гардуулан өгөв

50
11-20
“Жи тайм”ын хэргийг шалгаж дуусчээ

51
11-20
Орос бүсгүй олны анхааралд орохоос айгаад Жонни Деппийг хаяжээ

52
11-20
Ц.Нямдорж: "Оюутолгой"-н зогсоож болохгүй

53
11-20
Азын дугаар 300 000- 2 000 000 төгрөгөөр зардаг АТҮТ-ын ажилтнуудыг шалгаж байна

54
11-20
У.Хүрэлсүх Дубайн гэрээг цуцлуулах уу, Ч.Сайханбилэгийг “өмөөрч” давж заалдах уу

55
11-20
ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр, УИХ-ын гишүүн М.Билэгт нар ХУДУУД

56
11-20
Нэгдүгээр сургуулийн багш нар өргөдлөө өгчээ

57
11-20
Хүн чанар нэхсэн хариуцлага!

58
11-20
Б.Баярсайхан: IPO хийж Тавантолгойн ордыг хөгжүүлэхэд томоохон ахиц гаргана

59
11-20
Г.Минжин: Хожлын шидэлтийн бичлэг үзэхээр өөрийн эрхгүй нулимс гардаг

60
11-20
Харанхуйн хязгаарт хүрэх айдас ба шифрлэлт

61
11-20
Албан тушаалтнууд төрд 12 их наяд төгрөгийн хохирол учруулжээ

62
11-20
Тэнсэн авсан 26 хүн дахин хар тамхи хэрэглэжээ

63
11-20
Гудамж биднээс хариугаа авдаг

64
11-20
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дэлхийн соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна

65
11-20
“Huawei” уян дэлгэцтэй ухаалаг гар утсаа худалдаанд гаргажээ

66
11-20
12 настай хүү сураггүй алга болоод 20 хонож байна

67
11-20
СБД-ийн Mэргэжлийн хяналтын дарга асан М.Баасандоржийг цагдан хорилоо

68
11-20
ОХУ-д зам, тээврийн чиглэлээр жил бүр 400 оюутан сургахаар болжээ

69
11-20
Ур чадварын тайланд Швейцарь тэргүүлж, Монгол сүүл мушгижээ

70
11-20
Гавьяат хуульч Ц.Зориг, Б.Сарантуяа нарыг ажлаас нь чөлөөлжээ

71
11-20
“Бичигт” боомтыг АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх шийдвэр гаргажээ

72
11-20
Гитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгоно

73
11-20
Цаазын ялыг халах дэвшилтэд туршлага солилцох Монгол Улс болон Төв Азийн орнуудын уулзалт Женевт боллоо

74
11-20
Г.Буяндорж нарын хятад иргэнээс 1,2 сая доллар залилсан гэх найман жил шалгагдсан хэргийг хэрэгсэхгүй болголоо

75
11-20
Чингисийн мэндэлсэн өдрөөр урлагийнхан нэгэн тайзан дээр чуулна

76
11-20
Амралтаараа аав ээжтэйгээ Аватар луу

77
11-20
Bloomberg: Рио Тинто төсөлд дахин цохилт өглөө

78
11-20
Нийгмийн даатгалын сангийн орлого 18.4 хувиар өслөө

79
11-20
Монголд гээгдсэн боловсрол: СЭТГЭЛЗҮЙ

80
11-20
БНСУ, Япон үл ойлголцлоо шийдвэрлэж чадсангүй

81
11-20
Ухаалаг утастай Монголчууд гадныханд жилд 48 тэрбум төгрөг төлдөг

82
11-20
Гүүгл компани квант компьютерын шинэ эринийг нээсэн нь

83
11-20
“CU” сүлжээ дэлгүүрт сануулга өгч, шийтгэл ногдууллаа

84
11-20
Хөгжлийн банк - Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

85
11-20
Хөвсгөлчүүд өөрийг эрэлхийлж байна гэнэ шүү

86
11-20
Б.Наранхүүгийн адуу улсын нөөц газрыг талхалж, малчид оторлох нутаггүй болжээ

87
11-20
“Хуягласан хувалзууд”

88
11-19
Цайны тухай сонирхолтой баримтууд

89
11-19
Худалдааны маргаанд цэг тавих болоогүй

90
11-19
Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгчид дуугарч эхэллээ

91
11-19
Хол зам замд явахгүй байхыг анхааруулж байна

92
11-19
“CREATIVE STUDENT” тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

93
11-19
“Би ертөнцийн хаан” Леонардо Ди Каприо 45 нас хүрлээ

94
11-19
Б.Дашдондог: “Чингис хаан” одон бол маш том итгэл найдвар, хүндлэл юм

95
11-19
“Капитал” банк дампуурсан биш Б.Ундармаа ЗАВШИВ

96
11-19
СБД-ийн Mэргэжлийн хяналтын дарга асан М.Баасандоржийг цагдан хорилоо

97
11-19
"Дубайн гэрээ" дуусаагүй, гэхдээ...

98
11-19
Залуу судлаачид “Агаарын Бохирдлын Википедиа” ном бүтээж байна

99
11-19
Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

100
11-19
Хүүхдийн эмч нар ОХУ-д хүүхдийн яаралтай тусламжийн чиглэлээр суралцана