BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

МАН 65 кнопоо ашиглаж чадсангүй ДЭЭ

-Ерөнхий сайдын үйлдлийг “ах” нь тайлбарлаж өгөв үү-



УИХ, улстөрчдийн хүрээнд ээлжит бус сонгуулийн чимээ гарч буй энэ мөчид МАХН-ынхан дуугарч эхэлллээ. Гэхдээ тэд тэр, энэ гишүүн УИХ-ыг тарахаар гарын үсэг зурсан гэж “хов”-ын чанартай зүйл  ярьсангүй. Харин УИХ-ыг тараах үндэслэл хийгээд, чадамжгүй болсон гэдгийг тайлбарлалаа.

Тодруулбал, “Монгол Улсын Үндсэн хууль, Үндсэн хуулийн журмын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль зөрчиж төрийн эргэлт хийх замаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар улайрч байгаа УИХ-ын гишүүд ард түмнийхээ итгэл найдварыг хөсөрдүүлж 60 тэрбумын хэрэгт анхнаасаа холбогдсон, УИХ-ын 49 гишүүн албан тушаалаа урвуулан ашиглаж ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй, бага хүүтэй зээл авсан. Мөн эмэгтэй хүнийг хүчиндсэн, Концессийн хэрэг, тендер, хүн амины хэрэгт нэр холбогдсон тул өнөөгийн УИХ цаашид ажиллах ёс зүйн эрхгүй, хууль зүйн чадамжгүй гэж Монголын ард түмэн үзэж байна. Иймд МАХН-ын Гүйцэтгэх товчоо  нийгмийн захиалгын дагуу УИХ хугацаанаасаа өмнө тарах нь зүйтэй гэж үзэж ийнхүү тарахыг шаардаж байна” гэж үзсэн байна.

Мөн УИХ-ыг хугацаанаасаа өмнө тарах шалтгаан, үндэслэл нь 2016 онд 60 тэрбумын гэх хууль бус аргаар бүрэлдсэн өнөөгийн УИХ байгууллагдсан цагаасаа эхлэн хууль зүйн болон ёс зүйн хувьд төрийн эрх барих дээд байгууллага байх, түмнийг төлөөлөх эрхгүй гэдэг нь тэдний олон үйлдлээр батлагдлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн ихэнх нь ард түмний, бизнес эрхлэгчдийн боломжийг хааж, ЖДҮХС-гаас их хэмжээний зээл хулгайлсан Засгийн газрын гишүүд нь Концессийн гэрээг хувьдаа болон хамаарал бүхий хүмүүсээрээ дамжуулан авсан нь олон түмэнд ил болсон. Дүгнэлт нь гарсан Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээг шалгах ажлын хэсгийн материалыг УИХ-д хэлэлцэхгүйн тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар улайран дайрч байгаа нь УИХ-ыг тарах хангалттай үндэслэл болж байна. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж буй үед өөр асуудал хэлэлцдэгүй гэсэн журамтай. Үүнийг ашиглан ямар ч бэлтгэлгүй Үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулж ирсэн. ЖДҮХС-гийн хэрэг болоод бусад үйлдлээрээ барьцаалагдсан УИХ-ын гишүүдээр гарын үсэг зуруулж УИХ-ын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулахаар зохион байгуулж буй “ажиллагаа” нь үнэн хэрэгтээ өргөн хэрэглээний бараа, нефтийн бүтээгдэхүүн, шатахууны үнийн өсөлт, утааг 50 хувь бууруулна гэсэн Ерөнхий сайдын амлалт биелэх боломжгүй болж байгаатай холбоотой хэмээн үзэж буй аж.

Үнэхээр ч улстөрчдийн хэлж буйгаар МАН дараагийн ээлжит байтугай ээлжит бус сонгуулиар ч ялалт байгуулах байтугай гарын 10 хуруунд багтах эсэх нь тодорхойгүй цөөхөн суудал авна. Энэ нь өнөөдрийн нийгэм, эдийн засгийн байдал, олон нийтийн аж амьдарлаас илт харагддаг. Гэтэл МАН-ын дарга У.Хүрэлсүх, генсек Д.Амарбаясгалан нар ийн гишүүдээ “сүрдүүлэн” УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зуруулж, цуглуулж байгаа мэдээлэл хэвлэлээр гарч намынхан нь гишүүд ил цагаан хэлсэн ч тэд "Хүчээр зуруулсан  зүйл байхгүй. Гишүүд тарах ёстой гэсэн саналыг амаар хэлж байгаа ч яг  албан ёсоор баталгаажаагүй" хэмээх манж үгийг хэлсээр байна.  Мэдээж ээлжит бус сонгуулийг тун яаралтай зарлаж өөрсдөө тодорхой хугацаанд хуулийн хамгаалалтад орж, нэр, гар цэвэр үлдэх л гэсэн арга л даа.

Өөрөөр хэлбэл, тэд 60 тэрбум, ЖДҮ зэрэгт холбогдсон гишүүдийг хуулийн байгууллагад өгнө хэмээн сүрдүүлж гарын үсэг зуруулж байгаа шигээ, УИХ-ыг  тармагц тэднийг ээлжит бус сонгуульд нэр дэвших эрх өгөхгүй нь тодорхой. Тиймээс нэгэнт нам маань парламентад олонх болсон ч чадамжгүй байгаа болохоор бид тараасан гэдэг өрөвдүүлэх тактикийг хэрэглэж ээлжми бус сонгуульд орохоор зэхэж буй нь илт.

Харин нөгөө талд МАХН-ын зүгээс У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нарыг  өөрсдөө энэ  чадамжгүй байдлын бүх  эхлэл гэдгийг тайлбарласан. Тухайлбал, Оюутолгойн гэрээг батлах үед У.Хүрэлсүх МАН-ын генсек байсан. Дубайн гэрээг үзэглэхэд Шадар сайд байсан хүн. Одоо энэ хоёр гэрээг засах гэхээр хөндөлсөөд байна. Тиймээс Оюутолгойн гэрээг хүчингүй болгохын тулд МАХН-ын зүгээс байр сууриа илэрхийлэх нь зөв гэж үзсэн байна. ЖДҮ-чдээ өмөөрч байгаа нь илт харагдаж байгаа. Уг нь У.Хүрэлсүх өөрөө ялсан намын дарга, Ерөнхий сайд. Гэвч ЖДҮ-тэй холбоотой гишүүдтэй хариуцлага тооцож, тэмцэхээр ганц ч алхам хийгээгүй гэдгийг ард түмэн бүгд л харж байгаа. Эдгээр нь У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан гэх зэрэг МАН-ын дарга нарын ажлын явцыг харуулсаар байтал бусдыгаа буланд шахчихаад өөрсдөө уснаас хуурай гарахаар ээлжит бус сонгуулийн талаар ярьж байна шүү гэдгийг  МАХН-ын дарга Н.Энхбаяр болон бусад гишүүд нь товч хийгээд тодорхой хэлж өгсөн нь энэ.

Яг үнэндээ У.Хүрэлсүхийн Засгийн газар  ажлаа олигтой хийж чадахгүй "чацга" царайлаад хариуцлагаас мултрахын тулд парламентаа тараах гэж байгааг Монголын ард түмэн бүгд биш юмаа гэхэд 50 хувь нь болж буй үйл явдлыг бүгдийг нь ойлгож мэдэрч суугаа. Эцэст нь хэлэхэд өмнөх дарга нарынхаа олж авсан энэ их ялалтын 65 кнопоо ашиглаад ажиллаж чадаагүй нь яалт ч үгүй У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нарын буруу гэж хэлэхэд буруудахгүй болов уу. 

Б.Отгонзаяа 

Эх сурвалж: erennews.mn

МАН 65 кнопоо ашиглаж чадсангүй ДЭЭ
Бусад мэдээ ▼

1
10-16
Энрике Иглесиас, Анна Курникова нар гэрлэсэн үү?

2
10-16
Японд олон мянган барилга сүйджээ

3
10-16
Өнчин улааны ганган Тогосоо буюу залуу жүжигчин Д. Хулан

4
10-16
Өрхийн орлого тэлсэн ч талыг нь инфляц залгиж байна

5
10-16
“Хүннү Эйр” гэмтсэн ажилтнаа үл тоож, асуудлыг нуун дарагдуулсан уу

6
10-16
Google компани Pixel 4 утсаа танилцууллаа

7
10-16
"Joker" осолд оржээ

8
10-16
Трамп улиран сонгогдвол “НATO” үгүй болно

9
10-16
Зэрлэг ан амьтдын шилдэг зурагчныг тодруулжээ

10
10-16
Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жианни Инфантиног хүлээн авч уулзлаа

11
10-16
Монгол, Хятадын дипломат харилцааны онцлогийг шингээсэн марк худалдаанд гарлаа

12
10-16
В. Путин Абу-Дабигийн угсаа залгамжлах хунтайжид цагаан шонхор бэлэглэжээ

13
10-16
АТГ-аас Сэлэнгэ аймгийн засаг даргын албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийж байна

14
10-16
Монголчууд Киргизийн багт 2:1-ээр хожигдов

15
10-16
Зэс баяжуулах үйлдвэрт осол гарч, 39 настай эрэгтэй амиа алджээ

16
10-16
Технологийн эрин дэх спикерийн “төрх”

17
10-16
Сар руу робот илгээхээр судалж байна

18
10-16
Н.Золжаргал Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “маш нууц” тушаал гарган банкуудад их хэмжээний мөнгө шилжүүлжээ

19
10-16
Нийлэг уутыг хэрэглээнээс халж чадсангүй

20
10-16
Владимир Путин: Дайн болбол хамгийн бага хохирол амсах нь ОХУ

21
10-16
Итгэлийн зээлийн оронд ипотекийг санхүүжүүлбэл 5000 айл байртай болно

22
10-16
Сирийн дүрвэгсэд эх орондоо буцаж эхэлжээ

23
10-16
Ё.Баатарбилэг: Хариуцлага тооцох гэж байгаа юм шиг болж ирээд хуйвалдаж алга болсоор өнөөг хүрлээ

24
10-16
Хятадын иргэн 100 гаруй сая төгрөгтэй тэнцэх валют нууж орж ирэхийг завджээ

25
10-16
Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллежийг ямар хүмүүс үймүүлээд байна вэ?

26
10-16
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажилд оролцож байсан ажилчин амиа алдлаа

27
10-16
Засгаас 2020-2024 онд дараах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр боллоо

28
10-16
Саарал жагсаалтын “хаалгач” нь сайд Ц.Нямдорж байжээ

29
10-16
Монголд өнөөдөр шударга бусаар баяжсан хөрөнгөтний төр засаг ноёрхлоо тогтоожээ

30
10-15
Эрээн-Ийву-Занжиажэ - 72 дахь бизнес аялалд бүртгэж байна

31
10-15
Эмэгтэй хүн хүчний байгууллагад ажиллана гэдэг амаргүй даваа байдаг

32
10-15
Электроник, автоматжуулалтын сургалт, судалгааны шинэ лабораторийн нээлт боллоо

33
10-15
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 70 дугаар чуулган болж өндөрлөлөө

34
10-15
''Эрдэнэс-Тавантолгой'' ХК нэрэмжит төгөлдөө 100 мод тарилаа

35
10-15
Эквадорт онц байдал зарлажээ

36
10-15
Сөүлд дроны фестивал болжээ

37
10-15
Лам нар архидан согтуурч, нэгнийхээ амь насыг хөнөөжээ

38
10-15
The Hu хамтлаг Грэммийн шагналд нэр дэвшин, өрсөлдөж байна

39
10-15
Сөүлд дроны фестивал болжээ

40
10-15
У.Хүрэлсүх эрх мэдлээ тэлсээр...

41
10-15
ЖДҮ-чидийн сан татан буугдана

42
10-15
Улаанбаатар Ховдын чиглэлд 35 хүн тээвэрлэж явсан автобус шатжээ

43
10-15
Гавьяат тамирчин Э.Содномпилжээ "Гиннес"-ийн номонд бичигдлээ

44
10-15
Хүн угаартаж үхээд байхад У.Хүрэлсүх хаачив

45
10-15
37 настай иргэнийг лам хувцастай нь хэрцгийгээр алсан байжээ

46
10-15
Визийн хугацаа хэтрүүлсэн Нигерийн тамирчдыг албадан гаргалаа

47
10-15
Мандатаа манасан улстөрчид малчдад хайр зарлаад эхэллээ

48
10-15
Эмэгтэй хүн хүчний байгууллагад ажиллана гэдэг амаргүй даваа байдаг

49
10-15
Японы улстөрчид уучлалт гуйж байхад, Монголын улстөрчид уурлаж байна

50
10-15
Н.Золжаргалд холбогдох хэргийг маш нууц байдалд хэлэлцэнэ

51
10-15
Монголд суугаа Хойд Солонгосын иргэдийг “саарал жасгаалт”-тай холбогдуулж албадан гаргажээ

52
10-15
Хариуцлагагүй ганц үгний төлөөсийг улсаараа төлдөг

53
10-15
Парисын Дарь эхийн сүмийг сэргээхэд чулуужсан мод ашиглана

54
10-15
Өмч хувьчлалыг шалгана гэдэг үлгэр болоод дууссан уу, сайд аа?

55
10-15
Утаа арилж байна гэж хөөрцөглөх хэрэггүй

56
10-15
Миша Алоян: Н.Төгсцогттой хийсэн тоглолтоос хоцрох шахсан нь ялагдалд нөлөөлсөн

57
10-15
Туркийн эсрэг хориг арга хэмжээний тухай захирамжид гарын үсэг зуржээ

58
10-15
Галактикийн хувьсах орчил ба нар нүх

59
10-15
Монгол иргэд гадаадын тагнуулаар ажилладаг уу?

60
10-15
Шахмал түлшийг биш шахах парламентгүй Засгийн газрыг огцруулъя!

61
10-14
Нэхмэлийн шар байрыг дахин төлөвлөх эрхийг “Фүжи девелопмент” ХК-д шилжүүлэхийг хүслээ

62
10-14
МАНАН бүлэглэлийн сүүлчийн хархны оромж болсон “Хөтөлийн цемент шохойн” үйлдвэрээ ард түмэн луйварчдаас буцаан авах эрхтэй

63
10-14
Та “Tenger bella beauty”-г мэдэх үү?

64
10-14
“Долгормаа охинд амьдрал бэлэглэцгээе”

65
10-14
Хэдийнбээгийн ZARA охин монголын кино урлагт юутай ирэв

66
10-14
Үндэсний сурын “Отго харваа” боллоо

67
10-14
Дуучин Аделийн шинэ цомог хэзээ гарах нь тодорхой болжээ

68
10-14
"Хагибис" хар салхины улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгджээ

69
10-14
Өмнөговь аймагт 4.3 магнитутын хүчтэй газар хөдөлжээ

70
10-14
Б.ДАШЦЭРЭН: Бизнес эрхлэгчдийг хуулиар далайлган залхаан цээрлүүлдэг асуудал газар авсан

71
10-14
Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татсан ч бүрэн эрхийг нь хөндөөгүй байна

72
10-14
Дианы гүнжийн аллагад оролцсон хэмээн Их Британийн нууц албаны ажилтан асан ярьжээ

73
10-14
Үхрийн мах 6500-7200 төгрөгийн үнэтэй байна

74
10-14
Монгол улс "Саарал жагсаалт"-нд орвол иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болно

75
10-14
Н.Энхбаяр эргэж ирлээ

76
10-14
Техаст гэртээ байсан хар арьст эмэгтэйг цагдаа буудаж хөнөөсөн хэрэг гарчээ

77
10-14
Хаусны үнэтэй Хөтөлийн хувьчлал

78
10-14
Хоёр орны сэтгүүлчдийн Өвөрмонгол орноор аялсан тэмдэглэл ...

79
10-14
3.1 тонн алт хаачсан бэ?

80
10-14
Албан журмын даатгалын орлогоос арваадхан компани хөлжиж байна

81
10-14
Мастерууд дөрвөн медаль хүртлээ

82
10-14
Засгийн газар “Жаст”-ын Ш.Батхүүгээс сэтэрхий тэвнэ ч авч чадахгүй бололтой

83
10-14
70 кг героин тээвэрлэсэн дипломатчдыг ирэх сард шүүнэ

84
10-14
Худал үнэлгээгээр ховор амьтдаа “ЦААЗАЛСААР” байх уу

85
10-14
Хар салхины улмаас амь үрэгдсэн иргэдийн тоо 19-д хүрчээ

86
10-14
Манай гэр бүлүүдэд байдаг нийтлэг зовлон нь ХАРДАЛТ

87
10-14
Хоёр гүрний худалдааны дайн Монголд хэрхэн нөлөөлөх вэ?

88
10-14
Хятад улсын алтны гаралт 12 жил дараалан дэлхийд тэргүүлэв

89
10-14
Жаргалтхаан-Чингис хаан хотын замыг “Жонхуу” болгочихсон өнөөх чинь “Гарамгай баатар эр” болчихжээ...

90
10-14
Төрийн ой санамжийн дархлаа нь ахмадууд байдаг

91
10-12
ОУПХ-ны нэрийг барин худал ярьж, “попрох”-гүй байхыг Ж.Батзандан, Л.Болд нарт санууллаа

92
10-12
О.Хулан: Ахтайгаа хамт медаль аваад зогсох мэдрэмж үнэхээр гоё

93
10-12
М.Оюунчимэг: Аюултай хог хаягдалд хэрхэн хяналт тавьж байгаа вэ?

94
10-12
Улсын бүх тендер Ерөнхий сайдын мэдэлд очно

95
10-12
Huawei-гийн шинэ загвар фото, видео дүрсний чанараар дэлхийд тэргүүллээ

96
10-12
Америк, БНХАУ тохиролцоонд хүрлээ

97
10-12
"Хөтөл"-ийн хувьчлалаар ганц ч үг ганхийлгэхгүй байх шалтгаан гишүүн Д.Эрдэнэбатад бий юу?

98
10-12
Монголын ирээдүйд заналхийлсэн “Үдийн хоол хөтөлбөр”

99
10-12
ФОТО: Удам дагасан жүжигчид

100
10-12
“Мянган цэцэгс” нийслэлийн засаг даргын ивээл дор чууллаа