BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Амь нас цаг минутаар хэмжигдэх мөчид хүн ёс суртахуунаа гээдэг

Өчигдөр Засгийн газраас зохион байгуулсан яам, агентлагуудын өдөрлөгийг сурвалжилсан манай нэг сэтгүүлч “Талбай дээрх ЭМЯ-ны өдөрлөг "Сүнс"-ийн "Чи хуурамч" дуугаар өндөрлөв” хэмээн жиргэсэн байна. 


Хөх инээд хүрэв.

"Намуун" хүүхдийн сангаас 14 аймаг, зургаан дүүргийн өрхийн эмнэлэгт 20 машин бэлэглэлээ... гэсэн мэдээ бас соошлд шуугиан тарьж байна. Сангийн үүсгэн байгуулагч буюу хандивдагч нь манай Ерөнхийлөгчийн охин юм байх. Мөнгө нь хаанаас гарсан бол? Х.Баттулгын бараг бүх бизнес хасах баланстай явдаг гэсэн...

Гэснээс сүүлийн өдрүүдэд манай хэвлэл мэдээллийнхэн, нэгэн үед мөр зэрэгцэн “тулалдаж” явсан үзэг нэгтнүүд нэг найзынхаа эмчилгээний төлбөрийг цуглуулахаар хандив, гуйлгад мордлоо.

Бөөр солиулахаас нааш эдгэрэх боломжгүй гэсэн оноштой сэтгүүлч эмэгтэй Өмнөд Солонгосыг зорихоор болов. Зөвхөн хагалгааны өмнөх эмчилгээний төлбөр нь 160 сая төгрөг. Харин манайд улсдаа ганц байдаг “бөөрний аппарат”-ад очер дугаар олдохгүй, олдсон ч цаана нь яг адилхан зовлонтой хэдэн зуун хүн хүлээж байгаа учраас байнга орох боломжгүй. Ингээд аргагүйн эрхэнд Өмнөд Солонгост эмчлүүлэхээр болсон ч эмчилгээний төлбөрт өгөх мөнгө байсангүй.

Ингээд л сэтгүүлчдийн арми тэр чигээрээ хандив гуйлгад гарлаа даа. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг болохоор хаа очиж уулзсан, сурсан хүмүүс нь цаашаа гэхгүй хүлээж авч, их, бага гэлтгүй хандив тусламж өгсөөр байгаа юм байна. Тэгсэн хэдий ч сэтгэлийн мухарт нэг л гомдолтой.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд дурьдсанаар халдварт бус өвчний тэргүүлэх эгнээнд чихрийн шижин, даралт ихсэх болон бөөрний архаг үрэвсэл ордог байна. Бөөрний архаг өвчтэй хүний тоо 600 саяас хол давжээ. Тэдгээр хүмүүсийн эмчилгээнд олон улсын байгууллага болон тухайн орны эрүүл мэндийн салбар нийт төсвийнхөө 80 хувийг зарцуулдаг гэсэн байна.

Сэтгүүлч бүсгүйн хувьд хорь гаруй жил мэргэжлээрээ ажилласан, хэвлэлийн олон ч редакцийг өлгийдөж авсан, салбартаа нэр хүндтэй, олонд нүүртэй. Гэхдээ тэрнээс болоод сэтгүүлчид ингэж яваа юм биш. Зүгээр л манай эрүүл мэндийн салбарын байж байгаа царай энэ.

Манай улсад гэхэд жилд 150-200 хүн бөөрний архаг дутагдалд ордог. Гэтэл дотооддоо хийж байгаа цорын ганц эмчилгээ болох бөөрний үйл ажиллагаа дэмжих аппарат нь улсын хэмжээнд ганцхан. 2000-аад онд анх сэтгүүлч болоход сонсч байсан энэ тоо хорин жилийн дараа яг хэвээрээ. Энэ хорин жил эрүүл мэндийн салбар хаана байсан юм бэ? Энэ хооронд хэдэн Засгийн газар солигдож, хэдэн хүн Эрүүл мэндийн сайдаар ажиллав. 

Өөрсдөө хоолны хордлого аваад Солонгос нисдэг, “шинжилгээний цаг авчихсан байсан юм, ганц өдөр гадагшаа явж болохгүй юу" гэж ялархдаг мөртлөө өдөр тутам эмнэлгийн хаалга /дотоодынхоо шүү/ сахиж, амь гуйж яваа жирийн иргэдийн төлөө яагаад хуруу хумсаа хөдөлгөж болдоггүй улс юм. Яахаараа эрүүл мэндийн наад захын /бөөрний архаг өвчинтэй тэмцэхийн тулд улс орнууд төсвийнхөө хэдэн хувийг зарцуулж байгаа талаар дээр хэлсэн/ үйлчилгээ авахын төлөө Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүдийг царайчилж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга луу утас цохиж, “хар цагаан пиарыг чинь хийе” гэж гуйж гувшиж явах ёстой вэ?

Ямар ч хүнд хувийн нэр төр, ажил мэргэжлийн үнэ цэнэ гэж юм байдаг. Гэвч тэрнээс илүү үнэ цэнэтэй зүйл бол хүний амь, амьдрал. Хүний амь, амьдрал цаг минутаар хэмжигдэх тэр мөчид хүн өөрийн эрхэм чанар, ёс суртахуунаа гээдэг. Зааг хязгаарыг ч давдаг. Энгийн үед маш олон хүн эрүүл мэндийн салбарын энэ доройтлыг шүүмжилдэг атлаа яг өөр дээр нь ирэхээр, үр хүүхэд, эцэг эхийнх нь амь насаар хэмжигдэх тэр мөчид юу ч хийхээс буцахгүй болдог. Гуйж гувшина, танил тал, арга саам хайна, аргаа бараад авилгадна. Яг л тийм тохиолдол сэтгүүлчдэд ирээд байна. Сэтгүүлч ч гэсэн хүн.

Тиймээс хэн ч “Эрүүл мэндийн сайд та юу хийсэн бэ?” гэж асууж зүрхлэхгүй байна. Хэн нэг нь “Ерөнхий сайд та юу харж байсан бэ? гэж асуухгүй, үзгээ бариад давшихгүй байна. Гэсэн ч ард нь "гадаадад л эмчлэх юм байна, хагалгаа хийнэ гэсэн, хандив тусламж үзүүлээч" гэсэн "ард түмний" цуваа хэдэн зуугаараа. Энэ тэгээд хэний буруу вэ?

Б.Заяа

Эх сурвалж: inews.mn

 

Амь нас цаг минутаар хэмжигдэх мөчид хүн ёс суртахуунаа гээдэг
Бусад мэдээ ▼

1
08-07
Гашуунсухайтын Цагаан хад боомтод нүүрс тээврийн 2 жолооч амиа алдлаа

2
08-07
Халдвар аваад эдгэрсэн 183 хүний тусгаарлан, ажиглах хугацаа дууссан байна

3
08-07
Бейрут: Засгийн газраа эсэргүүцсэн иргэд эмх замбараагүй байдал өдөөжээ

4
08-07
Баянхошууны замд айлын гэр мөргөж хүний амь хохироосон ноцтой осол гарчээ

5
08-07
Гейтс: Цаг уурын өөрчлөлт COVID-19 вирусээс ч илүү хор хөнөөлтэй

6
08-07
Таван хүний аминд хүрч байсан “Эко Алтан заамар”-т дахин осол гарч хүний амь эрсэджээ

7
08-07
Ливаны нийслэлд “атомын бөмбөг” маягийн дэлбэрэлт болсноос 70 гаруй хүн амь үрэгдэж, хэдэн мянган хүн шархджээ

8
08-07
Ээжийгээ скочоор хүлж, амийг нь хөнөөгөөд, хувцасны шүүгээнд хийчихээд, өөрөө зургаан давхраас үсэрч амиа хорлосон бололтой

9
08-07
Ангела Меркелийг шийтгэсэн нь буюу Америкийн цэргийг гаргах шийдвэр

10
08-07
Нийслэлийн 129 дүгээр цэцэрлэгийн багш нар өлсгөлөн зарлана

11
08-07
Богдхан уулын тусгай хамгаалалттай газрыг хятадын хоёр компанид заржээ

12
08-07
Хойд солонгос пуужинд цөмийн төхөөрөмж суурилуулсан байж болзошгүй

13
08-07
55 улсаас 11 мянган иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргажээ

14
08-07
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад залилан хийсэн хэргээр долоон жил хорих ял оноолоо

15
08-06
Санхүүгийн дархлааг дэмжих “Витамин ₮” урамшуулалт аяны тухай таны мэдвэл зохих 5 чухал мэдээлэл

16
08-06
Тусгаарлалтанд байгаа иргэд согтууруулах ундаа хэрэглэх зөрчил гаргасаар байна

17
08-06
Улс төрийн “сул хүн”

18
08-06
ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа гурван хүний биеийн байдал хүнд байна

19
08-06
Коронавирусийн шинэ тохиолдол бүртгэгдээгүй, 16 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа

20
08-06
Голомт банк бизнес эрхлэгч та бүхэнд ПОС төхөөрөмжийг онлайнаар захиалах боломжийг олгож байна

21
08-06
COVID-19: Олон орон хөл хориогоо дахин чангатгаж байна

22
08-06
"Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор" зэрэг гурван газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар болов

23
08-06
Бейрутын дэлбэрэлт ба Ливанд нүүрлээд буй сорилт

24
08-06
Ниргэсэн хойно нь хашхирах вий

25
08-06
Увс аймгийн Цагаанхайрхан сумын 240 суудалтай соёлын төвийн барилга ашиглалтанд орлоо

26
08-06
БХТ: Хэрлэн сумын багийн төвийн ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ ашиглалтад орлоо

27
08-06
Хулгайн самарчид цар тахлыг “өрдөх” вий

28
08-06
Бейрут: Дэлбэрэлтийн улмаас нас барагсдын тоо 135 боллоо

29
08-06
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өчигдөр, өнөөдөр

30
08-06
Гэрэл зурагчин Ричард Корман Мадоннагийн алдар нэрд гаргахаас өмнөх гэрэл зургуудыг дэлгэжээ

31
08-06
“Жаст”-ын Ш.Батхүүг Монголын шүүх долоон жил шүүж байна

32
08-06
Дэлхий дээрх “хиймэл нар”- эрчим хүчний шавхагдашгүй ундарга

33
08-06
Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа

34
08-06
Хирошимагийн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийн дурсамж

35
08-06
Н.Түвшинбаяр МҮОХ-ны Ерөнхийлөгч болох нь тодорхой болжээ

36
08-05
Төр хувийн хэвшлийн түншлэлээр хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ

37
08-05
Б.Жаргалсайхан: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар шоронгоос үхэж л гарна

38
08-05
Дэлхий дахин Ливаны гашуудлыг хуваалцаж байна

39
08-05
ТАНИЛЦ: Засгийн газраас төсвийн тодотголтой холбоотой гаргасан онцлох шийдвэрүүд

40
08-05
НҮБ: Цар тахлаас үүдэлтэй боловсролын хоцрогдол дэлхий дахинд "сүйрэл" дагуулна

41
08-05
Г.Загджав хоол, цай барьж С.Баяр, Г.Солтан, Ж.Эрдэнэбат нарыг ЭРГЭЖ ШОРОНД ОЧСОН УУ

42
08-05
"Жаст"-ын Ш.Батхүүгийн залилан, луйврын 7 хэргийн шүүх хурал эхэллээ

43
08-05
Бэйдөү дэлхийн өнцөг булан бүрийг холбоно

44
08-05
66934 хүн хэрэглэх бодисыг хураажээ

45
08-05
А.Энхманлайд хэзээ хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх вэ? Ж.Батбаясгалан даргаа!!!

46
08-05
Ливанд амиа алдсан хүмүүсийн тоо НЭМЭГДСЭЭР БАЙНА

47
08-05
Монголчууд ЖДҮХС-г цөлмөгчдөд ялагдлаа

48
08-05
Найман хэлээр “ярьдаг” ухаалаг маск бүтээв

49
08-05
“Чоно” хочит шинэ Хабиб – Хамзат Чимаев

50
08-05
МҮОХ-ны ерөнхийлөгчид Н.Түвшинбаяр ганцаараа нэр дэвшлээ

51
08-05
Ерөнхий сайд өчигдөр л гарч ирэв

52
08-05
Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно

53
08-05
Бейрут хотод хүчтэй дэлбэрэлт болж 78 хүн амь үрэгдэж, 3,7 хүн шархаджээ

54
08-05
Шатахууны үнэ 60-200 төгрөгөөр өсжээ

55
08-04
Найзыгаа үхэхээс наагуур дэмжиж, хууль бус томилгоо хийсэн А.Энхманлайд хэзээ хариуцлага тооцох вэ?

56
08-04
Жонатан Чебан Нью Жерсигийн Gunpoint дээрэмджээ

57
08-04
Өмнө нь илүү энгийн харагддаг байсан Холливудын үзэсгэлэнт 20 эмэгтэй

58
08-04
Танкны эрлэг зөвлөлтийн нохдын сонирхолтой түүх

59
08-04
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын албан тушаалын мялаалга!!!

60
08-04
Tha Guardian: Монголчууд Газаас ирсэн Палестинчуудтай адил хавчигдсаар байна

61
08-04
У.Хүрэлсүх маань засаглаад байна уу, Ө.Энхтүвшин гуай удирдаад байна уу?

62
08-04
Нүүрсний экспорт 46.4 хувиар буурчээ

63
08-04
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ

64
08-04
АИ92 бензиний үнэ 50 төгрөгөөр НЭМЭГДЖЭЭ

65
08-04
Дундговь аймагт зам тээврийн ослын улмаас хоёр хүн амь насаа алдлаа

66
08-04
Гадаадад ажиллагсдын Монгол руу илгээж буй мөнгөн гуйвуулга 12%-иар буурчээ

67
08-04
АН даагаа нэхэж, МАН амжилтаа бататгахаар зүтгэх орон нутгийн сонгууль

68
08-04
БНСУ-д амиа алдсан талийгаач А.Гантөмөрийн аав А.Алтанхундага: хүү маань зодуулж байхдаа ямар их тарчилж, аврал эрсэн бол гэж бодохоос зүрх өвддөг

69
08-04
А.Амбасэлмаа: Өчигдөр нийт 611 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

70
08-04
Түгжрэл айсуй

71
08-04
Сансарын ШТС-аас тунель рүү зүүн эргэхийг хоригложээ

72
08-04
100 айлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

73
08-04
Хүү нь ээжийнхээ амийг хороогоод цонхоор үсэрсэн байж болзошгүй

74
08-04
Алтны үнэ 2000 долларт хүрвэл юу болох вэ?

75
08-04
БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлж байна

76
08-04
Та хэдэн цагт ус уух ёстой гэдгээ мэдэх үү?

77
08-04
Ардын дайсны хойд дүрүүд

78
08-04
“Ганнамын монголчууд” ба гар зөрүүлсэн сайдуудаас ногдол ашгаа нэхье!

79
08-04
Х.Баттулгаа хорооноогоор далимдуулж 300 сая доллар буюу 850 тэрбум төгрөг завшсан дээрэмчдээ яах гэж байна?

80
08-04
Төрийн албаны тухай хуулийн онцлох заалтууд

81
08-04
Он гарсаар 48 удаагийн усны ослоор 69 хүн амь насаа алджээ

82
08-04
“TikTok”-н эзэмшигч эрх ашгаа хамгаалахад бэлэн байна

83
08-04
Иракийн цэрэг Кувейтэд халдан довтолсон үйл явдлын товчоон /1990-1991/

84
08-04
“Тяньвэнь-1” тойрог замаа амжилттай сольжээ

85
08-04
“Их долоо” Оросгүйгээр өөрийгөө болгоно

86
08-04
Үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг “халтуурдаж” байна

87
08-04
Д.Трамп: Коронавирусний халдварт өвчний дэгдэлт буурч байна

88
08-03
100 айлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

89
08-03
Биткоины ханш 12 мянган долларт хүрлээ

90
08-03
Хятадын эдийн засаг ба нааштай төлөв

91
08-03
Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийг гурван жилээр сунгажээ

92
08-03
“Ковид-19” Монголд нийтдээ 2.5 их наяд төгрөгийн төсвийн дарамт бий болгоод байна

93
08-03
Барилгын салбарын 2020 оны "Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага”-ыг шалгаруулна

94
08-03
ОХУ иргэдээ вакцинжуулах ажлыг ирэх аравдугаар сард эхлүүлнэ

95
08-03
2020-2021 оны хичээлийн жилийн цахимаар бүртгэнэ

96
08-03
Наймдугаар сарын өрнийн зурхай

97
08-03
Цар тахлын үеэрх гадаадын зээл тусламжууд юунд зарцуулагдсан бэ

98
08-03
Киргизстан улсын алдааг Монголчууд давтаж болохгүй

99
08-03
Турк улсад суугаа монгол иргэдийн АНХААРАЛД

100
08-03
Хөххотын шинэ нисэх онгоцны буудалтай танилцаарай