BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Угтаалцайдамаас кварц олборлохыг зөвшөөрөхгүй

Байгалийн унаган төрхөөрөө уул уурхайгаас илүүтэй газар тариалан, мал аж ахуйг түшиглэсэн сумын нэг бол Төв аймгийн 


Угтаалцайдам. 1960 онд атар газар эзэмшсэн үржил шимт бүс нутаг. Энэ ч утгаар тус газар нутгийг Засгийн газраас газар тариалангийн бүс нутгаар зарласан билээ.
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 оны зуны дэлгэр долдугаар сарын нэгэн өглөө эрт дээр үеэс шүтэж ирсэн сумын баруун хойд талд орших алсаас харахад мөнх цастай мэт харагдах цагаан гялтганасан чулуутай үзэсгэлэн төгөлдөр “Бор-Өндөр” хэмээх хайрханд хүчтэй тэсэлгээ болж нам тайван байсан газарт дайн дажин болов гэмээр үйл явдал болжээ. Нутгийн иргэд зусландаа гарсан байсан учир тэр хавьд гэр барьж, гортиг татаж уул уурхайн үйл ажиллагаа эхлэхээр зэхэж түүнчлэн тэсэлгээ хийж  эхэлснийг тэд мэдээгүй.
 
Тэгвэл тус сумын Хар чулуут багийн нутагт байрлах “Бор-Өндөр” хайрхан байгалийн ховор үнэт чулуу болох кварц, болрын нөөцтэй гэдгийг мэдсэн  шуналтсан хэсэг нөхөд бичил уурхай эрхлэх нөхөрлөл байгуулан тэсэлгээ хийж эхэлсэн нь энэ ажээ. Уул уурхайн үйл ажиллагаа явуулах эрхийг нутгийн иргэдээс асуудаг хуультайг бүгд мэднэ. Гэвч яагаад биднээс санал авалгүй эх болсон газар нутаг руу минь хэн нэгэн  дур мэдэн халддаг билээ хэмээн нутгийн иргэд нэгдэж “Эх нутгаа хамгаалъя” ТББ байгуулж уг нөхөрлөл хэзээ байгуулагдсан, хэн зөвшөөрөл өгснийг судалж тогтоожээ. Учир нь тухайн үед тус сумын Засаг дарга байсан Н.Гантулга, ИТХ-ын дарга асан одоо сумын Засаг дарга Р.Батбаяр нар хууль зөрчин сумын ИТХ-ыг хуралдуулахгүйгээр, сумын иргэдэд бичил уурхай эрхлэх талаар мэдээлэл танилцуулга ч хийлгүй сумын 2017 оны ээлжилт бус II хуралдааныг хуралдуулаагүй атлаа хуралдсан болгож 02 тоот тогтоолыг хуурамчаар үйлдэж бичил уурхай эрхлэх нөхцлийг бүрдүүлжээ.
 
Түүнчлэн энэ цаг үе нь Бичил уурхай эрхлэх Засгийн газрын 308 дугаар тогтоолыг хүчингүй болгож шинэ журам болох 151 дүгээр тогтоол хараахан гараагүй байх үетэй таарсан нь тэдэнд хууль бус үйлдлээ нуух завшаан болсныг иргэн Б.Баттулга ярьсан юм. Ингээд 2017 оны арванхоёрдугаар сард тус иргэний нийгмийн байгууллагаас АТГ-т авлига авсан байх магадалтай гэдгээр сумын Засаг дарга асан Н.Гантулга нарыг шалгаж өгөх өргөдөл өгсөн бол Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх хууль бус захиргааны шийдвэрийг цуцалж “Бор-Өндрийн хишиг” нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоож өгөхийг хүсч нэхэмжлэл гаргаж. Гэвч Захиргааны хэргийн шүүхээс хохирол тодорхойгүй гэдгээр хэрэгсэхгүй болгожээ.
Харин сумын Засаг дарга Н.Гантулга ажлаа өгсөн аж. Улмаар тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч Давж заалдах шатны шүүхэд хандаж давсан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагаа нэмж тайлбарла гэжээ. Шүүх цагдаагаар явсаар энэ хэрэг одоо хүртэл хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн хэвээр байгаа ажээ.
 
Хэдийгээр нөхөрлөлийн үйл ажиллагаа зогссон хэдий ч тус сумын хууль бус захиргааны  арав гаруй тогтоолыг үйлдсэн сумын удирлагуудад хариуцлага хүлээлгэх ёстой атал зарим нь одоо болтол ажлаа хийсээр байгааг иргэний нийгмийнхэн, иргэд хэлсээр байгаа юм. “Бор-Өндрийн хишиг” нөхөрлөл нь 3500 га газарт дэлхийд нэн ховор кварцын чулуун ордыг олборлох зөвшөөрөлтэй аж. Одоогоор 10 гаруй машин чулуу куперлэж ачсан. Газрыг сэндийчиэж овоолсон шороо болгож орхисон зэргэлдээх Заамар сум шиг болох нь хэмээн нутгийн иргэд халаглаж байв.
 
Кварцыг хатуу боржин чулуунаас гаргаж авдаг. Маш их шороо тоос босдог тухай мэргэжилтэн тайлбарлаж байв. Кварц нь барилгын шал хана, тавцан хийдэг гантиг чулуунд хольдог юм байна. “Эх нутгаа хамгаалъя” ТББ-аас энэ хэргийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж,  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарт болон МХЕГ-т өргөдөл бичиж хариу арга хэмжээ авч өгөхийг хүсчээ.
 
Үүний дагуу АТГ болон Цагдаагийн газраас нэхэмжлэгч Б.Баттулгаас  саяхан дахин мэдүүлэг авч эхэлсэн аж. Тэрээр мэдүүлэгтээ “Тухайн үед Угтаалцайдам  сумын ИТХ-ын нарийн бичгийн үүрэг гүйцэтгэгч Б.Жавзанпагам Захиргааны шийдвэрийг үйлдэхдээ  Засгийн газрын журам зөрчиж удирдлагуудтай илт хуйвалдсан хуурамч тогтоол үйлдсэн гэж  нэхэмжлэлийн тайлбартаа нэмж мэдүүлэг өглөө. Хууль бус бичиг үйлдэхэд одоогийн Засаг дарга Р.Батбаярын эхнэр, тухайн үеийн Засаг дарга асан Н.Гантулгын нарийн бичгийн дарга байсан   Д.Хоролсүрэн оролцсон гэдгийг” хэлсэн гэв. Нөгөөтэйгүүр бичил уурхай эрхэлж буй “Бор өндрийн хишиг” нөхөрлөлийн дарга,  гишүүд болох н.Төгсболд, н.Энхтөр, н.Нямлхагва н.Ганбат, н.Бямбасүрэн нар хамаатан, садан төрлийн холбоотой гэдгийг иргэд хэлж байлаа.
Хоёр жилийн хугацаатай үргэлжилж байгаа энэ хэргийг нэг тийш нь болгож өгөхийг иргэд, АМГТГ-ын дарга Х.Хэрлэнгээс хүсч байгааг манай сониноор дамжуулан уламжилсан юм. Учир нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрыг сумын Засаг  дарга асан Н.Гантулга өөрт байхгүй, аймгийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд байх эрх мэдлийг ашиглаж /тогтоолыг огноо дугааргүй үйлдсэн/ нөхөрлөлд зөвшөөрөл олгосон. АМГТГ-ын тухайн үеийн Кадастрын хэлтсийн дарга байсан Мөнхтамир үүнийг нь мэдсээр байж журам зөрчсөн албан бичгээр уг газрыг бүртгэсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж эх сурвалж ярьсан юм. Бичил уурхай эрхлэх Засгийн газрын 151 дүгээр журмаар орон нутгийн удирдлагуудад сум орон нутагтаа жижиглэсэн хувилбар буюу нөхөрлөл байгуулан  бичил уурхай эрхлэх, дэмжих эрх олгосон нь авлигын шинжтэй болж газар нутгийг сэндийчлэх, тэсэлгээ хийх зэргээр томоохон уул уурхайн үйл ажиллагаа болж хувирч байгааг тэд анхааруулж энэ журмаа эргэж харахыг шийдвэр гаргагчдад дайж байв.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Угтаалцайдамаас кварц олборлохыг зөвшөөрөхгүй
Бусад мэдээ ▼

1
02-24
Коронавирус ба сарьсан багваахай

2
02-24
Д.Нацагдорж: “Норов-7”, “Банзи-12”, “Мана-4” зэрэг танг ууж байхад биеийг тэтгэж, элдэв халдварт өвчин, ханиад зэргээс сэргийлдэг

3
02-24
Ерөнхий сайд БНСУ-тай хийж буй нислэгүүдэд яаралтай арга хэмжээ авах чиглэл өгчээ

4
02-24
Орон орны цагаан сар: Индонезийн цагаан сарын “УУЦ” нь тахианы мах

5
02-24
Цагаан сарын зоог, идээ, шүүсний ёс бэлгэдэл

6
02-24
Монгол орныг даасан бурхан ОЧИРВААНЬ

7
02-24
У.Хүрэлсүх: Ямар их ХАРИУЦЛАГАТАЙ ард түмэн болохоо энэ цагаан сараар ХАРУУЛЦГААЯ

8
02-24
Хулгайн замаар зорчиж эрсдэлд орсон тохиолдолд дуудлага өгсөн иргэнээс бүх зардлыг гаргуулна

9
02-24
Шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс

10
02-24
Х.Баттулга: Монголын уудам нутагт эрүүл энх, элэг бүтэн амьдрал өнөд оршиг

11
02-22
Битүүний болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс

12
02-22
Цагдаа, цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжив

13
02-22
Солонгосоос Монгол руу 5 дахин бага шимтгэлтэй гадаад гуйвуулга хийдэг боллоо

14
02-22
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

15
02-22
Нийслэлд битүүнээс шинийн гуравныг дуустал нийтийн тээвэр үйлчлэхгүй

16
02-22
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

17
02-22
Ямар хосууд илүү таарамжтай вэ

18
02-22
Японы Кумамото хотод 20 настай сувилагч эмэгтэйгээс коронавирус илэрчээ

19
02-22
Хулгана жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР гаргах...

20
02-22
Түймэр мэт л тархаж буй Корона вирусээс хайртай хүмүүсээ хамгаалья!

21
02-22
УИХ-ын дарга АНУ-д айлчлахаар төлөвлөжээ

22
02-22
Хүн төрөлхтнийг мөхөөж чадах шумбагч онгоцууд

23
02-22
ОХУ Хятадаас хүнсний бүтээгдэхүүн оруулахыг хориглолоо

24
02-22
Эх орондоо буцах хүсэлт гаргасан БНХАУ-ын 54 иргэнийг явууллаа

25
02-22
Хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс

26
02-22
Ирландын гэмт хэрэгтэн 55 сая еврогийн үнэтэй хөрөнгөө алджээ

27
02-22
Хятадад эдгэрсэн өвчтөнүүдээс коронавирус дахин илэрсэн нь тодорхой болжээ

28
02-22
Шинэ коронавирусийн 3,000 оношлуурыг өнөөдөр хүлээн авна

29
02-22
Хотоос гарах, орох хөдөлгөөнийг ням гаригт хаана

30
02-22
БНСУ-д коронавирусний халдварын 142 шинэ тохиолдол илэрчээ

31
02-22
Монгол хэл 1600 жилийн настай

32
02-22
Аяга кофены ард А.Энхманлай, АТГ-ын хэлтсийн дарга Х.Хашбаатар нар юу тохиров?

33
02-22
Таван өнгийн хадагний билэгдэл

34
02-22
Цагаан сарын түүх

35
02-22
Гахай жилийн онцлох 10 үйл явдал

36
02-22
В.Путин: Надад аугаа Орос орон хэрэгтэй

37
02-22
​Жулиан Ассанж: Трамп нэг болзолтойгоор намайг өршөөнө гэж амлаж байсан

38
02-21
XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн шинийн нэгний өглөө зүг, мөр гаргах зурхай

39
02-21
“Хүндэтгэлийн аян-2020”-ийн урамшууллын эзэд тодорлоо

40
02-21
WSJ5 Victoria's Secret-ийн 55 хувийг 1,1 тэрбум доллараар зарна

41
02-21
Нийслэлийн ойгоос энэ онд 5100 шоо м мод бэлтгэнэ

42
02-21
Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдыг бэлэн байдалд шилжүүлэв

43
02-21
Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн зогсооно

44
02-21
2021 оноос Оросын сурагчид хиймэл оюун ухаан судална

45
02-21
Приус машиныг өндөрлөхийн ач тус болон хохирол?

46
02-21
365 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэжээ

47
02-21
Талийгаачийн амь насыг Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос нэхлээ

48
02-21
“Rio Tinto” компани арбитрын шүүхэд ханджээ

49
02-21
Нийтийн тээврийн паркийг 100 хувь шинэчлэхээр төсөвт суулгажээ

50
02-21
Британид амиа алдсан цагаачдын хэрэгт Вьетнамын долоон иргэнийг буруутгажээ

51
02-21
Үндэсний шигшээ баг 23 спортын төрөлтэй болов

52
02-21
Хубэй мужид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 2144 болжээ

53
02-21
Трампын айлчлалд бэлтгэн ядуусын хорооллоо ханаар тусгаарлав

54
02-21
БНСУ-аас ирэх 100 монгол иргэнийг тусгаарлах тухай мэдээллийг үгүйсгэлээ

55
02-21
Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ “хорлон сүйтгэх ажиллагаа” байсан уу?

56
02-21
280 сая төгрөгийн хохирол учруулсан 13 зөрчлийг илрүүлжээ

57
02-21
Тэтгэврийн зээлийг тэглэж, зээлгүй иргэдэд "Эрдэнэс бонд" эзэмшүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

58
02-21
Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн шүүх хурал хойшилжээ

59
02-21
Албаны машин унаад алт ухахдаа тултал доош орсон ИТХ-ын төлөөлөгч баригджээ

60
02-21
Коронавирээс дутахгүй аюултай нөхцөлд алаг үрс амиа алдсаар байх уу

61
02-21
Хүнсний улаан буудай, хуурай сүүний импортыг нэмэгдүүлэхээр болов

62
02-21
Цагдаагийн пост мөргөсөн ослын улмаас нэг хүн нас баржээ

63
02-21
Шалгалтад хамрагдсан 39 объектоос 310 зөрчлийг илрүүлжээ

64
02-21
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна

65
02-21
Ч.Улаан сайдад хариуцлага тооцох цаг нь болсон

66
02-21
Хятадын нэгэн шоронд 200 хоригдол коронавирусээр халдварлажээ

67
02-21
Урт цагааны үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн зогсоохоор болов

68
02-21
Хилийн боомтуудын амрах хуваарь

69
02-21
Талийгаач Болормаагийн аав Сүхээ: Орой хуралтай гээд гарсан хүүхдээ маргааш нь нас барсан байхад нь оллоо

70
02-21
Зүүнбаянгийн төмөр замыг барихын тулд 1 сая ажлын байр бий болгох мөнгийг салхинд хийсгэх гэж байна

71
02-21
А.Батцэцэг гурван жил дарааллан тивээсээ Медаль зүүлээ

72
02-21
Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөллөө

73
02-21
Д.Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш 7 сая орчим ажлын байр бий болжээ

74
02-21
Солонгос улсад сүүлийн 2 хоногт COVID-н 53 тохиолдол нэмэгдсэн шалтгаан...

75
02-21
Африкийн Лесото улсын ерөнхий сайд эхнэрээ захиалж алуулсан хэрэгт ял сонсоно

76
02-21
Монгол хүнийг модоор зорж, тѳмрѳѳр хийгээгүй учир..

77
02-21
COVID-19: Хубэйд вирусийн улмаас нас барсан хүний тоо 2144 болжээ

78
02-21
Айсуй сонгуулийн чимээ: Дорноговь, Говьсүмбэр

79
02-21
Тэд ирж болох ч интернет орчинд “томрох”-ыг илүүд үзэв

80
02-21
М.Энхсайханд "бүх насаар нь хорих" зүйлчлэлтэй ял тулгажээ

81
02-21
Борис Жонсон ВВС-д дайн зарласан нь

82
02-21
Сэргэдэггүй хийморийн балаг эрчүүдийн амиа алдах шалтгаан болсоор байх уу

83
02-21
Баянгол Дүүргийн засаг дарга С.Одонтуяа сонгуулийн хууль зөрчиж, сонгогчдод мөнгө, бараа материал тараах гэж байна

84
02-20
Путин: Засгийн газрыг огцруулах талаар Медведевтэй урьдчилан ярилцчихсан байсан

85
02-20
Сар шинийн битүүн, 1, 2, 3-нд орон нутгийн замыг түр хаана

86
02-20
БНАСАУ-д хөл хорионы хугацааг 30 хоног болгожээ

87
02-20
"Эрдэнэт үйлдвэр"-ийн Оёдлын цех амны хаалт үйлдвэрлэж байна

88
02-20
Б.Очирхуяг: МУИС-ийн 700 гаруй багш 7 хоногт 4800 гаруй оролтод зориулсан цахим хичээлийн материалыг бэлтгэж байна

89
02-20
Зургаан аймаг Цагаан сараар иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргаад байна

90
02-20
Хийн хоолойг Монголоор дамжуулах ТЭЗҮ-ийг боловсруулах Оросын талын ажлын хэсэг байгуулагджээ

91
02-20
Хот руу орж, гарч байгаа автомашины хөдөлгөөнийг бүрэн автомат системээр бүртгэж эхэллээ

92
02-20
Зөвлөгөө: Шинэ коронавирусээс бид зөв сэргийлж чадаж байна уу?

93
02-20
Тэтгэврийн зээлийг 6 сарын хугацаатай олгож эхэллээ

94
02-20
Ялахгүй гэсэн сонгуулиасаа ялж гарах нь улс төр юм

95
02-20
Гайхамшигтай эрдэнийн чулуу алмаазын тухай сонирхолтой баримтууд

96
02-20
Дундаж давхарга "гоожиж" байна

97
02-20
"Газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн барилга угсралтын ажил энэ хавар эхэлнэ

98
02-20
“Иx xapш жил тoxиoж бaйгaa хүмүүс aнзaaргaгүй явж бoлoxгүй “

99
02-20
ТӨБЗГ-ын дарга З.Мэндсайхан: ОХУ-аас шилжүүлэн авсан орон сууцыг оршин суугчдад нь үнэгүй хувьчилана

100
02-20
“Аэросити” хот төсөл нь Улаанбаатарын эдийн засгийн том боломж