BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Олимпод 20, сонгуульд 43 тэрбумыг зарцуулна

Ирээдүйд олох орлогоо хэрхэн зарцуулахаа тооцдог учраас жил бүрийн улсын төсвийн төслийг бичнэ гэдэг нь алаагүй баавгайн арьсыг арав 


хуваахтай адил ажил. Сангийн яам энэ ажлаа хийж гүйцэтгээд УИХ-д өргөн барьсан. УИХ төсвийн төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор хэлэлцэн батлах хуулийн зохицуулалттай. Өмнөх жилүүдийн өдийд төсвийг намын бүлгүүд хэлэлцээд эхэлчихсэн байдаг байв. Харин энэ удаад УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хамаг анхаарлаа хандуулж, төсвийн төслийг хойш нь тавиад байна. Тиймээс 2020 оны төсвийн төсвийг богинохон хугацаанд хэлэлцэн батлах бололтой. Тиймээс сонгуулийн жилийн төсөвт сөрөг хүчин болон олон нийт хараа хяналт тавьж ажиллах нь чухал. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны төсвийн төслийг танилцуулснаас өөрөөр төсвийн тухай тодорхой мэдээлэл гараагүй байна. Гэхдээ төсвийн төсөл бүхэлдээ УИХ-ын цахим хуудсанд байршсан. Тэндээс мэдээлэл авах боломжтой.

Эдийн засгийн өсөлт буурна. Гэхдээ төсвийн орлого 1.8 их наядаар нэмэгдэнэ

2020 оны төсвийн орлогыг 12.9, зарлагыг 13.8 их наяд гэж тооцсон. Тодруулбал, төсвийн орлогыг энэ оныхоос 1.8 их наядаар өсгөж тооцжээ. Зөвхөн энэ үзүүлэлтээс харвал ирэх онд Монгол Улсын орлого нэмэгдэж, эдийн засаг өсөлттэй байх нь гэж ойлгохоор байгаа юм. Гэвч эдийн засгийн өсөлтийг зургаан хувь байна гэж тооцсон. Харин энэ онд найман хувиар өснө гэж тооцсон бөгөөд оны эхний найман сарын байдлаар 7.2 хувийн өсөлттэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, ирэх онд эдийн засгийн өсөлт буурч зургаан хувь болно гэж тооцсон ч орлого 1.8 их наядаар нэмэгдэнэ гэж тооцсон нь хоорондоо зөрчилдөж байна. Эндээс л сонгуулийн жилийн төсөв гэдэг онцлог нь харагдаж байгаа юм. Сонгууль болох учраас өмнөх сонгуулийнхаа амлалтуудыг хэрэгжүүлэх, дараагийн сонгуулиар сонгогчдын саналыг татах арга хэмжээг төсвийн төсөлд шингээх учиртай. Засгийн эрх барьж буй аль ч нам энэ аргыг хэрэглэдэг. Тухайлбал, энэ удаад Мэргэжил сургалт үйлдвэрлийн төвүүдэд суралцагчдад сар бүр 200 мянган төгрөг олгохоор төсвийн төсөлд тусгасан. Тэдэнд олгож буй тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрээ “Ингэж ажиллах хүчийг бэлтгэх шаардлагатай байна” хэмээн тайлбарлаж байгаа ч яах аргагүй сонгуулиа бодсон алхам. Учир нь, тэд бүгд сонгуулийн насанд хүрсэн залуус.   

Эдийн засгийн өсөлтийг энэ оныхоос хоёр хувиар буурна гэж тооцсон хэрнээ төсвийн орлогоо 1.8 их наядаар нэмсэн зөрчилдөөнөөс гадна бас нэг зөрчил бий. Энэ бол гадаад зах зээлээс хамаарсан эрсдэл. Хамгийн ойрын эрсдэл бол Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг жагсаалтад Монгол Улс орох нөхцөл бүрдсэн явдал. Саарал жагсаалт хэмээх энэхүү жагсаалтад яагаад орох болсон талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбарласан. Тэрээр “Хамгийн гол санаа зовоож байгаа асуудал бол саарал жагсаалт. Мөнгө угаах, терроризмын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ үр дүнгээр Монгол Улс саарал жагсаалтад орох эрсдэл бий. 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар маш их хэмжээний мөнгийг ил болгосон. Үүнийг олон улсын төвшинд эрсдэл гэж үзэж байгаа. Мөн арилжааны банкуудад шалгалт хийсэн шалгалтууд нөлөөлж байгаагаас гадна мөнгө угаахтай холбоотой гэмт хэргүүдийн шийдэгдсэн байдал энэ жагсаалтад оруулах үндэслэл болж байна. Энэ жагсаалтад орвол Монгол Улсын зээлжих зэрэглэл буурна, хөрөнгө оруулалт багасна, гадаадад хийгдэх валютын гүйлгээнд сөргөөр нөлөөлнө. Цаашлаад эдийн засагт муугаар нөлөөлөх эрсдэл бий” гэсэн юм. Дээрх шалтгаанаар Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах эсэхийг хэлэлцэх Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын хурал энэ сарын 13-нд АНУ-д болно.

Мөн АНУ, БНХАУ-ын худалдааны дайны нөлөөгөөр түүхий эдийн ханш тодорхойгүй байдалтай байгаа. Сангийн сайд ч үүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн. Дээрээс нь өвөлжилт хүндрэх магадлалтайг мэргэжлийн байгууллагууд онцолсон гээд 2020 оны эдийн засагт эрсдэл их байна. Гэвч төсвийн орлогыг энэ оныхоос 1.8 их наядаар нэмэгдүүлж байгаа нь гайхмаар. Ингэж орлого нэмэгдүүлэхдээ хэд хэдэн зүйлд найджээ. Тухайлбал, хилийн боомтуудын шинэчлэлийг хийснээр орлогоо хууль бусаар алдахаа болино гэж тооцсон байна. Харамсалтай нь, хилийн боомтуудын шинэчлэлийн ажил удаашралтай явагдаж байгаа. Ганц урагштай явж байгаа нь Замын-Үүдийн боомтын шинэчлэл. Алтанбулагийнх дөнгөж саяхан эхэлсэн бол Гашуунсухайтын боомтын ажил эхлээгүй байгаа.  

Төсвийн ихэнх орлогыг бүрдүүлдэг нүүрсний экспортыг ирэх онд 40 сая тонн байна гэж тооцсон. Энэ жил ч мөн 40 сая гэж тооцсон ч энэ хэмжээнд хүрэх боломжгүй болсон гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Гэвч ирэх онд дахиад л 40 саяд хүргэнэ гэж зүтгүүлж байгаа нь өнөөх л сонгуультай холбоотой. Сонгуулийн жилд ахиухан хөрөнгө оруулалт хийх нь эрх баригчдад ашигтай. Улсын төсвийн хөрөнгө оруулалт хоёр их наяд буюу түүхэндээ байгаагүй их хэмжээтэй байгаа гэдгийг Сангийн сайд бахархалтайгаар онцолсон. Сонгуулийн жилд зориулж ийм их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээс гадна бүх шатны сонгуулиа 43 тэрбум төгрөгөөр зохион байгуулахаар төлөвлөжээ. Харин Токиогийн олимпод 20 тэрбум төгрөг төсөвлөөд байна.

Мөн маргаан дагуулаад буй соёл, урлагийн газруудын барилгыг нурааж, шинээр барих ажилд бага мөнгө зарцуулахаар төлөвлөжээ.

  • Байгалийн түүхийн музейн барилгад 32.4 тэрбум
  • Чингис хааны музейн барилгад 53 тэрбум
  • Үндэсний урлагийн их театрын барилгад 152 тэрбум

Энэ мэт төсвийн зарцуулалтад УИХ дахь АН-ын зөвлөл хяналт тавьж ажиллахаа мэдэгдсэн. Тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Соёлын өв болсон барилгуудыг нурааж шинээр барилга барихад нийтдээ 546 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж, ирэх оны төсөвт 138.9 тэрбум төгрөг суулгасан байна. Энэ мэтээр бодлогогүй, үр дүнгүй зарцуулалтуудыг хянах ёстой гэж үзэж байгаа” гэсэн юм.

ЭХ СУРВАЛЖ:EAGLE.MN

Олимпод 20, сонгуульд 43 тэрбумыг зарцуулна
Бусад мэдээ ▼

1
01-20
Жуулчдад олгох визийн журмыг чангатгаж магадгүй байна

2
01-20
БНСУ: ОХУ, Монгол Улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд анхаарна

3
01-20
"Чулуун царгил"-ыг биет бус соёлын өвд бүртгэжээ

4
01-20
80 шахуу онц аюултай гэмт хэрэгтэн Парагвайн шоронгоос оргожээ

5
01-20
Төрийн банк байт харвааны тамирчдыг дэмжин ажиллана

6
01-20
Нийслэлийн мандатыг хасахгүй байхыг АН-ын дарга С.Эрдэнэ хүслээ

7
01-20
Магадгүй нөгөө хэдийн казинодож буй бичлэг удахгүй гараад ирвэл битгий гайхаарай

8
01-20
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Би казино тоглоогүй, сонирхож үзье гээд орсон

9
01-20
Жүжигчин Г.Ананд согтуугаар жолоо барьж явах үедээ ноцтой осол гаргажээ

10
01-20
С.Эрдэнэ: Д.Эрдэнэбат гишүүн казино тоглоогүй, сонирхоод орсон гэсэн

11
01-20
УИХ-ын дарга Занданшатар танаа илгээх ил захидал

12
01-20
Зургаан аймгийн 23 сум зудтай байна

13
01-20
Жүжигчин Г.Ананд согтуугаар жолоо барьж, хүний аминд хүрчээ

14
01-20
Сонгуульд аль "НАМ" ялах бол...

15
01-20
​Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ШХАБ-аас урилга иржээ

16
01-20
АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатар "хүний их эмч"-ийн хуурамч диплом олгосон байж болзошгүй байна

17
01-20
Нэмж ирсэн 50,000 ширхэг угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд хүргүүлж байна

18
01-20
"Ливерпүүл" 21 дэх хожлоо авч, хоёрдугаар байрын багаас 16 оноогоор тасарлаа

19
01-20
Таван гишүүнтэй дэд хорооны ИРЦ ХҮРСЭНГҮЙ

20
01-20
Парист болох “Их дуулга” тэмцээнд 21 хүнтэй баг оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна

21
01-20
"БАЙРТАЙ БОЛОХ ИЙМ АМАРХАН" хөтөлбөрийн азтанаар С.Мандахцэцэгийн гэр бүл шалгарлаа

22
01-20
Ерөнхий консул асан Э.Мөнх-Очир Ерөнхийлөгчийн зөвлөх болжээ

23
01-20
Харри, Меган нар хатан хааныг төлөөлөхгүй

24
01-20
Конор эргэн ирж, 40 секундэд яллаа

25
01-20
АНУ-ын элчин сайдын сахал Солонгосчуудыг бухимдуулж байна

26
01-20
“DARKHAN ICE CUP” мөсний загасчлалын тэмцээн боллоо

27
01-20
Д.Тогтохсүрэн нарын нэр бүхий гишүүд мөрийтэй тоглосон уу

28
01-20
Тэтгэврийн шинэчлэл ба хүлээлт

29
01-20
Хошууч генерал Р.Сүхбатыг Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч болгох нь

30
01-20
Леонарда Ди Каприогийн Хөвсгөл нуурын эрэг дээрх аялал энэ долоо хоногоос эхлэнэ

31
01-20
Австралид хүчтэй аадар бороо оржээ

32
01-20
Гал тахих ёс

33
01-20
Оффшороос орж ирсэн 74.9 сая ам.долларыг улсад авах нь...

34
01-20
ОХУ-д өрнөж буй улс төрийн үйл явдлын тухай асуулт, хариулт

35
01-20
Улстөрчид ном бүтээх бус хуулийн төсөл санаачлах ёстой

36
01-20
Хуулийн засаглалаа самарсан Хууль зүйн сайдын шилжилт

37
01-20
УИХ-ын даргын “казино”-тай айлчлал

38
01-18
“Анна"-г бүтээх АЖ Н.Сувдын "өөрчлөлт"

39
01-18
Өөрөөсөө илүү “Орос баавгай” гаргаж ирэх сонирхол Путинд байхгүй

40
01-18
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно

41
01-18
Шинжлэх ухаан: Бидэнд бүхий л амьдралын зүй тогтолыг ойлгоход тусалдаг

42
01-18
С-500-гийн тухай Хятадын хэвлэлд

43
01-18
Төрийг тэнэгүүдээс цэвэрлэх үү

44
01-18
Мөнгө хүүлэгчдэд хариуцлага тооцъё

45
01-17
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталлаа

46
01-17
6 аймгийн 23 сум цагаан зудтай байна

47
01-17
С.Хишигжаргал: БНСУ-д бусдын өгзөгний зургийг нууцаар дарахад л 5-10 сая воноор торгуулж, тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалттай

48
01-17
Хятадын хүн 1.4 тэрбум давжээ

49
01-17
Х.Оргил-Эрдэнийг удахгүй шүүхэд шилжүүлнэ

50
01-17
Эрдсийн эдийн засгийн тойм

51
01-17
Залилах гэмт хэргийг олон аргаар үйлдэж байна

52
01-17
Төлбөрийн картын хэрэглээ ба залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье!!!

53
01-17
Хар тамхины хэргээр хятад иргэдийг цагдан хорьжээ

54
01-17
Дуунаас хурдан тийрэлтэт нисэх онгоц 2024 онд нисэж эхэлнэ

55
01-17
Мэдээлэлгүйгээр далимдуулсан луйвар

56
01-17
Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэхийг Малайзын парламентаас хүслээ

57
01-17
Матад, Халхгол сумд Петрочайна дачин тамсагаас 1 тэрбум 735 сая орчим төгргийн хөрөнгө оруулалт ав

58
01-17
Жэймс Бонд эрэгтэй хэвээр үлдэнэ

59
01-17
Үнэт металл, чулууны арилжаа, үл хөдлөх эд хөрөнгө зуучлал эрхэлдэг 6,000 гаруй нэгжид СЗХ хяналт тавина

60
01-17
Төрийг тэнэгүүдээс цэвэрлэх үү

61
01-17
Сураггүй болсон 3 настай охиныг нохойтой нь хамт эсэн мэнд олжээ

62
01-17
Газраа чөлөөлсөн 29 өрхийн хохирлыг хууль журмын хүрээнд яаралтай барагдуулах үүрэг өглөө

63
01-17
18,400 өрх толгойлсон аавууд байна

64
01-17
Зам, тээврийн хөгжлийн яам тойрсон аллага, авлигын хэргүүд

65
01-17
Герман улс хүрэн нүүрснээс татгалзах төлөвлөгөөгөө зарлалаа

66
01-17
TRQ 2020 онд "Оюу толгой"-н гүний уурхайн төсөлд $1.2-1.3 тэрбумыг зарцуулна

67
01-17
Хойд хөршид юу болоод байна вэ?

68
01-17
Г.Уянга УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшинэ

69
01-17
ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд ХОМ-ийн хяналт шалгалтаас гадуур байна

70
01-17
​Дмитрий Медведев долоон жил Ерөнхий сайдаар ажиллахдаа Оросын нийгэм, эдийн засгийг ингэж өөрчилжээ

71
01-17
Хар тамхи зөөвөрлөсөн консул Б.Баттүшигийн гар утасны мэдээллийг сэргээж байна

72
01-17
Эхнэрийг нь алсан эмэгтэйтэй гэрлэсэн Африкийн Лесото улсын ерөнхий сайд огцорлоо

73
01-17
Сонгогчдоосоо зугтаж, тойргоо солигсод

74
01-17
Тэтгэврийн зээлээр Салхитын ордоо ломбардчихлаа, дараагийн зээлд аль ордоо ломбардах вэ хэдүүлээ

75
01-16
Тойргоо булаацалдсан гишүүн Н.Оюундарь, Д.Өнөрболор нарын хэрүүл нэг юм дуулгана шүү!

76
01-16
“Чингис” архины хоосон шил ба эх орон

77
01-16
Монгол Чонон дүрст Нохой

78
01-16
Бразилын кофены экспорт өсжээ

79
01-16
У.Хүрэлсүхийн “хандив авахгүй” гэснийх нь цаана бохир мөнгө урсаж байж болзошгүй

80
01-16
Тегераны дэглэмд хэдхэн сарын нас үлдээд байгааг Ираны дүрвэгч ханхүү хэлжээ

81
01-16
М.Оюунчимэг: Ус бохирдуулсны төлбөр жил ирэх тусам буурч байна

82
01-16
Харилцан ашигтай, хамтдаа хөгжих хэлэлцээр нь дэлхий нийтэд итгэл төрүүлнэ

83
01-16
Орос улсын засгийн газар огцорсон шалтгаан

84
01-16
Бүх зээлийг тэглэгч, бүх зовлонг гэтэлгэгч, амилсан бурхдын авшиг дүр... Аая, сүртэй юу

85
01-16
Сэтгэл амар амьдаръя...

86
01-16
С.Зоригийн хэргээр “занималдсаны” учир тайлагдав

87
01-16
Долоо хоногийн бороо (өгүүллэг)

88
01-16
"Петро дачин тамсаг" болон Халхгол, Матад сумдын хоорондох хэлэлцээр төрийн ордонд явагдаж байна

89
01-16
Лионель Месси: "Роналдутай хийсэн өрсөлдөөн онцгой байсан бөгөөд үүрд үлдэх болно"

90
01-16
Д.Дорлигжавыг дүүгийнх нь хамтаар цагдан хорьжээ

91
01-16
Сар шинийн баяраар Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амарна

92
01-16
Гурвын нэг мэтээр нэгдүгээр хүн шиг засаглах Путиний гэнэтийн шийдвэр

93
01-16
Авлигачдын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг гэмт хэрэг гэж хэлж болно

94
01-16
Элчин сайд Р.Болд Туркийн ШУА-ийн Ерөнхийлөгчтэй уулзав

95
01-16
Угшил

96
01-16
Монголчууд IQ-гийн түвшнээрээ дэлхийд есдүгээрт бичигдэж байна

97
01-16
Стив Морел: Mонгол соёл тал нутаг шигээ уудам учраас бүгдийг нь бага багаар сурах хэрэгтэй

98
01-16
Хууль бусаар мод бэлтгэх, ан амьтан агнах, гол, нууруудад загас агнахыг хориглоно

99
01-16
Мандаж явсан хэд минь “маргааш” ачигдах гээд сандарч явна

100
01-16
Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдаан энэ сарын 26-нд болно