BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

ДУРААРАА БИШЭЭ ДҮРМЭЭРЭЭ: Алга дарамхан зайтай амьдрал, үхэл

...Эхний мөргөлтөд хүнд гэмтэл авсан ч тэр амьсгалж байв. Гэтэл босч чадахгүй тусламж эрэн замын голд хэвтэж байсан түүний 


дээгүүр өөр нэг жолооч харалгүй дайран гарсан нь өнөөдөр амьд сэрүүн байсан бол 71 насны сүүдэр зооглох буурайг хорвоогоос буцаажээ.

Өдгөө 26 настай залуу хархүү өмнө нь зогссон автомашиныг тойрон гарахдаа урсгал сөрж Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Ингэхдээ зам тээврийн осолд өртөн хүнд гэмтэл авсан хүнийг анзааралгүй дайрч амь насыг нь хохироожээ.

Залуу “Өмнө машин зогсчихсон байхаар нь өөр арга байгаагүй тул урсгал сөрөөд тойроод гартал нэг юман дээгүүр гарчих шиг болсон. Буугаад хартал хүн байсан” гэж болсон ослын тухай, бороотой хүйтэн өдрийн тухай харамсал тээн өгүүлэв.

Түүнийг ийн ярихад шүүх хуралдааны танхимын араар суусан бүсгүйчүүд аавыгаа нэхэн санаж, эхэр татан уйлах нь өр өвдөм. Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон оролцсон дунд охин нь “Аав минь эрүүл саруул, өвчин хэлдэггүй хүн байлаа. Цагдаагийн байгууллагад насаараа ажиллаж тэтгэвэрт гарсан ч зүгээр суудаггүй хүн тул жижүүрийн ажил хийдэг байв. Ажлаа тараад гарч яваад осолд орж аав маань биднээс үүрд явсан. Энэ залуу бидэнтэй нэг ч удаа ирж уулзаагүй. Ээж минь “Санаатай дайрчихсан биш дээ, ирээд эмгэнэл илэрхийлэх байх гээд ажил явдлаар их харсан даа” гэж хэлээд нулимсаа шудрах аж.

Шүүгч, шүүгдэгч залуугаас хохирогчийн ар гэрийнхэнтэй яагаад очиж уулзаагүй, уучлалт гуйгаагүй вэ гэдгийг асуухад “Утсаар ярьсан чинь уурлаад загнаад байсан. Тэгэхээр нь айгаад очоогүй” гэв. Шүүгч “Хүний амь нас хохирчихоод байхад хүрч очоод уучлалт гуйх чинь хүний ёс. Хүний ёсоор хохирогчийн ар гэрийнхнээс уучлалт гуйгаагүй хэр нь шүүхийн өмнө өнөөдөр гэмшиж байна гээд зогсож болдог юм уу” хэмээн зэмлэв.

Бүхэл бүтэн хүн замын голд тусламж эрэн байхад яагаад түүнийг харалгүй дайрч одов оо? Тухайн үдэш маш их бороотой, өмнөөс ирж яваа машинуудын гэрэл гялбаад байсан гэдгийг шүүгдэгч хэлж байна.

Түүнийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн

11.5. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.

12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзжээ.  

“Та анзаараагүй хүний дээгүүр гарчихсан. Та болохгүйг нь мэдсээр байж урсгал сөрсөн учраас хүний амь нас хохирчихоод байна. Өмнөх машин ослын зогсолт хийсэн байлаа ч саадыг тойрон гарахдаа өмнөөс машин ирж буйг болон эргэн тойрноо сайтар нягталж шалгасны дараа хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ гэж заасан байдаг. Та үүнийг мэдэх үү. Өмнө машин зогсож байна гээд л урсгал сөрөөд байж болох уу” хэмээн шүүгч ширүүлэв.

Прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

27.10 дугаар зүйл: Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих

2.Энэ гэмт хэргийг:

3.Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хуралдааны турш “Гэмшиж байна” гэх товч хариулт өгч байлаа. Хохирогч талаас амь хохирогчийн оршуулгын зардалд зарцуулсан 20 сая төгрөгийг нэхэмжлэв. Үүний 7 саяыг төлж барагдуулсан тул үлдсэн 13 сая төгрөгийг хохирогчийг мөргөж хүнд гэмтээсэн, гэмтсэн байхад нь дайрч амь насыг нь хохироосон хоёр “буруутанд” хувь тэнцүүлэн тооцож тав хоногийн хугацаанд 6.5 сая төгрөгийг тус тус төлж барагдуулахаар болж шүүх хуралдаан энэ сарын 7-ны өдрийн 15.00 цаг хүртэл завсарлав.

Зам тээврийн ослоор жилд 500 хүн амь нас хохирдог тухай статистик мэдээ бий. Тэдний нэг нь мөргүүлж, дайруулж хөөрхийлөлтэйгээр нас барсан энэ 70 настан байв. Амьдрал, үхлийн дунд алга дарамхан зай бий. Магадгүй хүнд гэмтсэн ч хүүхдүүддээ харагдаад, сар шинээр хоймортоо суугаад тамхиа нэрж суух буурлыг харалгүй дайрчихсан энэ харамсам явдал хэдий санамсар болгоомжгүйгээс үүдэлтэй ч хичнээн үрийн хацраа үнсүүлж золгох шинийн нэгний өглөө эзгүйрээ бол?

Жолооны ард суусан л бол та зүйрмэглэх ч эрхгүй гэдгийг үргэлж санаж хариуцлагатай, анхааралтай зорчихыг хэн бүхэнд үүгээр сануулъя. Аавыгаа алдсан зөвхөн нэг л жишээ энэ. Өөр олон үрс авто ослын улмаас аавыгаа үүрд алдаж амьдын хагацалд унаж буй гэдгийг алхам тутамдаа санаж явъя, жолооч нар аа. ДУРААРАА БИШ ЭЭ ДҮРМЭЭРЭЭ...

ДУРААРАА БИШЭЭ ДҮРМЭЭРЭЭ: Алга дарамхан зайтай амьдрал, үхэл
Бусад мэдээ ▼

1
10-14
Нэхмэлийн шар байрыг дахин төлөвлөх эрхийг “Фүжи девелопмент” ХК-д шилжүүлэхийг хүслээ

2
10-14
МАНАН бүлэглэлийн сүүлчийн хархны оромж болсон “Хөтөлийн цемент шохойн” үйлдвэрээ ард түмэн луйварчдаас буцаан авах эрхтэй

3
10-14
Та “Tenger bella beauty”-г мэдэх үү?

4
10-14
“Долгормаа охинд амьдрал бэлэглэцгээе”

5
10-14
Хэдийнбээгийн ZARA охин монголын кино урлагт юутай ирэв

6
10-14
Үндэсний сурын “Отго харваа” боллоо

7
10-14
Дуучин Аделийн шинэ цомог хэзээ гарах нь тодорхой болжээ

8
10-14
"Хагибис" хар салхины улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгджээ

9
10-14
Өмнөговь аймагт 4.3 магнитутын хүчтэй газар хөдөлжээ

10
10-14
Б.ДАШЦЭРЭН: Бизнес эрхлэгчдийг хуулиар далайлган залхаан цээрлүүлдэг асуудал газар авсан

11
10-14
Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татсан ч бүрэн эрхийг нь хөндөөгүй байна

12
10-14
Дианы гүнжийн аллагад оролцсон хэмээн Их Британийн нууц албаны ажилтан асан ярьжээ

13
10-14
Үхрийн мах 6500-7200 төгрөгийн үнэтэй байна

14
10-14
Монгол улс "Саарал жагсаалт"-нд орвол иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болно

15
10-14
Н.Энхбаяр эргэж ирлээ

16
10-14
Техаст гэртээ байсан хар арьст эмэгтэйг цагдаа буудаж хөнөөсөн хэрэг гарчээ

17
10-14
Хаусны үнэтэй Хөтөлийн хувьчлал

18
10-14
Хоёр орны сэтгүүлчдийн Өвөрмонгол орноор аялсан тэмдэглэл ...

19
10-14
3.1 тонн алт хаачсан бэ?

20
10-14
Албан журмын даатгалын орлогоос арваадхан компани хөлжиж байна

21
10-14
Мастерууд дөрвөн медаль хүртлээ

22
10-14
Засгийн газар “Жаст”-ын Ш.Батхүүгээс сэтэрхий тэвнэ ч авч чадахгүй бололтой

23
10-14
70 кг героин тээвэрлэсэн дипломатчдыг ирэх сард шүүнэ

24
10-14
Худал үнэлгээгээр ховор амьтдаа “ЦААЗАЛСААР” байх уу

25
10-14
Хар салхины улмаас амь үрэгдсэн иргэдийн тоо 19-д хүрчээ

26
10-14
Манай гэр бүлүүдэд байдаг нийтлэг зовлон нь ХАРДАЛТ

27
10-14
Хоёр гүрний худалдааны дайн Монголд хэрхэн нөлөөлөх вэ?

28
10-14
Хятад улсын алтны гаралт 12 жил дараалан дэлхийд тэргүүлэв

29
10-14
Жаргалтхаан-Чингис хаан хотын замыг “Жонхуу” болгочихсон өнөөх чинь “Гарамгай баатар эр” болчихжээ...

30
10-14
Төрийн ой санамжийн дархлаа нь ахмадууд байдаг

31
10-12
ОУПХ-ны нэрийг барин худал ярьж, “попрох”-гүй байхыг Ж.Батзандан, Л.Болд нарт санууллаа

32
10-12
О.Хулан: Ахтайгаа хамт медаль аваад зогсох мэдрэмж үнэхээр гоё

33
10-12
М.Оюунчимэг: Аюултай хог хаягдалд хэрхэн хяналт тавьж байгаа вэ?

34
10-12
Улсын бүх тендер Ерөнхий сайдын мэдэлд очно

35
10-12
Huawei-гийн шинэ загвар фото, видео дүрсний чанараар дэлхийд тэргүүллээ

36
10-12
Америк, БНХАУ тохиролцоонд хүрлээ

37
10-12
"Хөтөл"-ийн хувьчлалаар ганц ч үг ганхийлгэхгүй байх шалтгаан гишүүн Д.Эрдэнэбатад бий юу?

38
10-12
Монголын ирээдүйд заналхийлсэн “Үдийн хоол хөтөлбөр”

39
10-12
ФОТО: Удам дагасан жүжигчид

40
10-12
“Мянган цэцэгс” нийслэлийн засаг даргын ивээл дор чууллаа

41
10-12
Гамшгийн эрсдэлийн тойм судалгаанд 102 дугаар сургууль хамрагдав

42
10-12
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гадагш зугтах бэлтгэлээ хангажээ

43
10-12
Хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 оны 1 дүгээр сарын 9-өөс эхлэн 7 хоногийн турш үргэлжлэнэ

44
10-12
Нефтийн үнэ 60 ам.доллар давжээ

45
10-12
Караокед гал гарсны улмаас нэг хүн нас барж, 20 гаруй хүн угаартжээ

46
10-12
Оросууд өлсгөлөн баавгай Монголоос ирсэн гэв

47
10-12
“Мянган цэцэгс” нийслэлийн засаг даргын ивээл дор чууллаа

48
10-12
Сирид 100 мянга гаруй хүн орон гэрээ орхин дүрвэжээ

49
10-12
100 жилээр ухраана гэнэ ээ...

50
10-12
Хов зөөсөн хэл бус, хор сонссон чих бурууддаг

51
10-12
Монголч эрдэмтэн Удо Б.Баркманныг "Алтан гадас" одонгоор шагнав

52
10-12
Европт суугаа дипломатуудын хууль бус наймаа янжуураас хар тамхи руу шилжсэн үү

53
10-12
Авдраа нэг ухахад л аранжин зэсийн үйлдвэртэй болчихлоо

54
10-12
Нямдорж сайдыг яагаад шүүмжилж болдоггүй, чаддаггүй юм бэ?

55
10-12
Өнөөдөр бүх нийтээрээ мод тарих үндэсний өдөр

56
10-12
Хүн Чанар - гэж юу вэ?

57
10-12
О.Дашбалбарын тэмцэл

58
10-12
Дөрвөн тэрбумын хэмнэлт ба санхүүгийн сахилгад шинэ жишиг

59
10-12
Хорвоогийн тоосыг хоосон хөдөлгөхүй

60
10-11
Монгол Улс Африкийн ядуурал, өлсгөлөнд нэрвэгдсэн улсуудын өмнө жагсжээ

61
10-11
БЗД-ийн “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг”-ууд тодров

62
10-11
Өвчтөний аюулгүй байдал бүрэн хангагдлаа

63
10-11
Хонконгийн баячууд АНУ-аас өөр улс руу гарахыг хүсэж байна

64
10-11
Баянзүрх дүүрэг 29,249 иргэнд зөвлөмж, мэдээлэл хүргэсэн байна

65
10-11
Хонконг санхүүгийн хүндрэлд оров

66
10-11
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрөөр 36 тэрбум төгрөг олно

67
10-11
Зэсийн баяжмалын экспорт 6700 тонноор буурлаа

68
10-11
Баянзүрх дүүрэгт ‘’Улс орны хөтөлбөр’’-ийн дунд хугацааны хэлэлцүүлэг болж байна

69
10-11
“Танай МАНАН”, “Манай МАНАН”

70
10-11
Эрүүл байхын тулд унтаж амарч байгаарай

71
10-11
Гялсбанкны урамшуулалт аяны эхний нэг сая төгрөгний эзнийг баасан гарагт тодруулна

72
10-11
Улсын үзлэгээр ‘’Маш сайн хангалттай’’ үнэлэгдлээ

73
10-11
Хөгжлийн банк - Тендерийн урилга

74
10-11
“Энержи ресурс”-ийн үнэгүй өгсөн 800 мянган тонн нүүрсний цаана юу нуугдаж байна вэ?

75
10-11
Мал залгисан машины тухай

76
10-11
Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлыг хүлээн авлаа

77
10-11
Өнөөдөр "Олон улсын охидын өдөр"

78
10-11
Казахстан улстай алт цэвэршүүлэх үйлдвэр барих санамж бичигт гарын үсэг зурлаа

79
10-11
Жэром Шартье: Хоёр дахь Чингис төрж магадгүй учир хөршүүд нь Монголыг байнгын дарамтад байлгах сонирхолтой

80
10-11
"Хөтөл цементшохой" үйлдвэрийг 1,386,106,400 төгрөгөөр хувьчилжээ

81
10-11
С.Зоригийн хэргийн тархи угаалт ОУПХ-г луйвардах хэмжээнд хүрэв

82
10-11
Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ

83
10-11
Хилийн тагнуулын дарга нарын хэргийг шүүх яагаад өдий болтол шийдэхгүй байна вэ

84
10-11
МАН-ын генсек Д.Амарбаясгалан сонгуулийн СУРТАЛЧИЛГААГАА эхлүүлж, Говь-Алтайд бэлэг тарааж явна

85
10-11
Дубайн гэрээг цуцлах санал ба саарал жагсаалт

86
10-11
Ж.Батзандан юу ярьчихав аа?!

87
10-11
Утаагаар хийдэг улс төрийн тоглолт ужгирсаар хүний аминд хүрэв

88
10-11
Цахим луйвар цадигаа алдлаа

89
10-11
Н.Золжаргалын эхнэр 650 мянган ам.доллараар Австрид байр худалдан авсан байжээ

90
10-11
Монголд мөнгө угаах гэмт хэргээр шийтгэгдсэн ч УИХ-аас нь өршөөчихдөг нь ФАТФ-т итгэл төрүүлэхгүй байна

91
10-11
Н.Энхбаяр улс төрийн тайзнаа дахин “уригдаж” вальс эргэх үү

92
10-11
"Хоёр дүүгээ хөнжилд нь ороогоод гарах хооронд нүд хорссон"

93
10-11
Иргэн, мэдээллийн хэрэгслийг эрүүгийн хуулиар машиндах дугуй эргэлээ

94
10-10
Алдуурсан "Хөтөлийн цемент шохойн" үйлдвэрийг аргамжих шалтгаан-1

95
10-10
IQ өндөр байх тусмаа шашин шүтэх нь бага байдаг

96
10-10
Ж.Эрдэнэбат мөнгө угаасан хэргээр яллагдагчаар татагдах уу

97
10-10
Гоо сайхны СУПЕР САЛОН-Tenger Bella Beauty

98
10-10
Дэлхийг том астероид мөргөж магадгүй

99
10-10
Н.Алтанхуяг: Ц.Элбэгдоржийн мөнгө гэдэг чинь галзуу их мөнгө ш дээ

100
10-10
Ахин нэг айлын зургаан хүн угаартаж эмнэлэгт хүргэгджээ